Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2812

 

 

 

 

 

 

      2020         09             16                                  184/ШШ2020/02812

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ................ дүгээр хороо, ................ дугаар гудамж, 52 а тоотод  оршин суух, рд: .................., .......................

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ..............дугаар хороо, .............. байрны ...........тоотод  оршин суух, рд: ................., .................. нарын нэхэмжлэлтэй /утас ................../

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ..................... дугаар хороо, .............. байрны .............. тоотод  оршин суух бүртгэлтэй боловч .............. дүүргийн 5 дугаар хороо, ........... дугаар хороолол, ............... тоотод  түр оршин суух, рд: ................, ................ / утас  ............ / - д холбогдох

Орон сууцны засвар үйлчилгээнд хийсэн төлбөрт 11 421 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ..............., тэдний өмгөөлөгч Г.Буянбадрал, хариуцагч ..............., түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, нэхэмжлэгчийн  хүсэлтээр  гэрч ............... хариуцагчийн   хүсэлтээр      гэрч  .................... , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ..................,  тэдний   өмгөөлөгч  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл   болон  шүүх  хуралдаанд  тайлбарлахдаа: Бид 2018 оны 5 сард танилцаж, хамтран амьдарсан. 2018 оны 09  сараас ............... 35,000.000 төгрөгөөр  Сонгинохайрхан дүүрэг, ............. хороо, 2Б байрны 28 тоот орон сууцыг  худалдан авахаар манай ээж ________________ хариуцагчийн  хүүхэд ______________ ярилцаж тохиролцсон байсан.   “.................... орон сууцаа худалдана, орон сууцанд амьдрахыг зөвшөөрч байна, орон сууцны төлбөрийг  хорих ялыг дуусахаар цувуулж авна:’ гэх агуулга бүхий бичгийг өгснөөр  тус байранд ороод бүх зүйлд засвар хийсэн. 2018 онд би хэрэгт холбогдоод байрны мөнгийг өгч чадахгүй болсон тул _______________ байраа буцааж авъя гэсэн. Харин бид нар байранд хийсэн засварын мөнгө, ажлын хөлс нийт 11,421.000 төгрөгийг 

 

______________ нэхэмжилж байна. Тус байр  гал тогоо тусдаа 2 өрөө хуучны байр юм. Байранд засвар хийхдээ ах дүү, хамаатнаасаа мөнгө зээлж хийсэн. Байрны  мөнгийг өгч чадаагүй  тул хариуцагч   байраа буцааж авахаар   шүүхэд ннэхэмжлэл гаргаад шийдвэрлэгдсэн юм.   Одоо тус байранд  ______________ би хоёр хүүхэдтэйгээ амьдарч байна. Хариуцагч  засвар хийсэн мөнгийг өгвөл бид байрыг чөлөөлж өгнө.  Анх ______________ төрсөн охин гэх ______________ нь бидэнд орон сууцны түлхүүрийг авчирч өгсөн.Нэгэнт энэ орон сууцыг худалдан авч, өөрсдөө амьдрах учир засвар үйлчилгээ хийхээр шийдсэн ба тухайн үедээ ________________, түүний охин ______________ нарт мэдэж байсан. Энэ байр нь анх ашиглалтад орсноосоо хойш засвар үйлчилгээ огт хийгдээгүй байсан тул гэр бүлээрээ амьдрах тухтай орчин бүрдүүлэх шаардлагатай байсан тул дүүгээ цалингийн зээл авахуулж, өөрийн ажил хөдөлмөр эрхэлж цуглуулсан мөнгийг болон   өөрийн ээжээр малчны зээл авахуулж,  7-8 сая төгрөгт багтаан иж бүрэн засвар үйлчилгээ хийхээр шийдэж, засварын ажлыг эхлүүлсэн боловч  зардал  нэмэгдэж 8.421.000 төгрөгийн засвар хийх  зардал гарч,  танил _______________   тохирч  2.000.000 төгрөгийн хөлс төлж иж бүрэн засвар хийлгэсэн.  Сэлбэг, материалыг хямд үнээр авахын тулд нөат-ын баримтгүйгээр буюу 10 хувиар хямд үнээр бодож, падаан дээр бичүүлэн авч байсан. Бид орон сууцанд амьдарч эхлээд .............. харилцан тохиролцсоны дагуу тухайн байрны  өр төлбөрөөс 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байсан. Гэтэл ______________ хэлсэн  ярьсан зүйлээсээ  буцсан. Нэхэмжлэгч нар нь өөрийн ээж ............... дамжуулж хариуцагчийн гарын үсгийг зуруулж баталгаажуулан гэрээ хийсэн байдаг. ............. охин ..............нэхэмжлэгч нарт байрны түлхүүрийг өгсөн.  Хариуцагч шүүхэд өгсөн тайлбартаа байранд хийсэн засварын талаар маргахгүй гэсэн байдаг. Зөвшөөрөл авалгүй байранд засвар хийсэн байгаа учраас маргаж байгаа................ нэхэмжлэлтэй ................ нарт холбогдох иргэний хэрэг тус шүүхээр шийдэгдсэн. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа. Хариуцагч тал үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд авсан өгсөн зүйлээ буцаая гэж байгаа бол бид нар байранд хийсэн засварын төлбөрийг нотлох  баримтыг  үндэслэн    нэхэмжилнэ гэв.

Хариуцагч  ..............  шүүхэд  гаргасан  тайлбар  болон   шүүх  хуралдаанд  тайлбарлахдаа: Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хороо, ............. дүгээр хороолол, нисэхийн ........... дугаар байрны .............. тоотод байрлалтай, бидний гурван хүний өмчлөлийн орон сууцыг иргэн ..................  худалдан авахаар 2018 оны 9 сард миний охин ............... бид хоёртой тохиролцож манай байранд орсон ч өнөө хүртэл огт мөнгө төгрөг өгөөгүй юм. Түүний бэр болох ................ нар 2 жил  сууж байгаа. Намайг хорих ял эдэлж байхад ...................... эргэж очихдоо өөрийнхөө бичсэн зүйл дээр гарын үсэг зуруулсан ба тэр бичигт манай байранд засвар хийх талаар бичсэн зүйл байгаагүй, тухайн үед ч энэ талаар яригдаагүй. Байрны өмнөх өр төлбөрийг төлөхгүй бол танай

байранд оруулахгүй байна гэсэн. Байрны маань өмнөх жилүүдийн өр төлбөр болох 5 сая төгрөгийг байрны худалдах үнэнд оруулахгүй, үнэ дээр нэмж тооцно гэж охинтой маань тохирсон гэж тухайн үед надад хэлж байсан ба танай хуучин өр төлбөр болох 5 сая төгрөгийг бид төлчихөөд байранд чинь оръё гэхээр нь би итгээд гарын үсэг зурсан учраас тэд манай байранд орсон билээ. Гэтэл 5 сая төгрөгөөс 1 сая төгрөг төлсөн атлаа одоо тэр мөнгөө ................. нэхэмжлүүлж буцааж авах гэж, дээр нь зөвшөөрөлгүй хийсэн засварын мөнгөө биднээс нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нарыг анх удаа харж байна. Өмнө нь энэ хүмүүстэй уулзаж байгаагүй. Би 407 дугаар хорих ангид ял эдэлж байсан. Нэхэмжлэгч ............... ээж .................. зүс танина. ................ надад хүйтэн болчхоод манай хүүхдүүд

 

байх газаргүй байна. Та байрандаа өвөлжүүлэх арга хэмжээ аваад өгөөч гэж ирсэн.  ................ манай охин ..................таньдаг гээд охиноор маань дамжуулж над дээр ирж уулзаж байсан. Надад туслаач таны гарын үсэгтэй бичиг байхгүй бол тэр байранд орж болохгүй гэсэн гээд ирсэн. Тэгээд би гарын үсэг зурж өгсөн. Тухайн үед манай байр эзэнгүй цоожтой байсан. Энэ хүмүүс манай охин .................. дамжуулж байранд орсон байсан. ................ юун хүн бэ гэж охиноосоо асуухад таныг ядарч байхад охинд чинь тусалж байгаа юм гэсэн. Манай охин нөхөр хүүхдүүдийн хамт надаас тусдаа амьдардаг байсан. Би тэр байранд энэ хүмүүсийг засвар хий гэж хэлээгүй. Тэр байранд өвөлжүүлж өгнө үү гэж л бичиж өгсөн байх. Миний гарын үсгийг авъя гэж хориход .................. ирсэн. Тухайн үед байранд засвар хийх талаар надтай яриагүй. Аман гэрээ ч хийгээгүй. Байранд маань одоо нэхэмжлэгч .................. амьдарч байгаа. Би орон оронгүй охиныхоо гэрт байж байгаад одоо түрээсийн байраар явж байна. Байранд засвар хийхийг нэхэмжлэгч нарт зөвшөөрөөгүй юм.  Засвар  хийсэн  байхад  орж  үзсэн, халуун  дулаан ,  хүүхдийн  дуу цангинасан   сайхан  энергитэй болсон  байсан. Хориход  байхад ээж  ...................   нь  манай  охинтой  хамт  ирж   байр  эзэмшиж  суухыг  зөвшөөрч  байна  гэсэн  бичиг   бичүүлж    гарын  үсэг  зурсан.    Тухайн үед байранд засвар хийх талаар надтай яриагүй.  Байранд маань одоо нэхэмжлэгч ...................... амьдарч байгаа. Би   түрээсийн байранд  амьдарч  байна гэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ......................... нар  нь  хариуцагч ...............  холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн ................ дугаар хороо, ................дүгээр хороолол, нисэхийн ................ дугаар байрны ............... тоотод орон  сууцанд  засвар үйлчилгээ хийсэн төлбөрт 8,421.000 төгрөг,ажлын хөлс 2,0сая байрны  ус дулааны   төлбөр  1,0 сая төгрөг нийт 11,421,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргажээ.

Хариуцагч  нь байр  эзэмших  талаар  зөвшөөрөл   бичгээр  өгсөн,  байранд хийсэн засварын талаар маргахгүй,   зөвшөөрөл авалгүй байранд засвар хийсэн  тул хүлээн  зөвшөөрөхгүй гэж  маргажээ.

Шүүх  хуралдаанд  зохигчдын  тайлбарууд,  хэрэгт ирүүлсэн  нотлох  баримтууд,  гэрч нарын  мэдүүлгүүдийг  үндэслэн  нэхэмжлэлийн  шаардлагаас  заримыг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй  гэж  үзлээ.

Хэрэгт  цугларсан  баримтуудаас   дараах  байдал  тогтоогдож  байна.

Нэхэмжлэгч  нар  нь   хариуцагч ...................   өмчлөлийн   Сонгинохайрхан дүүргийн .............. дугаар хороо, .............. дүгээр хороолол, .................. дугаар байрны 28 тоот орон  сууцанд   2018 оны  10  сарын  11  нд бичсэн “Худалдах худалдан авах гэрээ”  гэх бичгийн  баримтыг үндэслэн   2018  оны  9  сараас  хойш  одоог  хүртэл  оршин  сууж  байгаа  ба  тус  сууцанд   8,421,000  төгрөгийн  засвар хийж, 1,0 сая төгрөгийн  ус, дулаан ашигласан  төлбөр    төлж, засварын ажлын хөлс  2,0 сая төгрөг  төлсөн  болох нь  нэхэмжлэгч   .................... дансаар мөнгө шилжүүлсэн  Хаан  банкны депозит  дансны  дэлгэрэнгүй  хуулга,   засварын  материал авсан   зарлагын  баримтууд,   засвар  хийсэн  үйл  баримтуудыг  фото  зургаар   бэхжүүлсэн  хуулбарууд  зэрэг 

 

 

бичгийн  баримтуудаар тогтоогдож  байгаа бөгөөд  зохигчид  энэ   талаар  маргаагүй   тул  дээрх  үйл  баримтыг   тогтоогдсон гэж   үзлээ.  / хх 6,7-10,11,14-26,28,36-40/  

Нэхэмжлэгч  нарыг   хариуцагчийн  өмчлөлийн   орон  сууцыг  35,0  сая төгрөгөөр  худалдан  авах  саналыг  нэхэмжлэгчийн  ээж .....................,   хариуцагчийн  охин  .................. нар санаачилж  тэдний өмнөөс   нэхэмжлэгч    .................  тохиролцож  түүнээс “худалдах, худалдан авах гэрээ”  гэх  бичгийг бичүүлж    авсан бөгөөд  тухайн үед   хариуцагч    хорих  ангид ял эдэлж  байсан  зэрэг  үйл явдал   болсон талаар талууд  маргаагүй    байна.

Гэрч  ........................... нар нь талууд гэрээ байгуулсан, гэрээний дагуу байрны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, мөн засвар хийсэн талаар мэдүүлсэн, мэдүүлгүүд хэрэгт авагдсан баримтуудаар давхар нотлогдсон болно. 

Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг орон сууцанд засвар  хийсэн  тухайд  маргахгүй, харин нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ  зөвшөөрөл өгөөгүй  байхад дур мэдэн засвар хийсэн гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нар нь  хариуцагч .............................  өмчлөлийн   2  өрөө  сууцыг  худалдан  авах зорилгоор   засвар   хийсэн    болох  нь хэрэгт  нотлох  баримтаар   авагдсан  ..................   гарын үсэгтэй  2018.10.11 нд үйлдсэн  “Худалдах  худалдан авах гэрээ” гэх  бичгийн агуулгаар  тогтоогдож  байх тул   орон сууцанд   өмчлөгчөөс  зөвшөөрөл авалгүй   засвар    хийсэн гэж  үзэх үндэслэлгүй  байна.      

            Дээрх  байдлуудаас  дүгнэж   үзэхэд зохигчдын  хоорондох  хүсэл  зоригийн  илэрхийлэл нь   орон сууц  худалдах  худалдан  авах  гэрээний харилцаанаас үүдэлтэй  байсан боловч зорилгодоо  хүрээгүй болох  нь  тэдний  тайлбараар    болон  шүүхийн  хүчин  төгөлдөр  шийдвэрээр  тогтоогдсон  байна.   / хх  77-79  / 

Иргэний  хуулийн  496 дугаар зүйлийн  496.2-д “    хэн  нэг  этгээд   өөр  этгээдийн хөрөнгөд   сайн  дураараа  өөрөө  мэдэж  буюу андуурч  зардал гаргасан  бөгөөд  нөгөө  этгээд  үүний  улмаас  хөрөнгөжсөн  бол  зардал гаргасан  этгээд  түүнээс  зардлаа  нөхөн  төлөхийг  шаардах эрхтэй “ гэж  заажээ.

            Өөрөөр хэлбэл хариуцагч ......................  өмчлөлийн   орон  сууцанд   нэхэмжлэгч  нар  худалдан авах зорилгоор  засан  сайжруулж   засвар  үйлчилгээ  хийсэн   бөгөөд гаргасан зардлын хэмжээгээр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

Иргэний хуулийн   493 дугаар зүйлийн  493.4-т  заасны  дагуу   талууд  аль аль   нь олж  авсан   зүйлээ   биет  байдлаар   буюу   мөнгөн хэлбэрээр   буцааж  өгөх  үүрэг  үүссэн  бөгөөд    хариуцагчаас    нотлох  баримтаар  тогтоогдсон  материалын үнэ, засвар хийсэн ажлын хөлс нийт  9,621,000 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэлээс  байрны  ашиглалтын  зардал  1,000,000 төгрөг, баримтаар нотлогдоогүй зардал  800,000 төгрөг, нийт 1,800,000  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             Нэхэмжлэгч талаас  шүүх хуралдаанд   нотлох баримтаар    4  ширхэг  зарлагын   баримтыг гаргаж өгсөн  нь  засвартай, огноо бичигдээгүй, гарын үсэггүй, шаардлага   хангахгүй  байх тул холбогдох шаардлагыг нотлохгүй, шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 493 дугаар  зүйлийн  493.2- д  заасныг баримтлан   хариуцагч   .......................  9,621,000 /есөн  сая зургаан зуун хорин нэгэн мянга/ төгрөгийг  гаргуулж  нэхэмжлэгч .........................   нарт олгож,  нэхэмжлэлээс  1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн  шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,686,00 /нэг зуун ерэн долоон мянга зургаан зуун наян зургаан/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......................  168,886 /нэг зуун жаран найман мянга найман зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .................................  нарт  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ОЮУНЦЭЦЭГ