Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0557

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М СӨХ

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын-22-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын-27-ны өдрийн 1-р хурлын тэмдэглэл бүхий шийдвэрийг үндэслэл болгон Нийслэлийн засаг даргын 2011 оны 08 дугаар сарын- 02-ны ******* дугаартай захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 мкв талбайгаас 200 метр талбай нь ЗХШХШТХ-н 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгож, иргэн Б.Б-ы 456 мкв талбай бүхий газар эзэмшлээс 200 мкв талбайн эзэмшлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, түүний өмгөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Т.Т нар нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: 2005 оны 03 дугаар 25-ны өдөр Манайд ХХК нь өөрийн хөрөнгөөр захиалагч, төслийг хэрэгжүүлэгч нарын хооронд барилгын ажил гүйцэтгэх ба өмчлөх гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээгээр Манайд ХХК нь өөрийн хөрөнгөөр захиалагчийн газар дээрх 2-3 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу подволын хамт УБЦТС ХК-иас өгөгдсөн техникийн нөхцөлийн дагуу цахилгаан хангамжийн тоноглолын хамт барьж бэлэн болгох төслийг хэрэгжүүлэгч нэгж нь инженерийн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн угсралт төвлөрсөн шугамд холбох ажлыг өөрийн хөрөнгөөр тус тус бие дааж гүйцэтгэх, барилга байгууламж баригдсаны дараа подволын давхар болон инженерийн шугам сүлжээ ОСНААГ болон ДҮА төслийг хэрэгжүүлэгч нэгж нь инженерийн шугам сүлжээ төлөвлөлтийн угсралт төвлөрсөн шугамд холбох ажлыг өөрийн хөрөнгөөр тус тус бие даан хийж гүйцэтгэх, барилга байгууламж баригдсаны дараа подволын давхар болон инженерийн шугам сүлжээ ОСНААГ болон ДҮА төслийг хэрэгжүүлэгч нэгжийн өмчлөлд газар дээрх барилга байгууламж нь Манайд ХХК-ийн өмчлөлд шилжинэхэмээн заасан байна. Уг гэрээний дагуу Манайд ХХК нь цахилгаан хангамжийн дэд станц бүхий өөрийн өмчлөлийн ОК ТӨВ хэмээх үл хөдлөх хөрөнгийг Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, мянгатын 15,17 байр 40 мянгатын 12,13 байруудын дунд сүндэрлүүлсэн.

Ингээд Манайд ХХК-ийн захирал Б.Б нь Ок төв-ийн 64 м.кв газар эзэмшлийн асуудлаа шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Улаанбаатар хотын захирагчийн харьяа орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас Газрын харилцаа зураг зүйн газрын хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд 2006 оны 03 дугаар 30-ны өдөр 99 дүгээр албан бичиг хүргэгдсэн байна. Энэхүү гэрчилгээ авах албан бичигт ...... Ус дулааны төвийн барилгын гүйцэтгэгч нь Манайд ХХК бөгөөд техникийн давхрын 54мманай байгууллага эзэмшиж байгаа тул үлдсэн хэсгийг Манайд ХХК өмчлөхөд татгалзах зүйлгүй..... гэсэн байдаг.

Тодруулбал 2011 оны 06 дугаар 15-ны өдөр Нийслэлийн Газрын албаны даргад газар эзэмшлээ 456.5 м.кв болгож нэмэгдүүлэх хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтэд 2006 онд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт дулаан дамжуулах төвийг өөрийн хөрөнгөөр барьж өгсөн тухайн үед Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Г.М-аар уг барилгын гадаад талбайн тохижилтыг батлуулж түүний дагуу нийт 456.5 м.кв талбайд тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн хэмээн эзэмшил газраа нэмэгдүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар 01-ний өдрийн 83 дугаар захирамжаар Т СӨХ-д 8637 м.кв талбайг орчны эдэлбэр газрын буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон. Гэтэл 2011 оны 08 дугаар 02-ны өдрийн******* дугаар захирамжаар 2007 оны 04 дүгээр 20-ны өдөр иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 64 м.кв түүний гаргасан хүсэлт, ОСНААУГ-ийн 2011 оны 403 дугаар албан бичиг болон өөрийн гаргасан хүсэлтийн дагуу 392 м.кв талбайг нийтийн эзэмшлийн талбайтай давхцуулан эзэмшүүлсэн байна. Ингэхдээ хүүхдийн тоглоомын талбай буюу нийтийн эзэмшлийн газраас 152.42 м.кв талбайг давхардуулж эзэмшүүлсэн.

Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2018 оны 08 дугаар 17-ны өдрийн 2/1475 дүгээр албан бичгээр Инженер геопези ХХК-ийн зурагласан Т СӨХ-ны нэгж талбарын байршлын зураг дахь солбицол бүхий 2529.54 м.кв талбайтай газартай байршлын хувьд 154.42 м.кв талбайгаар давхцалтай байна.

Засгийн газрын тухай хуулийн 31, 33 дугаар зүйлд дагуу иргэн Б.Б нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, мянгатын 15,17 дугаар байрны хойно, 40 мянгатын 12,13 байруудын дунд байрлах нийтийн эзэмшлийн 392 м.кв талбайг эзэмших ямар ч эрх үүсээгүй, тухайн газрыг иргэн Б.Барсайхан дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлээгүй байна.

Иймд Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо мянгатын 15,17 дугаар байрны хойно, 40 мянгатын 12,13 дугаар байрны урд байрлах нийтийн эзэмшлийн 392 м.кв хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах боломжийг оршин суугчдад олгож нийтийн эзэмшлийн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б-ы эзэмшлийн 456 м.кв талбай бүхий газраас 200 м.кв талбай бүхий газрыг хасаж шийдвэрлэх боломжтой гэдэг нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны ******* дугаар захирамж нь хууль бус болсон акт гэж миний хувьд харж байна. Энэ 200 м.кв талбай бүхий газрыг 2 жил гаруй ашиглаагүй зүйл байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтээр 200 м.кв талбай бүхий газрыг хасаж шийдвэрлэх боломжтой гэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулсан. Иргэн Б.Б-ы байшинг нураах боломжгүй учраас 200 м.кв талбай бүхий газрыг хасаж шийдвэрлэсэн дүгнэлт бий. Иргэн Б.Б болон М СӨХ нь зөвшилцөж чадаагүй учраас акт гараагүй гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Зөвшилцөлд хүрээгүй гэсэн баримт нь тогтоогдохгүй байгаа. Хариуцагч тал захиргааны акт гаргах боломжтой байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т СӨХ нь өнөөдрийн байдлаар ямар ч газар эзэмших эрхгүй юм байна. Тухайн дүүрэгт амьдарч байгаа 4 байрны мянгаад оршин суугчид нийтийн эзэмшлийн зам, талбайг эзэмшиж болохгүй байхад иргэн Б.Б нь яг ямар эрх зүйн зохицуулалтаар эзэмшсэн бэ гэдгийг хөндсөн. Хууль ёсны дагуу байгаа учраас хөндөгдөх ёсгүй гэж байна. Иргэн Б.Б төсөл хэрэгжүүлсэн байж болон, Манайд ХХК-ийн захирал байж болно. Гэхдээ газар эзэмших асуудлыг Газрын тухай хуулиар зохицуулсан байгаа. Ямар нэгэн дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар аваагүй. Б.Б нь 456 м.кв талбай бүхий газрыг эзэмшдэг байж болно. Гэхдээ нийтийн эзэмшлийн талбайгаас газар эзэмших эрхтэй юу. Газар эзэмших эрхийг хөндөж болох бөгөөд холбогдох зохицуулалт нь байгаа.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэрээр хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн байхад хэргийн нөхцөл байдлыг тодруулахгүйгээр ямар нэгэн акт гаргах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Гэхдээ акт гараагүй хэдий ч тодорхой хэмжээний зөвлөмж гарсан. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/******* дугаар захирамж хүчингүй болсон учраас Сууц өмчлөгчдийн холбооны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа. Тийм учраас хотын захирагчийг хариуцагчаар татаж оруулсан. Оршин суугчид хуралдаж төлөөллөө сонгосон бөгөөд энэ тэмдэглэлд иргэдийн гарын үсэг байгаа. Би төлөөлөх эрхтэй бөгөөд бидний эрх, ашиг зөрчигдсөн.

Иргэн Б.Б-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны ******* дугаар захирамжаар олгосон газар нь түүнд үүрд олгоогүй.

Б.Б-д анх 456 м.кв талбай бүхий газрыг хууль бусаар олгосон. Газрыг олгохдоо төсөл, хөтөлбөр болон дуудлага худалдаагаар эзэмшүүлэх боломжтой. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Г.М-т Ц.С-гаас өгсөн бичгийн дагуу олгосон газар байгаа. Хүүхдийн тоглоомын талбай барих гээд маргаад явж байгаа. Захиргааны байгууллага энэ маргааныг таслан зогсоох үйлдэл байсан боловч шийдвэрлээгүйн улмаас өнөөдрийн хүртэл явж байна. Шүүх үйл баримт тогтоогдсон эсэх дээр шийдвэр гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Захиргааны байгууллагын буруутай үйлдлийг таслан зогсоох эрх шүүхэд байгаа учраас шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: М СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбогдуулан дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ******* дугаар шийдвэрээр иргэн Б.Б-ы нэхэмжлэлтэй нийслэлийн засаг даргад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн. М  орон сууц өмчлөгчдийн холбоо нь уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэн Б.Б д нийслэлийн засаг даргын 2011 оны ******* дугаар захирамжаар газрын талбайг нэмэгдүүлэн олгосон талаар шүүхийн шийдвэрт ... Б.Б-ы нийслэлийн газрын албанд гаргасан хүсэлт, орон сууц нийтийн удирдах газрын 2011-06-16-ны өдрийн 403 дугаар албан бичгийг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2011 оны ******* дугаар захирамжаар газрын талбайг нэмэгдүүлж, эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь газрын тухай хуульд заасан журмын дагуух үйл ажиллагаа гэж үзэх боломжтой гэж дүгнэсэн.

М сууц өмчлөгчдийн холбоо нь тус захирамжийг 2017 оны 09 дүгээр сард анх мэдсэн ба захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.-14-4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ******* дугаар шийдвэрээр маргаан бүхий актуудын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ гомдол маргааныг хянан шийдвэрлэх дүгнэлт санал боловсруулах ажлын хэсэг томилогдсон. М сууц өмчлөгчдийн холбоо болон иргэн Б.Б нар зөвшилцөлд хүрээгүй тул ажлын хэсгээс эрх зүйн акт гаргах боломжгүй тухай дүгнэлт гарсан. Захиргааны акт шинээр гаргах 6 сарын хугацаа дуусч маргаан бүхий нийслэлийн засаг даргын 2017 оны А/*******А/******* дүгээр захирамжууд хүчингүй болж, Нийслэлийн засаг даргын 2011 оны ******* дугаар захирамж хүчин төгөлдөр болсон байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/*******, А/******* дүгээр захирамжуудыг түдгэлзүүлж, өнөөдрийн байдлаар тус захирамжууд хүчингүй болсон байгаа.

Нэхэмжлэгч дээрх захирамжтай маргаагүй. Зөвхөн Нийслэлийн Засаг даргын 2011 онд Б.Б-д олгосон 456 м.кв талбай бүхий газартай маргаж байгаа. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/******* дугаар захирамжийг хүчингүй болгосноор М СӨХ-ны газар ашиглах эрх дуусгавар болсон.

Өнөөдөр өөрсдийнхөн газар ашиглах эрх хүчингүй болсон байхад өөрсдөө газар ашиглах эрхтэй гэж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны ******* дугаар захирамжтай маргаж байгаа нь өөрөө хуулиа зөрчиж байна.

Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрх олгосон, нэмэгдүүлсэнтэй холбоотой маргаан бөгөөд тухайн газар дээр хүүхдийн тоглоом барих гэж байна уу, барилга барих гэж байна уу гэсэн асуудал яригдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож, маргаж байгаа учраас энэ асуудлыг хариуцагчийн зүгээс огт яриагүй. Шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлага бол газар олгосон захирамж байгаа. Хэрвээ өнөөдөр тухайн газар дээр хүүхдийн тоглоомын талбай барих гээд архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, түүний дагуу ажил нь явж, тэр эрх ашиг нь хөндөгдөж байгаа талаар ярьсан бол нотлох баримт гаргаж, өөрөөр мэтгэлцэх байсан.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй зүйлийг ярьж, тайлбар өгч байгаа учраас энэ тайлбарыг өгч байна. Нэг зүйл тодорхой болж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын албандх холбогдуулан шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх эрх бүхий субъект биш юм. Шийдвэрийг хүлээн авч, биелүүлэх эрхтэй субъект нь Нийслэлийн Засаг дарга мөн. Нийслэлийн Засаг даргын 2011 оны ******* дугаар захирамжийг хүчингүй болгосноор 2017 оны 463 дугаар захирамж дагаж хүчингүй болохгүй.

Ингэхээр М СӨХ-ийн эрх, ашиг болон нийтийн эрх, ашиг сэргэхгүй. Яагаад гэвэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/463 дугаар захирамж байгаа тохиолдолд 2011 оны ******* дугаар захирамжийг хүчингүй болгосон ч, дараагийн захирамж байгаа тохиолдолд нийтийн эдэлбэр газарт очихгүй байх бөгөөд эргээд Б.Б-ы эзэмшил газар хэвээр байх болно. Эрх, ашиг нь хөндөгдөж буй М СӨХ-ны 200 м.кв талбай бүхий газрыг хүчингүй болгох шаардлага гаргаж байна. Б.Б-ы аль газрыг хүчингүй болгох талаар дурдахгүй байна. Хэрвээ дурдах ёстой бол кадастрын зураг хийлгэсэн байх ёстой. Гэтэл шүүх 486 м.кв талбай бүхий газраас 200 м.кв талбай бүхий газрыг хүчингүй болгох тухай шийдвэр гаргах тохиолдолд өнөөдөр Б.Б-ныы барилга доорх 200 м.кв талбай бүхий газар юм уу, барилгаас илүү гарсан 256 м.кв талбай бүхий газар уу гэдгийг шүүх тогтоох боломжгүй. Шүүхийн шийдвэрээс хальсан асуудал байгаа. Хэрвээ барилгын хажууд байгаа 200 м.кв талбай бүхий газар гэж байгаа бол 486 м.кв талбай бүхий газрын хаана нь байгаа талаар нэгж талбарын зураг өгөх ёстой. Тэгж байж өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдох ёстой байсан. Тийм шаардлага, зураг өнөөдөр байхгүй.

Тийм учраас анхнаасаа энэ нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэж гараагүй. Мөн өөрсдийнхөн эрх, ашигт халдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Нийслэлийн Засаг даргын 2011 оны ******* дугаар захирамж нь М СӨХ-ны эрх, ашгийг хөндөөгүй учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бусдын эзэмшлийн газраас ямар үндэслэлээр ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөний улмаас 200 мкв газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

М СӨХ нь 2014 оны 11 дүгээр сарын-03-ны өдөр байгуулагдсан. Тус газарт эзэмших эрх авахаар 2017 оны 11-дүгээр сарын 28-ны өдөр анх удаа нийслэлийн засаг даргад хүсэлт гаргасан байдаг.

Нэхэмжлэгчээс М СӨХ нь Т СӨХ-ийн эрх залгамжлагч мэтээр тайлбарлан маргадаг.Гэтэл хэрэгт авагдсан баримтаар энэ нь нотлохгүй бөгөөд тусдаа бие даасан байгууллага сууц өмчлөгчдийн холбоо юм.

Харин гуравдагч этгээд Б.Б нь Чингэлтэй дүүргийн ******* хороонд 456 мкв газрыг Нийслэлийн засаг даргын 2011 оны 08 дугаар сарын-02-ны өдрийн ******* дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон.

Ийнхүү тус СӨХ-ыг байгуулагдахаас өмнө газар эзэмших эрхтэй болсон этгээд нь тус СӨХ-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа нь ойлгомжгүй буюу зөрчөөгүй юм. Нэхэмжлэгчид шүүхээр хамгаалуулах болоод нэхэмжлэлийг хангаж шийдсэн тохиолдолд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол огт байхгүй юм.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын-02-ны өдрийн ******* дугаартай захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 мкв талбайгаас 200 мкв талбайг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс тус захирамжийг 2017 оны 09 дүгээр сард анх гарсан болохыг мэдсэн байдаг. Энэ талаар маргадаггүй. Харин хуульд захиргааны актыг мэдсэнээс хойш дээд шатны байгууллага, гомдлыг хянан шийдвэрлэх дээд шатны байгууллага байхгүй бол шууд шүүхэд нэхэмжлэлээ 30 хоногийн дотор гаргана гэж заасан байдаг.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 10 сард дууссан байтал одоо нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэрлэх гэж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж байна.

Энэ талаар хариу тайлбар болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаануудад байнга тайлбарласаар ирсэн байтал огт шийдвэрлэхгүй байгаа нь мөн л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдснээс 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасан.

Нэхэмжлэгчээс Нийслэлийн засаг даргын 2011 оны ******* дугаар захирамжийг мэдсэн хугацаанаас 2 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь дээрх хуулийг зөрчсөн бөгөөд Нийслэлийн засаг даргын захирамжийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий дээд шатны захиргааны байгууллага байхгүй тул мэдсэнээс хойш 30 хоногийн дотор 2017 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргах ёстой байжээ. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтаас үзвэл нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх байдал байхгүй ба нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн талаар ч баримт авагдаагүй байна. Түүнчлэн өмнө шийдвэрлэсэн Б.Б-ы нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан ба тухайн үед ч бие даасан шаардлага гаргаж байгаагүй болно.Ийнхүү дээрх үндэслэлээр ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Б.Б нь улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Чингэлтэй дүүргийн ******* хороо, Энхтайваны өргөн чөлөө-******* тоот байрлах 512 мкв хувийн орон сууцын өмчлөгч юм. Тус үл хөдлөх эд хөрөнгө орших 456 мкв газрыг Нийслэлийн засаг даргын 2011 оны 08 дугаар сарын-02-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу эзэмшдэг. 2005 онд Монгол улсын засгийн газар, Дэлхийн банк хоорондын гэрээгээр Дулаан дамжуулах төв барих төсөл хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын 40 гаруй газар хувийн хэвшлүүдээр дулаан дамжуулах төв байгуулж, дээр нь өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг барих гурвалсан гэрээгээр орон сууцыг барьсан. Энэ төсөл хэрэгжсэнээр улсын төсвөөс хөрөнгө гаргалгүйгээр тухайн үед хүндрэлтэй байсан орон сууцны хорооллын дулааны асуудал шийдэгдсэн: Ингээд тус барилга баригдсан ба барилга баригдах үед тухайн үеийн сууц өмчлөгчдийн холбоо болох Т СӨХ-оос ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлж байгаагүй. Харин тус барилга баригдсанаар тухайн орчны дулаан дамжуулах төвийн асуудал шийдэгдэж, өнөөдрийг хүртэл ямар нэгэн доголдолгүйгээр дулаан дамжуулах үйл явц явагдаж, маргаад буй СӨХ-ийн айлууд ч дулаанаар хангагдаж байгаа болно.

Б.Б нь анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд 64 мкв газар эзэмших эрхтэй болсон.

Б.Б нь барилгын эргэн тойронд тохижилтын ажил хийж, зүлэгжүүлэн мод тарьсан боловч зуны цагт нь байшингийн буланд согтуу хөлчүү болон орон гэргүй хүмүүс хоноглох, улирал харгалзахгүйгээр биеэ засах, бөөлжих, хог хаях зэрэг асуудлууд байнга гардаг байсан. Энэ хүндрэлтэй асуудлыг шийдэхээр эргэн тойрны газрыг ч мөн арчлан хамгаалсаар ирсэн.

Улмаар 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт гарган газрын хэмжээг нэмэгдүүлэн Нийслэлийн засаг даргын 2011 оны 08 дугаар сарын-02-ны өдрийн ******* дугаар захирамжаар 456 мкв газар эзэмших эрхтэй болсон.

Тус захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2.3 *******.2.4 дэх заалтууд юм.

Нэхэмжлэгчээс тус хуулийн үндэслэлүүд нь ямар байдлаар хуулийг зөрчөөд байгаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тус захирамжийн улмаас хэрхэн зөрчигдөөд байгаа талаар огт үндэслэл бүхий маргадаггүй.Харин Б.Б гэж хувь хүн газар эзэмшээд байгаа нь хууль зөрчөөд байгаа мэтээр байнга тайлбарлаж, үүгээр ч зогсохгүй хувь хүний нэр, төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд байж боломгүй бүдүүлгээр халдсан байна.

Энэ нь газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд Б.Б гэж хувь хүн газар эзэмшсэнээр нэхэмжлэгч М СӨХ-н эрх хууль ёсны ашиг сонирхол огт зөрчигдөхгүй, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал ч байхгүй юм.

Нэхэмжлэгчээс захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа ба үүний тулд захиргааны акт хууль бус байх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх шаардлагатай юм.

Харин нэхэмжлэгчийн гаргаад буй Нийслэлийн засаг даргын 2011 оны ******* дугаар захирамжийн тухайд дээрх 2 шаардлага 2-уулаа бий болоогүй буюу хууль бус гэх баримт байхгүй, нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул эрхийг зөрчих асуудал огт байхгүй болно.

Ийнхүү дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй ба хангагдах боломжгүй юм.

Нэгэнт тогтоогдсон үйл баримтын тухайд

Нийслэлийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А******* дугаартай захирамжаар Б.Б-ны эзэмшлийн 456 мкв газрын хэмжээг 153 мкв газраар багасган 303 мкв болгож, А******* дугаартай захирамжаар Б.Б-ны эзэмшил газраас хассан 153 мкв газрыг М СӨХ-д нэмж эзэмшүүлсэн байдаг. Тус захирамжийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0030 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Тус шүүхийн шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын-19-ны өдрийн А******* а******* дугаартай захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Шийдвэрт хэргийн оролцогчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд түдгэлзүүлсэн 6 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар дахин шинэ акт Нийслэлийн Засаг даргаас гаргаагүй тул ЗХШХШТХ-н 107.6-д заасны дагуу дээрх маргаан бүхий актууд хүчингүй болж Б.Б нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын-02ны өдрийн ******* дугаартай захирамжийн дагуу 456 мкв газрыг эзэмшиж байгаа болно.Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд одоо нэхэмжлэгч гэх М СӨХ нь гуравдагч этгээдээр оролцсон ба бие даасан шаардлага гаргаагүй. Түүнчлэн одоо тайлбарлахдаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 30 дугаар шийдвэрээр юу ч шийдвэрлээгүй, шүүх хэргийг шийдээгүй гэж тайлбарладаг. Харин тухайн үед гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нь Б.Б ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй ба тухайн үедээ гомдол гаргаад шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.

Нийслэлийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А******* дугаартай захирамжийн үндэслэл нь одоо нэхэмжлэгч нарын маргаж буй үндэслэл буюу нийтийн зориулалттай орон сууцны хорооллын байшингуудын дундах талбайд газар нэмж эзэмшүүлсэн нь оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх байх гэсэн үндэслэл заасан.

Ийнхүү одоо маргаж буй үндэслэл болон дээрх шийдвэрээр шийдвэрлэсэн хэргийн маргасан үндэслэлүүд нь ижил юм. ЗХШХШТХ-н 54 дүгээр зүйлийн 54.1.6-д Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэхээр заасан ба тус нэхэмжлэлийг нэхэмжлэгч шүүхэд хандан гаргах болон шүүхээс уг нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 30 дугаартай шийдвэрийн биелэлтийн тухайд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын-10-ны өдрийн шүүх хуралдаанаар маргаан бүхий захиргааны актуудын биелэлтийг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын-22-ны өдрийн А1 дугаартай тушаалаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны ******* сууц өмчлөгчдийн холбооноос гаргасан гомдлын дагуу иргэн Б.Б-ны эзэмшиж буй газрын талбайн хэмжээг багасгахтай холбоотой үүссэн маргааныг хянан шийдвэрлэх дүгнэлт, санал, боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг томилсон байна.

Тус ажлын хэсэг 2019 оны 08 дугаар 27-ны өдөр хуралдаж, Тус ажлын хэсгээс маргаан бүхий газар дээр байр зүйн хэмжилт хийлгэсэн боловч үндсэн барилгын суурь нь 200 мкв байх тул танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн боловч ******* сууц өмчлөгчдийн холбоо болон иргэн Б.Б нар зөвшилцөлд хүрээгүй тул шүүхийн шийдвэрийн дагуу мар нэгэн эрх зүйн акт гаргах боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй гэж заасан

Ийнхүү шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажлын хэсэг томилсон бөгөөд ажлын хэсгийн дүгнэлт нэгэнт гарсан тул тус шүүхийн шийдвэрийг биелээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд биелүүлэхээр ажиллагаа явуулсан боловч ******* СӨХ-оос гарах шийдвэрийг эс зөвшөөрсөн тул шийдвэрлэх боломжгүй болсон байна.

Иймд шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул захиргааны актыг шинээр гаргах 6 сар дууссан тул маргаан бүхий актууд хүчингүй болсон болно. Энэ нь шүүх огт шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

Бусдын эзэмшил газраас ямар үндэслэлээр 200 м.вв газар хасуулах гээд байгаа нь туйлын тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй ба тус барилгын өмчлөгчийн хувьд өөрийн өмчөө арчлан хамгаалах, тус газарт амьдрахад хасах гээд байгаа 200 мкв газар зайлшгүй хэрэгцээ шаардлагатай, 200 мкв газрыг хассанаар гуравдагч этгээд нь газар болон барилгаа зориулалтын дагуу бүрэн эзэмших боломжгүйд хүрэх юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ЗХШХШТХ-н 54 дүгээр зүйлийн 54.1.5 54.1.6 54.1.8-д заасан үндэслэлүүд байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Бусдын эзэмшлийн газраас ямар хууль ёсны эрх нь зөрчигдсөн гэж үзэж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох гээд байгаа нь ойлгомжгүй явж ирсэн. М СӨХ нь нэхэмжлэл гаргах эрхтэй субъект мөн эсэх дээр эхний асуудал төвлөрнө. М СӨХ нь өөрөө 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан. Газар эзэмших эрх авахаар 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж, А/******* дугаар захирамжаар газар эзэмших эрх авсан боловч өнөөдрийн хүртэл газар эзэмших эрх олгогдоогүй. М СӨХ нь Т СӨХ-ийн эрх залгамжлагч гэж ярьдаг. Гэтэл үүнийг нотлох ямар ч баримт байхгүй.

Иргэн Б.Б нь хэзээ газар эзэмших эрхтэй болсон бэ гэвэл М  СӨХ байгуулагдахаас өмнө буюу 2007 оноос газар эзэмших эрх үүссэн эхлэлтэй байгаа. Өмнө нь газар эзэмших эрх үүссэн байгаа нь сүүлд байгуулагдсан М СӨХ-ны ямар эрх, ашгийг зөрчөөд байгаа юм вэ. Нэхэмжлэлийн шаардлага хангагдахаар Сууц өмчлөгчдийн холбооны ямар эрх, ашиг нь сэргэх гээд байгаа нь тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа учраас М СӨХ нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэг нь тодорхой байна.

Б.Б-ны газар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотойгоор тайлбар хийе. Б.Б нь улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* тоотод 512 м.кв хувийн орон сууцны өмчлөгч юм. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч юм. Энэ үл хөдлөх хөрөнгө оршиж байгаа 456 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийн дагуу эзэмшиж байгаа. Газар эзэмших эрхийн хугацаа нь 2017 оны А/463 дугаар захирамжаар сунгагдсан бөгөөд дараагийн захирамж нь байгаа. 2005 онд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк хоорондын гэрээгээр дулаан дамжуулах төсөл хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын хүрээнд 40 гаруй хувийн хэвшил дулаан дамжуулах төв байгуулж, үл хөдлөх хөрөнгө барих гурвалсан гэрээгээр энэ орон сууц баригдсан. Энэ төсөл хэрэгжсэнээр улсын төсвөөс төгрөг гаргахгүйгээр орон сууцны дулааны асуудал шийдвэрлэгдсэн. Тус барилга баригдахад Т СӨХ-оос өөр Сууц өмчлөгчдийн холбоо эсэргүүцэж байгаагүй.

Тус барилгыг барьснаар тухайн орчинд байгаа айл, өрхүүдийн дулааны асуудал шийдвэрлэгдсэн. Б.Б барилга барьж үл хөдлөх хөрөнгөтэй болсон асуудал биш. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/******* дугаар захирамжаар 64 м.кв талбай бүхий газрыг олгосон. Манайд ХХК-ийн нэр дээр ч энэ газар олгогдоогүй. Б.Б нь энэ барилгын эргэн тойронд тохижилтын ажлыг хийсэн бөгөөд одоо

ч хийсээр байгаа. Хүүхдийн тоглох газрыг хашсан зүйл байхгүй. 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүсэлтээ гаргаж, газрын хэмжээгээ нэмэгдүүлсэн. Энэ захирамжтай маргаж байгаа бол үндэслэлтэй маргах ёстой. Энэ захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2.3, *******.2.4-т заасныг тус тус үндэслэж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны ******* дугаар захирамж гарсан.

Энэ захирамж гарснаар М СӨХ-ны хууль зүйн ямар эрх, ашиг зөрчигдөж байгаа талаар ярьдаггүй. Иргэн Б.Б газар эзэмшиж, хууль зөрчиж байгаа талаар байнга тайлбарладаг бөгөөд иргэний алдар хүнд, ажил албан тушаалд байнга халддаг. Сууц өмчлөгчдийн холбоо нь ямар эрхтэй байгууллага гэдгийг мэдэхгүй байна. Ойр орчимд нь ямар нэгэн этгээд газар эзэмших эрхгүй гэж хандаад байгаа. Нэхэмжлэгч тал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа. Ийм тохиолдолд захиргааны акт хууль бус байгаад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих хуулийн 2 шаардлагыг хангаж байх ёстой. Нэхэмжлэгчийн эрхийг яаж зөрчиж байгаа талаар тайлбарлахгүй байна.

Энэ асуудал хаана шийдвэрлэгдэх ёстой байсан бэ гэвэл ажлын хэсэг байгуулагдаад явж байхад шийдвэрлэгдэх боломжтой байсан. Хэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн бэ гэвэл нэхэмжлэл гаргасан этгээдүүд байгаа юм. Заавал 64 м.кв талбай бүхий газар гэснээс болж одоо ийм нөхцөл байдал үүссэн болохыг анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэлийн шаардлагад 200 м.кв талбай бүхий газар гэсэн бөгөөд нотлох баримт шинжлэн судалж, асууж үзэхээр Б.Б-ны өмчилж авсан барилгын доор байгаа газрыг хэлсэн. 456 м.кв талбай бүхий газраас 200 м.кв талбай бүхий газрыг хасахаар нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сэргэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл байхгүй.

Хүүхдийн тоглоомын талбай барих талаар ярьдаг. Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хүүхдийн тоглоомын талбай барих газар байхгүй гэсэн байдаг. Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Л гэдэг даргатай очиж уулзсан бөгөөд мэргэжилтэнгээ дуудаж асуухад тухайн үед төлөвлөлт нь хийгдэж байсан. Тухайн үед бусдын эзэмшил газартай давхцаж байсан учраас тэр хэсгийг хийгээгүй орхисон. Өнөөдрийн байдлаар төлөвлөгдсөн зураг, төсөв байхгүй гэж мэдэгдсэн. Хэн нь худал, үнэн яриад байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүхэд ирүүлсэн бичигт тодорхой байгаа. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаад харамсалтай байна.

Миний авсан албан бичгийг яриад байна. Би үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашгийг хамгаалах үүрэгтэй. Ийм албан бичиг ирсэн байна. Танайд яг төсөв, хөрөнгө нь байгаа юм уу гэж очиж уулзсан. Төсөв, хөрөнгө болон төлөвлөгдсөн зураг байхгүй. Анх 2017 онд хийсэн төлөвлөлт нь хувийн компаниар хийлгүүлсэн төлөвлөлт байсан. Зохих журмын дагуу төрийн байгууллагаар батлуулсан төлөвлөлт байхгүй гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны ******* дугаар захирамжийн хүрээнд авч үзэх ёстойг анхаарах ёстой. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 31, 32, 33 дугаар зүйлийг яриад байгаа бөгөөд энэ заалт хэзээ яригдах вэ гэвэл анх газар олгогдоход яригддаг. Анх газар 2007 онд олгогдсон. Нийслэлийн Засаг даргын 2011 оны ******* дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2.3, *******.2.4 дэх заалт, энэ заалтын талаар ганц тайлбар хэлсэнгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах ямар ч хууль зүйн боломжгүй юм гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэрийн хоёр дахь заалтаар М СӨХ-ны газар эзэмших эрх хүчингүй болсон. Хүчингүй болсон гэдэг нь маргах эрхгүй болохыг харуулж байна. Сая шүүх хуралдааны явцад нийтийн ашиг сонирхол гэж маргаж байгаа юм уу, газар эзэмших эрх байгаа гэж, давхцлыг арилгуулахаар маргаж байгаа юм уу гэхэд газар эзэмших эрх байгаа гэж тайлбарласан. Гэтэл энэ нь өөрөө шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байгаа. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгч ******* СӨХ нь анх тус шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар иргэн Б.Б-д 456 м.кв газрыг хууль бусаар эзэмшүүлсэн болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар хурлын тэмдэглэл бүхий шийдвэрийг үндэслэл болгон Нийслэлийн засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар иргэн Б.Б-нд эзэмшүүлсэн 456 м.кв талбайгаас 200 м.кв талбай нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгож, иргэн Б.Б-ны 456 м.кв талбай бүхий газар эзэмшлээс 200 м.кв талбайн эзэмшлийг хүчингүй болгуулах гэж тодорхойлон маргасан, нэхэмжлэлийн үндэслэлээ ... иргэн Б.Б-д ... нийтийн эзэмшлийн 392 м.кв талбайг эзэмших ямар ч эрх үүсээгүй. ... Уг газрыг түүнд хууль бусаар эзэмшүүлсэн. Хүүхдийн тоглоомын талбай буюу нийтийн эзэмшлийн газраас 392 м.кв газрыг нэмж эзэмшүүлсэн нь оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн. ... Газрын тухай хуулийн 31, 32, 33 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж, хариуцагч нь ... Б.Б-д газар эзэмших эрх нь 2007 онд 64 м.кв газраар үүссэн бөгөөд газрын хэмжээг нэмэгдүүлж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны ******* дугаар захирамж гарсан. Цаг хугацааны хувьд Б.Б-д 6 жилийн өмнө газар эзэмших эрх үүссэн ... М СӨХ 2017 онд газар ашиглах эрхийг баталгаажуулж авчхаад 2011 оны ******* дугаар захирамжтай ... маргах эрхгүй. ... Иймд М СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй ... гэж маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар [1]Газрын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2.3, *******.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Б.Б-д Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай 456 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү эзэмшил газраас 200 м.кв газрыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-д ... газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ... аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж зааснаас үзэхэд газар эзэмших эрх нь газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэх бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар [2] иргэн Б.Б-д Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд 64 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар[3] газрын хэмжээг 392 м.кв-аар нэмэгдүүлж, 456 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0345610 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар[4] иргэн Б.Б-аны газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А/******* дугаар захирамжаар[5] ******* СӨХ-д орон сууцны орчны газрын зориулалтаар 2531 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А/******* дугаар захирамжаар [6] иргэн Б.Б-ны эзэмшиж байгаа 456 м.кв газрын талбайн хэмжээг 303 м.кв болгон өөрчилж, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, иргэн Б.Б нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамжийн ******* СӨХ-ны Б.Б-ны эзэмшиж байсан 456 м.кв газартай давхцаж буй 153 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлон маргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Нийслэлийн засаг дарга хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/******* дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамжийн ******* СӨХ-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/******* дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамжийн ******* СӨХ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэсэн, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн засаг дарга нь ямар нэгэн захиргааны акт гаргаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь Нийслэлийн засаг даргын захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүйтэй маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Б.Б-д нийтийн эзэмшлийн 392 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх үүсээгүй хэмээн маргаж байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчлан тогтоосон байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд гуравдагч этгээд Б.Б нь 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн газрын албанд газар эзэмших хүсэлтээ гаргасан [7], дээрх хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар иргэн Б.Б-д газрын хэмжээг нэмэгдүүлж, 456 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, харин ******* СӨХ нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн газрын албанд газар ашиглах хүсэлтээ гаргаж, дээрх хүсэлтийн дагуу Нийслэлийн засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/******* дугаар захирамжаар ******* СӨХ-нд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд орон сууцны орчны газрын зориулалтаар 2531 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн, дээрх нэгж талбар бүхий маргаан бүхий газар нь давхцалтай болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 08 дугаар сарын 2-ны өдрийн 01-06/3991 дүгээр албан бичгээр ирүүлсэн мэдээллийн сангийн зургаар[8] тогтоогдож байна.

Эндээс үзэхэд энэхүү маргааны тохиолдолд гуравдагч этгээд Б.Б нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтээ нэхэмжлэгчээс түрүүлж гаргасан, нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээд Б.Б-д эзэмшүүлсэн газартай давхцалтай байх тул хариуцагч Нийслэлийн Засаг даргаас бусдын эзэмших эрх нэгэнт үүссэн 456 м.кв газартай давхцуулж, нэхэмжлэгч М СӨХ-нд 200 м.кв газрыгашиглуулах хууль зүйн боломжгүй.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар захирамжаар Т СӨХ-нд 8637 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлснээр М СӨХ-нд газар эзэмших эрх үүссэн гэсэн агуулгаар маргаж байх боловч энэхүү үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал Т СӨХ-ноос нийтийн зориулалттай орон сууцны орчны газрын зарим хэсгийг М СӨХ-нд ашиглуулах хүсэлт гаргаж байгаагүй байхын зэрэгцээ М СӨХ-г 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байх тул нэхэмжлэгчид газар ашиглах эрх 2009 онд үүссэн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим шаардлагаа ... иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 м.кв талбай бүхий газраас 200 м.кв талбай бүхий газар нь ... нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгох гэж тодорхойлон маргаж байх ба энэхүү нэхэмжлэлийн үндэслэлээ ... хүүхдийн тоглоомын талбай буюу нийтийн эзэмшлийн газраас 392 м.кв газрыг нэмж эзэмшүүлсэн нь ... оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэсэн агуулгаар маргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээд нь тухайн хуульд заасан асуудлаар, хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-дзааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй байх тул нэхэмжлэгч М СӨХ-г нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй субъект гэж үзэхгүй бөгөөд иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 м.кв талбай бүхий газраас 200 м.кв талбай бүхий газар нь ... нийтийн эрх ашгийг зөрчсөн буюу ... нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг [9] үндэслэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 м.кв талбай бүхий газраас 200 м.кв талбай бүхий газрыг хасуулахаар маргаж байх боловч уг хуралдаанаар газар эзэмшигчдийн газрын маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэж захиргааны байгууллага, албан тушаалтнаас ямар нэгэн захиргааны акт гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн ... иргэн Б.Б-ы байшинг нураах боломжгүй учраас 200 м.кв талбай бүхий газрыг хасаж, шийдвэрлэсэн дүгнэлт гарсан ... гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх-ээр , 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар .. шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох-оор, 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүйболгуулах ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болохыг -ыг нэхэмжлэлийн үндэслэлд заахаар тусгайлан зааснаас үзэхэд дээрх маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн ямарэрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болохыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй байх бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болон актыг хууль бус байсныг тогтоосноор түүний ямар эрх нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

Эдгээрээс үзэхэд хариуцагч нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар иргэн Б.Б-д 456 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.1-д энэ хуулийн 29.1-д заасан ... газрыг эзэмшүүлэх шийдвэрийг ... тухайн шатны Засаг дарга гаргана 34 дүгээр зүйлийн 34.1-д ... газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн ... дүүргийн Газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно гэж заасантай нийцсэн байх тул маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээд Б.Б-д эзэмшүүлсэн 456 м.кв талбай бүхий газраас 200 м.кв газрыг хасаж багасгах буюу хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзвэл маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тулнэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 10.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* СӨХ-ны Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар хурлын тэмдэглэл бүхий шийдвэрийг үндэслэл болгон Нийслэлийн засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 м.кв талбайгаас 200 м.кв талбай нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгож, иргэн Б.Б-ы 456 м.кв талбай бүхий газар эзэмшлээс 200 м.кв талбайн эзэмшлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 26-28, 2 дугаар хавтаст хэргийн 38-40 дугаар хуудсанд

[2] 2 дугаар хавтаст хэргийн дугаар хуудсанд

[3] 2 дугаар хавтаст хэргийн дугаар хуудсанд

[4] 2 дугаар хавтаст хэргийн дугаар хуудсанд

[5] 2 дугаар хавтаст хэргийн дугаар хуудсанд

[6] 2 дугаар хавтаст хэргийн дугаар хуудсанд

[7] 2 дугаар хавтаст хэргийн дугаар хуудсанд

[8] 2 дугаар хавтаст хэргийн дугаар хуудсанд

[9] 1 дүгээр хавтаст хэргийн *******3-*******5 дугаар хуудсанд