Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2020/02313

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Б.Э ээс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/КР/20160115001 тоот Кредит карт эзэмших гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,167,232 төгрөг,  2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 161227025 тоот “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 6,803,640 төгрөг, нийт 25,970,878 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г Б  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 210,039 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 4,946,659 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 287,804 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР