Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/02393

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Г ,

 

Нэхэмжлэгч: Ө.Н  нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н Ш Ш Г Г т холбогдох

 

            Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г , нэхэмжлэгч Ө.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Атарболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Байгальмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэгч С.Г  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02375 дугаар шийдвэрээр С. Ганчимэг, Ө.Н  нараас 85,301,268 төгрөгийг гаргуулж “Цэгц хөрөнгө ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж С.Г , Ө.Н нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204024654 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж 71 байр, 12 тоотод байрлах 49.58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг /Файн эстимэйт/ ХХК-ийн Үнэлгээчин Н.Цолмонгэрэл /тусгай зөвшөөрлийн дугаар 091100172/ үнэлгээний дүн 72,567,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг үнэлгээг хүчингүй болгуулахаар энэхүү гомдолыг гаргаж байна.

Учир нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон боловч шинчээж нь нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж үнэгүйдүүлж байгаад гомдолтой банна.

Хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо ойролцоо ижил түвшний барилгатай харьцуулсан гэх боловч тухайн үл хөдлөх хөрөнгөнүүдийн ашиглалт, засвар үйлчилгээ, зэргийг шалгалгүйгээр утсаар асууж үнийг тогтоож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024654 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол 15334/ Нарны зам гудамж 71 байр 12 тоотод байрлах 49,58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг “Файн эстимэйт” ХХК-иар 72,567,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Ө.Н  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын зүгээс хөрөнгийн үнэлгээний Файн Эстимэйт ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, нарны зам гудамж 71 дүгээр байр, 12 тоот хаягт байрлах нэхэмжлэгч С.Г , Ө.Н  нарын өмчлөлийн 49,58 мкв орон сууцыг 72,567,000 төгрөгөөг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээний Файн Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Тухайн компани нь зах зээлийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур буюу 240,000,000 төгрөгөөс 250,000,000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг 72,567,000 төгрөгөөг үнэлж нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий байрыг зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлсэн байдалд нь гомдож нэхэмжлэл гаргасан. Байрны зах зээлийн ханшийг харахаас илүү тухайн байрны орчин нөхцөл, төв зам зэргийг харах хэрэгтэй. Монголын хамгийн том зарын сайт буюу үнэгүй.мн рүү орж үзэхэд хамгийн доод үнэлгээтэй байр 150,000,000 төгрөгийн үнэ ханштай байсан. Гэтэл Файн Эстимэйт ХХК-ийг тухайн байрыг 72,567,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байгаа учраас дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан ч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас боломжгүй гэх хариуг өгсөн. Иймээс Файн Эстимэйт ХХК-ийг гэрчээр оролцуулсан бол харьцуулалтын аргыг хэрхэн яаж хэрэглэсэн нь тодорхойлох болох байсан байх” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2375 дугаартай шийдвэрээр С.Г , Ө.Н  нараас 85,301,265 төгрөгийг гаргуулж, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, нарны зам гудамж 71 дүгээр байр, 12 тоот барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж С.Г , Ө.Н  нарын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, нарны зам гудамж 71 дүгээр байр, 12 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 6/392 тоот тогтоолоор Файн Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход 72,567,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ талаар талуудад 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.    

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г , Ө.Н  нар нь хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 дүгээр байр 12 тоотод байрлах 49,58 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02375 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 дүгээр байр 12 тоотод байрлах 49,58 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний 3255 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19280617 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2020 оны 04 дүгээр сраын 23-ны өдрийн 19280617/3 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 дүгээр байр 12 тоотод байрлах 49,58 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 19280617/5 тоот тогтоолоор хураан авчээ.

 

Хариуцагч нь төлбөр авагч Цэгц хөрөнгө ББСБ-аас 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдөр, төлбөр төлөгч Ө.Н гээс 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үнийн саналыг тус тус авсан, төлбөр төлөгч С.Г  нь үнийн саналыг тогтоосон хугацаанд гараагүй болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тул 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6/322 дугаар тогтоолоор “Файн эстимэйт ХХК”-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч “Файн эстимэйт ХХК” нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 дүгээр байр 12 тоотод байрлах 49,58 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээний хандлагаар 72,567,000 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 дүгээр байр 12 тоотод байрлах 49,58 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хэт бага үнэлсэн”, гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хариуцагч нь үнэлгээ тогтоох журам зөрчөөгүй байх тул Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 дүгээр байр 12 тоотод байрлах 49,58 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  зааснаар хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 71 дүгээр байр 12 тоотод байрлах 49,58 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Г , Ө.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.ЭНХБАЯР