Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2020/03157

 

 

 

 

  2020          09           14                                     101/ШШ2020/03157            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.О ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Н-д холбогдох,

6,805,019 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******, *******, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Л.О би Д.Наас Toyoto Estima маркын ******* улсын дугаартай автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдаж авхаар тохирсон. Уг автомашин нь “*******” ХХК-ийн зээлийн барьцаанд байсан бөгөөд “Стандарт Финанс” ББСБ-д хариуцагч Д.Нын төлөх ёстой байсан 10 сая төгрөгийн зээлийг графикийн дагуу Л.О миний бие төлж дуусгасан тохиолдолд өөрийн нэр дээр шилжүүлж авхаар тохирсон Д.Нт болон “*******” ХХК-д дараах байдлаар автомашины төлбөрийг шилжүүлсэн байна. Үүнд: 2018.02.09-ний өдөр 1,200,000 төгрөгийг Д.Нын “Хаан Банкны” ******* тоот дансанд, 2018.01.22-ны өдөр *******” ХХК-ийн байранд бэлнээр 2,405,000 төгрөг, 2018.02.21 ний өдөр “*******” ХХК-ийн “Хаан Банкны” ******* тоот харилцах дансанд 1,111,868 төгрөг, 2018.04.05-ны өдөр “Хаан Банкны” ******* тоот харилцах дансанд 1,049,664 төгрөг, 2018.04.23-ны өдөр “*******” ХХК-ийн “Хаан Банкны” ******* тоот харилцах дансанд1,038,487 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 6,805,019 төгрөгийг автомашины төлбөрт өгсөн.

Зээлийн ихэнхийг төлж, багахан хэмжээний мөнгө үлдэхэд миний зүгээс ББСБ-аас уг зээлийг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүсхэд зээлдэгч Наас өөр хүний нэр дээр шилжүүлэх боломжгүй гэсэн тул Д.Ныг олж асуудлаа шийдхээр олон удаа оролдсон боловч холбогдох боломжгүй байсан, дээр нь энэ чигээрээ зээлээ төлсөн ч машин миний нэр дээр шилжих эсэх нь маш эргэлзээтэй байсан тул зээлийн төлөлтийг зогсоосон. Энэ тухай Д.Нт утсаар ярьж мэдэгдсэн болно. ББСБ-аас машиныг хурааж авсан. Иймд Д.Наас автомашины үнийн дүнд төлсөн нийт 6,805,019 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Н би “*******” ХХК-тай 2018 оны 09 сарын 18 ны өдөр №143 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10 сая төгрөг зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Toyoto Estima маркын ******* улсын дугаартай автомашиныг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр №143 дугаартай фидуцын гэрээгээр барьцаалсан. Улмаар барьцаанд байгаа тээврийн хэрэгслээ худалдах зарын дагуу Л.О ирж уулзсан. Би тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт болон бодит байдлыг үзүүлж танилцуулсан бөгөөд “*******” ХХК-аас авсан 10 сая төгрөгийн барьцаанд тус ББСБ-ийн нэр дээр байгаа та авах бол тус ББСБ-д тээврийн хэрэгслийг худалдан авах мөнгөө бүрэн төлөөд авч болно харин мөнгийг нь бүрэн гүйцэд төлөх боломжгүй бол Д.Н миний нэр дээр байгаа зээлийг графикийн дагуу төлж дуусаад авч болох юм гэхэд нэхэмжлэгч Л.О нь зээлийн графикын дагуу төлөөд авья гэж хэлээд бид “Стандарт финанс ББСБ” ХХК-д хамт очиж зээлийн нэр шилжүүлэх боломжтой эсэхийг лавлахад ББСБ-ийн зүгээс зээлийн гэрээний нэр шилжих боломжгүй, та бүхний тохиролцоонд бид хөндлөнгөөс оролцохгүй гэсний дагуу бид харилцан тохиролцож тээврийн хэрэгслийн төлбөрийг хэрхэн төлөх талаар нөхцөл тодорхойлсон хэлцэл байгуулсан.

Д.Н, Л.О бидний дунд 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан хэлцлийн дагуу “Стандарт финанс ББСБ” ХХК-аас 12 сарын хугацаатай зээлдэж авсан 10.000.000 төгрөгөөс эхний 2 сарын төлөлтийг нь Д.Н миний бие төлсөн болохыг тодорхойлж үлдэх 10 сарын төлбөрийг Л.О хариуцан төлж дуусгаснаар тээврийн хэрэгслийн нэрийг түүний нэр дээр шилжүүлж өгөхөөр харилцан тохирсон. Дээрхи үйл баримтаас хойш үүсэж буй аливаа харилцаанд хариуцагч Д.Н миний бие хамааралгүй бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж дуусгаад энэ талаар Л.О болон “Стандарт финанс ББСБ” ХХК-аас Д.Н надад мэдэгдсэн тохиолдолд миний бие тээврийн хэрэгслийг хэзээ ч Л.Од шилжүүлэн өгөхөд бэлэн юм.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс “... Зээлийн ихэнхийг нь төлж дуусгаад тээврийн хэрэгслийг шилжүүлэн авья гэхэд ББСБ-ийн зүгээс зөвшөөрөөгүй, Д.Нтай утсаар холбогдож учраа ольё гэтэл холбогдох боломжгүй байсан ... зээлээ төлж дуусгасан ч тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлэн авах эсэх нь эргэлзээтэй байсан учир зээлийн эргэн төлөлтийг зогсоосон... энэ талаар Д.Нт утсаар ярьж мэдэгдсэн...” зэрэг илтэд үндэслэлгүй тайлбар тавьж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Зүй нь нэхэмжпэгч *******ы зүгээс талуудын дунд 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан хэлцлийн дагуу “...Зээлийн ихэнх...”-ийг бус зээлийг бүхэлд нь бүрэн төлж дуусгаснаар тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Д.Нтай тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх талаар харилцсан зүйл байхгүй, нэхэмжлэлд “...Холбогдох боломжгүй байсан...” талаар дурьдсан нь талуудын дунд хийгдсэн хэлцлийг үгүйсгэх болон дуусгавар болгох үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч зээлийн эргэн төлөлтийг зогсоож энэ талаараа хариуцагчид мэдэгдсэн гэх үйл баримтыг дурьдаж дээрхи үйл баримтын үр дагаварт талуудын дунд байгуулсан хэлцлээс татгалзах...” хүсэл сонирхолтой байсан энэ талаараа хэлцэл хийгч нөгөө талдаа мэдэгдсэн гэх хууль зүйн үр дагавар үүссэн мэтээр тайлбарлахыг зорьжээ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хэлцлийг дуусгавар болгох болон бусад нөхцөл байдлын талаар хариуцагчид урьдчилан мэдэгдсэн ямар ч зүйл байхгүй бөгөөд дээрхи үйл баримтыг бичгийн болон бусад байдлаар нотлосон ямар ч баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч *******ы зүгээс хариуцагч Д.Нтай 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан хэлцлийн үр дагаварт нэхэмжлэгч нь Монгол Улсын Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасан “...Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно...” гэх зохицуулалтын дагуу хариуцагчийн өмнөөс үүрэг гүйцэтгэж үр дагварт нь хариуцагчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авах үүрэг хүлээсэн бөгөөд талуудын байгуулсан хэлцлийн хууль зүйн үндэслэл, талуудын дунд үүссэн маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 1794 дугаар магадлал хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үйл баримт, маргаан бүхий асуудлыг урьд хянан шийдвэрлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлал байгаа нь нэхэмжлэлийг ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэгч *******иас хариуцагч Д.Нт холбогдуулан гаргасан 6.805.019 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэг, ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсгүүдийг үндэслэж ИХШХШТХуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Л.Алтангэрэлд холбогдуулан 6,805,019 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тус хэргийг өмнө нь шийдвэрлсэн, нэхэмжлэгч зээлийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хариуцагч, Стандарт финанс ББСБ ХХК-ийн 10 сая төгрөгийн зээлийн барьцаанд фидуцийн гэрээгээр барьцаалсан өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай Toyata Estima маркийн автомашиныг нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч зээлийн үлдэгдлийг бүрэн төлж дууссаны дараа уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцсон нь зохигч 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр үйлдсэн хэлцлээр тогтоогдож байна. Энэхүү тохиролцооны дагуу хариуцагч автомашины эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлжээ.

Хариуцагчийн Стандарт финанс ББСБ ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 13 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш, зээлийн төлбөрийг бүрэн төлөх үүрэг хүлээжээ. Нэхэмжлэгч 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш зээлийг төлөөгүй нь хэргийн 53-р талд авагдсан зээл, хүүгийн төлөлтийн хүснэгтээр тогтоогдсон. Зээлийн төлбөр “багахан” үлдэхэд зээлийг шилжүүлэх хүсэлт гаргахад ББСБ зөвшөөрөөгүй, зээлийг төлж дууссан ч автомашиныг шилжүүлэх нь эргэлзээтэй, хариуцагч олдохгүй байсан тул зээл төлөлтийг зогсоон гэх тайлбарыг нэхэмжлэгч тал шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан боловч тайлбараа баримтаар нотлоогүй.

Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээний харилцаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үүссэн ба нэхэмжлэгч мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсан үндэслэлээ шүүхэд нотлоогүй.

Гэвч зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үндэслэлээр хариуцагч Д.Н, Стандарт финанс ББСБ ХХК нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 143 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу ББСБ автомашиныг  хураан авсан талаар зохигч маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нар ******* улсын дугаартай Toyata Estima маркийн автомашиныг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Стандарт финанс ББСБ ХХК-д хүргэж өгсөн, хураалгасан тухай, хариуцагч хэргийн 71-р талд авагдсан баримтаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр автомашиныг худалдан борлуулахыг зөвшөөрчээ.

Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс зээл төлөлтийг зогсоож энэ тухай хариуцагчид мэдэгдсэн гэх тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч хожим үгүйсгэсэн нь ач холбогдолгүй ба хариуцагч, нэхэмжлэгчийн зээл төлөхөөс татгалзан гэрээнээс татгалзсаныг өмнө хүлээн зөвшөөрсөн, гэрээнээс татгалзсан үндэслэлийн талаар маргаагүй байх тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч ******* улсын дугаартай Toyata Estima маркийн автомашиныг худалдан авахаар хариуцагчид шилжүүлсэн 6,805,019 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иймд хариуцагч Д.Наас 6,805,019 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Од олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Наас 6,805,019 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Од олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,830 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Наас 123,830 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Л.Од олгосугай.
  3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЭНЭБИШ