Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

А.Т, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******

Шүүгдэгч А.Т, Ч.О

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, *******, *******

Нарийн бичгийн дарга  О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т, Б.О нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Т, Б.О нарт холбогдох эрүүгийн 1714000990110 дугаар хэргийг 2020 ооны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  А.Т, 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа Баянхонгор аймаг улсаас авсан гавьяа шагналгүй,

 урьд 2015 оны 05 дугаар сарын 05-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 мөн 2016 оны 07 дугаар сарын 08-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар,

мөн 2017 оны 06 дугаар сарын 22-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар,

 мөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний одрийн 247 дугаартай шийтгэх топгоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан

 Монгол Улсын иргэн, Б.О, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2013 оны 7 дугаар сарын 25-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдох хөрөнгөөс 150.000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоож байсан,

мөн 2014 оны 10 дугаар сарын 23-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох хөрөнгөөс 100.000 төгрөг хурааж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан

А.Т нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-16-14 тоот хашаанд байх Ч.Нарантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч буриад гутал 1 ширхэг, 25 литрийн бетон 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-3-27 тоот хашаанд байх *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн LCD зурагт, бэлэн 60.000 төгрөг хулгайлан авч бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны 4 тоот хашаанд байх П.Сүхбаатарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч нөөтбүүк, мөнгөн аяга зэргийг хулгайлан авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч А.Т нь Б.Отай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг Түйн гол гэх газарт иргэн *******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бүлэглэн хүчиндэж, эд зүйлийг нь дээрэмдэж 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Б.О нь А.Ттэй бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг Түйн гол гэх газарт иргэн *******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бүлэглэн хүчиндэж, эд зүйлийг нь дээрэмдэж 270.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,                

Баянхонгор аймгийн прокурорын газраас А.Тид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.От 12.1 дүгээр зүйлийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  А.Тийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолсон дээрэмдэх, бүлэглэж хохирогчийн хүсэл зоргийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм  буруутайд, шүүгдэгч Б.Оыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолсон дээрэмдэх, бүлэглэж хохирогчийн хүсэл зоргийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Тийг  1 жил  4  сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 2  жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус  тус шийтгэж,

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тид оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн  2.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг,

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар  оногдуулсан 1 жил  4  сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 2  жил, 5 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тид оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.От оногдуулсан 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тийн цагдан хоригдсон 487 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч А.Тээс 145.000 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгож,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт шүүгдэгч А.Тийн эзэмшлийн.. алаг өнийн модон шкаф..,ыг шүүгдэгч Б.Оын эзэмшлийн ...угаалгын машин... ыг тус тус шүүгдэгч нарт буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар А.Тид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.От хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Т тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие А.Т нь Баянхонгор аймгийн Жинст суманд 1989 оны 11 сарын 09-нд төрсөн. Ам бүл-2, нас 30, дүүгийн хамт 7 дугаар баг 7-16-12 тоотод оршин суудаг. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 зүйл ангиар хэрэгт холбогдсон. 2018 оны 9 дүгээр сарын 12-нд цагдан хоригдсон. Цагдан хоригдож байх хугацаанд дүү минь хэрэгт холбогдсон. Мөн ээж минь 2018 оны 12 сард нас барсан. Миний бие нь 2020 оны 1 дүгээр сарын 31-нд таслагдан 6 жил хаалттай авсан. Бусдад төлөх төлбөрөө хохирлоо бүрэн барагдуулсан. Эрүүгийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эрүүгийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 зүйл ангийг миний бие нь зөвшөөрөхгүй байна. Надад өгсөн 6 жил хаалттай хорих ялыг хөнгөрүүлж өгөөч гэж гуйж байна. Иймд эрхэм шүүгч таниас давж заалдах шатны шүүхэд оролцуулж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Шүүгдэгч Б.О тус шүүхэд  гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Батбанди овогтой Отгонбаатар нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шалгагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар сэжиглэгдэж, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэм буруутай гэж үзэн шүүх 4 жил 7 сар нээлттэй хорих ангид ял эдлүүл гэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд миний бие Б.О нь өөрт өгсөн ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир шүүх надыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэн зөвийг нь олж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, *******, ******* нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэмт үйлдэл нэг бүрийг шалган тогтоож, хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Т, Б.О нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолд  үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг хянахад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн байцаалтын үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Т нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-16-14 тоот хашаанд байх Ч.Нарантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч буриад гутал 1 ширхэг, 25 литрийн бетон 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-3-27 тоот хашаанд байх *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн LCD зурагт, бэлэн 60.000 төгрөг хулгайлан авч бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны 4 тоот хашаанд байх П.Сүхбаатарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч нөөтбүүк, мөнгөн аяга зэргийг хулгайлан авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн шүүгдэгч А.Т, Б.О нар нь  бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг Түйн гол гэх газарт иргэн *******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бүлэглэн хүчиндэж, эд зүйлийг нь дээрэмдэж 270.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь  хохирогч *******гийн “...А.Т нь намайг дараад газарт унагаасан..., Б.О нь ирээд миний гарыг барьж байгаад гарнаас бөгж , хүзүүнээс гинж зэргийг тайлж авсан, тэгээд ээмэг, бөгж, зүүлт зэргийг тайлж авч халаасандаа хийчихээд А.Т нь намайг хүчиндэж байхад Б.О нь  А.Тийг намайг  хүчиндэж дуустал миний  цээжин дээр гарыг дараад хүчиндэж  дуустал дарж байсан... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 46-47, 2-р хавтаст хэргийн 107-110 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч Л.Бат-Эрдэнийн “...бид нар түйн гол дээр хувцас угааж байсан чинь..., ээжийн ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, 2 гар утас зэргийг аваад явсан..., .... “ гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 85-89 дүгээр тал/

 

Мөн эд хөрөнгөө хулгай алдсан хохирогч Ч.Нарантуяа, *******гийн П.Сүхбаатар нарын мэдүүлэг нь иргэний нэхэмжлэгч Ч.Лхагвадуламын “...А.Т зурагтыг ...80.000 төгрөгийн барьцаанд авчих гэхээр  нь ..., ...80.000 төгрөг тоолж өгсөн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 157-159 дүгээр тал/,  гэрч Т.Гандалайн “...ээж Нарантуяагийн гэрээс хулгай хийсэн хүн нь  А.Т гэх манай хажуу талын залуу хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/, гэрч Б.Баярцэцэгийн “...хулгай хийсэн хүн нь А.Т гэгч байсан  юм байна лээ... гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/, гэрч М.Сарантуяагийн “... манай нөхрийн нөөтбүк, 3 ширхэг мөнгөн аяга алдагдсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэг нарын мөрдөн байцаалтад гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн  анхан шатны шүүхээс А. Тэрбишийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн  довтолж, дээрэмдэх, бүлэглэж хохирогчийн хүсэл зоргийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм  буруутайд, шүүгдэгч Б.Оыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтлон дээрэмдэх, бүлэглэж хохирогчийн хүсэл зоргийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх  шүүгдэгч А.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн  2.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар  оногдуулсан 1 жил  4  сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 2  жил, 5 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний  нийт эдлэх ялыг 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэхдээ ял дээр гэхийг ялд гэж,  Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт заасныг гэж 2 дахь хэсгийг хэрэглэсэн нь буруу байх тул хасаж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үүднээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 Шүүгдэгч А.Т, Б.О нарын “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн...” давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй буюу анхан шатны шүүх   шүүгдэгч А.Тийн үйлдсэн хулгайн 3 удаагийн гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэсэн, шүүгдэгч Б.О, А.Т нарт  оногдуулсан  хорих ял нь тэдний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Т, Б.О нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

                                     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн  1.4-д  тус тус заасныг  удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тид оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн  2.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг..., ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 2  жил, 5 сарын хугацаагаар хорих ялд...” гэснийг  

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тид ..., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн  2.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр...,  ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От..., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ял дээр... гэж  тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т, Б.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Б.О нарын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл  тус бүр цагдан хоригдсон 103 хоногийг тэдний  ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.