Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/02131

 

 

 

 

 

 

       2020         08          24  

                                 181/ШШ2020/02131

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Р-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СД ХК,

Хариуцагч: Ч.Б нарт холбогдох

Иргэн Ч.Б болон СД ХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, СД ХКХХК болон иргэн Ч.Бын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, СД ХКХХК болон иргэн Ч.Бнарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Рэнцэнхандад шилжүүлэхийг Ч.Бболон СД ХКХХК-д даалгаж, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 102.580.000 төгрөгийг СД ХКХХК-иас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балжинсүрэн, Б.Ананд хариуцагч СД ХКХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар, гэрч Б.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ршүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Р миний бие СД ХКХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан

1.Улсын бүртгэлийн Ү-2202017479 дугаартай, 000176222 гэрчилгээний дугаартай Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 3 дугаар давхарт, үйлчилгээний зориулалттай,130,4 м.кв талбай

2.Улсын бүртгэлийн Ү-2202017477 дугаартай, 000176223 гэрчилгээний дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын урд хэсэгт байрлалтай, үйлчилгээний зориулалттай, 190,0 м.кв талбайг тус тус худалдан авсан.

Худалдах, худалдан авах гэрээнд заасан худалдан авах нөхцлийн хувьд үл хөдлөх хөрөнгийн нэг м.кв-ыг 2.618.000 төгрөгөөр тооцож нийт 838.807.200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд худалдан авагч нь нийт төлбөрийн 60%-ийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор, үлдэгдэл 40%-ийн төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ худалдан авагчийн нэр дээр гарсан тохиолдолд төлж дуусгасан байхаар тохиролцсон.

Мөн гэрээний 4.1.1-т зааснаар худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгийг 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн.

Худалдан авагч Д.Рминий бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт 600.000.000 төгрөгийг СД ХКХХК-ийн Голомт банкин дахь 1605004164 тоот дансанд, 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Тусгай активын урьдчилгаа СД ХКХХК-иас гэсэн утгатай 175,000,000 төгрөг болон 20.000.000 төгрөгийн 2 гүйлгээг миний бие өөрийн данснаас хийсэн.

Энэ төлбөрийг дээрх Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцохоор талууд тохиролцсон тул нийт 795.000.000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт төлсөн.

Гэрээ байгуулагдах үед уг үл хөдлөх эд хөрөнгө нь банкны барьцаанд байсан бөгөөд барьцааг чөлөөлүүлсний дараа өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон.

Гэтэл 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 5 жил 2 сарын хугацаа өнгөрөөд байхад худалдагч СД ХКХХК нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлээгүй байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөөгүй байгаа гэсэн шалтгаан хэлж хойшлуулсаар өдийг хүрсэн.

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад СД ХКХХК болон бид хоёрын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх

1. СД ХКХХК болон иргэн Ч.Бнарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Ч.Бын өмчлөлд,

2. СД ХКХХК болон иргэн Ч.Бнарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээний дагуу СД ХКХХК-н өмчлөлд,

3. СД ХКХХК болон иргэн Ч.Бнарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу Ч.Бын өмчлөлд тус тус шилжиж өөрчлөгдсөн байдаг.

СД ХКХХК болон бидний хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд СД ХКХХК-г төлөөлж Ч.Бгарын үсэг зурсан тул энэ тухай Ч.Бмэдээгүй байх ямар ч үндэслэлгүй.

Тухайн үед Ч.Бнь СД ХКХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан бөгөөд дээрх гэрээг надтай байгуулах шаардлагатай бүхий л зөвшөөрлийг компанийн эрх бүхий этгээдүүдээс авсан байдаг.

Гэтэл иргэн Ч.Бнь өөрөө захирлын үүргийг нь гүйцэтгэн ажиллаж байсан СД ХКХХК болон өөрийнхөө хооронд удаа дараагийн гэрээ, хэлцлээр надад худалдсан үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөх эрхийг өөр хоорондоо шилжүүлсэн нь гэрээний талууд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ эсхүл бэлэглэлийн гэрээ байгуулахыг зориогүй, хууль зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй гэдгийг илтгэж байна.

Өөрөөр хэлбэл миний хувьд дээрх 3 хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 болон 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлүүд гэж үзэж байна. Ийнхүү СД ХКХХК болон түүний хувьцаа эзэмшигч байсан Ч.Бын хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор байгуулсан дүр үзүүлсэн хэлцлийн улмаас Д.Рминий эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Иргэн Д.Рминий бие СД ХКХХК-тай байгуулсан гэрээний дагуу улсын бүртгэлийн Ү-2202017477 дугаартай үл хөдлөх хөрөнгийн 190 м.кв талбай бүхий хэсгийн үнийг 100% бүрэн төлсөн, уг үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оноос хойш өнөөг хүртэл өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа хууль ёсны, шударга эзэмшигчийн хувьд тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх бүрэн эрхтэй этгээд юм.

Мөн Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй талаар заажээ. Гэтэл СД ХКХХК нь нэхэмжлэгч Д.Рэнцэнхандад огт мэдэгдээгүй, зөвшөөрөл авалгүйгээр Ч.Бтой гэрээ байгуулж, хууль ёсоор, шударгаар эзэмшиж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан заалттай нийцэхгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно, 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ...үүрэгтэй гэж тус тус заажээ. Иймд иргэн Д.Рминий бие дараахь шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.2-т зааснаар 1м.кв талбайн үнэ нь 2.618.000 төгрөг бөгөөд 2 дугаар давхарын 190,0 м.кв талбайн нийт үнэ 497.420.000 төгрөг болж байгаа юм.

Би гэрээний урьдчилгаа төлбөрт нийт 600.000.000 төгрөгийг СД ХКХХК-д төлсөн. Мөн 3 давхрын 130.4м.кв талбай нэгэнт гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн тул нэхэмжлэхгүй, мөн гэрээний нийт үнийн дүн бүрэн төлөгдөөгүй тул миний бие худалдах, худалдан авах гэрээний дагуу зөвхөн өөрийн эзэмшилд байсан 190 м.кв талбайг нэхэмжилж байгаа.

Ингэснээр нэхэмжилж буй талбайн үнийн дүн болон миний төлсөн мөнгөний зөрүү нийт 102,580,000 төгрөг болж байгаа тул энэхүү зөрүү дүнг СД ХКХХК буцаан төлөх үүрэгтэй.

Иймд Ч.Бболон СД ХКХХК нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, СД ХКХХК болон иргэн Ч.Бнарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, СД ХКХХЗ болон Ч.Бнарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн эдгээр хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулах, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Рэнцэнхандад шилжүүлэхийг Ч.Бболон СД ХКХХК-д даалгаж, Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү болох 102.580.000 төгрөгийг СД ХКХХК-иас гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч СД ХКХХК нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Рнь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 болон 56.1.10 дахь хэсгүүдийг үндэслэн иргэн Ч.Бболон СД ХКХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, СД ХКХХК болон Ч.Бнарын хооронд 2014 оны 12 дугаар сарын19-ний өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, СД ХКХХК болон иргэн Ч.Бнарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/16, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн урд хэсэгт байрлах 190 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Рэнцэнхандад шилжүүлэхийг СД ХКХХК-д даалгаж, илүү төлсөн зөрүү төлбөр болор 102.580.000 төгрөгийг СД ХКХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Ч.Бшүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Ч.Бминий бие СД ХКХХК-д 2012 оны 2 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарыг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед буюу 2012 онд Санхүүгийн зохицуулах хорооноос СД ХКХХК-д хандан 2011 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтэд компанийн үл хөдлөх хөрөнгө нь нийт хөрөнгөд зөвшөөрөгдөх 20%-иас хэтэрч 37,83% байна гэсэн албан бичгийг ирүүлж байсан.

Уг албан бичгийн дагуу СД ХКХХК-ийн нэр дээрх Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26. Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын урд хэсгийн 190 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн Ү-2202017479 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26, Гандирс цогцолбор, 3 дугаар давхарт 130,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдсан байдлаар бэлэн мөнгөөр байршуулахаар бид харилцан тохиролцсон.

Ингэж тохиролцсны үндсэн дээр Ч.Бнь 600.000.000 төгрөгийг гарган Д.Рэнцэнхандад өгсний дагуу Рэнцэнханд нь СД ХКХХК-руу шилжүүлсэн.

Нэхэмжлэгч Д.Рнь тухайн үед хариуцагч Ч.Бтой найз нөхдийн харилцаатай байсан юм. Д.Рнь яагаад шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаад үнэхээр гайхаж байна.

Иймд нэхэмждлэлд дурьдсан Ч.Бын СД ХКХХК-тай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй байх тул Д.Рэнцэнхандын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд гэрч Б.Эрдэнэцэцэгийн мэдүүлгийг сонсов.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Рнь хариуцагч СД ХКХХК, Ч.Бнарт холбогдуулан Ч.Бболон СД ХКХХК нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

СД ХКХХК болон иргэн Ч.Бнарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ,

СД ХКХХК болон Ч.Бнарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг

тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Рэнцэнхандын өмчлөлд шилжүүлэхийг Ч.Бболон СД ХКХХК-д даалгаж, Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү болох 102.580.000 төгрөгийг СД ХКХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч СД ХКХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Ч.Бнь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

НЭГ:Дээрх гэрээнүүдийн тухайд:

1.1. СД ХКХХК болон Ч.Бнарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан БГ/14/04155 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээгээр, СД ХКХХК нь Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамж 5 дугаартай барилгын Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай, 645,5 м.кв талбайг 1.859.000.600 төгрөгөөр Ч.Бод худалдах харилцааг зохицуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017477 дугаарт бүртгэж, Улсын бүртгэлийн гэрчилгээ Ч.Бын нэр дээр шилжсэн байна. / 1-р хх-ийн 188-196-р хуудас/

1.2.Ч.БСД ХКХХК нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээгээр дээрх объектыг Ч.Боос СД ХКХХК-д шилжүүлж Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай, 645,5 м.кв талбай СД ХКХХК-ийн нэр дээр шилжжээ./1-р хх-ийн 197-203-р хуудас/

1.3. СД ХКХХК болон Ч.Бнарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө СД ХКХХК-иас Ч.Бын нэр дээр шилжсэн байна./1-р хх-ийн 204-213-р хуудас/

ХОЁР: СД ХКХХК, Д.Рнарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний тухайд,

2.1.Хариуцагч СД ХКХХК нь нэхэмжлэгч Д.Рэнцэнхандтай 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /1-р хх-ийн 6,7-р хуудас/

Дээрх гэрээгээр хариуцагч /худалдагч/ СД ХКХХК нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын урд хэсгийн 190 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн Ү-2202017479 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26, Гандирс цогцолбор, 3 дугаар давхарт 130,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 1 м.кв -ийг нь 2.618.000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч /худалдан авагч/ Д.Рнь төлбөрийн 60%-ийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор, үлдэгдэл 40 %-ийн төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ ямар нэгэн барьцаанд байхгүйгээр, эд хөрөнгийн бүртгэлийн газраас эх хувиар гарсан тохиолдолд төлж дуусгах үүргийг тус тус хүлээн худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.

СД ХКХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Т/12/00/04 тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг худалдах эрхийг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Бод олгосон байна./1-р хх-ийн 9-р хуудас/

Нэхэмжлэгч /худалдан авагч/ Д.Рнь гэрээгээр харилцан тохиролцсон үнэ болох 190 м.кв талбайн үнэд 497.420.000 төгрөгийг хариуцагч /худалдагч/ СД ХКХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтогдож байна. /1-р хх-ийн 48-50-р хуудас, 2-р хх-ийн 109,116-118-р хуудас, /

Дээрх бүхнийг нэгтгэн дүгнэхэд СД ХКХХК нь Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарын 645,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 190 м.кв талбайг нь 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр худалдсан мөртлөө иргэн Ч.Бтой 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр БГ/14/04155 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Бэлэглэлийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус байгуулж Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарын 645,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ч.Бод шилжүүлснээр Д.Рэнцэнхандын худалдаж авсан 190 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул Д.Рнь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасны дагуу СД ХКХХК, Ч.Бнарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийн үр дагаварыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасан Сонирхогч этгээд гэдэгт хэлцэл хийсэн талуудаас өөр бусад этгээд байх бөгөөд уг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас хөндөгдсөн байхыг ойлгоно.

2.2.СД ХКХХК нь дээрх гэрээнүүдийг иргэн Ч.Бтой байгуулах болсон үндэслэлээ иргэн Ч.БЧингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарын 645,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үнийг төлчихсөн байсан учраас өмчлөх эрхийг нь шилжүүлэх гэж байгуулсан. Сүүлд байгуулсан Бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх Ч.Бод шилжсэн учраас уг гэрээ хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байна. Хариуцагч Ч.Бч энэхүү тайлбарыг үгүйсгээгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг Д.Рэнцэнхандаар гэрээ байгуулуулан өөрөө худалдан авч, үнийг Ч.Бтөлсөн гэж тайлбарлан маргаж байна.

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ нь, агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан гэж үзнэ.

Дээрхи гэрээнүүд бичгээр хийгдсэн ч хэлцэл хийсэн талуудын жинхэнэ хүсэл зориг байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: СД ХКХХК болон Ч.Бнар нь Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарын 645,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Бод 1.859.000.600 төгрөгөөр бодитоор худалдах жинхэнэ хүсэл зориг байхгүйгээр, гэрээ хийгдснээр Ч.Бод 1.859.000.600 төгрөгийг төлөх үүрэг үүсгэлгүйгээр 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Ч.Бын өмчлөлд дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийнхээ үр дагаварыг арилгах зорилгоор хэлцэл хийсэн талууд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Бэлэглэлийн гэрээг байгуулж, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарын 645,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг СД ХКХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлснээр 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгасан болох нь эдгээр гэрээ талуудын тайлбараар тогтоогдож байна.

СД ХКХХК нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Бэлэглэлийн гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарын 645,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Бын өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд СД ХКХХК-д дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх жинхэнэ хүсэл зориг байгаагүй, иргэн Ч.Бч энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг бэлгэнд аваагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул СД ХКХХК болон иргэн Ч.Бнарын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс, нэхэмжлэгч Д.Рхариуцагч СД ХКХХК нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 12/04/15 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Рэнцэнхандад шилжүүлэхийг Ч.Бод даалгах үндэстэй.

2.3. Хариуцагч Ч.Бнь тухайн үед СД ХКХХК-ийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос СД ХКХХК-ийн нийт хөрөнгөд эзлэх үл хөдлөх эд хөрөнгийн хувийг багасгах шаардлагын дагуу Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхрын урд хэсэг байрлах 190.0 кв метр талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдсан байдлаар бэлэн мөнгөөр байршуулахаар бид харилцан тохиролцсон. Ингэж тохиролцсны үндсэн дээр Ч.Бнь 600 000 000 төгрөгийг гарган Д.Рэнцэнхандад өгсний дагуу Рэнцэнханд нь СД ХКХХК-руу шилжүүлсэн гэж тайлбарлан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байна.

            СД ХКХХК нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 ба 3 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай талбайг худалдах хүсэл зоригтой байсан, худалдсан болох нь СД ХКХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Т/12/00/04 тогтоол, гэрч Ч.Соронзонболдын СД ХКХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө нь нийт хөрөнгийнхөө 20 хувиас хэтэрч, Санхүүгийн зохицуулах хорооноос нийт хөрөнгөд эзлэх үл хөдлөх эд хөрөнгийн хувийг багасгах шаардлагыг СД ХКХХК-д тавьж байсны улмаас СД ХКХХК нь өөрийн өмчлөлийн Гандирс цогцолборын 3 дугаар давхрын 130.4 мкв талбай, 2 дугаар давхрын урд хэсэгт байрлах 190.0 кв метр талбайг худалдах шаардлага үүссэн, худалдсан гэсэн мэдүүлэг, хариуцагч Ч.Бын тайлбар зэргээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 188-213-р хуудас, 2-р хх-ийн 207-210-р хуудас, 3-р хх-ийн 244-250-р хуудас, 4-р хх-ийн 1-10-р хуудас/

Хариуцагч Ч.Бын үл хөдлөх хөрөнгийг худалдаж бэлэн мөнгө байршуулахаар Д.Рэнцэнхандтай тохиролцсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч Ч.БГандирс цогцолборын 3 дугаар давхрын 130.4 мкв талбай, 2 дугаар давхрын 190.0 м.кв талбайг бусдад худалдахтай холбоотой хүсэл, зорилго нь СД ХКХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө бусдад худалдах хүсэл зоригт хамааралгүй гэж үзнэ.

Дээрхи үндэслэлүүдээр СД ХКХХК болон Д.Рнарын байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Худалдан авагч Д.Рнь СД ХКХХК-тай байгуулсан гэрээний үнэ төлөх үүргийнхээ дагуу 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 600 000 000 төгрөгийг СД ХКХХК-ийн Голомт банкны 1605004164 тоот дансанд Д.Рүл хөдлөх эд хөрөнгийн үнийн урьдчилгаа ЧЖ68010801, 99090844 гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь Голомт банкны орлогын мэдүүлэгийн баримт /1-р хх-48х, 2-р хх-181-182х/-аар тогтоогдож байна.

Ч.Бболон СД ХКХХК нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, СД ХКХХК болон иргэн Ч.Бнарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, СД ХКХХК болон Ч.Бнарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс, нэхэмжлэгч Д.Рхариуцагч СД ХКХХК нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 12/04/15 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Рэнцэнхандад шилжүүлэх болон Д.Рболон СД ХКХХК нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд заасан 190 м.кв талбайн үнэ 497.420.000 төгрөг /190м.кв Х 2.618.000 төгрөг= 497.420.000/ болж байх бөгөөд Д.Рэнцэнхандын илүү төлсөн 102.580.000 төгрөгийг хариуцагч СД ХКХХК төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагч СД ХКХХК-ийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй.

Гэрээний 3.2-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэ 1 /нэг/ метр квадрат талбайг 2 618 000 /хоёр сая зургаан зуун арван найман мянга/ төгрөг байхаар талууд тохиролцсон, Д.Рнь Гандирс цогцолборын 2-р давхрын урд хэсэгт байрлах 190.0 кв метр талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэ /190 мкв х 2 618 000 төгрөг = 497 420 000 төгрөг/-д 497 420 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 600 000 000 төгрөгийг төлсөн байх тул Д.Рэнцэнхандыг үнэ төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

СД ХКХХК нь гэрээ байгуулснаар Д.Рэнцэнхандын эзэмшилд Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхрын урд хэсэгт байрлах 190.0 кв метр үйлчилгээний зориулалттай талбайг шилжүүлэн өгснөөр Д.Рнь уг талбайг өөрийн мэдэлд байлгаж, ашиг олж байсан байсан болох нь хэрэгт авагдсан Д.Рэнцэнхандын банкны дансны хуулга түрээсийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /1-р хх-51-156-р хуудас/

2.4.СД ХКХХК нь Хадгаламж банктай 2011 онд Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулж Улсын бүртгэлийн Ү-2202017477, Ү-2202017479 дугаартай Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхрын 661,5 кв метр талбай, 3-р давхарын 114,4 кв метр талбайг барьцаалжээ. /2-р хх-183-188хуудас/

СД ХКХХК нь Д.Рэнцэнхандтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнийхээ дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ Хадгаламж банкны барьцаанд байсантай холбоотойгоор гүйцэтгэх боломжгүй байсан байх бөгөөд Д.РХадгаламж банкны барьцаанаас чөлөөлөгдсөний дараа шилжүүлэхээр тохиролцсон гэж тайлбарлаж байх тул СД ХКХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүрэг Хадгаламж банкны барьцаанаас чөлөөлөгдөх хүртэл талуудын тохиролцоны дагуу хүлээгдэж байсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулж буй талууд тус гэрээний хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлэх, агуулгаа өөрсдөө тодорхойлох эрхтэй тул барьцаанд байгаа хөрөнгөө бусдад худалдах, барьцаанаас чөлөөлж өмчлөх эрхээ шилжүүлж өгөхөөр тохиролцох зэрэг нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ.

СД ХКХХК нь 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улсын бүртгэлийн Ү-2202017477, Ү-2202017479 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Хадгаламж банкны зээлийн барьцаанаас чөлөөлсөнөө нэхэмжлэгч Д.Рэнцэнхандад мэдэгдээгүй, өмчлөх эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Д.Рнь Хадгаламж банкны барьцаанаас худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлөгдсөнийг мэдсэн үеэс СД ХКХХК-д гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрх үүснэ.

Нэхэмжлэгч Д.Рнь худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгөө Хадгаламж банкны зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөнийг 2017 онд мэдсэн гэж тайлбарлаж байгаа тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар СД ХКХХК-иас Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхрын урд хэсэгт байрлах 190.0 кв метр үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг шаардах эрх худалдан авагч Д.Рэнцэнхандад 2017 онд үүссэн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч СД ХКХХК-д Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Рэнцэнхандад шилжүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Рнь Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 3 дугаар давхрын 130.4м.кв талбай нэгэнт гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн тул нэхэмжлэхгүй, мөн гэрээний нийт үнийн дүн бүрэн төлөгдөөгүй тул миний бие худалдах, худалдан авах гэрээний дагуу зөвхөн өөрийн эзэмшилд байсан 2 дугаар давхрын урд хэсэгт байрлах 190 м.кв талбайн талаар нэхэмжилж байгаа гэсэн болно.

Хариуцагч Ч.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөг, түүний өмгөөлөгч К.Бауиржан нарт 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагт болох шүүх хуралдааны товыг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр буюу тэднийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдсэн байна. /4-р хх-ийн 37,38-р хуудас/

2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Э.Ганхөлөг, түүний өмгөөлөгч К.Бауиржан нар нь Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэрэгт Э.Ганхөлөг нь Ч.Ганзоригийн өмгөөлөгчөөр, К.Бауиржан нь өмгөөлөгчөөр оролцож шүүх хуралдаан давхацсан тухай хүсэлтийг ирүүлсэн бөгөөд тус шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс уг хуралдаан болж байгаа эсэхийг лавлахад шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 11.30 цагт эхэлж 12.40 цагт дууссан гэсэн хариу өгсөн бөгөөд энэ тухай олон нийтийн сүлжээнд мэдээлэгдсэн болох нь нотлогдож байна. /4-р хх-ийн 39-43-р хуудас/

Иймд шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг тэдний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөг, түүнийг өмгөөлөгч К.Бауиржан нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар Ч.Бболон СД ХКХХК нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

СД ХКХХК болон иргэн Ч.Бнарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ,

СД ХКХХК болон Ч.Бнарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг

тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Д.Рэнцэнхандад худалдсан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Рэнцэнхандын өмчлөлд шилжүүлэхийг Ч.Бод даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан хариуцагч СД ХКХХК нь нэхэмжлэгч Д.Р-ын нэхэмжлэлийн шаардлага болох Ч.Б болон СД ХКХХК нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, СД ХКХХК болон иргэн Ч.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, СД ХКХХК болон Ч.Бнарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Р-д шилжүүлэхийг СД ХКХХК-д даалгах, СД ХКХХК-иас 102.580.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч СД ХКХХК-ийн зөвшөөрлийг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Р-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.315.900 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч СД ХКХХК, Ч.Бнараас 3.315.900 төгрөгийг гаргуулж Д.Р-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ИЧИНХОРЛОО