Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2020/03086

 

2020 10 12 184/ШШ2020/03086

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 15141, Самбуугийн гудамж,-43, Чингэлтэй дүүрэг, ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч

  Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 18 дугаар хороо, 1 хороолол, угсармал 2 байр, 49 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 166 969.36 төгрөг, зээлийн хүү 7 080 644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431 515.80 төгрөг нийт 12 679 129.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Борхүү, Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар ******* банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. 2020 оны 04 сарын 03-ны өдрийн А-111 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авагчийн албадлагын арга хэмжээний хугацааг сунгасан. Банкны тухай хуулийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу ******* банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Д.******* нь ******* банктай 2014 оны 07 сарын 10-ны өдөр №ЗГ-636 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 5 760 000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2016 оны 07 сарын 10-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Д.*******гийн капитал банк дахь 2006016218 тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 07 сарын 10-ны өдөр 5 760 000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 593 030.64 төгрөг, зээлийн хүүд 556 926.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 785 493.26 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 5 166 969.36 төгрөг, зээлийн хүү 7 080 644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431 515.80 төгрөг, нийт 12 679 129.36 төгрөг гаргуулж, ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь зээл авсан болон тооцоолол дээр өнөөдрийг хүртэл маргаагүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК дах Банкны эрх хүлээн авагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 166 969.36 төгрөг, зээлийн хүү 7 080 644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431 515.80 төгрөг нийт 12 679 129.36 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2014 оны 07 сарын 10-ны өдрийн 636 дугаар цалингийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч банкийг төлөөлж ******* банкны Замын-Үүд салбар, зээлдэгч Д.******* нар 5 760 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгох гэрээ /хх-6-8/ байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, ... зээл олгох гэрээгээр банк, ... нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцэж байна.

Зээлийн гэрээний 2.2-т зээлийн хүү сарын 2 хувь гэж, 2.10-т зээлийн нэмэгдүүлсэн хүүг ... үндсэн хүүгийн 20 хувиар тооцно /хх-6/ гэж заасан байх ба зээлдүүлэгч банк нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар зээлийн хүү 7 080 644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431 515.80 төгрөг шаарджээ. Зээлдүүлэгч банк мөнгөн хөрөнгө буюу зээлийг зээлдэгч Д.*******гийн дансанд шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн болох нь зээлийн дансны хуулгаар /хх-13/, зээлдэгч Д.******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зээлдэгчийн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор /хх-10-12/ тус тус тогтоогдож байна.

636 дугаар цалингийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 07 сарын 10-ны өдөр дууссан боловч нэхэмжлэгч гэрээний хугацаанаас хойш үүргийн гүйцэтгэл шаардаж байгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийг мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хариуцагч Д.*******гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 166 969.36 төгрөг, зээлийн хүү 7 080 644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431 515.80 төгрөг нийт 12 679 129.36 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК дах Банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 12 679 129.36 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 217 816 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийг мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хариуцагч Д.*******гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 166 969.36 төгрөг, зээлийн хүү 7 080 644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431 515.80 төгрөг нийт 12 679 129.36 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК дах Банкны эрх хүлээн авагчид олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 12 679 129.36 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 217 816 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР