Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 158/ШШ2018/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа даргалж, аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл, П.Ууганцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: аймгийн сумын 19-р баг ******* 21а гудамжны 08 тоотод оршин суух Дураал овогт Чулууны Гантулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч: аймгийн Засаг дарга З.т холбогдох

аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/48, 02 дугаар сарын 08-ны өдрийн А/63 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий 158/2017/0008/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, иргэдийн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ч. нь аймгийн сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/51 тоот өмчлөх эрхийг олгосон захирамжийн дагуу аймгийн сумын тоот 1041 м2 газрыг хууль ёсны дагуу өмчлөн авсан билээ. Гэтэл аймгийн Засаг дарга дур мэдэн дээд шатны байгууллага доод шатны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй гэж үзэн өмчлөх эрхийг олгосон захирамжийг хүчингүй болгосон нь Газар өмчлүүлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илтэд хууль бус акт болсон гэж үзэж байна. Сумын Засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамжийг аймгийн Засаг дарга хүчингүй болгох эрхгүй. Түүнчлэн өмчлөх эрхийг миний бие хууль бусаар авсан тухай эрүүгийн шинжтэй гэмт хэрэгт шалгагдаагүй. Гэтэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон гэж өмчлөгч миний эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. Миний бие аймгийн сумын тоот 1041 м2 газрыг буюу хуучнаар аймгийн сумын ******* багийн 48б-6 тоот газрыг өмчилж авсан билээ. Миний бие аймгийн сумын тоот газрын хууль ёсны өмчлөгч тул аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/48 тоот захирамж илтэд хууль бус болохыг тогтоолгож, уг актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

аймгийн суманд 2016 оны 4 дүгээр сард хүсэлтээ гаргасан. Би өмчилж авах хүсэлт гаргахаасаа өмнө дураараа зөвшөөрөл авахгүйгээр 2014 онд хашаа, байшингаа барьсан байсан. Намайг хашаа барихаас өмнө тэнд юу ч байгаагүй. 2013 оноос ганц нэг мод л зоосон байдаг. Би 2005 оны хавар аймгийн суманд газар өмчлөх хүсэлт гаргаж байсан. З.*******ыг тухайн үед хүсэлт гаргасныг нь мэдэхгүй байна. Би З.*******аас уг газрыг шилжүүлж авсан зүйл байхгүй. Би 2016 онд аймгийн суманд газар өмчлөх хүсэлт өгч намайг 550000 төгрөг тушаа гэхээр нь 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр тушаасан. Тухайн үед би зөвшөөрөлгүй газар буусан учир ийм мөнгө тушааж байгаа юм байна гэж ойлгосон. сумаас надад энэ газрыг өмчлүүлэхдээ өөрсдөө очиж байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нэхэмжлэлийн шаардлага өөрчилж шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх шүүхэд аймгийн Засаг даргын А/48 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан гэтэл аймгийн Засаг дарга уг захирамж нь 2 хүний эрх ашгийг хөндсөн шийдвэр болсон гэж үзээд зөвхөн Ч.Гантулгын өмчлөх эрхийг хүчингүй болгохоор 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/63 дугаарын захирамжийг гаргасан. аймгийн ШШГА-нд нэхэмжлэгч Ч. 2 удаа өргөдөл гаргаж байсан гэх бөгөөд түүнийг гаргуулмаар байна. Өөрөө хэлэхдээ аймгийн ШШГА-аас удаа дараа шаардаж байсан гэж байсан.

Маргаан бүхий газар нь нэг хашаатай, 48б-6 тоотод нь байшинтай, 48б-5 тоот нь байшингүй хоосон газар байгаа.

2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр уг хашаа байшинг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн байдаг.

******* багийн 48б-5,6 тоот нь хилийн цэсээр аймгийн суманд харьяалагдах газар.

Иргэн Ч.Гантулгыг аймгийн Цагдаагийн газраас дээрх битүүмжлэгдсэн гэх 48б-6 тоотод байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлсэн гэсэн гомдлыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

З.******* нь анх 48б-5 тоот газрыг өмчилж авахаар эрх бүхий байгууллагад хандсан байдаг.

Харин Ч.Гантулгын өмчилж авсан газар нь 48б-6 тоотод байрладаг ба энэ газрыг хэн нэгэнд өмчлөх, шилжүүлэх асуудлыг хориглосон талаар эрх бүхий албан тушаалтнаас албан бичиг суманд очоогүй.

Аймгийн Засаг дарга иргэн Ч.Гантулгын өмчлөх эрхэд халдаж, сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааг хийгээгүй. Хэрвээ Ч.д энэ тухай мэдэгдсэн бол тухайн өмчилж авсан газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг тогтоосон аймгийн Прокурорын газрын тогтоолыг өгөх байсан.

А/48 дугаар захирамжийн талаар Ч. мэдээгүй байж байгаад А/51-ийг хүчингүй болгосон нотлох баримтыг прокуророос мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Мөн Ч.ас тайлбар аваагүй, түүний саналыг сонсоогүй нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Битүүмжлэгдсэн хөрөнгийн албан тушаалтнууд бусдад шилжүүлсэн гэж үзэж албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгээд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон байдаг.

Аймгийн Засаг даргад иргэнд газар өмчлүүлэх эрх олгосон сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл бол газар эзэмших, ашиглахтай холбогдож үүссэн маргааныг шийдвэрлэх, үүнтэй холбоотой шийдвэрийг хүчингүй болгох болон өөрчлөх эрхийг олгосон байгаа.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар иргэний өмчилж авсан газрыг хураан авах, өмчлөх эрхийг дуусгавар болгох эрх зөвхөн шүүхэд байхаар заасан байгаа.

Аймгийн Засаг дарга газар өмчлөгчийн буруутай үйл ажиллагааг тогтоогоогүй мөртлөө түүнд газар өмчлөх эрх олгосон захирамжийг хүчингүй болгож байгаа нь газар өмчлөгчийн эрхэд шууд халдсан гэж үзэж байгаа.

Мөн А/48 захирамжийг гаргаад эрх ашиг нь хөндөгдөж байгаа Ч.д мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийг баримталсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд аймгийн Засаг даргын захирамж хууль бус гэж үзэж А/48, А63 дугаарын захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч аймгийн Засаг дарга З. шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд Ч.Гантулгын гаргасан нэхэмжлэлийг хянан үзэхэд сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосноор түүний газар өмчлөх эрхийг зөрчсөн асуудал байхгүй. 2016 оны 4 сард битүүмжлэгдсэн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэж Ч.д газар өмчлүүлсэн А/51 захирамжийг хүчингүй болгосон. аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр З.******* нь 6500000 төгрөгийг Ц.*******д олгохоор шийдвэрлэгдсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас З.*******ын амьдарч байсан хашаа, байшинг битүүмжилсэн байна. ******* нь эд хөрөнгийг удаа дараа битүүмжилсэн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж байгаагүй.

сумын Засаг дарга, ЗДТГазрын дарга, газрын даамал нар нь энэхүү битүүмжилсэн хашаа байшин, газрыг иргэн Ч.д олгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлд заасан хуулийн байгууллагаас дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн, нуусан, бусдад шилжүүлсэн мөн хуулийн 272 дугаар зүйлд заасан албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг аймгийн Прокурорын газраас тогтоосон байна. аймгийн прокурорын 2016 оны 07 сарын 04-ны тогтоол нь Ч.Гантулгыг уг битүүмжлэгдсэн хашаа байшинг хууль бусаар өмчилж авсанаас хойш гарсан тогтоол учраас уг хашаа байшинг Гантулгын өмлөлийнх гээд хэрэг үүсгэхээс татгалзсан харагдаж байна. Ийм учраас хуулийн дагуу сумын Засаг даргын 2016 оны А/51 тоот захирамжийг хүчингүй болгосон Аймгийн Засаг даргын А/48 захирамж үндэслэлтэй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус газар нь төлбөр төлөгч З.*******д холбогдох 88.194.890 төгрөгийн төлбөр гаргуулахаар 10 гүйцэтгэх баримт бичигт 50, 53, 59 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Л.******* нь төлбөр төлөгч З.*******ын төлбөрийн гүйцтэтгэх баримт бичгийг анх 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ирэхэд төлбөр төлөгчийг дуудан ирүүлж шүүхийн шийдвэрийг мэдэгдэж төлбөрийг 14 хоногийн дотор төлөхийг даалгаж тайлбар авахад: Одоогийн иргэн Ч.Гантулгын өмчлөлд шилжүүлэхээр маргаж байгаа аймгийн сумын 2-р багийн Толгодын 4-р гудамжны 26 тоот буюу хуучнаар / аймгийн сумын ******* багийн 48б-05,06 тоот/ газарт 2 давхар хувийн сууц барин амьдарч байгаа. Үүнийгээ аймгаас газрын өмчлөх асуудал шийдвэрлэгдүүл 5 иргэний өмчлөлд буюу өөрийн нөхөр Ч.*******, хоёр хүүхэд, нөхрийн ах Ч., мөн өөрөө хамтран өмчлөгчөөр үл хөдөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авна гэж тайлбар өгсөн байдаг. Үүний дагуу тус газраас төлбөр төлөгч З.*******ыг газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэхээр аймгийн Газрын албанд өргөдөл нь шийдвэрлэгдэх, мөн уг газарт барьсан 2 давхар хувийн сууцны үл хөдлөхийн гэрчилгээг хурдан гаргуулж авахыг даалгасан боловч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул Шийдвэр гүйцэтгэх газраас 59-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч А.******* 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 015-19/04 тогтоолоор битүүмжилсэн.

Шийдвэр гүйцэтгэгч Л.******* 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 53-01 тоот актаар тус тус битүүмжилсэн байна. Битүүмжилсэн хөрөнгийг Улсын бүртгэлийн хэлтэст шилжилт хөдөлгөөнд хориг тавихаар лавлагаа авахад битүүмжлэгдсэн хөрөнгө нь газрын гэрчилгээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй тул шилжилт хөдөлгөөнд хориг тавих боломжгүй лавлагаагаар эд хөрөнгөгүй гэсэн хариу ирж байсан байна.

Иймд төлбөр төлөгчийн байшин барьсан газар нь аймгийн суманд харьяалалтай байсан тул аймгийн сумын Засаг даргад 2015 оны 05-р сарын 04-ний өдрийн 3/758 тоот албан бичгээр битүүмжилсэн газрыг бусдад шилжүүлэхгүй байх, төлбөр төлөгч З.******* аймагт газар өмчилж авахаар хандсан эсэх талаарх лавлагааг авч хориг тавьсан. Төлбөр төлөгч З.*******аас битүүмжилсэн байшин, газрыг иргэн Ч. нь өөрийн өмчлөлийн аймгийн сумын Хүрэнбулаг багийн 4-16-73 тоот 1 өрөө орон сууцаа 70 сая төгрөгөөр 2011 онд, аймгийн сумын Булаг багийн 27-08 тоот хашаа, байшингаа 28 сая төгрөгөөр тус тус худалдан борлуулж З.******* дүүдээ 81 сая төгрөг өгч ажил гүйцэтгэх гэрээгээр ******* багийн 48б-05, 06 тоотод байрлах байшинг бариулсан тул хөрөнгөө битүүмжилж чадахгүй гэж өргөдөл гаргасны дагуу тус газраас түүний тайлбарын дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс холбогдох лавлагааг авч шалгахад 70 саяаар зарсан гэх байраа бэлэглэлээр шилжүүлсэн байсан, 2011 онд хуучин 2 өрөө байр тийм үнэтэй байгаагүй, мөн түүний нэр дээр Булаг багийн 27-08 тоот хашаа, байшин гэх хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан учир түүний тайлбар нотлогдоогүй байна. Мөн төлбөр төлөгч З.******* нь тус газраас битүүмжилсэн газрыг өөрийн нөхрийн ах Ч.Гантулгын өмчлөлд шилжүүлэн гэрчилгээ гаргуулсан байсан тул тус газраас аймгийн Цагдаагийн газарт хандаж шалгуулахад З.******* нь битүүмжилсэн хөрөнгөө бусдад шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр 5/260 прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариу ирсэн.

Нэхэмжлэгч Ч. нь тус газраас битүүмжилсэн байшин, газрыг өөрийн өмчлөлийн хөрөнгөөрөө барьсан гэх боловч түүнийгээ нотолж чадаагүй, мөн төлбөр авагч Ц.*******, З.*******ын байшинг 12.000.000 төгрөгөөр барьж өгөөд түүнийхээ ажлын хөлсийг өгөөгүйгээс шүүхэд хандаж төлбөрөө гаргуулан авахаар шийдвэрлэгдсэн байна.

Уг хашаа байшингийн газар нь газар олголтын зурагт *******, ******* гэж тэмдэглэгдсэн байдаг ба цахилгааны төлбөр төлсөн талаархи лавлагааг Шугам сүлжээнээс гаргуулж үзэхэд ******* гэсэн нэрээр гэрээ хийгдэж төлбөр нь төлөгдөж байна. Төлбөр төлөгч *******ын шүүхийн шийдвэрт тусгагдсан хаяг төлбөр авагчийн заасан хаяг таарч байгаа энэ хаягаар нь гүйцэтгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа.

Мөн төлбөр авагч Ц.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* тус газарт гаргасан тайлбартаа З.******* нөхөр Ч.*******ын хамт өөрсдийн хөрөнгөөрөө байшин бариулсан болохыг нотолж өгсөн.

Иймд нэхэмжлэгч Ч.Гантулгын гаргаж байгаа нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд З.*******ыг төлбөрт битүүмжлэгдсэн хөрөнгөө бусдад шилжүүлэн шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх нөхцөл бололцоог олгож байгаа тул Ч.Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч сумын газрын даамал ажилтай Д.******* шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: аймгийн Шийдвэр гүйцэтгэх газраас 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 37/38 тоот албан бичиг манай суманд ирсэн.

Гэхдээ сумын ******* багийн 48б-5 тоотыг битүүмжилсэн байсан. 2 айл гэж байгаагүй. Зөвхөн 48б-5 тоотыг битүүмжилсэн гэсэн бичиг ирсэн. Дээрх газар аймгийн сумын ******* багийн 48б-05 тооттой давхцсан. Энэ газрыг Ч.д өмчлүүлсэн. Түүнээс аймгийн сумын ******* багийн 48б-06 тооттой давхцаагүй юм.

Энэ 2 газар нь зэргэлдээ газрууд юм. аймгийн сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-26 тоот 1041 мкв бүхий энэ газар нь аймгийн сумын их залуу багийн 48б-06 тоот газар юм аа.

Харин 48б-05 тоот буюу *******ын газар нь 818,6 мкв газар байгаа. Үүнийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн бичгийн дагуу хэнд ч өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулаагүй болно. *******ын гэх энэ газар мэдээллийн санд байхгүй. Хэн нэгэнд өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулаагүй байгаа. Битүүмжилсэн газар нь 818,6 мкв мөн. Хэрвээ 818,6 мкв газрыг хэн нэгэнд өмчлүүлэхээр бол сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-24 тоот гэсэн хаягтай болно. Ч.д өмчлүүлэхээр олгосон газартай энэ газар нь давхцаагүй. Одоогоор аймгийн сумын 2007 оны олголтын зурагт Шандын 74в гудамжны 9 тоот буюу Ч.******* гэсэн нэртэй газрыг Ч.д өмчлүүлсэн, ер нь манайд шилжиж ирэхдээ гудамжны дугаарлалт нь 48б болсон байсан.

2007 оны олголтын зурганд 10 тоот буюу *******ын нэр бүхий газрыг одоо *******, ******* гэх 2 хүнд газар олгосон байгаа.

******* гэж хүн манайд өргөдөл гаргаагүй.   сумын Засаг даргад 2016 оны 4 дүгээр сард газар өмчлөх хүсэлтээ өгсөн байна. Энэ хүн аймгаас хилийн цэс шинэчлэсний дараа шилжиж ирсэн айлын бүртгэлд байгаагүй, 2016 оны 1 дүгээр сарын 16-нд аймгийн Газрын албанаас газрын кадастрын зургийг нь Гантулгын нэр дээр хийж баталгаажуулж өгсөн байсан. Тэр кадастр, өргөдөл, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэгт үндэслээд д газар өмчлүүлсэн.  сумын 2 дугаар баг Толгодын хэсгийн гудамжуудаа урдаасаа хойш 1-4 гэж дугаарласан.

аймагт байхдаа тэр хэсгийн газрын байршлыг Толгодын хэсэг гэдэг нэртэй байсан. Хашааны дугаарлалтын хувьд нэг гудамж дундуураа тасраад зарим хэсэг нь аймагт, зарим хэсэг нь аймагт харъяалагдахаар зааглагдсан учир хилийн цэс тогтоохоос өмнө аймаг зүүн талаасаа баруун тийш тоолж дугаар олгосон байсны дагуу үргэлжлүүлэн дугаар олгосон.

Гудамжны хашааг дугаарлахдаа баруун гар тал нь тэгш тоогоор, зүүн гар тал нь сондгой тоогоор эхэлж дугаарладаг. Хаягжилтын хуулийн дагуу ингэж дугаарласан. Ч.Гантулгынх болохоор 4 дүгээр гудамжны ертөнцийн зүгээр баруун талаасаа байршилтай тул тухайн гудамжны айлуудын хашааны дугаар дандаа тэгш тоогоор дугаарлагдсан.

Анх хилийн цэс тогтоосны дараа сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж газар дээр нь байгаа айлуудаас хэний газар вэ? гэдгийг асууж тодруулсан. Тухайн үед Толгод хэсэгт сумын 2 дугаар багийн Засаг дарга Оюунчимэг, байгаль орчны байцаагч Бат-Өлзий нар ажиллаж байсан. Тухайн газрыг олгоход өмнө ажлын хэсэг ажиллаад тодруулсан байсан учир зураглалаас харж тухайн газарт кадастр хийлгэхдээ аймгийн Газрын албанаас ирсэн албан тоотын дагуу ЛЭНД-ЛЭЙР ХХК-иар кадастрын зургаа хийлгэж болно гэж утсаар д хэлсэн гэжээ.

Гэрч А.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Анх аймгийн сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу аймгийн сумын ******* багийн 48б-14 гэх газрыг битүүмжлэх талаар захирамж аймаг ШШГА-нд ирсэн боловч ийм хаяг байхгүй байсан учир хариуцагч *******ыг өөрийг нь дуудаж ямар хаяган дээр амьдарч байгааг нь тодруулаад 48б-5, 6 тоотыг актаар битүүмжилж акт болон тэмдэглэлийг шүүхэд хүргүүлсэн. Үүнээс хойш *******д холбогдох төлбөрийн материалууд аймгийн ШШГА-нд ирсэн тул бүрэлдэхүүнтэйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, эд хөрөнгийг 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр актаар дахин битүүмжилсэн. Энэхүү ажиллагааг явуулахад ******* гэр бүлийн хамт тухайн хаяган дээр амьдарч байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* байшингаа тухайн үед 180 саяаар үнэлж байсан ба 2 аймгийн хилийн цэсний асуудал шийдэгдэхээр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсныхаа дараа энэ байшингаа зарж хүмүүсийн өр төлбөрийг барагдуулна гэж ярьж байсан. Дахиад 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тухайн хөрөнгийг дахин бүрэлдэхүүнтэй очиж битүүмжилсэн ба энэ тухай маргаан бүхий газар , Тунгалаг нарын өмч гэж яригдаад байсан. Тухайн эд хөрөнгөн дээр ******* гэр бүлийн хамт амьдарч байсан. Одоо ч байгаа. Тухайн эд хөрөнгө Улсын бүртгэлд бүртгэгдээгүй гээд битүүмжилсэн актыг буцаагаад байсан учир ийм ажиллагаа хийсэн юм.

Энэ газар нь аймгийн сумын багийн Засаг дарга, Газрын албанаас тодруулаад тус аймгийн хилийн цэснээс гадна гэдгийг тогтоосон учир аймгийн суманд 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр албан тоот хүргүүлж 48б-5,6 тоотыг суманд харяалалтай хэний өмчлөлд эзэмшил гэдгийг нь тодруулж, хориг тавих мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийн хариуд 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр сумын Засаг даргын тамгийн газраас хариу бичиг аймаг дахь ШШГА-нд ирүүлсэн. Манайх мэдэгдэл явуулахдаа 48б-5 тоотод хувийн хашаа байшин гэж мэдэгдсэн. Үүнийг сумын газрын даамал мэдэж байсан. 48б-5,6 тоот нь 1 том хашаатай бйасан 1 хашаан дотор 1 байшин байсан боловч битүүмжлэх ажиллагаа явуулах үед ******* нь манай гэр бүлийн өмчлөлийнх гэж мэдүүлж байсан. Энэ асуудлаар би өөрөө хэд хэдэн удаа суманд очиж газрын даамал болон удирдлагуудтай нь уулзаж тодруулга авч байсан. Энэ талаар *******ын хувийн хашаа барьж эзэмших хүсэлт гаргаад явж байсан талаар сумын ЗДТГ-аас 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03/29 тоот албан бичгээр аймгийн ШШГА-нд тодорхойлолт ирүүлж байсан. Битүүмжлэх ажиллагаанд аймгийн ШШГА-нд ахлах шийдвэр гүйцэтгэгч Наранбаяр, шийдвэр гүйцэтгэгч Нармандах, ******* хөндлөнгийн гэрчээр 2 хүн оролцсон. Уг байшинд ******* нөхөр хүүхдийн хамт амьдарч байсан. аймгийн ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч *******ын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлд хариуцагч ******* дээрх байшинг манай гэр бүлийн гишүүд буюу 5 хүний өмч гэж мэдүүлж байсан. Нөхөр Ч.*******, нөхрийн ах Ч., манай 2 хүүхэд, би өөрөө бас өмчлөгч нь юм гэсэн байдаг. Ер нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тус хаяганд гэр бүлээрээ оршин сууж амьдардаг байсан гэжээ.

Гэрч З.******* шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: 2006 онд аймгийн суманд Монгол улсын иргэнд үнэгүй газар олгоно гэсний дагуу газар эзэмших хүсэлтээ 2006 онд өгсөн. Үүний дагуу 2007 онд Шанд 74в гудамжинд газар олгосон зураг аймгийн газрын албанаас олж авсан.

2017 оны 03 дугаар сарын 22-нд өмчлөл тогтоох иргэний хэргээр энэ газрыг намайг эзэмшигч нь болохыг тогтоолгохоор өгсөн. 2007 онд газар олголт хийгдэж Шанд 74в-10 тоот дээр газарт олголт хийгдсэн байдаг. Үүнийг хайгаад сураад явахаар маргаад байгаа байшин нь *******гийн 48б-6 тоот дээр биш урд талын ******* гэх айлын хэсэг дээр буюу урд эгнээний газар дээр таардаг. Тэгтэл 2014 онд аймгийн сумын нутагт орсон гэсэн. Би тэр газар дээр өөрийн болгож хашаа барьж эзэмшилдээ авч байгаагүй. аймгийн Газрын албанаас хуваарилсан акт ч гэж гараагүй. Нэг өдөр газар олгох гээд хэмжиж байна гээд очиход энэ газар шүү гээд зааж өгж байсан гэжээ.

Гэрч Ц.******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: 2014 оны 05-08 сарын хооронд *******, ******* нартай гэрээ хийж байшин барьсан. Газар болон барьсан байшинг одоо д өмчлүүлсэн байгаа.

Тухайн үед бид нарыг байшин барьж байхад 2 талын айл нь хашаагаа барьсан дунд нь хоосон газар байсан. Бид нар эхлээд хашааг нь бариад дараа нь байшинг нь барьсан. Тухайн үед доод талын айл руу тулгаж бариагүй өөрсдөд нь олгогдсон хэмжээнд нь хашаагаа тааруулж барихад доод айлын газар хүрэхгүй дунд нь хэсэг зай үлдэж байсан.

Тэр байшин хашааг барихад нөхөр Энх-Амгалан хүү Ариунболд, дүү Бат-Эрдэнэ, төрсөн ах *******, миний бие ******* нар байсан. Гэрээ хийгээгүй. Тухайн үед бид нарыг байшин барьж байхад гэж хүн огт үзэгдээгүй.

*******ын нөхөр ******* нь одоо л өөрийн гэсэн орон гэртэй болох гэж байгаа гэж байсан. нь байшин бариулсны үлдэгдэл хөлсөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад цалингаасаа төлнө гэж мэдэгдсэн байдаг. Гэтэл ******* эс зөвшөөрч нөхрийнхөө цалингаас төлөхийг зөвшөөрөхгүй гээд нэг л удаа 250000 төгрөг төлсөн байдаг. Шүүх цагдаагаараа явж төлбөрөө ав гэдэг. ******* одоо хүртэл тэр байшиндаа амьдарч байгаа.

Доод талын айлаас нь 2018 оны 03 дугаар сарын сүүлээр очиж асуухад *******, ******* нар гэр бүлээрээ хашаа байшиндаа амьдарч байгаа гэсэн. Уг нь ******* манай нөхрийн нэг анги нэг нутгийн хүн учраас бид нартай холбогдож байшин хашаагаа бариулсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч. нь тус шүүхэд аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/48, мөн оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/63 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

аймгийн сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн А/51 тоот захирамжаар[1] нэхэмжлэгч Ч.д / сумын 2 дугаар багийн Толгодын 4 дүгээр гудамжны 26 тоотод/ болон өөр нэг иргэн, нийт 2 иргэнд газар өмчлүүлсэн, аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/48 дугаар захирамжаар[2]  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас битүүмжилсэн байшин, хашаа бүхий газрыг олгосон нь Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг аймгийн прокурорын газраас тогтоосон гэсэн үндэслэлээр сумын Засаг даргын А/51 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, мөн Аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/63 дугаар захирамжаар[3] дээрх А/48 дугаар захирамжид сумын Засаг даргын 2016 оны А/51 дугаар захирамжийн иргэн Ч.д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэсэн өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэсэн болох нь дээрх захирамжууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

1.    Аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/48, А/63 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

аймгийн сумын иргэн З.*******д түүний 2006 онд газар эзэмшихээр аймгийн сумын Засаг даргад гаргасан өргөдлийн дагуу 2007 онд Шанд багийн 74в гудамжны 10 тоотод З.*******д, 9тоотод Ч.*******ад газар эзэмшүүлэхээр төлөвлөлтийн зурагт нэрээрээ тусгагдсан, дараа нь Шанд баг хуваагдаж ******* баг үүсгэн байгуулагдахад Шандын 74в-гийн 09 тоот нь ******* багийн 48б-гийн 05 тоот болон өөрчлөгдсөн болох нь аймгийн сумын Засаг даргын 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 1/329 дугаарын албан /Загдаагийн *******д газар хүссэн өргөдлийн дагуу 2007 онд Шанд багт 74в-10 тоот хашааны газар олгогдсон. Уг газар нь Шанд баг 2 хуваагдаж ******* баг үүсэн байгуулагдахад 48б-5 тоот болон өөрчлөгдсөн/ бичиг[4], 74в гудамжны байршлын схем зураг[5], ******* багийн 48б гудамжны байршлын схем зураг[6], *******ын газар хүссэн өргөдөл[7] зэргээр тогтоогдож байгаа боловч дээрх маргаан бүхий газрыг харьяалах Засаг даргын шийдвэрээрЗ.*******д эзэмшүүлэх[8] /өмчлүүлэх/ талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

2. аймгийн сумын ******* багийн 48б-гийн 05 тоот буюу

Ч.******* гэсэн нэртэй газарт З.******* байшин бариулж, уг байшин нь хашааны хамт сумын нутагт харьяалагдахын өмнө ******* багийн 48б-5,6 тоот гэсэн хаягтай, нэг том хашаатай байсан, уг хашаа байшинг Шүүхийн шийдвэрээр З.*******ын бусдад төлөх төлбөрт аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2014-59/04 дугаарын хөрөнгө битүүмжлэх акт[9]-аар ******* багийн 48б-14 тоот буюу шинэ хаягаар 48б-5, 6 тоотод байршилтай шинэ 2 давхар байшин гэж битүүмжилсэн, 2015 оны 04 сарын 30-ны өдрийн 015-19/04 дугаарын акт[10]-аар ******* баг 48б-5,6 тоотод байрлах 7х8 харьцаатай давхар, шинэ, хөнгөн блокон байшин гаражийн хамт гэж битүүмжилж З.*******д хариуцуулсан, 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр дахин 48б-5, 6 тоот гэр бүлийн хэрэгцээний 2 айлын газар, мансардтай 2 давхар амины сууцыг битүүмжилж Ч., Тунгалаг нарт хариуцуулсан болох нь гэрч Ц.*******гийн ******* багийн 48б-5,6 тоот гэх газарт *******, ******* нар байшин бариулахаар ах ******* бидэнтэй 2014 оны 5 сард гэрээ хийж, газрын албанаас хүн дагуулж ирж газрыг хэмжүүлэн 2 айлын газар аваад түүнийгээ тойруулж биднээр 1 хашаа, мансардтай байшин бариулсан гэх аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өгсөн мэдүүлэг[11], гэрч Ц.*******гийн шүүхэд өгсөн мэдүүлэг[12], хөрөнгө битүүмжилсэн актууд, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 2015-03-11-ны тэмдэглэл[13], 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн тэмдэглэлд ******* багийн 48б-05, 06 тоотод байрлах хашаа 2 айлын газар, өвлийн байшинг битүүмжлэн хурааж, хадгалалт, хамгаалалтыг *******д хариуцуулна гэхэд нэхэмжлэгч нар миний өмч тул бид хариуцна гэсний дагуу уг хашаа, байшингийн хадгалалт хамгаалалтыг Ч. түүний эхнэр Д.Тунгалаг нарт хариуцуулав[14] гэх мэдүүлэг болон бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч. нь аймгийн сумын Засаг дарга болон Газрын албанд 2006 онд Шанд багт газар хүсч өргөдөл гаргаж байсан бөгөөд , аймгуудын хилийн цэсний маргаантай асуудлаас болж шийдвэрлэгдээгүй бөгөөд хилийн цэсийн асуудпал шийдвэрлэгдсэний дараа 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр аймгийн сумын Засаг даргад газар өмчлөх тухай өргөдөл[15] гаргаж, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн ЛЭНД-ЛЭЙР ХХК-аар сумын Халиун баг Толгод хэсгийн 4-26 тоот буюу хуучнаар аймгийн Баян-өндөр сумын ******* багийн 48б-05, 06 тоот газарт байршилтай *******ын гэх боловч аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжлэн хурааж өөрт нь хадгалалт хамгаалалтыг нь хариуцуулсан хашаа, байшинд кадастрын зураглал[16] хийлгэж, уг зураглалыг үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас уг хашаа байшингийн зураглалыг улсын кадастрын нэгдсэн санд оруулж баталгаажуулсан зураглал[17] гарган өгснийг үндэслэн сумын Засаг дарга уг маргаан бүхий газрыг Ч.д 2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн А/51 тоот захирамжаар[18] өмчлүүлж шийдвэрлэсэн байна.

аймгийн Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.гэж заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/48 захирамжаар сумын Засаг даргын 2016 оны А/51 захирамжийг хүчингүй болгохдоо зөвхөн сумын Засаг дарга нь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас битүүмжилсэн байшин хашаатай газрыг олгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг аймгийн Прокурорын газраас тогтоосон гэснийг үндэслэл болгосон нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл сумын Засаг даргын захирамжийн үндэслэлийг шалган тогтоогоогүй, Ч.д сумын 2 дугаар баг Толгодын 4-26 тоот хашааны газрыг өмчлүүлэх ажиллагаа Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгаагүй, уг хашаа байшин *******ын эзэмшлийн гэдэг нь тогтоогдоогүй байхад *******аас төлбөр авагч *******гийн уг хашаа байшинтай холбогдуулан гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх, төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэхзарчмыг  сумын Засаг дарга А/51 захирамж гаргахдаа хэрэгжүүлсэн эсэхийг шалган тогтоогоогүй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана. гэсний дагуу Ч.д газар өмчлүүлэхдээ түүний уг газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсон эсэхийг шалгаагүй, А/51 дугаарын захирамжийг хүчингүй болгосноор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, 43 дугаар зүйлийн 43.1-д заасан Мэдэгдэх ажиллагаа-г мөн хийгээгүй байна.

Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул  аймгийн Засаг даргын А/48, А/63 захирамжийг аймгийн Засаг даргаас дээрх ажиллагаануудыг явуулж шалгасны дараа дахин шинэ акт гаргах 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

2. Шүүхийн зардлын тухайд:

Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-дУлсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно.. гэж заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч  аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.д олгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1-д засныг тус тус баримтлан аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А/48, мөн оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/63 тоот захирамжуудыг аймгийн Засаг даргаас дахин шинэ акт гартал 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.ас төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хариуцагч  аймгийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/48, мөн оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/63 тоот захирамжуудыг хүчингүй болгохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНТУЯА

 

ШҮҮГЧИД Д.САРАНГЭРЭЛ

 

П.УУГАНЦЭЦЭГ