Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 3752

 

2020 10 29

101/ШШ2020/03752

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-гийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,

 

8,410,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч  нь тэй 20 жил хамт амьдраад гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд тэрээр хамт амьдарч байх хугацаандаа өөрийн төрсөн 2 эгчээсээ мөнгө зээлж, 3 ширхэг гэр, 2 ширхэг вагончиг авч тохижуулан сувилал нээсэн юм. Түүнийг сувилал нээгээд удаагүй байтал Л.гийн том охин гийн захиалгаар төрсөн дүү гэгч 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2 машинтай 10 гаруй залуучуудтай ирж 3 ширхэг гэрийг тавилгын хамт ачиж явсан байдаг.

 

Ингэхдээ тэр 5 ханатай иж бүрэн гэр 1 ширхэг, 4 ханатай иж бүрэн гэр 2 ширхэг, төслийн зуух 3 ширхэг, цахилгааны утас 1600 метр, 8 ширхэг модон ор, 8 ширхэг орны гудас, 8 ширхэг хөнжил, эдгээр эд зүйлсийг ачиж аваад явсан. Тухайн үед нэхэмжэлгч эдгээр 3 гэр танай аавын чинь өмч хөрөнгө биш, аав чинь манайд хоосон гуяа ганзагалж ирсэн, энэ хөрөнгүүд миний өмч гэж хэлсэн боловч огт тоогоогүй.

 

Харин эгчээ би мэдэхгүй ээ, эгч бүгдийг нь мэддэг шүү дээ, намайг 3 ширхэг гэрийг ачаад ир гэж хэлсэн, та эгчтэй өөрөө ярь гэж хэлээд явсан. Тухайн үед нэхэмжлэгч өөрийнхөө эд хөрөнгөө өгч явуулахгүйн тулд түүнтэй цуг ирсэн хүмүүсийг боль гэж хэлэхэд нэхэмжлэгчийг охинтой нь хамт зодсон байсан. Өнгөрсөн хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгч г 5 удаа зодож, хамар болон 2 гарыг нь гэмтээж байсан талаар цагдаад гомдол гаргахад нөхөр гуйгаад болиулдаг байсан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн бүх хувцасыг нь шатааж зодоод байхаар нь аав нь өөрөө цагдаад гомдол гаргадаг байсан. гийн том охин нь олон газраас зээл авсныг төлөлцдөг байснаас гадна аав гийн байрыг нь барьцаанд тавьж сүүлдээ төлж чадахгүй болж уг байраа худалдсан. Гэвч байр худалдан борлуулсан мөнгийг хариуцагч авч хэрэглэсэн.

 

Мөн хариуцагч аавынхаа бүх хөрөнгийг захиран зарцуулдаг байсан. Өмнөх шүүх хуралдаанд 4 хүний оршин суух газрын тодорхойлолтыг дараах зүйлсийг нотлохын тулд шүүхэд өгсөн. Үүнд, 3 хүүхдээ дагуулж нэхэмжлэгч гийн*******т байрлах байранд нүүж ирсэн. Учир нь, хариуцагч нь аав болон төрсөн 3 дүүгээ хөөж явуулж байгаад аавынхаа байрыг худалдан борлуулсан үйл явдал болж байсан.

 

Бид, хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өмнөх шүүх хуралдаан бүр дээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул гэр болон гэрийн тавилгын зах зээлийн үнэ гэж нийт 8,410,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Бүх эд хөрөнгийг хариуцагч захиран зарцуулдаг гэдгийг нотлохоор оршин суух хаягийн тодорхойлолтыг өгсөн. 3 ширхэг гэр 2 вагончигийн мөнгийг 2 эгч нь өгч байсан. н. гэж эгч нь Америк улсад амьдарч байгаад Монгол Улсад ирээд удаагүй байхдаа 2017 онд 5,000,000.00 төгрөг, том эгч н.Тогтохбаяр нь 2,500,000.00 төгрөгийг д өгч, 3 ширхэг гэр 2 ширхэг вагоны чингэлгийг худалдан авч, тохижуулсан.

 

Иймд, хариуцагчаас эдгээр эд хөрөнгийн зах зээлийн үнэ 8,410,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч нь гийн охин бөгөөд түүний аав 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Хариуцагч нь 1989 оноос 1999 он хүртэл Багануур дүүрэгт нөхөр хүүхдийн хамтаар амьдарч байгаад 1999 оноос 2011 он хүртэл Сүхбаатар аймагт амьдарсан. Ингээд 2011 онд *******од шилжин ирээд аав болон нэхэмжлэгч Ш.тэй хамт амьдарч байгаагүй. Нэхэмжлэгчийг аавтай нь хамтран амьдардаг гэдгийг мэддэг байсан боловч гэрлэлтээ батлуулсан тухай мэддэггүй байсан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч , нар хамт амьдарч байгаад 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулж боловч 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 642 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүл цуцлуулах үед гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаан үүсч, Сонгинохайрхан дүүргийн*******, номтын 1-9 тоот хаягт байрлах газрыг шийдвэрлүүлсэн.

 

Үүнээс гадна 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1000 тоот шийдвэрээр -ийн нэхэмжлэлтэй д холбогдох хэрэгт уг компани түүнээс компанийнхаа эд хөрөнгийн үнэд 17,850,000.00 төгрөг нэхэмжилсэн хэдий ч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ талаар тус шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, гэж хүн гээс өнөөдрийн маргаж байгаа 5 хантай гэр, модон ор, 10 ширхэг, 40 тонны контейнер 2 ширхгийг нэхэмжилсэн боловч компанийн эд хөрөнгө болох нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон байдаг.

 

Тус шүүх хурлын тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангасан ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа 5 ханатай 2 гэрийн мөнгийг би өөрөө төлсөн учраас аваад явсан, 10 ширхэг модон орыг тэй хамт явж байгаад авсан гэсэн байсан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ сувиллын газар ажиллуулж байсан гэсэн боловч дээр дурдсан шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсанаар өөрөө үүнийг үгүйсгэсэн байсан. Одоо энэ хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагчийг маргаж байгаа зүйлийг аваад явсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Бид, Нотариатчдын танхимаас тодруулга авахад өв хөрөнгө өвлөж авсан зүйл байхгүй гэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т хариуцагч гэж хэн болохыг тодорхойлсон ба тус тодорхойлолтыг үзвэл нь хариуцагч биш байна.

 

Түүнчлэн гэрлэгчид 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлт цуцлуулснаас хойш 7 хоногийн дараа болсон шүүх хуралдаанаар эд хөрөнгийн маргаан үүссэн. Компанийн өмчийг авч явсан гэж гээс нэхэмжлэл гаргасан. шүүх хуралдааны явцад түүнийг хүч хэрэглэх замаар авч явсан, харин г эд хөрөнгийг авсан гэсэн тайлбар өгөөгүй.

 

5 ширхэг гэрийн 2 ширхэг нь миний гэр байсан учраас би авч явсан гэж мэдүүлэг өгч байсан хүн өнөөдөр авч явсан гэж байгаа нь Иргэний хуулийн 492.1.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлан түүнтэй холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч тус нэхэмжлэлд хариуцагч г тухайн хөрөнгүүдийг авч явсан гэсэн үйл баримтыг нотлох баримт алга байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчлөөгүй, шүүх гагцхүү нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч гээс хариуцагч д холбогдуулан 8,410,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2020/12267 тоот захирамжаар уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4, 62.3-д тус тус заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна. Тодруулбал, нэхэмжлэгчийг маргаж байгаа 8,410,000.00 төгрөгийг хариуцагч нь зөвшөөрөлгүй авч явсан гэдгийг түүний өмчийн зүйлийг хууль бусаар авсан, аль эсхүл талуудын хооронд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх тэдгээрийн хүүхдүүдийн дунд үүссэн маргаан эсэхийг тодруулах шаардлагатай байна гэжээ.

 

Ингээд нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 8,410,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн болон 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд тус тус дээрх үндэслэлээ дэмжиж байна гэж тайлбарласан.

 

Гэвч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00642 тоот шийдвэрээр болон Г. нарын гэрлэлтийг цуцлаж, гэр бүлийн хамтран өмчлөх Сонгинохайрхан дүүргийн*******нд байрлах нэгж талбарын тоот дугаартай 674 м.кв талбайтай газрын зах зээлийн үнээс ногдох хэсгийг талуудад хуваариласан байна.

 

Хэдийгээр тус шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанаар нэхэмжлэгч нь 5 ханатай 2 ширхэг гэр, мөн 4 ханатай 2 ширхэг гэрийг тус тус өөрийн хөрөнгө мөнгөөр худалдан авсан гэж тайлбарласан боловч эдгээр хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй байна.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01007 тоот шийдвэрээр -ийн нэхэмжлэлтэй д холбогдох 17,850,000.00 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тодруулбал, тус компанийг төлөөлж Г.гийн гаргасан уг нэхэмжлэлд дурдсан 20 тонны 2 ширхэг контейнэр, 5 ханатай 2 ширхэг гэр, 10 ширхэг ор болон 1 тонны ёомкос гэх зэрэг зүйлийг тухайн компанийн өмч болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийн үндэслэн тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ202015146 тоот захирамжийн дагуу ирүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч , Г. нарын гэрлэлтийг цуцалж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваасан 184/ШШ2018/00642 тоот шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх үйл ажиллагааг дуусгавар болсон ба нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт Г.г гэр бүлийн өмчлөлийн гурван монгол гэрийг ачиж авч яваад өгөхгүй байна гэсэн гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн эдгээр шүүхийн шийдвэр болон прокурорын тогтоолд зохигчдын маргаж байгаа буюу нэхэмжлэгч д 5 ханатай иж бүрэн гэр, 4 ханатай иж бүрэн гэр, төслийн зуух 3 ширхэг болон цахилгааны утас 800 метр, модон ор 8 ширхэг, хөнжил, гудас тус бүр 8 ширхэг байсныг хариуцагч г хууль бусаар эзэмдэж авч явсан гэсэн үйл баримтыг тогтоогоогүй байна.

 

Харин хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт баталгаа гаргах нь гэсэн албан бичигтээ өөрийнхөн эзэмшилд 3 ширхэг контейнэр, усны сав болон 15 ширхэг модон ор байгаа болохыг илэрхийлж байжээ.

 

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгч гээс 5 ханатай иж бүрэн гэр, 4 ханатай иж бүрэн гэр, төслийн зуух 3 ширхэг, цахилгааны утас 800 метр, модон ор 8 ширхэг, хөнжил, гудас тус бүр 8 ширхэг байсныг хууль бусаар авсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч г тухайн эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч гээс дээрэмдэж авсан бөгөөд зах зээлийн үнийг нь нэхэмжилж байна гэж маргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөртөө авч, эзэмшиж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувьд түүнээс эд хөрөнгүүдийг бодит байдлаар буцаан шаардах эрхтэй байдаг.

 

Нөгөө талаар хэрэв хариуцагч нь нэхэмжлэгч гийн өмчийн эд хөрөнгийг хууль бусаар авч, захиран зарцуулсан /устгасан, бусдад худалдсан гэх мэт/ бол нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар зах зээлийн үнийг нь хохирол хэлбэрээр нэхэмжилж болно.

 

Харин тус хуулийн 492 дугаар зүйлд заасан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс улбаатай шаардах эрхийн хувьд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхыг шаардахгүйн сацуу /гэм буруутай бол дээрх хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг үндэслэн нэхэмжлэх эрхтэй/ хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон аль, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай буюу талуудын эд хөрөнгө буруу хуваарилагдсан гэсэн үндэслэл байгаа тохиолдолд нэхэмжилж болдог зохицуулалт юм.

 

Гэвч хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүссэн боловч хожим дуусгавар болсон болон эд хөрөнгө буруу хуваарилагдсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр хариуцагчаас 8,410,000.00 төгрөгийг шаардах эрх байхгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрх эд хөрөнгийг хууль бусаар авсан гэдгийг нотлон өмчлөгчийн хувиар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, эсхүл 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар учирсан хохирлоо нэхэмжлэхэд уг шийдвэр саад болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гийн гаргасан хариуцагч д холбогдох 8,410,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.160 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,510.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР