Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2020/02200

 

 

 

 

 

        2020        09          03 

 181/ШШ2020/02200

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЗГ-т холбогдох

24.039.936.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Ш.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд, Г.С, гэрч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

ЗГ-ийг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулаптын газар болон П ХХК-ийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төслийн зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх (DBT) концессын гэрээг байгуулсан.

Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн концессоор хэрэгжүүлэх авто замын төслүүдийн талаар авах арга хэмжээний тухай 84 дүгээр тогтоол, Засгийн газрын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай тэмдэглэлд тус тус үндэслэн дээрх концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан.

Тус гэрээний дагуу концессоор хэрэгжүүлэх төслийн нэрийг Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто зам гэж, мөн гэрээний үнийн дүн буюу төслийн нийт хөрөнгө оруулалтыг 26.640.000.000 гэж өөрчилсөн бөгөөд төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа дараах хуваарийн дагуу нөхөж авахаар өөрчилсөн.

Үүнд: 2017 онд 9.057.600.000 төгрөг, 2018 онд 8.791.200.000 төгрөг, 2019 онд 8.791.200.000 төгрөг. Концесс эзэмшигч П ХХК 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.1-д концесс эзэмшигч нь авто замыг хэсэгчлэн хүлээлгэн өгөх бөгөөд улсын комисст хүлээлгэн өгснөөр баталгаажна гэж заасны дагуу нэгдүгээр хэсгийн 5 км авто замыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, хоёрдугаар хэсгийн 17.2 км авто замыг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус тус улсын комисст хүлээлгэн өгснөөр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Нэхэмжлэгч компанийн хувьд Засгийн газрын тогтоолоор тогтоосон 22.2 км авто зам, замын байгууламжийг барьж гүйцэтгэн ажлын үр дүнг бодит байдлаар хүлээлгэн өгч албан ,ёсоop улсын комиссийн дүгнэлтүүдээр баталгаажуулсан байхад хариуцагч Засгийн газар, Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 7 дугаар зүйлд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулахаар заасан гэж үндэслэлгүй шалтгаанаар төлбөрийн эх үүсвэрийг төсөвт тусган төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй манай компанид хохирол учруулсаар байна.

Төслийн хэрэгжилтэд аудитын дүгнэлт гаргах ажил нь концесс эзэмшигчид олгох хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн санхүүжилтийг улсын төсөвт тусган батлуулах үйл явцтай хамааралгүй болохыг Үндэсний аудитын газрын 2018 оны 01/1058 тоот албан бичгээр Үндэсний хөгжлийн газарт хүргүүлсэн байдаг.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны Концессын гэрээний 1.16-д концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн барьж дуусган холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгч, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 3 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас нөхөж авна гэж, Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны гэрээний 1.2-т 9.057.600.000 төгрөгийг 2017 онд, 8.791.200.000 төгрөгийг 2018 онд, 8,791,200,000 төгрөгийг 2019 онд гэж заасны дагуу хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь нэхэмжлэгч П ХХК-д 26.640.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

П ХХК өмнө нь 2017 оны 9.057.600.000 төгрөг, 2018 оны 8.791.200.000 төгрөг буюу нийт 17.848.800.000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02429 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 466 дугаар магадлалаар хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 9.057.600.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар 2017 оны санхүүжилт 9.057.600.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, Улсын Их Хурлаас Засгийн газарт аудит томилж, дүгнэлт гаргуулахаар үүрэг болгосон, уг үүргээ биелүүлээгүй нөхцөл байдалд концессын гэрээний үүргээ биелүүлсэн нэхэмжлэгч буруугүй бөгөөд дээрх үндэслэлээр хариуцагч Засгийн газар нь гэрээнд заасан санхүүжилтийн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж тус тус дүгнэсэн болно.

Мөн шүүх Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6, 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсгүүдийг тайлбарлан хэрэглэж, хариуцагч нь хөрөнгө оруулалтыг тухайн жилийн нэг сарын нэгний өдрөөс арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр төлөх үүрэгтэй гэж үзээд 2017 оны санхүүжилт 9.057.600.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ 2018 оны 8.791.200.000 төгрөгийн төлбөр шаардах эрхийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүсээгүй байна гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Түүнээс гэрээний дагуу төлөх ёстой 2018 оны санхүүжилт болох 8.791.200.000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэг хүлээгээгүй гэж дүгнэн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй тул хуульд заасан шаардах эрх үүссэний дараа нэхэмжилж байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол Улсын Засгийн газраас концессын гэрээний үүрэгт 2018 оны 8.791.200.000 төгрөг, 2019 оны 8.791.200.000 төгрөг, нийт 17.582.400. 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Шүүхийн хүчин төгөлдөр шиидвэр, магадлалаар концессын гэрээний үүргээ биелүүлсэн нэхэмжлэгч буруугүй, харин хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь концессын гэрээнд заасан санхүүжилтийн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм.

Нэхэмжлэгч П ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатарын хотын банкнаас 32.000.000.000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй зээлдэн авч Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд хүртэл 63 км авто замын ажилд зарцуулахаар болсон боловч Си Эф Си ХХК газар чөлөөлөх үүргээ биелүүлээгүй ажилд саад учруулсан. Иймд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Концессоор хэрэгжүүлэх авто замын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн Газрын 84 дүгээр тоггоол гарч, энэхүү тогтоолын 3 дахь заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 296 дугаар тоггоолын 1 дүгээр зүйлийн Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл гэснийг Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто зам төсөл гэж, мөн тогтоолын 2 зүйлийн 75.600.000.000 гэснийг 26.640.000.000 гэж өөрчилсөн.

Энэхүү өөрчлөлтийн дагуу концесс эзэмшигч П ХХК, Засгийн Газрын тохируулагч агентлаг Үндэсний Хөгжлийн газартай Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төслийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан.

Засгийн газар, Үндэсний хөгжлийн газрын анхдагч гэрээ буюу Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх (DBT) концессын гэрээний үүргээ биелүүлээгүйн ( газар чөлөөлех талаар арга хэмжээ аваагүй, удаа дараа Си Эф Си' ХХК-д газар чөлөөлөх тухаи албан шаардлага хүргүүлсэн боловч газар чөлөөлөөгүй) улмаас гэрээнд нэмэлт, өөрчлөлт орж ажлын хэмжээ багассан, гэрээний үнийн дүн буурснаас хамаарч анх Улаанбаатар хотын банктай нэг жилийн 16,8 хувийн хүүтэй байхаар тохирсон зээлийн гэрээний хүүгийн хэмжээг 24 хувь болгон нэмэгдүүлж, зээлийн гэрээг байгуулсан болно.

Зээлийг Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучиттай авто зам концессын гэрээнд заасан ажлын санхүүжилтэнд зарцуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2016 оны Концессын гэрээний 1.16-д, Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.2-т тус тус заасны дагуу төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа авч чадахгүй байгаагаас уг зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүү төлж давхар хохирсоор байна.

Зээлийн гэрээний хугацааг анх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жилийн 16,8 хувийн хүүтэй гэж тохирсон боловч Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жилийн 24 хувийн хүү төлөх болж, улмаар эргэн төлөлт хийж чадахгүй 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан.

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны санхүүжилт 9.057.600.000 төгрөгийг олгоогүйгээс 2018-01-01-ний өдрөөс, 2018 оны санхүүжилт 8.791.200.000 төгрөгийг олгоогүйгээс 2019-01-01-ний өдрөөс, 2019 оны 8.791.200.000 төгрөгийн санхүүжилт олгоогүйгээс 2019-11-29-ний өдрөөс өмнө олгоогүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй тул 2017 оны санхүүжилт 9.057.600.000 төгрөгт ногдох банкинд төлсөн 1 жилийн 24 хувийн хүү 2.173.824.000 төгрөг, 2018, 2019 оны 2 жилийн зээлийн хүүд 4.347.648.000 төгрөг нийт 6.457.536.000 төгрөгийг тус тус төлсөн болно. Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас 6,457,536,000 төгрөгийг зээлийн хүүнд төлж хохирсон байна.

Иймд Концессын гэрээний үүрэгт 17,592.400,000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол 6,457,536,000 төгрөг, нийт 24,039,936,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

П ХХК-иас Засгийн газарт холбогдуулан концессын гэрээний үүрэгт 17,582,400,000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохиролд 6,457,536,000 төгрөг, нийт 24,039,936,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөшөөрөх боломжгүй байна.

Нэг. Уг маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан болох тухайд:

Концесс эзэмшигч П ХХК нь Засгийн газар, түүний тохируулагч агентлаг-Үндэсний хөгжлийн газартай байгуулсан Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалант хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх (DBT) концессын гэрээ-тэй холбоотой асуудпаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү харилцаа нь дор дурдсан үндэслэлүүдээр захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан болно.

а/ Тус концессын гэрээний талууд нь нэг талаас захиргааны байгууллага 5олох Засгийн газар, нөгөө талаас хувийн хуулийн этгээд /ЗЕХ-ийн 5.1, ЗХШХШтХ-ын 13.1/;

б/ гэрээ байгуулах үндэслэл болон харилцааг зохицуулах хууль, эрх зүйн хэм хэмжээ нь концессын гэрээнд заасанчлан Улсын их хурлын 2009 оны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, Концессын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт, Засгийн газрын 2016 оны 296 дугаар Концессын гэрээ байгуулах эрх олгох, тогтооолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол;

в/ гэрээний зүйл нь Дархан-Өрдэнэтийн авто -замаас Амарбаясгалант хийд чиглэлийн 22,2 км авто зам буюу нийтээр ашиглах, дэд бүтцийг бий болгох бөгөөд түүний хариу төлбөрийг улсын төсвөөс олгохтой холбоотой нийтийн эрх зүйн харилцаа;

г/ Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно: 52.2.4. концессын харилцаанд гэж хуулиар заасан байгаагаас үзвэл захиргааны гэрээ юм.

Дээрхээс үзэхэд Концессын гэрээ нь ЗЕХ-ийн 5.1, 52.2, 52.2.4-т зааснаар Захиргааны гэрээ тул Захиргааны хэргийн шүүх нь захиргааны гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааны Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийг удирдлага болгон Иргэний хуулийг нөхөн тохируулах замаар шийдвэрлэх эрхтэй.

Иймд уг маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан юм.

Хоёр. Концессын гэрээний үүргийн төлбөр болох 17,582,400,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайд:

а. Концессын гэрээнд 2017 онд 9,057,600,000 төгрөг, 2018 онд 8,791,200,000 төгрөг, 2019 онд 8,791,200,000 төгрөг тус тус төлөхөөр тусгагдсан. Үүнээс нэхэмжлэгч нь 2018, 2019 оны төлбөр нийт 17,582,400,000 төгрөг нэхэмжилсэн байна. Улсын их хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолоор 1. Монгол Улсын 2017 оны -эсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай олбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай: 7/ улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гаргах хүртлэх хугацаанд санхүүжилтийг түр хугацаагаар хойшлуулах; гэсэн.

Энэ дагуух Үндэсний аудитын газрын 2019 оны ҮАГ-ГАГ/2017/06.02-ДГА Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт-д хийсэн аудитын дүгнэлтээр 2,195,837,864.38 төгрөгийг суутган тооцохоор заасан.

Үндэсний аудитын газрын тус дүгнэлт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр тул бидний зүгээс дээрх аудитын дүгнэлтээр суутган тооцсон дүнг нэхэмжпэгчид шилжүүлэх боломжгүй.

б. Гэрээний дагуу 2018, 2019 онуудад олгогдохоор байсан 17,582,400,000 төгрөгнөөс Үндэсний аудитын дүгнэлтээр суутган тооцогдсон 2,195,837,864.38 төгрөгийг хасвал 15,386,562.62 төгрөг үлдэж байна. Үүнээс Үндэсний хөгжлийн газар нь П ХХК-д 2019 оны улсын төсөвт тусгагдсан байсан 2.600.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сард олгосон бөгөөд энэхүү үнийн дүнг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох ёстой боловч хасаагүй байна. Мөн үүнээс үлдэх 12,786,562,135.62 төгрөгийг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8-т зааснаар Улсын Их хурал баталдаг бөгөөд уг концессын төлбөр нь 2020 оны Улсын төсөвт суугдаагүй тул дээрх төлбөрийг гаргах боломжгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр Концессын гэрээний үүргийн үндсэн төлбөр 17,582,400,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Гурав. Нэхэмжлэгчийн учирсан хохирол гэх 6,457,536,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайд:

а.Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Концессын гэрээ бөгөөд уг гэрээтэй холбоотой харилцаа нь Концессын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь ...., концессын гэрээ, түүнийг байгуулах, өөрчлөх, дуусгавар болгох, маргаан хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэх зохицуулалтын хүрээнд хамаарч байх тул концессын эрх зүйн харилцааг зохицуулах шууд эрх зүйн хэм хэмжээ нь Концессын тухай хууль байна.

Иймд Концессын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Концессын гэрээнд өөрөөр заагаагуй бол концессыг хэрэгжуулэхэд учирсан аж ахуйн уйл ажиллагааны эрсдлийг кониесс эзэмшигч бурэн хариуина. гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалант хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл эоловсруулах-барих-шилжүүлэх (DBT) концессын гэрээ болон түүнд өөрчлөлт эруулсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр хохирол, эрсдлийг хэрхэн хуваарилах, тодруулбал Засгийн газар эрсдлийг хариуцах тухай зохицуулалт, тохиролцоо тусгагдаагүй.

б.Түүнчлэн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээг байгуулах уед концесс эзэмшигч П ХХК нь зээлийн хүүг жилийн 24 хувиар тооцоолон төсвөө ирүүлсний дагуу 26,640,000,000 төгрөгөөр тогтоосон болно. Иймд П ХХК-иас хохиролд 6,457,536,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан төсвийн цагалбарын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нь дараа жилийн төсвийн саналыг 8 дугаар сарын 15-ны дотор Сангийн яаманд ирүүлж, Сангийн яам уг саналыг нэгтгэн боловсруулж 9 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газраас Улсын Их Хуралд 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор өргөн мэдүүлдэг. Улсын Их Хурлаас тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэн 11 дүгээр сарын 15-ны дотор дараа жилийн төсвийг баталдаг.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны төсвийн багцын төслийг Сангийн яаманд 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн ХЭГ/2273 тоот албан бичгээр ирүүлсэн байна. Энэхүү албан бичгийн хавсралтаар Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто зам нийт төсөвт өртөг 26,640.0, үүнээс 2020 онд санхүүжих дүн 24,040.0 сая гэсэн саналыг ирүүлсэн байна.

Гэвч Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1.7 дахь заалтад улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулахаар заасны дагуу аудитын дүгнэлт ирээгүй байсан учраас төсвийн төсөлд тусгагдаагүй.

Үндэсний аудитын газар нь Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолд үндэслэн уг концессын гэрээний хэрэгжилтэд хийсэн аудитын явцад илэрсэн зөрчлийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэн шалгуулж Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн талаар Үндэсний аудитын газарт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр албан бичгээр мэдэгдсэн байна. Харин Үндэсний аудитын газар нь Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиар эргэн төлөлтөд олгохоор батлагдсан эхний ээлжийн санхүүжилтийг гэрээний дагуу концесс эзэмшигчид олгоход татгалзах зүйлгүй гэсэн агуулга бүхий 05/1987 тоот албан бичгийг 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сангийн яаманд ирүүлсэн байна. Гэтэл Үндэсний аудитын газын дүгнэлт нь 2020 оны төсвийн тухай хууль батлагдсаны дараа ирсэн байна.

Иймд дээрх концессын гэрээний санхүүжилтийн төлбөрийг цаг хугацааны хувьд 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулах явцад шийдвэрлэх боломжгүй байсан болно.

Энэхүү концессын гэрээний төлбөр нь дээрх шалтгаанаар Улсын Их Хурлаас баталсан 2020 оны төсвийн хуульд тусгагдаагүй тул 2020 оны төсвийн тухай хуулиар санхүүжилт гаргах боломжгүй, эх үүсвэр нь байхгүй болно.

Иймд П ХХК-иас Засгийн газарт холбогдуулан концессын гэрээний үүрэгт 17.582.400.000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохиролд 6.457.536.000 төгрөг, нийт 24.039.936.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанд гэрч Н.Отгонцэцэгийн мэдүүлгийг сонсов.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан 24.039.936.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

НЭГ: ... Концессын гэрээний тухайд:

Нэхэмжпэгч П ХХК нь Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төслийн Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх (DBT) концессын гэрээг Монгол Улсын Засгийн газар, түүний хэрэгжүүлэг агентлаг Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан байх бөгөөд гэрээнд зааснаар Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто замыг концессын Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх төрлөөр Дархан-Эрдэнийн авто замаас Орхон сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум читлэлийн хатуу хучилттай авто зам, Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн хатуу хучилттай авто зам, батлагдсан зураг төсөл, замын байгууламжийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулах, гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт нь 75.600.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд буюу 2017 онд 35.00.000.000 төгрөг, 2018 онд 20.300.000.000 төгрөг, 2019 онд 20.300.000.000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас нөхөж авахаар тус тус тохиролцсон болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримуудаар тогтоогдож байна./хх-ийн 14-20-р хуудас/

Дээрх гэрээг Улсын Их Хурлын 2009 оны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай 64, Концессын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай 317, Засгийн газрын 5 дугаар сарын 31-ний өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 296 дугаар тогтоолын дагуу байгуулсан гэж үзнэ.

ЗГ-ийг төлөөлж Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, нөгөө талаас П ХХК нар нь Дархан- Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто зам төслийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг 2017 оны 3 дугаар сарын 30- ны өдөр байгуулжээ. /хх-ийн 21-р хуудас/

Уг гэрээгээр өмнө байгуулсан гэрээний зүйлд өөрчлөлт оруулж, Дархан- Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл гэснийг Дархан- Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто зам төсөл гэж, гэрээний зорилго хэсгийн Дархан- Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам гэснийг Дархан- Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто зам гэж, 1.3.1-1.3.3-т гэснийг 1.3.1, 1.3.2 -т гэж, 75.600.000.000 гэснийг 26.640.000.000 гэж, 1.13 дахь хэсгийг Концесс эзэмшигч нь авто замыг хэсэгчлэн хүлээлгэн өгөх бөгөөд Улсын комисст хүлээлгэн өгснөөр баталгаажна гэж, 1.14 дэх хэсгийг Концессын зүйлийг концесс эзэмшигч нь ашиглалтад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш түүний баталгаат хугацаа 3 жил байна гэснийг Концессын зүйлийг концессын эзэмшигч нь ашиглалтад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш түүнийг зүгшрүүлэх хугацаа 1 жил, баталгаат хугацаа 3 жил байна гэж өөрчлөн найруулж, гэрээний 1.16 дахь хэсгийг хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2017 онд 9.057.600.000 төгрөг, 2018 онд 8.791.200.000 төгрөг, 2019 онд 8.791.200.000 төгрөг гэж, гэрээний 1.3.3, 1.4, 6.8 дахь хэсгийг тус тус хасаж, гэрээнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 14, 21-р хуудас/

Зохигчид 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төслийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх (DBT) концессын гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто зам төслийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч П ХХК нь гэрээт ажлын Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт баригдсан IV ангиллын 5 км хүчин чадал бүхий авто зам, замын байгууламжийн зориулалттай барилга байгууламжийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ашиглалтад өгч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэж өгч, Барилга байгууламжийг ашиглалт оруулах комиссын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 07/09/17 тоот дүгнэлтээр,

Мөн гэрээт ажлын Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт баригдсан IV ангиллын 17,2 км хүчин чадал бүхий авто зам, авто замын байгууламжийн зориулалттай барилга- байгууламжийг ашиглалтад буюу Дархан-Эрдэнэтийн авто замаас Орхон сум, Сант сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто замын хоёрдугаар хэсгийн Сант сум чиглэлийн IV ангиллын 17,2 км хүчин чадал бүхий авто зам, замын байгууламжийн зориулалттай барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 07/12/17 тоот дүгнэлтээр гэрээнд заасан авто зам, замын байгууламжийг бүрэн хэмжээгээр хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 22-25-р хуудас/

Зохигчид Концессийн гэрээ түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр эсэх, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын чанар, хугацаа, ажлын үр дүнг хүлээж авсан талаар маргаагүй болно.

Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т Концессын гэрээ гэж концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг хэлэх бөгөөд мөн хуулийн 4.2-т Тухайн концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний онцлогоос шалтгаалан энэ хуулийн 4.1-д зааснаас бусад концессын төрөл байж болно гэж заасны дагуу талуудын хооронд Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх гэрээг байгуулжээ.

Нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлага концессын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийг гаргуулахтай холбоотой үндсэн үүргийн гүйцэтгэлд хамаарах маргаан байх ба энэ нь ердийн харьяаллын шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахаар байна.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжпэгч П ХХК концессын гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний 1.16-д Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн, барьж дуусган холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгч төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 3 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас нөхөж авна гэж, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.2-т 8.791.200.000 төгрөгийг 2018 онд, 8.791.200.000 төгрөгийг 2019 онд гэж заасны дагуу хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь нэхэмжлэгч П ХХК-д 2018, 2019 онд төлөх ёстой уг төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Мөн дээрх гэрээний 2.10-т Концесс эзэмшигч нь авто замыг 1.3-т заасан дарааллын дагуу барьж хүлээлгэн өгсний дараа тухайн хүлээлгэн өгсөн авто замын хөрөнгө оруулалтыг эрх бүхий этгээд нь улсын төсөвт суулган төлүүлэх арга хэмжээг авах бөгөөд хэрвээ улсын төсөвт суулгаж чадаагүй бол санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага вексэлээр хөрөнгө оруулалтыг нөхөн төлнө гэж заасны дагуу эрх бүхий этгээд буюу Үндэсний хөгжлийн газар дээрх үүргийг биелүүлэхээр Үндэсний хөгжпийн газар 2017 оны төсвийн тодотголд 2019 оны төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлж байсан боловч улсын төсөвт суулгаж чадаагүй болох нь хэрэгт авагдсан Үндэсний хөгжпийн газрын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/740 албан бичиг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/1003 дугаар албан бичиг болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч тал нь Улсын Их хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын дагуу төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын барих, шилжүүлэх хууль хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнд гэнэтийн аудит хийж, аудитын дүгнэлт гарчээ. /хх-ийн 95-109-р хуудас/

Аудитын дүгнэлтэд:

Концесс эзэмшигч Дархан-Эрдэнэтийн замаас Орхон, Сант чиглэлийн 22,2 км автозамын барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэлийг 13,797.7 сая төгрөгөөр тооцож түүн дээр удирдлага, үйл ажиллагаа, зээлийн хүү, валютын ханшийн өөрчлөлт, татвар зэрэг 12,929.2 сая төгрөгийн зардлыг нэмж тооцсоноор нийт санхүүжилтын дүн 26,726.9 сая төгрөг болсон байна.

Дархан Эрдэнэтийн автозамаас Орхон Сант чиглэлийн 22,2 км автозамын батлагдсан төсөвт өртөгт цалин, материал, тээврийн зардал, ашгийн тооцоололоор нийт 2,195.8 сая төгрөгийн бодит бус зардлыг нэмж тусгасан нь хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын хяналтаар тогтоогдсон байна гэжээ.

Иймд хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 2018 оны төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын төлбөрт 8,791,200,000 төгрөг, 2019 оны төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын төлбөрт 8,791,200,000 төгрөг, нийт 17,592.400,000 төгрөгөөс Аудитын дүгнэлтээр тогтоогдсон бодит бус зардал 2.195.800.000 төгрөгийг хасаж үлдэх 15.396.600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Пик девелопмет ХХК-д олгох үндэстэй.

ХОЁР: Гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирлын тухайд:

Нэхэмжлэгч П ХХК нь дээрх гэрээ байгуулсаны дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын банктай №ЗГ9101/161201 дугаартай зээлийн гэрээ байгуулж 32.000.000.000 төгрөгийг жилийн 16,8%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалттайгаар зээлжээ./хх-ийн 52-56-р хуудас/

Үүний дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дээрх зээлийн гэрээний жилийн хүү 16,8% гэснийг 24% болгон өөрчилж №ЗНГ9101/170116/1/ дугаартай зээлийн гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээг байгуулж баталгаажуулсан байна./хх-ийн 48-61-р хуудас/

Эрдэнэтийн автозамаас Орхон сум, Сант сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто зам, 3.8,57у/м төмөр бетон гүүр барилгыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх үед зээлийн хүү 8.118.228.626 төгрөгийг төлсөн болох нь Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №1 баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 158-р хуудас/

П ХХК нь дээрх зээлийн хүүгийн үлдэгдэл нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 14.820.237.378,95 төгрөг байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар Худалдаа хөгжлийн банкны 6/5175 тоот тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна./хх-ийн 197,198-р хуудас/

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Дээрх бүхнээс үзэхэд хариуцагч Засгийн газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч П ХХК-д 6.702.008.752 төгрөгийн /14.820.237.378,95 төгрөг - 8.118.228.626 төгрөг = 6.702.008.752 төгрөг/ хохирол учирсан гэж үзэхээр байгаа боловч нэхэмжлэгч гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд 6.457.536.000 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдэх нь зүйтэй

Иймд хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 2018 оны төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын төлбөрт 15.396.600.000 төгрөгийг, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд 6.457.536.000 төгрөг, нийт 21.844.136.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч П ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.195.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/Ш32020/02565 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасныг үндэслэн нэхэмжпэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 90.357.630 төгрөг төлөх хугацааг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1, 208 дугаар зүйлийн 208.1, 219 дүгээр зүйлийн 219.1., Концессын хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 21.844.136.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.195.800.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжпэгч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 90.357.630 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 120.357.630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО