Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2020/02328

 

 

    2020        10         14

                  182/ШШ2020/02328

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, хороолол, байр тоот хаягт оршин суугч, /регистрийн дугаар /, овогт Т.А-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, , өөрийн байранд байрлах, Н газарт холбогдох,

 

Нийслэлийн  дүүрэг,  хороо,  хотхон  Гудамж байр тоот хаягт байрлах, 48,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 76,350,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Т.А шүүхэд болон төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/018 шүүгчийн захирамжаар Т.Ааас 85,769,630.14 төгрөгийг Гэрэл кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2205038989 дугаарт бүртгэлтэй  дүүрэг,  хороо, Хотхон  Гудамж байр тоот хаягт байрлах, 48,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 76,350,200 төгрөгөөр үнэлсэн мэдэгдлийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн. Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2205038989 дугаарт бүртгэлтэй  дүүрэг,  хороо, Хотхон , Гудамж байр тоот хаягт байрлах, 48,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 76,350,200 төгрөгөөр үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 заасны дагуу гомдол гаргаж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Н газар шүүхэд болон төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын14-ний өдрийн 182/Ш32020/018 захирамжаар Т.Ааас 85.769.630,14 төгрөг гаргуулж, Гэрэл кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Т.Аын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй  дүүрэг,  хороо Хотхон  Москва гудамж, 6 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай 48,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 20300338/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 20300338/122 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж тэмдэглэл үйлдсэн. Төлбөр төлөгч Т.Аын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй  дүүрэг,  хороо Хотхон  Москва гудамж, 6 дугаар байр 28 тоот хаягт байршилтай 48,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагч Гэрэл кредит ББСБ ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/339 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг  томилсон байна. Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээч Э.Эрдэнэбат дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 76.350.200 төгрөгөөр үнэлж 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4-122/23827 дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдлийг хүргүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдох явцад үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасны дагуу гомдол гаргах хугацаа өнгөрсөн хойно нэхэмжлэлийг гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Н газарт холбогдуулан Нийслэлийн  дүүрэг,  хороо, хотхон  Гудамж байр тоот хаягт байрлах, 48,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 76,350,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “төлбөр төлөгчид мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд орон сууцыг 200,000,000 төгрөгөөр үнэлэх үнийн санал ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан” гэж маргаж байна.

 

Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/018 шүүгчийн захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар уригдагч тал Т.А нь 85,769,630.14 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, дараах графикийн дагуу буюу 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 15,769,630.14 төгрөгийг Гэрэл кредит ББСБ ХХК-д төлж барагдуулах эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох  дүүрэг,  хороо,  хотхон  Гудамж байр тоот хаягт байрлах, 48,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталсугай” гэж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч Н газар нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гаргаж 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20300338/10 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор төлбөр төлөгч Т.Ааас Нийслэлийн  дүүрэг,  хороо,  хотхон  Гудамж байр тоот хаягт байрлах, 3 өрөө, 48,53 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг  битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 20300338/122 тоот “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор дээрх эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд төлбөр төлөгч үнийн санал 200,000,000 төгрөгийн санал ирүүлж улмаар талууд тохиролцоогүй.

 

Ийнхүү талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Н газар нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилсон, шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь Нийслэлийн  дүүрэг,  хороо, хотхон  Гудамж байр тоот хаягт байрлах, 48,53 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 76,350,200 төгрөг болохыг тогтоожээ.

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх ба үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгч Т.А нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, Монгол улсын зах зээлд тухайн объект  ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.

  

Иймд Н газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н газарт холбогдох  дүүрэг,  хороо,  хотхон  Москва гудамж байр тоот хаягт байрлах, 48,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 76,350,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Т.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ