Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2020/02784

 

 

2020 09 15   184/ШШ2020/02784

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо, Баруун сэлбэ гудамж дугаар байр,  тоотод оршин суух, Ш овогт Б-ын Э /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Мандал овоо  тоотод оршин суух, Б овогт Т-ын Н /рд:/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хороолол, байр, 47 тоотод оршин суух, О овогт А-ын Б /рд:/ нарт холбогдох,

 

12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Ж, хариуцагч Т.Н, А.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ошүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Б овогтой Эминий бие найз Б.А-нхамт Билгүүт Оюу ХХК-ыг үүсгэн байгуулж улмаар барилгын сантехникийн ажил хийж гүйцэтгэдэг байсан юм. Гэтэл Алтансүхийн хамаатан Т.Н гэх залуу Хан-Уул дүүрэгт Нисэхийн спорт цогцолборын хажууд байрлалтай 16 давхар орон сууцны зориулалттай блокон барилгын инженерээр ажилладаг бөгөөд тухайн барилгын сантехникийн ажлыг авч өгч чадна, та хоёр хийж чадна гэвэл 12,000,000 төгрөг өгчихөө би зохицуулаад сантехникийн ажил аваад өгнө гэсэн. Т.Н нь Б.А-нхамаатан, тус барилгын инженерээр ажилладаг тул бид хоёр итгэж найдаад Нэхийтийн хаан банк дахь 5006464438 тоот дансанд 12,000,000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Б.Э миний бие шилжүүлсэн болно. Хэсэг хугацааны дараа Т.Нээс сантехникийн ажил маань юу болж байгаа талаар асуухад удахгүй болно бүтнэ гэх мэтээр удаа дараа худал хэлсээр тухайн барилгаас сантехникийн ажлыг авч өгөөгүй. Иймд Т.Нээс надад учруулсан хохирол 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Б овогтой Энадаас иргэн Т.Н болон А.Б нар нь ажил олж өгнө хэмээн 12,000,000 төгрөгийг аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа болно. Иймд иргэн Т.Н, А.Б нараас 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э болон түүний өмгөөлөгч Н.Ж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өөрийн найз н.А хамтран ажиллаж Эрдэнэт Оюу ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд барилгын сантехникийн үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. н.А, Б.Э нарт Хан-Уул дүүрэгт байрлах спорт цогцолборын хажууд байрлах 16 давхар орон сууцны зориулалттай барилгын инженерээр ажилладаг Т.Н гэдэг хүн тухайн барилгын сантехникийн ажлыг авч өгч чадна, та хоёр хийж чадна гэвэл 12,000,000 төгрөг өгчих, би ажлыг нь зохицуулна гэж хэлээд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Б.Эын дансаар 12,000,000 төгрөгийг авсан байдаг. Гэтэл Т.Н нь өдийг хүртэл ямар нэгэн ажил олж өгөөгүй, нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Иймд иргэн Т.Н болон А.Б нараас 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эхлээд надад 15,000,000 төгрөг гэж санал болгоход нь би 12,000,000 төгрөг л байна гэж хэлээд өгсөн. Тухайн үед надаас 12,000,000 төгрөгийг авах гэж байхдаа техникийн нөхцөл гаргуулна, буцаад олгогдох мөнгө гэж хэлж байсан учраас би итгээд шилжүүлсэн. Гэтэл бид нарыг өөрсдийг нь гуйж данс руу нь мөнгө хийсэн мэтээр яриад байгаа. Тийм зүйл байхгүй. 2 дугаарт хариуцагч нар Нисэхийн барилга дээр гэж тохирчхоод өөрсдөө хэдэн сар алга болоод утсаа ч авахаа байсан. Сүүлдээ би өөрөө сахиж байгаад олж уулзахад энэ ажил бүтэхээ байсан гэж хэлсэн. Тэр хугацаанд би өөрөө Б.Батцоожтой уулзаад өөр ажил ярьчихсан байсан. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын барилга дээр сангийн ажил байгаа, та хоёр юу ч болсон үнийн саналаа өгчихгүй юу гэж ярьж байсан болохоос энэ хоёрын авч өгсөн ажил биш. Тэглээ ч би А.Б-гэнэ ажлаас гарчих гэж тохироод гар барьсан зүйл байхгүй. Б.Батцоожтой бид өөрсдөө хамтарч ажилласан. Тэгэхэд эдгээр хүмүүс авч өгсөн мэтээр буруу яриад байна. Нисэхийн барилга дээр ажил олж өгөх эрх мэдэл байгаагүй гэдгээ хариуцагч А.Б өөрөө хэллээ. Ингээд ажил олж өгч чадаагүй бол тухайн 12,000,000 төгрөгөө Б.Батцоожид өгөх ёстой байсан байна. Гэтэл Б.Батцоожид өгөлгүй хувьдаа ашигласан байна. Үнэхээр 21 дүгээр хорооллын барилгын ажлыг олж өгсөн бол тэр талаараа хариуцагч өөрөө нотлох боломжтой, мөн тэр барилгын ажил дээр юу хийж байснаа өөрөө нотлох ёстой байсан. 2 дугаарт гэрч Суу мандал-ын Ерөнхий инженерээр ажиллаж байсан гээд байна. Гэтэл гэрч хариуцагч А.Бтэй гэрээ хэлцэл хийгээгүй, тохиролцсон зүйл байгаагүй гээд гэрчлээд байна. Т.Нэд А.Б нь цахилгааны ажил олж өгсөн гээд байна. Гэтэл энэ нь Б.Эын нэхэмжлээд байгаатай ямар хамааралтайг би үнэхээр ойлгохгүй байна. Хариуцагч А.Б Б.Батцоожид хэлээд Б.Батцоож Б.Эт ажил олоод өгөнгүүт хариуцагч А.Б 12,000,000 төгрөгийн өрнөөс мултрах эрхтэй гэж тайлбарлах гээд байгаа юм уу, үүнийг би сайн ойлгохгүй байна. Энэ 12,000,000 төгрөг чинь бас л их мөнгө шүү дээ. Анх Т.Н гэдэг хүнтэй энэ ажлын талаар ярилцсан, түүний дансанд орсон учраас Т.Нээс 12,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүрэг хүлээсэн хүн нь Т.Н, гол ажил олж өгөхөөр амласан хүн нь Т.Н байгаа юм. Амлах явцдаа А.Б гэдэг хүнтэй танилцуулсан. Энэ хоёр хүн Б.Эт ажил олж өгөхөөр хоорондоо ярилцаж байгаад тухайн өдрөө Т.Нийн данс руу 12,000,000 төгрөгийг хийсэн байдаг. Гэтэл одоо болохоор Т.Н нь зөвхөн өөрийнхөө дансыг ашиглуулсан мэтээр худал ярьж байна. Эр улсууд байж 12,000,000 төгрөг нэхээд яваад байна гэж үзэж болохгүй шүү дээ. Хүний мөнгийг авсан нь үнэн бол өгөх нь зарчмын асуудал.

Б.Э гэдэг хүн Т.Нэд 12,000,000 төгрөгийг өгөхөд А.Б хажууд нь байсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм байна. Гэхдээ Б.Э гэдэг хүний тайлбараар Т.Н надад ажил олж өгөхөөр тохиролцоод би түүнд 12,000,000 төгрөгийг өгсөн гэж байна. Хариуд нь А.Б тухайн мөнгийг аваад хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэдгээ өмнө цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ ч тэр одоо шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэлсэн тайлбартаа ч мэдүүлж байна. Ямар нэгэн ажил олж өгөөд түүндээ тухайн мөнгийг зарцуулсан талаар үйл баримт байхгүй байна. А.Б өөрөө Б.Эт ажил олоод өгсөн гэж тайлбарлах гээд байгаа юм уу би ойлгохгүй байна. Ажил олоод өгсөн талаар сая гэрчээс тодруулах гээд чадсангүй, хэрэг дотор ч гэсэн тийм нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ байхгүй байна. Амаараа юу ярьсныг би бол мэдэхгүй. Гэхдээ А.Б өөрөө ажил олж өгнө гээд 12,000,000 төгрөгийг авсан байдаг. Харамсалтай нь ажил олж өгсөн талаар нотлох баримт ч алга байгаа бөгөөд гэрч ч энэ талаар мэдүүлэхгүй байна. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоход хэцүү байна. Ямар ч байсан өнөөдөр нэхэмжлэгч 12,000,000 төгрөг өгснийгөө буцааж авъя гээд байгаа шүү дээ. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр хариуцагчийн хариу тайлбар татгалзал нотлогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 12,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэв.

 

Хариуцагч Т.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тогтох овогтой Нэхийт миний бие нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Бадрах цамхаг ХХК-ны ерөнхий инженер А.Б 12,000,000 төгрөг өгөөд манай барилгын сантехникийн ажил хийлгэх хүн байвал уулзуулж өгөөч гэж хэлэхэд нь өөрийн хамаатан болох Алтансүх гэх залууг А.Бтэй уулзуулж өгсөн. н.Алтансүх Солонгосоос ирсэн сантехникийн ажил байвал олж өгөөрэй та танил ихтэй болохоор гэж надаас удаа дараа гуйж байсан болохоор Алтансүх, А.Б хоёрыг холбож өгсөн. Хэд хоногийн дараа Алтансүх өөрийн найз Энхбаяртай цуг хийхээр боллоо А.Бд нөгөө 12,000,000 төгрөг өгөх гээд явж байна гурвуулаа уулзах уу гэхэд нь би цуг явсан. Бат-Эрдэнэтэй уулзаад нөгөө мөнгөө өгөх гэсэн юм ямар данс руу хийх вэ гэж Энхбаярыг асуухад, миний данс болохгүй байгаа чи дансаа өгчих тэгээд нэг газар луу шилжүүлчих гэж гуйхаар нь тэгье гээд зөвшөөрөөд миний данс руу хийсэн. Мөнгө шилжиж орж ирэхэд нь АТМ-ээс бэлэн 2,000,000 төгрөгийг А.Бд авч өгөн, үлдсэн 10,000,000 төгрөгийг түүний машин лизингээр авсан Банк бус санхүүгийн данс руу шилжүүлж өгсөн. Б.Э нь намайг мөнгө аваагүйг мэдсээр байж А.Бат-Эрдэнийн олж өгсөн 2 ажил ямар ч ашиггүй өрөнд орчихлоо одоо чиний данс руу шилжүүлсэн 12,000,000 төгрөгөө чамаас авна. Чи тэр А.Бэс миний мөнгийг олж ав, тэгэхгүй бол байгаа газар чинь ална хядна шүүх, цагдаад өгнө гэж удаа дараа дарамталж байсан. Би зөвхөн дансаа ашиглуулсан гэж Энхбаярт хэлэн дансны хуулгаа үзүүлсэн. Баянгол, Сонгинохайрхан дүүргийн цагдаад шалгагдаж байхдаа холбогдох хуулга, баримтаа өгсөн. Бат-Эрдэнэ Нэхийтэд ямар ч хамааралгүй бүх мөнгө, би авч хэрэглэн зарцуулсан гэдгээ хэлсэн байдаг. Энэ бүхнийг Энхбаяр мэдсээр байж намайг энэ мөнгийг залилж авсан идэж уусан хэмээн миний нэр төрд халдан, айлган сүрдүүлж, цагдаа, шүүхээр ингэж явж байгаад маш их гомдолтой байна.

Болсон зүйл нь анх А.Б инженерүүдтэйгээ хоорондоо Нисэхийн барилгын сантехникийн ажил хийчих хүн байна уу гэж ярилцахад нь би дүү Б.Эыг санал болгосон. Урьд н.Алтансүх нь надаас сантехникийн ажил асууж байсан. Тэгээд би н.Алтансүх гэдэг хамаатны залуугаа А.Бтэй уулзуулсан. А.Бтэй уулзсаны дараа н.Алтансүх нь Б.Эыг хамт ажиллана гээд дагуулж авч ирсэн. Тухайн үед би Б.Эыг таньдаг ч үгүй байсан. 12,000,000 төгрөг өгчихвөл энэ ажлыг нь авна гэж н.Алтансүх, Б.Э нар өөрсдөө А.Бтэй ярилцсан. Тухайн үед бид цуглаад н.Алтансүх, Б.Э нар А.Бд мөнгөө өгөх гэж байна гэж хэлж байсан бөгөөд миний данс руу мөнгө шилжүүлэхээр болсон. Учир нь А.Б миний данс болохгүй байгаа, эхлээд 2,000,000 төгрөгийг бэлнээр аваад үлдэх 10,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад төлөх ёстой юм гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Тухайн үед ер нь гурвуулаа надаас гуйж миний данс руу 12,000,000 төгрөгийг шилжүүлж, ашиглахаар болсон болохоос би Нисэхийн барилга дээр ажил олж өгөх эрх бүхий албан тушаалтан биш. Тухайн үед А.Б манай компанийн Монгол талаас хариуцсан албан тушаалтан байсан учраас ажлыг нь олоод өгчих байх гэж би бодоод уулзуулсан. Нэхэмжлэгч Б.Эын ярьж байгаа яриа нь намайг ажил олж өгөх байсан, мөнгийг нь авсан гээд байна.Одоо болохоор Т.Н, А.Б нар зальдаж мөнгө авсан мэтээр ярьж байна. Техникийн нөхцөлийн асуудлыг бид хоолоо идээд тойроод сууж байхдаа техникийн нөхцөлийн мөнгийг шийдчихвэл гадна шугам сүлжээний ажлыг авчих юм байна гэж хоорондоо ярьж байсан яриа болохоос Б.Э, н.Алтансүх гэдэг хоёр хүн техникийн нөхцөлийн мөнгийг өгөх гэж байгаа юм, эргүүлж олгогдох мөнгө гэж яриагүй. Энэ 21 дүгээр хорооллын барилгын ажил бол үнийн дүнгээрээ бараг 200,000,000 гаруй төгрөгийн үнэлгээтэй. Намайг Б.Эыг хуурч мэхлээд хуйвалдаад явсан мэтээр яриад байна. А.Бд мөнгө өгнө гэдгээ н.Алтансүх, Б.Э нар өөрсдөө ярьж байгаад шийдсэн. Мөнгийг миний данс руу шилжүүлэхдээ ч А.Бд өгнө гэдгээ маш сайн мэдэж байсан. Сүүлдээ Б.Э 12,000,000 төгрөгийг надад зээлдүүлсэн гэсэн зүйлийг яриад байгаа. Миний данс руу 12,000,000 төгрөгийг хийхдээ урьдчилгаа гээд хийсэн байдаг. Энэ яг юуны урьдчилгааг ойлгохгүй байна. Зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед Нисэхийн барилга дээр Ерөнхий инженерээр ажиллаж байсан. Тэр үед сантехникийн ажил гараад гайгүй хийчихээр хүүхдүүд байна уу гэж асуухад Т.Н нь Б.Э, н.Алтансүх нарыг надтай уулзуулсан. Уулзаад нэг л асуудал яригдсан буюу Баагий ахаа гурвуулаа хамтарч ажиллая гэсэн санал тавьсныг нь би хүлээж аваад ажил төрлөө хөөцөлдөөд явсан. Нисэхийн барилга дээр үнийн санал оруулаад хэнээр хийлгэхийг захирлууд шийддэг байсан. Үнийн саналаасаа болоод тэр ажлыг авч чадаагүй байгаа. Ганц үнийн санал өгөөд л тухайн ажлыг авна гэж байхгүй. Ажлын туршлага болон олон зүйлийг харгалздаг. Тэгээд дараа нь би Б.Батцоожтой яриад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд баригдаж байсан 9 давхар барилгын сантехникийг ажлуудыг бид гурав авсан. Тэр ажлыг аваад Б.Э, н.Алтансүх хоёрын хамтарч байгуулсан компани дээр гэрээ хийгдсэн. Тэр ажил руу орохдоо анх ярьснаараа хамтарч ажиллаад ашгаа хуваана гэж байсан. Дунд нь ажил эхлээд нэлээн явсны дараа намайг энэ ажлаас нэрээ татчих, 12,000,000 төгрөгийг чинь хаая, 2 дүү нь энэ ажлыг цааш нь хийгээд явъя гэж хэлээд гар бариад салцгаасан. Би тэр ажлаас нь гарсан ч гэсэн Улсын комисс хүлээж автал барилга дээр нь хяналт тавиад л явж байсан. Энэ 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг яагаад ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Барилгын салбарынхан нэг нэгнийгээ ажилд зуучилж өгч зуучлалын хөлс авдаг, нэг бол хамтарч ажиллаад ашиг гарвал хувааж авдаг зарчимтай. Анхнаасаа энэ хоёр өөрсдөө намайг энэ ажлыг орхичих гэж санал тавьсан шүү дээ. Тухайн үед тэр ажил нь бага хэмжээний өртөгтэй ажил биш байсан. Үүнийг гэрч Б.Батцоож ч гэрчилнэ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хуулиараа явах нь зөв боловч эр хүний мөн чанарыг хуульчилж болддоггүй. Яг тухайн үедээ өөрсдөө ахаа хоёр дүү нь хамтраад явъя гэж байсан шүү дээ. Нисэхийн барилга дээрээс зугтаасан зүйлгүй. Би тэр барилгыг хариуцаж байсан хүмүүсийн нэг тул 24 цаг байдаг байсан. Тэгэхэд хайгаад олдоогүй гэж худал ярьж болохгүй. Бид эхний ажил бүтээгүй учраас дараагийн ажил руу оръё гээд Б.Батцоожтой яриад ажлаа хийж байгаа шүү дээ. Нэхэмжлэгч болохоор өөрийгөө анх Б.Батцоожтой ярьсан гэж байна. Гэтэл Б.Батцоожийг энэ хүн таних ч үгүй шүү дээ. Цаг хугацааны хувьд ч гэсэн бодоод үзэхэд н.Батцоож, Т.Н нар над дээр ажиллаж байсан. Бид бүгд нэг барилга дээр ажиллаж байгаад би Б.Батцоожид сантехникийн ажил байвал өгөөрэй гэж захисан. Та хоёрт сантехникийн ажлыг нь авч өгөөд та хоёр гэрээ хийсэн. Тэр ажлаас хангалттай ашиг олсон гэдгийг би мэдэж байна. Хэрэв анхны ярьснаараа ашгаа хуваасан бол би 12,000,000 төгрөгөөс их ашиг хүртэх боломжтой байсан. Гэрч бүдэг бадаг тайлбарлаад байна. Хасуу мандал-тай 3 гэрээ хийсэн. Би анх гэрчтэй ярихдаа энэ гурван ажлыг хариуцаад хянаад явъя гэж тохироод улсын комисст хүлээлгэж өгсөн байдаг. Үүнийг хамт ажиллаж байсан өөр хүмүүс ч гэрчилнэ. Шүүх хуулийн дагуу явж байгаа байх. Энэ дээр жоохон Монгол хүний жудаг л явж байгаа шүү дээ. Тэр үед төрсөн ах дүү шиг л явж байсан хэр нь гэнэт хэлсэн ярьсан зүйлээсээ буцаж байна. Хэн ч энд тэнд очиж үнэгүй ажил хийхгүй шүү дээ. Б.Батцоожтой ярьснаараа хэлсэн амандаа л хүрэх гэж яваад хэлсэн амандаа ч хүрсэн. Тэр үедээ тэгвэл яагаад 12,000,000 төгрөгөө авъя гэж маргаагүй юм гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олж өгнө гэж мөнгө авсан гээд байна. Энэ гурван хүн хамтран ажиллахаар аман гэрээ хийж тохиролцоод 12,000,000 төгрөгийг урьдчилж өгөөд Нисэхийн ажил бүтэмж муутай байсан учраас Б.Батцоож, А.Б нар ярилцаад 240-250 сая төгрөгийн ашигтай ажил дээр 3-уулаа хамтарч ажиллахаар тохироод дараа нь А.Б өндөр ашигтай 21 дүгээр хорооллын барилгын ажлаа Б.Эт шилжүүлж өгсөн байдаг. Тэр ажлыг нь ч Б.Э үргэлжлүүлээд хийсэн буюу ажил олж өгөөгүй биш ажил олж өгсөн. Тэгэхээр хамтран ажиллах гэрээ гэдэг нь ашгаа адил хувааж авах, шатсан тохиолдолд эрсдэлийг адил хүлээх зарчимтай. Үүнийхээ л дагуу аман гэрээгээр тохирцгоосон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талаас зээл гэж хариулсан. Зээл гэж нэхэмжилчхээд ажилд оруулж өгөх гэж авсан гэж байна. Тэгэхээр хэрэгт цугларсан нотлох баримтаар зээлүүлсэн гэдэг нотлох баримт байхгүй байна. Ажилд оруулж өгөх гэж авсан гэж байгаа боловч хамтран ажилласныхаа хөлсөнд ажлаа хийсэн учраас шатвал адилхан шатаад ашиг байвал адилхан хуваагаад явъя гэж тохиролцсон байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзээд нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Батцоож бүх процессыг мэдэж байгаа өнгөтөөр ярина гэж манай хоёр үйлчлүүлэгч хэлж байсан. Гэтэл өнөөдөр зөвхөн нэг талыг бариад байгаа нь илэрхий байна. Биднийг юм асуухаар гэрч нь мэдэхгүй гээд хариулж чадахгүй байсан учраас харахад л илэрхий нэг талыг барьж байна. Тиймээс гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байж өгнө үү. А.Бат-Эрдэнийн цагдаад өгсөн мэдүүлэг дээр хүртэл багшийн дээд дээр ажил олж өгсөн. Нөгөө зуучилж өгсөн хүн нь Б.Э ажлаа дутуу хийлээ гэсэн шаардлагыг тавьдаг байсан зэргийг харахад ажил олоод өгчихсөн гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Т.Н, А.Б нарт холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хан-Уул дүүргийн Нисэхийн спорт цогцолборын хажууд байрлалтай 16 давхар орон сууцны зориулалттай блокон барилгын сантехникийн ажлыг авч өгч чадна, та хоёр хийж чадна гэвэл 12,000,000 төгрөг өгчихөө би зохицуулаад сантехникийн ажил аваад өгнө гэсэн..., ...Т.Нийн Хаан банк дахь 5006464438 тоот дансанд 12,000,000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр миний бие шилжүүлсэн..., ...А.Б мөнгийг авсан боловч ажил олж өгч чадаагүй..., ...аль буруутай этгээдээс мөнгийг гаргуулна... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Т.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Би дансаа ашиглуулсан. Б.Эын өгсөн мөнгийг А.Б авсан..., ...ажил зуучилж олж өгсөн..., ...би зөвхөн холбож танилцуулж өгсөн учир зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргаж байна.

 

Хариуцагч А.Б мөн нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...Энэ мөнгийг авсан нь үнэн гэхдээ барилгын ажил хийж байгаа хүмүүс нэг нэгэндээ ажил олж өгснийхөө хариу зуучлалын хөлс авдаг, ...нисэхийн барилгын ажлыг авч өгч чадаагүй ч 21-р хороололд баригдаж байгаа барилгын ажлыг олж өгсөн..., ...хамтран ажиллаж байгаад намайг энэ ажлаасаа гарчих, тэгүл 12,0 сая төгрөгөө хаая гэхээр нь би тэр гарсан... гэж тайлбарлаж маргаж байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Э нь ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн 5005709946 тоот дансаар дамжуулан хариуцагч Т.Нийн эзэмшлийн 5006464438 тоот дансанд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Б.Эын ХААН банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. Энэ үйл баримтыг талаар талууд маргадаггүй ба хэн аль нь энэ талаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

 

Харин уг мөнгийг нэхэмжлэгч ...ажилд зуучлуулахаар Т.Нэд шилжүүлсэн ..., ...Т.Н, А.Б нар нь барилгын техникийн нөхцөл гаргуулчхаад буцааж олгогдох мөнгө гээд авсан... гэж, хариуцагч Т.Н ...миний дансаар дамжуулан А.Б авсан... гэж, хариуцагч А.Б ...би авсан, уг мөнгийг барилгын ажил олж өгөхөд зуучилсан хөлсөндөө авсан... гэж тус тус мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн утга, зориулалтыг өөр өөрөөр тайлбарладаг.

 

Талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.Э нь өөрийн найз н.Алтансүхтэй хамтран Билгүүт Оюу ХХК-ийг байгуулан барилгын сантехникийн ажлыг хамтран хийдэг бөгөөд улмаар түүний хамаатан гэх хариуцагч Т.Нэд барилгын сантехникийн ажил олж өгөхийг хүссэн, уг хүсэлтийн дагуу Т.Н өөрийн ажиллаж байгаа Хан-Уул дүүрэг, Нисэхийн спорт цогцолборын дэргэдэх барилгын ажлыг хариуцсан инженер А.Бтэй Б.Эыг холбож, зуучилж өгсөн. Улмаар А.Б, Б.Э,Т.Н нар ярилцаж 12,000,000 төгрөгийг Т.Нийн дансанд хийхээр тохиролцсон гэж тайлбарлаг ба талууд энэ талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

 

Улмаар Б.Эаас Т.Нийн дансанд шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг хариуцагч А.Б өөрөө хувьдаа авч ашигласан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг мөн гаргадаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэл болох ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Нийн ...уг мөнгийг миний дансаар дамжуулан А.Б авсан... гэх тайлбар татгалзал нь хариуцагч А.Б-гуг мөнгийг би авсан нь үнэн, гэхдээ ажил зуучилж олж өгсөн учир эргүүлж өгөхгүй гэсэн тайлбараар нотлогдож байна. Дээрх талуудын тайлбар нь тэдний Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлүүдэд авагдсан тайлбар мэдүүлэг болон Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2162 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар зэрэг бичгийн баримтуудаар давхар нотлогдож байна гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Т.Н нь барилгын ажил хийж гүйцэтгэх явцдаа тухайн компанийг төлөөлөн туслан гүйцэтгэгч сонгох, гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш бөгөөд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан боловч уг хөрөнгийг бусдад буюу гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 12,000,000 төгрөгийг хариуцагч Т.Н өөрийн дансаар хүлээн авсан боловч хариуцагч А.Бд шилжүүлэн өгсөн байх тул уг мөнгийг нэхэмжлэгч Б.Эт буцаан төлөх үүрэг хүлээхгүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Харин хариуцагч А.Б-гНисэхийн Спорт цогцолборын дэргэдэх барилгын ажлаас өөрт нь сантехникийн ажил олж өгөхөөр 12,000,000 төгрөгийг авсан боловч олж өгөөгүй тул түүнээс 12,000,000 төгрөгийг шаардан гаргуулна гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хариуцагч А.Бат-Эрдэнийн ...нисэхийн барилгын ажилд тэдний гаргасан үнийн санал өндөр байсан тул сонгогдоогүй..., ...дараа нь өөр барилгын ажил олж өгч тэндээс чамгүй ашиг олсон, намайг уг ажлаас гарчихвал 12,000,000 төгрөгийг хаана гэсэн... гэх тайлбар, хариуцагч Т.Нийн ...нисэхийн барилгын ажил бүтээгүй... гэх тайлбар болон гэрч Б.Батцоожийн ...нисэхийн барилга дээр А.Б ах захиалагч талын инженер, би гүйцэтгэгчийн ажил, Т.Н цахилгааны ажлыг хийж байсан. А.Б ахад ажил гүйцэтгэгч компанийг сонгох эрх байсан..., ...Б.Эт тэндээс ажил олж өгсөн талаар болон мөнгө төгрөгний талаар мэдэхгүй байна... гэх тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч А.Б ...би 21 дүгээр хорооллын барилгын сантехникийн ажлыг олж өгч, олсон ашгаа хуваахаар тохиролцсон байсан боловч Б.Э намайг уг ажлаас гарчихвал 12,000,000 төгрөгийг чинь авахгүй хаая гэсэн учир би уг ажлаас гарсан. Одоо мөнгийг төлөхгүй... гэх тайлбар татгалзал нь баримтаар тогтоогддоггүй. Дээрх 21 дүгээр хорооллын барилга дээр Б.Э сангийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар талууд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг боловч уг барилгын ажлыг хариуцагч А.Б зуучлан олж өгсөн, хамтран ажиллаж, ашиг орлогоо хуваахаар хэлэлцэж тохиролцсон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож, тогтоогддоггүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэж, 493 дугаар зүйлийн 493.5-д Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. гэж тус тус заасан байна.

 

Иймд хариуцагч А.Б-гтайлбар татгалзал нотлогдохгүй байх тул өөрт шилжүүлсэн авсан 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э буцаан төлөх үүрэгтэй байна. Харин А.Б нь өөрт учирсан хохирол, зардал, ажлын хөлсийг нотлох баримтаа бүрдүүлэн холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Бэс 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож, хариуцагч Т.Нэд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 439.5-д заасныг баримтлан хариуцагч А.Бэс 12,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эт олгож, хариуцагч Т.Нэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бэс 206,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН