Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00394

 

2020 оны 02 сарын 10 өдөр                 Дугаар 183/ШШ2020/00394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, жаргалан 0 дугаар байр, 00 тоотод оршин суух, Х овогт Ж. Ч /РД:ЦЗ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж өөрийн байранд байрлах, Н.Ш.Ш.Г.Г холбогдох

         Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Б.В, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б, Ж.Ч нар нь Инвескор ББСБ ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээгээр 40,000 ам.доллар, C161202012-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 38,000 ам доллар, Ф16120201 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн С00000000-00 тоот барьцааны гэрээ байгуулан нийт 78,000 ам долларыг нэг сарын 4.3 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар бизнесийн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор зээлсэн. Тус зээлийн гэрээний баталгаа болгож Ж.Ч өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 тоот бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсангийн ар зайсан гудамж, 00 дугаар байр, 000 тоот хаягт байрлах 127.7 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүдэж Инвескор ББСБ ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00000 тоот шийдвэрээр А.Б, Ж.Ч нараас 314,900,438 төгрөг гаргуулж Инвескор ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан бөгөөд улмаар үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөрөнгө үнэлгээний Виннер Вэй ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн. Тус компани нь Шийдвэр гүйцэтгэх газраас томилсон тогтоолын дагуу барьцаа хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсангийн ар зайсан гудамж, 00 дугаар байр, 000 тоот хаягт байрлах, 127,7 м.кв талбайтай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг нийт 236,435,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг хөрөнгө үнэлгээний тайланг Ж.Ч 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн. Орон сууцны зориулалттай тус барилгыг Ж.Ч нь 2014 онд 1 м.квыг нь 3,500,000 төгрөгөөр авч байсан бөгөөд тухайн хөрөнгийн үнэлгээ хамгийн багадаа 447,000,000 төгрөг хүрнэ гэж үзэж байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газраас Ж.Ч хөрөнгийг 236,435,000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс илт доогуур үнэлснийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Ж.Ч дээрх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн илт хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаар шийдвэрээр А.Б, Ж.Ч нараас 316,632,890 төгрөг гаргуулж И ББСБ ХХК-д олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Ү-0000000000 тоот бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсангийн ар зайсан гудамж, 00 дугаар байр, 000 тоот хаягт байрлах 127.7 м.кв талбайтай орон сууц, УНК 00-00 улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо маркын автомашин, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Жалханз хутагтын гудамж, г00 дүгээр байр, 00000 тоотод байрлах, Ү-0000000000 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй 22 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19290993 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч А.Б, Ж.Ч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч биелүүлээгүй. Төлбөр төлөгч А.Б, Ж.Ч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 00000000/00 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00000000/00 тоот тогтоолоор орон сууцыг хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0/00000 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч төлбөр төлөгч А.Б үнийн санал ирүүлээгүй, төлбөр төлөгч Ж.Ч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ар зайсан гудамж,00 дугаар байр, 000 тоот хаягт байрлах 127.7 м.кв талбайтай орон сууцыг 355,600,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч Инвескор ББСБ ХХК нь үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Виннэр-вэй ХХК нь 236,435,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 4/29253 тоот албан бичгээр 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлбөр төлөгч Ж.Чингистөрд, төлбөр төлөгч А.Батбаяр нарт 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталгаат шуудангаар гэрийн хаягаар нь хүргүүлж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр биечлэн өөрт нь тус тус мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

            Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ж.Ч нь Н. Ш. Ш.Г газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дүгээр бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 00 байр, 000 тоотод байрлах 127.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 236,435,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00000 дугаар шүүхийн шийдвэрээр Ж.Ч А.Б нараас 314,900,438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд , улсын бүртгэлийн Ү-2206048011 дүгээр бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 00 байр, 000 тоотод байрлах 127.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, УНК 00-00 улсын дугаартай Тоёота ланд круйзер прадо маркын автомашин, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Жалханз хутагтын гудамж, г00 дүгээр байр, 0000 тоотод байрлах, Ү-0000000000 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй 22 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /х.х-ийн 31-36/, Нэхэмжлэгч Ж.Ч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар маргаан байхгүй, харин үл хөдлөх эд хөрөнгийг 236,435,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг шинжээч томилон зах зээлийн үнээс хэт доогуур, жишиг үнэд нийцээгүй бага үнээр үнэлсэн гэж шаардлага, үндэслэлээ тайлбарладаг. Хариуцагч Н. Ш. Ш.Г. Г  нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд үнэлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Н. Ш. Ш.Г. Г  төлбөр төлөгч Ж.Ч өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дүгээр бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 00 байр, 000 тоотод байрлах 127.7 м.кв талбайтай 4 өрөө орон 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 00000000/00 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 00000000/00 тоот тогтоолоор хураажээ. /х.х-ийн 45-48, 49-50/, Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар төлбөр төлөгч Ж.Ч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 355,600,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч И ББСБ ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилсон үйл баримт тогтоогдож байна. /х.х-ийн 56-58/, Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 00 тоот тогтоолоор Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө... эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасантай нийцжээ. Виннэр вэй ХХК нь улсын бүртгэлийн Ү-0000000000 дүгээр бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 00 байр, 000 тоотод байрлах 127.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийн зэх зээлийн үнэлгээг нийт 236,435,000 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргажээ./х.х-ийн 59-85/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0/00000 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Ч 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн байна. /х.х-ийн 86,87/, Иймд хариуцагч Н. Ш. Ш.Г. Г  нь үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, орон сууцны үнэлгээ үндэслэлгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, эргэлзээтэй болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дүгээр бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 0 байр, 000 тоотод байрлах 127.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 236,435,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н. Ш. Ш.Г. Г  холбогдох Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 00 байр, 000 тоотод байрлах 127.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 236,435,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Чингис-төрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2020/00000 тоот хүсэлт шийдвэрлэх тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ