Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/01876

 

     2020         07             03

                   183/ШШ2020/01876

                    

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ................ оршин суух С овогт Ц-ийн Б /РД:...........1/-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ................ байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  холбогдох

            эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00000 дугаар шийдвэрээр Ц.Б надаас 147.189.300 төгрөгийг гаргуулж “Г  ББСБ”ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмч болох Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 0 дугаар байрны 0 тоото хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-.......дугаартай 104.57 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 4/0 дугаартай мэдэгдлээр 276.589.600 төгрөгөөр үнэлэгдсэн тухай мэдэгдсэн. Ц.Б миний бие уг үл хөдлөх эд хөрөнгийг 2009 онд 400.000.000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр  үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг 400.000.000 төгрөгөөр өгсөн. Иймд Ц.Б миний өмч болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 8/0 дугаар байрны 0 тоото хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-...... дугаартай 104.57 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс илтэд доогуур үнэлсэн байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Х”ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Ц.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/0000 дугаар шийдвэрээр 146.230.000 төгрөгийг гаргуулж “Г ББСБ”ХХК-д олгон, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ц.Батболдын өмчлөлийн  үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот, 104.57 м.кв талбайтай өрөө үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот, 104.57 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 18290284/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Ц.Б-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа Д.М-д 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4/0 дугаартай мэдэгдлийг биечлэн өгөхөд уг орон сууцыг 450.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бичгээр өгсөн. Төлбөр авагч  “Г ББСБ”ХХК 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/2-37 дугаар албан бичгээр хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн. Талууд харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний “Х ”ХХК-ийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/256 дугаар тогтоолоор шинжээчээр томилоход 276.589.600 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 4/0 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар өөрөө худалдан борлуулж төлбөрөө төлөх  хүсэлтэй байгаа талаараа бичгээр хүсэлт ирүүлсэн. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар хүсэлтийг хүлээн авч нэг сарын хугацаа олгосон боловч худалдан боруулаагүй, төлбөрийг төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

        Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Тус шүүх хуралдааны товыг зохигчид мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр ирүүлсэн, мөн хариуцагчийн төлөөлөгч Ц.Б нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэхээр утсаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч Ц.Б  нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 0 дугаар байрны0 тоот хаягт байрлах 104.57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 276.589.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00000 дугаар шийдвэрээр Ц.Б-оос 146.230.000 төгрөгийг гаргуулж авагч  “Г ББСБ”ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 104.57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ.

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүхийн шийдвэр болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ГХ2018/0000 дугаар гүйцэтгэх хуудас, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШЗ2018/0000 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгч Ц.Б-од удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0/01 дүгээр тогтоолоор төлбөр төлөгч Ц.Б-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 104.57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0/ 0 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/256 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоохоор “Х ”ХХК-ийг шинжээчээр томилжээ.

            “Х ”ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөрт хураагдсан хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 104.57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 276.589.600 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

            Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 4/0 дугаар мэдэгдлээр төлбөрт хураагдсан хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу үнэлэгдсэн үнээс багагүй үнээр нэг сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй болохыг мэдэгдсний дагуу төлбөр төлөгч Ц.Б-оос төлбөрт хураагдсан өөрийн хөрөнгийг худалдан борлуулах санал гаргасан боловч худалдан борлуулж чадаагүй байна.

            Нэхэмжлэгч Ц.Б нь төлбөрт хураагдсан хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс илтэд доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 104.57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 276.589.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь “Х” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь төлбөрт хураагдсан  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 104.57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас илтэд доогуур үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, түүнтэй холбоотой баримтыг гаргаж үүргээ биелүүлээгүй болно.

Мөн нэхэмжлэгч Ц.Б нь төлбөрт хураагдсан барьцаа хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлээ шинжээчийн дүгнэлттэй танилцсанаас хойш  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацаанд гаргах хуулийн шаардлагыг зөрчсөн байна.         

            Иймд төлбөр төлөгч Ц.Б-од холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн  хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул НШШГГ холбогдох Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 104.57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 276.589.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

                      

 

                                                                                                                                                  

                                         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР