Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2020/02658

 

 

2020 оны 09 сарын 17 өдөр

 

Дугаар 102/ШШ2020/02658

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч:Ж.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

 

Хариуцагч:О.Н-д холбогдох,

 

 

-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот хаягт байршилтай 5 өрөө орон сууц болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,

 

 

-О.Н Б.Б нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

 

-Б.Б, Р.Х нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

 

 -О.Н-ийн СИ ББСБ, ХХК-тай байгуулсан 2015 оны БН15030024 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагатай,

 

 Ж.Цтэй 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай О.Нийн сөрөг шаардлагатай,

 

 

 

Гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоотод оршин суух, регистр УК 91120841, Боржигон овогт Н.М-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, тоот хаягт байршилтай, 5 өрөө орон сууцыг Ж.Цийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц, өмгөөлөгч А.З/үнэмлэх 1202/, хариуцагч О.Н,  өмгөөлөгч Б.Э /үнэмлэх 2606/ бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, өмгөөлөгч Л.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С И ББСБ, ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, гэрч Г.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот хаягт байршилтай 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, О.Нийн С И ББСБ, ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ, О.Н болон Б.Б нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, Б.Б Р.Х нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

 

 

1.Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж  тоот 200 метр квадрат талбайтай, 5 өрөө орон сууцыг 400 000 000 төгрөгөөр барьж гүйцэтгүүлэхээр 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 014/28 тоот орон сууц захиалан бариулах гэрээг, тус хороонд байрлах 125 метр квадрат бүхий 4 өрөө орон сууцыг 250 000 000 төгрөгөөр барьж гүйцэтгүүлэхээр 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 014/27 тоот орон сууц захиалан бариулах гэрээг тус тус байгуулж, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн. Би 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 014/27, 014/28 тоот орон сууц захиалан бариулах гэрээнүүдийн төлбөрийг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтууд болон гэрээний 3.1-т зааснаар тогтоогддог. Гэвч О.Н нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж тоот 200 метр квадрат талбайтай, 5 өрөө орон сууцыг захиалан бариулах 014/27 тоот гэрээг надтай байгуулж, гэрээний төлбөрийг бүрэн авсан атлаа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 2 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тус тус өөрийн нэр дээр гаргуулсан байдаг. О.Н нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 болон орон сууц захиалан бариулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.7-т заасныг зөрчиж 19 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй, 2 тоот орон сууцыг надад хүлээлгэн өгөөгүй, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй байна. Иймд намайг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж 93 дугаар байрны 19 тоотод байршилтай, 5 өрөө орон сууц болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж тоотод байршилтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

 

 

2.О.Н Б.Б нар нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж 2 тоот орон сууцны өмчлөх эрхийг Б.Бд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. О.Н нь 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 014/27 тоот орон сууц захиалан бариулах гэрээг надтай байгуулж, 2 тоот орон сууцыг шилжүүлэх үүрэг хүлээсэн атлаа уг үүргээ ноцтой зөрчиж, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан улмаар 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр тус орон сууцыг Б.Бын өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т заасныг зөрчсөн байна. О.Н нь Б.Бтай зээлийн гэрээ байгуулж, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзсэн тохиолдолд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Тухайлбал 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр 2 тоот орон сууцны өмчлөх эрхийг Б.Бд шилжүүлсэн боловч талуудын хооронд үндсэн хэлцэл болох зээлийн харилцаа үргэлжилж байсан болох нь О.Ноос 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн баталгаа өгөх тухай баримтаар тогтоогддог. Иймд О.Н болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

 

 

 

3.Р.Х нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан ба Б.Б болон О.Н нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар Б.Б О.Н нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нөгөө талаар 2 тоот орон сууц нь эрхийн зөрчилтэй буюу өмчлөлийн маргаантай бөгөөд Б.Бын өмчлөлийн хөрөнгө биш болохыг Р.Х мэдэж байсан боловч уг орон сууцыг шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу Р.Хын өмчлөх эрх хууль бус юм. Иймд Б.Б Р.Х нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

 

 

 

4.О.Н нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж тоотод байршилтай, 200 м.кв, 5 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр надтай байгуулсан атлаа тус гэрээнд заасан 19 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн нэр дээр гаргуулж улмаар С И ББСБ, ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр БН15030024 тоот барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т заасныг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан орон сууц захиалан бариулах тухай 014/28 тоот гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасны дагуу орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй юм. Гэвч хариуцагчийн зүгээс дээрх үүргээ биелүүлээгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх ёстой 19 тоот орон сууцыг хууль ёсоор өмчлөх эрх бүхий өмчлөгчид мэдэгдэлгүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд С И ББСБ, ХХК-д барьцаалсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. С И ББСБ, ХХК-ийн зүгээс О.Н, Н.М нарт холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-15030024 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1083 дугаар магадлалаар О.Ноос 18 596 045 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба тус магадлалд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл О.Н болон С И ББСБ, ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны БН15030024 тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч Ж.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би О.Нтой 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр орон сууц захиалгын 014/27, 014/28 дугаартай 2 гэрээ байгуулсан, 014/27 дугаартай гэрээ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж тоот 200 метр квадрат 5 өрөө орон сууцыг, тус хаягт байрлах 93 дугаар байрны 2 давхрын тоо 125 метр квадрат 4 өрөө орон сууцын гэрээ байгуулсан. Тус орон сууцыг барьж эхлэхэд урьдчилгаа мөнгийг миний эхнэр болох Д, дүү Н нар өгч орон сууцны суурийг тавиулсан. Байр ашиглалтад орсноос хойш О.Н байрыг хүлээлгэж өгөхөөс ямар нэгэн шалтгаанаар зайлсхийж байсан. Байрны төлбөр 100 хувь төлөгдсөн гэх тэмдэглэл үйлдэж, төлбөр 100 хувь төлж дуусгасан. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж тоотын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү, барилгыг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын комисс хүлээж авсан гэж ярьж байна, улсын комисс хүлээж авснаар байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаг. Бид 2014 оны 9 дүгээр сард байранд орж амьдарсан, би орон сууц захиалан бариулахын тулд мөнгө өгсөн, хэрвээ О.Н зээл авсан бол зээлийг буцааж төлөх байсан, орон сууц ав гэж надад гараар бичиж өгөөд байранд оруулсан гэв.

 

 

 

Нэхэмжлэгч Ж.Цийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэгдүгээрт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж 93 дугаар байрны 5 давхрын 19, 02 тоотуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, хоёрдугаарт О.Н, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гуравдугаарт 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б.Б, Р.Х нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дөрөвдүгээрт О.Н С ИББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 онд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нийт 4 шаардлага гаргасан гэв.

 

 

 

Хариуцагч О.Н шүүхэд гаргасан тайлбартаа:Ж.Цийг төлөөлж Ж.Нтой байгуулсан 300 000 000 төгрөг, Дгийн 28 000 000 төгрөг, Ж.Нгийн 96 000 000 төгрөгийн зээлийн гэрээний баталгаа, буцаан төлөх нөхцөл болгож орон сууц захиалгын дээрх гэрээнүүдийг байгуулсан. Ж.Ц, Ж.Н бид 3 хамт сууж байгаад 300 000 000 төгрөгийн зээлийн гэрээний нөхцөл тохирсон. Ж.Нтой байгуулсан 300 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 96 000 000 төгрөгийн зээлийг гэрээг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, Дтай байгуулсан 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус тус бичгээр байгуулсан. Дээрх 3 зээлийн гэрээний эргэн төлөлт хийгдэхгүй байснаас Ж.Ц удаа дараа шаардлага тавьж орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Түүнээс орон сууц захиалгаар бариулаагүй. Захиалгын гэрээг барьцааны гэрээ гэж байгуулсан, 2016 оны 01 дүгээр сард Ж.Нтой байгуулсан 96 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хаагдсан. Ц ББСБ ХХК-ийн 69 940 000 төгрөгийн барьцаанд тавигдсан 92.98 метр квадрат 3 өрөө байрыг чөлөөлж, Ж.Н өөрийн эзэмшилд байсан байраа зарж, 60 000 000 төгрөгийг Ж.Цэд өгснийг гомдол гаргаснаас хойш Ж.Ц, Ж.Нг чи О.Ноос мөнгөө олж ав гэснээр Ж.Н бид 2 Ц ББСБ ХХК-ийн 69 940 000 төгрөгийн барьцааны зээл, Ж.Ноос авсан 96 500 000 төгрөгийн зээл, Ж.Нгоос Ж.Цэд өгсөн 60 000 000 төгрөг, 226 440 000 төгрөгөөр тухайн зээлийг хаасан. 2016 оны 01 дүгээр сард тухайн байрны гэрчилгээ Ж.Нгийн нэр дээр гарсан. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байснаас 2014 оны 9 дүгээр сард Ж.Цтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Байрнуудын гэрчилгээ миний нэр дээр байсан, 19 тоотын барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

 

 

 

Хариуцагч О.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би Ж.Цтэй зээлийн гэрээ байгуулсан. Ж.Цийг төлөөлж Ж.Н 300 000 000 төгрөг, 96 000 000 төгрөг, Д 28 000 000 төгрөг зээлсэн. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж 93 дугаар байрны 5 давхрын 19 тоот 200 метр квадрат 5 өрөө орон сууцыг, тус хаягт байрлах 93 дугаар байрны 2 давхрын Б сууцны 2 тоот 125 метр квадрат 4 өрөө орон сууцын ажил явагдаж байхад 300 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Орон сууц захиалан бариулах гэрээний хувьд Ж.Цийн шахалтаар дараа нь нөхөж хийсэн гэрээ юм. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж 93 дугаар байрны 2 давхрын Б сууцны 2 тоот орон сууц С И ББСБ ХХК-ийн барьцаанд байсан гэдгийг Ж.Ц мэддэг. Би Ж.Цээс зээл авсан нь үнэн. Харин орон сууц захиалан бариулах гэрээ хийж байгаагүй. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус байрыг улсын комисс хүлээж авсан. Ж.Ц шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж 93 дугаар байрны 5 давхрын 19 тоотод дайран орсон. Түүнээс хойш тус байранд амьдарч байгаа гэж байгаа боловч яг амьдарч байгаа эсэх нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууц ав гэж хэлээд байранд оруулсан гэж байна. Ж.Ц байранд өөрөө дайрч орсон. Бидний хооронд анхнаасаа орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаагүй. Би мөнгө зээлж авсан гэв.

 

 

 

Хариуцагч О.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгчийн шаардаж байгаа орон сууцуудыг Ж.Цийн өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулаагүй, түүнд зохих ёсоор өмчлөх эрх үүсээгүй. Би Ж.Цийн эхнэр Н.Д, Ж.Цийн дүү Ж.Н нараас тодорхой хугацаатай мөнгө зээлсэн. Харин дээрх зээлийн төлбөрийн тодорхой хэсгийг өгч чадаагүй байсан тул тэд барьцаа өг эсвэл орон сууцны захиалгын гэрээ хийж барьцаалчих гэж удаа дараа шаардаж байсан учраас аргагүйн эрхэнд өөрийн барьж буй орон сууцанд Ж.Цийг захиалга өгсөн байдлаар буюу барьцаа болгох хүсэл зоригийн үүднээс гэрээ байгуулсан. Тухайн гэрээ нь зээлийн төлбөрийг төлөх үүргийг баталсан байдлаар гэрээ байгуулсан учраас хуульд нийцэхгүй байгаа юм. Иймд Ж.Цтэй байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

 Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Сөрөг нэхэмжлэлд дурдсан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 014/27, 014/28 тоот орон сууц захиалан бариулах тухай гэрээнүүд нь хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнүүд бөгөөд уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй юм. Би дээрх гэрээнүүдийг үндэслэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж 93 дугаар байрны 2 тоот болон 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа. О.Нийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М шүүхэд гаргасан шаардлагадаа:Би О.Ноос гэрлэлтээ цуцлуулсан ба 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/0144 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжны 93 дугаар байрны 19 тоотод байрлах, 295 м.кв талбайтай, 5 өрөө байрыг надад болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээсэн. Гэтэл тус байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан Ж.Ц нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн найзын хамт манай байранд дайрч орж ирээд гарахгүй улмаар би хүүхдүүдээ авч гэрээсээ явсан. Шүүхээр миний болон хүүхдүүдийн өмчлөлд үлдсэн байранд дайрч орж ирээд амьдарч байгаа, одоо байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан Ж.Цээс өөрийн өмчлөлийн байрыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

 

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тайлбар хэлье. Нэхэмжлэгч Ж.Ц шүүх хуралдаанд үнэн зөв тайлбар гаргах ёстой, 2014 оны 9 дүгээр сарын 20-нд байрны түлхүүрийг авч байгаад орсон мэт тайлбарыг гаргаж байна. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байрны хаалгыг нүдэж, том биетэй эрэгтэй хүн дагуулж ирээд дайран орж, гэрээс нь гарахаа больсон. Тийм арга замаар орон сууцыг булааж авсан. Тэгэхдээ О.Н надад зөндөө өртэй, би өрөндөө орно гээд орж, түүнээс хойш амьдарч байгаа. Н.Мг 3 хүүхдийн хамт гудамжинд гаргасан. Гэрийн тавилга эд хөрөнгийг нь өрөндөө суутгаж байгаа гэж хэлээд авч явсан. Ийм байдалтайгаар 5 жил болсон. Нэхэмжлэгч 5 жилийн хугацаанд байрыг ашиглаж, эзэмшсэн. Одоо энэ хүүхдүүдийг орон гэртээ болгох хэрэгтэй. Нэхэмжлэгчийн гаргасан 4 шаардлага үндэслэлгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бын хэлцэл хүчин төгөлдөр бол манайх мөн хүчин төгөлдөр байна гэж тайлбарлаж байна. Хавтаст хэргийн 3 дугаар хавтсанд авагдсан эрүүгийн хэргийн болон гурван шатны шүүхийн шийдвэрүүд авагдсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Н би эхнэрээсээ салсан, шүүхээс тус байрыг эхнэр болон 3 хүүхдийн өмчлөлд үлдээхээр шийдвэрлэсэн гэж ярьж байна. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч О.Нийн нэр дээр гэрчилгээ байгаа тул хүчин төгөлдөр бусд тооцуулах үр дагаврын талаар ярихгүй юм. Манайх бие даасан шаардлага гаргасан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тусгайлан тайлбар байхгүй. Н.М 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд бие даасан шаардлага гаргасан. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот хаягт байршилтай 5 өрөө орон сууцыг Н.М болон түүний хүүхдүүдийн өмчлөлд үлдээсэн, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ж.Ц өөрийн найзын хамт гэрт нь дайран орж ирээд гарахгүй байгаа улмаас өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Тиймээс хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэх шаардлагыг гаргасан. О.Н, Н.М нар 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлагдаж, хүү Н.А, Н.Ц, Н.Т, мөн Н.М нарт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, тоот хаягт байршилтай 5 өрөө орон сууцыг үлдээхээр шийдвэрлэсэн. Үүнээс О.Нид ногдох хувь болох 150 000 000 төгрөгт С ИББСБ ХХК-ийн өрийг төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн. Уг шүүхийн шийдвэр 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гарсан. Үүнээс хойш С ИББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.М, О.Н нарт холбогдох 150 000 000 төгрөгийг гаргуулах хэргийн анхан шатны шийдвэр жилийн дараа гарсан. Талууд харилцан тохиролцож эвлэрсэн. С ИББСБ ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй болсон. Иймээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоотын маргаанд С ИББСБ ХХК-ийн эрх ашиг зөрчигдөхгүй. Харин С ИББСБ ХХК нь Н.Мгөөс 150 000 000 төгрөгийг авах эрх нь нээлттэй. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж тоотод ашиглалтад орсон цагаас хойш О.Н нь гэр бүлийн хамт амьдарч байсан. Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас болж Ж.Цийг байранд дайрч ороход О.Н, Н.М нар хамт амьдрахаа больсон байсан. Иймд бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 Нэхэмжлэгч Ж.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа:О.Н надад орон сууцыг өгнө гэж бичиж өгснөөс хойших асуудлыг ярьж байна. Гэр бүлийн баталгаатай байх үедээ нэг зүйл, гэр бүлээ цуцлуулсны дараа бас нэг өөр зүйл ярьж болохгүй. Тус орон сууцыг О.Н барьсан, О.Н хэнээс мөнгө авч, хэнд байрыг шилжүүлж өгч байгаа талаар Н.М мэдэж байгаа үгүйг мэдэхгүй юм. Тиймээс миний өмчлөлийн байр тул байрыг чөлөөлж өгөх боломжгүй. Би байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, өнөөдрийг хүртэл амьдарч байна гэв.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зшүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мгийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01446 дугаар тоот шийдвэрийг ярьж байна. О.Н, Н.М нар гэрлэлтээ цуцлуулж, эд хөрөнгөө хуваасан. Энэ үйл явдал нь орон сууц захиалан бариулах гэрээ хийгдсэний дараа болсон. Н.М О.Нийн С ИББСБ ХХК-д төлөх өрийг төлж, байрыг өмчлөлдөө авахаар болсон. Н.М өдийг хүртэл С ИББСБ ХХК-ийн 150 000 000 төгрөгийг төлөөгүй. Н.Мд тус байрнаас хэн нэгэн этгээдийг гаргах өмчлөгчийн эрх үүсээгүй. Н.Мөнжинг тус байрны өмчлөгчөөр тогтоосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй. Иймд гуравдагч этгээд Н.Мгийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С И ББСБ, ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С ИББСБ ХХК, О.Нтой 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, 120 000 000 төгрөг зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 93 дугаар байрны 19 тоот, 200 метр квадрат 5 өрөө орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээг байгуулахад өмчлөгч нь О.Н байсан. Өөр ямар нэгэн газар барьцаалуулсан гэх мэдээлэл байгаагүй. Тиймээс хууль зөрчөөгүй, хуулийн дагуу барьцааны гэрээг байгуулсан. Иргэний хуульд барьцааны гэрээг байгуулах хууль зүйн шаардлагыг тусгасан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасны дагуу ямар нэгэн эрхийн асуудал үүсээгүй байсан. Барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу барьцааны гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.8-ыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус хуулийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл гэж байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Ямар нэгэн хуулиар хориглосон зүйл заалтыг зөрчөөгүй. Мөн хуулийн 56.1.8 буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэсэн байна. Хууль ёсны өмчлөгчтэй барьцааны гэрээг байгуулсан. Иймд О.Н С ИББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 онд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:О.Н, Б.Б нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан. Гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болсон. О.Н, Б.Б нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс О.Н, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8 гэх заалтыг баримтлан шаардлага гаргасан. Энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн зүйл байхгүй. Хуульд заасан хэлбэрийн дагуу, талууд хүсэл зоригийн үндсэн дээр гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус хуулийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж байна. Тухайн үйл баримтыг хуульд заасны дагуу талууд харилцан тохиролцож байгуулсан тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэсэн байна. Өмчлөгч этгээд нь О.Н байсан. О.Н нь орон сууцыг худалдах хүсэл зоригоо илэрхийлж, хуулийн дагуу орон сууцыг шилжүүлсэн тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Тиймээс О.Н, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.Х нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж 93 дугаар байрны 5 давхрын 02 тоот орон сууцыг Б.Баас худалдаж авсан. Гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Б.Б хууль ёсны өмчлөгч бөгөөд Р.Х нь хууль ёсны өмчлөгчөөс орон сууцыг худалдаж авсан. Иймд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б.Б, Р.Х нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч О.Нид холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, тоот хаягт байршилтай 5 өрөө орон сууц болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,

 

 

О.Н Б.Б нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

 

 

Б.Б Р.Х нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

 

 

О.Нийн С И ББСБ, ХХК-тай байгуулсан 2015 онд байгуулсан БН15030024 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагуудыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч О.Н нь 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Цтэй байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлагыг гаргасан байна.

 

Гуравдагч этгээд Н.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, тоот хаягт байршилтай, 5 өрөө орон сууцыг Ж.Цийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

 Нэхэмжлэгч Ж.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б, Р.Х нараас татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр тэднийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

 

 

 

Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч О.Нтой 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр буюу 2014 оны 3 дугаар улиралд 014/28 болон 014/27 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр О.Н нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, 200 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг, 1 м.кв талбайг 2 000 000 төгрөгөөр тооцож нийт 400 000 000 төгрөгөөр, мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 125 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг, 1 м.кв талбайг 2 000 000 төгрөгөөр тооцож нийт 250 000 000 төгрөгөөр бодож Ж.Ц нь нийт 650 000 000 төгрөг төлөх, О.Н нь 2 орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд багтаан барьж өгөхөөр харилцан тохиролцсон байна./хх-1-4, 5/

 

 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийн тус тус хүлээнэ гэж заасан байх бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т ажлын үр дүнг 2014 оны 2 дугаар улиралд багтаан гүйцэтгэнэ, 3 дугаар зүйлийн 3.1-т гэрээнд гарын үсэг зурснаар төлбөрийн 100 хувь буюу 400 000 000 төгрөг төлсөн гэжээ.

 

 

Гэтэл Ж.Ц нь дээрх 2 гэрээний төлбөрт 650 000 000 төгрөгийг О.Нид төлсөн болох нь баримтаар нотлоогүй байх бөгөөд тэрээр 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө Н.Д, Ж.Н нараас О.Нийн зээлсэн мөнгийг Ж.Цийн О.Нтой 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээний үүргийн төлбөр гэж үзэх үндэслэлгүй юм./хх-1-93, 94, 95/

 

 Өөрөөр хэлбэл Ж.Ц нь О.Нтой 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 014/28 болон 014/27 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулсан байхад энэхүү гэрээний төлбөрийг Ж.Ц нь 2013 оны 9 дүгээр сарын 27, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрүүдэд хийсэн байна гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 

Ж.Ц, О.Н нарын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай хэлцлүүд нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлж, тодорхой үр дагаврыг бий болгох зорилгоор бус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Иймд Ж.Ц нь энэхүү хэлцлийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот хаягт байршилтай 5 өрөө орон сууц болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцыг өмчлөгч байх боломжгүй бөгөөд түүнд шаардах эрх үүсэхгүй байна.

 

 

Нөгөө талаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж тоот хаягт байршилтай 5 өрөө орон сууцыг О.Н нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өмчлөлдөө бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

 

 

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцыг О.Н нь 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өмчлөлдөө бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авч, улмаар 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Б.Бын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна.

 

 Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах, өмчлөх эрх үүсэх үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу явагдахаар заасан байдаг бөгөөд Ж.Цэд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасан үндэслэлээр ч өмчлөх эрх үүсэхгүй байна.

 

 Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно заасан байна.

 

 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар бүртгэл үнэн зөв байна, 7 дугаар зүйлийн 7.2-т Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Ц нь дээрх орон сууцуудын бүртгэлийн талаар маргаж эрх бүхий байгууллагад хандсан баримтгүй байна.

 

 

Иймээс нэхэмжлэгч Ж.Цийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туулын гудамж, тоот 200 м.кв орон сууц, мөн байрны 2 тоот 125 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ж.Ц, О.Н нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг дурдаж шийдвэрлэв.

 

 Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг бөгөөд энэхүү хэлцлээр хэн алинд нь эрх, үүрэг үүсэхгүй юм.

 

-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, тоотод байршилтай 4 өрөө орон сууцны өмчлөгч О.Н нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Б.Бтай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ Б.Бд шилжүүлж, Б.Бын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр олгогдсон байна.

 

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, орон сууцны өмчлөгч Б.Б нь Р.Хтай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ Р.Хт шилжүүлж, Р.Хын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр олгогджээ.

 

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар О.Н нь өмчлөх эрхээ бусдад шилжүүлж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар О.Нийн өмчлөх эрх 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болж, Б.Бд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс өмчлөх эрх үүссэн байна.

 

 Б.Бын өмчлөх эрх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болж, Р.Хт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өмчлөх эрх үүссэн байна.

 

 Дээрх О.Н, Б.Б нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хийгдсэн болон Б.Б, Р.Хын нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээнүүдийг хуульд заасан журмын дагуу байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

 

Дээрх худалдах, худалдан авах гэрээнд Ж.Ц оролцоогүй бөгөөд энэхүү Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, тоот орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхэд Ж.Цээс зөвшөөрөл авах шаардлагагүй байх тул дээрх худалдах, худалдах авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн, 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй тул энэхүү шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Хариуцагч О.Н нь С И ББСБ, ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр БН15030024 тоот барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 93 дугаар байрны 19 тоот орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан байна.

 

 Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, тоот орон сууцны өмчлөгч О.Н нь тухайн үл хөдлөх хөрөнгийг С И ББСБ, ХХК-д зээлийн зээлийн барьцаанд тавьсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ О.Нийн нэр дээр 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарсан, О.Н нь С И ББСБ ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт БГ15030024 тоот барьцааны гэрээ байгуулсан нь Үл Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

Гуравдагч этгээд Н.М нь нэхэмжлэгч Ж.Цэд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 93 дугаар байрны 19 тоотын 5 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргаж байна.

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01444 тоот шийдвэрээр Н.М, О.Н нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 93 дугаар байрны 19 тоотын 5 өрөө орон сууцыг Н.М, хүү М.А, Н.Т, Н.Ч нарын өмчлөлд үлдээж, уг орон сууцны О.Нид ногдох хэсэг болох 150 000 000 төгрөгийг С И ББСБ, ХХК-д төлөх зээлийн төлбөрт Н.М төлөхөөр эвлэрсэн гэрлэгчдийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна.

 

 

Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд Н.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 93 дугаар байрны 19 тоотын 5 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч дээрх шүүхийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, тоотын 5 өрөө орон сууцыг Н.М, М.А, Н.Т, Н.Ч нар өмчлөх эрх үүссэн гэж үзнэ.

 

 

Иймд Н.М нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өөрийн өмчлөлийн хөрөнгийг Ж.Цийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул Н.Мгийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Цийн төлсөн 210 000 төгрөг, хариуцагч О.Нийн төлсөн 140 400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мгийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжаас дутуу төлсөн 1 590 650 төгрөгийг Ж.Цээс, 3 425 500 төгрөгийг О.Ноос тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Ж.Цээс 3 636 100 төгрөгийг гаргуулан О.Нид 3 565 900 төгрөгийг, Н.Мд 70 200 төгрөгийг олгож шийдвэрлэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 115.2.3,  116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар Ж.Цийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, тоот хаягт байршилтай 127.89 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, С И ББСБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ, О.Н, Б.Б нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Б.Б, Р.Х нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ж.Ц, О.Н нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байгааг дурдаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, тоот орон сууцыг Ж.Цийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.

 

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Цийн төлсөн 210 000 төгрөг, хариуцагч О.Нийн төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мгийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжаас дутуу төлсөн 1 590 650 төгрөгийг Ж.Цээс, 3 425 500 төгрөгийг О.Ноос тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Ж.Цээс 3 636 100 төгрөгийг гаргуулан О.Нид 3 565 900 төгрөгийг, Н.Мд 70 200 төгрөгийг тус тус олгосугай.

 

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                              

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН