Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2663

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,           

Нэхэмжлэгч: Б.С /0000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б/РД:00000/,

Хариуцагч: У.Б /РД:00000/ нарт холбогдох, 

49,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангуа, гэрч М.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Снь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон авто төв дээр тамхины бөөний төв ажиллуулдаг буюу бүх төрлийн тамхийг жижиглэнгээр болон бөөнөөр худалддаг. Б.Б, У.Б нарнь эхнэр бөгөөд өмнө хэд хэдэн удаа Б.Снь их хэмжээгээр тамхи зээлээр өгч мөнгийг тохирсон хугацаандаа буцааж төлдөг байсан. Б.Б, У.Б нарБ.С-аас49,250,000 төгрөгийн тамхийг дараах байдлаар зээлээр авч, өнөөдрийг хүртэл огт мөнгө төлөөгүй байна. 4 удаа нийт 52,500,000 төгрөгийн тамхийг дараах байдлаар авсан. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Батдорж 17,600,000 төгрөгийн үнэ бүхий Улаан шонхор тамхи 10 хайрцаг буюу 1 хайрцаг дотроо 50 блок байдаг 500 хайрцаг, 1 блок 18,500 төгрөг, 50 блок 9,250,000 төгрөг, Change esse 2 хайрцаг буюу 100 блок 1 блок нь 30,500 төгрөг, нийт 3,050,000 төгрөг, Esse тамхи 2 хайрцаг буюу 100 блок, 1 блок 28,500 төгрөг, 2,850,000 төгрөг Club LD тамхи 2 хайрцаг бюу 100 блок 1 блок нь 24,500 төгрөг нийт 2,450,000 төгрөг нийт нийлбэр дүнгээр эдгээр тамхи нь 17,600,000 төгрөг болсон. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр . У.Бнь Б.С-аас16,400,000 төгрөгийн үнэ бүхий дараах тамхийг зээлээр авч 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор мөнгийг төлөхөөр тохирсон. Үүнд: Esse тамхи 4 хайрцаг буюу 200 блок 1 блок нь 28,500 төгрөг нийт 5,700,000 төгрөг, Change esse тамхи 4 хайрцаг буюу 200 блок 1 блок нь 30,500 төгрөг нийт 6,100,000 төгрөг, Club LD тамхи 2 хайрцаг буюу 100 блок 1 блок нь 24,500 төгрөг нийт 2,450,000 төгрөг, Mild seven тамхи 1 хайрцаг буюу 50 блок 1 блок нь 33,000 төгрөг, нийт 1,650,000 төгрөг нийлбэр дүнгээр 16,400,000 төгрөгийн тамхийг бодит байдлаар авсан. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 9,250,000 төгрөгийн тамхийг У.Бзээлээр авч 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон. Үүнд: 10 хайрцаг буюу 500 блок Улаан шонхор тамхи 1 блок нь 18,500 төгрөг буюу нийт 9,250,000 төгрөгийн тамхи авсан. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр У.Бнь 9,250,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тохирч дараах тамхийг зээлээр авсан. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 9,250,000 төгрөгөөс 3,250,000 төгрөгийг төлсөн. Үүнд: Үүнд: 10 хайрцаг буюу 500 блок Улаан шонхор тамхи 1 блок нь 18,500 төгрөг буюу нийт 9,250,000 төгрөгийн тамхи авсан. Б.Б, У.Б нарнь Драгон төв дээр тамхи зардаг байсан. Б.С-аасих хэмжээний тамхийг зээлээр авч мөнгийг удаахгүй өгдөг байсан. Их хэмжээний тамхийг авч залилсан талаар Цагдаагийн байгууллагад хандсан. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж иргэний журмаар маргаанаа шийдүүлэхийг зөвлөсөн. Тамхины мөнгийг удаа дараа шаардахад удахгүй мөнгө бүтнэ өгнө гэж хэлдэг байсан. Иймд хариуцагч Б.Б, У.Б нарнь 52,500,000 төгрөгийн тамхи зээлээр авснаас 3,250,000 төгрөгийг төлсөн учир үлдэгдэл 49,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүх хуралдаанаас өмнө хэрэгт цугларсан нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа 1,665,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Батдорж, У.Бнараас 47,585,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдож байна. 4 удаагийн үйлдлээр тамхи авахдаа талууд үнийн дүн тамхины нэр төрөл, тоо ширхгийг бичиж гарын үсэг зурж баримт үйлдсэн байдаг. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын тогтоолд дурдсанаар гэрч Б.Б, У.Б нар52,500,000 төгрөгийн тамхи авснаа хүлээн зөвшөөрч, мөнгийг төлнө гэж хэлдэг. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч аман байдлаар тохиролцсон. Ямар нэгэн байдлаар хүү, алданги тооцоогүй. Хариуцагч нарын дансны хуугаар 1,856,500 төгрөг төлөгдсөн нь харагдаж байна. Нэхэмжлэгч үүнийг өмнө нь авсан барааны тооцоотой холбоотой гэж хэлж байсан. Гэсэн ч нэхэмжлэлийн шаардлагаас 1,856,500 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Хариуцагч У.Б, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангуа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2020 оны 03 дуугаар сарын 03-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өдрүүдэд 17,600,000 төгрөг, 16,400,000 төгрөг, 9,250,000 төгрөг үүнээс 3,250,000 төгрөгийг хасаж 6,000,000 төгрөгийн тамхи авснаа Б.Б, У.Б нархүлээн зөвшөөрсөн. Шүүх хуралдаанаас өмнө төлөөлүүлэгч нараасаа лавлаж асууж хэргийн материалаас харахад талууд 3,250,000 төгрөгийг төлсөн талаар маргадаггүй. Депозит дансны хуулганаас харахад 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1,278,000 төгрөг, 150,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 240,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1,324,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 94,500 төгрөг нийт 2,591,500 төгрөгийг нэхэмжлэгч дүнгээс хасуулахыг хүссэн. Б.Снэхэмжлэл гаргаж байгаа боловч 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б.С-ынэхнэр М.Болормаагаас 10 хайрцаг улаан шонхор буюу 500 блок тамхийг 9,250,000 төгрөгөөр тооцож авсан. Ийм учир М.Болормаа 9,250,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэл гаргах эсвэл Б.С-дИргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан итгэмжлэл олгох ёстой байсан. 9,250,000 төгрөгийг шаардлагыг Б.Сгаргах эрхгүй этгээд гэж үзэж байна гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:       

Нэхэмжлэгч Б.Снь хариуцагч У.Б, Б.Б нартхолбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17,600,000 төгрөгийн, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 16,400,000 төгрөгийн, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 9,250,000 төгрөгийн, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 9,250,000 төгрөгийн нийт 52,500,000 төгрөгийн тамхи худалдаж, үнийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нар 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр худалдан авсан тамхины үнээс 3,250,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг төлөхгүй байгаа үндэслэлээр 49,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.  

Хариуцагч У.Б, Б.Б нар нь нэхэмжлэгч Б.С-аас2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17,600,000 төгрөгийн, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 16,400,000 төгрөгийн, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 9,250,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг худалдан авч, 2020 оны 03 сарын 06-ны өдөр төлбөрөөс 3,250,000 төгрөгийг, дансаар 2,591,500 төгрөгийг нэмж төлсөн. Харин 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр худалдан тамхийг Б.С-аасаваагүй. Түүний эхнэр М.Болормаагаас авсан тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Зохигч талууд нэхэмжлэгч Б.Сболон хариуцагч У.Б, Б.Б нарын хооронд тамхи худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17,600,000 төгрөгийн, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 16,400,000 төгрөгийн, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 9,250,000 төгрөгийн тамхи хэлцлийн дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч 3,250,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн талаар маргаангүй байна.  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. 

Шүүхэд гэрч М.Болормаа нь ...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 9,250,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг нэхэмжлэгч Б.С-ындаалгавраар хариуцагч У.Б, Б.Б нартөгсөн тухай гэрчилсэн бөгөөд хариуцагч нар М.Болормаагаас 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 9,250,000 төгрөгийн үнэ бүхий тамхи авсан талаар маргаагүй.  

Зохигчдын тайлбар, гэрч М.Болормаагийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 9,250,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг нэхэмжлэгч Б.Снь хариуцагч У.Б, Б.Б нартхудалдсан болох нотлогдож байна.  

Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгчид 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1,278,000 төгрөг, 150,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 240,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,324,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 94,500 төгрөг нийт 2,591,500 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Батдоржийн Хаанбанк ХХК дахь дансны хуулгаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 248,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,324,000 төгрөг, 94,500 төгрөг, 190,000 төгрөг нийт 1856,500 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна.  

Хариуцагч У.Б, Б.Б нар нь нэхэмжлэгч Б.С-тайбайгуулсан худалдах, худалдан авах хэлцлийн дагуу 52,500,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг шилжүүлэн авч, төлбөрөөс 5,106,500 төгрөг төлсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид үлдэх 47,393,500 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар төлөх үүрэгтэй.

 Иймд хариуцагч У.Б, Б.Б нараас 47,393,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,856,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч У.Б, Б.Б нараас 47,393,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,856,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.С-аасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У.Б, Б.Б нараас 394,918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР