Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2707

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: П.А-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: УБТЗ-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 52,357,329 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны нийт 349 хоногийн цалин 52,357,329 төгрөгийг УБТЗ-аасгаргуулж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. УБТЗ-ынХууль зүйн албанд 20 шахам жил ажилласан. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар бүтэц орон тооны өөрчлөлт эдийн засгийн хямралтай гэсэн шалтгаанаар намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие эрхээ хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Төмөр замын даргын тушаалыг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүх 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 00199 дүгээр тогтоолоор УБТЗ-ынХууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр ажилд эргүүлэн тогтоож, 1 сарын хөдөлмөрийн дундаж цалин хөлсийг 3,135,438 төгрөгөөр тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 13,850,743 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул иргэн хуулийн, этгээд заавал биелүүлэх үүрэг үүснэ. УБТЗнь өнөөдрийг хүртэл намайг ажилд эргүүлэн томилоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамжийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гаргуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлтээ өгсөн. Намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улсын дээд шүүхийн олгохоор шийдвэрлэсэн 13,850,743 төгрөгөөс ажлаас гарсны тэтгэмж 2,000,000 төгрөг болон суутгалыг хасаж үлдсэн мөнгийг шилжүүлсэн байсан. УБТЗнь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах ёстой бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлсийг 52,357,329 төгрөгийг нэхэмжилж байна. 1 өдрийн дундаж цалин хөлсийг гаргахдаа Дээд шүүхээс тогтоосон 3,135,438 төгрөгийг УБТЗ-ынхэмжээнд мөрдөж байгаа 1 сарын ажлын дундаж хоног буюу 20.9 өдрөөр тооцож 1 өдрийн дундаж цалинг 150,021 төгрөгөөр тодорхойлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Аг ажлаас халсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж П.Ад 15,000,000 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг УБТЗцалин хөлсний бодолт болон бүтэц орон тоонд өөрчлөлт орж хэлтэс татан буугдсан учир Хууль зүйн хэлтэст ажиллаж байсан 3 хүнийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Хяналтын шатны шүүхийн тогтоолд 13,850,743 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, 4,731,888 төгрөгийг хасаж тооцоход энэ тогтоол саад болохгүй гэсэн заалт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан байсан. Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэж П.Ад 9,118,855 төгрөгийг олгохоор шийдсэн. 9,118,855 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураамжаа хасаж 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 7,738,000 төгрөгийг олгосон. Улсын дээд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан 1 сарын дундаж цалин 3,135,438 төгрөгийн бодит тооцооллыг хийгээгүй. Ажил олгогчоос 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон ажлаас халагдсаны тэтгэмж, балансын шагнал 2,343,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард ажлаас халагдсаны дараа жилийн үр дүнгийн шагнал олгосон. 2019 оны 05 дугаар сард 438,576 төгрөг, жилийн үр дүнгийн шагналыг 01, 05 дугаар саруудад 1,754,318 төгрөгийг олгосон. П.Агийн дундаж цалин хөлсийг цалингийн хүснэгтээс харахад 2018 оны 05, 06, 07 дугаар саруудад ажиллаж нийт 5,810,630 төгрөг авсан байдаг үүнээс 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоход 1,936,876 төгрөг бөгөөд П.Агийн авсан балансын шагналыг 12 сард харьцуулахад 1 сарын 202,801 төгрөг, нийт нэг сарын дундаж цалин хөлс нь 2,139,680 төгрөг болдог. П.Агийн нэг өдрийн дундаж цалин 101,890 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хугацааны ажлын өдрүүдээс 2019 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдрүүд амралтын өдрүүд байсан учир тухайн 2 хоногийг хасаж тооцсон. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 347 хоногийн ажлын өдөр байсан гэж тооцож 1 өдрийн ажлын дундаж цалин 107,659 төгрөгөөр тооцоход 37,357,834 төгрөгөөс 2019 оны 01 дүгээр сард олгосон жилийн үр дүнгийн шагнал 1,754,319 төгрөгийг хасаж, үлдэх 33,690,151 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч нэхэмжлэгчийн илүү нэхэмжилж буй 18,755,818 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүссэн.Хариуцагчийн тайлбар татгалзлын хувьд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан 6,7,9 дүгээр заалтуудаар унаа хоолны зардал, УБТЗ-ындаргын дундаж цалин хөлсийг тооцох 293 дугаар тушаалын 4,5 дугаар заалтыг тус тус үндэслэж П.Ад олгогдсон балансын шагналыг 12 сард хувааж 1 сарын дундаж цалин дээр 202,808 төгрөгийг нэмж П.Агийн үндсэн 1 сарын цалин 2,139,690 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 345 хоногоор үржүүлж 2019 оны 01, 05 дугаар сард олгосон жилийн үр дүнгийн шагнал 1,754,319 төгрөгийг хасахад бодит тооцооллоор 33,690,151 төгрөг олгохыг хүлээн зөвшөөрнө гэжээ.   

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч П.А нь хариуцагч УБТЗ-дхолбогдуулан ажилгүй байсан 349 хоногийн хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 52,357,329 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 347 хоногийн ажлын өдөр, 1 өдрийн ажлын дундаж цалин 107,659 төгрөгөөр тооцож 37,357,834 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард олгосон жилийн үр дүнгийн шагнал 1,754,319 төгрөгийг хасаж, үлдэх 33,690,151 төгрөгийг төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухайд маргаагүй байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 689 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00199 дүгээр тогтоолоор П.Аг УБТЗ-ынХууль зүйн албаны хуулийн зөвлөхөөр ажилд эргүүлэн тогтоож, хариуцагчаас 13,802,743 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. 

Хариуцагч УБТЗнь П.Аг УБТЗ-ынХууль зүйн албаны хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг биелүүлээгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

            Хариуцагч нь ажилд эгүүлэн авах шүүхийн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй.

            Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00199 дүгээр тогтоолоор П.Агийн сарын дундаж цалин хөлсний хэмжээг 3,135,438 төгрөг болохыг тогтоосон байх бөгөөд уг шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт болно.  

            Түүнчлэн дээрх шийдвэрээр 2018 оны 10 сарын 10-ны өдрөөс 2019 оны 02 сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн байх тул 2019 оны 02 сарын 23-ны өдрөөс 2020 оны 07сарын 10-ны өдрийн цалин /нэг сарын цалин хөлсний хэмжээ 3,135,438 төгрөг, 1 хоногийн цалин 149,307 төгрөг х 347 хоног = 51,809,380 төгрөг/ 51,809,380 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид олгох үүрэгтэй.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, мөн зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 51,809,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 547,949 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд хамаарна. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 350 000 төлсөн байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч УБТЗ-аас51,809,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 547,949 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ад олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч УБТЗ-ддаалгасугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Агаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УБТЗ-аас416,997 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР