Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2970

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,           

Нэхэмжлэгч: МЭС /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Б /РД:00000/-т холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 214,733,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 02 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюундарь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд, гэрч Э.Хатантуул, Н.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч МЭС-аасшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюундарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МЭС болон иргэн Л.Бнарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний 2 тоот гэрээ зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээгээр Л.Б-т200,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Улмаар МЭС нь тус гэрээ байгуулах өдөр 200,000,000 төгрөгийг Л.Б-ыннэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 411014934 тоот данс руу шилжүүлсэн. Л.Б200,000,000 төгрөгийг хүлээн авсан. 200,000,000 төгрөгийн зээл хүссэн хүсэлтийг өөрөө гаргасан. МЭС зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан. Л.Бнь зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй байна. МЭС болон Л.Бнарын хооронд жилд 1-2 удаагийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байдаг. Зарим зээлийн гэрээний төлбөр төлөгдөж зарим нь бүрэн төлөгдөж дуусаагүй. Жишээлбэл 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүйгээс шалтгаалж шүүхийн журмаар эвлэрлийн гэрээг талууд байгуулсан. Яг ийм зарчмаар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №2 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Уг зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүй учир үндсэн төлбөр 200,000,000 төгрөг, хүү 14,733,333 төгрөг, нийт 214,733,333 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Л.Б-оос2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2 тоот зээлийн гэрээний үүрэгт 214,733,333 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бусад хэлцлийг халхавчлах зорилготой хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч ямар хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн талаарх асуудал гарна. Өөрөөр хэлбэл нэр дурдагдаж буй 2 иргэнтэй МЭС ямар нэгэн байдлаар гэрээний харилцаанд орсон мэтээр тайлбарлаж байгаа. Энэ талаарх гэрчийн мэдүүлэг тайлбар, бичгийн нотлох баримтаар зээлийн болон бусад төрлийн гэрээний харилцаанд орж тухайн гэрээний харилцааг халхавчлахаар Л.Болортой гэрээ хийсэн талаар ямар нэгэн баримт авагдаагүй мөн нотлогдоогүй. Л.Б-ынхарилцах банкны дансны хуулга хэргийн материалд авагдсан. Дансны хуулгаар Л.Б-тМЭС-аас200,000,000 төгрөг орсон нь харилцах дансны хуулгаар нотлогдоно. 200,000,000 төгрөг дансанд нь орсноор тухайн мөнгийг хэрхэн, яаж захиран зарцуулах эрх нь Л.Б-тшилжиж байна. Б.Э  зээл өгсөн гэж тайлбарладаг боловч дансны хуулгаар зээл өгч байгаа болон тус зээл МЭС-аасолгогдсон талаар тэмдэглэгээ баримт байхгүй. Нотлох баримт шинжлэн судлах үе шатад тус гүйлгээг он сар, гүйлгээний утгатай нь танилцуулна. Л.Б200,000,000 төгрөгийг бусад этгээдэд зээлэх болон хөрөнгө оруулалтын хэлбэрээр шилжүүлэх шийдвэрийг бие дааж гаргасан. Зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөөгүйгээс шалтгаалж МЭСд тайлбар өгдөг. Тус тайлбартаа тендерийн баталгаад гаргах зорилготойгоор дансанд мөнгө байршуулж, гэрч дуудагдсан хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан иргэдтэй хамтарч ажилласан юм шиг тайлбарладаг. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар тэдгээр иргэдтэй байгуулсан гэрээ үзүүлсэнгүй. Шүүхэд энэ талаар нотлох баримт гаргаагүй. Дэлгэрцэцэгтэй холбоотой эрүүгийн хэрэг үүссэн шалгагдаж байгаа. Уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад МЭС түүний захирал Б.Эрдэнэчимэг нь 2 удаа гэрчээр мэдүүлэг өгч уг ажиллагаанд оролцсон. Хуулийн харьяаллаар эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар харьяалагдаж байсан. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс авлигатай тэмцэх газар МЭС-ийн албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой зүйл байгаа эсэх талаар шалгалт хийлгэхээр материалыг шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газраас холбогдох бичиг баримтуудыг авч, Б.Эрдэнэчимэг захирлыг 2 удаа гэрчээр асуусны үндсэн дээр ямар нэгэн байдлаар албан тушаалын байдлаа ашиглаж хуулийн этгээдэд хохирол учруулсан асуудал тогтоогдоогүй. Тус хэрэг хаагдсан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн Б.Эрдэнэчимэг ямар нэгэн байдлаар яллагдагчаар татагдаагүй, хэргийн оролцогч биш байгаа. Нэгэнт хэргийн оролцогч биш учир хэргийг хаасан тухай прокурорын тогтоолыг шүүхэд нотлох баримтаар гаргах бололцоогүй байна. 200,000,000 төгрөгийг үрсэн, үгүй хийсэн, эрсдэл бүхий байдалд оруулсан гэж үзвэл Л.Б-ынхийсэн ажил бөгөөд өөрөө цааш нь дамжуулж эрсдэл бүхий байдалд орсон. Эрсдэл бүхий байдалд орсноо мэдсэн даруйдаа МЭС-ийн захирал Б.Эрдэнэчимэг нь шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд эхний зээлийн гэрээ 153,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх санал тавьж эвлэрсэн. 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой асуудлын хувьд эвлэрэх санал тавьсан. Эвлэрэх саналын тухайд Б.Э ыг хамран хариуцагчаар татах нөхцөл тавьсан. Б.Э тай ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй боловч хамтран хариуцагчаар татсан. Эвлэрлийн гэрээний нөхцөлд Л.Бнь ...зөвхөн Б.Э тай байгуул, би байгуулахгүй... гэсэн учир эвлэрэл болоогүй. Нэхэмжлэгч тал Л.Болортой зөвхөн эрх зүйн үр дагавар үүсгэсэн зээлийн гэрээний харилцаанд орсон учир тухайн саналыг хүлээж аваагүй. Б.Э тай дангаар эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй учир ердийн журмаар маргааныг шийдвэрлүүлж байна. Л.Болор, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс удаа дараа Б.Эрдэнэчимэг захирал байгууллагын хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, үрэгдүүлж завшсан мөнгөө нягтлан бологч болон өөрийн охины дансаар авдаг мэтээр үндэслэлгүй тайлбар өгч байна. үүнийг үгүйсгэх нотлох баримтыг бид шүүх хуралдааны өмнө өгсөн. Уг баримт нь Б.Эрдэнэчимэг захирлын хувийн харилцах данс бөгөөд уг дансаар Л.Б-т2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл шилжүүлсэн. Л.Болор, Б.Эрдэнэчимэг, Б.Э  нар нь иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд орж байсан тохиолдол байгаа. Зээлийн эргэн төлөлтийг охиныхоо данс руу шилжүүлчих гэж авсан гүйлгээг гэрчийн мэдүүлэгт дурдсанаар 3 хувийн шимтгэл авч түүнийг охин болон нягтлан бодогч нарийн дансаар авч шамшигдуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь миний хэлэх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Д.Ариунцацралын дансны хуулга авагдсан мөн гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөнгө дансаар орж ирэх үедээ Л.Б-ынзээл гэсэн утгатай гүйлгээ хийгдэхдээ Б.Э-ынданснаас орж ирсэн. Хэрэв Б.Э , МЭС-ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байвал Б.Э  өөрийн зээлийг хаах зорилгоор гүйлгээний утгыг тусгах ёстой байсан. Гэтэл Л.Б-ынзээлийг хаах зориулалттай гүйлгээ хийгдэж байгаа. Мөн уг баримтаар дансанд хуримтлагдсан мөнгийг буцааж МЭС руу орлогдож байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар нэг хүний ашигт орсон зүйл байхгүй. Л.Болортой байгуулсан зээлийн гэрээ болон манай төлөөлүүлэгчийн шаардлага хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, зээлийн мөнгийг Л.Б-ындансанд шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсанд тооцно гэжээ. 

Хариуцагч Л.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: МЭС-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэгийн Л.Бминий биеэс нэхэмжилсэн 200,000,000 төгрөг, хүү 14,733,333 төгрөг бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 04 сарын 04-ний өдрийн №2 зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар ...дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй байхыг ойлгодог. Талууд хэрэг дээрээ хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй бөгөөд энэ үйлдлээрээ гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог. Ийм хэлцэл хийсэн үеэсэ хүчин төгөлдөр бус байна. Учир нь 2019 оны 04 сарын 03-ны өдөр МЭС-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг Б.Э д нэхэмжпэлд дурдсан мөнгийг зээлэхээр түүний ажпын байр болох Хэрлэн плазагийн дөрвөн давхарт өөрийн биеэр очиж уулзан аман тохиролцоо хийж, Б.Э д зээлэх мөнгөний хүү болон зээлийн хэмжээг тохирчихсон ярилцаж байсан. Энэ үед би санамсаргүй Б.Э-ынофиссоор очиж таарсан юм. Тэгэхэд Б.Эрдэнэчимэг захирал намайг "... Болор чи нэгдүгээрт найдвартай, хоёрдугаарт манай ажилтан тул зээлийн гэрээг чамтай байгуулмаар байна. Би байгууллагын нэр хүндийг болон өөрийн нэр хүндийг бодоод гаднын хүнд мөнгө зээлдсэнээс чамд зээлмээр байна. Чи байгууллагынхаа нэр хүндийг бод" гэж хэлсэн. Миний бие тухайн үед гэрээнээс үүсэх үр дагаварыг би хариуцахгүй гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 04 сарын 04-ний өдөр Б.Эрдэнэчимэг захирал над уруу утастаад миний данс руу Б.Э д зээлэх 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн тухай мэдэгдсэн. Зээлийн гэрээг бид хоёр тэгж байгаад байгуулчихна аа. Яараад байнаа гээд намайг нэг заваараа ирээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зурчхаарай гэсэн. Миний бие миний дансанд орсон 200,000,000 сая төгрөгийг тэр дор нь Б.Э-ынданс уруу шилжүүлсэн. 2019 оны 04 сарын 04-ний өдөр байгуулагдсан гэх гэрээнд үр дагаврыг хариуцахгүй бөгөөд зөвхөн байгууллагын нэрийг бодоод гадны хүнд биш чамд зээлж байгаа юм шигээр гэрээ байгуулах нь хэрэгтэй байна гэхээр нь гэрээний заалтыг ч уншиж танилцалгүй, хэзээ хойно нь гарын үсэг зурсан. Нэхэмжлэлд хавсаргасан материалд байгаа зээл хүссэн өргөдөл гэдэг нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 8 дугаар сарын дундуур намайг МЭС-д очсон өдөр надаар нөхөж бичүүлж авсан зүйл юм. Чи ийм өргөдөл бичих хэрэгтэй юм байна. Нөхөөд биччих гээд бичүүлсэн. Мөн нэхэмжлэлд дурдсан надад зээл төлөхийг мэдэгдсэн хоёр мэдэгдэл гээд байгаа зүйлийг би огт мэдэхгүй бөгөөд Б.Эрдэнэчимэг захирал нөхөж хийсэн зүйл юм. Миний хувьд 2019 оны 04 сарын 04-ний өдрийн №2 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцахгүй бөгөөд Б.Э  бид хоёрын дунд байгуулсан миний бие Б.Э д №2 гэрээгээр шаардаад байгаа мөнгийг зээлсэн тухай гэрээ бий. Тухайн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд №2 гэрээний үүргийн гүйцэтгэл Б.Э  руу шилжих шаардлагатай юм. Үүнийг Б.Э  хүлээн зөвшөөрч байгаа зээлийн гэрээний мөнгийг хүүгийн хамт төлнө гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т ....Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ хэмээн хуульчилсан байдаг. Тайлбарлавал №2 гэрээг орлуулан хийсэн хэлцэл нь хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр байх буюу талуудад тохиролцох бололцоог олгож эдийн засгийн тавьсан зорилгодоо хүрэхэд нь боломжит хувилбарыг бий болгодог арга юм. Эдийн засгийн хувьд хүссэн үр дүнд хүрэх боломжит нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэхийг хүсч байна гэжээ. 

Хариуцагч Л.Б-ынгаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболдын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлд МЭС түүний гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг нь иргэн Б.Э тай хүсэлт зоригоо илэрхийлж, харилцан хэлэлцэж тохиролцсон болно. Л.Бнь МЭСд ажилладаг бөгөөд гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг нь ...Л.Бчи нэгдүгээрт найдвартай, хоёрдугаарт манай санд ажилладаг тул зээлийн гэрээг чамтай байгуулъя, байгууллагын болон өөрийн нэр хүндийг бодож байна. Гадны хүнд зээл олгосноос чамд зээл олгосон болох нь байгууллагын нэр хүндэд хэрэгтэй... гэж шахсан учир аргагүй байдалд зээлийн гэрээг зээл олгосноос хойш нөхөж байгуулан гарын үсэг зурсан. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.Эрдэнэчимэг над руу залгаж ... чиний дансанд Б.Э д зээлэх 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн... гэж мэдэгдсэн тул тэр даруйд нь 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Л.Бөөрт нь 200,000,000 төгрөгийн авах хүсэл, зорилго, хэрэгцээ, шаардлага байхгүй байсан. Захирлын хэлснээр түүний Б.Э тай тохиролцсон хэлцлийг өөрийн ажилтанд олгосон болгож халхавчилж хийсэн гэрээнд гарын үсэг зурж, зээлийг өөрийн дансаар дамжуулж шилжүүлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.9-т заасны дагуу тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Б.Э  нь хамтран хариуцагч болоогүй. Гэрчүүдийн мэдүүлэг болон Б.Э  зээлийг өөрөө авсан гэдгээ хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:           

Нэхэмжлэгч МЭС нь хариуцагч Л.Б-тхолбогдуулан зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 14,733,333 төгрөг нийт 214,733,333 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд 2019 оны 04 сарын 04-ний өдөр байгуулагдсан 02 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.  

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.  

Нэхэмжлэгч МЭС,хариуцагч Л.Бнар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 200,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, зээлийн хүү сарын 1 хувиар тооцож төлөх нөхцөлтэй гэрээг бичгээр байгуулж, гэрээ байгуулсан өдөр МЭС-аасЛ.Б-ынХудалдаа хөгжлийн банк дахь 411014934 тоот дансанд 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх 7-9, 11, 20/       

Хариуцагч Л.Бнь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Надад 200,000,000 төгрөгийн зээл авах шаардлага байгаагүй. Сангийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг, Б.Э  нар МЭС-аас200,000,000 төгрөгийг гаргаж авах тохиролцож, зээлийн гэрээг надтай байгуулсаар мөнгө миний дансанд шилжүүлсэн. халхавчлан байгуулсан гэж тайлбарладаг.  

Зээлийн гэрээг 6 сарын хугацаатай, сарын хүү 1 хувиар тооцож төлөхөөр гэрээнд тусгасан боловч 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээний хугацаа дуусахад зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна. Зохигчид дээрх нөхцөл бүхий гэрээг бичгээр байгуулсан, зээл, зээлийн хүү төлөгдөөгүй тухайд маргаагүй болно. Харин зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийг хариуцах этгээдийн талаар маргасан. 

Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан тодорхойлсон.  

МЭС-ийн дүрэм, санхүүгийн журмаар эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, тэднийг чадавхжуулах, ахуй амьдралд дэмжлэг туслалцаа үзүүлэх, сангаас зээл олгох зохицуулалтыг тусгасан байх бөгөөд зээлийн гэрээ сангийн дүрэм, санхүүгийн журмыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 125-145/ 

Мөн хариуцагч зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй гэж тайлбарласан боловч зээлийн гэрээг бусдын дарамт шахалтаар хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ зээлийн гэрээнээс үүсэх үр дагаврыг ухамсарлаж, гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авч, цааш Б.Э д шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. 

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь бодитой бус жинхэнэ хэлцлийг халхавчлан эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, дүр үзүүлсэн байхыг ойлгоно. Шүүхэд гэрч Б.Э , Н.Дэлгэрцэцэг нар нь Л.Болорыг МЭС-тай зээлийн гэрээ байгуулах талаар харилцан тохиролцсон бөгөөд дарамт шалт үзүүлж байгаагүй. Зээлийг авч хэрхэн зарцуулах, буцаан төлөх талаар тохиролцоог Л.Бмэдэж, зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан талаар гэрчилсэн. Зээлийн гэрээний дагуу Л.Б200,000,000 төгрөгийг хүлээн авч, бусдад шилжүүлсэн зэргээс дүгнэвэл зээлийн гэрээг дүр үзүүлж, эсхүл өөр хэлцлийг халхавчлан хийсэн гэж үзэх үндэслэлгүй.  

Харин талуудын хооронд 2019 оны 04 сарын 04-ний өдөр байгуулагдсан 02 дугаартай зээлийн гэрээ нь хуульд заасан зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр байна. 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан зээл, зээлийн хүүг гэрээгээр тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээл 200,000,000 төгрөг, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу 6 сарын хугацааны хүү 12,000,000 төгрөг нийт 212,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээнэ.  

Талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар 6 сараас илүү хугацааны хүү шаардсан нь үндэслэлгүй. 

Иймд хариуцагч Л.Б-оосзээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 12,000,000 төгрөг нийт 212,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МЭСд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,733,333 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн гаргасан 2019 оны 04 сарын 04-ний өдөр байгуулагдсан 02 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу хариуцагч Л.Б-оос212,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МЭСд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,733,333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.9-т заасны дагуу нэхэмжлэгч МЭСд холбогдох 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 02 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Л.Б-ынсөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч МЭС-аасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,231,620 төгрөг, хариуцагч Л.Б-оосулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,087,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-оосулсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод, 1,217,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР