Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2017/03422/И |
Дугаар | 001/ХТ2022/01255 |
Огноо | 2022-12-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2022/01255
Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/03069 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00279 дүгээр магадлалтай,
Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй
Монгол сүлжээ ком ХХК-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээ-ний үүрэгт 325,550,679 төгрөг, хохирол 92,290,320 төгрөг, нийт 417,841,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа, Б.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Скайтел ХХК хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-д холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээ-ний үүрэгт 325,550,679 төгрөг, хохирол 92,290,320 төгрөг, нийт 417,841,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/03069 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-аас доголдолтой 851 ширхэг таблетийн үнэ болох 325 550 679 төгрөг, хохирол 92 290 320 төгрөг, нийт 417,841,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 851 ширхэг таблетийг хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-аас буцаан гаргуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,247,160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 2,247,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох шинжээчийн зардал 800,000 төгрөг гаргуулан шинжээчид тус тус олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00279 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/03069 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-аас 325 550 679 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 92 290 320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Скайтел ХХК-аас 851 таблетийг гаргуулж хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-д олгосугай гэж, 2 дахь заалтын ...хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2 247 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид гэснийг ...хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 785 7063 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Худалдах-худалдан авах гэрээний дагуу 2012.07.01-10-ны өдрөөс хойш 6 сарын дотор буюу 2012.11.01-ний өдөр БНХАУ-ын үйлдвэрлэгч компанийн төлөөлөл, Скайтел ХХК-ийн төлөөлөгч нарын хамтарсан уулзалтаар 81 ширхэг таблет гэмтэлтэй байсан үйл баримт тогтоогдсон, талууд тухайн 81 таблетын талаар маргаагүй талаар зөв дүгнэлт хийсэн. Учир нь Худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д ...нэг бүрийн үнэ нь 245 ам.доллар, Navigation system нь 15 ам.доллар байхаар талууд харилцан тохиролцсон байдаг бөгөөд таблетыг Монгол Улсад ирсний дараа Navigation system-ийг суурилуулан хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж тогтоогоод худалдаанд гаргах нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүрэг болно. Скайтел ХХК нь таблет бүрээр Navigation system-ийг суулгах ажиллагаа нь таблет нэг бүрээр хийгддэг бөгөөд тухайн үед таблетын эвдрэл гэмтлийг бүрэн тодорхойлох боломжтой юм. Таблетыг худалдаанд гаргах үед Монгол сүлжээ ком ХХК болон Скайтел ХХК-ууд байнгын харилцаа холбоотой байсан бөгөөд Navigation system-ийг суулгах үед нийлүүлсэн таблетын шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэж байсан тул Монгол сүлжээ ком ХХК нь Худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу гэрээний зүйлийн доголдлыг шийдвэрлүүлэх үүднээс таблет үйлдвэрлэгч БНХАУ-аас үйлдвэрлэгч DS Kingdom Technology Limited компанийн инженерүүд ажилтнуудыг авчран 2012.11.01-ний өдрийн үйлдвэрлэгч БНХАУ-ын төлөөлөл Ling Jin Hong, Скайтел ХХК-ийн төслийн менежер Г.Ундармаа, Худалдааны хэлтсийн дарга Ц.Пүрэвдорж, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Дэмбэрэл нарын гарын үсгээр баталгаажуулсан 81 /ХХ-30 нэхэмжлэлд хавсаргасан баримт/ талбет чанарын шаардлага хангахгүй шийдвэрлүүлэх арга хэмжээг авч байсан билээ. Өөрөөр хэлбэл 2012.11.01-ний өдрийн байдлаар гэрээний дагуу нийлүүлсэн нийт 2500 ширхэг тус бүрт Navigation system -ийг суулгаад, чанарын шаардлага хангахгүй байгаа 81 ширхэг таблетыг илрүүлснийг гэрээний талууд болон үйлдвэрлэгчийн төлөөлөл тогтоосон болно. Нэгэнт үйлдвэрлэгч тал Скайтел ХХК-д 2012.11.09-ний өдөр гэхэд 81 шинэ таблет нийлүүлэхээр харилцан тохиролцсон тул Монгол сүлжээ ком XXК нь Скайтел ХХК-ийг 2017.12.11-ний өдөр нэхэмжлэл гаргах хүртэл 81 таблетын асуудал 2012 ондоо шийдвэрлэгдэж дууссан гэж үзэж байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь Монгол сүлжээ ком ХХК-аас 81 таблетын доголдолтой байдлыг хүлээн зөвшөөрсөн байдлыг далимдуулан 2012 оны одоогийн байдлаар технологийн болон бусад шаардлагыг хангахгүй, зарагдаагүй үлдсэн 851 таблетыг гаргуулах шийдвэр гаргаж байгаа нь туйлын харамсалтай бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн зүйлийн 172.2.3-д шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж заасныг тус тус зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4.1. Скайтел ХХК нь чанарын шаардлага хангахгүй гэх таблетын тоо тодорхой цаг хугацаа бүрээр өөрчлөгдөж байсан байдаг бөгөөд энэ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тусгагджээ. Үүнд:
- 2012.11.01-ний өдөр 81 ширхэг таблет доголдолтой /хх-30/
- 2012.12.20-ны Скайтел ХХК-ийн 01/1100 дугаартай Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт 2500 ширхэг таблет доголдолтой /хх-32/
- 2015.11.10-ны өдөр шүүхэд гаргасан гэх нэхэмжлэлд 1015 ширхэг таблет доголдолтой,
- 2017.12.11-ний өдрийн нэхэмжлэлд 851 ширхэг таблет доголдолтой гэх таблетуудыг тоог янз бүрээр тодорхойлж байсан бөгөөд дээр хэлсэнчлэн Худалдах худалдан авах гэрээ байгуулан улмаар хамгийн сүүлийн таблетуудыг 2012.07.31-ний өдөр хүлээн авснаас хойш буюу 2012.11.1-ний өдөр 81 ширхэг таблет доголдолтой талаар Монгол сүлжээ ком ХХК-д мэдэгдэж байсан болно. Бусад байдлаар доголдолтой бүтээгдэхүүний талаар мэдэгдэж байсан баримт хэрэгт авагдаагүй болно.
Гэтэл магадлалд ...Хариуцагч Монгол сүлжээ комХХК-ийн нийлүүлсэн 2500 ширхэг таблет нь бие байдлын доголдолтой, гэрээний хавсралтад заасан бүтээгдэхүүний чанар, үзүүлэлтийн шаардлагыг хангахгүйгээс хэрэглэгчдэд борлуулах боломжгүй талаар худалдан авагч Скайтел ХХК нь худалдагч Монгол сүлжээ ком" ХХК-д мэдэгдэж, талууд хамтарсан уулзалтын хүрээнд илрүүлсэн доголдлыг 2012.11.09-ний дотор арилгахаар нэмэлт хугацаа тогтоосон боловч доголдлыг арилгаагүй тул 2012.12.20-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлснийг хариуцагч баримтаар няцаагаагүй байна. гэжээ. Скайтел ХХК-ийн 2012.12.20-ны өдрийн 01/1100 тоот албан бичигт ...2500 ширхэг таблет нь биет байдлын доголдолтой, гэрээний хавсралтад заасан бүтээгдэхүүний хавсралтад заасан бүтээгдэхүүний чанар, үзүүлэлтийн шаардлагыг хангахгүй, цаашид хэрэглэгчдэд борлуулах боломжгүй доголтой бараа байна. ...Хамтарсан уулзалтын хүрээнд нийлүүлсэн доголдлыг 2012.11.09-ний дотор арилгахаар нэмэлт хугацаа тогтоож, ...доголдлыг арилгаагүй байна. гэжээ. /XX-32/
Үүнээс үзэхэд Скайтел ХХК нь 2012.11.01-ний өдөр 81 таблетыг доголдолтой талаар талууд харилцан зөвшөөрсөн атлаа уг хугацаанаас хойш 1 сарын дараа буюу 2012.12.10-ны өдөр 2500 ширхэг буюу гэрээний зүйл бүгд доголдолтой талаар албан бичгийг Монгол сүлжээ ком ХХК-д хүргүүлсэн гэж байгаа нь худал бөгөөд баримтаар тогтоогдоогүй юм. Нэхэмжлэлийн хавсралтад байх /хх-32/ Скайтел ХХК-ийн 2012.12.20-ны өдрийн 01/1100 дугаартай Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь Монгол сүлжээ ком ХХК-ийн ажилтанд эсхүл, ямар нэг шуудангийн байгууллагаар дамжуулан өгөөгүй бөгөөд хариуцагчийн хувьд нэхэмжлэлийг 2017 онд шүүхэд гаргасны дараа л тухайн албан бичгийг анх удаа харсан байдаг. Хариуцагч Монгол сүлжээ ком ХХК нь Скайтел ХХК-ийн 2012.12.20-ны өдрийн 01/1100 дугаартай Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн аваагүй талаараа нотлохын тулд Монгол шуудан ХХК-д хүсэлт гаргасан болно. Монгол шуудан ХК-ийн 2020.9.02-ны өдрийн 05/726 дугаартай албан бичигт ...Скайтел ХХК-иас Монгол сүлжээ ком ХХК-д шуудангаар хүргүүлсэн гэх албан бичигт хариу өгөх боломжгүй байна гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Гэрээ цуцлах тухай албан бичгийг Скайтел ХХК нь Монгол сүлжээ ком ХХК-д хүргүүлсэн, холбогдох ажилтанд хүлээлгэн өгсөн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул 2012 оны 12 дугаар сард 2500 таблетын доголдолтой холбоотойгоор Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байгаа юм. Хариуцагчийн зүгээс Монгол шуудан ХК-д хандан дээрх баримтыг гаргуулан авч Скайтел ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 2500 таблет доголдолтой талаар албан бичгийг хүлээн аваагүй тухайгаа баримтаар няцаасан гэж үзэж байгаа болно.
4.2. Анхан шатны шүүх ...Зохигчид 2012.11.1-ний өдөр гэрээний зүйлийг нийлүүлэгч БНХАУ-ын DS Kingdom Technology Limited компанийн 2 инженер, гэрээний талуудын төлөөлөгч нар хамтарсан уулзалт хийсэн, 81 ширхэг таблет гэмтэлтэй байсан уйл баримтын талаар маргаагүй ба худалдагч тал буюу хариуцагч нь 2012.7.31-ний өдөр барааг нийлүүлж дууссанаас хойш 6 сарын дотор доголдол ирсэн байна. гэж зөв дүгнэлт хийсэн.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д Хуульд өөрөө заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж заасан. Өөрөөр хэлбэл Скайтел ХХК нь 2012.7.31-ний өдөр таблетыг сүүлийн байдлаар хүлээн авснаас хойш 6 сарын дотор хариуцагч 81 таблетыг доголдолтой байгаа талаар Монгол сүлжээ ком ХХК-д доголдлын талаар 6 сарын хугацаандаа мэдэгдсэн гэж үзэхээр байна. Харин Скайтел ХХК нь Монгол сүлжээ ком ХХК-д 2500 ширхэг таблет чанарын шаардлага хангаагүй талаар мэдэгдэл, 851 таблет чанарын шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэл гаргаагүй бөгөөд энэ баримтаар нотлогдоогүй. 81 таблетыг Скайтел ХХК нь харилцан тохиролцооны дагуу үйлдвэрлэгчээс шууд хүлээн авахаар байсан боловч одоог хүртэл хүлээн аваагүй гэж маргадаг бөгөөд улмаар Монгол сүлжээ ком ХХК-д нэхэмжлэл гаргасан байдаг. 2012.11.09-ний дотор доголдолтой таблетыг шинээр сольж өгөх талаарх тохиролцоонд Монгол сүлжээ ком ХХК нь албан ёсоор оролцож гарын үсэг зураагүй боловч уг тохиролцоог мэдэж байгаа тул анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Скайтел ХХК нь доголдлыг мэдсэн, нэмэлт хугацаа дууссан үеэс эхлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу 3 жилийн хугацаа тоологдож эхэлнэ.
Тодруулбал Скайтел ХХК нь 81 таблет доголдлыг 2012.11.09-ний дотор арилгуулах нэмэлт хугацаа тогтоосон байх бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу шаардах эрх нь 2012.11.10-ны өдрөөс эхэлнэ. Харин мэдэгдэлд дурдсан гэх 2500 ширхэг таблет, нэхэмжлэлд дурдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 81 таблетаас бусад үлдэгдэл 770 таблетын талаар доголдлын талаар мэдэгдэх хугацаандаа мэдэгдээгүй тул гомдлын шаардлага гаргах эрх дуусгавар болсон гэж үзнэ. 81 ширхэг таблетын талаар шүүхэд гомдлын шаардлага гаргах хугацааг 2012.11.10-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацааг тоолбол 2015.11.09-ний өдрийн дотор шүүхэд гомдлын шаардлага гаргах боломжтой байсан болно. Гэтэл Скайтел ХХК нь шүүхэд гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан байхад буюу 2015.11.10-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2015.12.02-ны өдрийн 39186 дугаартай захирамжаар буцаан шийдвэрлэсэн байдаг.
Ийнхүү Скайтел ХХК нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад давж заалдах шатны шүүх магадлалдаа ...Нэхэмжлэгч СкайтелХХК нь 2015.11.10-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд Монгол сүлжээ ком ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шуугчийн 2015.12.02-ны өдрийн 39186 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.08.08-ны өдрийн 101/Ш32017/13167 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.9.07-ны өдрийн 181/ШШ2017/02238 дугаар шийдвэрээр Монгол сүлжээ ком ХХК болон түүний захирлыг эрэн сурвалжилсан үйл баримт тогтоогдсон. Тиймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзал болон гомдол үндэслэлгүй болно. гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийг Монгол Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж, улмаар нэхэмжлэгч нь хуульд заасан гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан талаарх хариуцагчийн татгалзалд бодитой дүгнэлт хийгээгүй. Ялангуяа давж заалдах шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 2015 оны 4 дүгээр сард шүүхэд гомдлын шаардлага гаргаж байсан гэх худал хариултыг үндэслэн, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн судлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт 2015 оны 4 дүгээр сард Скайтел ХХК -ийн шүүхэд гаргасан гэх нэхэмжлэл гаргасан гэх баримт /хх-36/ байдаг боловч уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан, улмаар иргэний хэрэг үүсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байдаг юм. Энэ нь Скайтел ХХК-ийн Монгол сүлжээ ком ХХК-д 2012 оны 12 дугаар сард 2500 ширхэг таблет бүгд доголдолтой талаар мэдэгдэж байсан гэх албан бичгийг 2017 оны 12 дугаар сард нэхэмжлэлдээ хавсарган шүүхэд гаргаж өгч байсантай яг адилхан шүүхийг төөрөгдөлд оруулах гэсэн явуургүй муу арга юм. Нэхэмжлэгч Скайтел ХХК нь гэрээ байгуулснаас хойш 5 жил гаруй хугацааны 851 таблетыг доголдолтой гэж маргах бус харин 81 таблетыг доголдлыг арилгуулах талаар нэхэмжлэл гаргасан бол хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-ийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр татгалзахгүй байх байсан бөгөөд, хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч 81 ширхэг таблетын гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломж байсан гэдгийг тэмдэглэн хэлье.
4.3. Шүүх нэхэмжлэгчийг доголдлыг мэдэгдэх хугацаа, гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдаагүй гэж үзэх тохиолдолд хэргийг шийдвэрлэхэд Шинжээчийн дүгнэлт чухал ач холбогдол бүхий нотлох баримт байх нь ойлгомжтой билээ. Гэвч доголдлын талаар талаар 770 ширхэг таблетын хувьд огт мэдэгдэж байгаагүй гэдгийг дахин тэмдэглэе.
Нэхэмжлэгчийн Скайтел ХХК-ийн доголдлын талаар мэдэгдэх хугацаа өнгөрсөн, гомдлын шаардлага гаргах хугацаа тус тус өнгөрсөн ч гэсэн нэхэмжлэгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Гэвч цаг хугацааны хувьд 2018.8.16-ны өдрийн 01-095/18 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр 80 ширхэг /санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон гэх/ таблетэд, 2020.03.18-ны өдрийн 01/2020 дугаартай дүгнэлтээр нэмэлтээр 771 ширхэг таблетэд нэмэлт Шинжээчийн дүгнэлтүүд хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтаар хэрхэн үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг. 2012.11.01-ний өдөр 81 таблет нь чанарын шаардлага хангахгүй гэдгийг үйлдвэрлэгч болон худалдан авагч нар харилцан хүлээн зөвшөөрсөн байдаг.
Харин нэхэмжлэгч Скайтел ХХК нь 770 ширхэг таблет доголдолтой талаар шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө доголдолтой гэж тогтоосон зүйл байхгүй бөгөөд Монгол сүлжээ ком ХХК-д доголдлын талаар мэдэгдэх хугацаанд мэдэгдэж байгаагүй болно. Монгол сүлжээ ком ХХК нь 2017.12.10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар нэмж 770 ширхэг таблет доголдолтой гэх мэдсэн болно. Монголын харилцаа холбооны зохицуулах хорооны 2020.9.29-ний өдрийн 02/1702 дугаартай албан бичгээр Скайтел ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт 3 дахь үеийн үүрэн холбоонд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг 2015.5.20-ны өдөр авсан байх бөгөөд 2015.11.10-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа ашиглагдах боломжгүй болсон таблетуудаас салах төлөвлөгөөтэй байсан гэдэг нь харагдах юм.
Мөн түүнчлэн таблетууд нь 2012.7.10-ны өдөр Монгол улсад Буянт-Ухаа дахь Гаалийн газрын хилээр нэвтрэн орсон байх бөгөөд түүнээс хойш худалдан авагч хүлээн авснаас хойш олон жилийн хадгалалт, хамгаалалт ямар нөхцөлд байсан нь тодорхойгүй байсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Скайтел ХХК нь Технологийн хувьд үүрэн холбооны 6 дахь шатанд шилжсэнтэй холбоотойгоор гэрээний зүйл болох таблетуудыг технологийн хувьд ашиглах боломжгүй болсон боловч дүгнэлтийн хавсралтад заагдсан таблетуудыг бие байдлын доголдлыг техникийн үзүүлэлт тус бүрээс хянаж үзэхэд бүгд гэмтэлтэй гэж үзэхээргүй байсан болох нь харагдах юм.
2018.08.16-ны өдрийн дүгнэлтийн хувьд:
Тоо ширхэг | Хайрцагны дугаар | Үзүүлэлт хангасан таблетын дэс дугаар |
1 | 3 дугаартай хайрцаг | 11 |
2 | 12 |
2020.03.18-ны өдрийн дүгнэлтийн хавсралтад бичигдсэн дараах 76 ширхэг таблетууд үзүүлэлтүүдийн шаардлага хангаж байна. Үүнд:
Тоо ширхэг | Хайрцагны дугаар | Үзүүлэлт хангасан таблетын дэс дугаар |
1 | 11 дугаартай хайрцаг | 1 |
2 | 8 | |
3 |
| 16 |
4 | 17 | |
5 | 18 | |
6 | 12 дугаартай хайрцаг | 8 |
7 | 11 | |
8 | 12 | |
9 | 13 | |
10 | 13 дугаартай хайрцаг | 8 |
11 | 11 | |
12 | 12 | |
13 | 13 | |
14 | 14 дугаартай хайрцаг | 12 |
15 | 15 дугаартай хайрцаг | 11 |
16 | 17 | |
17 | 18 | |
18 | 20 | |
19 | 17 дугаартай хайрцаг | 1 |
20 | 6 | |
21 | 9 | |
22 | 11 | |
23 | 14 | |
24 | 19 дугаартай хайрцаг | 1 |
25 | 4 | |
26 | 8 | |
27 | 9 | |
28 | 13 | |
29 | 14 | |
30 | 20 дугаартай хайрцаг | 1 |
31 | 4 | |
32 | 15 | |
33 | 21 дугаартай хайрцаг | 8 |
34 | 9 | |
35 | 22 дугаартай хайрцаг | 2 |
36 | 4 | |
37 | 9 | |
38 | 11 | |
39 | 23 дугаартай хайрцаг | 5 |
40 | 8 | |
41 | 11 | |
42 | 24 дугаартай хайрцаг | 1 |
43 | 2 | |
44 | 11 | |
45 | 25 дугаартай хайрцаг | 1 |
46 | 11 | |
47 | 26 дугаартай хайрцаг | 1 |
48 |
| 7 |
49 | 27 дугаартай хайрцаг | 4 |
50 | 5 | |
51 | 10 | |
52 | 28 дугаартай хайрцаг | 3 |
53 | 8 | |
54 | 9 | |
55 | 10 | |
56 | 11 | |
57 | 12 | |
58 | 29 дугаартай хайрцаг | 4 |
59 | 5 | |
60 | 7 | |
61 | 9 | |
62 | 30 дугаартай хайрцаг | 4 |
63 | 5 | |
64 | 7 | |
65 | 31 дугаартай хайрцаг | 3 |
66 | 5 | |
67 | 32 дугаартай хайрцаг | 3 |
68 | 7 | |
69 | 33 дугаартай хайрцаг | 1 |
70 | 2 | |
71 | 15 | |
72 | 34 дугаартай хайрцаг | 3 |
73 | 4 | |
74 | 35 дугаартай хайрцаг | 8 |
75 | 10 | |
76 | 11 | |
Нийт 76 |
Өмнөх дүгнэлтийн үзүүлэлт хангасан 2 таблет, нэмэлт дүгнэлтийн шаардлага хангаагүй 76 таблет, нийт 78 ширхэг таблет нь биел байдлын доголдолгүй буюу гэрээнд заасан техникийн үзүүлэлт хангаж байгаа юм.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт ...Шинжээчийн дүгнэлтээр 851 ширхэг таблетыг гэрээнд заасан техникийн үзүүлэлтийг бүрэн хангаагүй, биет байдлын доголдолтой, ажиллагааны үеийн доголдол нь үйлдвэрлэгчээс шалтгаалсан, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэхгүй учир зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж дүгнэжээ. гэж тусгасан байдаг. /Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх тал/
Хариуцагчийн төлөөлөгчийн хувьд нотлох баримтыг шинжлэн судлах явцад Шинжээчийн дүгнэлтүүдийн хавсралтуудад заагдсан хайрцаг тус бүр дэх таблетууд нь үзүүлэлт хангаж байгаа талаар судлуулсаар байхад анхан шатны шүүх Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2018.8.16-ны өдрийн 01-095/18 дугаартай, 2020.3.18-ны өдрийн 01/2020 дугаартай Шинжээчийн дүгнэлтүүдийг үнэн зөв, эргэлзээгүй гарсан гэж үзэж хэргийг шийдвэрлэж байгаа нь маргааныг мэтгэлцэх зарчмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэхэд эргэлзээ төрж байна.
Мөн магадлалд ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан Таблетийн үзүүлэлт тус бүрээр үзэхэд бүгд гэмтэлтэй гэж үзэхээргүй байсан гэсэн агуулгатай гомдол нь таблетыг бүрэлд нь биет байдлын болон ажиллагааны доголдолгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрээгээр тохиролцсон чанарын түвшинд хүрэхгүй байна. гэжээ. /магадлалын 11 дэх тал/
Технологийн хувьд 2012 оны таблет нь Скайтел ХХК-ийн одоогийн үүрэн холбооны сүлжээнд ажиллах боломжгүй буюу ажиллагааны шаардлага хангахгүй нь ойлгомжтой бөгөөд энэ нь хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-ийн буруутай үйлдэл биш болно. Харин биет байдлын доголдлыг тодорхойлох үүднээс шинжээчид үзүүлэлт тус бүрээр бие байдлын шаардлага хангаж байгаа эсэх талаар шинжээчийн дүгнэлтийн хавсралтад нарийвчлан заасныг тооцож үзэхэд 851 ширхэг таблетаас нийт 78 ширхэг таблет нь техникийн буюу биет байдлын хувьд чанарын шаардлага хангасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд шинжээчийн дүгнэлтүүдийн дээрх эргэлзээтэй байдалд дүгнэлт өгөөгүй бөгөөд эргэлзээтэй буюу Шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нотлох баримтаар тооцох боломжгүй нөхцөл байдалд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор дахин шинжээч томилох талаар хүсэлт гаргаагүй байдаг.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтууд илэрхий эргэлзээтэй төдийгүй доголдолтой талаар мэдэгдээгүй таблетуудад Шинжээчийн дүгнэлт гарган, улмаар уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байхад уг баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4.4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012.6.25-ны өдрийн Smart-AB бүтээгдэхүүнд үйлчилгээний дугаар ашиглах болон үнэ тариф тогтоох тухай А-67 дугаар тушаал гарсан өдрийн Монголбанкны ам.долларын ханшийг баримтлан нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон гэдэг. Гэтэл хэрэгт Монголбанкны 2012.6.25-ны өдрийн ам.долларын ханш тодорхойлсон баримт байдаггүй болно. Нэхэмжлэл гаргах үеийн ханшаар нэхэмжлэлийг тодорхойлох, гэрээ байгуулах үеийн ханшаар гэрээний үнийг тодорхойлох эсэх нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд 2012.6.23-ны өдрийн ам.долларын ханшаар тооцон нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон нь түүний үнийг хэрхэн тодорхойлсон талаарх тайлбартай зөрчилддөг. Гэтэл анхан шатны шүүх дээрх байдалд дүгнэлт хийгээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно. гэж заасан.
Гэтэл шүүх дээрх хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэгчийн 2012.6.23-ны өдрийн Монголбанкны ам.долларын ханшаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлсныг зөвтгөж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хэт нэхэмжлэгчийн байрыг суурийг үндэслэлгүйгээр зөвтгөн, хэрэгт ач холбогдолгүй дүгнэлтийг хийж байгаа нь хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэхэд эргэлзээ төрөхөөр байлаа. Худалдах худалдан авах гэрээнд 1 таблетыг 245 ам.доллар, Navigation system 15 ам.доллараар тогтоосон, харин нэхэмжлэгч нь доголдолтой гэх таблетуудыг өртгийг хэрхэн тодорхойлж нэхэмжилсэн нь ойлгомжгүй байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
6. Нэхэмжлэгч Скайтел ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Монгол сүлжээ ком ХХК-тай 2012.05.23-ны өдөр 2,500 ширхэг таблетийг нэг бүрийг нь 245 ам.доллараар, навигашн систем нэг бүрийг нь 15 ам.доллараар нийт 260 ам.доллараар худалдан авахаар Худалдах-худалдан авах ХХ/182/12 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 30 хувийн төлбөр буюу 195,000 ам.долларыг 2012.05.24-ний өдөр, үлдэх 70 хувь буюу 455,000 ам.долларыг 2012.06.22-ны өдөр тус тус төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд барааг нийлүүлээгүй, 2012.07.31-ний өдөр гэхэд барааг бүрэн нийлүүлсэн. Компанийн гүйцэтгэх захирлын 2012.06.25-ны өдрийн Smart-АВ бүтээгдэхүүний үнэ батлах тухай А/71 тушаалын хавсралтаар таблетыг нэг бүрийг нь 491,000 төгрөгөөр тогтоож, 202.06.28-ны өдөр худалдаанд гаргасан.
Гэтэл худалдан авагчдаас гэмтэлтэй, чанарын шаардлага хангахгүй байна гэсэн гомдол гарсны дагуу шалгахад бараа нь гэрээнд заасан техникийн үзүүлэлт, чанар стандартыг хангахгүй болох нь тогтоогдсон. ...Дээрх дүгнэлтүүдээр биет байдлын доголдолтой, худалдан борлогдох боломжгүй үлдсэн 851 ширхэг таблетын үнэ 325,550,679 төгрөг, олох байсан орлого 92,290,320 төгрөг, нийт 417,841,000 төгрөгийг нэхэмжилнэ... гэж тайлбарласан,
Хариуцагч Монгол сүлжээ ком ХХК хариу тайлбартаа: ...гэрээнд заасан чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлж, гэрээний үүрэг дуусгавар болсон. Бараа бүтээгдэхүүнд гарсан алдаа, доголдлыг захиалагчийн шаардлагаар цаг тухайд нь засварлаж, захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгсөн. ...түүнчлэн Нокиа баталгаат засварын төв гэх албан бус газрын дүгнэлтийг үндэслэн таблетын чанар, үзүүлэлтийг гэрээний хавсралтаар тодорхойлсон чанар, үзүүлэлтээс өөр хүрээнд тодорхойлж байгаа нь талуудын хооронд гэрээгээр тохиролцож баталсан техникийн үзүүлэлтээ өөрөө үгүйсгэж байна гэж үзэж байна. Скайтел ХХК нь дээрх таблетыг зах зээлд хангалттай нийлүүлсэн бөгөөд борлогдоогүй үлдсэн, өөрсдийн буруугаас гэмтээсэн бараа бүтээгдэхүүнийг доголдолтой хэмээн үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй... гэжээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 417,841,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 851 таблетийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 325,550,679 төгрөгийг гаргуулж, үлдэх 92,290,320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.
8. Хоёр шатны шүүхийн зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.
9. Худалдан авсан эд зүйлийн доголдолтой холбоотой шаардлага гаргасантай холбогдуулан гэрээний зүйл болох таблет нь хавсралтад заасан техникийн үзүүлэлт, чанар, стандартын шаардлага хангасан эсэхийг тодруулахаар шинжээч томилоход шинжээчийн дүгнэлтээр 851 ширхэг таблетыг гэрээнд заасан техникийн үзүүлэлтийг бүрэн хангаагүй, биет байдлын доголдолтой, ажиллагааны үеийн доголдол нь үйлдвэрлэгчээс шалтгаалсан, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэхгүй учир зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж дүгнэжээ.
10. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 256 дугаар зүйлийн 256.1-д эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй, 256.2-т хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр цуцалж болно гэжээ.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэгч хүлээн авсан 2,500 ширхэг таблетаас 851 ширхэг нь чанарын шаардлага хангахгүй, доголдолтой үндэслэлээр гэрээний зарим хэсгээс татгалзаж, өөрт учирсан хохирлоо шаардсан нь хууль зөрчөөгүй, гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг 851 ширхэг таблетийг хэдий хугацааны дотор худалдан борлуулж, хэдэн төгрөгийн ашиг олох байсан гэх байдал баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр хохирол шаардсан 92,290,320 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
12. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, ...хөөн хэлэлцэх хугацааны талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, тухайлбал, шинжээчийн дүгнэлтийн хавсралтад бичигдсэн таблетуудаас 78 ширхэг таблет гэрээнд заасан үзүүлэлт, шаардлагыг хангасан байхад нийтэд нь технологийн хувьд үүрэн холбооны 6 дахь шатанд шилжсэнтэй холбоотойгоор ашиглах боломжгүй гэж үзсэнийг үндэслэн доголдолтой гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй, ...тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/
Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч буюу худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргасан байх ба гэмтэлтэй эд хөрөнгийн хэмжээгээр гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардсан гэх дүгнэлт Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.
13. Харин хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
Тухайлбал, 2020.03.18-ны өдрийн №01/2020 дугаартай шинжээчийн дүгнэлтийн тайлангийн хавсралт 4-т зааснаар 771 ширхэг төхөөрөмж /таблет/-д нэг бүрчлэн биет байдлын үзлэг шалгалт хийхэд 74 ширхэг таблет гэрээнд заасан үзүүлэлтийн шаардлага хангаж байгаа нь тогтоогдсон байхад энэ талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийгээгүй, үүрэн холбооны 6 дахь шатанд шилжсэнтэй холбоотойгоор нийтэд нь технологийн хувьд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэд хамруулан, бүгдийг нь доголдолтой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Гомдолд дурдсан шаардлага хангасан таблет бүрийг дахин нягтлан үзвэл 78 таблетаас 74 таблет нь гэрээнд заасан шаардлагад нийцсэн, хэвийн үзүүлэлттэй байх тул энэ хэмжээгээр хариуцагчаас буцаан гаргуулах төлбөрийг багасгах үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 325,550,679 төгрөгөөс 74 ширхэг таблетийн үнэ /74 х 260 ам.доллар х 1,337.59 төгрөг/ 25,735,231 төгрөгийг хасч үлдэх 299,815,447 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00279 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/03069 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-иас 299,815,447 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118,025,553 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Скайтел ХХК-иас 777 ширхэг таблетийг буцаан гаргуулж хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-д олгосугай. гэж, 2 дахь заалтын ...2,247,160 төгрөг... гэснийг ...1,657,027 төгрөг... гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргалын гомдлын заримыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-иас 2021.02.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,785,704 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Н.БАЯРМАА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД