Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2023/00045

 

Б.Б, Б.Тнарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02747 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2023/00081 дүгээр магадлалтай,

Б.Б, Б.Тнарын нэхэмжлэлтэй

С.Бд холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “ЭАСЭЖЭ” ХХК

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “ГТ” ХХК

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан

  • “ГТ” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийг нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Бод буцаан шилжүүлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Нэхэмжлэгч Б.Тийн хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан

  • Хамтран ажиллах болон зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүүгийн үүрэгт 258,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч С.Бээс нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан гаргасан

  • 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн МРКЛ компанитай байгуулсан “ЭАСЭЖЭ” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээгээр “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсныг тогтоолгох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлэн өгсөн “ГГ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг С.Бд буцаан шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Б.Бод даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК-ийн нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан гаргасан

  • 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “ЭАСЭЖЭ” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр ЭАСЭЖЭ ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсныг тогтоох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлэн авсан ГГ ХХК-ийн 61,11 хувийн хувьцааг “ЭАСЭЖЭ” ХХК-д буцаан шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, МV-5707А болон MV-021408 дугаартай 539,2 кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэн өгөхийг Б.Бод даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгч Б.Бын өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, өмгөөлөгч Г.Энарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгч Б.Бын өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, Ж.Г, өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бд холбогдуулан “ГТ” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2017.06.09-ний өдрийн “МРКЛ” компанитай байгуулсан Монгол Улсын “ЭАСЭЖЭ” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээгээр “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон болохыг тогтоолгох, 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлэн өгсөн “ГГ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Нэхэмжлэгч Б.Тнь хариуцагч С.Бд холбогдуулан 258,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хамтран ажиллах гэрээний дагуу “ЭАСЭЖЭ” ХХК-ийн дансаар хүлээн авсан 100,000,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч, бусад хэсгээс татгалзжээ.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК нь нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан 2016.08.09-ний өдрийн “ЭАСЭЖЭ” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Б.Бын “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлэн авсан “ГГ” ХХК-ийн 61.11 хувийн хувьцааг буцааж шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх, М\/- 5707А болон М\/-021408 дугаартай (539,2 кг алтны нөөц бүхий) ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч Б.Б эс зөвшөөрч маргажээ.

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02747 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бын хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан “ГТ” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1,000 төгрөгийг нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.Бийн нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан гаргасан 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “ГГ” ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Бод даалгаж, Б.Б нь “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК-ийн Б.Б нь 2016.08.09-ний өдрийн “ЭАСЭЖЭ” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоож, 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлэн авсан “ГГ” ХХК-ийн 61,11 хувийн хувьцааг “ЭАСЭЖЭ” ХХК-д буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх, МV-5707А болон MV-021408 дугаартай 539,2 кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэн өгөхийг Б.Бод даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч С.Бээс 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 158,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,150 төгрөг, нэхэмжлэгч Б.Тээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,448,000 төгрөг, хариуцагч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 829,050 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 943,847 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс улсын тэмдэгтийн хураамж 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгож шийдвэрлэжээ.

5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА20238/00081 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.28-ны өдрийн 183/ШШ2022/02747 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 46 дугаар зүйлийн 46.1, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан “ГТ” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1,000 төгрөгийг нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан гаргасан 2017.06.09-ний өдрийн “МРКЛ” ХХК-тай байгуулсан Монгол Улсын “ЭАСЭЖЭ” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээгээр “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон болохыг тогтоолгох, 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “ГГ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай хариуцагч С.Бийн сөрөг нэхэмжлэл, мөн нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан гаргасан 2016.08.09-ний өдрийн “ЭАСЭЖЭ” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлэн авсан “ГГ” ХХК-ийн 61,11 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх, МV-5707А болон MV-021408 дугаартай 539,2 кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын 282.4 гэснийг 282.1 гэж, 100,000,000 гэснийг 153,000,000 гэж, 158,000,000 гэснийг 105,000,000 гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтын 56.1 гэсний дараа 56.2 гэж нэмж, 657,950 гэснийг 922,950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Бын төлсөн 207,000 төгрөг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нын төлсөн 207,000 төгрөг, хариуцагч С.Бийн төлсөн 829,050 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК-ийн төлсөн 943,847 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тийн төлсөн 948,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү

6.1 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.04-ний өдрийн 00081 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан “ГТ" ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэл ...-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2-ын 172.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 172.2.3-т "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэж заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь, Талуудын хороонд байгуулсан УБ/189 дугаартай “... Арилжааны гэрээ”-ний 9 дүгээр зүйлийг “ГГ” ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувьцаагаар арилжих тусгай нөхцөл болзол” хэмээн нэрлэж, мөн зүйлийн 9.2- т “... “ГГ” ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг “ИАС” ХХК-аас шилжүүлэн аваагүй тохиолдолд С.Б нь “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцааг (“ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцаа) буцаан Б.Бод шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан. Гэрээний “ГГ ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг “ИАС” ХХК-аас шилжүүлэн авах”-тай холбоотой энэхүү харилцааг анхан шатны шүүхээс “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн буюу хууль зөрчсөн хэлцэл” гэж үзсэн бол Давж заалдах шатны шүүхээс болзол тавьж хийсэн хэлцэл ... үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болно” гэж дүгнэсэн билээ. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхээс нэг үйл баримт буюу нэг харилцаатай холбогдуулан хуулийн өөр өөр зүйл, заалтыг хэрэглэсэн байх тул Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлага зүй ёсоор үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн дүгнэлт болон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, харин Давж заалдах шатны шүүхийн “болзол тавьж хийсэн хэлцэл ... үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болно” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч болох хэдий ч “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэг: Б.Б нь өөрийн эзэмшиж байсан “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцааг С.Бд шилжүүлсэн бөгөөд үүний хариуд С.Б “ГГ” ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг “ИАС” ХХК-аас эхлээд өөртөө шилжүүлэн авч, дараа нь Б.Бод шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн. Тодруулбал, Б.Б нь үүргээ биелүүлсэн, харин С.Б үүргээ биелүүлээгүй болно. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно”, 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан. Иймд С.Б нь нэгэнт үүргээ биелүүлээгүй учраас Б.Б гэрээнээс татгалзаж, С.Бд шилжүүлэн өгсөн “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцааг (“ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцаа) буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хоёр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гээд мөн зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэжээ. Б.Б нь “ГГ” ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг авах” болзолтойгоор өөрийн эзэмшиж байсан “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцааг (ГТ ХХК-ийн 9 хувийн хувьцаа) С.Бд шилжүүлж өгсөн. Гэтэл хариуцагч С.Б нь үүргээ биелүүлэхээс татгалзсан, мөн шүүхээс “болзол хүчин төгөлдөр бус” гэж шийдвэрлэсэн учир “үүрэг нь хожим хүчин төгөлдөр бус болсон” буюу “ГГ” ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг Б.Бод шилжүүлж өгөх С.Бийн үүрэг “хүчингүй болсон” тул Б.Б нь С.Бд шилжүүлсэн “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа (ГТ ХХК- ийн 9 хувийн хувьцаа) буцаан шаардах эрхтэй болно.

Гурав: Улсын Дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.1-т “тухайн үйл явдал болоогүй тохиолдолд хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар зөвхөн болзол хүчин төгөлдөр бус болно” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхээс “ГГ” ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг авах болзлыг биелээгүй” хэмээн зөвхөн болзлыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн. Уг болзлын хариу төлбөр болох Б.Б нь өөрийн эзэмшиж байсан “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцааг (ГТ ХХК-ийн 9 хувийн хувьцаа) С.Бд шилжүүлж өгсөн байсан болно. Дээрхээс үзвэл болзол хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд түүний хариу төлбөрт шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах нь зүй ёсны асуудал билээ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Б.Бын “шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” эсэх асуудлаар дүгнэлт хийгээгүй, шийдвэрлээгүй орхигдуулснаар дээрх хууль тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаарыг зөрчсөн байна.

Дөрөв: Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн хэрэглэсэн зүйл, заалт нь өөр өөр боловч Гэрээний “ГГ ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг “ИАС” ХХК-аас шилжүүлэн авах”-тай холбоотой харилцааг “хүчин төгөлдөр бус” хэмээн адил дүгнэлт хийсэн. Гэтэл шүүхүүд “хүчин төгөлдөр бус” гэж дүгнэхдээ түүнээс гарах үр дагаврыг шийдвэрлэхгүй орхигдуулсан болно. Учир нь, Б.Б нь ““ГГ” ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг авах” болзолтойгоор өөрийн эзэмшиж байсан “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцаа (“ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцаа) болзол биелэхээс өмнө урьдчилж С.Бд шилжүүлж өгсөн байтал “болзол хүчин төгөлдөр бус” гэж дүгнэсэн атлаа Б.Боос урьдчилан шилжүүлж өгсөн байсан “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцаа (“ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцаа)-г шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн уг нөхцөл байдал “огт дүгнэлт хийгээгүй” нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болно. Тодруулбал, Б.Б нь өөрийн эзэмшиж байсан “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцаа (“ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцаа)-гаа хариуцагч С.Бд ямар нэгэн нөхцөл, хариу төлбөргүйгээр шилжүүлж өгөөгүй байтал “хувьцаагаа буцаан шаардах эрхгүй” болсон үр дагаврыг шат шатны шүүхүүд анхаарч үзэхгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар “хэлцэл буюу болзол хүчин төгөлдөр бус бол хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэсэн үндэслэл, зарчмын хүрээнд Б.Б нь С.Бд урьдчилж шилжүүлж өгсөн “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа (“ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцаа) буцаан шаардах эрхтэй болно. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.04-ний өдрийн 00081 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “105,000,000 гэж өөрчилж” гэсэн хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

7.1 2016.10.12-ны өдөр нэхэмжлэгч Б.Тболон С.Б, Б.Б нарын хороонд ТВВ1610001 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан байна. Гэрээний 2 дугаар зүйлд зааснаар Б.Тнь С.Б, Б.Б нарын эзэмшиж буй “ЭАСЭЖЭ” ХХК-ийн бусдад төлөх төлбөр буюу Улаанбаатар хотын банкинд төлөх ёстой 1,108,755,595 төгрөгийг төлөх, үүний хариуд Б.Тнь “ГТ” ХХК-ийн хувьцааны 7 хувь, “ГГ” ХХК-ийн хувьцааны 8.5 хувийг тус тус С.Бээс шилжүүлэн авахаар тохиролцсон байна. Улмаар Б.Тнь 2016.11.07-ны өдөр 90,000,000 төгрөг болон 4,158 ам.долларыг (ханш 2,668.87 төгрөг, нийт 100,000,000) тус тус “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 460021423 дугаартай дансанд шилжүүлсэн. Гэтэл гэрээ байгуулснаас хойш С.Бийн үзэл бодол өөрчлөгдөж, “ТВВ1610001 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г цуцалья, “ГТ” ХХК, “ГГ” ХХК-иудын хувьцааг шилжүүлж өгөхгүй, төлсөн 100,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан өгнө” гэсэн тул Б.Тнь дээрх компаниудын хувьцааг шилжүүлэн аваагүй, цаашид авахгүй бөгөөд С.Бд төлсөн 100,000,000 төгрөгөө, хүүгийн хамт буцаан авах хүсэлтэй байгаа болно. Гэрээний 4 дүгээр зүйлийн 5-д “Б талын үүрэг” гэсэн хэсэгт “А тал үүргээ биелүүлснийхээ төлбөрт эзэмших хувьцаанаас татгалзсан тохиолдолд А талын гаргасан зардлыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр тооцон аль болох боломжит богино хугацаанд буцаан төлнө” гэж заасан билээ. Тиймээс 2016.11.07-ны өдрөөс 2019.10.05-ны өдрийг хүртэлх 36 сарын хугацаанд ногдох 100,000,000 төгрөгийн хүү нь 90,000,000 төгрөг бөгөөд үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, нийт 190,000,000 төгрөг нэхэмжилсэн билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч С.Бээс 105,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тт олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгч Б.Бын өмгөөлөгч Д.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хяналтын хэсгийн 13 дахь дүгнэлтэд “... хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, харин хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ... гээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2-ын 172.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн хяналтын гомдол гаргах үндэслэл болсны дээр тус шүүх хуулийн мөн зүйлийн 172.2.3-ын хуулийг Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” байх тул энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай” 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай гэрээ \цаашид “УБ/189” гэрээ гэх\-ний 7-р зүйлийн 7.2.10-т зааснаар “...гэрээний 9 дүгээр зүйлд заасан тусгай нөхцөл болзлын дагуу ИАС ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “ГГ” ХХК-ийн нийт хувьцааны 23,89 % хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлэх...” үүрэг хүлээсэн энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Давж заалдах шатны шүүх Магадлалынхаа Хяналтын хэсгийн 11-д, “... анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон Арилжааны гэрээний 7.2.9, 7.2.10 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Хариуцагч нь “ИАС" ХХК- аас “ГГ” ХХК-ийн нийт хувьцааны 23.89%-ийг “ЭАСЭЖЭ” ХХК-д буцаан авч, улмаар нэхэмжлэгчийн эзэмшилд 2018.12.31-ний өдрийн дотор шилжүүлэхээр тохиролцсон уг нөхцөл нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэхээр тохиролцож хийсэн болзол тавьж хийсэн хэлцэлд хамаарч байна” \Магадлалын 22-р хуудас\ гэж дүгнэсэн. Энэ дүгнэлттэй нь бид санал нэг байгаа. Учир нь, талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 44-р зүйлийн 44.1-т зааснаар хэлцэл хийгч талуудын хүсэл зоригоос бус хөндлөнгийн гуравдахь этгээд болох “ИАС” компанийн хүсэл зоригоос хамаарах буюу болох эсэх нь тодорхойгүй байгаа үйл явдлаас хамааралтай утгаараа болзол тавьсан агуулгатай байгаа юм. Харин тус шүүх Магадлалын дараагийн дугаарт буюу Хяналтын хэсгийн 12 болон 13-т “ ... Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Үйл явдал тодорхой хугацаанд бий болох болзол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болно” гэж зааснаар дээрх нөхцөл буюу “ИАС" ХХК-аас “ГГ” ХХК-ийн нийт хувьцааны 23,89% хувьцааг шилжүүлэн авч өгөхтэй холбоотой нөхцөлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна“ гэж тодорхой заан, дүгнэсэн атлаа энэхүү “Хүчин төгөлдөр бус”-ын талаарх дүгнэлтээ бусад заалт түүний дотор “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10% хувьцааг буцаан шилжүүлэх тухай заалтад хамааруулан, УБ\189 дугаартай гэрээний 7-р зүйлийн 7.2.9, 7.2.10 дахь хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг “шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй “ гэж шийдвэрлэснээр “... хуулийг Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зөрчлийг гаргасан байна. УБ\189 дугаартай гэрээний 7-р зүйлийн 7.2.9 болон 7.2.10 дахь заалт нь

-“ИАС” ХХК-ийн эзэмшилд байгаа ГГ ХХК-ийн 23,89%-ийн хувьцааг тус ХХК-иас холбогдох хууль, журмын дагуу “ЭАСЭЖЭ” ХХК-ийн эзэмшилд буцаан авч, 2018.12.31-ний өдрийн дотор Б талын эзэмшилд шилжүүлэн бүртгүүлэх,

-шилжүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөрт тооцон Б талд үл маргах журмаар 1,000,000/нэг сая/ ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийг Монгол банкны тухайн үеийн ханшаар мөн хугацаанд тооцон төлөх

-эсхүл “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10% хувьцаа /“ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцаанд “ГТ” ХХК-ийн 9% хувьцаа ногдоно\-г Б талын эзэмшилд буцаан шилжүүлж өгөх үүрэг хүлээнэ \сүүлийн хоёр нөхцөл нь 2018.12.31-ээс хойш хэрэгжихээр ойлгогдож байна\ гэсэн 3 нөхцөлтэй байгаа. Гэтэл Давж заалдах шатны шүүх гэрээний 7-р зүйлийн 7.2.9, 7.2.10-т заасан зөвхөн эхний нөхцөлийг “болзол тавьсан хэлцэл” гэж дүгнэсэн атлаа гэрээний 7-р зүйлийн 7.2.9, 7.2.10-р зүйлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн, “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10% хувьцаа буюу түүнтэй дүйцүүлсэн “ГТ” компаний 9% хувьцааг С.Бээс Б.Бод буцаан шилжүүлэх тухай хэлцлийн заалтыг хамтад нь хүчин төгөлдөр бус болгосныг бид хуулийг Улсын дээд шүүхийн Тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа юм. “ГТ” ХХК-ийн 9%-ийн хувьцааг буцаах тухай заалт нь талуудын хүсэл зоригоос үл хамаарах, тухайн зүйлүүдийн “болзол” бүхий хугацаа заасан заалт хэрэгжээгүй нөхцөлд хэрэгжих ёстой, хэлцэл хийгч талууд болох Б.Б, С.Б нарын өөрсдийн хүсэл зоригоос хэрэгжилт нь шууд шалтгаалах гэрээний үүрэг байхад энэ заалтыг өмнөх болзолд хамааруулан хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн үндэслэл байхгүйг “Иргэний хуулийн 5.6.7 -р бүлгийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 2010.6.22-ны өдрийн 17 дугаар тогтоолоос харж болно. Тухайлбал, Тогтоолын Дөрөвдүгээр зүйлийн 4.1-д “Хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3- т заасан хойшлуулах болон өөрчлөгдөх болзолтойгоор хийгдсэн хэлцлүүдийн гол нөхцөл буюу ирээдүйд бий болох үйл явдал нь мөн зүйлийн 44.4-т зааснаар хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахгүй тул болзлын агуулга хуулийн шаардлагад нийцээгүй, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харш бол хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар хэлцэл бүхэлдээ хүчин төгөлдөр бус байх ба харин тухайн үйл явдал болоогүй тохиолдолд хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар зөвхөн болзол хүчин төгөлдөр бус болно” гээд болзол хүчин төгөлдөр бус болоход хуулийн 61 дүгээр зүйлд заасан “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилгыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ“ шаардлагад нэгэн адил хамаарахаар тайлбарласан байна. Гэтэл Давж заалдах шатны шүүх зөвхөн болзолд хамааралтай хугацаанд \огноо\ гол ач холбогдол өгч, хууль буруу хэрэглэн УБ\189 гэрээний 7-р зүйлийн 7.2.9 болон 7.2.10 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн, Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн зүгээс УБ\189 дугаартай Арилжааны гэрээний дагуу С.Бд шилжүүлсэн “ЭАСЭЖЭ” ХХК-ний 30%-ийн хувьцааны үнээс төлөгдөөгүй үлдсэн 10%-ийн хувьцааны төлбөрийг Б.Б буцааж авах боломжийг нь алдагдуулж, түүнийг хохирооход хүргээд байгаа юм.

Хоёр. УБ\189 дугаартай гэрээний “ГГ ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаар арилжих тусгай нөхцөл, болзол” гэсэн 9-р зүйлийн 9.2 дахь заалтын төгсгөлд ““ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцаанд “ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно” гэсэн заалт тусгасан нь нэхэмжлэгч Б.Бын болгоомжлолоос үүдэлтэй. Учир нь, “ЭАСЭЖЭ” ХХК-ийн гол үнэ цэнэ нь түүний охин компани болох “ГТ” ХХК-тай холбоотой байсан байх ба түүний энэхүү болгоомжлол үндэслэлтэй болох нь хэргийн үйл баримтаас тодорхой харагддаг. Б.Б нь УБ\189 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ тухайн үед нь бүрэн биелүүлж, С.Бд “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30%-ийн хувьцааг гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн байхад, С.Б нь энэ хувьцааны 20%-ийн төлбөрийг төлөөд 10%-д ногдох төлбөрийг төлөх ямар ч арга хэмжээ аваагүй тул Б.Б нь гэрээнийхээ дагуу 10%-ийн хувьцаагаа С.Бээс буцаан авах нэхэмжлэл шүүхэд гаргасан юм. Гэтэл С.Б нь сөрөг арга хэмжээ авч, тухайн нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх хугацаанд буюу 2020.01.31-ний өдөр “ЭАСЭЖЭ” ХХК-ний эзэмшилд байсан охин компани болох “ГТ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлж, “ЭАСЭЖЭ” ХХК-ийн хувьцааг үнэгүйдүүлсэн учир Б.Б нь арга буюу 2021.12.7-нд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, УБ\189 дугаартай гэрээний 9-р зүйлийн 9.2-т заасан тусгай нөхцөл, болзолд “ЭАСЭЖ” Эл ХХК-ийн 10 хувийн хувьцаанд “ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно” гэснийг үндэслэн “ГТ” ХХК-ийн нийт хувьцааны 9 /ес/ хувь буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг С.Бээс нэхэмжилсэн байсан. /Шүүгчийн захирамжаар энэ 9 хувийн хувьцаа битүүмжлэлтэй байгаа./ Иймд өмнө дурдсан бүхий л нөхцөл байдал болон Иргэний хуулийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ ” гэж заасныг тус тус үндэслэн, мөн УБ\189 гэрээний 7-р зүйлийн 7.2.9 болон 9-р зүйлд “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцаанд “ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно” гэснийг харгалзан Магадлал болон шийдвэрт тус тус өөрчлөлт оруулж, Б.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

С.Б, Б.Б нар Гадаадын хөрөнгө оруулалттай “ЭАСЭЖЭ” ХХК-ийг хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээг 2016.07.28-ний өдөр байгуулж. Тус гэрээний А тал нь С.Б, Б тал нь Б.Б бөгөөд гэрээний 5.1-д зааснаар А тал нь “ЭАСЭЖЭ” ХХК-ийг худалдан авах үнийн 70 хувийг гаргах, 6.3-д зааснаар Б тал нь “ЭАСЭЖЭ” ХК-ийг худалдан авах үнийн 30 хувийг гаргахаар харилцан тохиролцсон байна. /3 хавтас 80 тал/ Дээрх гэрээний дагуу “ЭАСЭЖЭ” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг 2016.08.09-ний өдөр нэг талаас Австрали улсын “МРК” компанийг төлөөлөн захирал Петер Коок, нөгөө талаас Монгол улсын иргэн С.Б, Б.Б нар байгуулжээ. Тус гэрээний Худалдан авагч талаас Худалдагч талд төлөх хувьцааны нийт төлбөр нь 500,000.00 /таван зуун мянга/ ам.доллар байна. ...Гарын үсэг зурагдсан өдөр 10 ам долларын, Худалдан авагч тал компанийн эрхийг авсан үедээ 499,990 ам. долларын төлбөрийг тус тус төлөх. Хувьцаа худалдаж авах эхний төлбөрийг хүлээн авсан ба худалдан авах үнийн үлдэгдэл хэсгийг УБЕГ компанийн эрх шилжсэнийг бүртгэсэн өдрөөс хойш 30 хонгийн дотор Худалдагч талын банкны дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /1 хавтас 129-131тал/ Дээрх гэрээний дагуу “ЭАСЭЖЭ” ХХК-ний 70 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Б болсон өөрчлөлтийг 2016.11.01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ; 222 дугаар зүйлийн 222.1.1.Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтэрсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан байхад худалдан авагч тал хэлэлцэн тохирсон төлбөрийг төлөөгүй төлөхөөс татгалзсан. Улмаар “ЭАСЭЖЭ” ХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай 2016.08.09-ний өдөр байгуулсан гэрээний төлбөр төлөх хугацаа дуусахад Б.Б өөрт ногдох хувьцааны төлбөр болох 150,000 ам.долларыг төлөхөөс татгалзсанаас үүдэн төлбөр төлөх хугацаа өнгөрч “НРЛ” /хуучнаар “МРКЛ”/ компанийн захирлуудын 2017.06.09-ний өдрийн шийдвэрээр “ЭАСЭЖЭ” ХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг 2016.08.09-ний өдөр байгуулсан гэрээг хүчингүй болгосон. /1 хавтас 139 тал/ Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1.Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болохоор зохицуулсны дагуу худалдан авагч төлбөрийн үлдэгдэл болох үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлэхгүй болсон тул худалдагч тал хувьцааг худалдах гэрээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. “НРЛ” /хуучнаар “МРКЛ”/ компани Монгол улсын оюуны өмч улсын бүртгэлийн газарт 2017.11.01- ний өдөр ...2016.08.09-ний өдөр Монгол улсын иргэн С.Б, Б.Б нартай байгуулсан “ЭАСЭЖЭ” ХК-ний хувьцааг худалдан гэрээг хүчингүй болгосон тухай албан бичиг хүргүүлсэн байдаг. /1 хавтас 242 тал/ “ЭАСЭЖЭ” ХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг 2016.08.09-ний өдөр байгуулсан гэрээг хүчингүй болгосноор дахин “ЭАСЭЖЭ” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээг нэг талаас Австрали улсын Монголиан Ресоурс Корпорейнш, нөгөө талаас Монгол улсын иргэн С.Б нар 2017.06.09-ний өдөр байгуулсан бөгөөд энэ гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. /1 хавтас 145-131 тал/ Нэгэнд “ЭАСЭЖЭ” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай 2016.08.09-ний өдөр байгуулсан гэрээг “НРЛ” /хуучнаар “МРКЛ”/ компани хүчингүй болгосон тул Б.Б нь “ЭАСЭЖЭ” ХХК-ний 30 хувийн хувьцааг арилжих эрхгүй этгээд тул С.Б, Б.Б нарын хооронд 2018.09.26-ний өдөр байгуулсан Хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай УБ/189 дугаартай гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж хууль зүйн үндэслэлтэй байна. С.Б нь Б.Боос “ЭАСЭЖЭ” ХХК-ний 30 хувийн хувьцааг өгөхийг шаардахад тэрээр өгөхөөс татгалзаж, “ГТ” ХХК-ний тамгыг хууль бусаар олж авч барьцаалан “ЭАСЭЖЭ” ХХК-ний 30 хувийн хувьцаа болон тамга, тэмдгээ авмаар байгаа бол “ГГ” ХХК болон бусад тусгай зөвшөөрөл, уурхайн тоног төхөөрөмж эд хөрөнгөө өгөхийг шаардаж үгүй бол тамгыг чинь өгөхгүй, чи гадаадаас хөрөнгө оруулалт авч чадахгүй шүү гэж сүрдүүлсэн үйл баримт тогтоогддог. Тухайн үед С.Бийг гадаадын хөрөнгө оруулагч нар дуудан БНХАУ-руу яаралтай явж гэрээ байгуулах шаардлагатай байсан бөгөөд “ГТ” ХХК-ний тамгыг авч очиж чадахгүй бол хөрөнгө оруулалтын гэрээ талуудын хооронд байгуулагдаж, хөрөнгө оруулалт авч чадахгүйд хүрээд байсан. Энэ нөхцөл байдлыг Б.Б мэдэж байсан бөгөөд “ГТ” ХХК-ний тамгаар барьцаалж С.Бтэй Хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай УБ/189 дугаартай гэрээг 2018.09.26-ны өдөр байгуулсан байна. Гэрээ нь сайн дурын тэгш эрхийн үндсэн дээр, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангасан, сайн дурын үндсэн дээр байгуулагддаг бол тус арилжааны гэрээ нь Б.Бын дарамт, шахалт, сүрдүүлгээр байгуулагдсан нь гэрээний нөхцөлөөс тодорхой харагдаж байна.

Б.Бын үүрэг нь:

-“ЭАСЭЖЭ” ХК-ний 30 хувийн хувьцааг С.Бд шилжүүлэн өгөх;

-С.Бийн өмчлөлийн “ГТ” ХХК-ний тамга тэмдгийг гэрээ байгуулагдсанаар С.Бд хүлээлгэн өгөх.

С.Бийн үүрэг нь:

-“ЭАСЭЖЭ” ХХК-ний эзэмшилд байгаа “ГГ” ХХК-ний 61.1 хувийн хувьцаа;

-С.Бийн эзэмшилд байгаа “ГГ” ХХК-ний 14 хувийн хувьцаа;

-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг холбогдох бичиг баримын хамт;

-Харганы уурхайн боловсруулах үйлдвэрийн 5,72 га газар, түүний дээр байрших хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд;

-Иргэн Б.Ттэй байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийг Б.Тийн өмнө С.Б ганцаар бүрэн хариуцах;

-Австрали улсын “МРК лимитед” ХХК-тай байгуулсан гэрээний бүх үүргийг С.Б хүлээж төлбөрийг 100 хувь хариуцаж бүрэн төлж барагдуулах;

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.14-ний өдрийн шийдвэрт заасан “ЭАСЭЖЭ” ХХК-аас Улаанбаатар хотын банканд төлөх зээлийн өрийг 100 хувь хариуцаж бүрэн төлж барагдуулах;

-“ГГ” ХХК-ний тэмдэг бусад баримт бичгийг иргэн Ж.Тгаас авч Б.Бод хүлээлгэн өгөх;

-“ИАС” ХХК-ний эзэмшилд байгаа “ГГ” ХХК-ний нийт хувьцааны 23.89 хувийн хувьцааг Б.Бын эзэмшилд шилжүүлэх гэж илтэд хууль бус гэрээг байгуулсан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулсан бөгөөд С.Б нь Б.Тээс 50,000,000 төгрөгийг бодитоор нь хүлээн аваагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

10. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, өмгөөлөгч Г.Энарын хяналтын журмаар гаргасан гомдолд гаргасан тайлбартаа:

10.1 Иргэн С.Бийн 2017.06.09-ний өдөр бусадтай нууцаар байгуулсан хууль бус гэрээний талаар: Иргэн С.Б бид /Б.Б/ хоёр Улсын бүртгэлийн талаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хамтарч нэхэмжлэл гаргасны дагуу уг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед С.Б нь надад мэдэгдэлгүйгээр 2017.06.09-ний өдрийн гэрээ гэгчийг нууцаар байгуулсан байсан ба энэхүү “Нууц” гэрээгээ улсын бүртгэлийн талаар гомдол гаргаж бид хоёрыг ихээхэн чирэгдүүлсэн иргэн Ж.Тд өгч С.Б бид хоёрын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж гаргасан Дээд шүүхийн 2018.01.24-ний өдрийн 40 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нотлох баримт болгохыг санаархаж байсан бөгөөд Дээд шүүх нь уг “Нууц” гэрээг Дээд шүүхийн 40 дугаар тогтоолыг хүчингүй болгох шинэ нотлох баримт биш гэж үзсэн маш шударга, хуулийн үндэслэл бүхий шийдвэр гаргасан ба Улсын бүртгэлийн байгууллага нь мөн нууцаар байгуулсан хууль бус гэрээг үндэслэн улсын бүртгэл хийхгүй гэж үзсэн нь мөн л маш шударга шийдвэр болсныг энд дахин дурдах нь зүйтэй байна.

Ийм түүх намтартай гэрээг С.Бийн өмгөөлөгч, төлөөлөгч хоёр шүүхэд нотлох баримт болгох гэж оролдох нь ямарч боломжгүй, дэндүү болчимгүй явдал юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасныг С.Б болон хувьцаа худалдагч тал нь “гэрээг байгуулахдаа гэрээний талууд хязгааргүй чөлөөтэй юм байна” гэж ойлгож 2017.06.09-ний өдрийн “Нууц” гэрээг байгуулсан бололтой.

Энэхүү чөлөөтэй байх эрх нь зөвхөн хуулийн хүрээнд зөвшөөрөгдөнө гэдгийг үл тоосон нь тэд нарын 2016.08.09-ний өдрийн гэрээг өөрсдийн дураар шууд хүчингүйд тооцсон гэж үзсэн байдлаас тодорхой харагдаж байна. С.Бийн 2017.06.09-ний өдөр байгуулсан “Нууц” гэрээ нь Иргэний хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн, 2016.08.09-ний өдрийн гэрээний хэрэгжилтийг халхавчлах зорилгыг агуулсан, миний хувьцаа эзэмших эрхийг хохироосон, С.Б нь бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэх арга хэрэглэж, ямарч эрхгүй этгээдтэй байгуулсан, залилангийн шинжтэй, хуурамч бичиг баримт байсан учраас би энэ гэрээний талаар Цагдаагийн байгууллагад хандсанаар С.Бд хэрэг үүсгэн шалгаж байсан. 2018.09.26-ны өдөр иргэн С.Б бид хоёрын хооронд байгуулсан 189 дугаартай гэрээний 11.9-д ...Энэхүү гэрээг байгуулж хэрэгжүүлснээр гэрээний талууд өмнөх дөрвөн гэрээтэй холбогдуулж эрх бүхий байгууллагад гомдол хүсэлт гаргахгүй ба өмнө гаргасан гомдол, хүсэлтээсээ татгалзана... гэж заасны дагуу би С.Бийн надад мэдэгдэлгүйгээр нууцаар бусадтай хуйвалдаж байгуулсан дээрх 2017.06.09-ний өдрийн “Нууц” гэрээ гэгчийн талаар цагдаагийн байгууллагад хандсан байсан гомдлоосоо татгалзсаныг баталсан нотлох баримт хэрэгт авагдсан байгаа.

С.Б нь 2016.08.09-ний өдрийн 189 дугаартай гэрээний хамтран хувьцаа худалдан авагч болох надаас нууцалж, өөрт ашигтай байдал бий болгохыг эрмэлзэж байгуулсан “Нууц” /2017.06.09/ гэрээгээ, өмнөх хүчин төгөлдөр гэрээнээсээ нөгөө тал татгалзсан, гэрээгээ цуцалсан, гэрээгээ хүчингүйд тооцсон гэж үзэх үндэслэл, нотлох баримт болгохыг улайран зүтгэж, түүгээр ч үл барам уг “Нууц” гэрээгээ иргэн Ж.Тгаар дамжуулж шүүхэд нотлох баримт болгон өгүүлж, шүүхийн эцсийн шийдвэр болсон Дээд шүүхийн Тогтоолыг хүчингүй болгуулахаар эрээ, цээргүй авирласан үйлдлээ үргэлжлүүлж, хуулийг уландаа гишгэж, ёс суртахуунгүй зан авир гаргасаар байна. С.Б нь дээрх “Нууц” гэрээ гэгчийг Улсын дээд шүүхэд нотлох баримт болгохыг оролдож, өмгөөллийн фирмээр дамжуулан миний хувьцааг өөртөө авахаар тулган шаардаж, эцэст нь миний эзэмшлийн хувьцааг өөртөө шилжүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хууль бус, үндэслэлгүй хүсэлт гаргаж байсан учраас би тухайн үед нь цагдаагийн байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдад хандаж байсан ба С.Бийн санаачилгаар 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих” тухай гэрээг байгуулснаар Нууц гэрээний гомдол дуусгавар болсон юм. Гэтэл энэ асуудал дахин яригдах болсонд гайхаж байна.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.” гэж заасан учраас Худалдагч тал болох “Монголиан Ресорс Корпорейшн лимитед” компани нь С.Б, бид хоёртой байгуулсан 2016.08.09-ний өдрийн “ЭАСЭЖЭ ХХК-ийн эрх шилжүүлж, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүй болгох эсэхийг зөвхөн шүүх л шийдвэрлэх эрхтэй.

Хэн нэгэн этгээд гэрээ, хэлцлийг шууд хүчингүйд тооцож, шүүхийн эрх мэдлийг хууль бусаар эдлэхийг Монгол улсын аль ч хуулиар зөвшөөрөөгүй. ИХ-н 57.2-т “Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан ба нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.5-ны өдрийн 128/ШШ2017/0720 дугаартай шийдвэрээр 2016.08.09-ний өдрийн “ЭАСЭЖЭ ХХК-ийн эрх шилжүүлж, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоосон ба үүнийг улсын Дээд шүүхийн 2018.01.24-ний өдрийн 40 дугаартай тогтоолоор дахин баталгаажуулсан учраас энэхүү гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг гэрээний аль ч тал шүүхэд гаргах эрхгүй болсон юм. 2016.08.09-ний өдрийн гэрээг байгуулахад гэрээний аль нэг тал ноцтой төөрөгдсөн, эсвэл хэн нэгийгээ хуурч мэхэлсэн, хэн нэгэндээ хүч хэрэглэсэн гэдэг гомдлыг гэрээний аль ч тал шүүхэд гаргаагүй учир энэхүү гэрээг хийсэн үеэсээ хүчин төгөлдөр байгаа. С.Бийн хүслээр түүний эрх, ашиг сонирхол, шуналд хөтлөгдөн, нууц байдлаар, хуйвалдааны аргаар, хууль болон өмнөх гэрээний олон заалтуудыг умартан шударга бусаар хандаж “Нелсон ресоурс лимитед“ компани, С.Б нарын хооронд 2017.06.09-ний өдөр байгуулсан гэх “ЭАСЭЖЭ ХХК-ийн хувьцааг 100 хувь С.Бд шилжүүлэх тухай гэрээ гэгч нь хууль бус, “Нууц” гэрээ болох нь “Нелсон ресоурс лимитед“ компанийн “Захирлуудын зөвлөл”-ийн шийдвэр гэх хууль бус бичиг баримтуудаар нотлогддог юм.

Энэ гэрээ нь Иргэний хуулийг илт зөрчсөн, Дээд шүүхийн болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016.08.09-ний өдрийн гэрээнд хууль зүйн үнэлэлт- дүгнэлт өгсөн эцсийн шийдвэр, тогтоолд харшилсан, Б.Бын эрхийг үл ойшоож хэтэрхий дураараа авирлан хууль бус аргаар үйлдсэн Австрали улсын “Нелсон ресоурс лимитед“ /хуучнаар “Монголиан Ресорс Корпорейшн лимитед”/ компани, түүний “Захирлуудын зөвлөл”-ийн шийдвэр гэх хуурамч баримтад үндэслэсэн, илт хууль бус гэрээ болох нь бүх талаар нотлогдож байгаа. Иргэний хуулийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.” гэж заажээ.

Гэтэл С.Б надтай байгуулсан 2015.05.19, 2016.07.28, 2016.08.09, 2016.10.12, 2018.09.26-ны өдөр тус тус байгуулсан таван гэрээнийхээ үүргийг шударгаар биелүүлэхгүй байна. Тухайлбал Петер Күүктэй хуйвалдаж “Нууц” гэрээ байгуулах, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан нэхэмжлэл гаргамагц ямарч үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэл гаргах, шүүх, шүүгчийг гүтгэх, доромжлох зэргээр гэрээний үүргээсээ бултсаар байна. Иргэн С.Б нь шүүх, шүүгч нарыг гүтгэж доромжлохоос гадна, гэрээнд оролцогч талыг буруутгах зорилгоор хүний санаанд оромгүй зальт арга мэхийг санаж сэдэхийн зэрэгцээ, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ санааны зоргоор дахин дахин өөрчлөх, өөрийнхөө төлөөлөгч болон өмгөөлөгчөө хүссэн үедээ сольж өөрчлөх, буцааж авах зэргээр шүүхийн үйл ажиллагаанд санаатайгаар саад хийх, бусдын эрх, ашиг сонирхлыг үл тоомсорлон, өөртөө өчүүхэн ч хир халдаахгүй дураараа авирлан олон иргэнийг удаан хугацаанд чирэгдүүлж, тэднийг хэлэх үггүй болтол нь гомдоож явдгийг шүүх шударгаар мэдэрч хэрэг маргааныг энэ удаа эцэслээсэй гэж хүсэж байна.

10.2 Иргэн С.Б бид /Б.Б/ хоёрын 2018.09.26-ны өдөр байгуулсан УБ/189 дугаартай гэрээнд ГТ ХХК-ийн тамга, тэмдгийн тухай тусгагдсан талаар:

Энэхүү иргэний хэргийн хариуцагч С.Б нь 2018 оны УБ/189 дугаартай “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, түүний өмгөөлөгч болон төлөөлөгч нь хяналтын шүүхэд гаргасан гомдолдоо Б.Б нь ГТ ХХК-ийн тамга-тэмдгийг барьцаалж, гэрээ байгуулахыг шаардаж дарамтлан сүрдүүлж, хүч хэрэглэсний улмаас дээрх гэрээг байгуулсан гэжээ. 2018.06.25-ны өдөр С.Б бид хоёр “ГТ” ХХК-ийн тэмдгийг шинээр хийлгэсэн ба “ГТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчдийн нэг нь болохын хувьд би уг шинэ тэмдгийг Тамга, тэмдгийн үйлдвэрээс очиж авсан учраас энэ тэмдэг надад хадгалагдаж байсан. Тухайн үед “ГГ” ХХК болон “ГТ” ХХК-иуд нь ямарч үйл ажиллагаа явуулаагүй, бүрэн зогссон байсан учраас тэдгээр компанийн тэмдэг хэнд хадгалагдаж байх нь ямарч ач холбогдолгүй зүйл байсан. С.Б ч уг тэмдгийг надаас авах тухай нэг ч удаа ярьж байгаагүй ба 2018.09.26-ны өдөр байгуулсан гэрээний ч гэрээний 8.1.5-д “ГГ” ХХК-ийн компанийн тамга-тэмдэгийг хэрхэн өгч, авахыг 8.2.5-д “ГТ” ХХК-ийн тамга-тэмдэгийг хэрхэн өгч, авахыг тус тус заасан ба ийнхүү гэрээ байгуулагч талууд нь хувьцааг нь солилцож байгаа хоёр компанийнхаа тамга-тэмдэгийг хэзээ, хэрхэн өгч авалцахаа гэрээндээ тусгах нь гэрээ байгуулагч талуудын эрх, гэрээний чөлөөт байдал мөн бөгөөд тийм заалт тусгаснаар хэн нэгэн хүний эрх зөрчигдөөгүй юм.

Гэрээний эдгээр заалтаар би илүү эрх эдэлж байгаа хэрэг огт биш бөгөөд шилжүүлэн өгч байгаа “ГТ” ХХК-ийнхаа тамга-тэмдэгийг С.Бд хариуцлагатай байдлаар хүлээлгэн өгч, зөрүүлээд өөртөө шилжүүлэн авч байгаа “ГГ” ХХК-ийн компанийн тамга-тэмдэгийг хэрхэн авахыг тодорхой тусгасан байгааг шүүх анхаарах байх. 2018 оны 9 дүгээр сард байгуулсан дээрх УБ/189 дугаартай гэрээний төслийг боловсруулахын тулд би С.Бийн өмгөөлөгч Г.Баяржаргалтай сар гаруй хугацаанд олон удаа уулзаж байсан ба уг гэрээг эцэслэн батлахдаа нотариатчийн дэргэд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн учраас тухайн гэрээг байгуулахад хүч хэрэглэсэн гэж үзэх нь огт үндэслэлгүй юм. С.Б нь 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ”-г ГТ ХХК-ийн тэмдгийг барьцаалж, дарамт, сүрдүүлэг, хүч хэрэглэсний улмаас байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь хуулийн үндэслэлгүй, худал гомдол мэдээлэл болох нь хууль хяналт байгууллагуудын шалгалтаар дахин дахин тогтоогдсон.

Мөн 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай "Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжах тухай" гэрээг "ЭАСЭЖЭ" ХХК-ийн 30 хувийг С.Бд өөрт нь арилжиж буй дүр үзүүлж, хийсэн гэрээ гэж тайлбарласан нь хуулийн ямарч үндэслэлгүй бөгөөд ямарч баримт нотолгоогүй зүйл болох нь тодорхой байгаа. С.Бийн гомдлоор Авлигатай тэмцэх газар /АТГУ-аас 200200068 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж дээрх асуудлыг шалгаад намайг /Б.Б/ ГТ компанийн тэмдгийг булаан авч барьцаалан, С.Бийг гэрээ байгуулахыг шаардаж дарамтлан сүрдүүлж, хүч хэрэглэж гэрээ байгуулсан гэдэг нь тогтоогдоогүй учраас 2022.01.25-ны өдөр уг хэрэг бүртгэлийн хэрэг хаагдсан. Тухайлбал; АТГ-т гэрч З.Болорчулууны 2020.09.24-нд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Адъяасүрэнгийн 2020.10.21-ний өдөр өгсөн мэдүүлгүүдээр би /Б.Б/ С.Бээс ГТ компанийн тэмдгийг булаан аваагүй, харин өөрөө захиалан хийлгэсэн болох нь тогтоогдож, С.Б нь намайг гүтгэн худал ярьсан нь нотлогдсон юм. Энэ талаарх бүх нотлох баримт хэрэгт байгаа болно. Иргэний хуулийн 60-р зүйлийн 60.3-т “Хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч эдгээд нь /С.Б/ уг хэлцлийг хийснээс хойш 1 жилийн дотор нөгөө талдаа /Б.Бод/ гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэж тодорхой заажээ. Гэтэл С.Б ийм гомдлын шаардлага огт гаргаагүй хирнээ би түүнээс гэрээнд заасан зарим үүргээ биелүүлэхийг шаардсан нэхэмжлэл гаргамагц ямарч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа юм. Хэрвээ 2018 оны УБ/189 дугаартай гэрээг С.Б нь миний /Б.Б/ сүрдүүлэг болон дарамт шахалт, хүчинд автаж хийсэн нь үнэн байсан юм бол дээрх хуулийн заалтын дагуу надад нэг жилийн дотор гомдлын шаардлагаа гаргах эрхтэй тийм эрх зүйн боломжтой байснаас гадна мөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Гэтэл С.Б нь тэгэлгүйгээр харин ч тэрхүү гэрээний дагуу надаас арилжиж авсан компанийн хувьцааг өөрт байсан хувьцаатайгаа нийлүүлж гадаадын иргэнд өндөр үнээр зарж маш их ашиг олсон атлаа гэрээнд зааснаар Б.Бын өмнө үүрэг хүлээх мөч тулж ирмэгц өөрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараар 2018 оны УБ/189-р гэрээг иргэн С.Б нь иргэн Б.Бын сүр хүчинд автаж байгуулсан байх тул уг гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг Дээд шүүхэд гаргуулж байгаа нь гэрээнийхээ үүргээ биелүүлэхээс бултах зорилгоор хийж байгаа С.Бийн аргаа барсан үйлдэл гэж ойлгогдож байна.

10.3 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай гэрээг хэрхэн байгуулсан, уг гэрээний биелэлт, хэрэгжилт болон шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан үндэслэлийн талаар:

2018.09.07-ны өдөр Петер Күүк нь С.Б бид хоёрын хэн нь ч гэрээний төлбөрөө хийгээгүй болохыг тэмдэглэж, даруй арга хэмжээ авахыг шаардсаны дагуу би 2018 оны 9 дүгээр сарын сүүлчээр С.Бтэй уулзахад тэр Чи шүүхээр маргалдаад хэрэггүй, хоёулаа учраа ололцъё. Би чамаас “ЭАСЭЖЭ "ХХК-ийн 30 хувийн хувьцааг авмаар байна. Надад хөрөнгө оруулах хүн бэлэн байгаа. Би "ЭАСЭЖЭ" ХХК-ийг бүтнээр нь аваад УБ хотын банкны зээлийн 1.1 тэрбум төгрөг, “Монголиан Ресорс Корпорэйт Лтд” төлөх 499,990 ам.доллар, Б.Тээс авсан 150 сая төгрөгийг хүүгийн хамт төлөх зэрэг бүх өр, төлбөрийг би бүрэн хариуцаж төлнө. Чамд ямар ч өр төлбөр хариуцуулахгүй. Ингэхийн тулд чи "ЭАСЭЖЭ" ХХК-ийн 30 хувийн хувьцаагаа надад шилжүүлээд өгчих, харин “ГГ ” ХХК-ийн хувьцааны 99 хувийн хувьцааг чи ав. Энэ компанийн уурхайн эдэлбэр газар дээр байгаа хөрөнгүүдийг байгаа байдлаар нь чи ав. Мөн МҮ-02512 дугаартай Шийр амны шороон ордын талбайн тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг чамд нэмж өгье. Хоёулаа ингэж тохиролцоод урьд өмнө хийсэн 4-н гэрээгээ өөр нөхцөлөөр хэрэгжүүлж нэг мөр дуусгавар болгоод хоёр тусдаа салъя...” гэж хэлсэн.

Энэ санал надад ихээхэн хохиролтой байсан боловч, С.Бтэй байгуулсан өмнөх дөрвөн гэрээнүүдийг өөр өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа хоорондоо арилжих байдлаар хэрэгжүүлэх нь бидний хоорондын маргаантай байдлыг эцэс болгох зөв арга гэж бодсон учир би түүний саналыг хүлээн зөвшөөрч, өмнөх 4-н гэрээг өөр нөхцөлөөр хэрэгжүүлэхээр тохиролцон 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих” тухай тав дахь гэрээг байгуулж, уг гэрээг үндэслэн улсын бүртгэлийг зохих журмын дагуу хийлгэсэн. Ингэснээр өмнөх 4-н гэрээ болон “Нууц” гэрээтэй холбоотой маргаан зогсож, би уг УБ/189 дугаартай гэрээний 11.9 заасны дагуу С.Бд цагдаагаас үүсгэсэн хэргээс татгалзаж, С.Б нь "ЭАСЭЖЭ" ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж, улмаар 75 хувийн хувьцаагаа “ЧИНРИЛ” ХХК-д худалдан олсон орлогоосоо УБ хотын банкны зээлийн 1.1 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулсан юм.

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас С.Б бид хоёрын хоорондын 2018.09.26-ны өдрийн гэрээг байгуулах өдөр хүртэл “Монголиан Ресорс Корпорэйшн Лтд” компанид С.Б нь 350,000 ам.доллар, би 150,000 ам.доллар төлөөгүй байсныг, тэгэх эрх зүйн тодорхой үндэслэл байсныг, мөн “Монголиан Ресорс Корпорэйшн Лтд” болон С.Б нарын хүсэл сонирхолд нийцүүлэн тус компанид төлөх 499,990 ам.долларыг С.Б хариуцан төлөхөөр уг гэрээгээр тохиролцсон. Өнгөц харвал С.Б дээрх гэрээгээр ихээхэн үүрэг хүлээсэн, миний өмнөөс бусдад төлбөр төлөхөөр мэт байх боловч өөрт нь маш их ашигтай боломж, нөхцөл бүрэлдэж байгааг тэрээр дахин дахин тооцож үзсэн ба түүний гаргасан саналын дагуу энэхүү гэрээг байгуулсан юм.

Дээрх гэрээг байгуулснаар С.Б нь Б.Бод 2015.05.19-ны өдрийн 15/88 тоот “Хамтран ажиллах” гэрээний дагуу ГТ ХХК-ийн 25.5 хувийн хувьцааг шилжүүлэн өгөх үүргээс чөлөөлөгдөж, Сүжигтэйн алтны ордын 2220.33 кг нөөцийн 25.5 хувь буюу 566.18 кг нөөцийг нэмж эзэмшихээр болсон юм. С.Бийн эзэмшилд үлдсэн “ГТ” компанийн харьяа Сүжигтэйн алтны ордын нөөц 2.8 тн бол, миний эзэмшилд үлдсэн “ГГ” компанийн харьяа Харганын алтны ордын нөөц 359 кг байгаа эсэх нь эргэлзээтэй, С.Бийн олох ашиг-орлого минийхээс 2-3 дахин их байх ёстой байтал 7-8 дахин их байхаар тооцоо гарсан учраас өмнөх гэрээнүүдэд заасан бусдад төлөх бүх төлбөрийг С.Б хариуцахаар тохиролцож, энэ тухай маш тодорхой заалтуудыг гэрээнд оруулсан болно.

Энэхүү арилжааны гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж, 275 дугаар зүйлийн 275.1-д “Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно. ” гэж тус тус заасныг үндэслэл болгосон болно. 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих” тухай гэрээ болон өмнөх 4-н гэрээг байгуулахад хэн ч хөндлөнгөөс оролцож байгаагүй ба эдгээр гэрээг нотариатаар гэрчлүүлсэн учраас тухайн гэрээг байгуулахад хүч хэрэглэсэн гэж үзэх ямарч үндэслэлгүй юм. 2018 оны УБ/189 дугаартай гэрээний дагуу улсын бүртгэл хийгдсэнээр гэрээний заалтууд хэрэгжиж улмаар 2018.12.28-ны өдөр С.Б нь “ЧИНРИЛ” ХХК-Хамтран ажиллах гэрээ байгуулж, "ЭАСЭЖЭ" ХХК-ийн 75 хувийн хувьцааг тус компанид 10,000,000.00 /арван сая/ ам.доллароор худалдан борлуулж, гэрээний урьдчилгаа болох 2,680,000.00 /хоёр сая зургаан зуун наян мянган ам.долларыг өөртөө шилжүүлэн авч, энэ мөнгөнөөсөө С.Б нь 2018.09.26-ны өдөр Б.Бтой байгуулсан УБ/189 дугаартай “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ”-ний 7.2.6-д заагдсан Улаанбаатар хотын банкинд төлөх зээлийн өр болох 1.1 тэрбум төгрөгийг тус тус төлж, цаана нь маш их хэмжээний мөнгөтэй болсон нь С.Б “ЧИНРИЛ” ХХК-ийн хооронд 2018.12.28-ны өдөр байгуулсан дээрх гэрээ болон Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч С.Б, өмгөөлөгч Бат-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэг зэргээр бүрэн нотлогдоно.

Жич: /С.Б нь дээрх компанид хувьцаагаа худалдсаны дараа тэр компанийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн байсан хувьцааг хууль бус аргаар өөртөө буцаан шилжүүлж бүртгүүлэн авч гадаадын иргэнд олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан Залилангийн гэмт хэрэг нь дахин шийдвэрлэгдэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд хэрэг нь очоод хүлээгдэж байгаа болно./ Энэ гэрээ болон эрүүгийн хэргийн яллах дүгнэлт нь бидний иргэний хэрэгт авагдсан байгаа. 2019 оны 8 дугаар сарын байдлаар С.Б нь 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ”-ний 7-д заасан 11 үүргээсээ 7.2.9-д зааснаас бусад үүргээ биелүүлсэн, харин Б.Б нь уг гэрээний 8-д заасан 5 үүргээ бүрэн биелүүлсэн байсан. 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө , эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ”-ний 3.1, 3.2-д заасан үндсэн нөхцөл бүрэн хэрэгжсэн учраас уг гэрээг цуцлах нөхцөлгүй болсон, мөн С.Б нь "ЭАСЭЖЭ" ХХК-ийн 75 хувийн хувьцаагаа худалдаж бусдад шилжүүлсний улмаас надаас шилжүүлэн авсан 30 хувийн хувьцааг надад буцаан өгөх боломжгүй болсон зэрэг шалтгаан нөхцөлүүдийг тооцож үзээд би зөвхөн уг гэрээний биелэгдээгүй үлдсэн 7.2.9-д заасан үүргийг биелүүлэхийг С.Бээс шаардах нь зүйтэй гэж үзсэн. 2019.08.14-ний өдөр би /Б.Б/ С.Бээс 2018 оны УБ/189 дугаартай дээрх гэрээний 7.2.9-д заасан үүргээ биелүүлэхийг шаардаж, уг гэрээний 9.2-д заасны дагуу “ЭАСЭЖЭ ХХК-ийн 10 хувь буюу “ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцааг С.Бээс буцаан авахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар одоогийн энэхүү иргэний хэрэг үүссэн.

Улмаар миний шүүхэд гаргасан хүсэлтийг үндэслэн иргэн С.Бийн өөрийн эзэмшилд нь байгаа “ГТ” ХХК-ийн 25 хувийн хувьцаанаас нэхэмжлэлд дурдсан 9-н хувийн хувьцааг нь Шүүгчийн захирамжаар битүүмжилж, энэ талаар Улсын бүртгэлд тусгай тэмдэглэл үйлдэгдсэн байгаа ба энэ битүүмжлэл нь шүүхийн эцсийн шийдвэр гартал хэвээр байх болно. 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай “Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хуулийн үндэслэлгүй байна.

Иймд дээрх бодит үйл баримтуудыг харгалзан үзэж, С.Бийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.

11. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.02.28-ны өдрийн 001ШХТ2023/000188 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

12. Нэхэмжлэгч Б.Б, Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, өмгөөлөгч Г.Энарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

13. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч С.Бд холбогдуулан “ГТ” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэрээр шаардлагын үндэслэлээ тэдгээрийн хооронд 2018.09.26-ны өдөр байгуулсан УБ/189 дугаартай Арилжааны гэрээтэй холбон дараах агуулгаар тайлбарласан байна. Үүнд:

“... тус гэрээний 5.5, 7.2.9, 9 дүгээр зүйлийн дагуу Б тал болох Б.Б өөрийн өмчилж буй “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг С.Бийн өмчлөлд шилжүүлэх, А тал болох С.Б өөрийн болон бусдын өмчлөлд байгаа “ГГ” ХХК-ийн нийт 99 хувь (үүнээс 14% нь С.Бийн өмчлөлд, 61.11% нь “Эм Ар Ст Эм Жи Эл” ХХК-ийн өмчлөлд, 23.89% нь “ГТ” ХХК-ийн өмчлөлд байв)-ийн хувьцааг Б.Бын өмчлөлд хариу шилжүүлэх үүрэг хүлээсэн.

... Гэрээний 5.1-д заасны дагуу эх компанийн 10 хувийн хувьцаа нь “ГГ” ХХК-ийн 23.89 хувьтай тэнцэнэ.

... Гэрээгээр хүлээсний дагуу Б.Б нь “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг С.Бд шилжүүлэх, С.Б нь “ГГ” ХХК-ийн 75.11 хувь (14%+61.11%)-ийн хувьцааг Б.Бын өмчлөлд шилжүүлэх үүргээ тус тус биелүүлсэн. ... Харин С.Б нь гэрээний 9 дүгээр зүйлд заасан үлдэх 23.89 хувийн хувьцаагаа шилжүүлэх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. ... Энэ тохиолдолд УБ/189 дугаартай Арилжааны гэрээний 9-д заасны дагуу Б.Бод сонголттой шаардах эрх бий. Өөрөөр хэлбэл, “ЭАСЭЖЭ” ХХК-ийн хувьцааны 10 хувь нь “ГГ” ХХК-ийн 23.89 хувьтай тэнцэж байгаатай адил, “ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцаа “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцаатай тэнцэхээр гэрээний 9.2-т заасан. Энэ үндэслэлээр “ГГ” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ С.Б гүйцэтгэхгүй бол үүний оронд “ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцааг шаардах эрхийг Б.Б эдэлнэ...” гэжээ.

14. Хариуцагч С.Б дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарласан байна. Үүнд:

“... Нэхэмжлэгч шаардах эрхээ тодорхойлж буй Арилжааны гэрээ нь айлган сүрдүүлж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Гэрээ байгуулах үед “ЭАСЭЖЭ” ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл Улаанбаатар хотын банкны 1,2 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд худалдагдах гэж байсан тул яаралтай хөрөнгө оруулалт шаардлагатай байсан. Тэр үед “ГТ” ХХК-д Хятад улсын компаниас хөрөнгө оруулалт орох боломж гарч яаралтай гэрээ байгуулах болсон. Гэвч энэ үед “ГТ” ХХК-ийн тамгыг Б.Б хууль бусаар эзэмшсэн байдлаа ашиглан шахалт үзүүлж, тамгаа авахын тулд Арилжааны гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй болсон.

... Нэхэмжлэгч Б.Б энэ гэрээний дагуу “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг олж аваагүй бөгөөд түүний 30 хувийн хувьцаа эзэмших болсон үндэслэл нь маргаан бүхий Арилжааны гэрээнээс өмнө байгуулагдсан гэрээ, дор дурдсан бусад нөхцөл байдлуудтай холбоотой.

... Тодруулбал, нэхэмжлэгч Б.Б ба хариуцагч С.Б нар нь 2015.05.19-ний өдөр 15/88 дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээгээр гуравдагч этгээдийн өмчлөлд байгаа “ГТ” ХХК-ийн хувьцааг С.Б олж авах тухай маргаанд Б.Б туслах, хуулийн асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, үүний хариуд С.Б нь “ГТ” ХХК-ийн 23 хувийн хувьцааг Б.Бод өмчлүүлэх үндсэн үүрэг хүлээсэн. “ГТ” ХХК-ийн хувьцааг гуравдагч этгээдээс олж авах тухай дээрх маргааныг арбитраар шийдвэрлүүлсэн боловч уг шийдвэр С.Бийн эрх ашигт нийцээгүй. Энэ гэрээний үүргээ Б.Б гүйцэтгээгүй дуусгавар болсон.

... Улмаар 2016.07.28-ны өдөр Б.Б ба С.Б нарын хооронд 8 дугаартай гэрээ байгуулагдсан. Гэрээгээр “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Австрали Улсын хуулийн этгээд “МРКЛ компани”-аас худалдан авах, хамтран худалдан авсан хувьцаагаа Б.Б, С.Б нар 70:30 хувиар хуваан эзэмших, өөр өөрсдийн төлбөрөө хариуцах тохиролцоо хийсэн. Тус тохиролцооны дагуу нэг талаас Б.Б, С.Б нар, нөгөө талаас “МРКЛ компани нарын хооронд “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 500,000 ам доллароор худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдөхөөс өмнө хувьцаа эзэмшигчийн бүртгэл хийгдэж “ЭАСЭЖЭ” ХХК-ийн хувьцааны 70 хувийг С.Б, 30 хувийг Б.Б эзэмшихээр бүртгэсэн. Гэвч Б.Б өөрийн 30 хувийн төлбөр болох 150,000 ам доллароо хугацаандаа төлж чадаагүйгээс “МРКЛ компани” бидэнтэй байгуулсан худалдах худалдан авах гэрээгээ цуцалсан шийдвэрийг 2017.06.09-ний өдөр гаргасан. Ингээд мөн өдрөө“МРКЛ компани” ганц С.Бтэй дахин гэрээ байгуулж компанийн хувьцааг 100 хувь түүнд худалдахаар тохирсон. Иймд Б.Б “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрхгүй.

... Гэвч өөрт ногдох төлбөрөө төлөөгүй Б.Б “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч байдлаар бүртгэлд үлдсэн. Энэ талаар захиргааны шүүхээр маргасан боловч бүртгэлийг хийхдээ хууль зөрчөөгүй гэх дүгнэлтээр Б.Бын бүртгэлд өөрчлөлт ороогүй, гурван шатны шүүхээр маргаан эцэслэсэн. Захиргааны хэргийн шүүхийн дүгнэлт улсын бүртгэл хуулийн үндэслэлтэй хийгдсэн гэх агуулгатай болохоос бус Б.Б хувьцаа эзэмших эрхтэй эсэх тухай шийдвэр биш. Бүртгэлийн нөхцөл байдлыг ашиглан Б.Б миний хөрөнгийг булаан авч, хууль бус гэрээнд гарын үсэг зуруулсан. УБ/189 дугаартай Арилжааны гэрээ нь айлган сүрдүүлсэн, дээрмийн шинжтэй хүчин төгөлдөр бус гэрээ тул “ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцааг шаардах эрхгүй ...” гэж хариу маргажээ.

15. Нэхэмжлэгч Б.Тхариуцагч С.Бд холбогдуулан 258,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр шаардлагаа дэмжин

“...Б.Т, Б.Б, С.Б нар 2016.10.12-ны өдөр ТВВ1610001 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Б.Т“ЭАСЭЖЭ” ХХК-ийн Улаанбаатар хотын банкинд (ойролцоогоор) үүсгэсэн 1.2 тэрбум төгрөгийн өрийг төлөх, хариуд нь “ГТ” ХХК-ийн 7 хувь, “ГГ” ХХК-ийн 8.5 хувийн хувьцааг С.Бээс шилжүүлэн авахаар тохирсон. Б.Тнь 2016.11.07-ны өдөр нийт 100,000,000 төгрөгийг “ЭАСЭЖЭ” ХХК-д шилжүүлсэн боловч С.Б ТВВ1610001 дугаартай гэрээг цуцлах санал гаргаж 100,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлөхийг зөвшөөрсөн. Иймд гэрээний 4.5-д заасны дагуу хүүгийн хэмжээг 2.5 хувиар тооцож, 2016.11.07-2019.10.05-ны өдрийг хүртэл үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 90,000,000 төгрөг, нийт 190,000,000 төгрөгийг нэхэмжилнэ.

... Мөн 2016.11.05-ны өдөр С.Бд 50,000,000 төгрөгийг, нэг сарын 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай шилжүүлсэн. ... дээрх хугацааны хүү 18,000,000 төгрөгийг үндсэн төлбөр 50,000,000 төгрөгийн хамт шаардана ...” гэжээ.

16. Хариуцагч С.Б нь Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагаас 100,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг “... хүү тохироогүй, ... 50,000,000 төгрөгийг би хүлээн аваагүй” гэж тайлбарлан маргасан байна.

17. Хариуцагч С.Б нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ:

17.1. С.Б нь “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох;

17.2. Б.Б, С.Б нарын хооронд байгуулсан 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох;

17.3. УБ/189 дугаартай Арилжааны гэрээгээр Б.Бод шилжүүлсэн “ГГ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан авах;

17.4. Дээрх нөхцөл байдлуудыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах.   

Сөрөг нэхэмжлэлийн эдгээр шаардлагаа үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээр дэмжин тайлбарлаж байх ба хувьцаа худалдан авахтай холбоотой өөрт ногдсон үүргээ биелүүлж, “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30 хувийн хувьцааны үнэ болох 150,000 ам.доллароо төлөөгүй тул хувьцаа эзэмшигч биш, хожим байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр С.Б тус компанийн 100 хувийн хувьцааг хууль ёсоор эзэмших болсон тул өөрийгөө “ЭАСЭЖЭ” ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигч болсон гэж, “ГТ” ХХК-ийн тамгыг хууль бусаар мэдэлдээ авах замаар дарамтлан гэрээнд гарын үсэг зуруулсан тул УБ/189 дугаартай Арилжааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж, энэ гэрээний дагуу өөрийн өмчлөлд байсан “ГГ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг Б.Бод шилжүүлсэн нь үндэслэлгүй тул хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулна гэж, эдгээр нөхцөл байдлыг улсын бүртгэлд бүртгэн хууль ёсоор баталгаажуулах учиртай гэж тус тус тайлбарласан.

18. Нэхэмжлэгч Б.Б үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн үндэслэл буюу 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээ нь хүчин төгөлдөр тул “ГГ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцааж шилжүүлэх үндэслэлгүй гэж маргажээ. 

19. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК нь нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан дараах шаардлага гаргажээ:

19.1.Б.Б, С.Б ба Австрали улсын “МРКЛ” компанийн хооронд 2016.08.09-ний өдөр байгуулсан гэрээгээр Б.Бын “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсныг тогтоолгох;

19.2.Б.Б, С.Б нарын хооронд байгуулсан 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох;

19.3.УБ/189 дугаартай Арилжааны гэрээгээр Б.Бод шилжүүлсэн “ГГ” ХХК-ийн 61.11 хувийн хувьцааг буцаан авах;

19.4.Дээрх нөхцөл байдлыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах;

19.5.MV-5707А болон MV-021408 дугаартай тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг Б.Бод даалгуулах.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, “төлбөрөө гүйцэд төлөөгүй атлаа хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдлаа ашиглан 2018.09.26-ны өдөр С.Бтэй хууль бус гэрээ байгуулж, нэг ч төгрөг зарцуулалгүйгээр охин компани болох “ГГ” ХХК-ийн хувьцааны 61.11 хувийг, компанийн барилга, тоног төхөөрөмж, мөн 539,2 кг алтны нөөц бүхий ашигт малтмалын хоёр тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан.” гэж тайлбарласан байна.

20. Нэхэмжлэгч Б.Б үндсэн нэхэмжлэлээ дэмжсэн үндэслэлээр бие даасан шаардлагыг эс зөвшөөрөн маргасан байна.

21. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Бын үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.Бийн сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК-ийн бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагаас 100,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээний зорилго, өмнө байгуулсан бусад гэрээ, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх үйл баримтыг нотлох баримтад үндэслэн тогтоож,  УБ/189 дугаартай Арилжааны гэрээ нь өмнөх 4 гэрээний үүргийг сольсон хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн. Энэ үндэслэлээр хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг ба бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож энэ гэрээг үндэслэж хийсэн үйлдлүүд хүчинтэй тул үр дагавар арилгуулах буюу “ГГ” ХХК-ийн хувьцаа, тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн бүртгэл хийх процесс зөрчигдөөгүй гэх захиргааны хэргийн шүүхийн дүгнэлт, гэрээг хүчингүй болгох, цуцлахдаа гэрээний нэг талыг оролцуулаагүй нөхцөл байдал зэргийг дүгнэн Б.Бын “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30 хувийн хувьцааны эзэмшил хууль ёсны гэж үзсэн. Энэ үүднээс С.Бийг 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, гэрээний дагуу үүссэн Б.Бын 30 хувийн хувьцаа эзэмших эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг ба бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон.  

Харин УБ/189 дугаартай Арилжааны гэрээний 7.2.10-т ...гэрээний 9 дүгээр зүйлд заасан тусгай нөхцөл болзлын дагуу “ИАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “ГГ” ХХК-ийн нийт хувьцааны 23.89 хувийн хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлэх ... үүргийг А тал болох С.Бд хүлээлгэсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн “ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцааг шаардсан үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Б.Тийн шаардлагаас хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 100,000,000 төгрөгийг хангаж, хүү тооцсон болон 50,000,000 төгрөгийг С.Бд шилжүүлсэн талаарх баримтгүй гэх үндэслэлээр үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

22. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрээс Б.Бын үндсэн нэхэмжлэл, сөрөг ба бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээж, найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан УБ/189 дугаартай Арилжааны гэрээний 7.2.9, 7.2.10 дугаар заалтууд хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэн эдгээр заалтууд тус хуулийн 56.1.8-д заасан бус, Иргэний хуулийн 46.1-д заасан хүчин төгөлдөр бус болзол гэж тайлбарласан. Улмаар шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан. Харин нэхэмжлэгч Б.Тийн шаардлагаас нотлох баримтыг дүгнэн 53,000,000 төгрөгт холбогдох хэсгийг нэмж хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, энэ агуулгаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

23. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны зүйлийг зөв тодорхойлсон байх боловч хууль ба үйл баримтыг уялдуулан хэрэглэхдээ холбогдох хуулийн заалтуудыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс уг байдлыг арилгаж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

24. Анхан ба давж заалдах шатны шүүх зохигчийн маргааны зүйл, үндсэн ба сөрөг, бие даасан шаардлагуудын үндэслэл болсон 2018.09.26-ны өдрийн Арилжааны гэрээг хүчин төгөлдөр буюу айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, дарамтлах замаар байгуулагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзжээ. Хяналтын шатны шүүх зохигчийн нотолгооны үүргээ хэрэгжүүлсэн байдал, талуудын өмнөх харилцаа, түүний дагуу байгуулагдсан гэрээнүүд, гэрээний дагуу хөдлөх (уурхайн тоног төхөөрөмж) ба үл хөдлөх эд хөрөнгө (уурхайн байгууламж), тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн байдал, хэрэгжилт, шүүхэд үндсэн нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэх хүртэл хугацаанд хүч хэрэглэсэн хэлцлийн талаар эсрэг талдаа гомдлын шаардлага гаргаагүй нөхцөл байдал зэрэг үйл баримтуудыг харьцуулсны үндсэн дээр уг дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзлээ.

Хэдийгээр Арилжааны гэрээ хүчин төгөлдөр байх боловч энэ гэрээг үндэслэн “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцаатай тэнцүүлэн “ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцааг хариуцагч С.Бээс гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Бын үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл зөв.

Учир нь Арилжааны гэрээний голлох тохиролцоонууд хүчин төгөлдөр боловч үндсэн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болж байгаа “...гэрээний 9 дүгээр зүйлд заасан тусгай нөхцөл болзлын дагуу “ИАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “ГГ” ХХК-ийн нийт хувьцааны 23.89 хувийн хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлэх ...” үүрэг хүлээсэн 7.2.10 дахь заалт, уг заалттай адил агуулга бүхий гэрээний бусад заалтууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Тодруулбал, ирээдүйд тэргүүн ээлжинд олж авах давуу эрх, буцаан худалдаж худалдан авах эрх, опцион, фючерс хэлцэл зэрэг хуульд заасан илтэд тодорхой боломж, амлалтууд үгүй бол хэзээ, хэрхэн олж авах нь тодорхойгүй, өөрт байхгүй, тухайлан өөр этгээдийн өмчлөлд оршиж буй, нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг ирээдүйд бусдад худалдахаар амлалт өгч хэлцэл байгуулах боломжгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. 

Иймд энэ хэлцлийн дагуу “ИАС” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж, тус компанийн эзэмшиж буй “ГГ” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх тухай тохиролцоог хүчингүй гэж үзнэ. Нэгэнт тус тохиролцоо хүчингүй тул тухайлан уг үүргийн хариу үүрэгт шилжүүлсэн гэх “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эсэх асуудал л хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагавар болно. Энэ үндэслэлээр “Ир Ар Си” ХХК-ийн эзэмшиж байгаа “ГГ” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцаатай тэнцүүлэн тайлбарлах замаар нэхэмжилж буй үндсэн шаардлага хангагдах боломжгүй. Харин “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх замаар хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

25. “ГТ” ХХК-ийн 9 хувийн хувьцааг хариуцагч С.Бээс гаргуулахаар шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хоёр шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дээр дурдсан үндэслэлээр буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэгч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, өмгөөлөгч Д.Нын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

26. Хариуцагч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, өмгөөлөгч Г.Энарын хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл мөн л дээр дурдсан Арилжааны гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудалтай уялдаж байх ба хариуцагч С.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК-ийн татгалзал, шаардлагын үндэслэл нь дээрх гэрээний хүчин төгөлдөр бус байдал болжээ.

Хариуцагч С.Б дээр дурдсан Арилжааны гэрээ хүчин төгөлдөр бус тул үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж тайлбарласан. Тэрээр Арилжааны гэрээ нь хүчин төгөлдөр бус тул уг хэлцлийн дагуу Б.Бод шилжүүлсэн “ГГ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан авах, 2016.08.09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаж, 2017.06.09-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан тул “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох сөрөг шаардлага гаргажээ. Эдгээр шаардлагуудыг хоёр шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Дараах үндэслэлээр шүүхийн энэ талаарх шийдлийг буруутгахгүй ч зарим дүгнэлтийг тодруулан тайлбарлах нь зүйтэй.

26.1. Маргаан бүхий Арилжааны гэрээний зарим хэсэг хүчин төгөлдөр бус ч Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу үлдэх хэсэг хүчин төгөлдөр тул тус гэрээгээр шилжүүлсэн “ГГ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх үр дагавар үүсэхгүй. Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзсэн Арилжааны гэрээний хэсэг нь сөрөг шаардлагын үндэслэл болоогүй. Хариуцагч С.Б нь өөрийн өмчлөлд байсан, “ГГ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг Б.Бод шилжүүлэхээр тохиролцсон байх ба энэ үүргийн хариуд Б.Боос “ЭАСЭЖЭ” ХХК-ийн зохих хэмжээний хувьцааг хүлээж авсан байна.

26.2. Хариуцагч С.Бийн “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох шаардлагыг давж заалдах шатны шүүх тодруулан тогтоож, тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ “... “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 70 хувийн хувьцааг С.Б, 30 хувийн хувьцааг Б.Б өмчилснийг бүртгэсэн бүртгэлийн тухайд “Монголиан Ресорс корпорэшн лимитэд” компани маргаагүй, ... Бүртгэлд бүртгэснийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 40 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн ...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгээгүй байна.

Тус дүгнэлт зарим талаар учир дутагдалтай байх тул дараах байдлаар тодруулах шаардлагатай. Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих улсын бүртгэлийн маргаан нь улсын бүртгэгчийн үйлдэл хууль ёсны эсэхийг шалган тогтоох маргаан байдаг. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн маргаан нь эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн, иргэний бүртгэлийн процесс ажиллагаа нь Улсын бүртгэлийн талаарх хууль тогтоомжуудад заасан зохих журмын дагуу явагдсан эсэх, уг ажиллагаанд зөрчил гарсан эсэх тухай маргаан байдаг бол ийнхүү бүртгэх үндэслэл болсон хэлцэл, шилжүүлэг, хуулийн этгээдийн эрх бүхий этгээд (хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал г.м)-ийн шийдвэр хууль зөрчсөн эсэх, хүчин төгөлдөр эсэх, уг хэлцэл, шийдвэрийн дагуу шилжсэн өмчлөх эрх болон хязгаарлагдмал эрх нь хүчин төгөлдөр эсэх тухай маргаан иргэний хэргийн шүүхийн харьяалах маргаанд хамаарна.

Иймд Австрали Улсын хуулийн этгээд “Монголиан Ресорс Корпорэшн Лимитед” компани болон Б.Б, С.Б нарын хооронд байгуулагдсан хэлцлийн дагуу хувьцааны өмчлөх эрх шилжсэн эсэх асуудлаар иргэний хэргийн шүүх дүгнэлт өгөх учиртай. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх хэлцлийг хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийхгүй, гагцхүү бүртгэгчийн үйлдэл эс, үйлдэл хуулийн дагуу эсэхэд дүгнэлт өгдөг. Иймд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас гарсан 40 дүгээр тогтоол нь Б.Б, С.Б нарыг “ЭАСЭЖЭ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэгчийн үйлдэл хууль ёсны эсэхийг бүртгэгчид олгосон эрх, үүргийн хүрээнд шалган тогтоосон эцсийн шийдвэр гэж үзнэ.

26.3. Хариуцагч С.Б “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн болох тухай сөрөг шаардлагыг нэхэмжлэгч Б.Бын эсрэг гаргахдаа хэрэгт хамааралгүй этгээд болох “Монголиан Ресорс Корпорэшн Лимитед” компанитай 2017.06.09-ний өдөр байгуулсан хэлцэл болон тус компанийн С.Б, Б.Б нартай 2016.08.09-ний өдөр байгуулсан хэлцлээ цуцалсан гэх агуулга бүхий мэдэгдлийг үндэслэл болгожээ. Гэвч эдгээр гэрээ хэлцлийн нэг тал нь “Монголиан Ресорс Корпорэшн Лимитед” компани байх ба тус компани нь өөрийн өмчлөлийн хувьцаагаа С.Б, Б.Б нарт шилжүүлсэн хүсэл зориг, түүний бодит хэрэгжилт болсон 2016.08.09-ний хэлцлийн талаар аливаа гомдол гаргаагүй байна. Энэ тохиолдолд тус хэрэгт авагдсан баримтын хүрээнд “Монголиан Ресорс Корпорэшн Лимитед” компанийн хүсэл зоригийг тодорхойлно.

Тодруулбал, хэлцэл байгуулагч нөгөө тал болох Б.Б 2016.08.09-ний өдрийн гэрээ цуцлагдаагүй, татгалзаагүй гэж маргасаар байгаа үед энэ асуудлыг эрх бүхий этгээдээр эцэслэн шийдвэрлүүлээгүй, хэлцэл хийгч эсрэг талынхаа байр суурийг нэг мөр тодорхойлоогүй, түүнчлэн хэлцлийн хэрэгжилтээс эрх ашиг нь шууд хөндөгдөх тал болох “Монголиан Ресорс Корпорэшн Лимитед” компани бүртгэлийн талаар аливаа гомдол гаргаагүй байгаа үйл баримтуудад үндэслэн 2016.08.09, 2018.09.26-ны өдрийн хэлцлүүдийг тус тус хүчинтэй гэж дүгнэн хариуцагч С.Бийг “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.

27. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК-ийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Б оролцож байжээ. “ЭАСЭЖЭ” ХХК нь хяналтын шатанд 944,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 2023.02.13-ны өдөр төлсөн байх боловч хуульд заасан журмаар тухайлсан гомдол бичгээр ирүүлээгүй байна. Түүнчлэн хяналтын шатны шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад хяналтын гомдол гаргаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг андуурч төлсөн гэх агуулга бүхий тайлбар гаргаж байх тул гуравдагч этгээд“ЭАСЭЖЭ” ХХК-ийг шүүхийн шийдвэр, магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй гэж үзэхээр байна.

28. Гэвч хоёр шатны шүүхээс гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон дүгнэлтийг буруутгах үндэслэлгүйг дурдан дараах нэмэлт дүгнэлтийг хийх нь зүйтэй гэж үзэв. Тодруулбал, гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК нь 2018.09.26-ны өдрийн Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгосны үндсэн дээр тус гэрээний дагуу шилжүүлсэн гэх “ГГ” ХХК-ийн 61.11 хувийн хувьцааг буцаан олж авах шаардлага гаргасныг хоёр шатны шүүх хангах үндэслэлгүй гэж үзсэн.

Тодруулбал, нэгэнт Арилжааны гэрээний холбогдох заалт хүчин төгөлдөр тул “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 20 хувийн хувьцааны хариуд Б.Бод шилжүүлсэн С.Б, “ЭАСЭЖЭ” ХХК-ийн өмчлөлийн “ГГ” ХХК-ийн 75.11 хувь (14%+61.11%)-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгуулах шаардлага хангагдах боломжгүй. Хэдийгээр Б.Б С.Б нар Арилжааны гэрээ байгуулах үед “ГГ” ХХК-ийн 61.11 хувийн хувьцаа С.Бийн өмчлөлд бус, “ЭАСЭЖЭ” ХХК-ийн өмчлөлд байсан нь тогтоогдож байх боловч уг тохиролцоог “ИАС” ХХК-ийн өмчлөлийн 23.89 хувийн хувьцаатай адилтгах тохиролцоо гэж дүгнэхгүй. Учир нь Арилжааны гэрээ байгуулагдах тухайн үед “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 70 хувийн хувьцаа С.Бийн, 30 хувийн хувьцаа Б.Бын өмчлөлд байсны зэрэгцээ гэрээ хэрэгжсэнээр С.Б нь “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох, гэрээ хэрэгжээгүй үед ч С.Б тус компанийн хувьцааны дийлэнх олонхыг дангаар эзэмшдэг байх тул “ГГ” ХХК-ийн 61.11 хувийн хувьцааг захиран зарцуулах боломжийг “Ир Ар Си” ХХК-ийн өмчлөлд байсан 23.89 хувийн хувьцааг захиран зарцуулах боломжтой адилтгах аргагүй.

Энэ үүднээс “ЭАСЭЖЭ” ХХК-ийн өмчлөлд байсан, “ГГ” ХХК-ийн 61.11 хувийн хувьцааг Б.Бод шилжүүлэх тухай Арилжааны гэрээний зохицуулалтыг хүчин төгөлдөр гэж үзэж, үр дагаврыг арилгуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

29. Түүнчлэн бие даасан шаардлагаас MV-5707А болон MV-021408 дугаартай тусгай зөвшөөрлийг буцаан гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

Талуудын хооронд байгуулсан Арилжааны гэрээний 2.4-т Сэлэнгэ аймгийн хүдэр сумын нутагт байрлах Шийр амны MV-012512 дугаартай, “ЭАСЭЖЭ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл дурдагджээ. Гэтэл гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК нь тус гэрээг хүчин төгөлдөр бус гэх тайлбартаа үндэслэн гэрээний дагуу шилжүүлсэн гэх MV-5707А болон MV-021408 дугаартай тусгай зөвшөөрлийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Өөрөөр хэлбэл, гэрээгээр шилжүүлсэн гэх тусгай зөвшөөрөл, гуравдагч этгээдийн гаргуулахаар шаардаж буй тусгай зөвшөөрлүүд давхцахгүй байхын зэрэгцээ Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг хувь хүн эзэмших хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээр дурдсан тусгай зөвшөөрлүүд Б.Бын өмчлөл, эзэмшилд байгаа гэх үйл баримт тогтоогдсонгүй. Иймд энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч иргэнээс гаргуулах тухай “ЭАСЭЖЭ” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэстэ

30. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас нэхэмжлэгч Б.Б нь “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг 2016.08.09-ний гэрээний дагуу олж аваагүй болохыг тогтоолгох шаардлагыг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК нь дээрх худалдах, худалдан авах гэрээний тал биш тул тус гэрээг үндэслэн гэрээ болон хуульд заасан шаардлага гаргах, эсхүл үгүйсгэл, татгалзал гаргах, гэрээг үндэслэн маргах, шаардах эрхээ тодорхойлох боломжгүй тул хоёр шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

31. Нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шийдвэр, магадлалыг эс зөвшөөрөн, Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар хяналтын гомдол гаргажээ. Гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Б.Тийн хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан шаардлагын талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... хэрэгт авагдсан Б.Тээс Б.Б, С.Б нарт 50,000,000 төгрөгийг 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн болох нь хэргийн 1 дэх хавтас 204 дэх талын ар, 213 дахь талд авагдсан баримтаар тогтоогдсон” гэж дүгнэн зээл, хүүгийн төлбөрт 53,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

32. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Б, Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, өмгөөлөгч Г.Энарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулав.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2023/00081 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02747 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

              “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан “ГТ” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэл,

нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан гаргасан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Монголиан Ресорс корпорэшн лимитед” компанитай байгуулсан “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “ГГ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай хариуцагч С.Бийн сөрөг нэхэмжлэл,

нэхэмжлэгч Б.Бод холбогдуулан гаргасан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “ЭАСЭЖЭ” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “ЭАСЭЖЭ” ХХК-ийн 30 хувийн эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “ГГ” ХХК-ийн 61.11 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах, MV-5707А болон MV-021408 дугаартай 539,2 кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан гаргуулахыг даалгуулах тухай гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу хариуцагч С.Бээс 153,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,150 төгрөг, нэхэмжлэгч Б.Тээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,448,000 төгрөг, хариуцагч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 829,050 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 943,847 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс 922,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.06-ны өдөр төлсөн 210,000 төгрөг, нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2023.02.06-ны өдөр төлсөн 684,000 төгрөг, нэхэмжлэгч Б.Бын өмгөөлөгч Д.Н хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.06-ны өдөр төлсөн 210,000 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, өмгөөлөгч Г.Энарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.13-ны өдөр төлсөн 830,000 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ЭАСЭЖЭ” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргаагүй боловч улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.13-ны өдөр 944,000 төгрөг төлсөн байх тул улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж “ЭАСЭЖЭ ХХК-д олгосугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                               ШҮҮГЧИД                                                        Н.БАЯРМАА

                                                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД