Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/02657

 

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/02657

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: . Б. Б

Нэхэмжлэгч: Б.Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Б-д холбогдох

Эм ХХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу нэг бүр нь 1195 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10000 ширхэг хувьцааг нэхэмжлэгч С.Б-д буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгах, хамтран ажиллах болон зээлийн гэрээний үүрэгт 258.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч С.Бийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн ГгоулдХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Бод даалгаж, Б.Б нь Эм ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.Бын шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч С.Б болон Б.Б нар нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ байгуулсан билээ. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учир нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эрх зөрчигдсөн гэж үзэж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхээс хүсэж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ мөн зүйлийн 9.4.3-т хүлээсэн үүргийн гүйцэтгүүлэх гэж заасан аргыг сонгон, үүргээ биелүүлэхийг хариуцагч С.Бээс дараах байдлаар шаардаж байна. Хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний 3 болон 9 дүгээр зүйлд зааснаар С.Б нь өөрийн өмчилж буй Ггоулд ХХК-ийн хувьцааны 14 хувийг, ЭмХХК-ийн өмчилж буй Ггоулд ХХК-ийн хувьцааны 61.11 /нийт 75.11/ хувийг, 012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл, И Ар Си ХХК-ийн өмчилж буй Ггоулд ХХК-ийн хувьцааны 23.89 хувийн хувьцаа зэргийг тус тус Б.Бод шилжүүлэх, харин үүний хариуд Б.Б нь өөрийн өмчилж буй ЭмХХК-ийн хувьцааны 30 хувийг С.Бд шилжүүлэхээр тохиролцсон байна. Ийнхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 7.2.9, 9 дүгээр зүйлд талуудын хоорондоо солилцож буй зүйлүүдийн үнийг дараах байдлаар тодорхойлжээ. А тал болох С.Бээс Б талд буюу Б.Бод шилжүүлэн өгч буй Ггоулд ХХК-ийн хувьцааны 75.11 хувь нь Б.Боос С.Бд шилжүүлж буй ЭмХХК-ийн хувьцааны 20 хувьтай тэнцэнэ, харин үлдсэн ЭмХХК-ийн хувьцааны 10 хувь нь И Ар Си ХХК-ийн өмчилж буй Ггоулд ХХК-ийн хувьцааны 23.89 хувьтай тэнцэнэ. Тиймээс хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д С.Бээс Б.Бод тухайн үед бодитоор шилжүүлсэн эрх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө зэрэг гэрээний зүйлүүдийн үнэ нь Б.Боос С.Бд шилжүүлэн өгч буй ЭмХХК-ийн 20 хувийн хувьцааны үнэтэй тэнцүү байхаар заасан. Харин гэрээний 9 дүгээр зүйлийг Ггоулд ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг ЭмХХК-ийн 10 хувийн хувьцаагаар арилжих тусгай нөхцөл болзол хэмээн нэрлэж, мөн зүйлийн 9.2-т ...Ггоулд ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг И Ар Си ХХК-иас шилжүүлэн аваагүй тохиолдолд С.Б нь ЭмХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан Б.Бод шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Б.Боос ЭмХХК-ийн хувьцааны 30 хувийг шилжүүлэн авснаар С.Б нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч болсон бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Б тал өөрийн эзэмшиж байгаа ЭмХХК-ийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааг А талд шилжүүлснээр А тал ЭмХХК-ийн нийт хувьцааг 100 хувь эзэмшинэ гэж заасан. Уг гэрээний 9 дүгээр зүйлд А тал буюу С.Б нь И Ар Си ХХК-ийн өмчилж буй Ггоулд ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг ЭмХХК-ийн өмчлөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авч, улмаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор уг хувьцааг Б тал буюу Б.Бын өмчлөлд шилжүүлээгүй тохиолдолд Б тал нь дараах нөхцөл болзолоос аль нэгийг нь сонгон А талаас шаардахаар харилцан тохиролцсон байна. Үүнд: 1. А тал 1.000.000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг Монгол банкны тухайн үеийн ханшаар тооцон Б талд үл маргах журмаар шилжүүлэх, 2 А тал шилжүүлэн авсан ЭмХХК-ийн хувьцааны 10 хувийг буцаан Б талд шилжүүлэн өгөх гэсэн болно. Иймд Б тал буюу Б.Б нь гэрээний дагуу А тал шилжүүлэн авсан ЭмХХК-ийн хувьцааны 10 хувийг буцаан Б талд шилжүүлэн өгөх гэсэн агуулга бүхий шаардлагыг гаргаж байна. Гэрээ байгуулах зед И Ар Си ХХК-ийн өмчилж буй Ггоулд ХХК-ийн хувьцааны 23.89 хувийг шууд нэхэмжлэгч Б.Бод шилжүүлж өгөх боломжгүй байсан учир уг үүргийг гүйцэтгэх хугацааг тогтоож, харин Б.Б нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу өөрийн өмчлөлийн ЭмХХК-ийн 30 хувийн хувьцааг С.Бд гэрээ байгуулснаас хойш 8 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлж өгсөн билээ. Энэхүү гэрээг байгуулах үед Б.Б нь Эм ХХК-ийн 20 хувийн хувьцааг эхлээд шилжүүлнэ. Ггоулд ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг авсныхаа дараа үлдэх 10 хувийг С.Бийн өмчлөлд шилжүүлэх тухай санал гаргахад С.Б нь би Эм ХХК-ийн хувьцааны 100 хувийн өмчлөгч болох шаардлагатай байна, гэрээ байгуулсныхаа дараа Ггоулд ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг И Ар Си ХХК-иас шилжүүлэн авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй гэх тайлбар гаргаж байсан. С.Б нь энэхүү үүргээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл Ггоулд ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг ЭмХХК-ийн өмчлөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авч, улмаар Б.Бын өмчлөлд шилжүүлж өгөөгүй байна. Нэгэнт С.Б нь тодорхой хугацааны дотор гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй учир гэрээгээр тохиролцсоны дагуу тэрээр ЭмХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан Б.Бод шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй болно. Талууд хүсэл зоригоо бодитоор илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан учир Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ. 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж тус тус зааснаар арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Улмаар С.Б нь И Ар Си ХХК-ийн өмчлөлийн Ггоулд ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг ЭмХХК-ийн өмчлөлд холбогдох хууль тогтоомжинй дагуу шилжүүлэн авч, улмаар Б.Бын өмчлөлд шилжүүлж өгөх үүргээ гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгээгүй, биелүүлж чадахгүй нь илэрхий тодорхой байгаа учир гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Мөн С.Б нь энэхүү үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, биелүүлэхээс зориуд татгалзаж буй нь удаа дараагийн уулзалт ярилцлагын явцад тодорхой болсон бөгөөд үүргээ гүйцэтгэхээс илэрхий татгалзаад байгаа билээ. Тиймээс нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Бтэй байгуулсан хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар шилжүүлэн өгсөн ЭмХХК-ийн нийт хувьцааны 10 хувийн хувьцаагаа буцаан шилжүүлж өгөхийг шаардаж байгаа болно. Иймд ЭмХХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу нэг бүр нь 1195 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10000 ширхэг хувьцааг нэхэмжлэгч С.Бод буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгаж өгнө үү.

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Б.Т болон С.Б, Б.Б нарын хооронд ТВВ1610001 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Гэрээний 2 дугаар зүйлд зааснаар Б.Т нь С.Б, Б.Б нарын эзэмшиж буй ЭмХХК-ийн бусдад төлөх төлбөр буюу Улаанбаатар хотын банкинд төлөх ёстой 1.108.755.595 төгрөгийг төлөх, үүний хариуд Б.Т нь Гтрейд ХХК-ийн хувьцааны 7 хувь, Ггоулд ХХК-ийн хувьцааны 8.5 хувийг тус тус С.Бээс шилжүүлэн авахаар тохиролцсон байна. Улмаар Б.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 90.000.000 төгрөг болон 4158 ам.доллар /ханш 2668.87 төгрөг, нийт 100.000.000/ тус тус ЭмХХК-ийн 460021423 дугаартай дансанд шилжүүлсэн. Гэтэл гэрээ байгуулснаас хойш С.Бийн үзэл бодол өөрчлөгдөж, ТВВ1610001 дугаартай хамтран ажиллах гэрээг цуцалъя, Гтрейд ХХК, Ггоулд ХХК-иудын хувьцааг шилжүүлж өгөхгүй, төлсөн 100.000.000 төгрөгийг хүүгийн хамт буцаан өгнө гэсэн тул Б.Т нь дээрх компаниудын хувьцааг шилжүүлж аваагүй, цаашид авахгүй бөгөөд С.Бд төлсөн 100.000.000 төгрөгөө хүүгийн хамт буцаан авах хүсэлтэй байгаа болно. Гэрээний 4 дүгээр зүйлийн 5-д Б талын үүрэг гэсэн хэсэгт А тал үүргээ биелүүлснийхээ төлбөрт эзэмших хувьцаанаас татгалзсан тохиолдолд А талын гаргасан зардлыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр тооцон аль болох боломжит богино хугацаанд буцаан төлнө гэж заасан билээ. Тиймээс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртлэх 36 сарын хугацаанд ногдох 100.000.000 төгрөгийн хүү нь 90.000.000 төгрөг бөгөөд үндсэн төлбөр 100.000.000 төгрөг, нийт 190.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Тээс С.Бд 50.000.000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн ба зээлийг одоо хүртэл буцаан төлөөгүй байна. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртлэх 36 сарын хугацаанд ногдох 50.000.000 төгрөгийн хүү 18.000.000 төгрөг, үндсэн төлбөр 50.000.000 төгрөг, нийт 68.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Тээс авсан мөнгөө С.Б буцааж өгөөгүй, Б.Тт Гтрейд ХХК, Ггоулд ХХК-иудын хувьцаа аль аль нь шилжээгүй. Зохигчдын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний 7.2.5-д Б.Ттэй байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах гэрээн дээрх бүх үүргийг С.Б нь Б.Тийн өмнөөс бүрэн хариуцаж үл маргах журмаар биелүүлнэ гэсэн байгаа. Тиймээс хариуцагч С.Бээс нийт 258.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч С.Баясгалан шүүхэд урьд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: С.Б нь өөрийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Б.Бтой Б.Бтой 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр №8 дугаартай Эм ХХК-ийг хамтран худалдан авч, түүний хувьцааг эзэмших гэрээг байгуулсан. Гэрээгээр С.Б худалдан авах үнийн 70 хувийг төлж түүнд оногдох хувьцааг, Б.Б үлдэх 30 хувийг төлж түүнд оногдох хувьцааг тус тус эзэмшиж, тус компанийн Улаанбаатар хотын банкинд төлөх 1.103.082.2223 төгрөг болон бусад өр төлбөрийг хувааж төлөхөөр тохирсон. Ингээд бид 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ЭмХХК-ийг 500.000 ам.доллараар хамтран худалдан авч, гэрээ зурагдсан өдөр урьдчилгаа 10 ам.доллар, компанийн эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлснээр үлдэгдэл төлбөр 499.990 ам.долларыг худалдагч талын дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЭмХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр ЭмХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Бийг, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Быг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн гүйцэтгэх захирлаар 70 хувийн хувьцаа эзэмшигч С.Б бүртгэгдсэн. Компанийг худалдан авсан тул С.Б, Б.Б нар нь ЭмХХК-ийн Улаанбаатар банкинд төлөх 1.103.082.223 төгрөгийн өр төлбөрийг Б.Тээр төлүүлэхээр болж 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр №ТВВ1610001 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээнд Б.Т нь А тал, С.Б, Б.Б нар нь Б тал болон оролцож, А тал Улаанбаатар банкинд төлөх өр төлбөрийг төлөх, түүний хариуд Б тал хувьцаа шилжүүлэн өгөх нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан. Гэтэл Б.Б нь ЭмХХК-ийг худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас худалдагч Монголиан ресоурс корпорейшн компани нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЭмХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүй болгож, цуцалсан тухай мэдэгдлийг Б.Б болон С.Б нарт ирүүлсэн. ЭмХХК-ийг худалдан авсан гэрээг худалдагч тал хүчингүй болгож, цуцалсан учир Б.Ттэй байгуулсан хамтран ажиллах гэрээ мөн хэрэгжих боломжгүй болсон бөгөөд Б.Т нь ЭмХХК-ийн Улаанбаатар банкинд төлөх өрнөөс 100.000.000 төгрөгийг компанийн өмнөөс шилжүүлсэн нь үнэн болно. 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЭмХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ нэгэнт хүчингүй болж, цуцлагдсан учир С.Б Эм ХХК-ийг ганцаараа худалдан авах саналыг Монголиан ресоурс корпорейшн компанид тавьснаар 2017 оны 06 дугаар сарын 09-нйи өдөр Монголиан ресоурс корпорейшн компанитай ЭмХХК-ийн бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг дахин байгуулж, компанийг дангаараа худалдан авсан. С.Б нь компанийн 100 хувийн эзэмшигч болсон тул ЭмХХК-ийн Улаанбаатар банкинд төлөх 1.103.082.223 төгрөг болон бусад өр төлбөрийг төлж барагдуулсан. С.Б ЭмХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх гэтэл Б.Б нь түүний өмчлөлийн ГтрейдХХК-ийн тамга, тэмдгийг барьцаалан авч, хэрэв ЭмХХК-ийн 30 хувийн хувьцаа болон тамга, тэмдгээ авмаар байгаа бол Ггоулд ХХК болон Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өгөхийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүч хэрэглэн байгуулсан. Тус гэрээний 8.2.5-д Б тал нь өөрт хадгалагдаж байгаа Гтрейд ХХК-ийн тамга тэмдгийг гэрээний дагуу хувьцааны шилжилт Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдмэгц А талд хүлээлгэн өгнө гэж тусгасан нь дээрх үйл баримтыг буюу хүч хэрэглэж хийсэн хэлцэл болохыг давхар нотолно. Уг хүч хэрэглэсэнтэй холбоотой Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч н.Мягмаржав гэдэг хүнтэй холбоотой хүч хэрэглэсэн баримтыг шүүхэд гаргаж өгч үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Шүүгч н.Мягмаржавтай холбоотой баримтыг С.Бээс өгсөн даруйд дээрх шүүгч н.Мягмаржав нь хавтаст хэрэгт байгаа баримтыг нэг бүрчлэн мэдсэн. Гэвч н.Мягмаржав нь энэ хэргийн оролцогч биш атлаа шүүхэд 2 тайлбар ирүүлсэн. Төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа шүүгч хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс ийнхүү оролцож, тайлбар гаргаж байгаа нь хэрэгтэй шууд ашиг сонирхлын зөрчилтэй, нэхэмжлэгч Б.Бтой байнгын харилцаатай байдаг болохыг харуулж байна. Б.Б нь ямар ч төлбөрийн чадваргүй атлаа ЭмХХК-ийг хамтран худалдан авна гэх саналыг анхнаасаа худлаа тавьж, бүх төлбөрийг надаар төлүүлж, компанийн хувьцааг олж авах гэсэн санаа зорилготой байсан болох нь тодорхой болсон. Учир нь Б.Б ЭмХХК-ийг худалдан авахад нэг ч төгрөг төлөөгүй атлаа хүчингүй болсон гэрээг үндэслэн компанийн 30 хувийн хувьцааг олж авч, түүнийгээ компанийн цорын ганц хууль ёсны хувьцаа эзэмшигч надад хүч хэрэглэж, сүрдүүлж, тамга тэмдэг барьцаалан дарамталж, хууль зөрчсөн арилжааны гэх гэрээг байгуулж, С.Бийн насаараа хөдөлмөрлөж бий болгосон ГгоулдХХК-ийг маань бусад эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн хамт авсан. С.Б ЭмХХК-ийн хууль ёсны 100 хувийн хувьцаа эзэмшигч атлаа компанийнхаа 30 хувийн хувьцааг Б.Боос авахын тулд түүнд олон сая төгрөгөөр үнэлэгдэх Ггоулд ХХК болон Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг, уурхайн байгууламж, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг өгч, өөрийн компанийнхаа 30 хувийн хувьцааг авахаар хийсэн хэлцэл нь хуульд үл нийцэх, хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд Б.Б нь хүчингүй болсон хэлцэлээр олж авсан компанийн 30 хувийн хувьцааг эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрхгүй атлаа хууль ёсны 100 хувь өмчлөгч С.Бд хүч хэрэглэж, компанийн тамга, тэмдэг барьцаалж, С.Бийн 100 хувь худалдаж авсан компанийн хувьцааг надад арилжаалж хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн Ггоулд ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлэн өгөхийг Б.Бод даалгаж, Б.Б нь ЭмХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоож өгнө үү.

Хариуцагч С.Б нь нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Б.Т нь №ТВВ1610001 тоот гэрээний үүргээ биелүүлэхгүй, мөн түүний найз гэх Б.Б уг гэрээний нэг тал болон оролцож гарын үсэг зурсан болно. Иймд дээрх гэрээний үүргийг Б.Т нь шаардах эрхгүй ба хэрэв шаардлага гаргах бол Б.Боос шаардах нь зүйтэй байна. Мөн Б.Т нь 50.000.000 төгрөгийг 1 хувийн хүүтэй зээлсэн гэжээ. Уг 50.000.000 төгрөгийг Б.Б зээлж авсан ба мөнгө хүлээн авсан баримтад Б.Б гарын үсэг зурсан. Уг зээлийн мөнгийг С.Б хүлээн аваагүй тул мөн Б.Боос шаардах нь зүйтэй гэв.

 

Хариуцагч С.Бийн шүүхэд анх гаргасан сөрөг нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Б.Б нь 2015 онд өөрийгөө хуульч, өмгөөлөгч гэж танилцуулж, мөн С.Бийн үүсгэн байгуулсан компанитай холбоотой маргааныг мэднэ, уг асуудалд чинь тусалж чадна, миний ард том шүүгч байдаг гэх зэргээр ярьж анх холбогдсон. С.Б нь түүнд итгэж шүүх болон бусад төрийн байгууллагад өөрийгөө төлөөлөн оролцох итгэмжлэл олгож, Б.Б нь хэд хэдэн хэрэг маргаанд шүүхэд төлөөлж оролцсон. Б.Б нь С.Бийн бүхий л бизнес үйл ажиллагаанд хуульч, өмгөөлөгчийнхөө зүгээс оролцох болсон бөгөөд ЭмХХК гэх компанийг Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компаниас худалдан авах гэж буйг мэдэж байсан бөгөөд өөрийн найз шүүгч гэх хүнээр худалдан авах гэрээ хэлцлийг боловсруулахаар болсон. Гэрээг боловсруулах явцад Б.Б нь дээрх компанийн хувьцааг хамтран худалдан авах санал тавьсан ба миний бие зөвшөөрснөөр 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ЭмХХК-ийг 500.000 ам.доллараар хамтран худалдан авч, гэрээ зурагдсан өдөр урьдчилгаа 10 ам.доллар, компанийн эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлснээр үлдэгдэл төлбөр 499.990 ам.долларыг худалдагч талын дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЭмХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр ЭмХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Бийг, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Быг 2016 оны 10 дугаар сард улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн гүйцэтгэх захирлаар 70 хувийн хувьцаа эзэмшигч С.Б бүртгэгдсэн. Гэтэл Б.Б нь ЭмХХК-ийг худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас худалдагч Монголиан ресоурс корпорейшн компани нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЭмХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, цуцалсан. Гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас нэгэнт цуцлагдсан учир С.Б ЭмХХК-ийг дангаараа худалдан авахаар болж, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монголиан ресоурс корпорейшн компанитай ЭмХХК-ийн бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг байгуулж, хууль ёсны цорын ганц хувьцаа эзэмшигч болон. С.Б ЭмХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх гэтэл Б.Б нь С.Бийн өмчлөлийн Гтрейд ХХК-ийн тамга, тэмдгийг барьцаалан авч, хэрэв ЭмХХК-ийн 30 хувийн хувьцаа болон тамга, тэмдгээ авмаар байгаа бол Ггоулд ХХК болон Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өгөхийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүч хэрэглэн байгуулсан. Дээрх гэрээг хүч хэрэглэж байгуулахдаа Гтрейд ХХК-ийн тамга, тэмдгийг хууль бусаар барьцаалж, мөн өөрийн хамтрагч гэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Мягмаржав гэх хүнээр дарамтлуулах болсон. Шүүгч Мягмаржав нь манай компани дээр ирж дарамталж, гэрээнд гарын үсэг зур гэж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр сүрдүүлсэн бөгөөд энэхүү үйл баримтыг нотлох баримт байгаа болно. Миний бие Гтрейд ХХК-даа хөрөнгө оруулалт авахаар гэрээ хэлцэл байгуулах шатанд явж байсан бөгөөд Б.Б нь тамга, тэмдгийг хууль бусаар барьцаалж авсны улмаас хөрөнгө оруулагч нараа алдах эрсдэл тулгарч, мөн шүүгч Мягмаржав нь айлган сүрдүүлж, дарамталж аргагүй нөхцөл байдалд оруулснаас дээрх гэрээнд гарын үсэг зурах болсон. Тус гэрээний 8.2.5-т Б тал нь өөрт хадгалагдаж байгаа Гтрейд ХХК-ийн тамга тэмдгийг гэрээний дагуу хувьцааны шилжилт Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдмэгц А талд хүлээлгэн өгнө гэж тусгасан нь хүч хэрэглэж хийсэн хэлцэл болохыг давхар нотолно. Б.Б нь шүүхэд өгч бүх эд хөрөнгийг чинь булааж авна, шүүгч Мягмаржав бол нөлөөтэй шүү, чи өөрөө л мэд гэж айлган сүрдүүлж байсан бөгөөд улмаар 2018 оны 8 дугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, хууль бусаар олж авсан ЭмХХК-ийн 30 хувийн хувьцаагаа үндэслэн миний бүх эд хөрөнгийг нэхэмжилж, шаардлага гаргаж байсан. С.Б ЭмХХК-ийн хууль ёсны 100 хувийн хувьцаа эзэмшигч атлаа компанийнхаа 30 хувийн хувьцааг Б.Боос авахын тулд түүнд олон сая төгрөгөөр үнэлэгдэх Ггоулд ХХК болон Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өгч, өөрийн компанийнхаа 30 хувийн хувьцааг авахаар хийсэн хэлцэл нь хуульд үл нийцэх, хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Б.Б нь хүчингүй болсон гэрээг үндэслэж олж авсан ЭмХХК-ийн 30 хувийг буцаагаад С.Бд арилжиж, хариуд нь эд хөрөнгйиг нь авч байгаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасныг зөрчиж байна. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ. Тухайн этгээд өөрийн өмчлөлийн хөрөнгийг харилцаан өөр этгээдтэй арилжина гэж заасан. Гэтэл Б.Бын арилжиж байгаа ЭмХХК-ийн 30 хувь нь түүний өмчлөлийн биш болсон байхад ЭмХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон С.Бд өөрт нь арилжаалаад байгаа нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа хувьцаатай хамт компанийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг зэргийг шаардсан боловч Компанийн тухай хуульд зааснаар хувьцааг компанид оруулсан хувь хүний эд хөрөнгө гэж ойлгох тул хувьцаатай хамт эд хөрөнгийг нэг бүрчлэн шаардах шаардлагагүй гэж үзээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа зөвхөн хувьцаа 75.11 хувийг буцаан шаардсан байгаа. Тусгай зөвшөөрөл нь ЭмХХК-ийн байгаа тул өөрийнхөө эзэмшилд байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шаардах шаардлагагүй гэж үзсэн. Иймд хүчингүй болсон хэлцэл буюу 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ЭмХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр олж авсан компанийн 30 хувийн хувьцааг эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрхгүй атлаа хууль ёсны 100 хувь өмчлөгч С.Бд хүч хэрэглэж, компанийн тамга, тэмдэг барьцаалж, өөрийнх нь компанийн хувьцааг өөрт нь арилжаалж хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн Ггоулд ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлэн өгөхийг Б.Бод даалгаж, Б.Б нь ЭмХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Бын шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагч С.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...надад хүч хэрэглэж, сүрдүүлж, тамга, тэмдэг барьцаалж дарамтлан арилжааны гэх гэрээг байгуулсан хэмээн тайлбарласан хэдий ч уг тайлбар нь Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох аль үндэслэлд хамаарахыг тодорхой заагаагүй байна. Гэхдээ тэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хүч хэрэглэх, сүрдүүлэх, дарамтлах гэсэн үгсийг ашигласан байх тул Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэсэнд хамруулахаар хичээсэн нь илэрхий юм. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл арилжааны гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан бөгөөд С.Б нь хүчинд автаж уг гэрээг байгуулсан гэж үзэж байгаа бол 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дотор гомдлын шаардлага гаргах бүрэн эрхтэй байжээ. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т хэлцэл хийгч этгээд хүч хэрэглэсэн тухай гомдлын шаардлагыг нэг жилийн дотор гаргахаар зохицуулсан нь хүчинд автсан гэх гэрээний нэг талыг хамгаалах зорилготой, гэтэл С.Б нь ийнхүү гомдлын шаардлага гаргаагүй, харин ч арилжааны гэрээний дагуу ЭмХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч болж,улмаар хувьцаагаа гуравдагч этгээдэд бэлэглийн журмаар шилжүүлсэн байна. Түүнчлэн нөгөө тал буюу Б.Б, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж, С.Бтэй арилжааны гэрээ байгуулсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүйгээс гадна Иргэний хуульд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох бусад үндэслэлийг нотолсон хангалттай үнэн зөв, эргэлзээгүй, бодит байдалд нийцсэн нотлох баримт байхгүй юм. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулахад шүүгч Д.Мягмаржав огт оролцоогүй ба тэр өөрөө энэ тухай тайлбараа бичгээр шүүхэд хоёр удаа гаргасан байгаа. С.Б нь хүнд дарамтлуулж, хүчинд автаж гэрээнд гарын үсэг зурах этгээд огт биш. Арилжааны гэрээ байгуулах үед Гтрейд ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ЭмХХК байсан бөгөөд арилжааны гэрээ байгуулсны үр дүнд С.Б нь өөрөө ЭмХХК болон түүнийн охин компани болох Гтрейд ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч болсон билээ. Улмаар С.Б нь ЭмХХК болон түүний охин компани болох Гтрейд ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч болсноор Гтрейд ХХК-ийн тамга, тэмдгийг түүнд шилжүүлэн өгөх нь гарцаагүй, зүй ёсны хийгдэх, хэлбэр төдий үйлдэл байсан тул энэхүү нөхцөл байдлыг баталгаажулах зорилгоор арилжааны гэрээний 8.2.5-д Б тал нь өөрт хадгалагдаж байгаа Гтрейд ХХК-ийн тамга, тэмдгийг гэрээний дагуу хувьцааны шилжилт Улсын бүртгэлийн ерөнхий газар, хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдмэгц А талд хүлээлгэн өгнө гэсэн заалтыг түүнийг санаачилгаар гэрээнд оруулсан. Тамга, тэмдэг хэний эзэмшилд байгаа нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн өмчлөх эрхийг зөрчихгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой бөгөөд хүсвэл тухайн этгээд тамга, тэмдгээ хуульд заасан журмын дагуу дахин гаргуулж авах боломжтой байдаг. ЭмХХК-ийн хувьцаа эзэмшигч Монголиан ресоурс корпорейшн компанийн захирал Петет коок, Монгол Улсын иргэн С.Б, Б.Б нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан ЭмХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах гэрээний зүйл нь буюу худалдаалагдаж буй зүйл нь ЭмХХК-ийн бүх хувьцаа байх бөгөөд худалдагч тал нь Монголиан ресоурс корпорейшн компанийн захирал Петет коок, худалдан авагч тал нь Монгол Улсын иргэн С.Б, Б.Б нар юм. Уг гэрээнд талууд бүгд гарын үсгээ зурж хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж заасан шаардлагад нийцэж байна. Ийнхүү нэхэмжлэгч Б.Б нь ЭмХХК-ийн хувьцааны 30 хувийг хуульд заасан хэлцлийн үндсэн дээр олж авсан бөгөөд уг өмчлөх эрхээ 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгаажуулсан юм. Тодруулбал, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЭмХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч С.Б, Б.Б нар компанийн дүрэмд өөрчлөлт оруулан батлуулсан нь ЭмХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д хувь нийлүүлсэн хөрөнгөнд эзлэх хувь гэсэн хэсэгт С.Б 70 хувь, Б.Б 30 хувь гэж зааснаар нотлогдож байна. Эм ХХК-ийн захирлаар өмнө нь ажиллаж байсан Ж.Танан нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЭмХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг бүртгэсэн улсын бүртгэлийн талаар гомдол гаргаснаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/742 дугаар тушаалаар бүртгэлийг хүчингүй болгосон учраас С.Б бид хоёр хамтран Захиргааны хэргийн шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/472 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гартал гэрээний төлбөр болох 499990 ам.долларыг төлөх боломжгүй болсныг тухайн үед нь Монголиан ресоурс корпорейшн компанид мэдэгдэж, захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд тэдэнтэй хамтран ажиллаж, байнга мэдээлэл өгч, харилцаж байсан бөгөөд энэ хугацаанд Монголиан ресоурс корпорейшн компанийн зүгээс гэрээний төлбөр хийхийг бид хоёроос нэг ч удаа шаардаагүй ба шаардах ч эрхгүй байсан юм. Ийм учраас Б.Б гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Монголиан ресоурс корпорейшн компани гэрээнээсээ татгалзаж, гэрээг цуцалсан гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд гэрээний нэг тал болох миний оролцоогүйгээр тэд дангаараа гэрээг цуцлах эрхгүй болохыг холбогдох хуульд тодорхой заасан байдаг билээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 720 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...Монголиан ресурсес корпораци лимитэд компанийн захирлуудын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр тус компанийн захирал Адам Скофелд, Питер Күүк, Бретт Кларк нар тус компанийн захирал Дитер Күүкэд эрх олгосны дагуу ЭмХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Монголиан ресоурс корпораци лимитэд компанийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Питер Күүк нь өөрийн эзэмшлийн бүх хувьцааг С.Б, Б.Б нарт худалдсан байна. ЭмГОХ ХХК-инй нийт хувьцаа, түүнийг дагалдах эд хөрөнгө нь талуудын хооронд гэрээ байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлж иргэн С.Б, Б.Б нарын өмчлөлд шилжсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 334 дүгээр тушаалын 13 дугаар хавсралтаар ХХК болон ГХо ХХК нь хоёр өөр хэлбэрийн хуулийн этгээд болохыг баталсан байх тул гадаадын хөрөнгө оруулалттай ЭмХХК-ийн бүх хувьцаа 100 хувь Монгол Улсын иргэдэд худалдагдсанаар улсын бүртгэлийн хувьд тус компанийн хэлбэр өөрчлөгдсөн байна. Ийм учраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ гэж заасны дагуу С.Б, Б.Б нар шинээр дотоодын хөрөнгө оруулалттай ХХК байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байна хэмээн дүгнэсэн юм. Улмаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 40 дугаартай тогтоолоор хэвээр баталж, Б.Б нь ЭмХХК-ийн хувьцааны 30 хувийг хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгсөн байна. Гэтэл С.Б нь өөрийнхөө эрхийг хамгаалсан Улсын Дээд шүүхийн 40 дугаартай тогтоолыг хүчингүй болгох зорилгоор шинээр илэрсэн нөхцөл байдал гэсэн үндэслэлээр 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Петер Күүктэй хуурамчаар байгуулсан хууль бус гэрээгээ ашиглан захиргааны хэрэгт гуравдагч этгээдэр оролцсон Ж.Танангаар Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргуулан, хэргийг дахин хянан хэлэлцүүлсэн. Энэ үед Б.Б нь хэлэлгүй нууцаар Петер Күүктэй харилцаж, түүнтэй 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ЭмХХК-ийн хувьцааг 100 хувь өөртөө авах тухай гэрээг байгуулсныг олж мэдсэн юм. Улсын Дээд шүүх уг хуурамч гэрээг нотлох чадваргүй, өмнө хийгдсэн улсын бүртгэлийн үгүйсгэх шинэ нотлох баримт биш гэж үзэж, Ж.Танангийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Бын хувьд дээрх шийдвэр гарсан өдөр нь Петер Күүктэй мэйлээр харилцаж, ЭмХХК-ийн 30 хувийн хувьцааны төлбөр болох 150.000 ам.долларыг шилжүүлэхэд бэлэн болсоноос түүнд мэдэгдэж, гэрээнд заасны дагуу уг төлбөрийг шилжүүлэх дансны мэдээллийг ирүүлэхийг хүссэн. Энэ тухай мэйлийг 4 дүгээр сарын 22-ны өдөр дахин түүнд явуулсан боловч тэрээр дансны мэдээллээ ирүүлээгүй болно. Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсаар байтал С.Б нь дээрх хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр бүртгэлийг дахин хүчингүй болгож, хуурамч гэрээгээ ашиглан дахин бүртгэл хийлгэх аргаар ЭмХХК-ийн хувьцааг 100 хувь өөртөө авахаар санаархаж байсан. Петер Күүк нь Б.Бод төлбөр хийх дансны мэдээлэл өгөхгүй байсныг С.Бийн дээрх үйлдэлтэй холбоотой гэж хожим 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Петер Күүкээс Б.Бод бичсэн захидлаас ойлгосон. Энэхүү маргаанд С.Б нь Б.Бтой хамтран нэхэмжлэгчээр оролцож, ЭмХХК-ийн хувьцааны 70 хувийг мөн адил хууль ёсоор олж авсан хэмээн маргаж байсан атлаа одоо Б.Быг 30 хувийн хувьцааг өмчлөх эрхгүй, эрхгүй болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж буй нь огт үндэслэлгүй болно. С.Бийн сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд тэр 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ЭмХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүй болсон гэж бичсэн байх боловч түүнийг нотлох нэг ч баримт гаргаагүй байна. Тийм баримт хаана ч байхгүй. Харин уг гэрээ хүчин төгөлдөр байгааг шүүхийн шийдвэр болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт байгаа баримт бичгүүд хөдөлбөргүй нотолж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бд холбогдуулан Эм ХХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу нэг бүр нь 1195 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10000 ширхэг хувьцааг нэхэмжлэгч С.Бод буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгах, нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч С.Бээс хамтран ажиллах болон зээлийн гэрээний үүрэгт 258.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Бээс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн ГгоулдХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Бод даалгаж, Б.Б нь Эм ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан гаргасан бөгөөд нэхэмжлэгч Б.Тийн хамтран ажиллах болон зээлийн гэрээний үүрэгт 258.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 126.500.000 төгрөг гаргуулах, хариуцагч С.Бийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн ГгоулдХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Бод даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131.500.000 төгрөгийн шаардлагыг .

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

Нэхэмжлэгч Б.Тийн хамтран ажиллах болон зээлийн гэрээний үүрэгт 258.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч С.Б, нэхэмжлэгч Б.Б нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч С.Б, нэхэмжлэгч Б.Б нарын Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компаниас худалдаж авсан Монгол Улсын Эм ХХК-ийн Улаанбаатар хотын банкинд төлөх 1.108.755.595 төгрөгийн өрийг төлж барагдуулах, Эм ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох С.Б, Б.Б нар нь түүний төлбөрт тооцон ГтрейдХХК-ийн хувьцааны 7 хувийг, ГгоулдХХК-ийн хувьцааны 8.5 хувийг тус тус нэхэмжлэгч Б.Тийн эзэмшилд шилжүүлэхээр тус тус тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хамтран ажиллах гэрээ зэргээр тогтоогдож байна. /1 хав, хуу-202-203/

Зохигчдын байгуулсан дээрх хэлцэл нь хэдийгээр хамтран ажиллах гэрээ нэртэй боловч энэхүү гэрээгээр мөнгөн төлбөр төлөх үүргийн оронд компанийн тодорхой тооны хувьцааг харилцан шилжүүлэхээр тохиролцсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуульд заасан хэлбэрийн болон бусад шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч Б.Т нь Эм ХХК-ийн дансанд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 90.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 4158 ам.доллар буюу тухайн өдрийн Монгол банкны ам.доллартай харьцах ханш 2405 төгрөгөөр тооцож 10.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, харилцагчийн дансны хуулга гэх баримтуудаар тогтоогдож байгаа, талууд энэ талаар маргаагүй байна. /1 хав, хуу-204-205/

Харин нэхэмжлэгч Б.Тээс С.Бийн үзэл бодол өөрчлөгдөж, хамтран ажиллах гэрээгээ цуцлая, Ггоулд ХХК, Гтрейд ХХК-иудын хувьцааг шилжүүлж өгөхгүй, төлсөн 100.000.000 төгрөгийг хүүгийн хамт буцаан өгнө гэсэн тул дээрх компаниудыг хувьцааг шилжүүлэн аваагүй, цаашид авахгүй гэсэн үндэслэлээр С.Бд төлсөн 100.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 36 сарын хүү 90.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр С.Бд 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн 50.000.000 төгрөгийг хүү 18.000.000 төгрөгийн хамт, нийт 258.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч С.Бээс нэхэмжлэгч Б.Т хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн түүний найз Б.Б уг гэрээний нэг тал болон оролцож гарын үсэг зурсан, Б.Б бид хоёрын Эм ХХК-ийг хамтран худалдан авах тухай гэрээ дуусгавар болсон тул дээрх гэрээний үүргийг Б.Т шаардах эрхгүй ба хэрэв шаардлага гаргах бол Б.Боос шаардах нь зүйтэй. Б.Т нь 50.000.000 төгрөгийг надад зээлээгүй ба уг мөнгийг Б.Б зээлж авсан тул уг мөнгийг Б.Боос шаардах нь зүйтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч С.Б, нэхэмжлэгч Б.Б нартай 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах тухай гэрээг байгуулж, тэдний хувьцааг эзэмшиж буй Эм ХХК-ийн Улаанбаатар хотын банкинд төлөх өр 1.108.755.595 төгрөгийг төлсөний хариуд ГтрейдХХК-ийн хувьцааны 7 хувийг, ГгоулдХХК-ийн хувьцааны 8.5 хувийг шилжүүлэн авахаар тохиролцсон гэрээний үүрэг биелэгдээгүй, талууд гэрээг тохиролцож дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Т нь хамтран ажиллах гэрээний үүрэгт 100.000.000 төгрөгийг Эм ХХК-д шилжүүлсэн, хариуцагч С.Б нь 100.000.000 төгрөгийг хүлээж аваагүй талаар маргаагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 491.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим дуусгавар болсон байхад шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр хариуцагч С.Бийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэгч Б.Тийн шилжүүлсэн дээрх мөнгийг буцаан гаргуулах үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Б.Т нь Улаанбаатар хотын банкинд өр төлөх үүргээ гүйцэд биелүүлээгүй, талууд тохиролцон уг гэрээг дуусгавар болгосон тул талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт А тал буюу Б.Т үүргээ биелүүлсэнийхээ төлбөрт эзэмших хувьцаанаасаа татгалзсан тохиолдолд А талын гаргасан зардлыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр тооцон аль болох боломжит хугацаанд буцаан төлнө гэж заасны дагуу хүү тооцох боломжгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгч Б.Тийн гэрээний үүргээ биелүүлсний дараа хувьцаанаас татгалзсан тохиолдолд үйлчлэхээр байна.

Иймд хариуцагч С.Б нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үүрэг дуусгавар болсоноор 100.000.000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул 100.000.000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Тт олгож, үлдэх 90.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч Б.Тээс хариуцагч С.Б, нэхэмжлэгч Б.Б нар нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 50.000.000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлсэн болох нь мөнгө хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдож байх ба талууд хэдийгээр баримт гэж нэрлэсэн боловч уг баримтад зээлийн гол нөхцөл болох зээлж буй мөнгөний хэмжээ, хүү, хугацааг тохиролцон тогтоосон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан гэж үзнэ. /хх-1 хав, хуу-204 дэх талын ар тал/

Хариуцагч С.Б, нэхэмжлэгч Б.Б нар нь дээрх 50.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Тт буцаан төлөөгүй, гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б нар хэн аль нь өөрсдийгөө уг мөнгийг авсан гэж тайлбарлаж байгаа боловч чухам хэн нь авсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд мөнгө хүлээн авахдаа хоёулаа гарын үсгээ зурсан тул хамтран хариуцах үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Бээс зээлийн төлбөр 50.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 3.000.000 төгрөг /1 сарын хүү 500.000х6 сар=3.000.000/, нийт 53.000.000 төгрөгийн 50 хувь болох 26.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт олгох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.Бээс нийт 126.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Нэхэмжлэгч Б.Бын Эм ХХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу нэг бүр нь 1195 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10000 ширхэг хувьцааг нэхэмжлэгч С.Бод буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б нар нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулж, нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эзэмшилд буй Эм ХХК-ийн 30 хувийн хувьцааг хариуцагч С.Бд, хариуцагч С.Б нь өөрийн эзэмшилд байгаа ГгоулдХХК-ийн нийт хувьцааны 14 хувийг, Эм ХХК-ийн эзэмшилд буй ГгоулдХХК-ийн нийт хувьцааны 61.11 хувь, ГгоулдХХК-ийн хувьцааны нийт 75.11 хувийг Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн хамт шилжүүлж, И Ар СиХХК-ийн эзэмшилд байгаа ГгоулдХХК-ийн 23.89 хувийн хувьцааг тус компаниас холбогдох хууль, журмын дагуу Эм ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн авч, нэхэмжлэгч Б.Бын эзэмшилд шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон байх ба гэрээний гэрээний агуулга, нөхцөл, шинж зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /1 хав, хуу-6-11/

Хариуцагч С.Б нь тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.9 болон 9 дүгээр зүйлд заасан тусгай нөхцөл болзолын дагуу И Ар Си ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн Ггоулд ХХК-ийн нийт хувьцааны 23.89 хувийн хувьцааг Б тал буюу Б.Бын эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Боос Эм ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгахаар шаардсан бол хариуцагч С.Бээс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ нь хүчин төгөдөр бус хэлцэл тул уг гэрээгээр шилжүүлэн өгсөн ГгоулдХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Бод даалгахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компанийн захирлуудын зөвлөлөөс Б.Б бид хоёртой байгуулсан Эм ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүйд тооцож, надтай Эм ХХК-ийн бүх хувьцааг худалдах авах гэрээг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шинэчлэн байгуулсан тул нэхэмжлэгч Б.Б нь Эм ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрхгүй болсон. Иймд Эм ХХК-ийн 10 хувийн хувьцааг түүнд буцаан шилжүүлэн өгөхийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Б, С.Б нар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компанитай Эм ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг байгуулж, Эм ХХК-ийн компанийн эрх болон түүний бүх хувьцааг 500.000 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна. /1 хав, хуу-219-227/

Гэвч худалдан авагч тал болох Б.Б, С.Б нар нь гэрээгээр хүлээсэн 500.000 ам.доллар төлөх үүргээ биелүүлээгүй учир Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компанийн захирлуудын зөвлөлөөс С.Б, Б.Б нартай байгуулсан Эм ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүйд тооцож, хариуцагч С.Бтэй Эм ХХК-ийн бүх хувьцааг худалдах авах гэрээг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шинэчлэн байгуулж, Эм ХХК-ийн бүх хувьцааг түүнд худалджээ. /1 хав, хуу-138-147/

Ингэснээр нэхэмжлэгч Б.Б Эм ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрхгүй болсон атал 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч С.Бтэй хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийг зөрчжээ.

Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн хэлцэл байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч Б.Б нь арилжааны гэрээгээр шилжүүлсэн Эм ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрхгүй байсан тул түүнд Эм ХХК-ийн 30 хувийн хувьцааг буцаан олгох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Б.Бын Эм ХХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу нэг бүр нь 1195 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10000 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Бод буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн ГгоулдХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Бод даалгах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б нар нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулж, нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эзэмшилд буй Эм ХХК-ийн 30 хувийн хувьцааг хариуцагч С.Бд, хариуцагч С.Б нь өөрийн эзэмшилд байгаа ГгоулдХХК-ийн нийт хувьцааны 14 хувийг, Эм ХХК-ийн эзэмшилд буй ГгоулдХХК-ийн нийт хувьцааны 61.11 хувь, ГгоулдХХК-ийн хувьцааны нийт 75.11 хувийг Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн хамт шилжүүлж, И Ар СиХХК-ийн эзэмшилд байгаа ГгоулдХХК-ийн 23.89 хувийн хувьцааг тус компаниас холбогдох хууль, журмын дагуу Эм ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн авч, нэхэмжлэгч Б.Бын эзэмшилд шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон байх ба гэрээний гэрээний агуулга, нөхцөл, шинж зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн хэлцэл байна.

Нэхэмжлэгч Б.Б, С.Б нар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компанитай Эм ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг байгуулж, Эм ХХК-ийн компанийн эрх болон түүний бүх хувьцааг 500.000 ам.долаараар худалдан авахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна.

Уг худалдан авах нийт төлбөр болох 500.000 ам.долларын 70 хувийг хариуцагч С.Б, 30 хувийг нэхэмжлэгч Б.Б хариуцан төлөхөөр талууд хоорондоо 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай Эм ХХК-ийг хамтран худалдан авч түүнийг хувьцааг хуваан эзэмших гэрээ байгуулжээ. /3 хав, хуу-50-51/

Дээрх Эм ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авахтай холбоотой дээрх гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуульд заасан хэлбэрийн болон бусад шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Гэвч худалдан авагч тал болох С.Б, Б.Б нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан өдрөө 10 ам.доллар төлж, үлдэгдэл 499.990 ам.долларыг компанийн эрхийг авсан үедээ төлөх үүргээ биелүүлээгүй учир худалдагч Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компанийн захирлуудын зөвлөлөөс С.Б, Б.Б нартай байгуулсан Эм ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүйд тооцож, хариуцагч С.Бтэй Эм ХХК-ийн бүх хувьцааг худалдах авах гэрээг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шинэчлэн байгуулж, Эм ХХК-ийн бүх хувьцааг түүнд худалджээ.

Австрали улсын Нельсон ресурсес компани /хуучнаар Монголиан ресоурс корпорейшн компани/-ийн захирал Питер Күүкээс нэхэмжлэгч Б.Бод С.Б, Б.Б нартай байгуулсан Эм ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүйд тооцсон, тийм учраас Эм ХХК-д ямар нэгэн хувь эзэмших эрхгүй, цорын ганц эзэмшигч нь С.Б мөн бөгөөд бидний арилжааны явцад хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулсан утга бүхий имэйл буюу цахим шуудангуудыг илгээж байсан нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхээ эдэлсэн гэж үзэхээр байна. /1 хав, хуу 98-117/

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-т эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан тул компанийн хувьцааг хөдлөх эд хөдлөх хөрөнгө гэж үзнэ.

Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэрхэн шилжихийг Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т хууль буюу гэрээнд өөрөө заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгийн эрх дуусгавар болно, мөн хуулийн 112.2.2-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар эд хөрөнгийг шилжүүлнэ гэж үзэхээр заасан бөгөөд гэрээ байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар Эм ХХК-ийн хувьцаа болон түүнд хамаарах үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүд хариуцагч С.Бийн өмчлөлд байсан байх тул хариуцагч С.Б, Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компани нарын хооронд байгуулагдсан Эм ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Уг гэрээний дагуу нэмэлт өөрчлөлт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Австрали улсын Нелсон ресорс лимитэд компани /хуучнаар Монголиан ресоурс корпорейшн компани/-иас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б.Б, С.Б нартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг гэрээний үүрэг хангагдаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон, мөн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр С.Бд Эм ХХК-ийн хувьцааг 100 хувь шилжүүлж, худалдахаар гэрээ байгуулсныг бүртгэж өгөхийг хүссэн албан бичгийг Апостиль гэрчилгээгээр баталгаажуулан хүргүүлсэн байна. /1 хав, хуу-228-247/

Гэвч дээрх худалдах, худалдан авах гэрээ болон албан бичгийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэмэлт, өөрчлөлт хийгдээгүй байна.

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийн арилжих тухай гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.5-т Б тал буюу Б.Б нь өөрт хадгалагдаж буй Гтрейд ХХК-ийн тамга тэмдэгийг гэрээний дагуу хувьцааны шилжилт Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдмэгц А тал буюу С.Бд хүлээлгэн өгнө гэж зааснаас үзэхэд хариуцагч С.Бийн нэхэмжлэгч Б.Б Гтрейд ХХК-ийн тамга, тэмдгийг хууль бусаар барьцаалан авсан, энэ үед Гтрейд ХХК-даа хөрөнгө оруулалт авахаар гэрээ хэлцэл байгуулах шатандаа явж байсны улмаас хөрөнө оруулагч нараа алдах эрсдэл тулгарч 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийн арилжих тухай гэрээнд гарын үсэг зурсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

Харин уг гэрээг байгуулахад Б.Бын найз Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав гэх хүн дарамталж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх байдал тогтоогдохгүй, Д.Мягмаржав нь тухайн хэрэгт хамааралгүй, гэрээний оролцогч этгээд биш байх тул хүч хэрэглэж хийсэн хийсэн хэлцэл гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, холбогдох баримтаар нотлогдохгүй байна.

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийн арилжих гэрээгээр С.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15/88 тоот хамтран ажиллах гэрээнд заасан эрх, үүргийг өөр нөхцлөөр хэрэгжүүлэхээр тохиролцсон гэх боловч уг гэрээнд заасан эрх үүргийг хэрхэн ямар байдлаар хэрэгжүүлэхээр тохиролцсон талаар гэрээнд тусгасан байдал тодорхойгүй тул уг гэрээний талаар дүгнэлт өгөх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Даваасүрэнгээс Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичиг баримт үйлдэж, гарын үсгээ зурсан тул хэлцлийг бичгээр хийсэн гэж үзнэ гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Б.Бын гэрээний зүйл болгон арилжиж байгаа Эм ХХК-ийн 30 хувьцааг эзэмших эрхийг олж авсан нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б нарын Эм ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүй болгосны улмаас гэрээний үүрэг дуусгавар болж, нэхэмжлэгч Б.Б нь Эм ХХК-ийн хувьцааны 30 хувийг эзэмших эрхгүй болсон байна.

Гэтэл талууд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулж, нэхэмжлэгч Б.Б нь Эм Эр Си Эм Жи ЭлХХК-ийн 20 хувийн хувьцааг ГгоулдХХК-ийн 75.11 хувьцаагаар арилжиж, ГгоулдХХК-ийн 23.89 хувийн хувьцааг Эм ХХК-ийн 10 хувийн хувьцаагаар арилжихаар тусгай нөхцөл, болзолыг зааж өгсөн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасныг зөрчсөн байна.

Учир нь Эм ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компаниас нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б нартай байгуулсан компанийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүй болгож, хариуцагч С.Бтэй 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Эм ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээг байгуулснаар хариуцагч С.Б нь Эм ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болсон байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б нь Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компаниас Эм ХХК-ийн хувьцааг худалдан авахтай холбоотой ямар нэгэн төлбөр төлөөгүй, Эм ХХК-ийн хувьцааны 30 хувийн үнийг төлөлгүй эзэмшиж байсан атлаа Эм ХХК-ийн хувьцааны 30 хувийг эзэмшиж байсан гэрээ дуусгавар болж, түүний өмчлөлд Эм ХХК-ийн хувьцаа байхгүй болсон байхад хариуцагч С.Бтэй 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Улсын ерөнхий бүртгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/472 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б нар нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Эм ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээний үндсэн дээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсныг хүчингүй болгосныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Улсын ерөнхий бүртгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/472 дугаар тушаалаар Эм ХХК-ийн бүртгэлд оруулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоон уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0720 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор тогтоогдож байна./ 5 хав, хуу-192-210/

Энэ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлттэй холбоотой маргаан байх бөгөөд энэ үед нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б нараас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлтүүд гаргаж байсан нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй. /5 хав, хуу-132-134/

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул уг гэрээгээр шилжүүлэн өгсөн

ГгоулдХХК-ийн 14 хувийн хувьцааг хариуцагч С.Бд, ГгоулдХХК-ийн 61.11 хувийн хувьцааг Эм ХХК-д тус тус буцаан шилжүүлж өгөхийг нэхэмжлэгч Б.Бод даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Эм ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б нар Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компанитай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Австрали улсын Монголиан ресоурс корпорейшн компанийн захирлуудын зөвлөлөөс С.Б, Б.Б нартай байгуулсан Эм ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүйд тооцож, хариуцагч С.Бтэй Эм ХХК-ийн бүх хувьцааг худалдах авах гэрээг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шинэчлэн байгуулж, Эм ХХК-ийн бүх хувьцааг түүнд худалджээ.

Иймд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б нартай байгуулсан Эм ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг дуусгавар болсон, нэхэмжлэгч Б.Б нь Эм ХХК-ийн хувьцааны 30 хувийг эзэмших эрхгүй болсон байх тул нэхэмжлэгч Б.Б нь Эм ХХК-ийн 30 хувийн хувьцааг буцаан шаардах эрхгүй болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.250 төгрөг, нэхэмжлэгч Б.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.448.000 төгрөг, хариуцагч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688.650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 790.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт, нэхэмжлэгч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид 676.872 төгрөг гаргуулж хариуцагч С.Бд олгож, нэхэмжлэгч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 85.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Бээс 126.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ГгоулдХХК-ийн 14 хувийн хувьцааг хариуцагч С.Бд, ГгоулдХХК-ийн 61.11 хувийн хувьцааг Эм ХХК-д тус тус буцаан шилжүүлж өгөхийг нэхэмжлэгч Б.Бод даалгаж, нэхэмжлэгч Б.Б нь Эм ХХК-ийн 30 хувийн хувьцааг буцаан шаардах эрхгүй болохыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлөн 206.250 төгрөг, нэхэмжлэгч Б.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.448.000 төгрөг, хариуцагч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688.650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 790.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт, нэхэмжлэгч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид 676.872 төгрөг гаргуулж хариуцагч С.Бд олгож, нэхэмжлэгч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 85.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР