Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/01662

 

 

 

 

 

2021 оны 6 сарын 28 өдөр Дугаар 102/ШШ2021/01662 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: Б дүүрэг,  дугаар хороо,  гудамж, тоотод оршин суух, овогт Б Д /РД:УУ0000000/,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол,0 байр, 00 тоотод оршин суух, А овогт Д С /РД:0000000000/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол,  гудамж,  дугаар байр,  тоотод оршин суух, Н овогт Н Б /РД:ИЭ00000000/,

  Хариуцагч: Б дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол, Д-1 тоотод оршин суух, Ж овогт Ц Б /РД:УЕ00000000/,

  Хариуцагч: С дүүрэг,  дугаар хороо, гудамж,  тоотод оршин суух, Ж овогт Л Н /РД:ИЭ00000000/,

  Хариуцагч: С дүүрэг,  дугаар хороо,  гудамж , 000 тоотод байрлах, И ББСБ ХХК-д /РД:00000/ нарт холбогдох,

0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Ц.Б, Л.Н нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ-г болон 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Л.Н,  ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг,  дугаар хороо,  тоот хаягт байрлалтай, 00 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Д, Д.С нар мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны 0000000000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг  ББСБ ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагч Н.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагч Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д, Д.С нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б дүүрэг,  дугаар хороо, 00 тоот хаягт байрлалтай,00 м.кв талбайтай, амины орон сууц нь нэхэмжлэгч Б.Д, Д.С нарын өмчлөлийн хөрөнгө юм. 0000 оны 0 дугаар сарын сүүлээр тус амины орон сууцыг үл таних хүмүүс худалдаж авах гэсэн юм, зарын дагуу явж байна гээд үзэж сонирхож эхэлсэн. Ингээд Б.Д нь учрыг тодруулахад  ББСБ ХХК-ийн ажилтан энэ орон сууц манай өмчлөлийнх гээд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг үзүүлэн, Л.Н гэх залуу зээл аваад худалдсан гэж хэлсэн. Ингээд тус орон сууцыг Л.Нбанк бус санхүүгийн байгууллагад худалдсан гэдгийг мэдсэн даруйдаа Б.Дөлгөөн нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 39/1, 39/2 тоот орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээ нь тусдаа гарсан боловч салгаж болохгүй эд хөрөнгө юм.

0000 онд нэхэмжлэгч Д.С   Б ХХК-ийг Ц.Б, н.О, н. нартай хамт үүсгэн байгуулж ажиллаж байгаад 2012 онд өөрийн эзэмшдэг 00 хувийн хувьцааг Б ХХК-ийн захирал Ц.Б эхнэр А.Ц зарсан ба оронд нь буюу хувьцааны үнэд Б дүүрэг,0 дугаар хороо, 00,00 тоот хаягт байрлалтай амины орон сууцуудыг авахаар болсон. Тус амины орон сууц нь 3 давхар бөгөөд нийт 273.6 м.кв талбай бүхий 3 залгаа, хаалга бүр нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээтэй юм. Д.С нь эдгээр амины орон сууцнуудыг охин Б.Д зориулан авч өгсөн. Ингээд эдгээр хоёр амины орон сууцнуудыг тухайн үед Б.Дөлгөөний нэр дээр шилжүүлэх гэхэд Б.Д нь Монгол улсад байгаагүй учир Д.С нь 00 тоот амины орон сууцны өмчлөлийг өөрийн хамаатан болон Н.Б нэр рүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлүүлсэн. Харин 00 тоот амины орон сууцыг хамаатны эгч Н.Б нь 000,000,000 төгрөгөөр худалдан авахаар 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр аман хэлцэл байгуулсан. Учир нь Н.Б нь өөрийн хүү Л.Н орон сууц авах хүсэлтэй байсан. Нэгэнт тэд төрөл садангийн хүмүүс учир 00  тоот орон сууцыг 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Н.Б хүү болох Л.Н руу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээр Ц.Б харилцан тохиролцсоны дагуу Ц.Б Л.Н нарын хооронд Бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ Л.Н нэр дээр гарсан байдаг.

2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байрны жинхэнэ эзэн болох Б.Дөлгөөн гадаад улсаас Монголдоо ирсэн учир Н.Б нь 00 тоот амины орон сууцны өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр буцаагаад Б.Д рүү шилжүүлсэн. Энэ бүх хугацаанд 39/1 тоот байранд нь Н.Б хүү Л.Н, түүний хадам нь амьдарч байсан. Гэвч Н.Б нь 00,000,000 төгрөгөөр байрыг худалдан авах чадалгүй болсон учир 00 тоотыг 0000 оны 0 дугаар сардаа суллаж өгсөн үүнээс хойш тус байранд нэхэмжлэгч нар гэр бүлийн хамт амьдарч байна. Хариуцагч Л.Н нь гадаад улсад ажиллаж, амьдарч байсан тул өмнө нь энэхүү бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Л.Н гадаад улсад ажиллаж, амьдардаг байсан гэдэг нь хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдоно.

Ийнхүү Ц.Б 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Л.Н бэлэглэлийн гэрээ байгуулах үед уг орон сууцыг бэлэглэх хүсэл зориг байгаагүй, зөвхөн хувьцааны үнэд л тооцож шилжүүлсэн байдаг бөгөөд уг гэрээ байгуулагдах үед Л.Н Монгол Улсад байгаагүй, түүний гарын үсгийг ээж нь болох Н.Б зурсан байдаг. Иймээс энэхүү бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Хариуцагч Л.Н нь 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр  ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 000,000,000 төгрөг, мөн 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр нэмж 00,000,000 төгрөгийг зээлж авсан байдаг. Зээлийн гэрээнд маргаан бүхий орон сууц болон эдэлбэр газрыг барьцаанд тавьсан. 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох байсан боловч үүнээс өмнө 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр хувийн сууцны зориулалттай худалдах, худалдан авах гэрээ байгуулж тухайн орон сууцыг зээлийн төлбөрт тооцон  ББСБ ХХК-д худалдсан байдаг. Өөрөөр хэлбэл  ББСБ ХХК нь барьцааны зүйлийг зээлийн гэрээний үүрэгт тооцон шилжүүлэн авахдаа худалдсан мэтээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан маргаан бүхий орон сууцны өмчлөлийг шилжүүлэн авсан нь хууль зөрчсөнөөс гадна  ББСБ нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй бөгөөд хуулиар олгогдсон үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар зээлийн барьцааны зүйлийн худалдан авч болохгүй. Ийнхүү  ББСБ нь 39/1 тоот орон сууцны өмчлөлийг шилжүүлэн авснаар нэхэмжлэгч нарын эрхийг зөрчиж байна. Иймээс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Л.Н,  ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хариуцагч ББСБ ХХК нь хариуцагч Л.Н зээлийн гэрээний үүргээ шаардаад хохирлоо барагдуулах боломжтой. Түүнээс гадна энэхүү худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байх тул 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Л.Н,  ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Нэхэмжлэгч Д.С нь Б ХХК-д эзэмшдэг өөрийн 00 хувийн хувьцаагаа худалдаж, төлбөрт нь маргаан бүхий 00 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг, газрын хамт охин Б.Д хамт авахаар Ц.Б тохиролцсон байдаг. Иймд маргаан бүхий Б дүүрэг, 0 дугаар хороо,00 тоот хаягт байрлалтай, 00 м.кв талбайтай, амины орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Б.Д, Д.С нар тул тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Д, Д.Снар мөн болохыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч нар нь анх маргаан бүхий орон сууцыг  ББСБ ХХК-ийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан боловч нэхэмжлэгч нар нь 0000 оноос хойш тус байранд амьдарч байгаа учраас энэхүү шаардлагаа өөрчилж, 00 тоот орон сууцны 000000000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг  ББСБ ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Н.Б нь Б.Д ээж, аавтай төрөл садангийн хүн бөгөөд 00 тоот амины орон сууцыг өөрийн хүү болох Л.Н0 000,000,000 төгрөгөөр авч өгөхөөр нэхэмжлэгч нартай амаар тохирсон байдаг. Тухайн үед наймаа эрхэлж амжилттай байсан тул хэсэгчлэн төлнө гэж амаар тохиролцсон учраас Ц.Б нь хүү Л.Н руу бэлэглэлийн гэрээгээр тус орон сууцыг шилжүүлсэн. Гэвч мөнгөний бололцоо гараагүй учир тэрээр орон сууцыг нь чөлөөлж өгсөн. Н.Б нь хүү Л.Н нь яагаад 00 тоотыг аваад буцааж өгөхгүй байгааг, мөн яагаад бусдад худалдсан, зээлийн барьцаанд тавьсан гэдгийг нь мэдэхгүй байгаа. 39/1 тоот орон сууц нь нэхэмжлэгч нарын өмч мөн гэдэг дээр маргахгүй. Орон сууцны бэлэглэлийн гэрээг байгуулахдаа Н.Б нь хүү Л.Н өмнөөс гарын үсэг зурсан. Хэрэгт тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан баримтууд авагдсан байгаа. Бэлэглэлийн гэрээнд Н.Б гарын үсэг зурж, 2 хувийн татвар төлсөн баримтууд бий. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Ц.Б, Ц.О, Д.С А.А нар нь 0000 онд Б ХХК-ийг үүсгэн байгуулж, Д.С нь тус компанийн 00 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Д.С нь өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцаагаа 0000 онд худалдахад нь Ц.Б худалдан авч төлбөрт нь өөрийн болон эхнэр А.Ц өмчлөлийн Б дүүрэг,0 дугаар хороо, 00, 00 тоот амины орон сууцууд болон тэдгээрийн доорхи газруудын хамт тооцон өгөхөөр тохиролцож, шилжүүлсэн.

Д.Снь дээрхи үл хөдлөх хөрөнгө болон газрыг охин Б.Д нэр дээр шилжүүлж авна гэж байсан боловч тухайн үед охин Б.Д нь БНСУ-д суралцаж, Монголд байхгүй байсан тул Д.С нь өөрийн нөхөр Н.Б төрсөн эгч Н.Б нэр дээр 00 тоот орон сууцыг, түүний хүүхэд Л.Н нэр дээр 00 тоот орон сууц болон 0 газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өг гэсний дагуу 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Орон сууц бэлэглэх гэрээ-ээр 00 тоот амины орон сууцыг, 0000   оны       00 дугаар сарын 00-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр 2 газрыг тус тус шилжүүлсэн.

Ц.Б хувьд Д.С хувьцааг нь худалдан авч төлбөрт нь дээрх үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг шилжүүлсэн болохоос Л.Н гэдэг хүнийг огт танихгүй, хараагүй, түүнтэй ямар нэгэн худалдаа наймаа хийгээгүй, түүнд 000,000,000 гаруй төгрөгийн үнэ бүхий орон сууц, газраа бэлэглэх ямар ч шалтаг, шалтгаан байхгүй болно.

Д.С нь охин эзгүй тул өөрийн хамаатнуудын нэр дээр түр шилжүүлье гэж байсан. Ц.Б нь орон сууц болон газрыг хэнд ч бэлэглээгүй, тухайн үед дүр үзүүлсэн гэрээ байгуулсан. Иймд 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ болон 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-үүд нь бодит байдлаар хийгдээгүй тул бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Л.Н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Л.Н миний бие Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, 0 дугаар хороо, 00 тоот хаягт байрлалтай, 00 м2 талбайтай амины орон сууц болон мөн хаягт байрлах 00 м.кв талбайтай газар болон 00 м.кв талбайтай газрыг нэхэмжлэгч Б.Д шилжүүлэн авч байгаагүй, энэхүү үл хөдлөх хөрөнгүүд нь нэхэмжлэгч нартай ямар ч хамааралгүй төдийгүй нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, дур зоргоороо авирлаж, байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Л.Н нь Ц.Б  0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр  сууцны бэлэглэлийн гэрээ байгуулж, Б дүүрэг,  дугаар хороо, 00 тоот хаягт байрлалтай, 00 м2 талбайтай амины орон сууцны өмчлөх эрх үүссэнээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Ийнхүү бэлэглэлийн гэрээ байгуулахдаа талууд эргэлт буцалтгүй байхаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан, мөн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуулийн нөхцөлүүд талуудын хооронд бий болоогүй.

Ц.Б байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 00 дүгээр зүйл болон 00 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм.

Мөн Л.Н нь И ББСБ-тай 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба бидний дунд өмчлөлийн ямар нэгэн маргаан байхгүй, миний бие өөрийн хүсэлтийн дагуу өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдаж, өмчлөх эрхээ шилжүүлсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд шүүх хуралдаанд энэхүү тайлбараа дэмжиж оролцох тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 00 тоотын хууль ёсны өмчлөгч нь Л.Н мөн бөгөөд энэхүү хууль ёсны баримт бичгийг л үндэслэж манай байгууллага нь 39/1 тоот амины орон сууцыг худалдаж авсан. Нэхэмжлэгч нар 00 тоот орон сууцыг худалдан авсан, хувьцааны үнийн оронд өгсөн гэж амаар хэлж байгаа боловч шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд л маргааныг шийдвэрлэдэг. Гэтэл энэ хэрэгт 00 тоотын өмчлөгч нь нэхэмжлэгч нар байсан тухай нэг ширхэг ч баримт байхгүй, мөн талуудын хэлээд байгаа худалдах-худалдан авах гэрээ ч байхгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг үндэслэсэн. Энэ зохицуулалтаар хэлцлийг шүүхээр хүчин төгөлдөр бусд тооцдоггүй. Харин үр дагаврыг арилгуулах тухай зохицуулалт юм. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор гэрээ байгуулсан гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг үндэслэн үр дагаврыг нь арилгуулна гээд хүчин төгөлдөр бус хэлцлийг дагаж хийгдсэн бусад хэлцлүүд хүчин төгөлдөр бус байна гэдэг үр дагавар нь яаж гарах вэ гэвэл авсан өгсөн зүйлээ харилцан буцааж өгөх, эсвэл үнийг нь төлөх ёстой. Инвескор ББСБ ХХК-тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Л.Н өмчлөлд байсан гэх улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа ирсэн. Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгө  ББСБ ХХК-ийн барьцаанд байсан гэх зээлийн гэрээ авагдсан. Л.Н, Ц.Б нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээний хувьд өгсөн авсан зүйлээ буцааж өгөх үүрэг үүсэхгүй. Яагаад гэвэл энэ нь гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа. ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ нь үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцуулахаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан үр дагаврыг үүсгэж байгаа. Иргэн банк санхүүгийн байгууллагаас зээл аваад зээлээ төлж чадахгүй бол барьцаанд байгаа зүйлийг өгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж гэрээний үүрэг дуусгавар болдог. Л.Нямдорж нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан, энэ нь улсын бүртгэлээр баталгаажсан,  ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж барьцаанд нь дээрх эд хөрөнгийг тавьсан. Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх үүсдэг. Өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр баталгаажсан гэдэг нь Л.Нямдоржид захиран зарцуулах эрх үүснэ. ББСБ ХХК нь ямар нэг байдлаар хүчин төгөлдөр хэлцэл байгуулсан зүйл байхгүй, тогтоогдоогүй. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлагын хувьд тухайн гэрээг ямар нэг байдлаар хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Д.С хувьд үл хөдлөх хөрөнгийг хэний нэр бүртгүүлэх вэ гэдэг өөрийнх нь хүсэл зоригийн асуудал юм. Тиймээс  ББСБ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д, Д.С нар нь хариуцагч Н.Б, Л.Н, Ц.Б,  ББСБ ХХК нарт холбогдуулан 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Ц.Б, Л.Н нарын хооронд байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээ-г болон 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Л.Н,  ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,0 дугаар хороо, 00 тоот хаягт байрлалтай, 00 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Д, Д.С нар мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны 00000000000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг  ББСБ ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.Н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...маргааны зүйл болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 00 тоот хаягт байрлалтай, 00 м.кв талбайтай амины орон сууцыг иргэн Ц.Б0рт худалдсан Б0 ХХК-ийн 10 хувийн хувьцааны үнэд тооцон шилжүүлсэн авахаар тохиролцсон байсан. Гэтэл тухайн үед Н.Б0 нь 000,000,000 төгрөгөөр уг орон сууцыг худалдан авахаар хүсэлт гаргасны дагуу уг орон сууцыг Ц.Б Н.Б хүү Л.Н нэр дээр бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн. Гэтэл Н.Б нь тохиролцсон төлбөрөө төлж чадахгүй шалтгаанаар уг байрны эзэмшлийг шилжүүлэн өгсөн боловч өмчлөх эрхийн гэрчилгээг Л.Н нь шилжүүлж өгөхгүйгээр барьцаанд тавьж улмаар ББСБ ХХК-д худалдсан нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчиж байна гэж... гэх агуулгаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Б, Ц.Б нар хүлээн зөвшөөрч байх бөгөөд хариуцагч Н.Б нь ...нэхэмжлэгч Д.С нь Б ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа худалдсаны төлбөрт тооцон авах байсан 00 тоот орон сууцыг 000,000,000 төгрөгөөр худалдан авч, хүү Л.Н өгөхөөр тохиролцсоны дагуу Ц.Б Бэлэглэлийн гэрээний дагуу Л.Н нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Мөнгөө өгч чадаагүй тул уг байрыг буцаан өгөх ёстой байсан боловч Л.Н нь бусдад худалдсан байна. Бэлэглэлийн гэрээ байгуулах үед Л.Н Монголд байгаагүй тул бүх гарын үсгийг Л.Н өмнөөс би зурсан. Тус байрны өмчлөгч нь нэхэмжлэгч Б.Д, Д.С нар мөн ... гэх агуулга бүхий тайлбарыг,

Хариуцагч Ц.Б нь ...маргаан бүхий амины орон сууцыг Д.С худалдан авсан хувьцааны үнэд тооцон шилжүүлэх ёстой байсан боловч хамаатны хүний нэр лүү шилжүүлчих гэсний дагуу Л.Нй бэлэглэлийн гэрээ хийж, өмчлөх эрхийг шилжүүлсэн, Л.Нтанихгүй, уулзаж байгаагүй, энэ хүнд уг орон сууцыг үнэ төлбөргүйгээр бэлэглэх ямар нэгэн шалтгаан байхгүй... гэх агуулга бүхий тайлбарыг тус тус гаргаж байна.

Харин хариуцагч Ц.Н болон  ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба хариуцагч Ц.Н нь ....Баянгол дүүрэг,  дугаар хороо, 00 тоот хаягт байрлалтай, 00 м.кв талбайтай амины орон сууцыг нэхэмжлэгч Б.Д шилжүүлэн авч байгаагүй, Ц.Б 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулснаар тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үүсч, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн хүсэлтийн дагуу худалдаж, өмчлөх эрхээ шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй... гэх агуулга бүхий тайлбарыг,

Хариуцагч  ББСБ ХХК нь ...нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ...хариуцагч Л.Н нь манай байгууллагаас зээл авч, зээлийн барьцаанд маргаан бүхий орон сууцыг барьцаалуулсан боловч зээлээ төлж чадахгүйд хүрч өөрийн хүсэлтийн дагуу өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдаж, өмчлөх эрхээ шилжүүлсэн. Уг орон сууцыг худалдаж авах үед Л.Н нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан, энэ нь улсын бүртгэлээр баталгаажсан учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй... гэх агуулга бүхий тайлбарыг тус тус гаргаж байна.

Ийнхүү хариуцагч Н.Б, Ц.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч хариуцагч Ц.Н,  ББСБ ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх тул шүүхээс хариуцагч Н.Б, Ц.Б нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнээд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Маргааны зүйл болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  дугаар хороо /00000/, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 39/1 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 00 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө н, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Ц. өмчлөлд, 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Ц.Б, Л.Н нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний дагуу Л.Н өмчлөлд, 0000 оны 0 дугаар сарын 00ны өдөр  ББСБ ХХК болон Л.Н нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу ББСБ ХХК ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн болох хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна /хх 58-180 хуудас/.

1.0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Ц.Б, Л.Н нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... бэлэглэлийн гэрээнд Л.Н гарын үсэг зураагүй, ...Ц.Б уг орон сууцыг Л.Нбэлэглэх хүсэл зориг байгаагүй гэх үндэслэл заан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүйгээр шилжүүлнэ гэж заасан.

Бэлэглэлийн гэрээ нь хоёр талын гэрээ биш бөгөөд тухайн гэрээний бэлэглэгч тал ямар нэгэн үйлдэл хийх үүрэг хүлээж, бэлэг хүлээн авагчид ямар нэгэн хариу үүрэг гэж байдаггүй онцлогтой. Тиймээс бэлэглэлийн гэрээг бэлэглэгч ямар нэгэн зүйл бэлэглэх талаар санал гаргах, бэлэг хүлээн авагч нь түүнийг хүлээн авснаар байгуулсанд тооцдог.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болно.

Нэхэмжлэгч нар болон хариуцагч Ц.Б, Н.Б нар нь уг орон сууцыг Л.Н бэлэглэх хүсэл зориг байгаагүй гэж тайлбарлаж байх боловч тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ...нэхэмжлэгч Д.С нь ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа худалдсаны төлбөрт авах байсан 39/1 тоот орон сууцыг Н.Б нь 300,000,000 төгрөгөөр худалдан авч, хүү Л.Н өгөхөөр тохиролцсоны дагуу Ц.Б Бэлэглэлийн гэрээний дагуу Л.Н нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн, ... Д.С худалдан авсан хувьцааны үнэд тооцон шилжүүлэх ёстой байсан боловч хамаатны хүний нэр лүү шилжүүлчих гэсний дагуу Л.Нбэлэглэлийн гэрээ хийж, өмчлөх эрхийг шилжүүлсэн... гэх тайлбаруудаар Ц.Бнь нэхэмжлэгч Д.С Н.Бнартай харилцан тохиролцсоны дагуу Л.Н бэлэглэлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн дээрх тайлбараар Д.Сг, Н.Б, Ц.Б нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр Ц.Б Л.Н бэлэглэлийн гэрээ байгуулах хүсэл зориг бий болсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан тул Ц.Б нь бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурснаар Л.Н тухайн орон сууцыг бэлэглэх үүрэг үүссэн гэж үзнэ.

Иймд бэлэглэгч Ц.Б маргаан бүхий орон сууцыг Л.Н бэлэглэх хүсэл зориг байгаагүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэх бөгөөд уг бэлэглэлийн гэрээний дагуу бэлэг хүлээн авагч Л.Н нь бэлгийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул энэхүү бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Бэлэглэлийн гэрээ байгуулагдах үед бэлэг хүлээн авагч Л.Н нь Монгол Улсад байгаагүй, бэлэглэлийн гэрээ болон өмчлөл шилжүүлэх баримтуудад гарын үсэг зураагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа болон хариуцагч Н.Б тайлбараар тогтоогдож байх боловч бэлэглэлийн гэрээний зүйл болох орон сууцны өмчлөлийг Л.Н нь шилжүүлэн авснаар бэлэглэлийн гэрээг байгуулагдсанд тооцох хуулийн зохицуулалттай тул бэлэг хүлээн авагч гэрээнд гарын үсэг зураагүйн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ./1хх-181-183/.

Иймд дээрх үндэслэлээр 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ц.Б Л.Н нар,ж нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч нарын тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Л.Н,  ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж, ... ББСБ ХХК нь барьцааны зүйлийг зээлийн гэрээний үүрэгт тооцон өмчлөлдөө шилжүүлэн авахдаа худалдсан мэтээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан нь хууль зөрчсөн, ...р ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй бөгөөд хуулиар олгогдсон үйл ажиллагааны чиглэлийг зөрчиж худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Л.Н,  ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм... гэж тайлбарласан.

Хариуцагч Л.Н нь  ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалуулсан байх бөгөөд талууд барьцааны зүйл болох 39/1 тоот орон сууцыг зээлийн үүрэгт тооцон, зээлдүүлэгч талд шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар тус орон сууцны өмчлөл ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Л.Н нь маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, гэрээ байгуулагдах үед тухайн улсын бүртгэл хүчинтэй байсан тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй, эзэмшиж, захиран зарцуулах эрхтэй.

Иргэний эрх зүйн харилцаанд төр, иргэн, хуулийн этгээд тэгш эрхтэйгээр оролцдог бөгөөд г Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригын илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэжээ.

Иймд талууд энэхүү эрхийнхээ хүрээнд барьцааны зүйл болох маргаан бүхий орон сууцны өмчлөлийг худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлдүүлэгч талд шилжүүлэх замаар зээлийн гэрээний үүргээ дуусгавар болгохоор харилцан тохиролцож 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсныг буруутгах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан бөгөөд энэ нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчиж, тогтсон дэг журам уламжлалд харшилсан байхыг ойлгоно.

Талуудын хооронд 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн, тогтсон дэг журам уламжлалд харшилсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоодохгүй байна.

Дээрх үндэслэлээр 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Л.Н,  ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

3. Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй,  дүүрэг, дугаар хороо, 00 тоот хаягт байрлалтай, 0 0м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Д, Д.С0 нар мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны 00000000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг  ББСБ ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Өмчлөх эрх хуулийн дагуу болон хэлцлийн үндсэн дээр үүсэх боломжтой ба үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр бусдад шилжүүлж байгаа бол уг хэлцэл болон холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох учиртайг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгүүдэд заасан байна.

Шүүхээс 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Л.Н0, 0ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн тул уг хэлцлийн дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр хариуцагч  ББСБ ХХК нь бүртгэгдсэн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иймд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч  ББСБ ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль зөрчиж өмчлөлдөө шилжүүлэн авсан гэх байдал тогтоогдохгүй байх тул хариуцаг ББСБ ХХК-ыг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх бөгөөд хууль ёсны өмчлөгч Инвескор ББСБ ХХК-аас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 0000000000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах үндэслэлгүй юм.

Талууд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн тул хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүхээс нэхэмжлэгч Б.Д, Д.С нарын хариуцагч Н.Б, Л.Н, Ц.Б,  ББСБ ХХК нарт холбогдуулан гаргасан 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Ц.Б, Л.Н нарын хооронд байгуулагдсан  сууц бэлэглэлийн гэрээ-г болон 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Л.Н, ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  дугаар хороо, 00 тоот хаягт байрлалтай, 00 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Д, Д.С0 нар мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны 00000000дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг  ББСБ ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.9 дэхь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д, Д.С нарын хариуцагч Н.Б, Л.Н, Ц.Б,  ББСБ ХХК нарт холбогдуулан гаргасан 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Ц.Б, Л.Н нарын хооронд байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээ-г болон 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Л.Н, И ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  дугаар хороо,  тоот хаягт байрлалтай, 00 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Д, Д.С нар мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны 000000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг 0 ББСБ ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 0000000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА