Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/02354

 

 

 

 

 

2021 оны 12 срын   02 өдөр

                          181/ШШ2021/02354

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Э,

 

Нэхэмжлэгч: Д.У,

 

Нэхэмжлэгч: Ц.М ,

 

Нэхэмжлэгч: Д.У,

 

Нэхэмжлэгч: Э.Ч,

 

Нэхэмжлэгч: Б.Ц нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н Ш Ш Г Г  холбогдох

 

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/151 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М К  ХХК нь шүүхийн захирамж, шийдвэрээр 20 төлбөр авагчид 513,885,149 төгрөгийн өглөгтэй болсон бөгөөд Н Ш Ш Г Г т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. М К  ХХК нь өөрт байгаа эд хөрөнгө, зүйлүүдээ иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бүгдийг нь хураалгасан. Үүнээс тодорхой хэмжээний төлбөр авагч нарт төлбөрүүд зохих хэмжээгээр хуваарилагдсан. Үүнээс гадна М К  ХХК-ийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох дэлгүүрийн барилга, эзэмшиж байгаа газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, зогсоосон. М К  ХХК нь сүүлийн 5-6 жил үйл ажиллагаа явуулаагүй учраас төлбөр авагч нарын төлбөрийг барагдуулах боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Төлбөр авагч нар төлбөрөө нэхэж байгаа учраас шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөд халдах ажиллагаа хийж эхэлсэн. Нэхэмжлэгч нарын арилжааны банкнууд дахь харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоосон үйлдэл хийдэг. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 17280060/151 дугаартай 3 тогтоолоор М К  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн арилжааны банкнууд дахь хадгаламжийн болон харилцан дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргасан. Нэхэмжлэгч нар үүнийг үндэслэлгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх маргааныг авч үзээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Компанийн дүрмийн 7.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө хаус байр, орон сууц, хувийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгө, автомашин гэх мэт эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан тул хувьцаа эзэмшигч өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцахгүй гэж заасан. 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 2 хувьцаа эзэмшигч дээр нэмээд дахиад 4 хүн орж ирсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсээд явж байсан учраас удирдлагын багт оруулах шаардлага байсан, хувьцаа эзэмшигчид удирдлагын багт орохыг өөрсдөө сонирхсон. Учир нь уг компани нь Япон улсаас хөрөнгө оруулалт татах гээд маш том төсөл яригдаж байсан атлаа бодит ажил болоогүй. Гэхдээ төлбөртэй гэдгийг нь бүгд мэдэж байсан учраас 7.5-г тусгайлан оруулж өгсөн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага уг заалтыг судалж үзэхгүйгээр хувьцаа эзэмшигч нарт Компанийн тухай хуулийг үндэслэж хаалт тавьсан. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн хувийн эд хөрөнгийг захиран зарцуулах, өмчлөх эрхэд халдаж байгаа гэж үзээд хууль бус үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасныг үндэслэн ажиллагаа явуулсан. М К  ХХК-ийн дүрмийн 7.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Төлбөр төлөгч хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсэн” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Э  нар нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 17280060/151 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж, Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасныг үндэслэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нарын арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Төлбөр төлөгч М К  ХХК ийн бусдад төлөх төлбөр болох нийт 513,885,149 төгрөгийн дүн бүхий 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 05-ны хооронд бичигдсэн 20 ширхэг гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэжээ.

 

Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01 дугаартай тогтоолоор М К  ХХК ийн 34 %-ийн хувьцаа эзэмшигч Д.У , 4%-ийн хувьцаа эзэмшигч Ц.М  нарын эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үлдэгдэл 53,545,649 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 425,678 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 140,000 төгрөг, нийт 54,111,327 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг нэр бүхий арилжааны банкуудад даалгасан, мөн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/02 дугаартай тогтоолоор М К  ХХК ийн 6 %-ийн хувьцаа эзэмшигч Д.У , 4%-ийн хувьцаа эзэмшигч Э.Ч  нарын эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үлдэгдэл 53,545,649 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 425,678 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 140,000 төгрөг, нийт 54,111,327 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг нэр бүхий арилжааны банкуудад даалгаж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/151 дугаартай тогтоолоор М К  ХХК ийн 51 %-ийн хувьцаа эзэмшигч Ц.Э гийн эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үлдэгдэл 53,545,649 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 425,678 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 140,000 төгрөг, нийт 54,111,327 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг нэр бүхий арилжааны банкуудад тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн явуулсан дээрх арга хэмжээнүүд нь “М ” ХХК-аас төлбөр гаргуулах тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн байх тул дээрх арга хэмжээнүүдийг хүчингүй болгуулахаар гаргасан Ц.Э  нарын гомдлыг “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан зохицуулалтаар шийдвэрлэнэ.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийн хувиар бус харин бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн хувиар оролцогч Ц.Э  нарын гомдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар мөн хуулийн 44.3, 44.4-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам хамаарахгүй.

 

 Хэрэгт авагдсан баримтуудад Ц.Э  нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичиг байхгүй байх боловч хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ явуулсан үндэслэлээ “...хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцах үүрэгтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь зохицуулалтын хүрээнд дээрх ажиллагааг явуулсан” гэж тайлбарласан.

 

Ц.Э  нь  “М ” ХХК-ийн 51 хувь, Д.У  нь 34 хувь, Д.У  нь 6 хувь, Э.Ч  нь 4 хувь,  Ц.М  нь 4 хувь, Б.Ц  нь 1 хувийн мөн болох нь талуудын тайлбар, М  ХХК-ийн дүрмийн хуулбараар тогтоогдсон хэдий ч хариуцагч Н Ш Ш Г Г  нь “М ” ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагааны явцад хувьцаа эзэмшигч нарын эзэмшлийн дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжлэхдээ Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдов.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан тул тухайн маргаанд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.гэж заасан зохицуулалт хамаатай.

 “М ” ХХК-ийн дүрмийн 7.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө хаус байр, орон сууц, хувийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгө, автомашин гэх мэт эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан тул хувьцаа эзэмшигч өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцахгүй гэж тодорхой заасан байхад хариуцагч нь нэхэмжлэгч нарын хувийн дансны зарлагын хөдөлгөөнийг хаасан нь үндэслэл хуульд нийцэхгүй байна.

 

Хязгаарлагдмал хариуцлагатай хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанид оруулсан хөрөнгө, эсхүл санхүүгийн сонирхлоор худалдан авахад зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн хуулийн этгээдийн бусдын өмнө хүлээх хариуцлага нь хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн бусдад төлөх төлбөрийг түүний хувьцаа эзэмшигч хариуцахгүй, харин хуулийн этгээд үүнийг өөрийн эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээр бүрэн хариуцах ёстой юм.

 

Энэ үүднээсээ Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж шүүхийн шийдвэртэйгээс бусад ямар ч тохиолдолд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг хариуцах нөхөх хариуцлага хүлээх ёсгүйг тодорхой зааж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалан хуульчилсан байдаг.

 

Хуулийн дээрх зохицуулалтад “гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэн нь эзэмшиж буй хувьцааныхаа хувь хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээх агуулга биш.  

 

Харин хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх тохиолдлын хариуцлагын хэмжээг зааж, мөн хязгаарлаж өгсөн заалт юм.

 

Тодруулбал, энд заасан өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээ гэдэг нь тухайн компанийн хувьцааг эзэмшихийн тулд хувьцаа эзэмшигчээс компанид оруулсан хөрөнгөнд хамааралтай ойлголт бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь зөвхөн ийнхүү нэгэнт оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ хариуцлага хүлээнэ гэсэн агуулга гэж үзнэ.

 

Энэ хэргийн тухайд “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө оруулалтыг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хариуцлага хүлээхээр заасан эзэмшиж буй хувьцаанд нь ногдох хөрөнгө гэж үзэх бөгөөд оруулсан энэ хөрөнгө нь “М ” ХХК-ийн нэрээр бусдын өмнө тус компанийн хүлээсэн үүрэгт төлбөр болж төлөгдөж байгаагаараа нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлагаа хүлээж байгаа гэж үзэх юм.

 

Ийнхүү хувьцаа эзэмшигч нарын Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар хүлээх хариуцлага нь “М ” ХХК-д оруулсан хөрөнгөөр хязгаарлагдаж, эзэмшиж буй хувьцаанд ногдох хөрөнгөөр тодорхойлогдож байгаа тул “М ” ХХК-ийн хувьцааг эзэмшихтэй холбоогүй өөрийн өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр “М ” ХХК-ийн үүргийг хариуцах үндэслэлгүй болно.

 

Мөн банк, эрх бүхий хуулийн этгээдтэй байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний үндсэн дээр арилжааны банкнуудад нээлгэсэн данс, түүнд байршиж буй мөнгөн хөрөнгийг зөвхөн данс эзэмшигч захиран зарцуулах эрхтэй, түүний өмчлөлийн мөнгөн хөрөнгө тул нэхэмжлэгч нарын эзэмшлийн дансан дахь мөнгөн хөрөнгийг “М ” ХХК-ийн хөрөнгөөс зааглагдаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд Н Ш Ш Г Г -ын  “М ” ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагаанд явуулсан Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01 дугаартай тогтоолоор М К  ХХК ийн 34 %-ийн хувьцаа эзэмшигч Д.У , 4%-ийн хувьцаа эзэмшигч Ц.М  нарын эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үлдэгдэл 53,545,649 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 425,678 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 140,000 төгрөг, нийт 54,111,327 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг нэр бүхий арилжааны банкуудад даалгасан, мөн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/02 дугаартай тогтоолоор М К  ХХК ийн 6 %-ийн хувьцаа эзэмшигч Д.У , 4%-ийн хувьцаа эзэмшигч Э.Ч  нарын эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үлдэгдэл 53,545,649 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 425,678 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 140,000 төгрөг, нийт 54,111,327 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг нэр бүхий арилжааны банкуудад даалгаж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/151 дугаартай тогтоолоор М К  ХХК ийн 51 %-ийн хувьцаа эзэмшигч Ц.Э гийн эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үлдэгдэл 53,545,649 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 425,678 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 140,000 төгрөг, нийт 54,111,327 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг нэр бүхий арилжааны банкуудад тус тус даалгасан шийдвэр гүйцэтгэлийг битүүмжлэхийг даалгасан шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т нийцээгүй гэж үзэж, дээрх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

                                                 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5.-д заасныг баримтлан Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17280060/01, 17280060/02, 17280060/151 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт хувь тэнцүүлэн олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4119.7-д зааснаар 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР