| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2019/1057/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1260 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2020/ДШМ/1260
З.С, Б.Х, Ц.О,
И.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Золзаяа,
шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар,
шүүгдэгч Б.Х,
шүүгдэгч Ц.Оийн өмгөөлөгч П.Амгаланбаатар,
шүүгдэгч И.О, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1397 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Батнасангийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаартай эсэргүүцлээр З.С, Б.Х, Ц.О, И.О нарт холбогдох 1802001080133 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Жалайр овгийн Зулын С, 1979 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83а байрны 41 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧЛ79122171/;
2. Илжигэн овгийн Бодоошийн Х, 1963 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 8, эх, охин, хүргэн, зээ хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ШБ63112800/;
3. Баатар овгийн Цэрэндүгийн О, 1958 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, номын санч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 2, нөхрийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсан виллаж 103 дугаар байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧМ58100200/;
4. Гомбожав овгийн Ишдоржийн О, 1960 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 2 дугаар байрны 62 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХЕ60121500/;
Шүүгдэгч З.С нь 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын үйлчилгээний албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалыг тус тус эрхэлж байхдаа 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд:
Н.Түмэнцэцэгийг Орхон Их Сургуульд шимтгэл төлж ажилласнаар нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар бүрдүүлэн үндэслэлгүй 6.246.237 төгрөгийн өндөр насны тэтгэвэр,
Б.Ганбатыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Баруун бүсийн түгээх газарт шимтгэл төлж ажилласнаа нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар бүрдүүлэн үндэслэлгүй 9.936.212 төгрөгийн өндөр насны тэтгэвэр,
Ч.Цэвээнхүүг “Хасу Мегаватт” ХХК-д шимтгэл төлж ажилласнаар нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар бүрдүүлэн үндэслэлгүй 3.001.236 төгрөгийн өндөр насны тэтгэвэр,
Т.Цэндсүрэнг Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэнд шимтгэл төлж ажилласнаар нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар бүрдүүлэн үндэслэлгүй 2.105.656 төгрөгийн өндөр насны тэтгэвэр,
С.Болормааг Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст сайн дурын даатгалд хамрагдан шимтгэл төлснөөр нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар бүрдүүлэн үндэслэлгүй 2.914.032 төгрөгийн өндөр насны тэтгэвэр тус тус нэмэгдүүлж авах нөхцөлийг бүрдүүлэн хийх ёсгүй үйлдэл хийж, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас нийгмийн даатгалын санд 24.203.373 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Өндөр насны тэтгэвэр нэмэгдүүлж авах ашиг сонирхлын үүднээс Ц.Оийг тахир дутуугийн тэтгэвэр авагч Дамба овогтой Энхбаярын 2009 оны 1 дүгээр сараас 2012 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг ашиглаж, үндэслэлгүй 605.948 төгрөгийн өндөр насны тэтгэвэр,
И.Оийг өндөр насны тэтгэвэр авагч Хорлоо овогтой Буянтогтохын 2011 оны 1 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалинг ашиглаж, үндэслэлгүй 702.626 төгрөгийн өндөр насны тэтгэвэр,
Б.Хг 2006-2010 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй “Аэропорт сервис” ХХК “Чингис хаан олон улсын нисэх буудал”-д шимтгэл төлж ажилласнаар нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар бүрдүүлэн үндэслэлгүй 10.827.618 төгрөгийн өндөр насны тэтгэвэр авах боломжийг бүрдүүлэн албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, 2015 оны 1 дүгээр сард Б.Хгээс 1.300.000 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сард И.О, Ц.О нараас тус бүр 2.000.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.Х нь өөртөө өндөр насны тэтгэвэр нэмэгдүүлж авах давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга З.Сд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2015 оны 1 дүгээр сард 1.300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,
шүүгдэгч Ц.О нь өөртөө өндөр насны тэтгэвэр нэмэгдүүлж авах давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга З.Сд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 9 дүгээр сард 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,
шүүгдэгч И.О нь өөртөө өндөр насны тэтгэвэр нэмэгдүүлж авах давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга З.Сд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 9 дүгээр сард 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч З.Сгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Х, Ц.О, И.О нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих байдлыг” бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж шүүх үзлээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 29 дугаартай акт болон бусад баримтыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон байна. Гэтэл шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч нараас дээрх улсын байцаагчийн акт нь тооцооны зөрүүтэй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Иймд энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтооход ач холбогдолтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, мөн хуулийн 32.10 дугаар зүйлд яллах дүгнэлт үйлдэх журам болон тогтоолд тусгагдах асуудлуудыг хуульчлан зохицуулжээ. Гэтэл яллагдагч З.Сд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, мөн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаартай яллах дүгнэлт нь хуулиар тогтоосон шаардлага хангаагүй байна. Тухайлбал, яллагдагч З.Сд 2002 оны Эрүүгийн хууль хэрэглэж ял сонсгож, яллагдагчаар татсан тогтоол, мөн яллах дүгнэлтэд яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэсэн эсэх, хууль буцаан хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг журамлаагүй нь дээрх хуульд заасан шаардлага хангаагүй гэж дүгнэх үндэслэл боллоо. ...” гэсэн үндэслэлээр З.С, Б.Х, И.О, Ц.О нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол З.С, Б.Х, И.О, Ц.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Р.Батнасан бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгч захирамждаа шүүгдэгч Б.Х, И.О, Ц.О нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугийн асуудлаар маргасан агуулга бүхий мэдүүлэг, дүгнэлтийг дурдсан боловч уг мэдүүлэг, дүгнэлттэй холбоотой мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгэх талаар дурдаагүй байна. Мөн шүүгдэгч Б.Х, И.О, Ц.О нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч З.С нь Б.Х, И.О, Ц.О нараас мөнгө авахдаа нийгмийн даатгалын санд шимтгэлд төлнө гэж хэлсэн тул шүүгдэгч нар хахууль өгөх гэмт хэрэг үйлдээгүй, харин З.С нь Б.Х, И.О, Ц.О нарт нийгмийн даатгалын санд шимтгэл төлж ажилласан жилийг нэмэгдүүлэх, тэтгэвэр нэмэгдүүлэх боломжтой гэж итгэл төрүүлж залилсан гэсэн үндэслэлээр гэм буруугийн асуудлаар маргасан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Х, И.О, Ц.О нар нь ажилласан жилээ нөхөж авах, тэтгэврээ нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга З.Стэй уулзаж, мөнгө өгч, З.С нь Б.Х, И.О, Ц.О нарыг ажиллаагүй газруудад ажилласан мэтээр нийгмийн даатгалын мэдээллийн санд хуурамч мэдээлэл оруулж, хууль бус үйлдэл хийснийг мэдсэн үйл баримт тогтоогдсон байна. Прокуророос хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн Б.Х, И.О, Ц.О нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байтал шүүх прокурорын яллаж буй үндэслэлийг хэрхэн үгүйсгэж, няцааж байгааг тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хууль зүйн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Шүүгдэгч З.С түүний өмгөөлөгч нараас улсын байцаагчийн акт нь тооцооны зөрүүтэй тул зөвшөөрөхгүй гэж маргасан. Гэвч хэрхэн ямар байдлаар тооцсоныг зөрүүтэй гэж үзэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй бөгөөд шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын маргасан асуудлаар шинжээч томилуулахаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ гэснийг зөрчсөн бөгөөд шинжилгээ хийлгэх үндэслэл тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолд З.Сг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж хуульчилсан тул З.Сд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчилж сонсгон яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж тусгасан байхад яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэсэн эсэх, хууль буцаан хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг журамлаагүй гэсэн нь ойлгомжгүй байна. Яллагдагч З.Сгийн үйлдэл нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн, түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хууль буцаан хэрэглээгүй тул 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн холбогдох зүйл заалтыг журамлах шаардлагагүй болно. Шүүгчийн захирамжид дурдсан З.С нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүд нь зөвхөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гэм буруугийн асуудлаар маргасан асуудлыг дурдсан, прокурорын яллагдагч нарыг яллаж буй үндэслэлийг ямар нотлох баримтаар, хэрхэн няцааж үгүйсгэж байгаа талаар дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Иймд З.С нарт холбогдох 1802001080133 дугаартай хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1397 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор А.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан баримтуудыг шинжлэн үзэхэд Б.Х, Ц.О, И.О нар нь өөрийн ашиг сонирхлын үүднээс тэтгэвэрийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоолгох гэсэн ашиг сонирхлын үүднээс Хахууль авагч З.Сг урьдаас мэдэж, очиж уулзсан байдаг. З.Стэй уулзаж өөрийн ашиг сонирхлыг танилцуулахад “зохицуулж болно, шимтгэл төлсөн мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж болно” гэж хэлсэн. Үүний дагуу шүүгдэгч Ц.О, И.О нар 2.000.000 төгрөгийг өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн зүйлчлэл болон холбогдсон хэргийн талаар маргаан байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хахууль өгсөн, авсан биш залилан мэхлэх гэмт хэрэг гэж ярьж байсан. Залилах гэмт хэргийн хохирогч нь төөрөгдөлд орсны улмаас гэмт хэргийн хохирогч болдог. Гэтэл Б.Х, Ц.О, И.О нар өөрсдийн хууль бус шаардлагаар хууль бус үйлдэл хийлгэхээр З.Сгээр хийх ёсгүй үйлдэлийг хийлгэхээр мөнгө өгсөн нь хахууль өгөх авах гэмт хэргийн үндэслэл байна гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Энэ хэрэгт шүүгдэгч З.С түүний өмгөөлөгч нараас улсын байцаагчийн акт нь тооцооны зөрүүтэй тул зөвшөөрөхгүй гэж маргасан. Гэвч хэрхэн, ямар байдлаар тооцсоныг зөрүүтэй гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй бөгөөд шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын маргасан асуудлаар шинжээч томилуулахаар хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж хуульчилсан. Хавтас хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Б.Х, Ц.О, И.О нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан прокурорын тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. З.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй гэсэн байна. Энэ үйлдэл нь 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарын хооронд болсон үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, хуучин хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед энэ хэрэг үйлдэгдсэн. Тухайн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн холбогдох зүйл заалтыг журамлах шаардлагагүй болно. Анхан шатны шүүхийн шүүгчийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамж нь ямар нэг эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх шаардлагыг хангахгүй байх учир шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна. ...” гэв.
Шүүгдэгч З.С “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч З.Сгийн өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Тухайн үед Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль яригдаж байсан үе юм. О ажил дээр нь очоод хэнтэй уулзах вэ гэхэд “манай дарга тэнд сууж байна” гэхээр нь орж уулзсан. Өөрийнхөө эрх зүйн байдлыг дээрдүүлэх гэж биш “ийм хуулийн дагуу таны тэтгэвэр нэмэгдэх боломжтой” гэж хэлсний дараа мөнгөө өгсөн. Түмэнцэцэг гэх хүний акт нь задаргаатайгаа хэрэгт авагдсан. Түмэнцэцэгийн тооцоогоор 2.000.000 төгрөгийн зөрүү гардаг. Процессын алдаа гарсан асуудал дээр өмгөөлөгчийн зүгээс маргаагүй. Хэрэв хуулийг буцаан хэрэглэх гэж байгаа бол заавал журамлана гэснийг хэрэглэх байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Оийн өмгөөлөгч П.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын хэлсэн шиг Б.Х, Ц.О, И.О нар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зүйл байхгүй. Анхнаасаа эдгээр хүмүүс мөнгө өгөөд хууль бусаад тэтгэврийг нэмэгдүүлж байгаа асуудал хавтас хэрэгт байхгүй. Тэтгэвэр нэмэгдүүлэх боломжтой гэж хэлээд ажилгүй байх хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлж байна гэж ойлгуулж, 2.000.000 төгрөг авсан. Эдгээр хүмүүс бүгд ТҮЦ машинаас лавлагаа авсаны дараа ажиллаж байгаагүй байгууллагын нэрийг бичиж нийгмийн даатгал бөглөсөн байсныг сүүлд мэдсэн. Тиймээс залилах гэмт хэргийн хохирогч болсон. Иймээс З.Сгийн хохирлын мөнгийг буцаан төлсөн. Анхан шатны шүүхээс залилах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах гэсэн нь үндэслэлтэй. ...” гэв.
Шүүгдэгч И.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч И.Оийн өмгөөлөгч Б.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч П.Амгаланбаатар, Б.Ганбаатар нарын тайлбарыг дэмжиж байна. Тухайн цаг хугацаанд Ил тод байдлын тухай хууль яригдаж байсан. Эдгээр хүмүүс 2.000.000 төгрөгийг нийгмийн даатгалын зөрүү гэж тушаасан. Түүнээс миний ажлыг бүтээгээд өгөөч гэж ярьж, хэлсэн зүйл байхгүй учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос шүүгдэгч З.Сг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын үйлчилгээний албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалыг тус тус эрхэлж байхдаа 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Н.Түмэнцэцэгийг Орхон Их Сургуульд шимтгэл төлж ажилласнаар нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар бүрдүүлэн үндэслэлгүй 6.246.237 төгрөгийн өндөр насны тэтгэвэр,
Б.Ганбатыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Баруун бүсийн түгээх газарт шимтгэл төлж ажилласнаа нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар бүрдүүлэн үндэслэлгүй 9.936.212 төгрөгийн өндөр насны тэтгэвэр,
Ч.Цэвээнхүүг “Хасу Мегаватт” ХХК-д шимтгэл төлж ажилласнаар нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар бүрдүүлэн үндэслэлгүй 3.001.236 төгрөгийн өндөр насны тэтгэвэр,
Т.Цэндсүрэнг Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэнд шимтгэл төлж ажилласнаар нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар бүрдүүлэн үндэслэлгүй 2.105.656 /хоёр сая нэг зуун таван мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийн өндөр насны тэтгэвэр,
С.Болормааг Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст сайн дурын даатгалд хамрагдан шимтгэл төлснөөр нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар бүрдүүлэн үндэслэлгүй 2.914.032 төгрөгийн өндөр насны тэтгэвэр нэмэгдүүлж авах нөхцөлийг тус тус бүрдүүлэн хийх ёсгүй үйлдэл хийж, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас нийгмийн даатгалын санд 24.203.373 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Өндөр насны тэтгэвэр нэмэгдүүлж авах ашиг сонирхлын үүднээс Ц.Оийг тахир дутуугийн тэтгэвэр авагч Дамба овогтой Энхбаярын 2009 оны 1 дүгээр сараас 2012 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны цалинг ашиглаж, үндэслэлгүй 605.948 төгрөгийн өндөр насны тэтгэвэр,
И.Оийг өндөр насны тэтгэвэр авагч Хорлоо овогтой Буянтогтохын 2011 оны 1 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сар дуусталх хугацааны цалинг ашиглаж, үндэслэлгүй 702.626 төгрөгийн өндөр насны тэтгэвэр,
Б.Хг 2006-2010 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй “Аэропорт сервис” ХХК “Чингис хаан олон улсын нисэх буудал”-д шимтгэл төлж ажилласнаар нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар бүрдүүлэн үндэслэлгүй 10.827.618 төгрөгийн өндөр насны тэтгэвэр тус тус авах боломжийг бүрдүүлэн албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, 2015 оны 1 дүгээр сард Б.Хгээс 1.300.000 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сард И.О, Ц.О нараас тус бүр 2.000.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б.Х нь өөртөө өндөр насны тэтгэвэр нэмэгдүүлж авах давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга З.Сд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2015 оны 1 дүгээр сард 1.300.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,
шүүгдэгч Ц.О нь өөртөө өндөр насны тэтгэвэр нэмэгдүүлж авах давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга З.Сд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 9 дүгээр сард 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,
шүүгдэгч И.О нь өөртөө өндөр насны тэтгэвэр нэмэгдүүлж авах давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга З.Сд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 9 дүгээр сард 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, тэдний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Хэргийн материалыг шинжлэн судлахад, И.Оийн гэрчээр өгсөн “...Тэтгэвэр нэмэгдэх боломж байна гэж тухайн үед хүнээс сонсож байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С гэж хүний утасны дугаарыг нь олж аваад холбогдсон. ...Тэгээд удаагүй очоод уулзахад “ТҮЦ машинаас лавлагаа аваад ир” гэсэн. Тэгээд лавлагаа аваад өгсний дараа би .... “ингээд болох уу” гэхэд С “... дансанд 2.000.000 төгрөг хийчхээрэй, тэгээд хэд хоногоос ирээд тэтгэврийн дэвтрээ аваарай. ...” гээд дансны дугаар өгч байсан. ...” /2хх 28-33/ гэх,
И.Оийн гэрчээр өгсөн “...Тухайн үед ил тодын хууль гэдэг юм гараад хүмүүс тэтгэврийн сан дээр мөнгө тушаах юм бол тэтгэвэр нэмэгдэж байгаа юм байна гэхээр нь ... уулзсан чинь С ... тэтгэвэрт гарсан хувийн хэргийг ... үзээд “... болно ... надад 2.000.000 төгрөг өгөөрэй. ...” гэж хэлэхээр нь би ... хэд хоногийн дараа ... 2.000.000 төгрөгөө бэлнээр өгсөн. ...” /2хх 147-152/ гэх,
Б.Хгийн гэрчээр өгсөн “...З.С “...урд нь таны 4 жил 11 сарыг улсаас нөхөж өгөхдөө үнэ төлбөргүй олгосон юм, харин одоо та тэтгэвэрт гарахдаа үнэ төлбөргүй биш ээ, мөнгө өгнө. ...” гэхээр нь би “Тэгээд эгчдээ бодоод өгөөч” гэж хэлсэн чинь З.С гэх хүн нь бодож үзээд “1.300.000 төгрөг орчим болох юм байна” гэхээр нь ... 1.300.000 төгрөгийг ... З.Сгийн ... өрөөнд нь ороод “эгч нь нөгөө төлбөрөө олоод ирлээ, банканд байна дансаа өгчих тушаачихая” гэсэн чинь ...З.С “энэ мөнгө чинь угаасаа нийгмийн даатгалын санд орно, бэлнээр өгчих, харин та иргэний үнэмлэхээ авчраад маргааш ирээд ТҮЦ машинаас дутуу байгаа 18 сарын материалаа нөхөж аваарай” гэж хэлсэн. ...” /2хх 219-221/ гэх мэдүүлгүүдийг судлан үзэхэд энэ гэмт хэрэгт өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал, 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг гэмт хэргийн нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн зөв тогтоож хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ач холбогдолтой тул дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчлан тодорхойлсон ба энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.”, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан.
Мөн шүүгдэгч З.С, Б.Х нар мөрдөн байцаалт болон шүүхийн урдчилсан хэлэлцүүлэгт “...Улсын байцаагчийн акт нь тооцооны зөрүүтэй тул зөвшөөрөхгүй. ...” талаар маргаж байсныг хүлээн авах үндэслэлтэй байна.
Өөрөр хэлбэл Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 29 дугаар актаар шүүгдэгч Б.Х, Ц.О, И.О нарын өндөр насны тэтгэвэр тогтоолгож илүү авсан мөнгөн дүнгээр хохирлыг тогтоосон нь учир дутагдалтай бөгөөд дээрх нэр бүхий иргэд тус бүрт нийгмийн даатгалын шимтгэл хэдэн төгрөг төлөх байсныг тогтоогоогүй байна.
Иймд шүүгдэгч нарын Нийгмийн даатгалд хэдэн төгрөг төлж өндөр насны тэтгэвэр тогтоолгох байсан талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн “хууль буцаан хэрэглэх” талаарх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудал байх тул уг ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж тус тус заасан нотолбол зохих байдал тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. ...” гэх үндэслэлээр шүүгдэгч З.С, Б.Х, Ц.О, И.О нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаах тухай захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1397 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч З.С, Б.Х, Ц.О, И.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ