Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 140/ШШ2020/00046

 

 

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 140/ШШ2020/00046

Завхан аймаг

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням *******лж, шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Г.*******, нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.*******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Х.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь *******д холбогдох 2018 оны 10-р сарын 24-ний өдрийн Завхан аймаг дахь Доной нисэх буудлын ******* Д.*******, Х.******* нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус газрын даргын 2019 оны 09-р сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаал, мөн 2019 оны 09-р сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймаг дахь Доной нисэх буудлын д эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн сумын багийн иргэн овогт гийн ******* /*******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* миний бие 2010 оны 09 дүгээр сараас хойш 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ИНЕГ-ын харьяа *******д ажиллаж ирсэн. Миний бие нь энэ албанд анхан шатнаас буюу галчин ажилд томилогдож ажилласан бөгөөд 2012 оноос галч, гал сөнөөгчийн ажилд томилогдож, 2018 оны 01-р сараас галийн бүлгийн ахлагчийн ажилд дэвшин томилогдсон. Би урьд өмнө хөдөлмөрийн сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, ажил үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн, ажил албан тушаалдаа мэргэшсэн, туршлагажсан учир албан тушаалд намайг томилсон гэж ойлгодог. Гэтэл Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны Б/26 дугаар тушаалаар Х.******* намайг галын бүлгийн ахлагчийн албан тушаалаас бууруулан галчийн албан тушаалд шилжүүлсэн. Миний бие Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын 2018 оны 07-р сарын 17-ны Б/26 тушаалыг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан бөгөөд Доной нисэх буудлын ******* Д.******* Доной нисэх буудлын хучилттай зам ашиглалтанд орохоор гэрэлсуултын техникчийн орон тоонд ажиллуулна гэж эвлэрэх санал гаргасныг би зөвшөөрч, хучилттай зам ашиглалтанд орох хүртэл 1 жилийн хугацаанд галчийн ажилдаа ажиллаж байхаар тохиролцон эвлэрлийн гэрээ гэхийг байгуулсан. Миний гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж Доной нисэх буудлын хучилттай зам ашиглалтанд орох хүртэл 1 жилийн хугацаанд энэ асуудлыг огт яриагүй. Учир нь гэрээгээр зам ашиглалтад ороход гэрэлсуултын техникчийн ажилд томилогдохоор тохирсон байсан. 2019 оны 08-р сарын 15-ны өдөр Доной нисэх буудлын хучилттай замын ажил дуусч, зам ашиглалтанд орох болоод намайг гэрэлсуултын техникчийн ажилд томилох асуудал яригдахгүй байсан. Би Д.******* даргын өрөөнд нь орж эвлэрлийн гэрээг биелүүлэх тухай уулзахад чамайг томилохгүй, чи шүүхдээд яв гэж хэлсэн.

Ингээд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт тавьж ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Доной нисэх буудлын ******* Д.******* 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б/23 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цаг тасалсан гэж сануулах сахилгын шийтгэлийг надад оногдуулсан байсан. Би энэ шийдвэрийг нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдэж, хүлээн авсан. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Д.******* ******* болон намайг байлцуулан уулзсан бөгөөд уулзалтаар 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор гэрэлсуултын техникчийн ажлын байрыг бий болгох эсхүл ижил чанарын ажил албан тушаалд Х.*******ыг томилж шүүгчийн захирамжийг биелүүлэх үүргийг Д.*******д өгсөн.

Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Доной нисэх буудлын ******* Д.******* дахин Б/25 дугаар тушаал гаргаж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 10 өдөр тасалсан гэж намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.

Шийдвэр гүйцэтгэгч Д.*******д өгсөн үүргийг шаардаж тодруулахад Х.*******ыг ажлаас халсан. Шүүхийн шийдвэр биелүүлэх шаардлагагүй болсон гэж тайлбарласан байсан. Д.******* Доной нисэх буудлын *******ар томилогдсоноос хойш миний хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор удаа дараа шийдвэр гаргаж байсан бөгөөд шийдвэр бүр нь миний хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчиж байна.

... Иймд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Доной нисэх буудлын ******* Д.*******, Х.******* нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Доной нисэх буудлын ******* Д.*******ын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаал, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Доной нисэх буудлын д эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.*******ыг ИНЕГ-ын Доной нисэх буудлын галчаар ажиллаж байх үеийн сул зогсолтын үед нь уг нисэх буудлын даргын 2019 оны 05-р сарын 31-ний өдрийн Б/08 тоот тушаалаар Холын чиглүүлэх станцын сахиулын ажилд түр шилжүүлж ажиллуулсан юм. Тэрээр ийнхүү сул зогсолтын үедээ түр шилжин ажиллахдаа 2019.09.01-ний өдрөөс 2019.09.18-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 10 өдөр ажил тасалсан нь Дотоод хяналтын үзлэг шалгалтаар илэрч, Үл тохирлын баримтжуулалтын хуудас-аар баталгаажсан тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5.5, 2.5.5.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, тус нисэх буудлын даргын 2019.09.20-ны өдрийн Б/25 тоот тушаалаар түүнийг үндсэн орон тоо болох галчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Х.******* галчийн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд... шилжүүлэн ажиллуулж болно гэж заасны дагуу галчийн ажил нь улирлын чанартай зогссон үед нь түүнийг байгууллагын даргын тушаалаар түр өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан бөгөөд энэ хугацаанд тэрээр ажлын 10 өдөр ажил тасалсан нь тогтоогдсон тул энэ нь хөдөлмөрийн гэрээг зөрчсөн ноцтой зөрчил гаргасанд тооцогдоно.

Х.******* нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.10.24-ний өдрийн 731 тоот Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Доной нисэх буудлын хатуу хучилттай зам ашиглалтанд ороод гэрэлсуулт хийгдсэний дараа гэрэлсуултын техникчээр томилогдох ёстой байсан. Гэтэл манай хатуу хучилттай зам ашиглалтанд орсон хэдий ч гэрэлсуулт хийгдээгүй, ирэх хавраас хийгдэж магадгүй байхаар манайхаас шалтгаалахгүйгээр хойшлогдсоноос шалтгаалан гэрэлсуултын техникчийн орон тоо цалингийн сан батлагдахгүй байсан. Гэсэн хэдий ч байгууллагын зүгээс Х.*******ыг гэрэлсуултын ажил хийгдэнгүүт ажилд нь томилно гээд сул зогсолтын үед нь өөр ажил хийлгэн ажиллуулж байтал тэрээр өөрөө хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхгүй ажлаа олон хоногоор тасалж алга болсон байдаг.

Энэ тохиолдол ажилтан байгууллагын нийт ажилтны нэгэн адил хууль, дүрэм адил тэгш үйлчлэх ёстой бөгөөд ажлын олон өдөр ажлаа тасалсан ажилтныг хөдөлмөрийн гэрээ, дотоод журмаас гадуур хамгаалах боломжгүй юм.

Ер нь Х.******* нь байгууллагын удирдлагад зөвхөн өөрийн эрх, шүүхийн шийдвэрийг тулгаж, хүндэтгэлгүй ханддагаас өөрийн үүргээ огт ухамсарладаггүй, албан үүрэгтээ чин сэтгэлээсээ ханддаггүй юм.

Мөн Иргэний хуулийн 26-р зүйлийн 26.4 дэх хэсэгт Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно , мөн хуулийн 29-р зүйлийн 29.6 дахь хэсэгт Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж тус тус заасны дагуу Иргэний нисэхийн Ерөнхий газрын Завхан аймаг дахь ******* нь дангаараа хуулийн этгээдийн эрхгүй байгууллага юм. Иймд Иргэний хуулийн энэхүү заалтыг одооноос эхлэн зөв хэрэглэж, Х.*******ын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.2 дахь хэсэг шүүхийн харъяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү.

Учир нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтаар Х.******* нь нэхэмжлэлээ Улаанбаатар хотод ИНЕГазар оршин суугаа дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргах хууль зүйн үндэслэлтэй юм гэжээ.

Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.******* миний бие 2010 оны 09 дүгээр сараас эхлэн 2019 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Донойн д ажиллаж байсан. Анх 2010 онд галчийн ажилд томилогдон ажилласан бөгөөд 2012 оноос галч, гал сөнөөгчийн ажилд томилогдоод 2018 оны 01 сараас галийн бүлгийн ахлагчийн ажилд дэвшин томилогдсон. Би урьд өмнө хөдөлмөрийн сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Ажил үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэн учраас ажил албан тушаалд намайг дэвшүүлж томилсон гэж ойлгодог. Завхан аймгийн Доной нисэх буудлын даргын 2018 оны 07 сарын 7-ны Б/26 дугаар тушаалаар Х.******* намайг галын бүлгийн ахлагчийн албан тушаалаас бууруулан галчийн албан тушаалд шилжүүлсэн. Миний бие Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын 2018 оны 07 сарын 17-ны өдрийн Б/26 тоот тушаалыг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Доной нисэх буудлын ******* ******* нь Доной нисэх буудлын хатуу хучилттай зам ашиглалтанд орохоор гэрэл суултын техникчийн орон тоонд ажиллуулна гэж эвлэрэх санал гаргасныг би хүлээн зөвшөөрч хатуу хучилттай зам ашиглалтанд орох хүртэл 1 жилийн хугацаанд галчийн ажилдаа ажиллаж байхаар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан. Би гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж Доной нисэх буудлын хатуу хучилтай зам ашиглалтанд орох хүртэл 1 жилийн хугацаанд энэ асуудлыг огт яриагүй. Гэрээгээр зам ашиглалтанд ороход гэрэл суултын техникчийн ажилд томилогдохоор тохиролцсон байсан. 2019 оны 08 сарын 15-ны өдөр Доной нисэх буудлын хатуу хучилттай замын ажил дуусаж зам ашиглалтанд орох болоход намайг гэрэл суултын техникчийн ажилд томилох тухай асуудал яригдаагүй. Би ******* даргын өрөөнд орж эвлэрлийн гэрээг биелүүлэх тухай уулзахад чамайг энэ ажилд томилохгүй, чи шүүхээрээ явж шийдвэрлүүл гэж хэслэн. Тэгээд би 2019 оны 08 сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт тавьсан бөгөөд Доной нисэх буудлын ******* ******* 2019 оны 09 сарын 06-ны өдөр Б/23 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр намайг ажлын цаг тасалсан гэж сануулах сахилгын шийтгэлийг надад оногдуулсан. Би энэ шийдвэрийг нь 2019 оны 09 сарын 16-ны өдөр мэдэж хүлээж авсан. 2019 оны 09 сарын 17-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ******* ******* болон намайг байлцуулан уулзсан бөгөөд уулзалтаар 2019 оны 19 сарын 24-ний өдрийн дотор гэрэл суултын техникчийн ажлын байрыг бий болгох эсвэл ижил чанарын ажил албан тушаалд намайг томилж шүүгчийн захирамжийг биелүүлэх үүргийг ******* *******д өгсөн. Гэтэл 2019 оны 09 сарын 20-ны өдөр Доной нисэх буудлын ******* ******* дахин Б/25 тоот тушаал гаргаж намайг ажлын 10 өдөр тасалсан гэж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ******* *******д өгсөн үүрэг даалгаврыг шаардаж тодруулахад ******* намайг дахиад ажлаас халсан. Шүүхийн шийдвэр биелүүлэх шаардлагагүй болсон гэж хэлсэн гэсэн. ******* нь Доной нисэх буудлын *******ар томимлогдсоноос хойш миний хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор удаа дараа шийдвэр гаргаж байсан бөгөөд гаргасан шийдвэр бүр нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байсан. Би 2019 оны хавар гэрэл суултын техникчийн анхан шатны сургалт ИНЕГ-т болсон. Энэ сургалтанд би суух хүсэлтийг ******* *******д тавьж байсан боловч намайг уг сургалтанд явуулахаас татгалзаж байсан. ******* даргын дээрх үйлдлийг харахад ******* ******* анхнаасаа намайг гэрэл суултын техникчийн ажилд томилж ажиллуулах зорилго байгаагүй, намайг д томилох шүүхийн шийдвэр гарахаас сэргийлж аргалж аргацаасан, намайг өөр ажилд томилно гэж дүр үзүүлэн итгүүлж эвлэрлийн гэрээ хийх зөвшөөрлийг авсан болохыг би саяхан мэдсэн. Иймд Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь Доной нисэх буудлын ******* *******ын хууль зөрчсөн үйлдлүүдийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага 2018 оны 10 сарын 24-ний өдрийн Доной нисэх буудлын ******* *******, Х.******* нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Доной нисэх буудлын ******* *******ын 2019 оны 09 сарын 06-ны өдрийн Б/23 тоот тушаал, 2019 оны 09 сарын 20-ны өдрийн Б/25 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Доной нисэх буудлын д эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 07 сарын 17-ны өдөр гарсан тушаалтай холбогдуулаад дэс дарааллаар нь тайлбарлъя гээд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож шилжүүлэн ажиллуулах тухай Доной нисэх буудлын даргын 2018 оны 07 сарын 17-ны өдрийн Б/26 тоот тушаал байдаг. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан байдаг. Уг тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь хэсгийг үндэслэсэн. Энэ нь хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачлагаар цуцалсан гэдэг үндэслэл байдаг. Уг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг. Гэтэл урьд нь *******ын галын бүлгийн ахлагчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд яригдахгүй, хариуцагч ямар үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ойлгомжгүй байна. Мөн ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.5 дахь заалтыг баримтлаж *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнд ажилтныг ажлын шаардлагаар болон ажлын үр дүн, ажилтны ур чадвар, эрүүл мэндийн байдлыг харгалзан шууд хариуцах удирдлагын саналыг үндэслэн өөр ажилд шилжүүлэн ажиллуулж болно гэсэн заалт байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд шилжүүлж болдог. Мөн сул зогсолтын үед ажилтанг өөр ажилд шилжүүлж ажиллуулж болдог. Энэ тохиолдолд ажилтантай заавал тохиролцдог. Мөн ажилтанг эрүүл мэндийн шалтгаанаар өөр ажилд шилжүүлж болдог. Хуульд заасан эдгээр тохиолдлуудыг үндэслэхгүйгээр хуулиас дээгүүр давуу эрхээ эдэлж ажилтанг өөр ажилд шилжүүлсэн тушаал гаргасан. Хэрэв өөр ажилд шилжүүлж ажиллуулах бол энэ нь хөдөлмөрийн дотоод журам бол Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой байдаг. ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.5 дахь хэсэгт ажилтныг ажлын үр дүнг харгалзаад ажилтны ур чадварыг харгалзаад шууд удирдах удирдлагын саналыг харгалзаад өөр ажилд шилжүүлнэ гэж заасан байдаг. *******ыг ажилд шилжүүлсэн тушаал нь хуульд нийцээгүй. *******ыг Доной нисэх буудлын холын чиглүүлэх станцийн сахиулын ажилд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 тоот тушаалаар томилсон. Уг тушаалыг Хөдөмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн заалтыг баримтлан үндэслэсэн. Уг тушаал нь эзгүй байгаа ажилтны ажил албан тушаалыг гүйцэтгүүлэх гээд байна уу, сул зогсолттой ажилтанг өөр ажилд шилжүүлэх гээд байна уу гэдэг нь ойлгомжгүй. Уг тушаалын агуулга хэсгийг харахад эзгүй байгаа албан тушаалтны ажил үүрэг дээр түр ажиллуулахаар томилсон юм шиг харагддаг. Ийм тохиолдолд хуульд зааснаар ажилтантай заавал тохиролцсон байх ёстой. Гэтэл хуульд заасан үндсэн шаардлагыг хангаагүй ажилтантай тохиролцсоны улмаас тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Ажлаас халагдах тушаал гартал Х.*******ыг ажлын үүрэг даалгавар нь галчийн ажлын үүрэг даалгавар байсан. Х.*******ыг Доной нисэх буудлын галчийн ажилд томилчихоод мөн тус газарт холын чиглүүлэх станцийн сахиулын ажилтны ажлын чиг үүргийг шаардах нь хуульд нийцэхгүй. Тийм эрх хэмжээ ажил олгогчид байхгүй. Мөн 2019 оны 09 сарын 06-ны өдрийн Б/23 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухайн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх зүйл заалтыг үндэслэсэн байдаг. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 3.7, 3.7.1.1, 3.7.1.2 дахь заалтуудыг баримтласан. Холын чиглүүлэх станцийн сахиулын болон худгийн сахиул, галч моторчны ажилд томилсон уг тушаал нь хуульд нийцэхгүй, Х.*******ын хөдөлмөрлөх эрх үүргийг тодорхой болгоогүй байж хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэхийг шаардаж, уг ажил үүргийг гүйцэтгээгүй байна гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй. Мөн 2019 оны 09 сарын 20-ны өдрийн Б/25 тоот тушаалын нэг дэх хэсэгт ажлын 10 өдөр ажил тасалсан зөрчил дээр хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан байдаг. Уг ажлын 10 өдөр гээд байгаагийнхаа өмнөх 5 өдөрт нь Х.*******т сахилгын шийтгэл ногдуулсан. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан зүйл заалтыг зөрчсөн тушаал юм. Мөн хариуцагч тал хатуу хучилттай зам ашиглалтанд орж гэрэл суултын техникчийн орон тоо батлагдах юм бол Х.*******ыг уг орон тоон дээр авна гэсэн нөхцлөөр эвлэрсэн. Уг эвлэрлийн гэрээгээр хатуу хучилттай зам ашиглалтанд орж гэрэл суултын техникчийн орон тоо гарахаар харагдаж байгаа. Хариуцагч байгууллагын төлөөлөгч уг эвлэрлийн гэрээг байгуулахдаа уг орон тоог батлагдана гэж урьдаас таамаглаж хийсэн. Гэрээ байгуулахаад 2 жилийн өмнө Говь-Алтай аймгийн д хатуу хучилттай зам ашиглалтанд орсон. Уг зам ашиглалтанд орсон хэдий ч одоо хүртэл гэрэл суултын техникчийн орон тоо батлагдаагүй. ******* ******* гэрэл суултын зам тавигдсан хэдий ч уг орон тоо батлагдах эсэх нь шийдвэрлэгдээгүй байгаа гэдгийг удирдах ажилтныхаа хувьд мэдэх боломжтой байсан. Эвлэрлийн гэрээ байгуулахад хатуу хучилттай зам 80 хувьтай тавигдсан байсан. Мөн гэрэл суулт болон тоног төхөөрөмж нь ирчихсэн байсан. *******т хатуу хучилттай зам тавигдана, гэрэл суултын тоног төхөөрөмж ирсэн байгаа учраас чамайг гэрэл суултын техникчийн ажилд томилно гэж итгүүлж эвлэрлийн гэрээ байгуулсан нь харагдаж байна. Уг үндэслэлээр гэрээний нөхцлийг зөвшөөрч ******* эвлэрлийн гэрээ байгуулсан. 2019 оны 08 сард хатуу хучилттай зам ашиглалтанд ороход ******* ******* *******тайгаа уулзаж та намайг гэрэл суултын техникчийн ажилд томилно гэсэн. Би гэрэл суултын техникчийн ажилдаа ормоор байна гэхэд ******* ******* чамайг тухайн ажлын байранд ажилд томилохгүй, чи шүүхдээд яв гэж хэлсэн гэсэн. Түүнээс хойш ******* шүүгчийн захихамжийг биелүүлэхээр ШШГГ-т хүсэлт тавьсан. ШШГГ ажиллагаа эхлээд явж байтал *******ыг 2019 оны 09 сарын 06-ны өдөр ажил тасалсан гэх үндэслэлээр *******т сахилгын шийтгэл ногдуулсан. 2019 оны 09 сарын 17-ны өдөр Доной нисэх буудлын ******* болон ШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгч өмгөөлөгч миний бие бүгд цуг байж байгаад Х.*******ыг ажилд томилох талаар буюу шүүхийн шийдвэр биелүүлэх талаар уулзсан. Уг уулзалтаар 2019 оны 09 сарын 24-ний өдөр гэхэд Доной нисэх буудлын гэрэл суултын техникчийн ажилтнаар юм уу, үгүй бол ижил чанарын өөр албан тушаалд томилоод Х.*******ын эрх зүйн байдлыг дээрдүүлж ажиллах нөхцлийг нь бүрдүүл гэх үүргийг өгсөн боловч 2019 оны 09 сарын 20-ны өдөр Х.*******ыг ажлын 10 өдөр ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. 2019 оны 09 сарын 17-ны өдөр өгсөн үүрэг даалгавраа биелүүлсэн эсэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч асуухад Доной нисэх буудлын ******* ******* Х.*******ыг ажлаас нь халчихсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагагүй болсон гэж хэлсэн гэсэн. Тухайн өдрөөс өмнө ШШГГ-ын ******* руу Доной нисэх буудлын ******* ******* утсаар Х.*******ыг ажлаас нь халчихсан гээд ШШГГ-ын ******* шийдвэр гүйцэтгэгчээ өрөөнд нь дуудаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа дуусгавар болго гэж үүрэг өгсөн байдаг. Энэ талаар шийдвэр гүйцэтгэгч Х.*******т хэлсэн. Ажлаас халсан асуудал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай хамааралгүй, тусдаа явагдах асуудал юм. Тэгэхээр ******* *******д Х.*******ыг ажилд авах сонирхол анхнаасаа байхгүй байсан гэдэг нь харагдаж байна. Одоогийн байдлаар Дононй нисэх буудлын газрат гэрэл суултын техникчийн орон тоо батлагдаагүй байгаа учраас уг асуудлыг ИНЕГ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрлэдэг болохыг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Мөн энэ талаар Говь-Алтай аймгийн нисэх буудлаас тодруулахад уг орон тоо батлагдаагүй гэсэн. Доной нисэх буудлын шинээр томилогдсон ******* гаас энэ талаар асуухад ИНЕГ-аас уг орон тоог батлаагүй байгаа, гэрэл суултын тоног төхөөрөмжийг тавих асуудлыг шийдвэрлээгүй байгаа гэж хэлсэн. Тийм учраас уг орон тоо батлагдах нь эргэлзээтэй. Тийм учраас нэхэмжлэгч Х.******* нь Завхан аймаг дахь *******д холбогдуулан 2018 оны 10-р сарын 24-ний өдрийн Завхан аймаг дахь Доной нисэх буудлын ******* Д.*******, Х.******* нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус газрын даргын 2019 оны 09-р сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаал, мөн 2019 оны 09-р сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймаг дахь Доной нисэх буудлын д эгүүлэн тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Энэ шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийн талаарх мэдээллийг хавтаст хэргээс авлаа. ******* нь манай байгууллагад галчийн ажлыг хийдэг байсан. Манай байгууллагын галлагаа 5 сарын 15 гээд зогсдог. Галлагаа зогссонтой холбогдуулж Х.*******, нарыг 2019 оны 05 сарын 31-ний өдөр ******* даргын тушаалаар худгийн сахиул, холын чиглүүлэх станцын сахиулаар ажиллуулахаар тус ажилд томилсон. Уг хугацаанд худгийн сахиул, холын чиглүүлэх станцд ажиллах ээлж зөрж байсан учраас *******ыг 2019 оны 08 сард гэдэг хүний оронд холын чиглүүлэх станцын сахиулаар ажиллуулахаар түр томилж ажиллуулж байсан. Ажил хүлээлцэхдээ холын чиглүүлэх станцд ажиллаж байсан өөрийн гэр болон ажлын байраа Х.*******т хүлээлгэн өгсөн. Х.******* тухайн үед ажлаа хийж байгаад 2019 оны 09 сарын 01-ний өдөр ******* ажилдаа ирэхгүй байна гээд нисэх буудлын ******* нисэх буудлын дотоод хяналтанд үүрэг өгсөн. Тухайн өгсөн үүргийн дагуу дотоод хяналтын алба 09 сарын 2-ноос холын чиглүүлэх станц дээр очиж шалгалт хийсэн. Х.*******ыг 2019 оны 09 сарын 02-ны өдрөөс 09 сарын 06-ны өдрийн хооронд ажилдаа ирээгүй гээд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Сануулах сахилгын шийтгэл авсан байхад 2019 оны 09 сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд дахин ажилдаа ирээгүй байна. Тийм учраас дахин шалгалт хийнэ үү гээд нисэх буудлын *******ас үүрэг өгсний дагуу дотоод хяналтын алба дахин шалгалт хийсэн. Хавтаст хэрэгт Х.*******ын томилогдсон ажлын байран дээр дотоод хяналт шалгалт хийсэн нотлох баримт авагдсан байна. Тухайн үед Х.*******ыг ажилдаа ирэхгүй байна гэх зүйл яригдаж байсан. Манай байгууллагын ажилчид хөдөлмөрийн дотоод журамтайгаа танилцаад гарын үсэг зурж хөдөлмөрийн дотоод журмаа баримтлан ажилладаг. Хөдөлмөрийн дотоод журмаар тухайн ажилтан ажлын цагаа бүртгүүлэх, ажлын байраа орхиж явах болон ажлын цагаа бүртгүүлэхдээ ******* юм уу, ажлын цаг бүртгэж байгаа ээлжийн харуул болон холбогдох албан тушаалтанд мэдэгдэж байх ёстой байдаг. Х.******* холын чиглүүлэх станцд ажиллаж байхдаа ажлын байраа орхин явсан, ирсэн талаар мэдэгдээгүй, ажлын цагаа бүртгүүлээгүй байдлаас болод 2019 оны 09 сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд ажлын цаг нь ажил тасалснаар бүртгэгдсэн. Энэ байдлыг нь харгалзан үзээд Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний нисэхийн дотоод журмыг үндэслэн Х.*******ыг ажлын 10 өдөр ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах тушаал гаргаж ажлаас халсан. Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журмандаа ажилтан сардаа 3-с дээш хоног ажил таслах юм бол ажлаас халах шийдвэр гаргана гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.*******ыг ажлын 10 өдөр ажил таслаж ажлаас чөлөөлсөн гэдэг нь нотлогдож байна. Ийд нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байна гээд Нэгдүгээрт: Нэхэмжлэгч Х.*******ыг 2019 оны 09 сарын 20-ны өдрийн Б/20 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон гол үндэслэл нь юу байсан бэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 2.5.5, 2.5.3 /ажилтан ажлын 3 өдөр дараалан юм уу, хуанлын 1 сарын хугацаанд ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрийн ажлын цагтай тэнцэх хэмжээгээр ажил тасалсан байвал/ гэсэн заалтын дагуу ажлаас чөлөөлсөн. Мөн Доной нисэх буудлын даргын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн Б/08 тоот тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Энэ нь нэхэмжлэгч Х.*******ыг галлагаа зогссонтой холбогдуулаад худгийн сахиул, галч, моторчин, холын чиглүүлэх станцын сахиул гэсэн ажлын байран дээр орлон гүйцэтгүүлэхээр томилсон. Мөн Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.2 буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан эвсэл хуанлын 1 сарын хугацаагаар ажил тасалсан цагийг нэгтгэн бодвол ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэсэн заалтуудыг үндэслээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалын агуулга нь гэвэл нэхэмжлэгч Х.******* нь 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 09 сарын 06-ны өдрийн хооронд ажлын 5 өдөр ажил тасалсан зөрчилд нь Доной нисэх буудлын ******* 2019 оны 09 сарын 06-ны өдөр сануулах сахилгын арга хэмжээ авсан. Х.******* 2019 оны 09 сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд мөн ажлын 5 өдөр ажил тасалсан учраас хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажлын 3-с дээш хоног ажил таслах юм бол ноцтой зөрчил гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтыг үндэслээд 2019 оны 09 сарын 20-нй өдрийн Б/20 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх буюу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон уг тушаал 09 сарын 01-нээс 18-ны хооронд 10 өдөр ажил тасалсан гэж оруулсан боловч тушаалын агуулга, хариуцагч байгууллагын гаргасан тайлбар зэргээс харахад 09 сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд 5 хоног ажил тасалсан зөрчил дээр нь дахин ноцтой зөрчлийн хэмжээнд хүрсэн байна гэж үзэн ажлаас чөлөөлсөн гэдэг нь харагдаж байна. Х.*******ыг ажил түр орлон гүйцэтгүүлэхээр гаргасан тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлсэн. Албан байгууллагууд хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ээлжийн амралтаа авсан ажилтны ажлын байран дээр өөр албан тушаалтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр орлон гүйцэтгүүлэх буюу хавсран гүйцэтгүүлэхээр томилж болдог. Тухайн ажлыг орлон гүйцэтгэж байгаа албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй байдаг. Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байнгын ажлын байртай ажилтантай байгуулдаг. Ээлжийн амралттай байгаа ажилтнуудын ажлыг орлон гүйцэтгүүлэхээр томилж байгаа тохиолдолд Х.*******тай Доной нисэх буудлын газар хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл үндсэн ажилтны ажлын байран дээр ажиллаж байгаад түр орлон гүйцэтгүүлж байгаа учраас хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй.

Хоёрдугаарт: ИНЕГ-т хөдөлмөрийн дотоод журам гэж байдаг. Уг дотоод журмыг Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа ИНЕГ-ын харьяа байгууллагууд дагаж мөрддөг. Уг байгууллагын дотоод журмын 4.6 дахь хэсэгт ажилтны ажил үүргийг дараах тохиолдолд орлон болон хавсран гүйцэтгүүлж болно гэж заасан байдаг. Үүнд: Байгууллагын дотоод журмын 4.6.1 хэсэгт ажилтныг ээлжийн амралттай байх хугацаанд орлон буюу хавсран гүйцэтгэж болно гэж заасан байдаг. Мөн тус журмын 4.6.7 дахь хэсэгт ажилтны ажил үүргийг орлон болон хавсран гүйцэтгэхээр байгууллагын даргын тушаалаар шийдвэрлэнэ. Байгууллагын дотоод журмын 4.6.9 хэсэгт ажилтан орлон болон хавсран гүйцэтгэх хугацаандаа тухайн ажил үүргийг үндсэн ажил үүргийн нэгэн адил хариуцана гэж заасан байдаг. Уг хөдөлмөрийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хуультай харшилсан зүйл байхгүй. Эдгээр эрх зүйн үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч Х.*******ыг Доной нисэх буудлын даргын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн орлон гүйцэтгүүлэх тушаалаар зөвхөн Х.*******ыг ч биш нэг ээлжийн галч ыг харуул талбайн журам сахиулагчаар, Х.*******ыг худгийн сахиул, галч, моторчин, холын станцын сахиулаар тус тус томилсон. Уг тушаал нь хууль болон хөдөлмөрийн дотоод журманд нийцэж байна. Х.*******тай 2018 оны 07 сарын 17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан байна. Уг хөдөлмөрийн гэрээнд Х.******* гарын үсэг зурсан байна. Хавтаст хэрэгт 2 хөдөлмөрийн гэрээ байна. Хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээтэй хамт байгаа бүх гэрээг хавсралтуудтай нь хамт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зарим хавсралтуудыг гаргаж өгөөгүй байна. Харуцагч байгууллагын зүгээс гаргаж өгсөн хавсралт хэсэгт Х.******* нь 2018 оны 07 сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зурахдаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журамтай танилцаад гарын үсэг зурсан. Тиймээс нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журамтайгаа бүрэн танилцсан гэж ойлгож болохоор байна. Үүнийг яагаад хэлээд байна вэ гэхээр хөдөлмөрийн дотоод журмын 3.4.8 заалт дээр ажилтан ажилдаа ирсэн явсанаа өөрөө бүртгүүлэх үүрэг хүлээхээр заасан байдаг. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 5.1.4 заалтад ажилтан ажлын цагаар хувийн асуудлаар гадуур явахдаа шууд харьяалах нэгжийн *******д мэдэгдэж зөвшөөрөл авсан байна гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Х.******* уг үүргийг биелүүлээгүй. Ноцтой зөрчил гэдгийг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээс харш үйлдлийг хэлдэг. Хэдийгээр холын чиглүүлэх станц Доной нисэх буудлаас 8 километрийн зайд оршиж байдаг хэдий ч ирсэн явсан цагаа ажилтан заавал мэдэгдэх ёстой. Холын чиглүүлэх станц дээр хүн амьдрах боломж байхгүй гээд маргаж байгаа. Үнэхээр хүн амьдрах боломж байхгүй юм бол нэхэмжлэгчийн үндсэн ажлын байр болох галчийн ажлын байрыг хамт хийж байсан шүү дээ. Х.******* Доной нисэх буудлын газарт ирээд ажлын цагаа бүртгүүлээд байх боломжтой байсан. Гэтэл Доной нисэх буудлын газарт 2019 оны 09 сарын 06-ны өдрөөс 06 сарын 13-ны хооронд харагдаагүй ирээгүй. Хариуцагч талаас зөвхөн чиглүүлэх станц дээр байхгүй байсан гэдэг үндэлэлээр ажлаас чөлөөлсөн юм бишээ, Доной нисэх буудлын газар дээрээ мөн адил ирээгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч ажлын цагийг ******* дээрээ ирж очин бүртгүүлэх боломжтой байсан. Х.*******ыг 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс мөн оны 09 сарын 18-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй гэдэг нь хэрэгт авагдсан цагийн бүртгэлсээс харагдаж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь Завхан аймаг дахь *******д холбогдуулан 2018 оны 10-р сарын 24-ний өдрийн Завхан аймаг дахь Доной нисэх буудлын ******* Д.*******, Х.******* нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус газрын даргын 2019 оны 09-р сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаал, мөн 2019 оны 09-р сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймаг дахь Доной нисэх буудлын д эгүүлэн тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал ...нэхэмжлэгч Х.*******ыг ИНЕГ-ын Доной нисэх буудлын галчаар ажиллаж байх үеийн сул зогсолтын үед нь уг нисэх буудлын даргын 2019 оны 05-р сарын 31-ний өдрийн Б/08 тоот тушаалаар Холын чиглүүлэх станцын сахиулын ажилд түр шилжүүлж ажиллуулсан юм. Тэрээр ийнхүү сул зогсолтын үедээ түр шилжин ажиллахдаа 2019.09.01-ний өдрөөс 2019.09.18-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 10 өдөр ажил тасалсан нь Дотоод хяналтын үзлэг шалгалтаар илэрч, Үл тохирлын баримтжуулалтын хуудас-аар баталгаажсан тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5.5, 2.5.5.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, тус нисэх буудлын даргын 2019.09.20-ны өдрийн Б/25 тоот тушаалаар түүнийг үндсэн орон тоо болох галчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. ... гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.******* нь Завхан аймаг дахь *******д холбогдуулан 2018 оны 10-р сарын 24-ний өдрийн Завхан аймаг дахь Доной нисэх буудлын ******* Д.*******, Х.******* нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 731 дугаартай "Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гэрээ юм гэж тодорхойлжээ.

Уг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 731 дугаартай "Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч Х.*******, Завхан аймаг дахь Доной нисэх буудлын ******* Д.******* нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталсан байх бөгөөд энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан Завхан аймаг дахь Доной нисэх буудлын д эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр баталсан эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах юм бол урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдох боломжтой гэж тодорхойлж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчинтэй болно.

Өөрөөр хэлбэл шүүх талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь шүүгчийн захирамжаар баталгаажсан, хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийн зарим шаардлага буюу 2018 оны 10-р сарын 24-ний өдрийн Завхан аймаг дахь Доной нисэх буудлын ******* Д.*******, Х.******* нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах буюу урьд эрхэлж байсан Завхан аймаг дахь Доной нисэх буудлын д эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын 2019 оны 09-р сарын 06-ны өдрийн Б/23 дугаартай Х.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, мөн даргын 2019 оны 09-р сарын 20-ны өдрийн Б/25 дугаартай Х.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах тухай зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Х.******* Завхан аймаг дахь Доной нисэх буудлын *******тай 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээнд галч гэж нэхэмжлэгчийн албан тушаалын нэрийг нь тодорхой заан өгч, гол нөхцөлүүдийг харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Улмаар Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай Ажил орлон гүйцэтгүүлэх тухай тушаалаар Х.*******ыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл худгийн сахиул галч-моторчин болон холын чиглүүлэх станцын сахиулын үүрэгт ажлыг орлон гүйцэтгүүлэхээр томилжээ.

Завхан аймаг дахь Доной нисэх буудлын ******* Д.******* нь Х.*******ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.7.1, 3.7.1.1, 3.7.2, ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Энэхүү сахилгын шийтгэл ногдуулах үед Х.******* нь Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар худгийн сахиул галч-моторчин болон холын чиглүүлэх станцын сахиулын үүрэгт ажлыг орлон гүйцэтгэж байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан ба мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохилдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгуллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

Хэрэгт Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын 2019 оны 09-р сарын 06-ны өдрийн Б/23 дугаартай Х.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал авагдсан байх боловч Х.******* нь сахилгын шийтгэл огт авч байгаагүй, харин энэ шийдвэрийг нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мэдэж, хүлээж авлаа гэж маргаж байна.

Сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг ажилтанд танилцуулсан болохоо хариуцагч тал баримтаар нотолж чадахгүй байх тул сахилгын шийтгэл авч байгаагүй гэсэн нэхэмжлэгч Х.*******ын тайлбарыг үнэн зөв гэж үзэв.

Мөн хариуцагч нь Х.*******ыг Холын чиглүүлэх станцын сахиулаар орлон ажиллах хугацаандаа 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 10 өдөр ажил тасалсан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэдэг шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 2.5.5, 2.5.5.3, Завхан аймгийн нисэх буудлын даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаал, ажил олгогч, ажилтан нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2019 оны 09-р сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

Гэтэл Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай Ажил орлон гүйцэтгүүлэх тухай тушаалын 2 дахь заалтад ...Худгийн сахиул галч-моторчин, холын чиглүүлэн станцын сахиул нарын ээлжийн амралтын хугацаанд уурын зуухны галч Х.*******ыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл худгийн сахиул галч-моторчин болон холын чиглүүлэх станцын сахиулын ажил үүргийг орлон гүйцэтгүүлсүгэй... гэсэн байх бөгөөд, яг ямар ажлын байранд томилон ажиллуулсан нь ойлгомжгүй байна.

Хэдийгээр талууд Завхан аймгийн Доной нисэх буудлын холын чиглүүлэх станцын сахиулын ажил үүргийг гүйцэтгэж байсан талаар маргаагүй бөгөөд тэрээр нэхэмжлэгч Х.******* нь дээрх ажлыг 2019.09.01-ний өдрөөс 2019.09.18-ны өдрийн хооронд гүйцэтгэж байхдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 10 өдөр ажил тасалсан нь байгууллагын дотоод хяналтын үзлэг шалгалт, Үл тохирлын баримтжуулалтын хуудас-аар болон тус байгууллагын цагийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа ч хариуцагч нь нэхэмжлэгчийг худгийн сахиул галч-моторчин болон холын чиглүүлэх станцын сахиулын ажил үүргийг орлон гүйцэтгүүлэхээр томилсон бөгөөд тухайн тушаалын дагуу нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж, 24.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас, ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж тус тус заажээ.

Ийнхүү Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох боломжгүй юм.

Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд ...Х.*******тай галчийн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ...сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд шилжүүлэн ажиллуулж болно... гэж тайлбарлаж шүүхэд 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэсэн огноотой Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт гэх баримтыг гаргаж өгсөн байх боловч энэхүү баримт нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хавсралт байхаас гадна, нэхэмжлэгчийг худгийн сахиул галч-моторчин болон холын чиглүүлэх станцын сахиулын ажил үүргийг орлон гүйцэтгүүлэхээс өмнө хийгдсэн баримт байна.

  Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Х.*******ыг ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй байх тул түүний Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын 2019 оны 09-р сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаал, мөн 2019 оны 09-р сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Х.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд түүний энэ шаардлага нь Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын 2019 оны 09-р сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсний улмаас ажилгүй байсан болох нь 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 000252382 дугаартай ниймгийн даатгалын дэвтэр, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.*******ын дээрх хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын байдлаар 2019 оны 06 дугаар сард 1154352 төгрөг, 07 дуагар сард 1277440 төгрөг, 08 дугаар сард 1297440 төгрөгийн цалин авсан тухай Нийгмийн даатаглын 000252382 дугаартай дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 3,729,232 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож, ажилгүй байсан нийт хугацаа болох 91 хоногоор тооцон /3,729,232 төгрөг : 3 сар = 1,243077 төгрөг : 21.5 хоног = 57817 төгрөг х 91 хоног/ нийт 5,261,347 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 5,261,347 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрүүдэд сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, сахилгын шийтгэл ногдлуулах болон ажлаас чөлөөлөх тухай тушаалуудад Д.******* гэсэн бичвэр байдаг.

Гэсэн хэдий ч Д.******* нь өөрийгөө Завхан аймаг дахь Доной нисэх буудлын ******* гэж тайлбарлаж байгаа, уг тайлбартай нэхэмжлэгч, хариуцагч нар маргахгүй байх тул аас Завхан аймаг дахь Доной нисэх буудлын *******ар Д.*******ыг томилсон шийдвэрийг гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг баримтлан Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 дугаар Х.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, мөн тус даргын 2019 оны 09-р сарын 20-ны өдрийн Б/25 дугаар Х.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, 2018 оны 10-р сарын 24-ний өдрийн Завхан аймаг дахь Доной нисэх буудлын ******* Д.*******, Х.******* нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, урьд эрхэлж байсан Завхан аймаг дахь Доной нисэх буудлын д эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны олговор 5,261,347 төгрөгийг Завхан аймаг дахь Доной нисэх буудлаас гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгож, дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Завхан аймаг дахь Доной нисэх буудлын санхүүд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Завхан аймаг дахь Доной нисэх буудлаас улсын тэмдэгтийн хураамжид 99245 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ