Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 140/ШШ2020/00200

 

                                                                                                                                                                                                                                                          

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 140/ШШ2020/00200

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нарыг оролцуулан, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.*******г Улаанбаатар хот Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрнаас онлайнаар оролцуулан шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцээд *******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ын газарт холбогдох тус газрын даргын 2019 оны 05-р сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн овогт ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие ******* нь Завхан аймгийн ын газарт 2014 оны 09 сарын 02-ны өдрийн Б/4 дугаартай тушаал гарч жолоочоор ажилд орж байсан. Ажилд орсон цагаас өдийг хүртэл ажлын хариуцлага алдаж байсан удаа байхгүй бөгөөд аймгийн ын газрын дарга ******* нь намайг байнга ажлаас хална, чамтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэх мэтээр дарамталж ирсэн. 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би уг тушаалын үндэслэх хэсэгт байгаа хуулийн заалт болон Хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчөөгүй буюу албан томилолтоор ажиллах хугацаандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад аймгийн ын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 03 дугаартай үндэслэл муутай тогтоол гаргуулж ажлаас халсан. Иймд аймгийн ын газрын даргын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь Завхан аймгийн ын газрын жолоочоор ажиллаж байгаад 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Иргэн ******* нь 2019 оны төлөвлөгөөт хяналт шалгалтаар улсын байцаагчдын аюулгүй байдлыг хангаж, жолоочийн албан үүргийг гүйцэтгэж явахдаа буюу урд чиглэлийн сумдаар 2019 оны 03 сарын 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Отгон суманд албан томилолтоор ажиллаж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаар мэдээлэл байсны дагуу газрын даргын зүгээс хуулийн хүрээнд байгууллагын ёс зүйн зөвлөлд хүсэлт гаргасны дагуу уг асуудлыг шалгаж 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоолоор тогтоогдсон. Иймд ын газрын даргын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаал нь хуульд нийцсэн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн ын газарт 2014 оны 09 сарын 02-ны өдрөөс хойш жолооч хийж байна. дарга ажлаа авсан цагаасаа хойш намайг ажлаасаа гар, ажлаа өг гэж дарамт шахалт үзүүлдэг байсан. Ажлаас халагдахын өмнө хавар би Отгон сум руу томилолтоор явсан. Тухайн үед хаврын улирал байсан болохоор цасанд суугаад нилээн орой буюу орой 21 цагийн үед Отгон сумд очсон. Очоод бид нар хоолоо идчихээд, байцаагч нар өрөө өрөөндөө орж амарцгаасан. Отгон сумд очсны дараа Отгон сумын ын байцаагч байсан гэдэг хүн намайг дэлгүүрийн бараа буулгалцаад өгөөч гэж ирсэн. Тэгээд би тай хамт дэлгүүрийн ачааг нь буулгалцчихаад тэднийд хоол идчихээд орой 23 цагийн үед аймгаас ирсэн байцаагч нарыг эргэнэ гээд нэг шил архи, чихэр, боов аваад надтай хамт байцаагч нарын буусан буудалд ирсэн. Гэтэл байцаагч нар унтчихсан байсан. Тэгээд би унтаж амрах гээд өрөөндөө орсон. Тэгээд байцаагч нарыг унтсан байхаар нь Золоог унтсан байна уу гээд өрөөнд нь ортол унтчихсан байсан болохоор авсан зүйлээ өрөөнд нь оруулж тавьчихаад гарсан. Ингэж явснаас хойш би архи уусан гэж хэлмэгдээд ажлаасаа халагдсан. Отгон сум орох замдаа бид нар саадгүй явж хүрсэн, харин наашаа ирэхэд замдаа машины мотор цохьсон. Би өмнө нь машиныхаа моторыг янзлаж байсан. Тэгээд 2 жил яваад эвдэрсэн. Тэгээд бид нар машинаа Цагаанчулуут суманд үлдээчихээд Цагаанчулуут сумын Засаг даргын машинаар ирцгээсэн. Урьд өмнө нь даргатай ажлаар хөдөө, гадаа явахад дарга надтай руль булаацалдах, хажуугаас цохих, үг хэлээр доромжлох байдал гаргаж байсан. Би эдгээр үйлдлүүдийг нь их тэвчдэг байсан. Энэ байдлаас болж би хохирмооргүй байна. Би ажлаас халагдсан хавар эмнэлэгт хэвтэж байсан. Миний нойр булчирхай өвддөг, ходоод дотор муу эмнэлэгт байнга хэвтдэг. Тэгээд намайг эмнэлэгт хэвтэж байхад ажлаас халсан байсан. Би эмнэлгээс гарч ирээд ажлаас халагдсан гэдгээ мэдсэн. Ер нь архи ууж ажлаасаа халагдсан гэдэг хүнд нэр хүнд гэж байдаггүй юм байна лээ. дарга намайг гадуур, дотуур муу хэлж явсан байна лээ. Би энэ бүгдэд маш их гомдолтой байна. Тийм учраас би ажилдаа буцаж орох ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ын газрын жолоочоор ажиллаж байсан ******* нь 2018 оны 03 сард Завхан аймгийн Отгон сумаар албан томилолтоор явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар ярьж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд *******ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Яагаад тогтоогдохгүй байна вэ гэхээр өмнөх шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө *******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж мэдүүлсэн. Мөн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр *******тай хамт явсан байцаагч нарыг гэрчээр асуусан. Гэтэл *******ыг тай хамт архи уугаад сууж байсныг харсан хүн байхгүй. Мөн зарим гэрч нар архи үнэртэж байсан, зарим нь архи уусан гэсэн байдлаар гэрчийн мэдүүлэг өгсөн байсан. Тухайн үед *******ын архи уусан байсан хэдэн бүхэлтэй байсан, ажил үүргээ биелүүлж болох байсан юм уу, болохгүй байсан юм уу гэдгийг хэн ч тогтоогоогүй. Мөн ******* нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа буюу машинаа унаж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй байна. Энэ талаар гэрч нар мэдүүлэг өгдөг. Мөн ын газрын ёс зүйн зөвлөл дарга Эрдэнэцэцэгийг гэрчээр асуусан мэдүүлэг дээр *******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг харсан хүн байхгүй, хамт явж байсан хүмүүсийн дамжмал мэдүүлэгээр *******ыг архи уусан гэж үзсэн гэсэн. Тийм учраас энэ нь шууд хамааралтай нотлох баримт биш. Яагаад гэвэл *******аас ямархуу байдлаар архи үнэртэж байсан нь тодорхойгүй. Тийм учраас *******ыг албан томилолтоор явж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Ёс зүйн зөвлөл нь тухайн ажилтанг ёс зүйн зөрчил гаргасан байна уу, үгүй юу гэдгийг тогтоодог дүгнэлт гаргадаг байгууллага юм. Харин ажилтныг архи уусан эсэхийг тогтоодог байгууллага биш. Гэтэл ёс зүйн зөвлөл нь дүгнэлтдээ *******ыг архи уусан гэдэг нь тогтоогдож байна гэж тогтоосон байна. Тийм учраас ёс зүйн зөвлөлийн дүгнэлт дээр *******ыг ноцтой зөрчил гаргасан байна гэж дүгнээгүй учраас ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Ёс зүйн зөвлөл дүгнэлт гаргахдаа *******ыг тай архи уусан гэж үзсэн юм бол яагаад аас тайлбар аваагүй юм бэ, мөн хариуцагч байгууллага СД бичлэг гээд яриад байна. Гэтэл тухайн бичлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Аймгийн ын газрын 2019 оны Б/20 дугаартай тушаалаар *******ыг ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаалын үндэслэл нь эргэлзээтэй, хөдөлмөрийн тухай хуулийн нилээн олон зүйл заалтыг үндэслэсэн байсан. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг үндэслэсэн байж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг давхар үндэслэсэн. Үүнээс үзэхэд *******ыг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлөөд байна уу, сахилгын шийтгэл ногдуулаад байна уу гэдэг нь эргэлзээтэй. Уг тушаалын тэргүү болон 1-р заалт дээр ажлаас халах болон сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн байгаа юм. Үүнээс үзэхэд *******ад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байна гэж үзэж болно. Хэрвээ уг шийтгэлийг ногдуулж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2д зааснаар сахилгын зөрчлийг илэрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын арга хэмжээ авна гэж заасан байдаг. Нөхцөл байдлыг илэрүүлчихээд 04 сард ёс зүйн зөвлөлд хандсан, 05 сарын 03-нд ажлаас чөлөөлөх сахилгын арга хэмжээ авсан. Үүнээс үзэхэд 1 сарын хугацаа өнгөрсөн байна гэдгийг харж үзээсэй гэж хүсэж байна. Энэ бүгдийг дүгнээд хэлэхэд *******ыг албан томилолтоор явж байх хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. *******ын архи уусан гэж үзэж байгаа цаг нь шөнийн цаг байна. Гэтэл *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр ажлын хэвийн нөхцлөөр ажиллахаар заасан байдаг. ******* нь ажлын цагаар Отгон сумд ирчихсэн байсан, түүнээс хойш албаны машиныг хөдөлгөөгүй. Тийм учраас ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг бодож үзээд 2019 оны 05 сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын 223 хоног байна гэж тооцсон. Өмнөх шүүхийн шийдвэр дээр нэг өдрийн цалинг 28.522 төгрөг гэж шийдвэрлэсэн. 223 хоногоо нэг өдрийн цалин болох 28.522 төгрөгтөө үржүүлээд нийт 6.360.406 төгрөгийг *******ад олгохоор байна гэж тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэж байна. Гэтэл манай тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр Завхан аймгийн ын газрын ёс зүйн зөвлөл нь хуульд заасан дүрэм журмын дагуу ажилласан. Үүний дагуу 2019 оны 05 сарын 08-ны өдөр 03 гэсэн дугаартай тогтоол гаргасан. Уг тогтоолыг *******ад 2019 оны 05 сарын 09-ны өдөр гардуулсан. Энэ нь талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрх *******ад байсан боловч тогтоолд ямар нэгэн гомдол гаргаагүй учраас өнөөдрийн байдлаар ын байгууллагын ёс зүйн зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр байгаа эрх зүйн баримт бичиг мөн гэж үзэж байна. *******ыг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа ёс зүйн зөвлөлийн тогтоол болон гэрч нарын мэдүүлгийг үндэслэл болгосон. Хамт явж байсан хүмүүс нь тухайн үед драйгер үнэрлүүлээд согтуурлыг нь шалгаж тогтоох боломж байхгүй байсан. Хамт явж байсан гэрч нарын мэдүүлэг болон тайлбаруудаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ гэж заасан учраас *******ыг албан томилолтоор явж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдэг нь хангалттай нотлогдож гэж үзэж байна. Мөн ын газрын даргын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай тушаал нь мөн хууль эрх зүйн үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 20б, байгууллагын дотоод журмын 8.2, 8.9, Засгийн газрын тогтоолуудыг үндэслэл болгон *******ыг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан. Архи согтууруулах ундааны зүйлийг төрийн албан хаагч нь албан томиололтоор болон ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл ажлын болон ажлын бус цагаар хэрэглэсэн нь сахилгын ноцтой зөрчил болно гэж заасан учраас *******ыг эдгээр зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэлийг ногдуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ *******ыг архи уугаагүй, архи уусан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэлт гаргачихаад сүүлдээ хэрвээ архи уусан гэж үзвэл гэсэн 2 утгатай зүйл яриад байна. *******ыг архи уусан гэж үзээд байгаа юм уу, архи уугаагүй гэж үзээд байгаа юм уу ойлгомжгүй эргэлзээтэй дүгнэлт хэлээд байна. Энэ талаар нэмэлт тайлбар гаргах байх гэж бодож байна гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ын газрын даргын 2019 оны 05 сарын 19-ны өдөр Б/20 дугаартай тушаалаар *******ыг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.3 гэсэн зүйл заалтуудыг үндэслэж албан томилолтоор албан үүргээ гүйцэтгэж байх явцад буюу Завхан аймгийн Отгон суманд томилолтоор явж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж *******ыг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээний 20б, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9, байгууллагын ёс зүйн зөвлөлийн тогтоол зэргийг үндэслэсэн. Энэхүү тушаалыг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлтэй гарсан тушаал гэж үзэж байна. Яагаад уг тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна вэ гэхээр хамт явж байсан гэрчүүдийн мэдүүлгээр *******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгийн нэг бүрчлэн иш татаж хэлье гэж бодож байна. Гэрч Золжаргал мэдүүлэгтээ ******* шөнө нь согтуу орж ирсэн гэж зааж хэлсэн байна. Гэрч ******* мэдүүлэгтээ ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэрч мэдүүлэгтээ ******* архи үнэртүүлсэн юм шиг байсан. Тэгэхээр нь би чи архи уучихсан юм уу, зүгээр үү гэж асуухад ******* ынд очоод хоол идээд нэг шил архи задлаад тэгээд архи уучихлаа гэж хэлсэн гэж мэдүүлэг өгсөн. Гэрч Долгорлхам мэдүүлэгтээ бид шөнийн 12 цаг хүртэл ажилласан, өглөө Отгон сумаас хөдлөх гэж байхад *******аас архи ихээр үнэртсэн гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. ын газрын ёс зүйн зөвлөлийн гишүүн Гэрэлмаа тайлбар өгөхдөө *******ын бие нь өвдөөд архи уусан байсан гэсэн тайлбар өгсөн байсан. Гэрч мэдүүлэгтээ ******* нар дэлгүүрийнх нь ачаа буулгасны дараа жаахан архи уусан гэсэн гэж мэдүүлэг өгсөн. Гэрч Лосолмаа мэдүүлэгтээ ынд очиход дэлгүүрийн бараа буулгаад архи уучихсан байсан гэж мэдүүлэг өгсөн. Гэрч мэдүүлэгтээ ******* архи үнэртүүлчихсэн сууж байсан гэсэн мэдүүлэг өгсөн. *******тай хамт явж байсан бүх гэрч нар архи үнэртүүлсэн, архи уусан байсан гэж мэдүүлэг өсгөн байна. Гэрч нарын мэдүүлгийг хаа хамаагүй хүмүүсээс авсан мэдүүлэг гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг дамжмал яриа биш. *******тай хамт явж байсан хүмүүс *******ыг архи уусан талаар нүдээр харж чихээр сонссон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-р зүйл, 43 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтын нэгэн адил хүчин төгөлдөр нотолгооны хэрэгсэл болно гэж заасан байдаг. Эдгээр гэрчүүдээс мэдүүлэг авахдаа шүүгч хууль сануулж байж гэрчийн мэдүүлэг авсан. Эдгээр гэрчүүдийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч *******ыг томилолтоор явж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж ганцхан гэрчээр асуугдахдаа мэдүүлсэн. Гэтэл ын газраас гаргаж өгсөн СД бичлэг дээр *******тай хамт архи уусан талаараа ярьсан байдаг. Уг СД бичлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй хэдий ч шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч ******* нь өөрөө уг СД бичлэг дээрх хүний дуу хоолойг ын дуу хоолой мөн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой тусгагдсан байх гэж бодож байна. Яагаад вэ гэхээр энэ нь шүүх хурадлдааны үед гаргасан нэхэмжлэгчийн тайлбар гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* нь СД бичлэг дээрх яриаг хүлээн зөвшөөрөөд СД дээр бичигдсэн хүний дуу хоолой ын дуу хоолой мөн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. СД бичлэг өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй ч гэсэн нэхэмжлэгч өөрөө чухал нотолгооны ач холбогдол бүхий тайлбар гаргасан гэж үзэж байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч *******ын үндэслээд байгаа гэрч ын мэдүүлэг эргэлзээтэй байна. ******* хамт явсан байцаагч нартайгаа хувийн таарамжгүй харилцаа байхгүй, өс хонзон байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр эдгээр гэрч нар хамт явсан нэгнийхээ талаар яах гэж худал мэдүүлэг өгөх вэ, харин хамт архи уучихаад үүнийгээ нуугаад байгаа ын мэдүүлэг эргэлзээтэй байна. Үүнийг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар хамт явж байгаа нэгнийгээ драйгер үлээлгээд согтуурлыг нь шалгах ямар боломж байхгүй. Албан томилолтоор явсан байцаагч нар үзсэн харсан зүйлээ хэлсэн. Үүнийг нь байгууллагын ёс зүйн зөвлөл хамт явсан хүмүүсийн мэдүүлэг дээр үндэслээд дүгнэлт гаргасан. Ийм учраас би ын газрын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэлтэй дүгнэлт байна гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хэлсэн. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг ******* гардаж авчихаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа шүүхэд гомдол гаргаагүй гэж тайлбарласан. ******* ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг гардаж авчихаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа гомдол гаргаагүй учраас үүнийг хүчин төгөлдөр дүгнэлт гэж үзнэ. Мөн ёс зүйн зөрчлийг илэрүүлсэн хугацааны талаар ярьж байгаа. Байгууллагын ёс зүйн зөвлөл байгууллагын даргаас гомдол хүлээж авсан цагаас л зөрчлийг мэдсэн хугацаа эхлэж байгаа. Зөрчлийг илэрүүлнэ гэдэг нь хүлээж авсан мэдэгдэл үнэн зөв гэсэн нь баттай тогтоогоод хариуцлага тооцох боломжтой цаг хугацаа үүсэн үеэс хэлээд үнэн худал эсэхийг нь тогтоосны үндсэн дээр илэрүүлэх хугацаа эхлэдэг. Мөн байгууллагын ёс зүйн зөвлөл даргаасаа мэдээлэл хүлээж аваад ёс зүйн зөрчлийг 14 хоногоор сунгаж шийдвэрлэсэн. Энэ талаар төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмэн дээр заасан байгаа. 2019 оны 05 сарын 08-ны өдөр *******ыг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан байна гэдэг нь тогтоогдсон учраас ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан. Мөн *******ын эсрэг 10 хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Шүүх үүнийг үнэлэж үзээчээ гэж хэлмээр байна. Гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудын нэгэн адил хүчин чадалтай. Бичмэл нотлох баримт нь арай дээгүүр өндөр хүчин чадалтай гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Мөн улс орон даяар халдварт өвчин гарсантай холбогдуулж төсвийн байгууллагуудын цалингаас бусад бүх санхүүжилтийг татсан. Төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд тэгээд хариуцлагаас мултраад төрөөс 10, 20 сая төгрөг гаргуулана гэсэн ойлголт байж болохгүй. Энэ нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ыг Завхан аймгийн ын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4, 43-р зүйлийн 43.1, 131-р зүйлийн 131.1.3, Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2017 оны 01-р албан даалгавар, Засгийн газрын 258-р тогтоолын 1.7-р зүйл, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам-ын 8-р зүйлийн 8.2, 8.9 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 20.б дэх заалт, Байгууллагын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05-р сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолыг тус тус үндэслэн түүнийг тус газрын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч ******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн ын газрын даргын тушаалд ...2019 оны 03-р сарын 19-23-ны өдрүүдэд урд чиглэлийн сумдад ажиллах үедээ албан томилолтын явцад албан үүргээ гүйцэтгэж байхдаа Отгон суманд согтууруулах ундаа хэрэглэн Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь ёс зүйн зөвлөлийн 2019 оны 05-р сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоолоор тогтоогдсон гэсэн байна.

Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 20-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргавал Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ. Дор дурьдсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргавал хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана гээд Б дугаарт Ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн, В дугаарт байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэсэн,

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.2-т Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэдэгт ажлын байранд болон ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн... бусад тохиолдлуудыг хамааруулж үзнэ гэсэн, 8.9-д Засгийн газрын 2018 оны 258-р тогтоолд заасны дагуу Төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа ...нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашигласан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэжээ.

Ийнхүү ажил олгогч байгууллагын зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа ажилтан ажлын байранд, ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явах үедээ, ажлын бус цагаар ажлын байранд, албан томилолтын явцад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцохоор заасан байгаа хэдий ч ажилтан ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн энэ үйл баримт хангалттай нотлогдохгүй байна гэж шүүх үзэв.

Учир нь ажил олгогчийн зүгээс ажилтанг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ...ноцтой зөрчил гаргасан нь ёс зүйн зөвлөлийн 03 тоот тогтоолоор тогтоогдсон тул гэж тушаалдаа заасан байна. Гэтэл ёс зүйн зөвлөл нь *******ын архи согтууруулах ундааны зүйл уусан эсэх асуудлыг шалган тогтоохдоо ямар нэгэн цагдаа, хуулийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагаар албан ёсны дүгнэлтийг үндэслээгүй, дүгнэлт гаргуулаагүй, зөвхөн цуг явсан байцаагч нарын мэдүүлэг, хамт олны хурлын тэмдэглэлийг үндэслэн *******ыг архи уусан гэж тогтоосон нь учир дутагдалтай гэж дүгнэв.

Аливаа хүний архи согтууруулах ундааны зүйл уусан уугаагүй, согтсон согтоогүй эсэхийг энгийн нүдээр хараад тогтоох боломжгүй, өөрөөр хэлбэл тухайн хүний эрүүл мэнд, сэтгэл санааны байдал, ажлын ачаалал /ядарсан, өвдсөн, гутарсан, олон хоног нойр хоолгүй явсан гэх мэт/ зэргээс шалтгаалж бусдад харагдах байдал янз бүр, архи үнэртүүлсэн байгааг архи согтууруулах ундааны зүйл уусан, хэрэглэсэн гэж шууд дүгнэх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр байцаагч нараас хэзээ, хэн гэдэг, ямар албан тушаалтан гэрчийн мэдүүлэг авсан болох, байцаагч нарт хууль сануулсан эсэх нь тодорхойгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын хүсэлтээр жолооч *******ыг урд чиглэлийн сумдаар томилолтоор ажиллахдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн талаар тодруулуулахаар гэрчүүд асуулгасан бөгөөд гэрч З.Золжаргал, Ш.Оюунсүрэн, Ц. нар *******ыг шөнө согтуу орж ирсэн, бага зэрэг архи уусан, жаахан уучихлаа гэсэн гэх мэт мэдүүлсэн, гэрч Я.Гэрэлмаа, Б.Долгорлхам нар архи ууж байхыг нь хараагүй гэж, гэрч Ж., Н.Лосолмаа нар архи уучихлаа гэж хэлсэн гэж, гэрч Х. архи үнэртүүлчихсэн байсан гэж, шүүх хуралдаан дээр гэрч Б. архи уугаагүй гэж тус тус мэдүүлсэн байна.

Ийнхүү нэг үйл баримтын талаар гэрчүүд өөр өөрөөр мэдүүлсэн байгаа нь *******ын архи уусан гэх үйлдэл хангалттай нотлогдсон гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч байгууллага *******ын архи уусан гэх үйлдлийг эрх бүхий байгууллагад мэдэгдэж шалган тогтоолгох боломжтой байсан, гэтэл дээрх үйлдлийг нь шалган тогтоосон зүйл хэрэгт авагдаагүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

ИХШХШ тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй гэж, мөн хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Хариуцагч тал эдгээр эрх, үүргийнхээ дагуу нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулж өгөх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд ажил олгогчийг нотлох баримтанд үндэслээгүй тушаал гаргаж ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн ын газрын даргын 2019 оны 05-р сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгож *******ыг урьд эрхэлж байсан жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг Завхан аймгийн ын газраас гаргуулж, түүний Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож үзэхэд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1.839.675 төгрөгийн цалин авч байсан нь түүний 1464666 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. 2019 оны 2-р сарын цалин 611725 төгрөг + 03-р сарын цалин 616225 төгрөг+ 04-р сарын цалин 611725 төгрөг= 1.839.675 төгрөг сүүлийн 3 сарын цалин, 1.839.675: 3 = 613.225 төгрөг /сарын дундаж цалин/, 613.225: 21,5 =28522 төгрөг /өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 227 хоногийн цалинг тооцоход нийт 6.474.494 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 6.474.494 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож 118.542 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Талууд анхан шатны шүүх хуралдаан болсон сар өдрийн талаар шүүхэд дахин маргаагүй, баримт сэлт гаргаж ирүүлээгүй учир анхан шатны шүүх хэргийг 2019 оны 10-р сарын 24-ний өдөр хянан шийдвэрлэсэн байна гэж үзсэн болно.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн ын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ыг тус газрын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ын газраас нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 6.474.494 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.

3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 118.542 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ