Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 140/ШШ2020/00474

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Иргэнийийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь буудлын захиргаанд холбогдох

буудлын даргын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаал, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах,

Урьд эрхэлж байсан буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоолгох,

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э. /Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрнаас онлайнаар/, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 9 дүгээр сард анх буудалд галчаар ажилд орж байсан.

2012 онд галч гал сөнөөгч гэсэн орон тоон дээр жинхлэн ажиллаж байсан. Ингэж ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сард галын бүлгийн ахлагчийн ажилд дэвшин томилогдсон.

Энэ хугацаанд би Иргэнийийн ерөнхий газрын сургалтын албанаас зохион байгуулсан иргэний агаарын тээврийн гал сөнөөх зорчигчдыг аврах сургалтын анхан болон давтан сургалтад буудалд 8 жил ажиллахдаа нийт 4 удаа хамрагдсан.

Ингэж мэргэшин ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сард намайг буудлын галын бүлгийн ахлагчийн ажилд дэвшүүлэн томилсон. буудалд 10 жил ажиллахдаа ямар нэгэн байдлаар сахилгын зөрчил авч байгаагүй учраас надад итгэл үнэмшил үзүүлэн энэ ажилд томилж байсан байх гэж боддог.

Гэтэл буудлын дарга Д.******* 2018 оны 7 дугаар сард Б/26 гэсэн тушаал гаргаж намайг ажлаас халж галчийн ажил руу шилжүүлсэн байдал нь миний нийгмийн байдлыг дордуулсан гэж үзэж шүүхэд хандсан. Мөн буудлын дарга Д.******* буудлын хатуу хучилттай зам ашиглалтад орохоор гэрэлсуултын техникчийн орон тоо дээр ажиллуулна гэж эвлэрэх санал гаргасан.

Үүнийг нь би хүлээн зөвшөөрч хатуу хучилттай зам ашиглалтад орох хүртэл нэг жил хугацаанд галчийн ажлаа хийхээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж хатуу хучилттай зам ашиглалтад ортол нэг жилийн хугацаанд энэ асуудлын талаар ярихгүйгээр хатуу хучилттай зам ашиглалтад ортол галчийн ажлаа хийж байсан.

2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр буудлын хатуу хучилттай зам ашиглалтад ороход намайг гэрэлсуултын техникчийн ажилд томилох тухай асуудал яригдахгүй байсан. Тэгээд би Д.******* даргын өрөөнд орж эвлэрлийн гэрээг биелүүлэх талаар уулзахад чамайг ажилд авахгүй энэ ажилд томилохгүй чи шүүхдээд яв гэж хэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан ажиллагааг эхлүүлсэн.

Уг ажиллагаа эхлүүлсний дараахан буудлын дарга 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 тоот тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулсан тэгээд удалгүй ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Надад ногдуулсан сахилгын шийтгэлийн тушаалыг 2019 оны 09 сарын 16-ны өдөр гардан авч байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч буудлын дарга Д.******* болон намайг байлцуулан уулзсан. Ингэж уулзахдаа гэрэлсуултын ажлын байр гарахгүй юм бол ижил түвшний ажлын байранд томилох боломж байна уу гэдэг талаар ярилцсан. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр буудлын дарга Д.******* Б/25 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр 10 хоног ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шаардаж тодруулан асуухад буудлын дарга Д.******* нь Х.*******ыг ажлаас халсан учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагагүй болсон гэж тайлбарласан байсан. ******* буудлын даргаар ажиллах болсон цагаасаа хойш миний ажиллах эрхийг хааж удаа дараа ямар нэгэн шийдвэр гаргаж байсан, гаргасан шийдвэр бүхэн нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байсан.

2019 оны хавар гэрэлсуултын техникчийн анхан шатны сургалт болсон тэгээд би уг сургалтад суумаар байна гээд өргөдөл бичиж Д.******* даргын өрөө рүү орсон, гэтэл Д.******* дарга тийм боломж байхгүй чамайг сургалтад явуулхаас татгалзаж байна гэж хэлсэн. Дээрх үйлдлээс харахад Д.******* дарга намайг гэрэл суултын техникчийн ажилд томилон ажиллуулах зорилго байгаагүй, намайг галын бүлгийн ахлагчийн ажилд томилох шүүхийн шийдвэр гарахаас аргалж, намайг өөр ажилд томилох дүр үзүүлэн итгэл үнэмшил үзүүлэн эвлэрлийн гэрээ байгуулсныг би ойлгосон.

Иймд Иргэнийийн ерөнхий газрын харьяа буудлын дарга Д.*******ын гаргасан шийдвэрүүдийг эс зөвшөөрч буудлын дарга Д.*******ын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 тоот тушаал, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах, галчийн ажлын байранд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь энэ хэрэг маргаан шүүхээр хэлэлцэгдэж байхад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж болох байсан. Х.******* нь галчийн ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Иргэнийийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь буудалд холбогдуулан буудлын даргын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаал, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Х.******* нь Иргэнийийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь буудлын даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай Х.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар буудлын галын бүлгийн ахлагчаар ажиллаж байгаад галчийн ажил албан тушаалд томилогдон ажилласан байна. /хх-ийн 13/

Талууд хөдөлмөрийн гэрээг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр бичгээр байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 81/

Нэхэмжлэгч Х.******* нь Завхан аймаг дахь буудлын даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байжээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа татгалзаж, буудлын хучилттай зам ашиглалтад орохоор Х.*******ыг гэрэл суултын техникчийн орон тооны ажилд авахаар эвлэрсэн талуудын хүсэлтийг шүүх хүлээн авч зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 731 дугаартай захирамж гаргасан байна. /хх-ийн 185/

буудлын даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай Ажил орлон гүйцэтгүүлэх тухай тушаалаар уурын зуухны галч Х.*******ыг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл худгийн сахиул галч-моторчин болон холын чиглүүлэх станцын сахиулын ажил үүргийг орлон гүйцэтгүүлжээ. /хх-ийн 95/

Нэхэмжлэгч Х.******* нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хуулиар олгосон ээлжийн амралтаа авч байсан байна. /хх-ийн 173/

Нэхэмжлэгч Х.******* нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймаг дахь буудлын даргад хандан өөр ажлын байранд шилжүүлж өгнө үү гэх хүсэлт гаргаж байжээ. /хх-ийн 163/

Мөн Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/1105 дугаартай ... шүүгчийн захирамжаар Х.*******ыг гэрэлсуултын техникчийн орон тооны ажилд томилохоор шийдвэрлэсэн, дээрх орон тоо батлагдсан эсэх ... -ийг тодруулахаар албан бичиг хүргүүлсэн байна. /хх-ийн 63/

Завхан аймаг дахь буудлын даргын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаартай албан бичгээр ... гэрэлсуултын техникчийн орон тоо батлагдсанаар Х.*******ыг уг ажлын байранд шилжүүлэн томилох боломжтой болно. Гэрэлсуултын систем суурилуулах ажил тодорхойгүй хугацаагаар хүлээгдэж байна ... гэсэн тайлбар гаргаж байжээ. /хх-ийн 65/

Завхан аймаг дахь буудлын даргын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 дугаартай Х.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаартай Х.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 5, 6/

Нэхэмжлэгч Х.******* нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан дээрх тушаалыг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаад 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг шийдвэрлэсэн боловч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна.

Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасан байна. /хх-ийн 28-35/

Х.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь буудалд холбогдох иргэний хэргийг тус шүүх 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээж авсан бөгөөд нэхэмжлэгч Х.******* нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, зарим шаардлагыг өөрчлөх тухай хүсэлтээ ирүүлсэн байна. /2 дугаар хх-ийн 39/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, зарим нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа нь түүний хуулиар олгосон эрх юм.

Мөн тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 731 дугаартай Х.*******ыг буудлын хучилттай зам ашиглалтад орохоор гэрэл суултын техникчийн орон тооны ажилд авахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа.

Гэвч Завхан аймаг дахь буудлын хучилттай зам ашиглалтад ороогүй, хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй, гэрэлсуултын техникчийн орон тоо батлагдаагүй, энэ орон тоо батлагдах эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдалтай байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхтэй, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж, 17 дугаар зүйлд Монгол улсын иргэн хөдөлмөрлөх эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Х.******* нь Завхан аймаг дахь буудлын уурын зуухны галчийн ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тус байгууллагын даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаартай тушаал нь Монгол улсын үндсэн хуулиар олгосон өөрийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа заримыг нь татгалзах, зарим шаардлагаа өөрчилж Завхан аймаг дахь буудлын уурын зуухны галчын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын ...Х.*******ын уурын зуухны галчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байгаа ... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Хариуцагч Завхан аймаг дахь буудал нь нэхэмжлэгч Х.*******ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэл болгожээ.

Завхан аймаг дахь буудлын уурын зуухны галч Х.*******ыг Хөдөлмөрийн дотоод журмын 2.5.5, 2.5.5.3-т Ажилтан ажлын 3 өдөр дараалан ажил тасалсан, эсвэл ажилтны хуанлийн нэг сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан цагийг нь нэгтгэн бодоход ажлын 3 өдрийн ажлын цагтай тэнцэж байвал гэж, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэж заасныг зөрчиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилжээ.

Нэхэмжлэгч Х.******* нь Завхан аймаг дахь буудлын даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар уурын зуухны галчийн ажил албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. /хх-ийн 13, 81/

Харин Завхан аймаг дахь буудлын даргын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаартай Х.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь ... уурын зуухны галч Х.******* нь холын чиглүүлэх станцын сахиулаар орлон ажиллах хугацаандаа 10 өдөр ажил тасалсан ... гэх үндэслэлийг заасан нь ойлгомжгүй байна.

Учир нь Завхан аймаг дахь буудлын дарга Д.******* нь галчаар ажиллаж байсан Х.*******ыг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б/08 дугаартай Ажил орлон гүйцэтгүүлэх тухай тушаалаар худгийн сахиул галч-моторчин болон холын чиглүүлэх станцын сахиулын ажил үүргийг орлон гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан боловч Х.*******тай тухайн ажлын байранд ажиллах хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцоогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж , мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл Завхан аймаг дахь буудлын дарга Д.******* нь уурын зуухны галч Х.*******ыг худгийн сахиул галч-моторчин болон холын чиглүүлэх станцын сахиулын сахиулын ажил албан тушаалыг гүйцэтгэхээр тушаал гаргахдаа түүнтэй харилцан тохиролцоогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Х.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай тушаалынхаа үндэслэл хэсэгт уурын зуухны галчын ажил албан тушаалыг гүйцэтгүүлэхээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Х.*******ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажилтны ажлын байр өөрчлөгдөх тохиолдолд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд нэгэн адил өөрчлөгддөг тул өмнөх хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, шинэ ажлын байранд дахин хөдөлмөрийн гэрээ байгуулагдахаар зохицуулсан байдаг.

Мөн сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч, харин сахилгын зөрчил гаргасан этгээд нь тухайн ажил олгогчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтан байна гэж зааснаас үзэхэд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т Ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулна гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтныг ажиллуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч байгууллагын өмгөөлөгч Э.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Х.*******тай байгуулсан галчаар ажиллах хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр ... ажлын зайлшгүй шаардлагаар ижил төрлийн албан тушаалд нийгмийн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүйгээр шилжүүлэн ажиллуулахаар гаргасан удирдлагын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж заасан ... гэж тайлбарлаж байна.

Гэвч энэ заалт нь ажил олгогч ажилтны нийгмийн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах, гүйцэтгэх үүргийг өөрчилж болох зохицуулалт бөгөөд шилжүүлэн ажиллуулах тохиолдолд ажилтантай тохиролцохгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байна гэсэн зохицуулалт биш юм.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай тохиролцож өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тушаал гаргаж, тухайн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй.

Нөгөөтэйгүүр ажил олгогчийн ажил орлон гүйцэтгүүлэх тухай тушаал гаргасныг ажилтныг шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан байна гэж үзэх үндэслэлгүй юм.  

Иймд хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн Завхан аймаг дахь буудал нь Х.*******тай харилцан тохиролцож худгийн сахиул галч-моторчин болон холын чиглүүлэх станцын сахиулын ажил албан тушаалыг орлон гүйцэтгүүлэхээр түүнтэй харилцан тохиролцсон, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг танилцуулсан, уг албан тушаалыг гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

Завхан аймаг дахь буудлын дарга холын чиглүүлэх станцын сахиул Н.Эрдэнэбилэг нарын хооронд байгуулсан 21 дугаартай хөдөлмөрийн гэрээг уурын зуухны галчаар ажиллаж байсан Х.*******т хамаатуулж, Х.*******ыг уг хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 116/

Мөн нэхэмжлэгч Х.*******ыг галчийн ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа галчаар ажиллахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээнийхээ зүйл, заалтыг зөрчсөн, ажил тасалсан, ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлөх тушаал гараагүй болохыг дурдлаа.

Завхан аймаг дахь буудлын даргын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 дугаартай Х.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цаг тасалсан гэж, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаартай Х.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлээ 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 10 өдөр ажил тасалсан гэжээ.

Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 06-ны сануулах сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажлын 8 өдөр байгаа бөгөөд ямар үндэслэлээр ажлын 10 өдөр ажил тасалсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Мөн ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар үндсэн цалингаас нь тооцож нэмэгдэл хөлс олгох ёстой гэж зохицуулсан байна.

Гэвч Завхан аймаг дахь буудал нь Х.*******ыг холын чиглүүлэх станцын сахиулаар орлон ажиллах хугацаанд нь үндсэн цалингаас нь тооцож нэмэгдэл хөлс олгож байсан баримт хэрэгт авагдаагүй болно.

Мөн Завхан аймаг дахь буудлын даргын тушаалд Х.*******ыг галчаар шилжүүлэн ажиллуулах гэж, хөдөлмөрийн гэрээнд галч гэж, ажлын байрны тодорхойлолтод уурын зуухны галч гэж, нийгмийн даатгалын дэвтэрт галч гэж, ажлаас чөлөөлөх тушаалд уурын зуухны галч гэж бичигдсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй тул галч, уурын зуухны галч нь нэгэн адил ажлын байр /албан тушаал/ гэж үзлээ.

Иймд Иргэнийийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь буудлын даргын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаал, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Х.*******ыг Завхан аймаг дахь буудлын уурын зуухны галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлын нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Л.*******ын ажилгүй байсан хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сүүлийн гурван сарын цалингийн дундаж 1.243.077 : 21.5 = нэг өдөрт 57.817 төгрөг х 209 өдөр/ нийт 12.083.864 төгрөгийг хариуцагч Иргэнийийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь буудлаас гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Иргэнийийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь буудлаас 208.292 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар Иргэнийийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь буудлын даргын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаал, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч *******гийн ******* /РД:/-ыг Иргэнийийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь буудлын галчийн ажилд эгүүлэн тогтоосугай.  

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Иргэнийийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь буудлаас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 12.083.864 /арван хоёр сая наян гурван мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгосугай.  

3.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Иргэнийийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь буудалд даалгасугай.  

4.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Иргэнийийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь буудлаас 208.292 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.  

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ