Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 53

 

                                       *******ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00566/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч ерөнхий шүүгч      Б.Батзориг

                            Шүүгчид                                   Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алтанбагана нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 458 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй “******* *******” ХХК-д холбогдох “Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар сум 2 дугаар баг ******* тоотод байрлах .95м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн 2017 оны 09 сарын 28-ны өдрийн ******* дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 10 дугаар  сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...

 Миний бие нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, дугаар байр, тоотод байрлах улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг ээж *******, хүү ******* нарын хамт хамтран өмчилдөг. Миний бие нь банкнаас мөнгө зээлсэн ба зээлдэгч нь шүүхэд хандсан учраас шүүхийн шийдвэр гарч уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба дээрх үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээг “******* ” ХХК-иар тогтоолгосон. Уг үнэлгээ нь хууль болон бодит байдалтай нийцээгүй үнэлгээ гарсан тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, дугаар байр, тоотод байрлах улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 50.978.000 төгрөгөөр үнэлсэн нь буруу байна. Учир нь: Дээрх орон сууцыг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* гэдэг хүнээс худалдах, худалдан авах гэрээ хийж 60.000.000 төгрөгөөр авсан ба мөн тус байранд 10 гаруй сая төгрөгийн засвар хийсэн байхад бодит үнэнтэй нийцээгүй үнэлгээг гаргасан байна.

Мөн уг орон сууцыг зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тооцоолохдоо нийт талбайг 49.5 м.кв гэсэн ба ******* дугаартай гэрчилгээ дээр 28.95 м.кв гэсэн байхад ямар учраас зөрүү гараад байгаа мөн хөрөнгө үнэлсэн тухай баримтанд .95 м.кв гэсэн нь аль талбайн эзэлхүүнийг авч үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл 1 м.кв-ын үнийг 1.050.505 төгрөгөөр үнэлээд үүндээ нийцүүлэх гээд ямар ч баримтгүй нийт талбайг гаргасан нь учир дутагдалтай байна. ...Үнэлгээ хийсэн үнэлгээчин нь дээрх орон сууцанд ямар ч хэмжилт хийгээгүй зөвхөн зургийг нь дараад явсан болно. Иймд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №******* дугаартай үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа өртгийн хандлага болон орлогын хандлага, зах зээлийн хандлага гэсэн 3 төрлийн хандлагын дагуу хийдэг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үнэлж тогтоосон. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээрээ .95 м.кв гэж бичсэн боловч энэ нь хуучин гэрчилгээгээр тогтоосон хэмжээ. Орчин үед байшингийн талбайг нийтэд нь үнэлэх ёстой гэсэн стандартын дагуу нийт талбай нь 49.5 м.кв болж түүнийгээ дүйцүүлж барилга хот байгуулалтын сайдын 20 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын дагуу л энэ үнэлгээг гаргасан.

Өөрөөр хэлбэл тухайн байрыг үнэлэхдээ өртгийн аргыг 3 хувиар ашиглаж, зах зээлийн хандлагыг 97 хувиар ашиглаж гаргасан. *******ийн байрыг үнэлж байх үед тухайн байрны нэг орцонд байрлах 29 тоот байр 52.000.000 төгрөгөөр зарагдаж байсан. Манай байгууллага *******ийн байрыг эд хөрөнгийн үнэлгээ хийх тухай хуульд нийцүүлэн гаргасан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг  2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 458 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийн “******* ” ХХК-нд холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг ******* тоотод байрлах .95 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “******* *******” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 458 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч дараахи гомдлыг гаргаж байна.

1рт: 2017.09.28-ны өдрийн үнэлгээ нь маш тодорхой бус хийгдсэн, зах зээлийн ханшийг судлаагүйгээр шууд дүгнэлт гаргасан,

2рт: Уг орон сууцыг зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тооцоолохдоо нийт талбайг 49.5 мкв гэсэн ба харин ******* дугаартай гэрчилгээ дээр 28.95мкв гэсэн нь ойлгомжгүй, ямар учраас зөрүү гараад байгаа нь тодорхойгүй байхад шүүх энэ талаар үндэслэлтэй тайлбар хийгээгүй байна.

Зрт: Мөн шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, тогтоох хэсэгт удаа дараа үнэлгээний зүйлийн хэмжээг .5мкв гэж байгаа нь дээрхи орон сууцыг 28.95мкв гэж үзсэн хэмжээнээс ч багасгасан нь шүүгч хэргийн материалтай сайтар танилцаж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэдэгт эргэлзэж байна.

4рт: Энэ хэрэгт Монгол Улсын Дээд шүүхийн Тогтоол гарсан ба энэ тогтоолын агуулгыг бүрэн хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч нь Үнэлгээний байгууллага юм уу, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага юм уу гэдэгт дүгнэлт өгөөгүй.

5рт: Шүүхийн шийдвэр нь илт нэг талыг барьж шийдвэрийг гаргаж байна. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлтэнд гомдол гаргахдаа 7 хоног хэтрүүлсэн гэж үзсэн ба хэрвээ анхнаасаа энэ асуудлыг мэдэж байсан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж миний бие нь энэ талаархи баримт болон нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх боломжтой байсан.

6рт: Хэрвээ үнэлгээний байгууллагыг хариуцагч биш гэж үзэх юм бол энэ хэргийн хариуцагч хэн болох эсэх дээр дүгнэлт өгөөгүй, хэрвээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргана гэж үзэх юм бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг гаргаагүй зэрэг эргэлзээтэй байдлууд үүссэн байна.

Иймд энэ байдлуудыг харгалзан үзэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 458 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хөрөнгө үнэлгээний “******* *******” ХХК-д холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хуульд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад зохих дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 сарын 30-ны өдрийн 357 дугаартай шийдвэрээр *******ээс зээлийн гэрээний үүрэг 48.931.956 төгрөг гаргуулах,  үүргийн гүйцэтгэлийг түүний өмчлөлийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар баг дугаар байрны тоот 28.95 мкв орон сууц барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу  шүүгчийн 20 оны 10 сарын 06-ны өдрийн 1938 дугаартай  шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарснаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч *******д холбогдуулан  Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 71 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.6-д зааснаар  *******ийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг дугаар байр тоот 28.95 м.кв улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч  худалдан борлуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийн талаар төлбөр авагч болон өмчлөгч нараас  саналыг авсан боловч талууд үнийн талаар харилцан тохироогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 71 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 9/9 тогтоолоор хөрөнгө үнэлгээний  “******* *******” ХХК-ийг шинжээчээр томилж, уг тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээний  “******* *******” ХХК нь  нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоожээ.

Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ******* нь хариуцагчийг  үнэлгээ тогтоосон “******* *******” ХХК гэж тодорхойлсон боловч түүний гаргасан гомдол нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол гэж үзэхээр байна.

Учир нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар  шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх бөгөөд  хэрэв талууд шинжээчийн гаргасан эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй бол энэ талаархи гомдлоо  мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан.

Хөрөнгийн үнэлгээний “******* *******” ХХК нь тухайн хэргийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч бус бөгөөд тусгай мэдлэг бүхий  дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон этгээд тул ийнхүү дүгнэлт гаргаснаараа нэхэмжлэгч *******ийн хуулиар олгосон эрх ашгийг зөрчөөгүй тул тус хэргийн  хувьд хариуцагч болох үндэслэлгүй  юм.

Гэтэл нэхэмжлэгч ******* нь үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоолгох ажиллагаа хийлгэсэн Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргах байтал шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч болох хөрөнгийн үнэлгээний “******* *******” ХХК-д холбогдуулан гаргасан байна.

Нэхэмжлэгч ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад холбогдуулан нэхэмжлэлээ гаргаагүй байхад анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа  хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл болон хариуцагчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлолгүй түүний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн ажиллагаа явуулсан нь буруу болжээ.  

Хэдийгээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч “******* *******” ХХК нь тус хэргийн хариуцагч биш байх тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 458 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

   

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН