Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 458

    Монгол Улсын нэрийн өмнөөс

           Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн 1 дүгээр хэсэг 16 дугаар байр 26 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сум 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “ билгүүн” ХХК-нд холбогдох

                     “Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг 16-26 тоотод байрлах 26.95 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн 2017 оны 9 сарын 28-ны өдрийн ТХҮ-217-35  дугаартай  үнэлгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:

           ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, 16 дугаар байр, 26 тоотод байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг ээж , хүү нарын хамт хамтран өмчилдөг. Миний бие нь банкнаас мөнгө зээлсэн ба зээлдэгч нь шүүхэд хандсан учраас шүүхийн шийдвэр гарч уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба дээрх үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээг “ билгүүн” ХХК-иар тогтоолгосон. Уг үнэлгээ нь хууль болон бодит байдалтай нийцээгүй үнэлгээ гарсан тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг, 16 дугаар байр, 26 тоотод байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг 50.978.000 төгрөгөөр үнэлсэн нь буруу байна.

Учир нь: Дээрх орон сууцыг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Д.Бадарч гэдэг хүнээс худалдах, худалдан авах гэрээ хийж 60.000.000 төгрөгөөр авсан ба мөн тус байранд 10 гаруй сая төгрөгийн засвар хийсэн байхад бодит үнэнтэй нийцээгүй үнэлгээг гаргасан байна.

Мөн уг орон сууцыг зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тооцоолохдоо нийт талбайг 49.5 м.кв гэсэн ба 000225217 дугаартай гэрчилгээ дээр 28.95 м.кв гэсэн байхад ямар учраас зөрүү гараад байгаа мөн хөрөнгө үнэлсэн тухай баримтанд 26.95 м.кв гэсэн нь аль талбайн эзэлхүүнийг авч үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл 1 м.кв-ын үнийг 1.050.505 төгрөгөөр үнэлээд үүндээ нийцүүлэх гээд ямар ч баримтгүй нийт талбайг гаргасан нь учир дутагдалтай байна.

Уул нь үнэлгээний байгууллага нь зах зээлийн аргаар судлахдаа ижил төстэй байрнуудыг жишиг аргаар судалдаг байхад яг ямар орон сууц зах зээлийн ханштай дүйцүүлэн гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Үнэлгээнд ... үнэлүүлж буй хөрөнгөд биет үзлэг хийж хэмжилтийг хийсэн ... гэдэг нь үнэнд нийцэхгүй байна.

Үнэлгээ хийсэн үнэлгээчин нь дээрх орон сууцанд ямар ч хэмжилт хийгээгүй зөвхөн зургийг нь дараад явсан болно.

Иймд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №ТХҮ-217-35 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү! гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батчимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа өртгийн хандлага болон орлогын хандлага, зах зээлийн хандлага гэсэн 3 төрлийн хандлагын дагуу хийдэг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үнэлж тогтоосон. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээрээ 26.95 м.кв гэж бичсэн боловч энэ нь хуучин гэрчилгээгээр тогтоосон хэмжээ.

          Орчин үед байшингийн талбайг нийтэд нь үнэлэх ёстой гэсэн стандартын дагуу нийт талбай нь 49.5 м.кв болж түүнийгээ дүйцүүлж барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын дагуу л энэ үнэлгээг гаргасан.

         Өөрөөр хэлбэл тухайн байрыг үнэлэхдээ өртгийн аргыг 3 хувиар ашиглаж, зах зээлийн хандлагыг 97 хувиар ашиглаж гаргасан.

         Х.*******ийн байрыг үнэлж байх үед тухайн байрны нэг орцонд байрлах 29 тоот байр 52.000.000 төгрөгөөр зарагдаж байсан. Манай байгууллага Х.*******ийн байрыг эд хөрөнгийн үнэлгээ хийх тухай хуульд нийцүүлэн гаргасан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэв. 

        Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч “ билгүүн” ХХК-нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Хариуцагч “ билгүүн” ХХК нь ... манай байгууллага Х.*******ийн байрыг эд хөрөнгийн үнэлгээ хийх тухай хуульд нийцүүлэн гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2016 оны 06 сарын 30-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр Х.******* нь зээлийн гэрээний үүрэгт 48.931.95682 төгрөг гаргуулан Голомт банкны Сэлэнгэ дэх тооцооны төвд олгож,  үүргийн гүйцэтгэлийг Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг 16-26 тоотод байрлах 26.95 м.кв талбайтай орон сууцаар үүргийг хангуулахаар  шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрхи захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 881 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, Х.*******, , , нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг 16-26 тоотод байрлах 26.95 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, хураан авчээ.

Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.5-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.******* болон Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг 16-26 тоотод байрлах 26.95 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч.Батсүх, нарт шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийн санал авахад тэд 61.000.000 төгрөгийн үнийн саналаа ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зохицуулсан ба энэхүү зохицуулалтын дагуу шийдвэр гүйцэтгэх алба өмчлөгч, төлбөр төлөгч нараас эхний ээлжинд үнийн саналыг авч, төлбөр авагч талд танилцуулан тохиролцох боломжтой эсэхийг тодруулах ажиллагаа хийж байгаа нь үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар үнийг харилцан тохиролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017.09.12-ны өдөр шинжээчээр “ билгүүн” ХХК-ийг томилж, орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-д заасантай нийцсэн байна.

Шинжээч “ билгүүн” ХХК-ийн орон сууцанд хийсэн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байна.

Шинжээчээр тогтоолгосон орон сууцны зах зээлийн үнэ болох 62.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 50.978.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг төлбөр төлөгч Х.*******, , нарт 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацаа өнгөрсөн.

Түүнчлэн нэхэмжлэгч Х.*******ийн үнэлгээний байгууллага орон сууцыг хэт бага үнээр үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд түүний хэт бага үнээр үнэлсэн гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, шинжээч үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцсон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Х.*******ийн  “ ” ХХК-нд холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг 16-26 тоотод байрлах 26.95 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-217-35 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч “ билгүүн” ХХК-нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагт хийхээр товлосон боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй тухай утсаар илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Х.*******ийн “ билгүүн” ХХК-нд холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг 16-26 тоотод байрлах 26.95 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-217-35 дугаартай  үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ