Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 183/шш2022/00060

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2022/00060

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: АА ХХК,

 

Нэхэмжлэгч: Ц.Б,

 

Хариуцагч:ц.з,

 

Нэхэмжлэлийн шаардлага: А ХХК зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 18.360.000 төгрөг, олох байсан орлого 7.495.162 төгрөг, фидуцийн зүйлийг худалдан борлуулахад Авто экспо центрт төлсөн шимтгэлийн үнэ 1.235.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд автомашиныг эзэмшиж, ашиглаж байхдаа төлөөгүй татвар 237.600 төгрөг, торгууль 98.000 төгрөг, нийт 27.425.762 төгрөгийг З.Ц-с гаргуулах тухай,

 

Нэхэмжлэлийн шаардлага:Ц.Б  2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд автомашиныг эзэмшиж, ашиглаж байхдаа төлөөгүй татвар 237.600 төгрөг, торгууль 98.000 төгрөг, нийт 335.600 төгрөгийг З.Ц-с гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай,

 

Нэхэмжлэгч:  Х.Б

 

Хариуцагч:ц.б,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсны үр дагавар 37.000.000 төгрөг гаргуулах тухай /нэгтгэсэн/ иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М , өмгөөлөгч О.Э ,

 

Нэхэмжлэгч Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М  өмгөөлөгч Д.Н,

 

Хариуцагч З.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э 

 

Нэхэмжлэгч Х.Баяндалайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э 

 

Хариуцагч Ц.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б  З.Ц  холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд автомашиныг ашиглахдаа төлөөгүй татвар 237.600 төгрөг, торгууль 98.000 төгрөг, нийт 335.600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М  Ц.Б  З.Ц нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон. Мөн З.Ц -с 27.425.162 төгрөг нэхэмжилсэн А ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй үнийн дүнд дээрх 335.600 төгрөг багтсан тул З.Ц-с 335.600 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж тайлбараа өгч байх тул Ц.Б З.Ц-с 335.600 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч А  ХХК нь З.Ц-д холбогдуулан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 18.360.000 төгрөг, олох байсан орлого 7.495.162 төгрөг, фидуцийн зүйлийг худалдан борлуулахад Авто экспо центрт төлсөн шимтгэлийн үнэ 1.235.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд автомашиныг эзэмшиж, ашиглаж байхдаа төлөөгүй татвар 237.600 төгрөг, торгууль 98.000 төгрөг, 27.425.762 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М , өмгөөлөгч О.Э нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр З.Ц  А  ХХК-иас 50.000.000 төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авахаар тохиролцож, А17/06/05 тоот зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх F17/06/05 дугаар фидуцийн гэрээг тус тус бичгээр байгуулсан. Энэ гэрээг Хан-Уул дүүргийн тойргийн 203 дугаартай нотариатч н.А  баталсан. З.Ц нь Ц.Б-аас худалдан авсан 01-04 УБГ улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдэж, 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад импортлогдон орж ирсэн, хар өнгөтэй, Тоёота Лексус 570 маркийн автомашиныг 82.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 32.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 50.000.000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөх зорилгоор авч байсан. Харин 50.000.000 төгрөгийг А  ХХК-иас Ц.Б-ын данс руу шилжүүлж, улмаар З.Ц автомашиныг унаж явсан. Мөн З.Ц 2017 оны 7, 8, 10 дугаар саруудад нийт 5.000.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн. 2017 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн. Эхэндээ хариуцагч З.Ц мөнгө орж ирэхээр төлнө гэдэг байсан боловч сүүлдээ зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж эхэлсэн. Бид зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага хүргүүлж, мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Х  ХХК-ийн байран дээр очиход зээл төлөх амлалтын бичиг гараараа бичиж өгч байсан. Үүний дараа зээлээ төлөхгүй байсан болохоор бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Гэвч уригдсан тал болох З.Ц  эвлэрэлд сайн дураар ирээгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан мөнгийг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн учир 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш фидуцийн зүйл болох автомашиныг буцаан авсан. Ингээд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 45.979.200 төгрөг гаргуулах гэж тодруулсан. Харин өнөөдрийн тухайд бид нэхэмжлэлийн шаардлагаа 27.425.762 төгрөг болгон багасгаж байна. Үүнд З.Ц , Х.Б  нар 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд тус банк бус санхүүгийн байгууллагын олох ёстой байсан орлого буюу 31.966.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.393.333 төгрөг, үндсэн зээл 50.000.000 төгрөг нийт 88.360.000 төгрөг төлөх тооцоо гарсан байдаг. Үүнээс автомашиныг буцаан авсны дараа иргэн Д.М-д 65.000.000 төгрөгөөр худалдсан, мөн З.Ц  зээлийн гэрээний эргэн төлөлтөд 5.000.000 төгрөгийг төлсөн. Эдгээрийг хасаж тооцоход хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 18.360.000 төгрөг байна. Олох байсан орлогын тухайд З.Ц  сар бүр зээлийн хүүнд 1.750.000 төгрөгийг төлөх байсан. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр зээлийн эргэн төлөлтөө төлж байсан бол өөр зээлдэгч буюу А ХХК 3.5 хувийн хүүтэй зээлээд 7.495.162 төгрөгийн орлого олох байсан. Фидуцийн зүйлийг худалдан борлуулахад А  1.235.000 төгрөгийн шимтгэл төлсөн. Мөн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд автомашиныг эзэмшиж, ашиглаж байхдаа төлөөгүй татвар 237.600 төгрөг, торгууль 98.000 төгрөг, нийт 335.600 төгрөгийн хохирол учруулсан. Иймд хариуцагч З.Ц  27.425.762 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Ц , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э  хариу тайлбартаа:

З.Ц  болон түүний нөхөр Х.Б  нь Ц.Б-тай уулзаж, Ц.Б-ын өмчлөлийн Тоёота Лексус 570 маркийн 01-04 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 82.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Ингээд урьдчилгаанд 32.000.000 төгрөг төлсөн. Харин үлдэгдэл 50.000.000 төгрөгийг хэрхэн төлж болох талаар Ц.Б санал гаргаж, өөрийн гүйцэтгэх захирлаар ажилладаг А  ХХК-иас зээл авч өгье гэсэн харилцан тохиролцоо байдаг. Үүнийг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр З.Ц А  ХХК-тай А170605 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Зохигчид автомашин худалдан авах зорилгоор зээл авсан гэж тодорхойлдог боловч бизнесийн зориулалтаар зээл авсан гэдэг нь зээлийн гэрээнээс харагддаг. Зээлийн гэрээнд Ц.Б гэх иргэний дансанд зээлийн эргэн төлөлтийг тушаахаар тусгасан байдаг. Мөн 5.000.000 төгрөг Ц.Б-ын дансанд орсон гэдэг талаар маргахгүй. Харин 50.000.000 төгрөгийн зээл З.Ц-ийн дансанд ороогүй. Мөн бэлнээр ч хүлээн аваагүй. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ц.Б  Х 5040001** тоот данс руу зээлийн эргэн төлөлтийг хийнэ гэж бичсэн байсан. Тэгэхээр тус зээлийг З.Ц  аваагүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргийг банк бус санхүүгийн байгууллага биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл А  ХХК нь З.Ц  50.000.000 төгрөгийг шилжүүлээгүй мөртлөө уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т талууд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг нөгөө талдаа шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн байдаг ба Ц.Б  автомашиныг Х.Б  хүлээлгэн өгсөн боловч эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүй. Фидуцийн зүйлийг шилжүүлж өгснөөр А  ХХК фидуцийн гэрээ байгуулах эрх нь нээгдэх байсан. Учир нь Ц.Б  өөрийн нэр дээрх автомашиныг 82.000.000 төгрөгөөр худалдаад үлдэгдэл 50.000.000 төгрөгийг өөрийн ажилладаг А  ХХК-ийн нэрийг ашиглан хүү тооцох асуудал явагдаж байна. Тэгэхээр энэ хоёр гэрээ нь Иргэний хуулийн 235, 243, 251 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. А  ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдахдаа Төрийн банк болон Голомт банкны дансаар үйл ажиллагаа явуулахаар нээсэн байдаг. Гэвч зээл байгуулагдах үед уг данснаас ямар нэгэн гүйлгээ огт хийгдээгүй. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан байдаг. Гэвч З.Ц-ийн нэр дээр огт данс нээгдээгүй, зээлийг олгоогүй. Олох байсан орлогын тухайд З.Ц  сар бүр 1.750.000 төгрөгийн зээлийн хүү төлөх байсан. Үүнийг бид 3.5 хувийн хүүтэй өөр бусдад зээлсэн бол 7.495.162 төгрөгийн орлого олох байсан гэж тайлбарлаж байна. Хуулиар хоёр зүйлийг хүлээн зөвшөөрсөн. Банк бус санхүүгийн байгууллага нь хүүлж болно, хүү, нэмэгдүүлсэн хүүг авч болно гэж заасан. Гэтэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 18.360.000 төгрөг гэж нэхэмжилсэн хирнээ хуульд заагаагүй олох байсан орлого гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Татварын тухай хуульд зааснаар тухайн байгууллага 2020 оны 1 дүгээр сард автомашиныг Ц.Б А  ХХК-ийн нэр дээр шилжүүлээд 2020 оны 3 дугаар сард бусдад худалдсан. Худалдан борлуулахад төлсөн 1.325.000 төгрөгийг өөрсдөө төлөх ёстой. Уг мөнгийг З.Ц  хариуцах ёсгүй. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанаас эхлэн хүү, нэмэгдүүлсэн хүү зогсдог. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд маргаан бүхий автомашин А  ХХК-ийн байгууллагын эзэмшил, өмчлөлд байгаагүй. Мөн дүрмийн санд нь ч байхгүй. Ийм учраас 335.600 төгрөгийг фидуцийн гэрээг үндэслэн нэхэмжлэх эрхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

З.Ц  нь А ХХК-д холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. З.Ц  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э  сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох дараах үндэслэл байна. Үүнд: Автомашин худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр зээл олгож дүр үзүүлж, хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. А  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б  нь өөрийн хувиараа хийдэг автомашины бизнесийн үйл ажиллагааны дагуу автомашинаа худалдахын тулд гүйцэтгэх захирлын албан тушаалыг ашиглаж зээл олгосон нэрээр зээлийн гэрээ байгуулж байгаа нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Тус ББСБ нь зээлийн гэрээний дагуу мөнгийг зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд тохирсон бол хүүгийн хамт төлөх үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл хэлцлийн эцэст үүрэг байх ёстой боловч үүрэг огт үүсээгүй. Дүр үзүүлэн хийсэн хэлцлээс гарч буй үр дагавар нь 50.000.000 төгрөг олгоогүй гэдгээр нотлогдож байна. Фидуцийн гэрээний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б  нь А  ББСБ ХХК эсвэл З.Ц нэр дээр автомашины бичиг баримтыг шилжүүлж өгснөөр фидуцийн гэрээ байгуулах эрх нь нээгдэх ёстой байсан, фидуцийн гэрээгээ хуульд нийцүүлэн хийгээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

А  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөгч Ч.М  өмгөөлөгч О.Э  нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасныг үндэслэж хууль зөрчсөн хэлцэл байгуулсан гэж тайлбарлаж байна. Уг зүйл заалт нь энэ хэрэгт огт хэрэгжих ёстой зүйл заалт биш юм. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдох үндэслэлүүдийг заасан байгаа. Энэ хуулийн хэрэглээ нь ямар нэгэн хэлцлийг хийхдээ уг хэлцэл нь хуулиар хориглогдсон хэм хэмжээг зөрчсөн байхыг ойлгодог. Эсхүл хуулиар хориотой байснаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл гарч ирэх ёстой. Гэтэл талуудын маргааны үндэслэл нь автомашин худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний харилцаанаас үүссэн гэдэг нь тодорхой байна. Ц.Б нь А  ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд хувиараа автомашин худалдан борлуулдаг. Давхар үйл ажиллагаа эрхэлж болохгүй гэж хуулиар хориглосон хэм хэмжээ байхгүй. А ХХК нь 50, 50 хувийн хоёр хувьцаа эзэмшигчтэй. Өөрийн үүсгэн байгуулсан хувьцааг нь эзэмшдэг компанитайгаа хэлцэл хийж болно. Хэлцэл хийхдээ өөрөө нэг тал нь болж оролцож болно, эсхүл зуучлагчаараа дамжуулан оролцож болно. Харин хийсэн хэлцлийг нөгөө хувьцаа эзэмшигч нь зөвшөөрсөн байх ёстой. Ц.Б-ыг автомашин худалдан борлуулахад үлдэгдэл мөнгийг зээлээр төлөхөд оролцож болохгүй гэсэн хориглосон хуулийн заалт байхгүй. Нэгэнт л хуулиар хориглосон зүйл байхгүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл байхгүй. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн маргаантай хэргийг шийдвэрлэхэд анхаарах зөвлөмж байдаг. Тус зөвлөмж дээр ч мөн хуулийн 56 дугаар зүйлийг хэрхэн хэрэглэх талаар тайлбарласан байдаг. Худалдагч мөнгөө бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрх үүсдэг. Урьдчилгаа 32.000.000 төгрөгийг төлчихөөд үлдэгдэл 50.000.000 төгрөгийн хэмжээнд зээл авч байгаа худалдан авагчийг жинхэнэ худалдан авагч мөн гэж үзэх нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасныг сайтар тунгаан уншвал заавал мөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлнэ гэсэн үг байхгүй. Мөнгөн хөрөнгийг гэж заасан байдаг. Маргаан бүхий автомашиныг унаад явуулсан нь мөнгөн хөрөнгөө өгч явуулж байна гэсэн үг юм. З.Ц ч мөн үүнийг хүлээн зөвшөөрөөд автомашиныг унаад явж байсан. Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл байхгүй байна. Нэгэнт зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байгаа болохоор дагалдах гэрээ болох фидуцийн гэрээ нь мөн адил юм. Дагалдах гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд зүйл шилжүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл 50.000.000 төгрөгийн зээлийн үүргээ биелүүлсэн л бол болох байсан зүйл. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэв.

 

Х.Б  нь Ц.Б  холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсны үр дагавар буюу урьдчилгаанд шилжүүлсэн 32.000.000 төгрөг, зээлэнд төлсөн 5.000.000 төгрөг, нийт 37.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Х.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр автомашиныг нэг нь худалдаж, нөгөө нь худалдсан авсан. Уг машиныг зээлээр аваагүй, зээлээр худалдан авсан гэрээ биш, энэ хоёр ялгаатай. А  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад тус ББСБ нь Ц.Б  дансанд 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн бол Х.Б  автомашины үнийг төлсөн гэсэн үг. Гэтэл 50.000.000 төгрөгийг төлөөгүй гэдэг. Гэвч 82.000.000 төгрөгийн үнэтэй автомашинаа буцаан авсан атлаа бусдад 65.000.000 төгрөгөөр худалдсанаа төлөгдсөн гэж 82.000.000 төгрөгнөөс хасаж тооцдог. Нэгэнт Ц.Б  мөнгийг төлөөгүй гэж автомашинаа буцаан авсан тул урьдчилгаанд төлсөн 32.000.00 төгрөг, зээлэнд төлсөн 5.000.000 төгрөг, нийт 37.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Б-аас анх нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З.Ц  өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 5.000.000 төгрөг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж тайлбар өгч байсан байдаг. Дараа нь шаардлагаа дахин нэмэгдүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Б  гэрээнээс татгалзаж автомашинаа аваад явсан болвол харилцан буцаана гэдэг утгаараа 32.000.000 төгрөгийн хэмжээнд л нэхэмжлэх эрхтэй тул одоо 32.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би 5.000.000 төгрөгийн асуудлыг ярихгүй гэв.

Ц.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н  хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаа Ц.Б , Х.Б  нарын хооронд үүсээгүй. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд өгсөн тайлбар байдаг. Ц.Б-ын Тоёота Лексус 570 маркийн 01-04 УБГ улсын дугаартай автомашиныг 82.000.000 төгрөгөөр худалдахыг бид харилцан тохирч зөвшөөрсөн гэж З.Ц  тайлбарласан. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа бас энэ талаар З.Ц-тэй Тоёота Лексус 570 маркийн 01-04 УБГ улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах талаар тохирсон гэж тайлбарласан. З.Цэцгээ нь худалдан авагч энэ хүний өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа этгээд юм. З.Ц  болон Х.Б  нар 82.000.000 төгрөгийг төлсөн атлаа автомашинаараа хохирсон гэж тайлбарлаж байна. Яг хэн нь 82.000.000 төгрөгөөр хохирсон талаар шүүх дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Тухайн үед З.Ц-ийн автомашин худалдах, худалдан авах хүсэл зориг байсан гэдэг аль аль талын тайлбарт байдаг. Мөн талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон. Үүн дээр талуудын хэн аль нь маргахгүй. Мөн Ц.Б- аас Х.Б 5.000.000 төгрөг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд Х.Б-н нэхэмжлэлийн шаардлага 37.000.000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс А  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А  ХХК, З.Ц  нарын хооронд байгуулсан А-17/06/05 дугаар зээлийн гэрээ, мөн өдрийн тэдний хооронд байгуулсан Ф-17/06/05 дугаар фидуцийн гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Х,  х  ХХК, БНХАУ-ын Өвөр М ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Х  ХХК, Н  нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн З.Ц  зээлийн бүртгэл, Смарт кар тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний 01-04 УБГ улсын дугаартай, Тоёота Лексус 570 маркийн автомашины мэдээлэл, Санхүүгийн зохицуулах хорооны 1/441 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, Х  дансны хуулга, А ББСБ ХХК-ийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн 2017 оны 1, 2, 3, 4, 2018 оны 2, 3 дугаар улирлын тайлангууд, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Х.Б-н баталгаа гэх гар бичвэр, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн З.Ц  А  ББСБ ХХК-д гаргасан хүсэлт, Монголын нотариатчдын танхимын гэрээ Ш02 дугаар бүртгэлийн дэвтэр, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудас, татварын өрийн тооцоолол, А ББСБ ХХК-ийн дүрэм, А  ББСБ ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн хорооны хурлын тогтоол, 01-04 УБГ улсын дугаартай Тоёота Лексус 570 маркийн автомашины элэгдэл тооцсон аргачлал, Хаан банкны дансны хуулга, Монгол банк, А  ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0618/54 тоот хамтын ажиллагааны гэрээ, А  ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хараат бус аудиторын тайлан, А  ББСБ ХХК, Ц.Б  нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16/78 дугаар хамтран ажиллах гэрээ, Х ХХК, Ц.Б  нарын хооронд байгуулсан ы2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 713 дугаар хамтран ажиллах гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 5-118 дугаар түрээсийн гэрээ, А ХХК, Ц.Б-ын нарын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 098 дугаар автомашин худалдааны төвд талбай түрээслэх үйлчилгээ үзүүлэх гэрээ, Худалдаа хөгжлийн банк ХХК, Ц.Б  нарын хооронд байгуулсан 016040412-1 дугаар зээлийн эрх нээх гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/RCC180330039-2 дугаар зээлийн эрх нээх гэрээ, Х , А  ХХК, Ц.Б  нарын хооронд байгуулсан автомашин зуучлах гэрээ, А ББСБ ХХК-ийн 2017 оны 2, 3, 4, 2018 оны 4 дүгээр улирлын гүйлгээний баланс, зээлийн бүртгэл, зээлийн эрсдлийн сан, Монголын Татварын албаны иргэнд олгох тодорхойлолт, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн лавлагаа, 01-04 УБГ улсын дугаартай Тоёота Лексус 570 маркийн автомашины техникийн тодорхойлолт зэрэг баримтуудыг

Хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гар бичвэрийг,

Хариуцагчийн хүсэлтээр Голомт банкны дансны хуулга 1 дүгээр хавтаст хэргийн 245 тал, Төрийн банкны дансны хуулга 1 дүгээр хавтаст хэргийн 247 тал, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа 1 дүгээр хавтаст хэргийн 248-249 дүгээр тал, Нийслэлийн архивын газраас нотариатч Н.Алтанзулын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээ, Ш02 дугаар бүртгэлийн дэвтэр, 2 дугаар хавтаст хэргийн 151-160 дугаар тал, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон А  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ 3 дугаар хавтаст хэргийн 173-174 дүгээр тал баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Б  нь З.Ц  Тоёота Лексус 570 маркийн, 01-04 УБГ улсын дугаартай автомашиныг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд ашиглахдаа төлөөгүй татвар 237.600 төгрөг, торгууль 98.000 төгрөг, нийт 335.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад уг шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгч Ц.Б  З.Ц  335.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч тал Х.Б  ББСБ-д мөнгө төлж байсан гэж хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан боловч шүүх 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/15685 дугаар захирамжаар ...зээл болон фидуцийн гэрээ А  ББСБ ХХК, Х.Ц нарын хооронд хийгдсэн, мөнгө төлж байсан нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй, нөгөө талаар зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг З.Ц  А  ХХК-д холбогдуулан гаргахдаа З.Цэ Х.Б  нар гэж гарын үсэг зурсныг шүүх З.Ц , Х.Б нарын сөрөг нэхэмжлэлтэй хэрэг гэж ажиллагаа хийгдэж байсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд Х.Б  гэрээний оролцогч биш тул З.Ц  сөрөг нэхэмжлэлийг дангаар гаргаж байна гэж тодруулж байгааг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн Х.Б-г хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

А  ХХК-ийн нэхэмжлэлтэй З.Ц-д холбогдох гэрээний үүргийн биелэлт, гэрээнээс учирсан хохирол 27.425.762 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, А  ХХК-д холбогдох 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай З.Ц  сөрөг нэхэмжлэлийг хангаж,

Х.Б  нэхэмжлэлтэй Ц.Б  холбогдох гэрээнээс татгалзсны үр дагавар 37.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч А  ХХК нь З.Ц тэй зээл болон фидуцийн гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийг зээлүүлсэн боловч зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээг цуцалж, автомашиныг буцаан авч, бусдад худалдсан, иймд З.Ц  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл, банк бус санхүүгийн байгууллагад орох ёстой байсан орлого, фидуцийн зүйлийг худалдан борлуулахад А  төлсөн шимтгэлийн үнэ, автомашиныг эзэмшиж, ашиглаж байх хугацаанд төлөөгүй татвар болон торгуулийн мөнгө нийт 27.425.762 төгрөг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Хариуцагч З.Ц  нөхөр Х.Б  нь Ц.Б-тай уулзаж, түүний өмчлөлийн автомашиныг 82.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч, урьдчилгаанд 32.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 50.000.000 төгрөгийг хэрхэн төлж болох талаар Ц.Б  санал гаргаж, өөрийн гүйцэтгэх захирлаар ажилладаг А  ХХК-иас зээл авч өгье гэсэн тохиролцооны дагуу А  ХХК-тай зээл болон фидуцийн гэрээ байгуулсан. Гэвч 50.000.000 төгрөг З.Ц миний дансанд ороогүй, бэлнээр ч хүлээн аваагүй. А  ХХК Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байж гэрээний үүргийн гүйцэтгэл болон хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.

 

Хариуцагч З.Ц  нь А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-ыг хувиараа машин борлуулдаг бөгөөд өөрийн автомашинаа худалдахын тулд гүйцэтгэх захирлын албан тушаалаа ашиглаж зээл олгосон нэрээр зээлийн гэрээ байгуулж байгаа нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б  нь З.Ц-ийн нэр дээр, дараа нь З.Ц  А ХХК-ийн нэр дээр автомашины бичиг баримтыг шилжүүлж өгснөөр фидуцийн гэрээ байгуулах эрх нь нээгдэх ёстой, тэр дагуу гэрээгээ байгуулаагүй. Зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитоор шилжүүлээгүй, фидуцийн гэрээний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул дээрх зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасан хуулийн хэрэглээ нь ямар нэгэн хэлцлийг хийхдээ уг хэлцэл нь хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байхыг, эсхүл хуулиар хориотой байснаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл гарч ирэх ёстой. Гэтэл зохигчдын хоорондхи маргаан автомашин худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний харилцаанаас үүссэн гэдэг нь тодорхой байна. Ц.Б  А  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, хувиараа автомашин худалдан борлуулдаг. Давхар үйл ажиллагаа эрхэлж болохгүй гэж хуулиар хориглосон хэм хэмжээ байхгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан.

 

Нэхэмжлэгч Х.Б Ц.Б-с 82.000.000 төгрөгт тооцон автомашин худалдан авч, урьдчилгаанд 32.000.000 төгрөг төлсөн. Гэтэл автомашинаа буцаан авч, бусдад худалдсан тул урьдчилгаанд төлсөн 32.000.000 төгрөг, зээлд төлсөн 5.000.000 төгрөг нийт 37.000.000 төгрөгийг анх нэхэмжилсэн бөгөөд одоо 32.000.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжилнэ гэж шаардлагаа тодорхойлсон.

 

Хариуцагч Ц.Б талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон тул Х.Б  37.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж нэмэмжлэлийн шаардлагыг няцаасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ц.Б нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн 01-04 УБГ улсын дугаартай, Тоёота Лексус 570 маркийн 2009 онд үйлдвэрлэгдсэн, JTJHY00W694026007 арлын дугаартай, хар өнгөтэй, Монгол Улсад 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орж ирсэн автомашиныг Х.Б-д 82.000.000 төгрөгөөр худалдахаар амаар тохирч, урьдчилгаанд 32.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, үлдэх 50.000.000 төгрөгийг хэрхэн төлөх талаар ярилцаж, өөрөө гүйцэтгэх захирлаар нь ажилладаг А  ХХК-иас зээл олгож төлүүлэхээр санал гаргасныг Х.Б  зөвшөөрч улмаар түүний эхнэр З.Ц , А  ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр А-17/06/05 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр F-17/06/05 дугаартай фидуцийн гэрээ байгуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл Ц.Б , Х.Б нарын хооронд анх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Х.Б  урьдчилгаа төлбөрт 32.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх төлбөрийг зээл авч төлөхөөр тохиролцсон нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2, 43.3-т зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар тохиролцсон, мөнгө шилжүүлэн өгсөн тухай баримт үйлдсэн, тухайн өдрөө автомашиныг биет байдлаар хүлээн авч ашиглаж эхэлсэн зэргээр тогтоогдож байх ба үлдэгдэл төлбөрийг төлөхтэй холбогдуулан А  ХХК нь З.Ц 50.000.000 төгрөгийн зээлийг олгохоор тохирчээ.

 

Талууд автомашиныг 82.000.000 төгрөгөөр худалдан, урьдчилгаанд 32.000.000 төгрөг төлж, З.Ц А  ХХК-иас 50.000.000 төгрөгийг зээлж, автомашины үлдэгдэл төлбөрийг төлөх, төлбөрөө төлөөгүйгээс маргаан гарч, автомашинаа буцаан авсан гэх үйл баримтуудад маргаагүй, харин зээл болон фидуцийн гэрээг хуульд нийцүүлэн хийсэн эсэх, зээлийн гэрээний дагуу мөнгийг бодитоор шилжүүлсэн эсэх, улмаар Ц.Б-тай Х.Б , З.Ц нарын хэн нь худалдах-худалдан авах гэрээ байгуулсан эсэхэд маргаж байгаа болно.

 

А  ХХК, З.Ц нар зээл болон фидуцийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсгээ зурсан боловч З.Ц д мөнгийг шилжүүлээгүй, харин иргэн Ц.Б , Ч.М  нарын Хаан банк дахь хугацаагүй хадгаламжийн 5040001** тоот данснаас зээлийн гэрээ хийгдсэнээс хойш буюу 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 50.000.000 төгрөгийн зарлага бэлнээр гарсан, З.Ц ээл 50.000.000 төгрөг олгов гэсэн атал хүлээн авсан хэсэгт З.Ц  гарын үсэг зурагдаагүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М  З.Ц  авсан зээлийг худалдагч буюу Ц.Б-т шууд шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээний үүргийг хангуулсан гэж тайлбарласнаас үзэхэд зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлээгүй болох нь тогтоогдож байх ба бодит байдал дээр зээл олгосон гэх үйл баримт нотлогдохгүй байна.

 

Түүнчлэн З.Ц  автомашин худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангахаар тус банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч ашигласан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь гэрээний заалтуудтай тохирохгүй, хоорондоо зөрчилтэй, агуулгын зөрүүтэй болох нь тогтоогдож байна.

  

Хэдийгээр нэхэмжлэгч А  ХХК нь хэрэгт банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланг ирүүлж, тухайн баримтаар З.Ц-н авсан гэх 50.000.000 төгрөгийн зээлийг өөрийн санхүүгийн тайланд тусгасан байгаа боловч З.Ц-н зээлийн мэдээллийн сангийн баримтаас үзэхэд тэрээр 2017 онд 15.000.000 төгрөг, 2018 онд 1.000.000 төгрөгийн зээлийг авсан гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн зээлийн мэдээллийн санд иргэн З.Ц  2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр авсан зээлийн талаарх мэдээлэл тусгагдаагүй байгаа нь дээрх банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсныг үгүйсгэж байна.

  

Нэхэмжлэгч А  ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...зээлдэгчид шилжүүлэх... үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл З.Ц  50.000.000 төгрөгийг шилжүүлээгүй, энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т ...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэх хуулийн заалттай нийцээгүй, А  ХХК, иргэн З.Ц нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч уг зээлийн гэрээний үүргийн биелэлт буюу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдлийг шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч З.Ц  50.000.000 төгрөгийг Ц.Б  дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөн, тухайн зээлийн гэрээний дагуу З.Ц 5.000.000 төгрөгийг эргэн төлөлтөд иргэн Ц.Б  Хаан банк дахь 504000***тоот дансанд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч биелүүлж байсан, мөн биелүүлэхээр амлалт бичиж өгсөн, түүнчлэн автомашиныг унаж явсан үйлдлээрээ 50.000.000 төгрөгийг зээлж авсан гэж үзнэ гэж тайлбарлах боловч дээр дурдсан үндэслэлээр зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

Тодруулбал зээлийн гэрээний дагуу А  ХХК З.Ц 50.000.000 төгрөгийг шилжүүлж, З.Ц  уг мөнгийг нөхөр Х.Б  өгснөөр тэрээр худалдах худалдан авах гэрээний дагуу Ц.Б  шилжүүлэх, улмаар фидуцийн гэрээний дагуу З.Ц  үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор автомашиныг   ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгийг төлөх, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг А  ББСБ ХХК бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болох учиртай.

 

Талууд дээр дурдснаар гэрээгээ байгуулж, хэрэв гэрээний нэг тал үүргээ зөрчсөн, гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үүргийн биелэлт, учирсан хохирлоо шаардах эрхтэй байжээ.

 

Нэхэмжлэгч А  ХХК-иас хариуцагч З.Ц  холбогдуулан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу З.Ц гэрээний дагуу сар бүр төлөх байсан хүүгийн төлбөрийг хугацаандаа төлж байсан бол уг төлбөрүүдийг эргэн зээлдүүлж, банк бус санхүүгийн байгууллагад орох ёстой байсан орлого гэж 7.495.162,5 төгрөг, фидуцийн зүйлийг худалдан борлуулахад Авто экспо центрт төлсөн шимтгэлийн үнэ 1.235.000 төгрөг, автомашиныг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа төлөөгүй татвар 237.600 төгрөг, торгууль 98.000 төгрөг нийт 9.065.762 төгрөгийг хохирол хэмээн нэхэмжилсэн боловч мөнгийг зээлдэгчид олгоогүй, зээлийн гэрээ хуульд нийцээгүй тул үүнээс үүдэн олох байсан орлого, гарсан зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Талууд тухайн зээлийн зориулалтын талаар маргасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т зээлийг бизнестээ зарцуулна гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд ...Зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй... гэж заасан бөгөөд талуудын зээл өгөх, зээл авах бодит хүсэл зоригт нийцээгүй зориулалтыг дурдснаас гадна гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсэх нөхцөл нь зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлийн хөрөнгийг бодитой шилжүүлсэн байх, хариуцагч нь уг мөнгийг зориулалтын дагуу ашигласан байхыг шаардах юм.

 

Тэгэхээр А ХХК зээлдэгчийг зээлээ төлөөгүй тохиолдолд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн бол учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлэгч А  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд тус банк бус санхүүгийн байгууллагын олох ёстой байсан орлого 31.966.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.393.333 төгрөг, үндсэн зээл 50.000.000 төгрөг нийт 88.360.000 төгрөгийг З.Ц  төлөх үүрэгтэй гэж үзэж, автомашиныг буцаан авсны дараа иргэн Д.М  65.000.000 төгрөгөөр худалдсан, мөн З.Ц  зээлийн гэрээний эргэн төлөлтөд төлсөн 5.000.000 төгрөгийг тус тус хасаж, /88.360.000-65.000.000-5.000.000/=18.360.000 төгрөг гарсныг хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл гэж, мөн банк бус санхүүгийн байгууллагад орох ёстой байсан орлого гэж 7.495.162,5 төгрөг дахин нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т ...Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заажээ.

 

Хэргийн баримт зохигчдын тайлбар мэдүүлгээс харахад зохигчид анхнаасаа зээл болон фидуцийн гэрээг хуульд нийцүүлэн хийгээгүй, өөрөөр хэлбэл дээрх хоёр гэрээг бичгээр байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний дагуу 50.000.000 төгрөгийг З.Ц  бодитойгоор шилжүүлээгүй, улмаар зээлдэгч буюу үүрэг хүлээгч З.Ц  үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч буюу А  ХХК-ийн өмчлөлд шилжүүлээгүй болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд дээрх автомашин иргэн Ц.Б  нэр дээр байснаар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн фидуцийн гэрээний үүргийг нэхэмжлэгч А  ХХК болон хариуцагч З.Ц  нар биелүүлж, тухайн автомашиныг худалдагч Ц.Б-аас хариуцагч З.Ц , З.Ц  А  ХХК-ийн нэр дээр тус тус шилжүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2.2, 111.2.3, 235 дугаар зүйлийн 235.1-т заасантай нийцэхгүй байна.

 

Иймд А  ХХК-ийн нэхэмжлэлтэй З.Ц  холбогдох гэрээний үүргийн биелэлт болон учирсан хохиролд 27.425.762 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, А  ХХК-д холбогдох 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай З.Ц  сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээл болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1.1, 235 дугаар зүйлийн 235.1-т заасныг зөрчсөн, шүүх мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсноор мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийгч талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч зээлийг бодитоор шилжүүлээгүй тул хариуцагч хөрөнгө буюу мөнгө шилжүүлэх үүрэг хүлээхгүй, анхнаасаа автомашиныг Ц.Б З.Ц  З.Ц  А    ХХК-ийн өмчлөлд шилжүүлээгүй, харин иргэн Ц.Б  Х.Б-с автомашинаа буцаан авсныг дурдах нь зүйтэй.

 

Харин хариуцагч Ц.Б  32.000.000 төгрөг гаргуулж, Х.Б  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь хариуцагч тал Х.Б худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, харин З.Ц-тэй тухайн гэрээг байгуулсан тул Х.Б  урьдчилгаанд төлсөн 32.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй хэмээн маргаж байгаа боловч Ц.Б өөрийн эзэмшлийн автомашиныг Х.Б  худалдах, Х.Б  худалдан авах тохиролцоог тэд анхнаасаа хийсэн, мөнгө хүлээн авсан тухай баримт-аас харахад Х.Б-с 32.000.000 төгрөгийг Ц.Б  бэлнээр хүлээн авсан, улмаар автомашины үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр дээрх автомашиныг Х.Б  Ц.Б 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд Ц.Б, Х.Б  нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, улмаар худалдан авагч Х.Б  төлбөрөө бүрэн төлөөгүйгээс худалдах-худалдан авах гэрээ цуцлагдаж, гэрээнээс татгалзсны үр дагавар буюу урьдчилгаанд төлсөн 32.000.000 төгрөгийг Х.Баяндалай нэхэмжлэх эрхтэй болно.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т ...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй... гэж заасан ба нэгэнт худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс худалдагч буюу нэхэмжлэгч Ц.Б  гэрээнээс татгалзсныг буруутгах үндэслэлгүй, дээрх хуульд заасанчлан Ц.Б  автомашинаа буцаан авсан байх тул худалдан авагчаас урьдчилгаанд гэж худалдагчид шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах үндэслэлтэй байх тул 32.000.000 төгрөгийг Ц.Б  гаргуулж, нэхэмжлэгч Х.Б  олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Түүнчлэн З.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , З.Ц өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч 5.000.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж, хүсэлтээ өгч байсан, дараа нь дахин нэмэгдүүлсэн, гэвч гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаах хуулийн заалтын дагуу урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөө нэхэмжилнэ, 5.000.000 төгрөгийн тухайд ярихгүй гэж тайлбарласан, нөгөө талаар 5.000.000 төгрөгийг Ц.Б өгөөгүй, А  ХХК-ийн зээлийн төлбөрт гэж шилжүүлсэн зэргээс дүгнэхэд Ц.Б  5.000.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул 5.000.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т ...Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй... гэж зааснаар Ц.Б Х.Б  хохирол нэхэмжлэх эрхтэй боловч худалдах-худалдан авах гэрээний дагуу хохирол нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар З.Ц-*с 335.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Ц.Б татгалзсныг баталсугай.

 

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар З.Ц  гэрээний үүргийн биелэлт /зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү/, хохиролд нийт 27.425.762 төгрөг гаргуулах тухай А  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар А  ХХК, З.Ц  нарын хооронд байгуулсан зээл болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсугай.

 

4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар Ц.Б  32.000.000 төгрөг гаргуулж, Х.Б  олгож, нэмэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962.646 төгрөг, хариуцагч З.Ц  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413.150 төгрөг, Х.Б  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Б  317.950 төгрөг гаргуулж Х.Б , А ХХК-иас 413.150 төгрөг гаргуулж З.Ц тус тус олгосугай.

 

6.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН