Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2491

Г.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/03190 дугаар шийдвэртэй, Г.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-д холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Жавзандулам, Б.Ариунболор, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Өвөр Гүнтэд байрлах 583, 611 метр квадрат талбай бүхий газарт Д.О- нь 2017 оны 5 сард дайран орж, хашаанд байсан байшингийн суурийг хуулж, өөрийн байшинг барьж эхэлснээр газрын маргаан үүссэн. Энэ үеэс нь би шүүхэд хандаж барилгын ажлыг түдгэлзүүлсэн боловч шүүхийн шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагыг үл тоож байшингаа барьж дуусгасан. Байшин барьсан газар нь миний эзэмшлийн газар мөн болох нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 170-р шийдвэрээр тогтоогдож, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд миний эзэмшлийн 583, 611 метр квадрат талбай бүхий газарт хууль бусаар барьсан хариуцагч Д.О-ын хашаа, байшинг буулгаж, газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Өвөр Гүнтэд байрлах зусланд газар авах талаар хүсэлт гаргаснаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2004 оны 9-р сарын 20-ны өдөр 400 /6381/ метр квадрат кадастрын зурагтай газрын захирамж гаргасан. 2005 онд уг газар дээр 1 170 000 төгрөгийн зардлаар хашаа барьсан. 2008 онд Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга н.Очирт гэрчилгээ солиулахаар Нийслэлийн газрын албаны дарга байсан н.Сандуйгаар дамжуулж өгсөн. Гэтэл 2010 онд газрын хэмжээг багасгаж, 2305 метр квадрат болгож, гэрчилгээ кадастрын зургийг өгсөн. н.Сандуй даргатай уулзаж газрын хэмжээг багассан асуудлыг тавьснаар холбогдох ажилтанд арга хэмжээ авсан. Мөн үлдээсэн 2305 метр квадрат газраасаа дахин газар олголт хийж н.Энхбаяр, н.Дуулгабаяр нарт өгсөн байсан. Г.От газар худалдахдаа хойно байсан газрыг шилжүүлж газар олгосон. Нээхэмжлэгчийн маргалдаж байгаа газар дээр бид байшингийн суурь цутгасан бөгөөд барилга барьсан газар нь 2119 метр квадрат бүхий талбай байгаа. Би өөрийн газар дээр байшин барьж гүний худаг ухсан, бусдын газарт байшин бариагүй. Бүх бичиг баримтууд миний нэр дээр байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд байрлалтай, 1501204962 нэгж талбарын дугаартай 611 м.кв, 1501201428 дугаартай 583 м.кв зуслангийн зориулалттай газрыг Д.О-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Г.Оийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Д.О-ын барьсан гэх байшин нь 611 м.кв газарт, эсхүл 583 м.кв хөрш зэргэлдээ газрын гол дунд барьсан, 583 м.кв газарт баригдсан гэж өөр өөрөөр тайлбарладаг ба Г.Оийн эзэмшлийн аль газарт байшин барьсан нь тодорхойгүй...” гэсэн байна. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөр гүнтэд байрлах, нэгж талбарын 1501204962 дугаартай 611 м.кв 1501201428 дугаартай 583 м.кв буюу нийт 1194 м.кв газрыг хуулийн дагуу эзэмшсэн болохыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 170 дугаар шийдвэрээр тогтоосон.

Нэхэмжлэгч шүүхэд дан ганц Д.О-ын байшинг чөлөөлүүлэх гэсэн шаардлага гаргаагүй бөгөөд уг шаардлагад “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөр гүнтэд байрлах, нэгж талбарын 1501204962 дугаартай 611 м.кв 1501201428 дугаартай 583 м.кв газар буюу нийт 1194 м.кв газраа бүхэлд нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” гэж тодорхойлсон. Газрыг бүхэлд нь хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан байхад газар дээр байрлуулсан объектуудын нэг болох байшинг ямар хэмжээтэй барьсан, газрын аль хэсэгт барьсан нь хамааралгүй бөгөөд энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийг “... эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй...”, “шүүх үзлэгээр... тогтоох боломжгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэхэд хариуцагчийн барьсан байшингийн хэмжээ нь зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн санаачилгаар шинжээч томилж тодруулах боломжтой байсан. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан “шинжээч томилуулах тухай” хүсэлтийг 102/ШЗ2017/12694 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Уг шүүгчийн захирамжид гомдол гаргаснаар тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00390 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэх, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч нэн даруй шийдвэрлэнэ гэж заасан. Нэгэнт шүүгчийн захирамж бүхэлдээ хүчингүй болсон учраас шүүгч нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй хэрнээ маргаж байгаа газрын аль хэсэгт ямар хэмжээтэй байшин барьсан, уг газар хариуцагчид эзэмшүүлсэн газар мөн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн байшингийн хэмжээ, байршлыг тодруулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн үндэслэлд “шүүх үзлэгээр тогтоох боломжгүй байсан, эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй” гэсэн нь ойлгомжгүй.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн аль газарт хариуцагч барилга байшин барьсан талаар гэрчлээгүй гэх тухайд газрыг бүхэлд нь хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан байхад газар дээр байрлуулсан объектуудын нэг болох байшинг ямар хэмжээтэй барьсан, газрын аль хэсэгт барьсан нь хамааралгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр барилга барьж байгаа болохыг эрх бүхий байгууллага болох Чингэлтэй дүүргийн Газрын алба тогтоож, хариуцагчийг барилгын ажлаа зогсоохыг шаардан “Шаардах хуудас” өгч, мөн нэхэмжлэгчид 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 12/519 тоот албан бичгээр “...шаардах хуудас өгсөн боловч барилгын ажлыг дур мэдэн үргэлжлүүлж байгаа тул хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх тухай” мэдэгдсэн байдаг.

Гэтэл шүүх Газрын албаны шаардах хуудас, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 12/519 тоот албан бичигт болон маргаан бүхий газрын бодит нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан үүргээ зөрчин, бусдын газар эзэмших эрхийг хязгаарлаж, нэхэмжлэгчийн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа хариуцагч Д.О-ын талд хэргийг илтэд шийдвэрлэж, Газар эзэмших эрхийн хууль ёсны гэрчилгээтэй боловч Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нэхэмжлэгчийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

            Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Д.О-д холбогдуулан өөрийн эзэмшлийн газарт баригдсан хашаа, байшинг буулгаж, газрыг чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчийн барьсан байшин өөрийн эзэмшлийн газартай давхцаж байгаа эсэхийг тодруулах зорилгоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргажээ./хх 65/ Шүүх хэргийн оролцогчийн гаргасан энэхүү хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүгчийн 102/ШЗ2017/12694 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэснийг, нэхэмжлэгчийн гомдлоор тус шүүх 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцэн 102/ШТ2017/00390 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгосон байна. /1хх73-76,78-79,89-90/

Шинжээч томилохоос татгалзсан шүүгчийн захирамж хүчингүй болсон тохиолдолд шүүх шинжээч томилуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч тухайн хүсэлтээс татгалзаагүй байхад орхигдуулсан атлаа дээрх нэхэмжлэгч талын газрын давхцалтай холбоотой нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэх зэргээр нотлоогүй гэсэн утгатай дүгнэлт хийсэн нь зөрчилдөөнтэй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч талаас маргаан бүхий тухайн газарт үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргаснаар шүүх уг ажиллагааг хийсэн байна. /1хх159,/ Шүүгч, шүүгчийн туслах, хөндлөнгийн гэрч нар, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар оролцсон Үзлэгийн тэмдэглэлд “нэхэмжлэгч Г.Оийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр Д.О- нь ...2 давхар байшин барьсан, ...байшин барьсан газрын хажуу тал, хойд талын газрууд хариуцагч Д.О-ын өөрийнх нь эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, дээрх газар дээр баригдсан байшин нь одоогоор газрын зурагт харагддаггүй гээд, ...611м.кв, 583 м.кв газрыг бодит байдлаар үзэж, фото зургаар баримтжуулав.” гэжээ./1хх205-212/ Гэтэл шүүхийн шийдвэрт “үзлэгээр маргаж байгаа газрын аль хэсэг нь Г.От эзэмшүүлсэн газар эсэхийг тогтоох боломжгүй” гэж өөр агуулга бүхий дүгнэлт хийсэн байна.

Уг үзлэгийн тэмдэглэлээр баримтжуулсан гэх фото зургууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд үүссэн маргаан бүхий хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой ямар нөхцөл байдлыг хэрхэн тодруулсан нь ойлгомжгүй, тодорхой бус болжээ. Өөрөөр хэлбэл, тухайн үзлэгээр нэхэмжлэгчийн газар дээр хариуцагч байшин барьсан гэдэг нөхцөл байдал эргэлзээгүйгээр нотлогдсон гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх болон өөрчлөлт оруулах боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/03190 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Жавзандулам давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                    Т.ТУЯА

Г.Оийн нэхэмжлэлтэй