Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2019/01447

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-18-58 тоотод оршин суух Дураал овогт Чулууны Ганбат /регистрийн дугаар ФБ73080471/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 47 206 368 төгрөг гаргуулах, 2017, 2018 оны үр дүнгийн урамшуулалд 4 100 000 төгрөг, ******* 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2 500 000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2 000 000 төгрөг, цалингийн нэмэгдэл 1 664 209 төгрөг, нийт 61 834 365 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Авто тээврийн байгууллагад тусгай зориулалттай авто машины жолоочоор ажилладаг ба 2017 оны 12 сарын 01-ний өдрийн Б/1969 тоот ерөнхий захирлын тушаалаар Дулааны цахилгааны төвөөс 75 тонн нүүрс ачиж Ган бөмбөлөгийн цехэд буулгах байснаас 15 тонн нүүрсийг хогийн цэг дээр буулгаж хулгайлахыг завдсан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гардуулж өглөө.Надад хулгай хийх санаа зорилго байгаагүй, хулгай хийж үйлдвэрт хохирол учруулаагүй тул Б/1969 тоот тушаалыг эс зөвшөөрч байна. Учир нь намайг эд хөрөнгө хулгайлахыг завдсан, гэм буруутай байна гэсэн шүүхээр гэм бурууг тогтоосон ямар ч эрх зүйн акт болох шийдвэр, тогтоол гараагүй тул Б/1969 тоот тушаалыг эс зөвшөөрч байна.Иймд намайг тусгай зориулалттай автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие нь 2017 оны 12 сарын 01-нээс ******* авто тээврийн байгууллагын жолоочийн ажлаас халагдсан ба шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 47 206 368 төгрөг нэхэмжилж байсан бөгөөд одоо энэ шаардлагаа нэмэгдүүлж байна.Үүнд дундаж цалин 51 570 156 төгрөг, үүн дээр 2017, 2018 оны үр дүнгийн урамшуулалд 4 100 000 төгрөг, ******* 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2 500 000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2 000 000 төгрөг, цалингийн нэмэгдэл 1 664 209 төгрөг, нийт 61 834 365 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн АТБ-ын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочоор ажиллаж байхдаа 2017.11.02-ны өдөр ******* төвөөс 75 тонн нүүрсийг Ган бөмбөлгийн цехэд тээвэрлэж буулгах ажлыг гүйцэтгэж байхдаа 15 тонн нүүрсийг ******* хил хязгаарын гадна байрлах Орхон аймгийн хогийн цэг дээр буулгаж Компанийн өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрээс авч гарсан, үрэгдүүлсэн, хулгай хийж ашиглахыг завдсан зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарууддаа: ын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Түүний үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй болно, иймд уг нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн шаардлага нь мөн адил хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь -д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, 47 206 368 төгрөг гаргуулах, 2017, 2018 оны үр дүнгийн урамшуулалд 4 100 000 төгрөг, ******* 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2 500 000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2 000 000 төгрөг, цалингийн нэмэгдэл 1 664 209 төгрөг, нийт 61 834 365 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь болон өөрчлөгдсөн бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. Тиймээс хариуцагчийг гэж тодорхойлох үндэслэлтэй.

нь 2011 оноос , авто тээврийн байгууллагад жолоочоор ажиллаж байгаад ******* ерөнхий захиралын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/1969 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь дээрх тушаал, талуудын тайлбаруудаар нотлогдож байна.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/1969 дугаарын үндэслэлээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ******* Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.10 дахь заалт, тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.2, ******* гэрээт цагдаагийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 44/07212 тоот албан бичиг зэргийг үндэслэн нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төвөөс 75 тонн нүүрс ачиж Ган бөмбөлөгийн цехэд буулгах байснаас 15 тонн нүүрсийг хогийн цэг дээр буулгаж хулгайлахыг завдан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж дурьдсан.

Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ... нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн АТБ-ын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төвөөс 75 тонн нүүрсийг Ган бөмбөлгийн цехэд тээвэрлэж буулгах ажлыг гүйцэтгэж байхдаа 15 тонн нүүрсийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хил хязгаарын гадна байрлах Орхон аймгийн хогийн цэг дээр буулгаж Компанийн өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрээс авч гарсан, үрэгдүүлсэн, хулгай хийж ашиглахыг завдсан зөрчил гаргасан нь тогтоогдсонИймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбар ирүүлсэн.

Нэхэмжлэгч ад холбогдуулан Орхон аймаг дахь Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байх ба, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 50 дугаартай цагаатгах тогтоолоор ыг цагаатгасныг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Мөн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн магадлалаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 413 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 2018/ДШМ/94 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаартай магалдалалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна.

ыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төвөөс 75 тонн нүүрсийг Ган бөмбөлгийн цехэд тээвэрлэж буулгах ажлыг гүйцэтгэж байхдаа 15 тонн нүүрсийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хил хязгаарын гадна байрлах Орхон аймгийн хогийн цэг дээр буулгаж хулгайлахыг завдан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, Эрдэнэ үйлдвэр ХХК нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цуцалсан байх бөгөөд хулгай хийхийг завдсан нь хөдөлбөргүй тогтоогдоогүй гэж үзэн Улсын дээд шүүх түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож ыг цагаатгасан, өөрөөр хэлбэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон үндэслэлээ хариуцагч нотолж чадаагүй, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Тиймээс тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан ******* ерөнхий захиралын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/1969 дугаартай тушаал үндэслэлгүй гэж үзэж ыг -ын Автотээврийн байгууллагын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт нийт 47 206 368 төгрөг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2017, 2018 оны үр дүнгийн урамшуулалд 4 100 000 төгрөг, ******* 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчдад олгосон олговорт 2 500 000 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 2 000 000 төгрөг, цалингийн нэмэгдэл 1 664 209 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндэслэл нь 2017, 2018 оны жилийн үр дүнгийн урамшуулал олгох А/81, А/44 тоот тушаалууд хэрэгт авагдсан боловч энэ тушаал, мөн А/516 дугаар ******* 40 жилийн ойн баярыг тохиолдуулан шагнаж урамшуулах тухай тушаалуудаас Автотээврийн байгууллагын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочид хэдэн төгрөгийн урамшуулал олгох, А/310, А/938 тушаалуудаар ажилчдын цалинг 10% нэмэгдүүлсэн нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн үндсэн болон тарифт цалин хэдэн төгрөг болох нь баримтаар нотлогдоогүй, амралтын мөнгийг яаж бодсоноо тайлбарлаж чадаагүй, ээлжийн амралтад хэдэн төгрөг олгох нь нотлогдохгүй байх тул дээрхи шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 393 982 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан ыг -ын Автотээврийн байгууллагын Хүнд машин механизмын хэсгийн тусгай зориулалттай автомашины жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-.д заасныг баримтлан хариуцагч -аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 47 206 368 төгрөг гаргуулан ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 627 997 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 393 982 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА