Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2022/00419

 

 

 

 

 

 

 

 

 

2022 03 21 142/ШШ2022/00419

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,******* Найрамдал талбай Ерөнхий захиргааны байр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ /регистрийн дугаар 2074192/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 130 494 333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1989 оноос эхлэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хүний нөөцийн менежерээр 31 дэхь жилдээ ажиллаж, энэ хугацаанд өөрийн мэдлэг мэргэжил, ур чадвар болон оюун санааны бүхий л нөөц баялагаа өөрийн үйлдвэрийн хөгжил дэвшил, ажиллагсдын сайн сайхан бүхний төлөө харамгүй зориулж, үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг боловсруулах, хөгжүүлэх, хэрэгжүүлэх үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Миний хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нь үнэн. Гэвч намайг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн учир би 2020 оны 10- дугаар сарын 14-ний өдөр шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргасан юм. Уг гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан хариуцагчийн хүсэлтээр нэг удаа хойшлогдож, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр товлогдсон. Гэтэл шүүх хуралдаан болохоос өмнө Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь миний биеэ үзүүлж эмчлүүлж байсан эмч , нарыг ажил дээрээ дуудан ирүүлж 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эмнэлгийн хуудас олгосон учир тэднийг ажлаас нь хална гэж заналхийлсэн байна. Үүний улмаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т шууд харъяалагддаг сувиллын эмнэлгийн эмч нар над руу утасдаж эмнэлэг дээр ирж уулзахыг хүссэн. Би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сувилал дээр очиж эмч нартай уулзахад тэд намайг шүүхэд гаргасан гомдлоо татаж аваач гэж уйлан хайлан надаас гуйсан. Би эх хүний хувьд өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалахдаа, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын эрх мэдэл бүхий зарим хүмүүсийн атгаг санаа, ариун бус хүслээ хэрэгжүүлэх далбаан доорх эгэл жирийн эмч нарын ажил амьдрал, хувь заяаг хохироох хэлмэгдүүлэлтийн оролцогч болохыг хүсээгүй учир аргагүй нөхцөл байдлын улмаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр буюу шүүх хуралдаан болохын өмнөх өдөр гомдлоосоо татгалзсан. Дашрамд хүний амь нас, эрүүл мэндийг хариуцахаар андгай тангараг өргөсөн эмч нар гэм буруугүй болох нь нотлогдох цаг хугацаа хол биш гэдэгт би итгэл үнэмшилтэй байна. Би өмнөх гомдолдоо Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, улмаар намайг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг шаардаж байсан. Харин дээр дурдсан нөхцөл байдлын улмаас энэхүү шаардлагыг би дахин гаргаж, бусдын ахуй амьдрал хувь заяанд толбо суулгахыг хүсэхгүй байна. Иймээс би хариуцагчийн гаргасан 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалын 1 дэх хэсэгт зааснаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрч, уг тушаалын бусад хэсэгт байгаа хууль зөрчсөн үг, үйлдлийг шүүхийн журмаар засуулахаар нэхэмжилж байна. Ажил олгогч уг тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг үүрэгт ажлаас чөлөөлж, миний ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний дотор хүлээлцэхээр захирамжилсан. Гэвч ажил олгогчийн зүгээс миний ажлыг хүлээлцэх талаар идэвхтэй санал санаачлага өнөөг хүртэл гаргаагүй. Ийм учраас би одоогоор хийж байсан ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тушаалд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг хариуцагч надад олгоогүй хэвээр байна. Ийнхүү ажил олгогчийн буруугаас өнөөг хүртэл ажил хүлээлцээгүй байгаа учир Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчоос ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор болох 14 543 977 /арван дөрвөн сая таван зуун дөчин гурван мянга есөн зуун далан долоо/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнийг өөрийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажсан цалин хөлсөөр тооцсон ба миний Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилласан сүүлийн нэг жилийн цалин хөлсний нийлбэр дүн 38 783 9487 нэг сарын дундаж цалин хөлс 3 231 995 төгрөг байна. Иймд миний ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх 4 сар 15 хоногийн хугацаанд нийт 14 543 977 төгрөг болж байна. Мөн түүнчлэн намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн...40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд ...дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасантай зөрчилдөж байна. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо ажил олгогчоос олгох тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дундаж цалин хөлсний хэмжээгээр бодуулж авах буюу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах шаардлага гаргаж байна гэжээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагаа нэмэгдүүлж, өөрчлөхдөө: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй. Хуулийн энэ заалтыг баримтлан би ажлаас халагдсаны тэтгэмжээ дундаж цалин хөлсөөр тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөн, тэтгэмжийг бодит үнийн дүнгээр тооцоолон гаргаж, 20 сарын дундаж цалин хөлс буюу 68.084,000 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжилж байна. Би өнөөгийн байдлаар ажил, албан тушаалаа зохих ёсоор хүлээлцээгүй, улмаар ажлаас халагдсаны тэтгэмжээ аваагүй байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримтлан ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговрыг хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан 2020.08.26-ны өдрөөс шүүх хуралдаан товлогдсон өдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 4 хүртэлх хугацаагаар сунгаж, нийт 18 сар 7 ажлын өдрөөр тооцоолж 62 410 333 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Иймд нийт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 130 494 333 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас гаргуулах шүүхийн шийдвэр гаргаж миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.

3. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох тооцооллыг өөрийнхөө шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцсон. Энэ нотлох баримт нь зохих ёсоор нотариатчаар гэрчлэгдсэн бөгөөд сар бүрийн цалин хөлсний тооцоолол, бичилтийг хэргийн хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нягтлан бодогч болон Орхон аймгийн НДХ-ийн байцаагч нар тухай бүрт нь өөрсдийн тамга тэмдгээр баталгаажуулсан учир тооцооллын маргаан гарах үндэслэл байх учиргүй. Сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005.05.05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримталсан. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдон 2022.01.01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ний өдрийн А\192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам мөрдөгдөж байгаа. Хуучин шинэ аль аль журамд ажлаас халагдсаны дараах тэтгэмжийг ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор яг адилхан журамласан байх тул тооцооллын ялгаа зөрүү гарах учиргүй. Би эрхэлж байсан ажил, албан тушаалаа зохих ёсоор хүлээлцэж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогчоос авах ёстой, ажлаас халагдсаны тэтгэмж болон бусад нэмэгдэл тэтгэмжээ цаг тухайд нь бүрэн гүйцэд авч байхын тулд хэргийн хариуцагчид олон удаа санал хүсэлт гаргасан. Гэвч хариуцагчийн зүгээс миний удаа дараагийн санал санаачилгыг хүлээн авч, асуудлыг шийдвэрлэх талаар ямар ч үйл ажиллагаа огт явуулахгүй, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үл тоомсорлосон эс үйлдэхүйд би маш их гомдолтой байна... гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэг. Ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14 543 977 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаартай тушаалаар ажилтан тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1. 43.2 дахь заалтуудад тус тус зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс цуцалсан. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь ажилтан т түүний 99351903 дугаарын гар утсанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон ажил хүлээлцэж өрөө тасалгаагаа хүлээлгэн өгөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэтэл ажилтан нь эмнэлэгт үзүүлж байгаа, өвчтэй байгаа гэх шалтгааны улмаас тушаалыг гардан авахаас эрс татгалзаж байсан тул ажил олгогчоос дээрх нөхцөл байдлыг үндэслэн Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.15-д заасны дагуу ажилтны хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдсэн оршин суугаа хаяг руу хүргүүлсэн. Ингээд ажилтан ийн хаягийн дагуу баталгаат шуудангаар 2020 оны 08 дугаар сарын 28, 9 дүгээр сарын 21-ний өдрүүдэд удаа дараа хүргүүлсний эцэст тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан байдаг. Нэхэмжлэгч нь Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Б/1483 тушаалыг гардан авсны дараагаар шүүхэд хандан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ерөнхий захирлын дээрх тушаалыг хүчингүй болгож, эмнэлгийн акттай байх хугацаа дууссан өдрөөс эхлэн шинээр гаргуулах, дээрх хугацааны тэтгэмжийг нөхөн олгох, өндөр насны тэтгэмжийг 20 сарын дундаж цалингийн хэмжээгээр бодож олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх, хуульд заасан эрх үүргийн хүрээнд ажиллагаа явуулахад нэхэмжлэгч нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, цуглуулсан, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байх магадлалтай нөхцөл байдал үүссэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хууль бус нотлох баримтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон. Дээрх нөхцөл байдлыг олж мэдсэн, нэхэмжлэгч хуурамчаар баримт бичиг үйлдсэн эмч, эмнэлгийн ажилтнууд хоорондоо зөвшилцөж, нэхэмжлэгч тал сайн дураараа нэхэмжлэлээсээ татгалзаж, ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2021/00043 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаан дээр ярьж, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагдсан учир нотлох баримтын хэмжээнд хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу? Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь нэхэмжлэгч ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн өдрөөр дуусгавар болгож, түүний албан өрөөг суллаж, хувийн эд зүйлийг нь лацдаж, баталгаажуулан баталгаат шуудангаар оршин суух хаягт нь хүргүүлсэн. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.14-т "Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан тушаалаа гардан авах, ажил олгогчтой холбогдох тооцоог хийж дуусгасны дараа баримт бичгээ хүлээн авах" үүрэгтэй талаар тусгасан байдаг. Иймд ажилтан ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалаа гардан авах, холбогдох тооцоогоо хийж дуусгаж ажил хүлээлцэхээс санаатайгаар татгалзаж, үйлдвэрийн газраас төлбөр нэхэмжилж буй үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

5. Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмж олгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Захиргаа нь ажилтны төлөөлөл болсон Үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо 2 жил тутам "Хамтын гэрээ" хэлэлцээрийг байгуулан ажилласаар ирсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж зохицуулсан. "Эрдэнэг үйлдвэр" ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх "Хамтын гэрээ-ний 8 дугаар бүлгийн 8.11.5-д "Үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно" гэж заасан. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх "Хамтын гэрээ"-ний 8 дугаар бүлгийн 8.11 дэх заалт нь ажилтны эрх ашиг сонирхлыг хөндсөн бус, ажилтанд хуульд зааснаас илүү нөхцлөөр тэтгэмж олгох тухай Захиргааны зүгээс Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан хамтын тохиролцоо юм. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хэмжээний тэтгэмжийг олгохоор тусгасан хэдий ч нэг сар олгох уу, эсхүл түүнээс дээшээ хугацаа гэдэгт ямар хугацаа хамаарах талаар нарийвчлан зохицуулаагүй. Харин Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан дээрх зохицуулалтыг дагаж мөрдөх нарийвчилсан зохицуулалт нь Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан Хамтын гэрээний зохицуулалт болно. Иймд дээрх гэрээний дагуу Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалаар ажилтан нь үйлдвэрийн газарт 31 жил 03 сар ажилласан тул 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ"-ний 8.11.5- зааснаар 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: нь өөрийн илтэд санаатай үйлдлээр, зориудаар нөхцөл байдлыг бий болгон 31 жил ажилласан үйлдвэрээсээ ажил хүлээлцэх хугацааны нөхөн олговорт 62 410 333 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаал, үйлдвэрийн газрын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээний дагуу ажилтны үндсэн цалингаас тооцон, 20 сарын тэтгэмж олгох боломжтой. Хариуцагчийн хариу тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүх хуралдаанаас гаргаж өгөх болно гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Хүний нөөцийн албанд Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байсан нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Ажил, албан тушаалаа хүлээлгэн өгөх талаар ЗХНБГ-ын орлогч дарга од ямар нэгэн хүсэлт, өргөдөл өгч байгаагүй, өөрөө биечлэн уулзаагүй болно гэжээ.

8. Нэхэмжлэгчээс: №0340767 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-4/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/1469 дугаартай тушаалын хуулбар /хх-5/, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 118 дугаартай Магадлалын хуулбар /хх-6-8/, Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг 732 дугаартай тогтоолын хуулбар /хх-9-11/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан ажил хүлээлцэх үеийн олговор 14 543 977 төгрөг гаргуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчлөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с тэтгэмжийг 20 сарын дундаж цалингаар тооцож 68 084 000 төгрөг, ажил хүлээлцэх үеийн олговор 18 сар 7 өдрийн 62 410 333 төгрөг, нийт 130 494 333 төгрөг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлээс 20 сарын тэтгэмжийг үндсэн цалингаар бодож олгоход татгалзахгүй, харин бусад хэсгээс нь татгалзсан тайлбар гаргасан.

4. Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

5. нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтууд Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн гарзын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8.11.5 дахь заалтуудыг баримтлан ажлаас чөлөөлөгджээ.

6. Ингээд дээрх тушаалыг гардаж аваад 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хандаж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалыг хүчингүй болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг эмнэлэгийн акттай байх хугацаа дууссан өдрөөс эхлэн шинээр дахин гаргах, дээрхи хугацааны тэтгэмжийг нөхөн олгох, олон жил идэвхи зүтгэлтэй ажилласан хөдөлмөрийг үнэлж урамшуулах, өндөр насны тэтгэмжийг 20 сарын дундаж цалингийн хэмжээгээр бодож олгохыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгах тухай гомдол гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзсан тул 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2021/00043 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

7. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд дахин хандаж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан Ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14 543 977 төгрөг гаргуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШЗ2021/00459 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг уг захирамжинд гомдол гаргаж тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШЗ2021/00459 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

8. Нэгэнт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг шүүх хүчингүй болгосон тул ийн гаргасан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох Ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 14 543 977 төгрөг гаргуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаалд заасан үндсэн цалинтай гэх үгийг дундаж цалин хөлстэй гэж хуульд нийцүүлэн засахыг хариуцагчид шүүхийн журмаар даалгах тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байна.

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Хөдөлмөрийн тухай хуульд /1999 оны/ өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан бөгөөд 20 сарын тэтгэмжийг дундаж цалин хөлсөөр бодож 68 084 000 төгрөг нэхэмжилнэ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т Ажилтны ажил хүлээлгэн өгсөн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэхээр заасан бөгөөд одоо болтол ажлаа хүлээлгэж өгөөгүй тул ажил хүлээлцэх үеийн нөхөн олговор 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 18 сар 7 өдрийн 62 410 000 төгрөг, нийт 130 494 333 төгрөг гаргуулна... гэж шаардлагаа тодорхойлсон.

10. Хариуцагч нэхэмжлэлээс 20 сарын тэтгэмжийг үндсэн цалингаар тооцож олгохыг хүлээн зөвшөөрсөн. Бусад хэсгээс татгалзахдаа: ...Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захиргаа, ажилтны төлөөлөл /Үйлдвэрчний эвлэлийн холбоо/ нь 2 жил тутам "Хамтын гэрээ" хэлэлцээрийг байгуулдаг. ...2020-2021 онд хэрэгжүүлэх "Хамтын гэрээ-ний 8 дугаар бүлгийн 8.11.5-д "Үйлдвэрийн газарт 30 буюу түүнээс дээш жил ажилласан бол 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно" гэж заасан. Хамтын гэрээний 8 дугаар бүлгийн 8.11 дэх заалт нь ажилтны эрх ашиг сонирхлыг хөндсөн бус, ажилтанд хуульд зааснаас илүү нөхцлөөр тэтгэмж олгохоор тохирсон гэж үзэж байгаа. Иймд Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 42 дугаар зүйлийн 42.1.-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэжээ.

12. тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Б/1483 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэл өөрөөр хэлбэл ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

13. Хариуцагч тал, хуульд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасныг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 20 сарын үндсэн цалингаар олгох нь ажилтны эрхийг зөрчөөгүй гэж үзэж Хамтын гэрээгээрээ баталсан. Иймд дундаж цалин хөлсөөр тэтгэмж олгуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэдэг.

14. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 8.11-д Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрт ажилласан жилийг нь үндэслэн: ...8.11.5-д 30 буюу түүнээс дээш жил бол 20 сарын, 8.11.6.-д 35 буюу түүнээс дээш жил бол 24 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нь нэг удаа олгоно гэжээ.

15. Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 42.1.-д ажил олгогч нь энэ хуулийн 40.1.3.-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж буй бол ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор хуульчилсан байна.

16. Хуульд тэтгэмжийг дундаж цалингаар тооцож олгохоор заасан байхад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Хамтын гэрээндээ заасны дагуу үндсэн цалингаар бодож олгоно гэж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, мөн ажилтны эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

17. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 18.1.-д Хамтын гэрээнд энэ хуулиар зохицуулагдаагүй дараахь харилцааг зохицуулна: мөн хуулийн 8.1.1.-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговрын хэмжээг тогтоох, мөн хуулийн 18.2.-т Энэ хуулиар ажилтанд олгосон баталгааг илүү нөхцөлөөр хамтын гэрээнд тогтоож болно гэж заасан.

18. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хамтын гэрээ нь тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, ажилтны эрхийг дордуулсан байх тул нь хуульд заасны дагуу тэтгэмжийг дундаж цалингийн хэмжээгээр шаардаж буй нь үндэслэлтэй гэж үзнэ.

19. Тиймээс т 20 сарын хугацааг түүний авч байсан сарын дундаж цалин болох 3 404 200 төгрөгөөр тооцон 68 084 000 төгрөг олгох нь зүйтэй гэж үзэв. Дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажиллаж байсан сүүлийн гурван сарын дунджаар бодсон болно.

20. нь ажил хүлээлцэх үеийн олговрыг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 18 сар 7 өдрийн 62 410 000 төгрөг гаргуулна гэсэн.

21. Хариуцагч нь: ...тушаалыг гардуулах гэсэн боловч нь өөрийн илтэд санаатай үйлдлээр, зориудаар нөхцөл байдлыг бий болгосон. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Ажил, албан тушаалаа хүлээлгэн өгөх талаар ЗХНБГ-ын орлогч дарга од ямар нэгэн хүсэлт, өргөдөл өгч байгаагүй, өөрөө биечлэн уулзаагүй... гэдэг.

22. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дотоод журмын 5.2.14-д Хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан ажилтан тушаалаа гардан авах, ажил олгогчтой холбогдох тооцоог хийж дуусгасны дараа баримт бичгээ хүлээн авах үүрэгтэй, ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3.4 8-д хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байр өөрчлөгдөх үед ажил үйл ажиллагаандаа хэрэглэж байсан файл бусад бичиг баримтууд, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зохих ёсоор хүлээлгэн өгөх нь ажилтны үүрэгт хамааруулсан байна.

23. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 59 дүгээр зүйлийн 59.2.-т Ажил олгогчийн буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уг хугацааны олговрыг ажилтанд олгоно гэжээ.

24. нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/1483 дугаартай тушаалыг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан гэж тайлбарласан бөгөөд тушаалаа гардаж аваад ажил хүлээлцэх талаар өөрөө санаачлага гаргаагүй байгаа нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, ажилтан өөрөө буруутай байна.

25. Түүнчлэн т өөрийнх нь өрөөнд нь байсан хувийн хэрэглэлүүдийг нь баталгаат шуудангаар хүргүүлсэн байхад энэ цаг хугацаанаас хойш ч өөрөө ажлаа хүлээлцэх талаар санаачлага гаргаагүй байгаа нь ажилтныг зөвтгөж, ажил олгогчийн буруу байсан гэх үндэслэлгүй.

26. Иймд т ажил хүлээлцэх үеийн олговрыг түүний тушаалаа гардаж авсан өдрөөр тасалбар болгон нэг сарын дундаж цалин 3 404 200 төгрөг, нийт 71 488 200 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с гаргуулан т олгож, нэхэмжлэлээс 59 006 133 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

27. Харуицагч хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгуулах тайлбар гаргасан.

28. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заасан бөгөөд ийн зөрчигдсөн эрх сэргээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

29. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 000 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с улсын тэмдэгтийн хураамжаар 515 391 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 71 488 200 төгрөг гаргуулан т олгож, нэхэмжлэлээс 59 006 133 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, П.Алтанүлхүүрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 000 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с улсын тэмдэгтийн хураамжаар 515 391 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА