Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2020/00538

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо А Н  

 

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн А А  

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн П Б /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо Г Н  

 

Автомашины эзэмших эрх шилжүүлсэн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 83-  УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин, *улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, *улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, А.Аээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 164,400,000 төгрөг гаргуулах, П.Баас *улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашины үнэ 80,000,000 төгрөг гаргуулах, *улсын дугаартай Хово маркийн автомашиныг А.Аээс Г.Нын өмчлөлд шилжсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У, Д.И

хариуцагчийн төлөөлөгч Б.Т, А.З

нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Н би 2011 онд * улсын дугаартай Ноwо LZZ3257 маркийн LZZ5ELND17W554464 арлын дугаартай автомашиныг, 2012 онд 8386 УНБ улсын дугаартай Sinotruk маркийн, LZZ5ELND0BN644754 арлын дугаартай автомашиныг БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авч, зохих журмын дагуу улсын дугаар аван тээвэрт явуулдаг байсан. Миний төрсөн дүү болох А.А тухайн үед эрхэлсэн ажилгүй байсан бөгөөд А.Н би түүнийг 2011 оны 03 сарын 18-ны өдрөөс эхлэн 4352 УНО улсын дугаартай автомашины жолоочоор ажиллуулж эхэлсэн. А.А нь тээврийн ажил хийж, тээвэрлэлтийн хөлсийг өөрийн дансаар авч өөрийнхөө цалин болон А.Н миний зээлийн мөнгийг суутган авч, үлдэгдэл мөнгийг надад тайлагнан өгч байхаар тохиролцон ажиллаж байсан. 2013 онд би Хаан банк болон Төрийн банканд зээлтэй байсан учир өөрийн хоёр машины аль нэгийг нь худалдан борлуулж, зээлээ төлөх гэтэл дүү А.А нь "би П.Баас хүүгүйгээр 50,000,000 төгрөгийг эзэлчихье. Тэгээд зээлээ төлчих, машинаа заавал зарах хэрэггүй гэсний дагуу дүү А.А нь П.Баас 50,000,000 төгрөгийг зээлж, уг мөнгө миний дансанд орж ирсэн. Уг мөнгийг миний талийгаач эхнэр н.Үзмээ дур мэдэн данснаас авч, захиран зарцуулсан байдаг. 2014 онд би банкнаас зээл авах гэж байсан ба барьцаа мөнгө хэрэгтэй болсон тул аргаа баран П.Баас 20,000,000 төгрөг зээлсэн боловч банкны зээл бүтээгүй. Энэ хугацаанд банкны зээл, хүүгийн хэмжээ ихэссээр байсан тул орлого оруулдаг хоёр машиныг маань банкнаас хураан авах, авсан тохиолдолд орлого олох боломжгүй болно гэх эрсдэлээс айсны үндсэн дээр дүү А.Атэй харилцан тохиролцож би банкны зээлээ бүрэн төлж дуусах хүртэл уг хоёр машинаа дүү А.Аийн нэр дээр түр шилжүүлэхээр болсон. Үүний дагуу 2014 оны 08 сарын 13-ны өдөр уг хоёр автомашиныг дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн. Гэтэл дүү А.А нь П.Бтай үгсэн тохиролцож *улсын дугаартай Howo маркийн, автомашиныг, *улсын дугаартай Shinotruk маркийн 2 ширхэг автомашиныг минь үндэслэлгүйгээр П.Бын нэр дээр 2015 оны 11 сарын 20-ны өдөр шилжүүлэн өгсөн байдаг. Өнгөрсөн хугацаанд дүү А.А нь тээвэрт явсан ажлын хөлснөөс 31,520,000 төгрөгийг, харин миний зүгээс 24,000,000 төгрөгийг нийтдээ 55,520,000 төгрөгийг П.Бад өгч, 14,480,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байхад П.Бад нь энэхүү 14,480,000 төгрөгийн зээлийн барьцаа гэх нэрийдлээр 2 автомашиныг минь дүү А.Аээс өөрийн нэр дээр шилжүүлж авсан явдлыг хууль бус явдал хэмээн үзэж байна. Учир нь миний нэрээр зээлсэн гэх 70,000,000 төгрөгийг анх П.Баас авахдаа талуудын хооронд ямар нэгэн зээлийн болоод барьцааны гэрээ хийгдээгүй бөгөөд уг хоёр машин нийлээд 116,000,000 төгрөгийн үнэ хүрэх байтал 14,480,000 төгрөгийн барьцаа гэх нэрийдлээр хоёр машиныг П.Б нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан үйлдэл болон дүү А.Аийн хамтаар өнөөг хүртэл автомашинуудыг тус тус ашиглаж орлого олж байгаа нь хууль бус, үндэслэлгүй хөрөнгөжиж буй явдал гэж үзэж байна. Иймд А.Нгаас А.Аийн нэр дээр 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр *улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн автомашин, 4352 УНО улсын дугаартай Howo  LZZ3257  маркийн автомашины шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Н мөн болохыг тогтоолгож, А.А, П.Б нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр машиныг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч А.Н ихэсгэсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч А.Н миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага А.Атэй 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан авто машинуудыг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, авто машины өмчлөгч нь А.Н мөн болохыг тогтоолгох, А.А, П.Б нарын хууль бус эзэмшил ашиглалтаас тус тус машинаа гаргуулахаар нэхэмжилж байсан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Миний банкны зээлийн эрсдлээс шалтгаалан өөрийн төрсөн дүү А.Аэд хоёр машинаа итгэмжлэн хариуцуулсан гэж үзэж болно. Миний итгэмжлэн шилжүүлсэн уг хөрөнгүүдийг П.Бад шилжүүлж ашиг сонирхолд харш үйлдэл явуулж, улмаар П.Б, А.А нар үндэслэлгүй хөрөнгөжих замаар шилжүүлж авсан хоёр машин, улмаар хөлсөөр ажиллах үүргээ зөрчиж надад шилжүүлбэл зохих орлогоос А.А завшсан 176,522,400 төгрөгийг тус тус гаргуулахыг миний бие өөрийнхөө эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор шинээр өмгөөлөгч төлөөлөн оролцох хүмүүсийг олж шүүх хуралдаанд оролцох болно. А.Нгийн нэхэмжлэлээр А.А, П.Б нарт холбогдуулан Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 8386 УНБ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн автомашин болон 4352 УНО улсын дугаартай Howo LZZ3257 маркийн автомашиныг тус тус оөрийн өмчлөлийн эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож, хариуцагч нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас гаргуулах, мөн А.Нд шилжүүлбэл зохих орлогоос завшсан 164,400,000 төгрөгийг А.Аээс гаргуулах шаардлага бүхий Иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Хариуцагч П.Б нь 8386 УНБ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн автомашиныг нэхэмжлэлийг гардан авсныхаа 2 хоногийн дараа шүүхэд мэдэгдэлгүйгээр бусдад өмчпөлийг зориуд шилжүүлсэн. Улмаар өнөөдрийн байдлаар өмчлөлийг удаа дараа хэд хэдэн хүнд шилжүүлэн одоо Жавхлантөгс гэх хүний өмчлөлд байгаа нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, 493 дугаар зүйлийн 493.6-д Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, иударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд чь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан. Шүүх 8386 УНБ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн автомашиныг П.Бын хууль бус эзэмшил, ашиглалтаас гаргуулах шаардлагыг хэрэв хангаж шийдвэрлэх тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал хариуцагч П.Баас шалтгаалан үүссэн тул 8386 УНБ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн автомашиныг хариуцагч П.Банрбатын хууль бус эзэмшил, ашиглалтаас гаргуулах шаардлагыг өөрчлөн 8386 УНБ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн автомашины үнэ 80,000,000 төгрөгийг П.Баас гаргуулах шаардлага гаргаж байна. А.Нгийн нэхэмжлэлтэй, А.А, П.Б нарт холбогдох Иргэний хэрэг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 102/Ш32017/02805 дугаар Шүүгчийн захирамжаар үүссэн тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа билээ. Иргэний хэрэг хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагатай бөгөөд үүний нэг шаардлага болох 4352 УНО улсын дугаартай Хово маркийн автомашиныг Аийн хууль бус эзэмшил ашиглалтаас гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч хариуцагч А Иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад Шүүхэд мэдэгдэлгүй, худал хэлж маргааны зүйл болох автомашиныг бусдад Худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөлийг шилжүүлсэн нь Авто тээврийн үндэсний төвийн 2019.06.25-ны өдрийн 474 дугаар лавлагаагаар тогтоогдсон тул Худалдах, худалдан авах гэрээг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Улмаар автомашины шинэ өмчлөгч болох Нын эрх ашиг хөндөгдөхөөр байсан тул тус шүүхийн 2019.09.23-ны өдрийн Ю2/Ш32019/11774 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Г.Ныг оролцуулахаар болсон. Гэтэл 2019.10.21-ний өдрийн 102/Ш32019/13236 дугаар Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай Шүүгчийн захирамжаар ... гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул 2019.09.23-ны өдрийн Ю2/Ш32019/11774 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Маргааны зүйл болох 4352 УНО улсын дугаартай Хово маркийн автомашин Г.Нын өмчлөлд шилжсэн нь баримтаар тогтоогдож, Автотээврийн үндэсний төвийг лавлагаагаар хэлцлийн үндсэн дээр өмчлөл шилжсэн гэж тодорхойлсон байна. Гэтэл хариуцагч Аээс шүүх уг хэлцлийг шүүхэд гаргаж өгөхийг даалгасан боловч өнөөдрийг хүртэл нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь худалдах худалдан авах гэрээ байхгүй, зээлд барьцаалсан гэж амаар бидэнд хэлсэн боловч энэ талаарх баримтыг мөн гаргаж өгөөгүй. Хэрэв зээлийн барьцаанд тавьж түр шилжүүлсэн бол худалдах худалдан авах гэрээ биш өөр гэрээ байгуулагдах ёстой байсан. Улмаар хариуцагч А нь автомашиныг өөрөө ашиглан, ашиг орлого олсоор байна. Үүнээс шалтгаалж Иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэн гаргах зайлшгүй шаардлага хариуцагч А.Аийн санаатай үйлдлээс шалтгаалан гарч байна. Иймд маргааны зүйлийг бултуулах зорилготойгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хэлцэл хийж, өмчлөлийг шилжүүлсэн байх тул 4352 УНО улсын дугаартай Хово маркийн автомашины А.Аээс Н руу өмчлөл шилжсэн гэх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.2- т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автомашины эзэмших эрх шилжүүлсэн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, *улсын дугаартай SINOTRUCK маркийн автомашин, *улсын дугаартай HOWO маркийн автомашинуудыг хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах, А.Аээс 164,400,000 төгрөг гаргуулах, П.Баас *улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашины үнэ 80,000,000 төгрөг гаргуулах, Г.Н руу шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай. А.Н нь машинуудыг худалдан авсан тухай товч танилцуулъя. А.Н нь Хаан болон Төрийн банкнаас их хэмжээний зээл авч, 2011, 2012 онд Эрээн хотоос *улсын дугаартай SINOTRUCK маркийн автомашин, *улсын дугаартай HOWO маркийн автомашинуудыг цоо шинээр нь худалдан авч, хууль журмын дагуу өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Хавтаст хэрэгт А.Нгийн өмч хөрөнгө гэдэг нь хил гааль татвар, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, гэрчийн мэдүүлгээр бүрэн нотлогдсон. Энэ машинд А.Аийн нэг ч төгрөг ороогүй гэдгийг гэрчилж нотолсон. А.Н эдгээр машиныг авахдаа өөрөө болон эхнэрийн амьдардаг орон сууц, хадам эгчийнхээ амьдардаг 2 өрөө орон сууц, хамт ажилладаг 6 найзаар цалингийн зээл авхуулсан. Банкны зээлийг буцаан төлөхдөө Төрийн банкинд хөрөнгө оруулалтын барьцааны зээлэнд 2 машиныг цоо шинээр нь тавьсан. А.А нь А.Нгийн жолооч байсан, хөлсөөр ажилладаг байсан. 2011-2012 оны хооронд нэхэмжлэгч А.Нгаас А.Аэд 8,110,000 төгрөг шилжүүлсэн, А.Нгийн эхнэр н.Үзмээгээс 27 удаагийн гүйлгээгээр 10,290,004 төгрөг шилжүүлсэн, нийт 18,400,400 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Хоёрдугаарт, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А.Н нь автомашинуудаа А.Аийн нэр дээр шилжүүлсэн шалтгааныг тайлбарлая. Тээврийн ажлын хөлс нь төсөвт цалин шиг тогтмол нэг цагт орж ирдэггүй учир заримдаа хүлээгддэг, хоцордог. Харин банкны тогтмол нэг цагт төлөгдөж явдаг. Банкинд төлөх зээлийн эргэн төлөлтийн хуваариас мэдээж хоцрох хүндрэл, эрсдэл гардаг байсан. Төрийн банк, Хаан банкны тодорхойлолт, зээлийн хуваарь, зээлийн гэрээг гарган нотлох баримтаар өгсөн. А.Н 2 автомашинаа шинээр оруулж ирээд банкинд барьцаалсан тул машинаа хураалгах эрсдэлээс болгоомжлон 2014 онд банкинд 30,000,000 төгрөгийн төлөлт дутуу үлдсэн байх үед өөрийн дүү А.Аэд итгэж, түр хугацаагаар гэж тохиролцон А.Аийн нэр дээр 2 машинаа шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ ямар нэгэн зээлийн барьцаанд тавиагүй. А.Аэд энэ 2 машиныг огт худалдан зараагүй. Иймд А.Аээс нэг ч төгрөг аваагүй, машины үнэ шилжиж ороогүй. Энэ нь А.Аийн дансны хуулгаар нотлогдоно. Гуравдугаарт, А.Аийн дансаар тээврийн орлого орох болсон шалтгаан, А.Аийн завшсан тооцоо, П.Баас зээлсэн 70,000,000 төгрөгийг төлсөн талаар яръя. 2013 он гартал А.Н нь өөрийн данснаас тээврийн орлогоо авч, зарлагаа хасан, үлдсэн ашгаа өөрийн төрсөн дүү А.Аийн ажлын хөлсийг 10 хувиар тогтохгүй хэрэгтэй мөнгийг бэлнээр болон дансаар байнга төлдөг байсан. А.Аийн нэр дээр 2 машинаа түр шилжүүлэхээс өмнө А.А ямар ч хөрөнгийн эх үүсвэргүй байсан. Ийм мөртлөө тээврийн орлого, хөлс гэж дансанд нь орж байгаа орлого нь А.Нгийн машины тээврийн хөлс байдаг бөгөөд А.Аийн дансаар ордог байсан нь нотлогдож байна. А.Аэд машин байхгүй учир юу гэж тээврийн орлого байх вэ? А.Аэд тээврийн орлого шилжүүлж байсан хүмүүсээс гарын үсэг цуглуулсан. Аудитын дүгнэлт гарсан учир шүүхэд өгөөгүй. А.Нгийн дансанд талийгаач н.Үзмээ нь итгэмжлэгдсэн тул уг орлогоос учир битүүлэг байдлаар захиран зарцуулах асуудал үүсч байна. Тэр үед талийгаачийн талаар сул хов жив сонсоод А.А А.Нд хэлснээр мөнгө, машинаа эрсдэлд оруулахгүйн тулд төрсөн дүүдээ итгэн, 2013 оноос өөрийн тээврийн орлогыг А.Аийн дансаар оруулж эхэлсэн. Талийгаач н.Үзмээ нь А.А хорон санаа агуулсан гэж маргаан үүсч байсан. А.Аийг ажиллуулахгүй гээд хөөж 4352 дугаартай машиныг зарна гэсээр Хэнтий аймгийн Дархан сумын хүн худалдаж авахаар мөнгөө бэлдээд ирсэн. Гэтэл А.А ах аа би ажилгүй, яах вэ гэж гуйсан. П.Б ахаас 70,000,000 төгрөг зээлээд өгье гэж гуйсан. Иймд А.Н дүүгээ бодож 70,000,000 төгрөгийг авч, банкны зээлээ төлж байя гээд П.Баас авсан. 2013 онд П.Б нь 50,000,000 төгрөг, 2014 онд 20,000,000 төгрөгийг А.Нгийн дансанд шилжүүлсэн. Энэ мөнгийг н.Үзмээ авч захиран зарцуулсан нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байна. Гэвч анхнаасаа П.Бад тээврийн орлогоос төлнө гэж тохирсон учир буцаагаад тээврийн орлогоос төлж байсан. Учир битүүлэг захиран зарцуулж 70,000,000 хаашаа орсон нь мэдэгдэхгүй асуудал гарсан. А.Нгийн орлого буюу тус 2 машины тээврийн орлогууд А.Аийн дансаар ороход А.А 70,000,000 төгрөгийг П.Бад төлж байгаа гэх нэрийн дор А.Нг хуурч, тээврийн орлогын ихэнх хэсгийг өөрөө завшсан. А.А банкнаас нэг ч зээл аваагүй. Зээл аваагүй байгаагаас харвал анхнаасаа А.А барьцгүй хандаж эхэлсэн. Тээврийн орлогоос А.Аийн завшсан 164,400,000 төгрөгийг шүүхээр гаргуулсан А.Аийн дансны хуулгаар илэрсэн тээврийн орлогын нийт дүнгээс ажлын хөлс, түлшний зардал, П.Б руу зээлийн төлбөрт шилжүүлсэн зэргийг хасч дүгнэсэн дүн байдаг. Анхны тооцоог А.Н, А.А нарыг тээвэрт явуулдаг байсан компани нь бодож өгсөн. Харин шүүгч шинжээчээс тооцоо үндэслэлтэй юу гэж асуусан байдаг бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тооцоог үндэслэлтэй хэмээн дүгнэсэн байна. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. нэхэмжилнэ гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, А.Н нь П.Баас зээлсэн 70,000,000 төгрөгийг төлсөн тооцоо бөгөөд 2 машиныг анхнаасаа өр барьцаанд өгөөгүй талаар тайлбар хэлье. А.Аийг жолоочоор ажиллуулж, А.Н өөрөө 83-86 дугаартай машинаа жолоодон эдгээр 2 машины тээврийн орлогыг нийлүүлж А.Аийн данснаас П.Бад зээлийг төлдөг байсан. П.Бад төлсөн бүх орлого нь А.Нгийн эдгээр 2 машины тээврийн цэвэр орлого байсан. Энэ нь А.Аийн дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт өгсөн А.Аийн мэдүүлэгээр нотлогдоно. А.А нь тээврийн орлогоос 30,000,000 төгрөгөөр А.Нгийн зээлийг төлсөн гэж батлан мэдүүлсэн. 2 машин А.Нгийн өмчлөлд байхад тээврийн орлогоос П.Бын Хаан банкны данс руу зээл төлөлт гэж н.Базарсад ахаас 10,000,000 төгрөг, А.Аийн дансаар оруулсан А.Нгийн орлогоос 18,900,000 төгрөг шилжсэн. А.Нгийн нэр дээр автомашин байх үед 28,900,000 төгрөгийг төлж үлдэгдэл 41,100,000 төгрөг болсон. н.Базарсадаас шилжүүлсэн 24,000,000 төгрөгийн төлбөр төлсөн баримтыг гэрч н.Энхболор нотлон батлан мэдүүлсэн байдаг. А.Нгийн нэр дээрээс А.Аийн нэр дээр 2 машин шилжихэд А.Н нь П.Бад 28,900,00 төгрөг төлөөд 41,100,000 төгрөг үлдсэн байхад А.Н бүх орон сууц, машинаа барьцаалж бүх боломжоо дайчлан банкнаас өндөр хүүтэй мөнгө зээлж өндөр хариуцлага хүлээж байсан ийм байхад худалдаж авсан, тээвэрт явуулж гол орлого олж зээлээ төлдөг 2 машинаа П.Бад хэзээ ч 41,000,000 төгрөгийн өрөнд өгөхгүй. А.Аийн нэр дээр 2 машин шилжсэн байсан. Энэ үед П.Бын 5003626007 гэх данс руу зээл төлөлт гэж н.Базарсадаас 14,000,000 төгрөг орсон. н.Базарсадаас А.Нд очих орлогыг авахгүйгээр шууд П.Бад өгсөн. А.Аийн дансаар дамжсан энэ орлогоос А.А нь 9,500,000 төгрөг төлсөн. Зээлийн барьцаанд 2 машинаа өгөөгүй учир н.Базарсадаас мөнгө шилжиж байгаа нь харагдаж байна, А.Аийн данснаас ч тээврийн орлого шилжиж байна. А.Аийн нэр дээр байхад нэгэнт машинаа өгсөн бол дахин н.Базарсадаас мөнгө шилжүүлэхгүй, энэ нь машинаа өгөөгүй гэдгийг илэрхийлж байна. А.А, П.Б нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ, өр авлага байдаггүй. Мөн 2 машин П.Бын нэр дээр байхад *дугаартай машиныг жолоодож ашиглаад, ашиг орлогоо олсоор байж П.Бын дээрх данс руу А.Аийн данснаас дамжсан тээврийн орлогоос 5,500,000 төгрөг төлсөн. Иймд зээлийн үлдэгдэл 12,100,000 төгрөг болсон. Шүүхээс нэхэмжлэл гардан авмагцаа П.Б нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүргэн н.Батбаатарын нэр дээр худалдах, худалдан авах гэрээгүйгээр 83-86 дугаартай машиныг шилжүүлсэн мөртлөө уг машиныг түрээслэн 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөгийг *машины түрээсийн төлбөр гэх гүйлгээний утгатайгаар оруулсан. Үүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан холбогдуулаад хасахаар П.Бад төлөх төлбөрөөс 10,100,000 төгрөг үлдсэн гэдэг нь шүүхэд цугларсан нотлох баримтаас нотлогдож байна. 2 машины тээврийн орлогоос нийт 59,900,000 төгрөгийн төлөлт П.Бад орсон гэж үзэж байна. Анхнаасаа А.Н энэ зээлийг тээврийн орлогоороо төлсөн, зээлэнд машинуудаа өгөөгүй нь харагдаж байна. Харин А.Нгийн төрсөн дүүдээ итгэсэн итгэлийг А.А нь ашиглаж хуурах мэхлэх замаар хамаг хөрөнгийг нь шамшигдуулсан. А.Нгийн хөрөнгөд 2 хариуцагч хоёул шунасан сэтгэлээр худал мэдүүлэг тайлбар өгдөг нь шүүхэд нотлогдсоор байдаг. П.Бад А.Н нь 2 машинаа өгсөн бол А.Аээр дамжуулах ямар ч шаардлагагүй, шууд П.Бад хүлээлгэн өгнө. Гэтэл ийм харьцангүй байдлаар 5-6 нугалж төлөх шаардлагагүй. Хариуцагч А.А нь Сүхбаатар дүүргийн цагдаад машинуудыг өөрөө худалдаж авсан гэж худал хэлж байсан. Мөн П.Б нь А.Н миний машиныг авч зугтаад алга болсон гэж худал хэлж байсан. Одоо шүүхэд П.Б огт ирэхгүй, А.А алдаг оног ирж байсан. А.Н өрөндөө өөрөө машинаа өгсөн мэт зүйл ярьдаг. Тийм зүйл болоогүй. Төрсөн ахынхаа амьдрал, үр хүүхдээр тоглож байгаа А.Аэд хамаг учир байдаг. Сангийн яамны эрх бүхий хуулийн этгээд болох Арвижих үнэлгээ ХХК-иар 2 машиныг үнэлүүлэхэд А.Нгаас А.Аийн нэр дээр шилжих үед *дугаартай машин дунджаар 80,000,000 төгрөг, 43-52 дугаартай машин 60,000,000 төгрөгийн ханштай байсан. Иймд 41,000,000 төгрөгийг 130,000,000 төгрөгийн үнэ бүхий ямар ч эвдрэл хэмхрэлгүй 2 машинаар А.Аээр дамжуулан төлнө гэх зарчим байхгүй. П.Б нь А.Нгийн *дугаартай машиныг зориудаар шамшигдуулсан учир машины үнэ 80,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тавдугаарт, 2 машиныг хариуцагчид авсан тухай тайлбар хэлье. 2015 оны хавар А.Н Бор-Өндөрт байдаг байраа зарж, Төрийн банкнаас зээл аваад үлдсэн байсан үлдэгдэл 30,000,000 орчим төгрөгийн зээлийн үлдэгдлээ төлж дуусгасан. Дуусгаад А.Аэд анх итгэж тохирсноороо өөрийн нэр дээр буцаан 2 машинаа шилжүүлье гэхэд А.А нь хөдөө тээвэрт явж байна гэж огт уулзахгүй байсан. Гэрт нь очоод хаалгыг нь нүдэхэд эхнэр нь хаалгаа тайлдаггүй. Ийм асуудал үүсээд 2015 оны өвөл болох үед эргэлзээ төрж, итгэл алдарч эхэлсэн. А.А нь 43-52 дугаартай машины жолоочоор, А.Н 83-86 дугаартай машиныг жолоодон тээвэрт явж П.Бад нийт 57,400,000 төгрөгийн зээлийг төлсөн байхад А.А нь А.Нд огт мэдэгдэлгүй машинуудыг П.Бын нэр дээр шилжүүлсэн. Хавтаст хэрэгт тээврийн хэрэгслийн гэрчилгээ байгаа. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хашаанд тавьсан байсан 83-86 дугаартай машиныг А.Нд огт мэдэгдэлгүй П.Бын төрсөн ах н.Бат-Эрдэнэ жолоодон хот руу авч ирсэн. Энэ үед А.А 43-52 дугаартай машиныг жолоодон ашиг орлого олж Говьсүмбэр аймгийн хооронд давхиж байсан. Машинуудыг нууцаар нэр дээрээ шилжүүлж авсан талаар А.Н сүүлд мэдээд П.Б рүү мессеж бичсэн. Энэ баримт 1 дүгээр хавтаст хэргийн 86-88 дугаар талд байгаа. П.Б, А.А хоёр нийлж н.Бат-Эрдэнэ гэх хүнээр машиныг авахуулсан. Энэ үед П.Б дансандаа 57,400,000 төгрөгийг зээл төлөлтөд авсан байсан. Өөрийн нэр дээр 2 машиныг нууцаар шилжүүлж авмагцаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт А.Н 40,000,000 төгрөг өгөхгүй залилж зугтаад байна гэх иргэний хэргийн шинжтэй утгагүй гомдол өгсөн байсан. Үүнийг н.Даваажав гэх прокурор үзээд үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа П.Б аргаа өөрчилж, А.Н 83-86 дугаартай машиныг өгөхгүй байна, надаас мөнгө зээлж, машин авсан гэх зүйл ярьдаг. Ийнхүү гомдол гаргасны дараа битүүмжлэх нэрийн дор А.Нгаас цагаан машины түлхүүрийг н.Б гэх мөрдөгч авсан. Гэтэл энэ талаар хэргийн оролцогч А.Нд мэдэгдээгүй, машинд үнэлгээ хийгээгүй, гэрч байлцуулахгүй авсан. Авахдаа П.Бын төрсөн ах н.Бат-Эрдэнэ 4 дугуй, 2 акумлятор бэлтэж хашаанд нь ороод авахад шууд асч байсан. Энэ процессыг, П.Б бэлдэж ирээд авсан талаар жолооч Ганбаатарын Энхбаатар гэрчилж мэдүүлсэн. А.А нь А.Нгаас нууцаар 2 машиныг П.Бын нэр дээр шилжүүлсэн боловч 43-52 дугаартай машиныг жолоодсоор байсан. А.Н 86-83 дугаартай машиныг барин тээвэрт явж байсан учир П.Б, А.А нар танил талаа ашиглан ийм үйлдэл хийсэн. Машин авсны дараа хэрэг шууд хэрэгсэхгүй болсон. Ямар ч үндэлсэлгүйгээр маш хүнд ноцтой эрүүгийн хэрэг тулгасан. Битүүмжлэх гэж байна худал яриад авсан. Битүүмжилсэн эсэхийг чинь шалгая гээд очиход гараажинд байгаа гэж З.Баярбилэгт гэх цагдаа хэлээд үзүүлээгүй. Хүний эд хөрөнгөд ийм аймшигтайгаар халдсан. Иймд бид аргаа бараад шүүхэд хандсан. Гэрч н.Энхбаатар нь А.Н өөрийн машинаа шилжүүлж өгөөгүй, А.Нгийн 83-86 дугаартай машин ямар ч эвдрэлгүй машин байсан, настай эмээгийнх нь хашаанд байхад н.Бат-Эрдэнэ гэх хүн хотоос ирж авсан талаар мэдүүлсэн. А.А 43-52 дугаартай машиныг Г.Нын нэр дээр шилжүүлсэн. Ах дээрээ уучлалт гуйгаад орж ирсэн бол ийм асуудал болохгүй байсан. Энэ талаар А.Аэд олон хэлсэн. Г.Нын нэр дээр тухайн машиныг шилжүүлсэн атлаа 2019 оны 9, 10 сард А.А өөрөө тээвэр хийж, Дундговь аймгаас ачаа авч жонш асгадаг талбай дээр орсон гарсан талаар нотлох баримтыг өгсөн. 43-52 дугаартай машиныг шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар битүүмжилсэн. 43-52 дугаартай машиныг үндэслэлгүй шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. А.А үндэслэлгүй хөрөнгөжсөн учир аудитын гаргасан үнийн дүнг хүлээн зөвшөөрч нэхэмжилж байна. П.Баас мөн 80,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Аудитын дүгнэлтээс харвал тээвэрт явуулж байсан компанийн тооцоон дээрээс А.А 43-52 дугаартай машиныг унаж жолоодоод тээвэрт ганцаар явахгүй хүмүүстэй явдаг. Хамт явсан хүмүүсийнх нь орлого А.Аийн дансаар дамжиж орсныг буцаан тэр эздэд шилжүүлдэг. Үүнийг Арвижих эрдэнэс ХХК хасаагүй байдаг. Аудитын компани үүнийг хасч тооцож өгсөн. Харин түлшний үнийг өндөр үнээр тооцож, А.Аээс илүү их мөнгө хасч өгсөн байсныг аудитын компани нарийвчлан гаргасан. Үүнийг мөн хүлээн зөвшөөрч. HOWO автомашин 100 километр замд 50 литр түлш зарцуулдаг нормтой. Үүнийг HOWO автомашин оруул ирдэг компаниас и-мэйл хаягаар авсан хүснэгтийг хэвлэн өмнөх шүүх хуралдаанд гаргаж өгсөн. А.Аийн дансанд тээврийн орлого гэж ажилладаг хамгаалалтын Сор сэкюрити ХХК, гаалийн хяналтын бүсийн тус тус лавлагаануудаас А.Аийн дансанд орсон тээврийн хөлсний орлого харьцуулалтын аргаар бүрэн нотлогдож байна. А.А шүүхэд цугларсан баримтаар 87 удаагийн тээвэр оруулж ирсэн байдаг. Лавлагаанаас харахад 87 удаагийн тээврийн тоон жинг нэмж 87-д хуваахад 45 тонн орчим гарсан байсан. Үүнийг дунджаар 45 тонн гэж үзэж байна. Нэг тээвэрлэхдээ 45 тонн ачаа гаргадагийг дунджилж гаргаж ирсэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрнө. Гэвч А.А зөвхөн толгой машинаар явдаггүй, 45 тонн тээвэрлэдэггүй. Бодит байдалд байнга чиргүүлтэйгээр дор хаяж дахин 60 тонныг тээвэрлэж оруулдаг. Шүүхэд цугларсан баримтаар үндэслэл бүхий гарч ирсэн тул хүлээн зөвшөөрч байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн П.Б, А.А олон худал мэдүүлэг өгсөн байдаг. Шүүхэд өрөндөө 2 машинаа өгсөн гэж мэдүүлэг нь зөрдөг. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт цугларсан нотлох баримтаас харахад нь П.Бад 57,900,000 төгрөг төлсөн нь харагдаж байна. Иймд энэ асуудал хуурмаг гэдэг нь мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Нгийн нэхэмжлэлтэй П.Б, А.А нарт холбогдох, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, *улсын дугаартай Синотрак маркийн автомашин болон *улсын дугаартай Хово маркийн автомашиныг тус тус өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож, бусдын хууль бус эзэмшил ашиглалтаас гаргуулах тухай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. А.Н нь П.Баас 70,000,000 төгрөг зээлж, өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн. Энэхүү гэрээний дагуу төлбөрөө нэхэхэд зээлийн үлдэгдэл төлбөртөө дээрх 2 автомашиныг өрөндөө шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр П.Баяртбат нь иргэний үнэмлэхгүй явж байсан тул миний нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн. Маргаан бүхий 2 машины өмчлөлийг дараа нь П.Бын өөрийнх нь нэр дээр шилжүүлсэн. Иймд нэхэмжлэл шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч А.Аийн төлөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автомашины эзэмших эрх шилжүүлсэн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан байна. Хоёрдугаарт, хууль бусаар орлого олон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 164,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гуравдугаарт 43-52 дугаартай HOWO маркын автомашиныг өөрсдийн өмчлөлт шилжүүлэх гэсэн байна. Хамгийн эхний шаардлага болох 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцэл хүчин төгөлдөр бус байсан гэдгээс бүх нөхцөл байдал шалтгаалж байна. Нас барсан эхнэр нь 70,000,000 төгрөгийг авч үрсэн мэт, түүнээс улбаалж А.Атэй хэлцэл хийсэн мэт тайлбарлаж байгаа нь зохимжгүй байна. Нас барсан хүний талаар буруу ташаа мэдээлэл агуулсан баримтгүй зүйл ярихыг цээрлэдэг. Машиныг шилжүүлэх гэрээг хэн бичиж, хийсэн бэ гэхэд П.Б гэж тайлбарладаг. Дүүдээ итгэж, банк хурааж авах вий гэж бодоод бусад руу шилжүүлсэн зүйл байхгүй. П.Б зээлийн төлбөрөө шаардаад 30,000,000 төгрөг үлдсэн байсан гэж хэлж байна. Энэ нь тооцоо, мессеэжээр тогтоогддог. Энэ мөнгөндөө 2 машинаа шилжүүлсэн асуудал байдаг. Автомашин шилжүүлэх анкетыг П.Б бөглөх ямар ч шаардлагагүй. А.А дур мэдэн шилжүүлсэн асуудал биш юм. Тухайн үед өөрөө автомашины эзэмшил дээрх нэрийг шилжүүлнэ гэдэг нь П.Бад өртэй гэдэг нь тодорхой, А.А, А.Н хоёрын хооронд ямар ч өр төлбөрийн асуудал үүсээгүй гэдэг нь тодорхой байгаа. П.Бын нэр дээр машиныг шилжүүлж, цаашид захиран зарцуулах эрх нь миний мэдлээс гарсан гэдгийг бүрэн ойлгоод хэлцэл хийсэн. Ямар нэгэн байдлаар эрх зүйн үр дагавар үүсэхгүй гээд хэлцэл хийсэн гэж тайлбарлаж байгаа. Банк авах гээд байсан учир шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцэл хүчин төгөлдөр бус биш бол түүнээс хойш шилжүүлсэн бусдад шилжүүлж өгч авсан бусад асуудал шүүхэд яригдах боломжгүй гэж үзэж байна. Тооцоог харвал дандаа машин шилжүүлснээс хойш 2015-2019 он хүртэл бүх орлогыг гаргасан тооцоо байна. 2014 онд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байсан эсэх, ямар нэгэн байдлаар дарамт шахалтад орсон, эсхүл ямар нэгэн байдлаар найдаж хэлцэл хийсэн нь ойлгомжгүй, эсхүл Хаан банкнаас машиныг авах гээд байсан учир дүүдээ шилжүүлсэн гэх гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тайлбарладаг. Дүр үзүүлсэн гэх ямар ч үндэслэл байдаггүй. Иргэний хуульд зааснаар талууд харилцан тохиролцон хүсэл сонирхлоо илэрхийлж байгуулсан учир хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй байна. 41,000,000 төгрөгийн авлага байсан. Зах зээлийн ханш ийм байх ёстой, зан зээлийн ханшаар авах ёстой, тэр ханшаар авахгүй бол гэрээ үндэслэлгүй гэх гэрээний зарчим тодорхойлогдохгүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэлцэл хийсэн, цаашид гарах үр дагаврыг ойлгож ухамсарлаж байсан учир хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй байна. Хоёрдугаарт, 164,400,000 төгрөг нэхэмжилж байна. А.Аийн дансаар орсон мөнгийг бодоод гаргасан байтал аудитаас бусад тээврийн жолоочидын мөнгө гээд мөнгөө хассан, мөнгөн дүнг хүлээн зөвшөөрсөн гэж ярьж байна. Хасах юм байвал хасаад тооцоо гаргасан байна. Түүнийг аудитын компани үнэлсэн. Аудитын компаниас шүүгчээс ирсэн тооцоолол үндэслэлтэй эсэх асуултад хариулсан гэдэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй учир бид дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулинд шинжилгээ нь бодитой, үндэслэлтэй, хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна гэж заасан байдаг. Анхан шатны баримтад үндэслэж, ийм зарлага гарсан,үлдсэн орлого ийм гэдэг байдлаар гаргаж ирсэн бол үндэслэлтэй гэж үзэхээр байгаа. Гэтэл дансаар орсон мөнгийг орлого гэж үзэж байна. Мөн машин нь эвдэрдэггүй, доголдол гаргаж, бинзен иддэггүй мэт ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй үнэлэх шаардлагагүй. Шинжээчийн дүгнэлтээр анхан шатны баримтуудыг үнэлээгүй учир бодит бус гарсан байна. 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хэлцэл хүчин төгөлдөр болсноос хойш асуудал нь дараагийн асуудал болно. Хүсэл сонирхлоо илэрхийлж хэлцэл хийхээс өмнө нь өглөг, авлагын асуудал илэрхийлсэн учир түүнээс хойшхи асуудал хамааралгүй юм. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойшхи тооцоо мөн шинжээчийн дүгнэлтэд орсон. Завшиж байсан, хууль бусаар мөнгө авсан гэж байна. Ийм асуудал байгаа бол иргэний шүүхэд шийдвэрлэх маргаан биш юм. Бусдыг залилсан гэж үзвэл энэ талаар цагдаад гомдол гаргаж холбогдох дүрэм журмын дагуу шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл үүнтэй холбоотой зүйл хавтаст хэрэгт авагдаагүй. 2014 оны 8 сараас хойшхи гэж үзвэл урт хугацаа өнгөрсөн байна. А.А хөлсөөр ажилладаг байсан гэж тайлбарлаж байна. Хоёулаа нэг нэгээр нь машинаа унаж, машинуудын зээлийн төлбөрийг төлсөн байна. Тэр бүх зардлыг А.А өөрийн унаж байсан машиныг тээвэрт явж олсон ашиг орлогоос өгч байсан гэдгээ хэлдэг. Энэ хугацаанд тухайн машин анх байсан байдлаасаа элэгдэн, эвдрэл гэмтэл гарна. 60,000,000 орчим төгрөгийн машиныг 20,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгөөр худалдаж авлаа гэж тайлбарлаж байна. Бодит байдалд ийм нөхцөл байдал байгаагүй. Хэдэн төгрөгийн төлбөр төлсөн талаар нэхэмжлэгч тал олон талаас нь ярилаа. 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 41,100,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар маргахгүй байна. Машин шилжүүлснээс хойш, өмнө гэж ялгаж ярьж байна. Шилжүүлснээс хойш н.Базарсад гэх хүн 16,000,000 төгрөг хийсэн. Яагаад ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн талаар мэдэхгүй. Машины төлбөрт гэж тайлбарласан. Гэхдээ энэ мөнгийг буцаан авах эрх нь нээлттэй. П.Б нь хүүний мөнгө байсан, 70,000,000 төгрөгийн хүү гэж тайлбарладаг. П.Бын өмчлөлд 2 машин шилжсэн, үүнээс хойшхи асуудал нь П.Б, А.А нарын хоорондын мөнгөний асуудал байгаа. Энэ маргаанд хамааралгүй гэдэг нь харагдаж байна. 43-52 дугаартай машин нь анхнаасаа А.Аийн эзэмшилд байсан. А.А өөрөө эзэмшиж байсан. 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр А.Аэд шилжүүлсэн. П.Б А.Аэд мөнгө зээлүүлсэн, үүргийн гүйцэтгэлд машиныг шилжүүлсэн нөхцөл байдал байгаа. А.Нд ямар ч хамааралгүй байсан. Хоёр дахь машиныг цагдаад гомдол гаргаж авахуулсан гэж тайлбарлаж байна. Эзэмшил хууль бус байх юм бол түүнийг дагаж өмчлөл нь шилжиж явна. Гэтэл хууль бус гэдгийг тогтоосон зүйл байхгүй байна. Эрх бүхий этгээдэд хуульд заасны дагуу гомдол гаргаж, түүний дагуу ажиллагаа хийж явсан. Хууль сахиулагчийн үйл ажиллагаа буруу байна гэж үзэх нөхцөл байдал харагдахгүй байна. Эрх бүхий этгээд эд хөрөнгийг авч, үүргийн гүйцэтгэл хангуулсан эзэнд буцаан өгч байгаа үйл ажиллагааг хүчээр авсан гэж тайлбарлах нь үндэслэлгүй байна. 164,000,000 төгрөг нэхэмжилж байгаатай холбоотойгоор хугацааны хувьд 2 хувааж авч үзэх үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлт бүрэн бодитой хийгдсэн нөхцөл байдал байхгүй учир процессын хувьд ямар нэгэн байдлаар А.Нгийн өмнө хариуцлага хүлээсэн зүйл харагдахгүй байна. Хэний хооронд үүрэг үүсч байна түүний дагуу шаардах эрх хэрэгжинэ. Хөлсөөр ажиллуулж байсан гээд үүний дагуу шаардаж байгаа бол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй, миний хөрөнгөөр хөрөнгөжлөө гэж байна. Гэтэл хууль журмын дагуу бусдад шилжүүлсэн хөрөнгийг өмчлөгч өөрөө А.Аэд өгч, машинаа унаж, ашиг орлого ол гэсний үндсэнд 33-52 дугаартай машиныг эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд 164,000,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж боломжгүй байна. Гуравдугаарт, 33-  дугаартай HOWO маркын автомашиныг Г.Нт өмчлүүлсэн хэсгийг хүчингүйд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох гэх шаардлага гаргасан учир Г.Ныг хамтран хариуцагчаар татсан байна. Машины гэрчилгээн дээр нэр шилжиж байгаа асуудал нь нь өмчлөх эрх шилжиж байгаа асуудал биш юм. Замын хөдөлгөөнд оролцогчдыг үүрэгжүүлж байгаа, осол зөрчил гаргавал хариуцах этгээдтэй болгож байгаа асуудал юм. 40,000,000 төгрөгийн өр төлбөрт шилжүүлсэн байдал харагддаг. Өмчлөлийг шилжүүлсэн гэж үзэхээс өөр аргагүй. Г.Нын нэр дээр гэрчилгээг шилжүүлж байгаа нь өөрсдийн хоорондын гэрээний төлбөрт баталгаа гаргах үндэслэлээр шилжүүлж байгаа асуудал юм. Түүний дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор буцаагаад А.Аээс машиныг гаргуулах зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх 3 шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Нгийн нэхэмжлэлтэй, П.Б, А.А нарт холбогдох, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж,   УНБ улсын дугаартай Синотрак маркийн автомашин болон   УНО улсын дагаартай Хово маркийн автомашиныг тус тус өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож, бусдын хууль бус эзэмшил ашиглалтаас гаргуулах тухай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. А.Н нь надаас 2013 оны 09 сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 05 сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг нийт 70,000,000 төгрөг зээлж, өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн. Энэхүү гэрээний дагуу төлбөрөө нэхэхэд удаа дараа худал хэлж, нилээдгүй хугацаа өнгөрсний эцэст маргаан бүхий дээрх 2 автомашиныг өрөндөө шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би иргэний үнэмлэхгүй явж байсан тул өөрийн дүү А.Аийн нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн. Тухайн үед сайн дураараа, өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцсон асуудлыг 3 жилийн дараа гэнэт гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий 2 машины өмчлөл нэг нь иргэн А.Аийн нэр дээр, нөгөө нь гуравдагч этгээдэд зарагдсан байгаа тул нэхэмжлэгч А.Нгийн өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байхаас гадна өмч хууль ёсны дагуу өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр бусдад шилжсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч А.Бын төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Бад холбогдох 80,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагад тайлбар хэлье. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа үйлдлийн хувьд нэгдүгээрт, нэхэмжлэгч нь машинаа шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр шилжүүлсэн байдаг. 41,100,000 төгрөгийн өр төлбөрт 2 машиныг шилжүүлэхдээ, А.Аийн нэр дээр шилжүүлэхийг А.Н, П.Б нар зөвшөөрсөн. А.Н гарын үсгээ зурсан, иргэний үнэмлэх байхгүй байсан учир А.Аийн нэр дээр шилжүүлсэн дээр талууд маргадаггүй. Энэ шаардлагыг ямар нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа нь тодорхой бус байна. А.Аээс төлсөн төлбөр нь А.Нгийн өрийг төлж байгаа гэдэг тайлбар нотлогдохгүй байна гэж үзэж байна. А.Аээс шилжүүлж авсан машиныг цааш нь шилжүүлсэн. Энэ тохиолдолд А.Аээс П.Бад шилжүүлж байгаа учир П.Б шударга эзэмшигч юм. Мөн П.Баас нэхэмжилж байгаа 80,000,000 төгрөгөө юунд үндэслэн нэхэмжилж байгаа вэ гэдгээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлох ёстой. Иймд П.Бад холбогдох 80,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Г.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Н миний бие иргэн А.Аээс 5,000,000 орчим төгрөгийн авлагатай. Энэ мөнгө төгрөгийг өгөхгүй болохоор аман хэлцлээр 43-52 дугаартай HOWO маркийн автомашин машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Уг машиныг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч А.А, П.Б, Г.Н нарт холбогдуулан автомашины эзэмших эрх шилжүүлсэн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцэл, *улсын дугаартай Хово маркийн автомашиныг А.Аээс Г.Нын өмчлөлд шилжсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулж, *улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин, *улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, *улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, А.Аээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 164,400,000 төгрөг гаргуулах, П.Баас *улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашины үнэ 80,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч А.Аээс 176,522,400 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 164,400,000 төгрөг болгож багасгасан болно.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ маргаан бүхий 2 автомашиныг банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хураан авахаас болгоомжилж банкны зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд дүү А.Аийн нэр дээр шилжүүлэхээр тохирч өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч нэг машиныг үндэслэлгүйгээр П.Бад шилжүүлсэн, автомашиныг ашиглаж хууль бусаар ашиг орлого олсон, П.Б нь хууль бусаар олж авсан автомашиныг худалдан борлуулж тус тус үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч А.А, П.Б нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 автомашиныг шилжүүлэн авсан, хууль бусаар олж аваагүй гэж маргаж байна.

 

Маргаан бүхий *улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашин нь 2011 оны 3 дугаар сарын 13-ны өдөр импортоор орж ирээд 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр А.Нгийн нэр дээр бүртгэгдэж, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А.А, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр П.Б, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр А.А, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Хас банк ХХК, 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр А.А, 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Г.Нын нэр дээр тус тус шилжүүлсэн байна.

 

Харин *улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр импортоор орж ирээд А.Нгийн нэр дээр бүртгэгдэж, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А.А, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр П.Б, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Ш.Батбаатар, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Л.Лхагва-Очир, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр З.Жавхлантөгсийн нэр дээр тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдов.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч П.Баас 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг нийт 70,000,000 сая төгрөг зээлж авсан үйл баримтад зохигч маргаагүй бөгөөд хариуцагч нь 41,100,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрт тооцож А.Нгаас 2 автомашиныг авсан, үүнээс хойш А.Аээс шилжсэн мөнгө А.Нгийн зээлийн төлбөр биш гэж, харин нэхэмжлэгч зээлийн төлбөрт 2 автомашиныг тооцож өгөөгүй, тухайн үед зээлийн төлбөрт 28,900,000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байгаа, түүнээс хойш 29,000,000 төгрөг төлж нийт 57,900,000 төгрөг төлөгдсөн зээлийн төлбөрт 12,100,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий 2 автомашиныг А.Аэд шилжүүлэх хүртэл буюу 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл зээлийн төлбөрт А.Аийн данснаас П.Бын дансанд 18,900,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ц.Б-с П.Бад 10,000,000 төгрөг нийт 28,900,000 төгрөг төлсөн, энэ талаар зохигч маргаагүй, дээрх мөнгийг А.Нгийн зээлийн төлбөрт хүлээн авсан болохоо хариуцагч П.Б хүлээн зөвшөөрчээ. Иймд 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар А.Н нь П.Бад төлөх зээлийн төлбөрт 41,100,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь тогтоогдсон гэж үзэв.

 

П.Б нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст А.Н нь миний мөнгийг өгөхгүй, автомашинаа авах гэхээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй намайг хууран мэхлэсэн гэсэн утга бүхий гомдлыг А.Нд холбогдуулан гаргаж, цагдаагийн байгууллага гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх хугацаандаа *улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашиныг битүүмжилж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр А.Нд холбогдох хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хэрэгсэхгүй болгож, дээрх автомашины өмчлөгчийг П.Б гэж үзэн түүнд олгохоор шийдвэрлэжээ. Хэргийг шалгаж байхад П.Б хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ Н нь 40 сая төгрөг өгөх ёстой, одоог хүртэл өгөхгүй байгаа, тухайн үед мөнгө зээлэхдээ барьцаанд түүний 2 ширхэг Хово машиныг дүү Аийн нэр дээр авсан, сүүлд Аээс 30 сая төгрөг авсны дараа өөрийн нэр дээр шилжүүлж авсан, одоо Нгаас мөнгөө авах гэхээр олдохгүй, машиныг тээвэрт явуулж мөнгөө гаргаж авъя гэхээр машинаа гаргахгүй байгаа, би өөрийн нэр дээр байгаа *улсын дугаартай машинаа авч хохирлоо барагдуулмаар байна, А.А гэрчийн мэдүүлэгтээ Н нь одоо Бад 40 сая төгрөг өгөх ёстой байгаа, Б ахаас мөнгө зээлж аваад тухайн үед машинаа барьцаанд нь өгсөн, нэрийг нь Б ах дээр шилжүүлж ав гэхэд Б ах миний нэр дээр шилжүүлчих гээд миний нэр рүү шилжүүлсэн, мөнгөө өгөхгүй удаагаад хэрүүл маргаан болсон тэр үед Б нь 2 машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан, мөнгө төлж дуусгаад өөр өөрийн нэр дээрээ машинаа шилжүүлж ав гэж хэлсэн, А.Н сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ Баас 70 сая төгрөг зээлж авсан, одоо хүртэл энэ мөнгийг төлж байгаа, Б ах над руу залгаад машиныг Аийн нэр дээр шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн, тухайн үедээ би барьцаанд машиныг өгч байна гэж бодоогүй, сүүлд бодоод байхад Б нь барьцаа маягаар Аийн нэр дээр шилжүүлсэн байгаа, би Бад мөнгө төлөөд явж байсан учир энэ машиныг барьцаанд авч байна гэж бодоогүй гэж тус тус мэдүүлжээ. Дээрх мэдүүлгүүдийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1965 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгохдоо А.Нгийн зээлсэн мөнгөө хугацаандаа өгөхгүй байгаа үйлдэл нь иргэд хоорондын зээлийн хэлцэлтэй холбоотой иргэний эрх зүйн маргаан байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл энэхүү маргаанаа иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Иймд энэхүү тогтоолоор А.Н, П.Б нарын хооронд үүссэн *улсын дугаартай автомашинтай холбоотой маргааныг шийдвэрлэсэн, хууль ёсны өмчлөгч нь П.Быг гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 2014 оны 7 дугаар сарын 01, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд нийт 24,000,000 төгрөгийг Ц.Базарсадаар дамжуулан П.Бад төлсөн, А.Аээс 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө 18,900,000 төгрөг, үүнээс хойш 15,000,000 төгрөг нийтдээ 57,900,000 төгрөг төлөгдсөн гэж тайлбарлаж байгаагаас хариуцагч П.Б 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө төлөгдсөн 28,900,000 төгрөг, түүнээс хойш буюу 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Базарсадаас шилжүүлсэн 14,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт авсан болохоо хүлээн зөвшөөрч, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойш А.Аээс шилжүүлсэн мөнгийг А.Нгийн зээлийн төлбөр биш А.Аийн төлөх ёстой төлбөр гэж тайлбарлав.

 

Үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэл хүлээлгэн өгөхийг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн, эсвэл өөр үүргийн гүйцэтгэл хүлээлгэн өгөхөөр санал болгосныг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрч авсан бол Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хэлцэл хийж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Ийм тохиролцоо хийгдсэн бол өмнөх гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх дуусгавар болно. Өөрөөр хэлбэл П.Б нь зээлийн үлдэгдэл төлбөрт 2 автомашиныг шилжүүлэн авсан бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй гэж ойлгоно. Харин хэрэгт авагдсан баримтаар болон өөрийнх нь тайлбараар 2 автомашиныг шилжүүлэн авах тохиролцоо хийсэн гэх хугацаанаас хойш зээлийн төлбөрт 14,000,000 төгрөг хүлээж авснаар 41,100,000 төгрөгийн төлбөрт 2 автомашиныг шилжүүлэн авсан гэсэн хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Мөн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт зааснаар зээлийн төлбөрт тооцон 2 автомашиныг шилжүүлж үүрэг дуусгавар болж байгаа тохиолдолд автомашины өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээс гадна Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1 дэх хэсэгт өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ, 111.2.3 дахь хэсэгт .эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч шаардах эрхээ өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж заасны дагуу автомашиныг П.Бын эзэмшилд бодитоор шилжүүлээгүй, А.Н нь А.Аийн эзэмшилд байгаа автомашиныг шаардах эрхээ П.Бад шилжүүлсэн гэрээ байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу маргаан бүхий 2 автомашиныг өмчлөх А.Нгийн эрх дуусгавар болоогүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт заасан үүргийг дуусгавар болгох тохиролцоо талуудын хооронд хийгдээгүй гэж үзэв.

 

Хариуцагч нар нь тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй тул зохигчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлоход тэдний эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг буюу бичгийн нотлох баримт ач холбогдолтой байна. Эдгээр баримтаар А.Нг зээлийн төлбөрийг төлж дуустал автомашинуудын улсын бүртгэлийг өөрчлөхөөр тохирч А.Аийн нэр дээр шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Энэхүү тохиролцоо нь утга агуулгаараа Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ гэж үзэхээр байна. Фидуцийн гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний барьцааны гэрээнээс ялгагдах онцлог нь үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол фидуцийн зүйлийг үүргийн гүйцэтгэлийн оронд үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөх эрхийг /бодитойгоор/ шилжүүлэн авдаг бол барьцааны гэрээ нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх юм. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар фидуцийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Дээрх хэлцлийг талууд бичгээр хийгээгүй, зээлийн гэрээний оролцогч биш этгээд болох А.Аэд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж хуулийн дагуу хийгээгүй, зөвхөн хэлцлийн гадаад илрэлийг бий болгох зорилгоор эд хөрөнгийн улсын бүртгэлийг өөрчилсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар автомашин болон түүний үнэ, уг автомашиныг ашиглаж олсон орлогыг А.Н шаардах эрхтэй байна.

 

*улсын дугаартай автомашиныг А.А нь өмчлөх эрхгүй атлаа Г.Над зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэлцэл хийж, өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Харин дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан хэлцлийн шинжгүй байх тул энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Иймд *улсын дугаартай маркийн автомашины өмчлөх эрхийг А.Нд буцаан шилжүүлэх нь зүйтэй. Мөн *улсын дугаартай автомашиныг П.Б нь өмчлөх эрхгүй бөгөөд өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2.1 дэх хэсэгт заасны дагуу хэд, хэдэн этгээдэд дамжуулан өмчлөх эрхийг шилжүүлсэн байх тул үнийг төлөх үүрэгтэй байна. Тухайн автомашин нь зах зээл дээр өнгө үзэмж, техникийн байдлаасаа шалтгаалан 2014 оны III улиралд 80 сая төгрөг, 2016 оны III улирлын байдлаар 60 сая төгрөгөөр худалдаалагдаж байсан талаар Арвижих үнэлгээ ХХК-ийн тодорхойлолтыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримтыг хариуцагч үгүйсгээгүй, автомашины үнэлгээний талаар маргаж ямар нэг хүсэлт гаргаагүй болно. Иймд прокурорын тогтоолоор П.Бын эзэмшилд шилжсэн хугацаагаар буюу 2016 оны III улирлын үнэлгээгээр автомашины үнийг тооцож П.Баас 60,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 164,400,000 төгрөгийн шаардлагаа 2011-2012 оны 3 сар хүртэл *улсын дугаартай автомашины орлого, 2012 оны 3 сараас 2016 оны 10 сар хүртэл 2 автомашины орлого, 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл *улсын дугаартай автомашинаар тээвэрлэлт хийсэн орлого гэж тодорхойлж, хариуцагч А.Аээс гаргуулахаар шаарджээ.

 

Дээрх шаардлагаас 2011-2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны орлогоос авч байгаагүй болохоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, мөн тээвэрлэлтийн орлогыг 2013 оны 8 сар хүртэл нэхэмжлэгч өөрийнхөө дансаар авч байсан талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон А.Аийн машин П.Бад шилжсэн тул 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойшхи хугацааны орлогыг А.Нд өгч байгаагүй гэсэн тайлбаруудыг үндэслэн 2011-2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны орлого шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэлийн үнийг А.Аийн дансаар /хэрэг авагдсан/ орсон тээвэрлэлтийн орлого 367,027,700 төгрөгөөс түлшний зардалд 133,734,600 төгрөг, ажлын хөлс 34,993,000 төгрөг, А.Аээс П.Бад шилжүүлсэн 33,900,000 төгрөгийг А.Нгийн зээлд төлсөн гэж тооцон хасаж 164,400,000 төгрөг гэж тодорхойлжээ. Тухайн тооцоолол үндэслэлтэй эсэхийг шинжээчээр тогтоолгохоор нэхэмжлэгч хүсэлт гаргасныг хангаж, шинжээч томилсон бөгөөд шинжээч нь А.Аийн дансны хуулгаас 2011-2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны иргэн болон аж ахуйн нэгж байгууллагаас тээврийн орлого утгаар шилжүүлсэн орлогыг он тус бүрээр түүвэрлэж 359,828,610 төгрөгийн орлогоос түлш болон сэлбэгийн зардал, ажлын хөлс, зээлийн төлбөрт шилжүүлсэн гэх 33,900,000 төгрөг, хамт тээвэрт явсан жолоочийн орлогыг хасаж тооцон 148,111,453 төгрөгийн орлого олох боломжтой гэж дүгнэжээ. Иймд 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны орлого, зарлагыг тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангав. Үүнд: 2014 онд 14,635,200 төгрөг, 2015 онд 50,120,400 төгрөг, 2016 онд 41,333,400 төгрөг, 2017 онд 30,373,860 төгрөг, 2018 онд 10,501,820 төгрөг нийт 146,964,480 төгрөгийн орлогоос түлшний зардалд 74,520,000 төгрөг, сэлбэгийн зардалд 13,977,000 төгрөг, ажлын хөлс 8,770,122 төгрөг /нийт орлогоос түлш, сэлбэгийн зардлыг хассан дүнгийн 15 хувь/, 2014 онд хамт тээвэрт явсан жолоочийн орлого 3,700,430 төгрөгийг хасаж 45,996,928 төгрөгийг хариуцагч А.Аээс гаргуулах үндэслэлтэй байна.

 

Үндэсний статистикийн хорооны /www.nso.mn/ 2014-2018 оны мэдээллээс харахад түлшний үнэ дунджаар 1790 төгрөг байх тул түлшний үнийг 1800 төгрөгөөр тооцсоныг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн.

 

*улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин, *улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь нэхэмжлэгчийн шаардах эрх болж байгаа бөгөөд бие даасан шаардлага биш болно.

 

Маргаан бүхий 2 автомашины нэр шилжихээс өмнө А.Нгийн зээлийн төлбөрт А.Аийн дансанд орсон тээврийн орлогоос 18,900,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчийн хэн аль нь маргаагүй бөгөөд үүнийг автомашины нэр шилжсэнээс хойшхи хугацааны тээврийн орлогоос хасаж тооцохгүй болно. Харин автомашины нэр шилжсэнээс хойш А.Аийн данснаас П.Бын дансанд шилжсэн 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал А.Нгийн зээлийн төлбөрт тооцон хасаж байгаа боловч энэ хэргийн хувьд зээлийн төлбөр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоогүй болно. Энэхүү шийдвэр нь А.Н, П.Б нарын хооронд үүссэн зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А Аээс 45,996,928 төгрөг, хариуцагч П Баас 60,000,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А Нд олгож, *улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч А Нд шилжүүлж, нэхэмжлэлээс А.Аэд холбогдох 118,403,072 төгрөгийн, П.Бад холбогдох 20,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,266,262 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 687,935 төгрөг, хариуцагч П.Баас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА