Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00565

 

                                               ****гийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00538 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 994 дүгээр магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

****, ****, **** нартхолбогдох 

Автомашины эзэмших эрх шилжүүлсэн 2014.08.13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, ****ээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 164,400,000 төгрөг гаргуулах, ****аас 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашины үнэ 80,000,000 төгрөг гаргуулах, 43-52 УНО улсын дугаартай Хово маркийн автомашиныг ****ээс ****ын өмчлөлд шилжсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул нарын тус тус гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрнаран, өмгөөлөгч Г.Урантогос, Д.Ичинхорлоо, хариуцагч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****, ****, **** нарт холбогдуулан автомашины эзэмших эрх шилжүүлсэн 2014.08.13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, ****ээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 164,400,000 төгрөг гаргуулах, ****аас 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашины үнэ 80,000,000 төгрөг гаргуулах, 43-52 УНО улсын дугаартай Хово маркийн автомашиныг ****ээс ****ын өмчлөлд шилжсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00538 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Алтансүхээс 45,996,928 төгрөг, хариуцагч П.Баярбатаас 60,000,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Нямдаваад олгож, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч А.Нямдаваад шилжүүлж, нэхэмжлэлээс ****эд холбогдох 118,403,072 төгрөгийн, ****ад холбогдох 20,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,266,262 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ****ээс улсын тэмдэгтийн хураамжид 687,935 төгрөг, хариуцагч ****аас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****д олгуулахаар шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 994 дүгээр магадлалаарБаянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00538 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн1 дэх заалтад “...Б.Нармандахаас 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг гаргуулж, ****д олгосугай” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ****ийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн төлсөн 687,935 төгрөг, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туулын төлсөн 457,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар маргаан бүхий 83-86 УНБ улсын дугаартай автомашиныг ****ад ****ээр дамжин хэлцлийн үндсэн дээр шилжсэн нь ****гийн өмчлөх эрх дуусгавар болоогүй байна гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх хуулийн заалтыг хэрэглэх байсан. ****ыг зээлийн гэрээний үүрэгт автомашиныг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар “...анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж ****гийн өмчлөх эрх дуусаагүй байна...” гэж давж заалдах шатны шүүх дүнэсэн атлаа, “...талууд дүр үзүүлэн хэлцэл хийсэн үйлдэл нь зохигчид зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ төлж дуусах хүртэл автомашины бүртгэлийг хариуцагч ****ийн нэр дээр шилжүүлж байгаа үйл баримтаар тогтоогдож байна гэж үзнэ...” хэмээн өөр өөр утга агуулгаар нэхэмжлэгчид ашигтайгаар шийдэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгтэй харьцуулан дүгнэх гэж оруулсан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Тус хэрэгт хариуцагч ****ын талаар анхан шатны шүүх хянан шийдвэрлээгүй орхигдуулсан мөртлөө 43-52 дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид олгохоор шийдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүх зөвтгөхдөө өөрчлөлт оруулах замаар автомашиныг гаргуулж ****д олгосугай гэж **** **** нарын хооронд хийсэн хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ. 

5. Хариуцагч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх “...2014.08.13-ны өдрийн байдлаар **** нь ****ад төлөх зээлийн төлбөрт 41,100,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь тогтоогдсон...” гэж зөв дүгнэсэн атлаа “...хэрэгт авагдсан баримтаар болон өөрийнх нь тайлбараар хоёр автомашиныг шилжүүлэн авах тохиролцоо хийсэн гэх хугацаанаас хойш зээлийн төлбөрт 14,000,000 төгрөг хүлээж авснаар 41,100,000 төгрөгийн төлбөрт хоёр автомашиныг шилжүүлэн авсан гэсэн хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна...” гэсэн нь үндэслэл муутай байна. Нэхэмжлэгч **** нь маргаан бүхий 83-86 УНБ, 43-52 УНО улсын дугаартай автомашинуудыг шилжүүлэхдээ Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 236 дугаар зүйлийн 236.1.2, 198 дугаар зүйлд тус тус зааснаар хэлцлээс үүсэх үр дагаврыг ойлгож, хүсэл зоригоо ямар нэгэн өөр утгагүйгээр илэрхийлж шилжүүлсэн. Тухайн хоёр автомашины улсын бүртгэлийг эзэмшигчийг өөрчлөхөд **** байсан талаар **** нь маргадаггүй бөгөөд **** нь төлөөлөгч ****ээр дамжуулан хэлцэх хийх эрх нээлттэй байна. Иймээс ****ийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тусгайлан шаардлага байгаа гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Талууд үүргийн гүйцэтгэлийг өөр үүргээр хангуулахаар харилцан тохиролцсоны дараа нэхэмжлэгч 14,000,000 төгрөг төлсөнийг хариуцагчийн зүгээс 70,000,000 төгрөг ашигласны төлбөр гэж хүлээж авснаас бус зээлийн төлбөрт тооцоогүй юм. Энэ нь өмнөх үүргийн гүйцэтгэлийг өөр үүргийн гүйцэтгэлээр хангасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл биш юм. Мөн шүүхээс “...прокурорын тогтоолоор ****, **** нарын хооронд үүссэн 83-86 УНБ улсын дугаартай автомашинтай холбоотой маргааныг шийдвэрлэсэн, хууль ёсны өмчлөгч нь **** гэж үзэх үндэслэл болохгүй...” гэсэн нь дээрх хэлцлийн агуулгыг үгүйсгэж байхаас гадна прокурорын тогтоолоор П.Баярат хууль ёсны өмчлөгч гэж маргаагүй. ****ын хууль ёсны өмчлөгч нь хэлцлийн үндсэн дээр үүсч байгаа болохоос прокурорын тогтоол хамааралгүй. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар маргаан бүхий хоёр автомашиныг ****гийн өмчлөх эрх дуусгавар болж, ****ад төлөөлөгч ****ээр дамжин хэлцлийн үндсэн дээр шилжсэн байна. Мөн анхан шатны шүүхээс талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзээд, тэрхүү үзсэнээ бичгээр байгуулаагүй учир хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ гэжээ. Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үлдэгдэл төлбөр төлүүлэхээр харилцан тохиролцоогүй байхад шүүх талуудын хүсэл зориг тайлбарлах нь талуудын зарчмыг зөрчиж байна. Мөн өмнөх дүгнэлтээрээ ****гийн хоёр автомашины өмчлөх эрх дуусгавар болоогүй байна гэж дүгнэснээ фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрхийг үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл шилжүүлсэн гэсэн нь ойлгомжгүй.

5.1. Улмаар шүүх автомашины үнэлгээний талаар маргаагүй гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн байхаас гадна Автотээврийн үндэсний төвийн нэр өөрчлөгдөхийг өмчлөх эрх шилжсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Автотээврийн үндэсний төвийн эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдөж байгаа нь тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж, хариуцлага хүлээлгэх этгээдийг тодорхойлж байгаагаас бус өмчлөх эрхийг хөндөхгүй. Анхан шатны шүүх 2011 оноос 2014.08.13-ны өдөр хүртэлх хугацааны орлогоос авч байгаагүй болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж зөв дүгнэсэн атлаа 45,996,928 төгрөгийг ****ээс гаргуулах гэсэн нь үндэслэл муутай байна. Дээрх тооцоолол нь санхүүгийн анхан шатны баримтад үндэслээгүй байхаас гадна шүүх таамаглалд үндэслэж шийдвэр гаргахгүй юм. Түүнчлэн давж заалдах шатны шүүх магадлалыг тайлбарлахдаа **** болон **** нарын хэлцэл, нэхэмжлэгчийн шаардлагатай холбогдуулан шүүх дүгнэсэн байна гэсэн боловч магадлалд дээрхийг үгүйсгэжээ. Хэргийг анхлан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардлагыг дүгнээгүй, орхигдуулсан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон байгаагаас гадна шүүхийн шийдвэрт заасан үндэслэлтэй холбогдуулж давж заалдах эрхийг зөрчиж байна. Иймд гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

6. Хариуцагч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Анхан шатны шүүхИргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 заасныг баримтлан хариуцагч А.Алтансүхээс 45,996,928 төгрөг, хариуцагч П.Баярбатаас 60,000,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Нямдаваад олгож, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч А.Нямдаваад шилжүүлж, нэхэмжлэлээс ****эд холбогдох 118,403,072 төгрөгийн, ****ад холбогдох 20,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн1 дэх заалтад “...Б.Нармандахаас 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг гаргуулж, ****д олгосугай” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

8. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ****эд холбогдох 118,403,072 төгрөгийн, ****ад холбогдох 20,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд А.Нямдаваа хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

9. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...автомашины эзэмших эрх шилжүүлсэн 2014.08.13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, ****ээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 164,400,000 төгрөг гаргуулах, ****аас 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашины үнэ 80,000,000 төгрөг гаргуулах, 43-52 УНО улсын дугаартай Хово маркийн автомашиныг ****ээс ****ын өмчлөлд шилжсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ...Хариуцагч ****ээс 176,522,400 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 164,400,000 төгрөг болгож багасгасан...” гэж тодорхойлсон байна. 

10. ХариуцагчА.Алтансүх “... **** нь ****аас 70,000,000 төгрөг зээлж, өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн. Энэхүү гэрээний дагуу төлбөрөө нэхэхэд зээлийн үлдэгдэл төлбөртөө дээрх хоёр автомашиныг өрөндөө шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014.08.13-ны өдөр П.Баяртбат нь иргэний үнэмлэхгүй явж байсан тул миний нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн. Маргаан бүхий хоёр машины өмчлөлийг дараа нь ****ын өөрийнх нь нэр дээр шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...”, 

10.1. Хариуцагч **** “... **** нь надаас 2013.09.05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014.05.16-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг зээлж, өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн. Энэхүү гэрээний дагуу төлбөрөө нэхэхэд удаа дараа худал хэлж, нилээдгүй хугацаа өнгөрсний эцэст маргаан бүхий дээрх хоёр автомашиныг өрөндөө шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014.08.13-ны өдөр би иргэний үнэмлэхгүй явж байсан тул өөрийн дүү ****ийн нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн. ...Маргаан бүхий хоёр машины өмчлөл нэг нь иргэн ****ийн нэр дээр, нөгөө нь гуравдагч этгээдэд зарагдсан байгаа тул нэхэмжлэгч ****гийн өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байхаас гадна өмч хууль ёсны дагуу өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр бусдад шилжсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...”, 

10.2. Хариуцагч **** “...миний бие иргэн ****ээс 5,000,000 орчим төгрөгийн авлагатай. Энэ мөнгө төгрөгийг өгөхгүй болохоор аман хэлцлээр 43-52 дугаартай HOWO маркийн автомашин машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Уг машиныг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэж тус тус мэтгэлцжээ. 

11. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хариуцагч нарын үүргийг зөв тодорхойлсон боловч давж заалдах шатны шүүх шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулахдаа утга, найруулгын хувьд алдаатай байх тул магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай. 

12. Дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүргийг хүлээх хүсэл, зориг эрмэлзэлгүй байдаг бөгөөд хэрэг дээрээ хуульзүйн ямарваа нэг үр дагавар гаргахыг хүсдэггүй бөгөөд хоёр шатны шүүх зохигчдын хооронд автомашины бүртгэлийг зээлийн гэрээний үүргээ төлж дуусах хүртэл автомашины бүртгэлийг А.Нямдаваа А.Алтансүхийн нэр дээр шилжүүлэх зорилгоор хийгдсэн хэлцэл болон ****, **** нарын хооронд хийгдсэн хэлцлийгдүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. Тодруулбал: 

13. Нэхэмжлэгч **** маргааны зүйл болж буй хоёр автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь бусад шаардлагын үндэслэл байх тул уг шаардлагыг тусдаа бие даасан шаардлага гэж үзэхгүй болно.

14. Хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн 2015.11.23-ны өдрийн 156 тоот лавлагаагаар 2011.03.13-ны өдөр 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашин, 2012.03.28-ны өдөр 83-86 УНБ улсын дугаартай улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин ****гийн нэр дээр тус тус импортоор орж ирэн түүний нэр дээр бүртгэгдсэн байна.   

15. Нэхэмжлэгч ****нь хариуцагч П.Баярбатаас 2013.09.05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014.05.16-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг зээлж, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зохигч маргаагүй болно. 

16. А.Алтансүхээс П.Баярбатын дансанд 2014.08.13-ны өдрийг хүртэл зээлийн төлбөрт 18,900,000 төгрөг, 2014.07.01-ний өдөр Ц.Базарсадаас П.Баярбатад 10,000,000 төгрөг нийт 28,900,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан банкны дансны хуулгаар нотлогдсон байна. 

17. Хариуцагч П.Баярбат дээрх мөнгийг хүлээн авсан болохоо үгүйсгээгүй, анхан болон давж заалдах шатны шүүх 2014.08.13-ны өдрийн байдлаар ****П.Баярбатад зээлийн төлбөрт 41,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.    

18. Авто тээврийн үндэсний төвийн лавлагаанаас үзэхэд 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин 2012.03.28-ны өдөр импортоор орж ирэн ****гийннэр дээр бүртгэгдсэний дараа 2014.08.13-ны өдөр А.Алтансүхийн, 2015.11.20-ны өдөр П.Баярбатын, 2017.02.24-ний өдөр Ш.Батбаатар, 2017.10.29-ний өдөр Л.Лхагва-Очир, 2017.12.06-ны өдөр З.Жавхлантөгсийн нэр дээр тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.   

18.1. Хариуцагч П.Баярбат Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт автомашиныг шилжүүлэн авсан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч ****гаас шаардаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүйталууд зээлийн гэрээний үүргийг өөр үүргээр солихоор тохиролцсон байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. 

Дээрх нөхцөл байдлын талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т зааснаар нэхэмжлэгч ****гийн өмчлөх эрх дуусгавар болоогүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм. 

18.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 зааснаар хариуцагч П.Баярбат нэхэмжлэгч ****д 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашины үнийг төлөх үүрэгтэй. 

19. Хоёр шатны шүүх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан зохицуулалтыг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасантай харьцуулан дүгнэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгч хуульд заасан  эрхээ хэрэгжүүлэхэд маргааны зүйл болж буй автомашин эзэмшигчийн эрх шилжсэн байдал нь саад болохгүй гэж дүнгэсэн нь үндэслэлтэй болжээ. 

19.1. Маргааны зүйл 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашин 2011.03.18-ны өдөр ****гийн, 2014.08.13-ны өдөр ****ийн, 2015.11.20-ны өдөр П.Баярбатын, 2017.02.02-ны өдөр ****ийн, 2017.02.09-ний өдөр Хас банк ХХК-ийн, 2019.01.24-ний өдөр ****ийн, 2019.01.26-ны өдөр ****ын нэр дээр тус тус бүртгэгдсэн байна. 

19.2. Хариуцагч **** 43-52 улсын дугаартай HOWO маркийн автомашиныг 5,000,000 төгрөгийн авлагад өөрийн нэр дээр шилжүүлж авсан, автомашиныг буцаан шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ. 

20. Хариуцагч П.Баярбатмаргаан бүхий хоёр автомашиныг зээлийн өрөндөө шилжүүлэн авсан гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлож чадаагүй байна. 

21. А.Алтансүхээс П.Баярбатын нэр дээр шилжин бүртгэгдсэн 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин өөр хүнд дамжин худалдагдсан байх тул тухайн автомашины шилжсэн үеийн үнийг “Арвижих үнэлгээ” ХХК-ийн үнэлгээг үндэслэн хариуцагч П.Баярбатаас60,000,000 төгрөгийг гаргуулах43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

22. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн1 дэх заалтад “...Б.Нармандахаас 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг гаргуулж, ****д олгосугай” гэж нэмэлт өөрчлөлт оруулахдаа найруулгын хувьд оновчгүй, тогтоох хэсгийн 1 дэх заалтын утга агуулгыг алдагдуулсан байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. 

23. **** нь ****ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 164,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2011 оноос 2012 оны 03 дугаар сар, 2016 оны 10 дугаар сараас 2018.04.30-ны өдөр хүртэлх хугацааны 43-52 УНО улсын дугаартай автомашинаар тээвэрлэлт хийсэн орлого, 2012 оны 03 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хоёравтомашинаас олсон орлого гэж тодорхойлжээ. 

23.1. Анхан болон давж заалдах шатны шүүх “Чадварлаг аудит” ХХК-ийн 2019.08.30-ны өдрийн А/19-28 дугаартайшинжээчийн дүгнэлт болонхэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, ****ээс 45,996,928 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

24. Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 994 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00538 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Алтансүхээс 45,996,928 төгрөг, хариуцагч П.Баярбатаас 60,000,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Нямдаваад олгож, Б.Нармандахаас 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг гаргуулж, ****д олгож, нэхэмжлэлээс ****эд холбогдох 118,403,072 төгрөгийн, ****ад холбогдох 20,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагч ****ийн 688,000 төгрөг, хариуцагч ****ын 457,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ