| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2015/0508/З |
| Дугаар | 128/ШШ2017/0364 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2017/0364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Э” ХХК
Хариуцагч: Ашигт малтмалын газрын дарга /хуучнаар/
Хариуцагч: Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулах комисс
Гуравдагч этгээд: “М” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 1. Сонгон шалгаруулалтын комиссийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтийг илт хууль бусад тооцуулах, 2. Э ХХК-ийн Сонгон шалгаруулалтын саналыг үнэлсэн боловч үнэлгээний явцад татгалзаж шийдвэрлэсэн тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга бөгөөд Сонгон шалгаруулалтын комиссийн дарга Н.Чын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаартай “мэдэгдэл”-ийг илт хууль бусад тооцуулах, 3. Дээрхи 1 дугаартай Сонгон шалгаруулалтын комиссийн дүгнэлтийг баталгаажуулсан Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн а/36 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах, 4. Ашигт малтмалын газраас зарласан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн сонгон шалгаруулалтыг илт хууль бусад тооцсон тохиолдолд тус сонгон шалгаруулалтанд оролцсон этгээдүүдийг оролцуулан явуулахыг Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комисст даалгуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Ашигт малтмалын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хариуцагч Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М, иргэдийн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:
“...Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж заасны дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох Сонгон шалгаруулалтын журам”-ын 2.1.10-д заасан Ашигт малтмалын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн а/29 дүгээр тушаалаар байгуулагдсан “Сонгон шалгаруулах комисс” нь мөн “журам”-ын 5.4, 57-5.8, 6.4, 7.1-7.2, 8.1, 10.1-д заасныг тус бүрээр зөрчиж сонгон шалгаруулалтад ирүүлсэн “Э” ХХК-ийн “Сонгон шалгаруулалтын санал”-ыг Ашигт малтмалын газрын даргын үүргийгтүр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар баталсан "Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт”-ийн 3.1.б-д заасныг баримтлан үнэлэхээс татгалзан шийдвэрлэсэн байна.
Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг “Энгэр толгод” нэртэй талбайд явуулсан сонгон шалгаруулалт явуулж гаргасан “Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт” № 1 нь Сонгон шалгаруулалтын комиссын даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6/3317, 6/3319 дугаартай мэдэгдлийн үндэслэл болж улмаар Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын
13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох Сонгон шалгаруулалтын журам”-ын 10.1.1 дэх заалтыг зөрчиж “Ашигт малтмалын хайгуулын ХҮ-018711 дугаартай тусгай зөвшөөрөл”-ийг М ХХК-д олгоход хүргэсэн байна.
Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох Сонгон шалгаруулалтын журам”, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга буюу Ашигг малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар баталсан "Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт” тус бүрийн зүйл заалтын агуулга давхацсан, хоорондоо зөрчилтэйгээс гадна Ашигг малтмалын тухай хуулиар сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримтын талаарх зүйл, заалтаас дээгүүр хальсан утга агуулгатай зүйл заалтыг нэмж "...үнэлгээний бичиг баримт”-д оруулсан байгаа бөгөөд захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэгдээгүй, Ашигг малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т "... сонгон шалгаруулах журмыг Засгийн газар эрх олгосноор батлах” гэсэн заалттай зөрчилдсөн байна.
Мөн Ашигт малтмалын газраас 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зарласан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг Энгэр толгод” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт”-д “Нэг дүгээр бүлэг. Саналын урилгы 2 дугаар хуудаст "Ирүүлсэн саналыг Ашигт малтмалын газрын даргын тушаалаар батлагдсан комисс нь Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох Сонгон шалгаруулалтын журам, энэхүү үнэлгээний баримт бичигт заасны дагуу үнэлнэ” гэж бичиж тусгахдаа “журам”-д байхгүй шаардлагыг “Үнэлгээний баримт бичиг”-ийн 3.1.А-Б, 7 дугаарт тусгасан, тухайн үед уг “бичиг баримт”-д Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар баталсан "Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт” батлагдаж гараагүй байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлан, сонгон шалгаруулалт явуулсан байна.” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ:
“...Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, 49.7, 60.9 дэх заалт, Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолоор зөвшөөрч төрөөс тогтоосон талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулж байгаа бөгөөд Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай" А/00 дугаар тушаал гарч нээлттэй сонгон шалгаруулалтыг 8-н талбайд зарласан болно.
Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу тус сонгон шалгаруулалтыг Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар байгуулагдсан комиссын бүрэлдэхүүн 2015 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 28-ны хугацаанд саналыг задлах, техникийн болон үнийн саналыг нээх, үнапэх, дүгнэлт гаргах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 09:30 цагт Ашигт малтмалын газрын 3 дугаар давхарын хурлын танхимд 8 талбайд санал ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн төлөөллийг байлцуулан талбай тус бүрт ирүүлсэн саналыг дарааллын дагуу нээсэн Дорноговь аймгийн Алтанширээ гол сумын нутаг 4811.56 гектар бүхий Энгэр толгод нэртэй талбайд нийт 4 аж ахуй нэгж санал ирүүлсэн. Үүнд “М” ХХК, “Э” ХХК, ”Менторес” ХХК,” “Э” ХХК зэрэг 4 аж ахуй нэгжийн материалыг дэс дарааллын дагуу нээж хүлээн авсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... “Э" ХХК-ийн сонгон шалгаруулалтын саналыг үнэлэхээс татгалзан түүний сонгон шалгаруулалтад тэгш эрхтэйгээр оролцон өрсөлдөх эрхийг зөрчин хохироосон тухай дурджээ.
Сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналын нээлтийн тэмдэглэлд дээр дурдсан компаниудын төлөөллийг бүгдийг нь байлцуулан тухайн өдрийн 09 цаг 30 минутаас эхлэн 10 цаг 23 минутын хооронд багтаан хийж гүйцэтгэж бүгд оролцогчоор гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Тодруулбал нэхэмжлэгч компанийн Ерөнхий менежер Н.Бт саналын битүүмжлэлийг шалгуулан задалсан.
Сонгон шалгаруулалтын комисс 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 09.40- 12.08 цагийн хооронд хуралдсан бөгөөд улмаар “Э” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь С.С бөгөөд аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээр бүртгэлтэй байна.С.С нь итгэмжлэлээ Н.Бт өгсөн ба Үнэлгээний бичиг баримтыг Н.Бт хүлээлгэн өгсөн. Гэвч үнэлгээний чухал баримт бичиг болох хуулийн этгээдийн тодорхойлолт дээр “Э” ХХК-ийг төлөөлж Х.Г гэсэн иргэн гарын үсэг зурсан, геологи хайгуулын ажлыг ямар компаниар хийлгэж байгаа нь тодорхойгүй, бичгээр үйлдсэн гэрээ байгаагүй болно. Нэхэмжлэгч компанид хамааралгүй “С” ХХК-ийн танилцуулга, тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг ирүүлсэн байсан нь тухайн үед ажиллаж байсан комиссын дүгнэлтэд дурдсан байна.
Дээр дурдсан үндэслэл нь Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар батлагдсан “Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт"-ын 3.1.б-д “Оролцогч Аж ахуй нэгжийн санал түүнд хавсарган ирүүлсэн баримт бичиг, мэдээ мэдээлэл нь зөрүүтэй, илт худал эсвэл хуурамч баримт бичйг хавсаргасан” гэсэн заалтад нийцээгүй тул Комиссын гишүүдийн 66.6 хувийн саналаар “Э” ХХК-ийн саналыг үнэлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Комиссын дарга гишүүдийн үнэлгээгээр Дорноговь аймгийн Аптанширээ сумын нутаг 4811.56 гектар бүхий “Энгэр толгод” нэртэй талбайд 85.2 оноогоор “М” ХХК хамгийн өндөр оноо авч шалгарсан. Удаах байранд “М” ХХК 84.5, ”Э” ХХК нь 69.5 оноо тус тус авсан байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай" А/36 дугаар тушаалаар комиссын дүгнэлтийг баталгаажуулан шалгарсан оролцогч нарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, бусад оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг дурдсан тайлбарыг хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан Сонгон шалгаруулалтын журмын 11.1, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн а/36 дугаар тушаалыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 он 05 дугаар сарын 07-ны өдрийн 332 дугаар шийдвэрээр сонгон шалгаруулалтад 1 дүгээр байр эзэлсэн “М” ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХҮ-018711 тоот тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.
Хариуцагч Сонгон шалгаруулах комисс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар хууль зүйн үндэслэлээ:
“...Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 10.1.1 дэх хэсэгт “Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар баталгаажуулна" гэж заасан байдаг.
Дорноговь аймгийн Аптанширээ сумын нутаг Энгэр толгод нэртэй талбайд сонгон шалгаруулалт явуулсан комиссын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №1 тоот дүгнэлтийг Ашигт малтмалын газрын дарга/хуучнаар/-ын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн а/36 дугаар тушаалаар баталгаажуулсан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” болон Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар баталсан “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт”-тай маргасан буюу түүнийг хууль бусад тооцуулах талаар нэхэмжлэл гаргаагүй атал эдгээр эрх зүйн актуудыг хууль зөрчсөн акт гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эдгээр эрх зүйн актууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар эрх олгогдсоны дагуу эрх бүхий этгээдээс, хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хууль ёсны эрх зүйн актууд болно.
Түүнчлэн нэхэмжлэгч Э ХХК нь эдгээр журам, баримт бичгүүдийг хүлээн зөвшөөрч, тухайн сонгон шалгаруулалтад оролцсон тул дээрх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байнаЗахиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтад захиргааны акт илт хууль бус байх нөхцлүүдийг тодорхойлсон.
Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардлагад дурдсан маргаан бүхий захиргааны актууд буюу Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 1 дүгээр дүгнэлт, Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын даргын 2015 оны а/36 дугаар тушаалыг илт хууль бус гэж үзэж дээрх хуулийн заалтад тодорхойлсон нөхцлүүдэд хамааруулах ямар ч үндэслэл байхгүй байна.
Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль ёсны үндэслэл байгаагүй" байхад Ашигт малтмалын газар/хуучнаар/ дээрх дүгнэлт, тушаалыг гаргасан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах” гэдэг ойлголт нь хууль зүйн ойлголтын хувьд ч, түүнээс үүсэх үр дагаварын хувьд ч огт өөр харилцаанд хэрэглэгддэг зохицуулалт болно.
Түүнчлэн сонгон шалгаруулалтын комиссоос холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу үйл ажиллагаа явуулж, хууль ёсны дүгнэлт/шийдвэр/-ийг гаргасан тул уг үйл ажиллагааг бүхэлд нь илт хууль бусад тооцох, улмаар уг сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах нь хууль зүйн үндэслэлгүй болно” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлээ:
“...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд газагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардпагад илт хууль бусад тооцож, хүчингүй болгуулахаар заасан Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дугаартай “Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт” нь дээрх захиргааны актын хуулийн шаардпагыг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Захиргааны актын нэг шинж нь гадагш чиглэсэн байх ёстой бөгөөд маргаж буй дүгнэлт нь ямар нэгэн байдлаар гадагш хэн нэгэнд чиглэсэн шинжгүй, Дотооддоо комиссоос гаргасан дүгнэлтийг тайлагнасан шинжтэй байх тул захиргааны акт гэж үзэхээргүй байна. Иймд нэгэнт захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт биш бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6- д заасны дагуу илт хууль бус гэж үзэх боломжгүй юм.
Маргаж буй Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн а/36 тушаал нь Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 10.1.1-д Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар баталгаажуулна гэж заасны дагуу сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт болон үнэлгээний дүнг баталгаажуулсан.
Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийн “Энгэр толгод" нэртэй талбайд холбогдох хэсгийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6- д заасны дагуу илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь тус хуулийн үндэслэл нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол тус захиргааны акт нь илт хууль бус болно. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллагаа нь Ашипг малтмалын тухай хууль болон дээр дурдсан сайдын тушаалын дагуу явагддаг.
“Энгэр толгод” нэртэй талбайд явагдсан сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу явуулж, үнэлгээний комиссын гишүүд үнэлэн манай компанийг хамгийн өндөр оноо авсан оролцогчоор шалгаруулсан. Энэ үйл ажиллагаа нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй. Хууль болоод журамд зааснаар явагдсан журам болоод хуульд заасан шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтын саналыг үнэлэхгүй байх талаар тодорхой зааж өгсөн тул ямар нэгэн хуульд заагдаагүй ажиллагааг хийсэн зүйлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд нэхэмжлэлд тусгах зүйлс, 52.5-д нэхэмжлэлийн шаардпага, түүний үндэслэл, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д захиргааны хэргийн шүүхээс гаргах шийдвэрийн төрлийг тус тус зааж өгсөн. Эдгээрт зааснаас үзвэл захиргааны байгууллагын үйл ажиллагаа илт хууль бус байх талаар зохицуулалт байхгүй, харин захиргааны акт болон захиргааны гэрээ илт хууль бус байх талаар тодорхой дурдсан байна. Иймд уг үйл ажиллагааг илт хууль бусад тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны байгууллагад даалгах шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан шаардлагыг хангасан байх ёстой буюу захиргааны акт гаргахаас татгалзсан . шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл эс үйлдэхүй байгаа тохиолдолд даалгах асуудал яригдаж байтал нэгэнт явагдсан сонгон шалгаруулалт байгаа тул эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаагүй, ямар үндэслэлээр илт хууль бусад тооцуулж, хүчингүй болгож, даалгуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа тодорхой тайлбарлаагүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХКомпани, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд хандан Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комиссоос 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 481,56 га бүхий Энгэр толгод нэртэй талбайд явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтын комиссийн даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаар мэдэгдлийг илт хууль бусад тооцсоноор манай компанийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтын саналыг үнэлүүлэхээр Сонгон шалгаруулалтын комисст даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дээрхи шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж, шүүх хуралдааны явцад эцсийн байдлаар “1. Сонгон шалгаруулалтын комиссийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтийг илт хууль бусад тооцуулах, 2. Э ХХК-ийн Сонгон шалгаруулалтын саналыг үнэлсэн боловч үнэлгээний явцад татгалзаж шийдвэрлэсэн тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга бөгөөд Сонгон шалгаруулалтын комиссийн дарга Н.Чын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаартай “мэдэгдэл”-ийг илт хууль бусад тооцуулах, 3. Дээрхи 1 дугаартай Сонгон шалгаруулалтын комиссийн дүгнэлтийг баталгаажуулсан Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн а/36 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах, 4. Ашигт малтмалын газраас зарласан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн сонгон шалгаруулалтыг илт хууль бусад тооцсон тохиолдолд тус сонгон шалгаруулалтанд оролцсон этгээдүүдийг оролцуулан явуулахыг Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комисст даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын 4 дэх хэсэг болох “Ашигт малтмалын газраас зарласан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн сонгон шалгаруулалтыг илт хууль бусад тооцсон тохиолдолд тус сонгон шалгаруулалтанд оролцсон этгээдүүдийг оролцуулан явуулахыг Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комисст даалгуулах” шаардлагаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзах эрх тусгайлан олгогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.
Ийнхүү нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн 4 дэх шаардлагаас татгалзсан тул шүүх нэхэмжлэлийн 1, 2, 3 дах шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ашигт малтмалын газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг Энгэр толгод нэртэй талбайд2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад 4 компани санал ирүүлсний дотор “Э” ХХК орсон байна.
Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комиссийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаар бүхий “Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт”-ээр “Э” ХХК-ийн сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн бичиг баримт нь дараах үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзэж үнэлэхээс татгалзсан байна.
Үүнд "Э" ХХК-ийн үүсгэн байгуулагч нь С.С бөгөөд аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээрээ бүртгэлтэй байна, С.С нь итгэмжлэлээ Н.Бт өгсөн ба үнэлгээний бичиг баримтыг Н.Б хүлээлгэн өгсөн, гэвч үнэлгээний бичиг баримтын “хуулийн этгээдийн тодорхойлолт” дээр“Э” компанийг төлөөлж Х.Г гарын үсэг зурсан, геологи хайгуулын ажлыг ямар нэг аж ахуйн нэгжээр хийлгэх гэрээ нь байхгүй, хамтран ажиллах гэрээгүй “С” ХХК-ийн танилцуулга, тоног төхөөрөмжийн талаархи мэдээлийг ирүүлсэн нь Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар батлагдсан “Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт”-ын 3.1.б-д “Оролцогч аж ахуйн нэгжийн санал, түүнд хавсарган ирүүлсэн баримт бичиг, мэдээ, мэдээлэл нь зөрүүтэй, илт худал эсвэл хуурамч баримт бичгийг хавсаргасан” гэж заасан үндэслэлээр гишүүдийн 66,6 хувийн саналаар тус компанийн саналыг үнэлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс дээрхи 01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “уг сонгон шалгаруулалт нь Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу явагдах ёстой…комисст саналыг үнэлэхээс татгалзах эрх байхгүй...Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт” гэх ямар ч журам, эрх зүйн баримт бичигтэй танилцуулаагүй...сонгон шалгаруулалтын комисс тухайн саналд байгаа аливаа мэдээллийг тодруулахыг оролцогчоос хүсч болно гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй...” гэж тодорхойлон маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт болох “Э” ХХК-иас Сонгон шалгаруулалтын комисст ирүүлсэн материал, түүнд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ийн 5.6-д “Оролцогч аж ахуйн нэгж, байгууллагын захирал, дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгон шалгаруулалтынурилгад заасан хугацаанд, дурдсан хаягаар, битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгнө” гэснийг зөрчсөн тул мөн журмын 5.8-д заасан “ Сонгон шалгаруулалтын санал нь энэхүү журмын 5.5, 5.6-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тэмдэглэл үйлдэн хүлээн авахаас татгалзах...”-аар заасныг үндэслэн үнэлэхээс татгалзсан Сонгон шалгаруулалтын комиссын шийдвэр үндэслэлтэй байна.
Тухайлбал, нэхэмжлэгч “Э” ХХК-ийг төлөөлөх этгээдийн талаархи мэдээлэл зөрүүтэй, үнэлгээний бичиг баримтын “Хуулийн этгээдийн тодорхойлолт” дээр төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж ирүүлсэн, Х.Г “Э” ХХК-ийг төлөөлөх эрхгүй нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сосорбурамын Сг захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлээр тогтоогджээ.
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нотлох баримтаар 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр огноолсон, “Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.С, иргэн Х.Г нарын хооронд байгуулсан “Гүйцэтгэх захиралтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-г өгсөн боловч энэ нь Сонгон шалгаруулалтын комиссын 01 дугаар дүгнэлтийг гаргах үед буюу сонгон шалгаруулалтын материалд байгаагүй тул шүүхээс уг гэрээг үндэслэн дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй юм.
Түүнчлэн “Э” ХХК сонгон шалгаруулалтын бичиг баримтад геологи хайгуулын ажлын гэрээг хавсаргалгүй, “С” ХХК-ийн танилцуулга болон “Э” ХХК, “А” ХХК-тай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”, “А” ХХК, “С” ХХК-тай байгуулсан мөн өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-гтус тус ирүүлсэн нь “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5.6-д заасан хугацаанд үнэлгээний бичиг баримтын шаардлагад нийцүүлэн ирүүлээгүй, “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт”-ийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн Сонгон шалгаруулалтын комиссын шийдвэр үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс дээрхи тохиолдолд комисс нь “мэдээллийн талаар тодруулга хүсэх” ёстой байсан гэж маргаж байх боловч ийнхүү хүсэх эсэх нь тухайн комиссийн эрх хэмжээний асуудал бөгөөд энэ талаар комиссийн гишүүд “тодруулах шаардлагагүй” гэж үзсэнийг шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.
Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзвэлАшигт малтмалын тухай хуулийн 10.1.2-т заасны дагуу “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталж мөрдүүлэх эрхийг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон, Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ийн зохицуулалтын хүрээнд Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/26 дугаар тушаалаар “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт”-ийг батлан хэрэгжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч дээрх журам, бичиг баримттай маргаагүй, уг журмын хүрээнд боловсруулсан үнэлгээний баримт бичгийн дагуу материалаа бүрдүүлж сонгон шалгаруулалтанд оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд Сонгон шалгаруулалтын комиссийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтийг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
“Э” ХХК-ийн Сонгон шалгаруулалтын саналыг үнэлсэн боловч үнэлгээний явцад татгалзаж шийдвэрлэсэн тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга бөгөөд Сонгон шалгаруулалтын комиссийн дарга Н.Чын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаартай “мэдэгдэл”-ийг илт хууль бусад тооцуулах шаардлагын тухайд, уг мэдэгдэл нь дээрхи 01 дугаар дүгнэлтийн дагуу гарсан, үр дагавар агуулсан захиргааны акт байх боловч шүүхээс 01 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн тул дүгнэлтийн дагуу хүргүүлсэн “мэдэгдэл”-ийг илт хууль бусад тооцох боломжгүй.
Харин Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн а/36 дугаар бүхий “Комиссийн дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” тушаалыг илт хууль бусад тооцуулах шаардлагын хувьд, уг тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн сонгон шалгаруулалтын комиссийн дүгнэлт, үнэлгээний дүнг 1 дүгээр хавсралтаар баталгаажуулах, шалгарсан оролцогчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Кадастрын хэлтэст үүрэг болгох, ...шалгарсан оролцогчид шалгарсан тухай, бусад оролцогчид шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлэхийг сонгон шалгаруулалтын комисст даалгаж...шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч уг тушаалыг илт хууль бус гэж үзэж буй үндэслэлээ тодорхойлоогүй боловч уг тушаал нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-т “улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлал бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах, бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргах
”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж тус тус заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан, Сонгон шалгаруулалтын комиссийн 01 дугаар бүхий дүгнэлтийг баталсан агуулга бүхий захиргааны акт байх тул тушаалыг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь “Ашигт малтмалын газраас зарласан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн сонгон шалгаруулалтыг илт хууль бусад тооцсон тохиолдолд тус сонгон шалгаруулалтанд оролцсон этгээдүүдийг оролцуулан явуулахыг Ашигт малтмалын газрын сонгон шалгаруулалтын комисст даалгуулах” шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1.1, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ашигт малтмалын газрын дарга /хуучнаар/ болон Сонгон шалгаруулах комисст холбогдуулан гаргасан “Сонгон шалгаруулалтын комиссийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтийг илт хууль бусад тооцуулах, Э ХХК-ийн Сонгон шалгаруулалтын саналыг үнэлсэн боловч үнэлгээний явцад татгалзаж шийдвэрлэсэн тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга бөгөөд Сонгон шалгаруулалтын комиссийн дарга Н.Чын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаартай “мэдэгдэл”-ийг илт хууль бусад тооцуулах, дээрхи 1 дугаартай “Сонгон шалгаруулалтын комиссийн дүгнэлт”-ийг баталгаажуулсан Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн а/36 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах” шаардлага бүхий “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийн 1 дэх заалтад дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйболохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧИД Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Г.МӨНХТУЛГА