| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 153/2017/00093/И |
| Дугаар | 03 |
| Огноо | 2019-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 03
******* ******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй, ******* ******* салбарын нэхэмжлэлтэй, багийн тоотод оршин суух, дугаарын регистртэй, овогт ын д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруулзам, ******* /онлайнаар/ түүний өмгөөлөгч Д.Болормаа, Д., түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 247,267,776.38 төгрөг, зээлийн хүү 69,828,263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258.32 төгрөг, нийт 326,969,298.66 /гурван зуун хорин зургаан сая есөн зуун жаран есөн мянга хоёр зуун ерөн найман төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “.Иргэн Д. нь 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус банктай 153 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 584,000,000 төгрөгийн жижиг дунд бизнес, гурилын бизнес эрхлэх зориулалтаар, 60 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
1. Эзэмшлийн газар. *******, *******
2. Рестарон *******, *******
3. Агуулахын барилга ,
4. Бараа материал /гурил/
5. зочид буудал ,
6. Мичид хүнсний дэлгүүр Ү-1617002335, ГД-000147077
7. Гарж Ү-1617002433, ГД-000147267
8. Эзэмшлийн газар
9. Цехийн барилга ,
Зээлдэгч Д. нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 336,732,223.62 төгрөг, зээлийн хүү 328,478,454.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,294,895.81 төгрөг, нийт 667,505,574 төгрөгийг төлсөн. Д. нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус банктай байгуулсан 153 дугаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин 615 хоногийн хугацаанд эзээлээ төлөөгүй байгаа. Уг зээлийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хэвийн төлж явсан.Иймд Д.ээс зээлийн үлдэгдэл 326,969,298.66 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,792,796.64 төгрөг, нийт 328,762,095.15 төгрөгийг гаргуулж ******* банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Би 2011 онд ******* банкнаас жижиг дунд бизнес, гурилын бизнест зориулж 584 сая төгрөгийн зээлийн хүсэлт гаргаж зээл авсан байгаа. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* ******* захирал намайг ажил тарсны хойно дуудаад, 584 сая төгрөгийг гурилын бизнест зориулж иргэн Д. танд олгохоор шийдвэрлэж байна. Та бол манай ******* найдвартай зээлдэгч, би баярласан. Намайг хүсэлтээ гаргаж өгөөрэй гэхээр нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлтээ гаргаж өгөөрэй гээд 2, 3 юм нь дээр намайг гарын үсэг зуруулсан. Гэтэл тухайн үед намайг хууран мэхэлж байсан. Тухайн үед ******* ******* захирал нь Анод ******* захирал байсан. ******* банк зээлийн гэрээний асуудал ярьж байхад төвдөө надад дээр авлагын данс нээсэн байсныг би мэдээгүй. Үүнийг би процессийн явцад мэдсэн. 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөнгө авах гэтэл мөнгө байхгүй байсан. Яагаад мөнгө байхгүй байгаа юм вэ гэхэд Монгол ******* шалгалт орж байна. Та түр байж байгаарай гэж хэлсэн. Гурилын бизнест зориулж мөнгө өгөх юм байна гээд тухайн үед би мөнгөтэй байсан учраас төлөөд явж байсан. Төвөөс ирсэн хүмүүстэй захирал уулзуулдаггүй байсан. Яагаад гэхээр зохицуулна гээд байсан. Миний дансанд орсон мөнгийг татаж аваад байхаар нь Улаанбаатар хотод ******* ******* төв дээр очиж уулзаж, жижиг дунд үйлдвэрлэл, гурилын бизнест зориулж хувиараа 584 сая төгрөгийн зээл авсан гэж хэлсэн. Мөнгө ирэхгүй байна. Ямар учиртай юм вэ гэхэд та гурилын бизнест зориулж зээл авсан байна. Та захиран зарцуулах эрхтэй. Та хуулийн байгууллагаар яваарай гэж хэлсэн. Таны зээлээр өөр компанийн зээл хаана гэсэн ойлголт байхгүй. Би хэлтсийн даргатай нь уулзсан. Тэр хооронд би хагалгаанд орсон бөгөөд хоёр жил болсон. Дансанд орсон мөнгийг татаж авдаг байсан. Эмнэлгээс гарч ирээд би шүүхэд хандсан. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 1-д иргэн Д.ид жижиг дунд үйлдвэр, гурилын бизнест зориулж 584 сая төгрөг өгсөн. Гэтэл ******* банк 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Анод банкинд байсан ХХК-ийн өрийг шүүхийн шийдвэрийн дагуу татаж аваад хаасан байдаг. Би ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд би хувиараа зээл авсан. Миний гарын үсэг байхгүй байхад хоёр, гурван данс руу мөнгийг хувааж хийсэн. Энэ нь өөрөө зээлийн гэрээний хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Жишээ нь зээлийн зориулалт нь жижиг дунд үйлдвэр, гурилын бизнест зориулж гэсэн байгаа. Мөн зээлийн гэрээнд заасан мөнгийг авах ёстой байтал энэ мөнгийг аваагүй учраас энэ заалт зөрчигдсөн. Энэ зээл нь харилцан ашигтай байна, Шинэ авч байгаа зээлээр хуучин зээлийн өрийг төлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг мөн зөрчсөн байдаг. Энэ гэрээний дагуу би нэг ч төгрөг аваагүй. Намайг хохироож байна. Энэ гэрээ бол дүр эсгэсэн хэлцэл хийсэн. ******* ******* захирал ХХК-ийн өрийг төлүүлснээр өөрт нь 25 сая төгрөгийн ашиг гардаг байсан. Үүнийг би сүүлд мэдсэн. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр: “1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******* ******* нэхэмжлэлтэй, Д.д холбогдох Үндсэн зээл 247,267,776.38 төгрөг, зээлийн хүү 69,828,263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,873,258.32 төгрөг, нийт 326,969,298.66 /гурван зуун хорин зургаан сая есөн зуун жаран есөн мянга хоёр зуун ерөн найман төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,792,796.49 /нэг сая долоон зуун ерөн хоёр мянга долоон зуун ерөн зургаан төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь зээлийн гэрээнд дүгнэлт өгөхдөө зээлийн гэрээ байгуулсан ч захиран зарцуулах эрх зээлдэгчид үүсээгүй гэж үзжээ. Гэтэл зээлдэгч Д.ийн ******* ******* 203000630 тоот дансанд 584.000.000 төгрөг шилжин орсон. Зээлдэгч Д. нь зээлийн өргөдлийн хураамж, шимтгэл төлсөн баримт, зээлийн маягтын үнэ зэргийг зээлээсээ төлж, гарын үсэг зурсан байдаг. Хариуцагчид өөрийн эд хөрөнгийг алдах эрсдэл тулгарсан бөгөөд энэ асуудлын хүрээнд ******* банк, Д. нарын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл хийж, зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчээс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4 жилийн хугацаанд төлж ирсэн байдаг. Зээлдэгч нь зээл авснаа өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч зээлийг сунгах талаар өргөдлөө банканд бичгээр гаргаж зээлээ төлнө гэдгээ илэрхийлж байсан байдаг. Эндээс үзэхэд Д. нь зээлийг хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжгүй болсон учраас шүүхэд хандсан гэж үзэж байна. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк нь зээлийн үндсэн төлбөр 247.267.776.38 төгрөг, зээлийн хүү 69.828.263.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.873.258.32 төгрөг нийт 326.969.298.66 төгрөг,улсын тэмдэгтийн хураамж 1.792.796.64 төгрөг бүгд 328.762.095.15 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Д.ид холбогдуулан гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “******* банк надад мөнгийг бэлнээр олгоогүй, би нэг ч төгрөг гар дээрээ аваагүй, ******* банк дотоод дүрмээ болон 2011 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр байгуулсан 153 тоот зээлийн гэрээний зохих заалтуудыг зөрчсөн” гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл.
Нэг. Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 153 дугаар зээлийн гэрээ[1]-гээр зээлдэгч нь жижиг дундын бизнест /гурилын бизнест/ зарцуулах зорилгоор зээлдүүлэгчээс 584.000.000 төгрөгийн зээл авахаар харилцан тохиролцож, улмаар зээлдүүлэгч нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлдэгчийн дансанд уг мөнгийг шилжүүлжээ[2].
Ингэхдээ 153 дугаартай зээлийн гэрээний 3.3-т уг зээлийг бэлэн бус хэлбэрээр олгосон бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Д.ийн ******* банкинд 76.673.408.01 төгрөгийн хэвийн зээлийг, ХХК-ийн Анод ******* өр барагдуулах албанд байсан 507.326.591.99 төгрөгийн бизнесийн чанаргүй зээлийг тус тус төлүүлсэн болох нь ******* ******* мемориалын баримт[3]-уудаар тогтоогдож байна. Эдгээр үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
Хариуцагч Д. нь уг зээлийн эргэн төлөлтийг 48 сар төлсөн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь тайлбарлаж байхад хариуцагч нь уг зээлийн эргэн төлөлтийг би өөрөө банк орж төлдөггүй байсан харин банк ХХК-ийн бизнесийн орлогоос шууд суутгаад авчихдаг байсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн Депозит дансны 2011 оны 11 сарын 25-ны өдрөөс 2017 оны 3 сарын 13-ны өдрийг хүртэлх хуулгаар Д. нь уг зээл, болон зээлийн хүүд нийт 661.241.997 төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна.
Хоёр. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Д. ХХК-ийн Анод ******* өр барагдуулах албанд 507.326.591.99 төгрөгийн бизнесийн чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлтэй, ******* банкинд иргэн Д. 76.673.408.01 төгрөгийн хэвийн зээлийн үлдэгдэлтэй байсан.
******* банк Анод ******* өр барагдуулах албаны хамтарсан зээлийн өрийн шаардах эрхийг харилцан шилжүүлэх тухай 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний хавсралтын дагуу -Мандал ХХК-ийн чанаргүй 2 зээлийг худалдан авч, үүний дагуу Д.ид 2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр ******* банк нь 584.000.000.0 төгрөгийн авлага үүсгэн Анод ******* өр барагдуулах албанд байгаа -Мандал ХХК-ийн зээл болон ******* банкин дахь иргэн Д.ийн зээлийг тус тус төлж барагдуулсан” энэ талаар Монгол ******* хянан шалгагч Л.Дүгэрсүрэнгийн тайлан[4]-д тусгагдсан байгаа гэж тайлбарлаж байсан бол,
давж заалдах шатны шүүх уг тайлбарын үндэслэлийг тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь “-Мандал ХХК-ийн Анод ******* өр барагдуулах албанд байсан 507.326.591.99 төгрөгийн бизнесийн чанаргүй зээлийн өр Монгол банкнаас манай ******* банкинд шилжиж ирсний дагуу авлага үүсгэж өрийг хааж барагдуулсан” гэж тайлбарлаж байна.
Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн 2018 оны 5 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, “нэхэмжлэгч ******* банк нь ******* банк, Анод ******* өр барагдуулах албаны хамтарсан зээлийн өрийн шаардах эрхийг харилцан шилжүүлэх тухай гэрээний хавсралтын дагуу ХХК-ийн Анод ******* өр барагдуулах албанд 507.326.591.99 төгрөгийн бизнесийн чанаргүй зээлийн өрийг худалдан авсан бол гэрээгээ хэрэгт өгөх хэрэгтэй[5], гэж асууж тодруулсан боловч хэрэгт уг үйл баримтыг нотлох ямар нэг гэрээ, албан бичиг, баримтыг гаргаж өгөөгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* банк нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Гурав. Дээр дурдсан зээлийн гэрээ, кассын орлогын баримт, мемориалын баримт, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг дүгнэхэд,
Нэхэмжлэгч банк нь бэлэн бусаар зээл гаргаж, зээлийг зээлээр төлүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд уг үйл баримтыг үгүйсгэсэн (Анод ******* өрийг ******* банк хоорондын гэрээгээр худалдан авсан, эсхүл Монгол банкнаас шилжиж ирсэн тул зээлийг зээлээр хаагаагүй гэх) үндэслэлээ нэхэмжлэгч нь баримтаар нотолж чадахгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай зээлийн гэрээнд тусгагдсан 584.000.000 төгрөгийг ******* банкнаас бэлнээр нь аваагүй, уг зээлийг зориулалтаар нь захиран зарцуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20, 22, 26 дугаар зүйл болон ******* ******* Зээлийн үйл ажиллагааны журамд заасан зорилгоо зөрчиж, хэлцэл хийсэн буюу 153 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна.
Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 153 дугаар зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах зүйтэй үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.862.996 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9.-д” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.862.996 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Н.ТУЯА
[1] Нэгдүгээр хавсат хэргийн 8-12 дугаар хуудас
[2] Нэгдүгээр хавтаст хэргийн 70 дугаар хуудас
[3] Нэгдүгээр хавтаст хэргийн 65 дугаар хуудас
[4] Нэгдүгээр хавтаст хэргийн 104 дүгээр хуудас
[5] Хоёрдугаар хавтаст хэрэг 55 дугаар хуудас