Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2019/01782

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2019/01782

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.М-д холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Д.Д-н бие даасан шаардлагатай

Г.Мөнхнайрамдлын нэр дээрх Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар багт байрлах ацетелины үйлдвэрийн зориулалттай, 1141.0 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн гаргасан тус үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээдийн гаргасан 2007.06.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч П.С, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Г нь 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ц-н Н, түүний хүүхдүүд болох хамтран өмчлөгч М.Ш, М.Т, М.Мнартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, 000202844 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2003******дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт байрладаг ацетелины үйлдвэрийн зориулалттай, 1141.0 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Энэ талаарх баримт бидэнд байсан боловч тухайн үед олон газарт хандаж, өргөдөл гомдол гаргаж байсан, аль хэрэгт нь баримтаа өгснөө нэхэмжлэгч Ж.Г санахгүй байгаа, хайгаад олохгүй байгаа учир хэрэгт өгөх боломжгүй болсон. Гэхдээ Ж.Г маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр зарагдсан гэдгийг гэрч давхар нотолдог. Харин тухайн үедээ татвар төлөх асуудал үүсч, татвар төлөх хэмжээгээ багасгах гэж гэрээг 75,000,000 төгрөгөөр хийсэн байдаг бөгөөд энэ гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.Г нь 2007.06.22-ны өдөр хууль ёсны өмчлөгч болж, гэрчилгээ авсан байдаг. Энэ үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд ямар нэгэн эрхийн зөрчил байгаагүй болох нь баримтаар харагддаг. Гэтэл нэг жилийн дараагаар, худалдагч талтай хамааралтай хүмүүсийн дунд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талаар өв залгамжлалын маргаан дэгдэж, улмаар шүүхээр шийдвэрлүүлсэн байсныг Ж.Г тухайн үед нь огт мэдээгүй. Харин Г.М Ж.Г, Ц.Н нарыг хариуцагчаар татаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2010 онд гаргаснаар эрхээ зөрчигдөж байгааг мэдсэн байдаг.

Тодруулбал, Ж.Гын худалдан авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт байрладаг ацетелины үйлдвэрийн зориулалттай, 1141.0 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал болох Ц.Нгийн нөхөр З.М гэж хүн 1998 онд анх дуудлага худалдаагаар худалдан авч өмчлөгч болсон байсан. З.М нь 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өвчний учир нас барсан байсан. З.Мыг нас барах үед түүний эхнэр Ц.Н нь М.Ш, М.Т, М.Мгэх гурван хүүхдийнхээ хамтаар Сингапур улсад амьдарч байсан байх ба 1999-2005 оны 5 cap хүртэл Монгол улсад байгаагүй байжээ. З.Мын эхнэр хүүхдүүдийг байхгүй хойгуур талийгаач З.Мын дүү З.М, хүргэн Г.М нар нь З.Мын нэр дээр байсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан байсан тул Ц.Н нь хүүхдүүдийн хамт З.Мын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, улмаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр топгоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасныг шүүх хянан хэлэлцээд 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 391 дүгээр Шийдвэрээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсний үндсэн дээр тэд өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байх ба үүнээс хойш жил гаруй хугацааны дараа буюу 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ж.Гад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан байсан.

Үүнээс хойш буюу 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын иргэний шүүхэд талийгаач З.Мын эх Д.Д нь тус шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр 391 дүгээр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж уг шийдвэрийг хүчингүй болгож, Д.Дгийн хууль ёсны өвлөгч болох эсэх, хуульд зааснаар өвлөгдвөл зохих хөрөнгийг ямар хэмжээгээр өвлөх эсэхийг хамтатган шийдвэрлэх үндэслэлтэй байна хэмээн дүгнэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж 11 дугаартай Шүүхийн тогтоол гаргасан байдаг. Үүний дараа тэд маргаанаа анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлж, Дархан-Уул аймгийн сум дундын иргэний шүүхээс 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 391/А гэсэн шийдвэр гаргасан байсан. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хянаад 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 04 тоот магадлалаар гомдлыг үндэслэлтэй хэмээн анхан шатны шүүх рүү буцаасан байдаг.  Ингээд хэрэг нь дахин анхан шатны шүүхээр хянагдаж 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн тус шүүхийн 228 дугаар шийдвэрээр Ц.Н, М.Ш, М.Т, М.Мболон талийгаачийн эх Д.Д нарыг З.Мын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, харин Ц.Н, М.Ш, М.Т, М.Мнарыг З.Мын өмчлөлд байсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох 2 дахь шаардпагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байв. Шийдвэрийнхээ үндэслэлд заахдаа "З.М нь Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсонтой холбогдуулан "Хаадууд" ХХК-ийнхаа захирлын албан тушаалаас өөрийгөө чөлөөлж, шинээр захирал Г.Мыг томилж, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон нь 1998 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2/5 тоот тушаал бүхий баримтаар нотлогдож байна." гэсэн үндэслэлийг дурьдан нэхэмжлэгч нарын 2 дахь шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосон байв.

Энэ хүртэлх талуудын хооронд болсон шүүхийн маргаанд Ж.Гыг огт оролцуулж байгаагүй. Ингээд Г.Мын маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй, Ц.Н, Ж.Г бидэнд холбогдох иргэний хэргийг Дархан уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд дээр дурьдсан "Хаадууд" ХХК-ийн 1998 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2/5 тоот тушаалыг үндэслэл болгон Ж.Гын өмчлөх эрхийг хүчингүй болгож, Г.Мөнхнайрамдлыг өмчлөгчөөр тогтоож 374 дүгээр шийдвэрийг гаргасан. Ж.Г энэхүү анхан шатны шүүхийн 374 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2010 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 40 дүгээр магадпалаар гомдлыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Ж.Г энэхүү давж заалдах шатны шүүхийн 40 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч мөн л дээрх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 485 дугаар тогтоол гарган шийдвэр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Ийнхүү бидний хоорондын маргааныг иргэний хэргийн шүүх эцсийн шийдвэрээрээ "Хаадууд" ХХК-ийн захирал З.М нь 1998 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2/5 тоот тушаалыг үндэслэл болгон Г.Мыг өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж дууссан тул З.М гэгч нь үнэхээр өөрийн хүсэл зоригоор, өөрийн гараар бичиж гаргасан эсэхийг шалгуулахаар холбогдох цагдаагийн байгууллагад хандаж, гарын үсгийн шинжилгээ хийлгэж үзэхэд, уг тушаалд зурагдсан гарын үсэг нь З.Мын гарын үсэг биш, харин түүний дүү З.Мгийн гарын үсэг болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 35 тоот Шинжээчийн дүгнэлт мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 49 тоот Шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсоноос гадна, уг нотлох баримтанд дарагдсан "Хаадууд" ХХК-ийн тамга нь Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тамга тэмдэгийн үйлдвэрийн 2010 оны 8 дугаар сарын 18- ны өдрийн 28 тоот албан бичиг түүнд хавсаргасан "Хаадууд" ХХК-ийн дардасны баримтаар хуурамч тамга болох нь илэрсэн билээ. Ингээд 2014 онд М.С, тухайн үедээ Ц.Нгаас спорт цогцолбор худалдаж авсан байдаг бөгөөд ацетелины үйлдвэр болон уг спорт цогцолборын маргаан хамт явж байсан. Энэ хүн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх баримтуудыг үндэслэл болгон "Хаадууд" ХХК-ийн захирал З.М нь 1998 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2/5 тоот тушаалыг үйлдээгүй, харин түүний дүү З.М нь хуурамчаар үйлдсэн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага гаргасныг шүүх хүлээн авч уг тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн болно. Энэ шийдвэрт гуравдагч этгээдээр оролцсон Г.М Улсын дээд шүүх хүртэл гомдол гарган явсан боловч Улсын дээд шүүх гомдлыг хянаад 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 815 дугаар тогтоолоор дээрх тушаалыг хүчингүй болгосныг баталсан.

Үүний дараа Ж.Г, М.С, Ж.Н бид хамтран Г.М-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 374 дүгээр шийдвэр, Дархан уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 40 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 485 дугаар тогтоолоор Г.Мыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон иргэний хэргийг, Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргасан бөгөөд үүндээ дээрх шийдвэр, магадлал, тогтоолын үндэслэл болсон нотлох баримтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 815 дугаар тогтоол, холбогдох баримтыг хавсарган өгснийг, шүүх хүлээн авч үндэслэлтэй гэж дүгнэн, Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 374 дүгээр шийдвэр, Дархан уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 40 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 485 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоол гарсны дараа нэхэмжлэгч М.М-н, М.Ш, М.Т нар нь хариуцагчаар З.М, Г.М нарыг татаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байсан бөгөөд энэхүү шаардлагаасаа татгалзсан тул 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 383 дугаар шүүгчийн захирамжаар Нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгазлсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгон энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдан шийдвэрлэсэн байсан.

Мөн Г.М нь хариуцагчаар Ж.Г, Ц.Н нарыг татаж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байсан ба уг иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр М.С, Ж.Н нарыг мөн оролцуулсан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлт шүүхэд өгснийг Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 464 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдан шийдвэрлэсэн байсан.

Ийнхүү З.М, Г.М нарын хууль бус үйлдлийн улмаас Ж.Г шударгаар худалдан авч өмчлөгч нь болсон ацетелины үйлдвэр үл хөдлөх эд хөрөнгөө ашиглах, үйл ажиллагаагаа явуулан ашиг олох, авсан зээлээ олсон ашгаасаа хуваан төлөх боломжгүй болж, эд хөрөнгө, өмчлөх эрхээ Г.Мд алдаж хохирсон. Хэдий тийм боловч Ж.Г өнөөдрийг хүртэл маргаан бүхий объектыг эзэмшиж, ашиглаж байгаа. Ж.Г нь 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэн Цэрэнгийн Н түүний хүүхдүүд болох хамтран өмчлөгч М.Ш, М.Т, М.М нартай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" хийж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Энэ үед уг эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн эрхийн доголдол байгаагүй ба эрхийн бүртгэлд дээрх худалдагч талын хүмүүс л бүртгэлтэй байсан бөгөөд талийгаач З.Мын эх Д.Д-н нэр тухайн үед улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тэдний хооронд өв залгамжлалын маргаан үүсээгүй байсан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-д "Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж авч байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй" гэж, 183 дугаар зүйлийн 183.1-д "Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улс бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно" гэж, 114 дүгээр зүйлийн 114.1-д "Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь мчлөгч биш болохыг өмчлөх эрх олж байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед нь мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй" гэж, 110 дугаар зүйлийн 110.1-д "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эмшлээс шаардах эрхтэй" гэж тус тус заасан байна.

Энэ хэргийг Дархан-Уул аймгийн сум дундын шүүх шийдвэрлэсэн боловч Улсын дээд шүүхээс хүчингүй болж, дахин анхан шатны шүүхэд буцаагдсан байдаг. Улсын дээд шүүх 228 дугаар шийдвэр хэрэгт авагдаагүй, худалдсан талууд хэрэгт оролцоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй байна гэж үзсэн. Ингээд хэрэг анхан шатанд ирсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг материалыг Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтсээс шүүгчийн захирамжаар авсан, гэрчээр Т, Ш нар асуугдсан. Энэ хоёрын мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой байгаа. Харин ээж Н нь 2012.10.12-нд нас барсан байна лээ, энэ талаарх баримтыг бид өгсөн. Тийм учраас Н гэрчээр асуугдах боломжгүй байсан. Иймд дээр дурдсан үйл баримт болон хуулийн заалтуудаар Ж.Гыг Иргэний хуулийн 243.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрладаг ацетелины үйлдвэрийн зориулалттай, 1141.0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө авсан Г.Мөнхнайрамдлын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ үйлдвэрийн өмчлөлийн асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн. Учир нь З.Мын хууль ёсны өв залгамжлагч болох М.Ш, М.Т, М.Мнар шүүхийн 228 тоот шийдвэрт шинэ нөхцөлөөр хүсэлт гарган, улмаар хэрэг дахин хянагдахад Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах 1141.0 м.кв бүхий улсын бүртгэлийн Ү-2003******дугаарт бүртгэгдсэн Ацетелины үйлдвэрийн үйлдвэрийн өмчлөгч нь Г.М намайг болохыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээсээ татгалзсан юм. Үүнийг Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 383 тоот захирамжид дурдсан байдаг юм. Нэгэнт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл ацетелины үйлдвэрийн барилга, тус үйлдвэр оршин байгаа 443775 м.кв газар, ацетелины үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тоног төхөөрөмжийн өмчлөх эрхээсээ татгалзсан Г.Мыг хүлээн зөвшөөрсөн нь тухайн хөрөнгийн өмчлөлийн асуудлаар маргах, шүүхэд хандах шаардлага байхгүй болсон. Энэ үйл баримтаас өмнө, Ацетелины үйлдвэрийн өмчлөгчөөр Г.М байсан, 2015 оны 10 сарын 20-ны өдрийн 815 тоот тогтоолын дараа ч М л өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн. ИХШХШТХ-ийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... байвал түүнийг дахин нотдохгүй” гэж заасан тул Ж.Гад шаардах эрх үүсэх үндэслэл байхгүй болно. Нэгэнт М өмчлөгч болохыг, Гын нэхэмжлэлд дурьдсанчлан... хууль ёсоор өвлөх эрхтэй... гэж үзсэн М.Ш, М.Т, М.Мнар хүлээн зөвшөөрсөн нь өмчлөгч Мын эрхийг хөндсөн, зөрчсөн байдал байхгүй, өмчлөгчөөр тогтоолгох эрх зүйн шаардлага ч үүсээгүй учраас 2009 онд гаргаж байсан өмчлөх эрхийг тогтоолгох нэхэмжлэлээ буцаан авах буюу шаардлагаасаа татгалзахад хүрсэн. Үүний дагуу Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 464 тоот захирамж гарсан, уг захирамж гарах болсон шалтгаан нь тухайн үед Мын шүүхэд өгсөн хүсэлт байдаг.

Энэ бүхний үр дүнд маргааны эхэнд буюу 2006 онд анх Ц.Н хүүхдүүдийн хамтаар З.М, Г.Мыг хариуцагчаар татан маргахаас өмнөх байдал болох хөрөнгө Г.Мын өмч хөрөнгө байсан үед л очиж байгаа гэсэн үг юм. Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 383 тоот захирамж энэ нөхцөлийг тогтоосон тул ИХШХШТХ-ийн 65.1.6-д зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр захирамж байгаа гэж үзэж байна. Мөн үүний зэрэгцээ, 2011 онд иргэн Ж.Гын нэхэмжлэлтэй 2001 оны 10 сарын 28-ны өдөр З.Мг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газарт холбогдох маргаан захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн ба үүнийг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр 2012 оны 02 тоот шийдвэр, 2013 оны 111 тоот магадлал, 2013 оны 107 тоот тогтоол байдаг. Эдгээр шийдвэр, магадлал, тогтоолд 2001 оны бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг болно.

Бидний бэр эгч Ц.Н өөрийн нөхөр З.Мыг 2005 онд нас барсны дараа нөхрийнхөө хууль ёсны өвлөгч болох, ацетелины үйлдвэр болон бусад хөрөнгө нь З.Мын хөрөнгө тул хууль ёсны өвлөгч нарын өмчлөлд шилжүүлж авах гэсэн шаардлага бүхий З.Мын дүү болох З.М, нөхөр болох намайг хариуцагчаар татсан нэхэмжлэл Дархан-Уул аймгийн сум дундын шүүхэд гаргасан, шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн юм. Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа талууд эвлэрч, хариуцагч болох Ц.Н, хүүхдүүд нь давах гомдлоосоо татгалзсан боловч давж заалдах шатны шүүх эвлэрлийг баталгаажуулаагүй ингэх ёстой гэдгийг бид мэдээгүй. Харин дараа нь энэ нөхцөл байдлыг Ц.Н ашиглан барилгыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч Гад худалдсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч Гын бичээд байгаа шиг шүүх шийдээд л явсан асуудал байхгүй. Үндсэндээ эвлэрье гэчихээд хариуцагчийн  шүүхийн дараагийн шатанд гомдол гаргах эрхийг хязгаарласан хэрнээ бодит байдалд эвлэрээгүй энэ давалгаанд л Г авсан хэрэг. Үүнийгээ Ц.Н амьд сэрүүн байхдаа ойлгож эвлэрч байсан, хүүхдүүд болох дүү нар маань ч маш сайн ойлгож байгаа. Ж.Г уг үйлдвэрийг 150 сая төгрөгөөр худалдан авсан гэх боловч энэ талаарх баримтаа өгсөнгүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн хүүхдүүд тухайн үедээ юмны учрыг сайн мэдэхгүй байсан, одоо 150,000,000 төгрөгөөр зарсан гэж хэлэх, өмчлөгч нь Г гэж хэлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.М би 2001 оны11 сарын 28-ны өдрийн улсын бүртгэлд орсон өөрчлөлтөөр анх Дархан-Уул аймгийн 3-р багт байрлах ацетелины үйлдвэрийн өмчлөгч болсон ба үүний дараа Ц.Нд уг хөрөнгө 2007 онд шилжин бүртгэлд өөрчлөлт орсон, улмаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2010 онд дахин би өмчлөгч болсон юм. Ж.Г Ц.Нгаас 2007 онд хөрөнгийг худалдан авч, Ү-20031920 гэрчилгээтэй байсан боловч уг гэрчилгээ хүчингүй болж, 2010 оноос хойш би ацетелины үйлдвэрийн өмчлөгч байсан, одоо ч хэвээр байгаа юм. Гэхдээ энэ хооронд, дээрхи хөрөнгөтэй холбоотой шүүхийн олон шийдвэр гарсан. Сүүлд, УДШ-ийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 815 тоот тогтоолыг үндэслэн, Дархан-Уул аймгийн шүүхийн 2009 оны 109 тоот магадлал бүхий хэргийг шинэ нөхцлийн улмаас дахин хянан, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 228 тоот шийдвэр хүчингүй болж, Ц.Н болон түүний хүүхдүүдээс Г.М, З.М нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан хэргийг дахин хянан шийдвэрлэх үед нэхэмжлэгч /М.Ш, М.Т, М.Мөнхнаран/ нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэ олон жилийн турш үргэлжилж байгаа маргааныг эцэслэн, З.Мын өв залгамжлагчаар тогтоолгох, мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах 2331,4 м,кв бүхий, улсын бүртгэлийн Ү-2003006819 дугаарт бүртгэгдсэн Соёлын төвийн цогцолборын барилга, газар /7202 м.кв/ болон Дархан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн Ү-2003******дугаарт бүртгэгдсэн ацетелины үйлдвэрийн барилга, тус үйлдвэр оршин байгаа 4437, 75 м.кв газар, ацетелины үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тоног төхөөрөмж гэсэн эд хөрөнгийн /эд хөрөнгийн цогцолбор/ өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эдгээр хөрөнгийн өмчлөгч нь улсын буртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд нь намайг гэдгийг хүлээн зөвшөөрсний дагуу Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 383 тоот захирамж гарсан. Нэгэнт хөрөнгийн өмчлөгчөөр намайг гэж хүлээн зөвшөөрсөн учраас Г.М би өмчлөгчөөр тогтоолгох шаардлага, хэрэгцээ байхгүй болсон. Учир нь маргаантай байсан хөрөнгийн өмчлөлийн асуудлаар 2006 оноос хойш шүүхээр явсан этгээд нь өөрөө нэхэмжлэлээс татгалзсанаар ацетелины үйлдвэр хэмээх хөрөнгийн өмчлөлийн талаар миний ах болох З.Мын өв залгамжлагч нараас надтай маргах асуудал дуусгавар болсон.

Энэ асуудал шийдвэрлэгдсэнээр тухайн хөрөнгөтэй холбоотой бусадтай байгуулсан гэрээ хэрэгжих эрх зүйн үндэслэлгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрт байхгүй болсон хөрөнгийг худалдана гэж байхгүй. Эдгээр цаг хугацаа, олон үйл баримтыг дэс дараалалтай, зөв дүгнээгүйгээс болж Ж.Г өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, хөрөнгийн эзэн өмчөө өөртөө авах процессыг удаашруулж, шүүхэд дахин дахин асуудал гаргаж байгаа нь харамсалтай байна. Ж.Г нь 2007 онд Монгол шуудан банкнаас 250 сая төгрөгийн зээл авч барьцаанд нь Дархан сум 3-р багт байрлах Ацетиллины үйлдвэрийн 1141 м.кв талбай бүхий барилга байгууламж, нэгж талбарын 080100095 тоот дугаар бүхий 4437.75 мкв талбайтай үйлдвэрийн зориулалттай газар, суурилагдсан тоног гөхөөрөмжийн хамт тавьсан ба улмаар зээлээ төлөөгүйн улмаас Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 10-р сарын 23-ны өдрийн 1098 дугаар шийдвэр гарч, тус шийдвэрийг гүйцэтгүүлэх үүднээс гүйцэтгэх хуудас бичигдэн Дархан-Уул аймгийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад ирсэн байдаг юм.

Гэтэл хамгийн дээрх барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байдаг ба үүнийг ч Хадгаламж банкны эрх хүлээн авагч мэдээд, газар нь барьцаанд байгаа болохыг, улмаар Ж.Гын өрийн тодорхой хэсгийг төлөөд газраа чөлөөлж өгье гэсэн санал ч гаргаж байсан. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч болох Т, Ш нар гаргасан нэхэмжлэлээ татан авсан учраас, эргэлзээгүй Г.М би өмчлөгч болж байгаа. Ийм учраас Ж.Гын хууль бус эзэмшлээс Дархан сум 3-р багт байрлах ацетелины үйлдвэрийн 1141 м.кв талбай бүхий барилга байгууламж, суурилагдсан тоног төхөөрөмжийн хамтаар чөлөөлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Дархан сумын 3-р багт байрлах, ацетелины үйлдвэрийн өмчлөгчөөр Г.Мөнхнайрамдлыг тогтоосон гэх ямар ч шүүхийн шийдвэр хэрэгт байхгүй. Хэрэг ердийн журмаар шийдвэрлэгдэхээр анхан шатны шүүх рүү буцаагдсаны дараа М.Ш, М.Т, М.Мнар нь Г.Мөнхайрамдалд холбогдуулан гаргаж байсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өв залгамжлагч болон өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзан 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Дархан-Уул аймгийн Дархан сумын сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 383 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хариуцагч Г.Мөнхнайрамдлыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон шийдвэр, магадлал, тогтоол нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 464 дүгээр тогтоолоор шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас хянагдаж, хүчингүй болж, ердийн журмаар анхан шатны шүүхээр хянуулах ажиллагаа хийгдэж байх явцад Г.М нь Ц.Н, Ж.Г нарт холбогдуулан гаргасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан шаардлагаасаа татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлсэн байдаг юм. Хариуцагч Г.М нь захиргааны шүүхийн шийдвэр яриад байна. Тэр шийдвэрүүдийн агуулгаас үзвэл Г.Мөнхнайрамдлыг өмчлөгчөөр тогтоосон гурван шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж бүртгэл хийгдсэн, бүртгэлд буруу зүйл байхгүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин энэ захиргааны шүүхийн шийдвэрийн дараа, бүр хэзээ хойно Г.Мөнхнайрамдлыг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болж, дахин анхан шатанд ирж, Г.М өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан гэдгийг дээр хэлсэн. Тийм учраас Г.Мөнхнайрамдлыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэхгүй, сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Д.Д бол миний хадам ээж. Энэ хүн М, М гэх хоёр хүүхэдтэй, би Мгийн нөхөр нь байгаа. Харин З.М 2005 онд нас барснаас хойш 2006 онд өв залгамжлалын маргаан үүсч, З.Мын эхнэр, хүүхдүүд нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, Ж.Г гэгчид зарсан байсныг 2007 онд мэдэж, шүүхэд хандан Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 391 тоот шийдвэрийг хүчингүй болгосон. Үүний дараа Д.Дг хууль ёсны өв залгамжлагчдын нэгд тооцсон Дархан-Уул аймгийн cум дундын шүүхийн 2009 оны 228 тоот шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарахад маргаж байсан талууд, тэр тусмаа хариуцагч болох манай эхнэр З.М болон би Дг хууль ёсны өв залгамжлагч болохыг зөвшөөрч, маргаагүй. Харин Ц.Н болон түүний хүүхдүүдээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Гад 2007 оны 6 сарын 18-ны өдрийн гэрээгээр зарсныг Д зөвшөөрөхгүй байх бөгөөд хууль ёсны өвлөгчийг оролцуулаагүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Ер нь энэ маргаан олон жил болох гол үндэс нь Ц.Н, Т, Ш нартай холбоотой, хүний ятгалгаар удаа дараа наашаа цаашаа болсон зүйл хийдгээс энэ их удааширч, шийдэгдсэн хэрэг ч задарч байгаа юм. Өөрөөр хэлбэл З.Мын хууль ёсны өв залгамжлагчаар Д.Д, Ц.Н, М.Т, М.Ш, М.Мнарыг тогтоосон байхад Д.Дгийн зөвшөөрөлгүйгээр хийсэн гэрээг үндэслээд хууль ёсоор өмчлөх эрх үүссэн гэж шаардаж болохгүй гэж үзэж байна. Хуульд ч, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ хүчин төгөлдөр бус гэж заасан байдаг. Иймд бие даасан шаардлагыг дэмжиж байгаа учир, Ж.Г болон Ц.Н, түүний хүүхдүүдийн хооронд хийсэн 2007.06.18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагын талаарх тайлбартаа: Гуравдагч этгээд нь хүчингүй болсон 2008 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр тогтоол, 2009 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 228 дугаар шийдвэрийг үндэслэж байх боловч уг баримтуудаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй этгээд биш юм.

 

1.Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар: Гуравдагч этгээд Д.Дгээс гарган өгсөн нотлох баримт болох 2008 оны 5 дугаар сарын 11 -ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр тогтоолыг үзэхэд тэрээр Ц.Н, М.Ш, М.Т, М.М, худалдан авагч тал болох Ж.Г нарын хооронд 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ" хийгдсэн байсныг 2008 онд мэдсэн байсан байна. Тэгэхээр Д.Долгосүрэнгийн шаардах эрх нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-д зааснаар тухайн үед буюу 2008 оны 5 сард 11 дүгээр тогтоол гарч хэрэг ердийн журмаар шийдвэрлэгдэх болсон цагаас эхлэн үүссэн байна. Үүнээс хойш Д.Д нь 10 жил 8 cap өнгөрсний дараа Ц.Н нар болон Ж.Г нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь дээр дурдсан хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.

2.Хууль ёсны өвлөгч нарын өвлөгдөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан нь шударга өмчлөгч Ж.Гад хамаарахгүй талаар: Гуравдагч этгээд Д.Д болон Ц.Н түүний хүүхдүүд нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач З.Мын хууль ёсны өвлөгч нар гэдэгтэй хэн ч маргаагүй болно. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талийгаач З.М нь 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан байна. З.М нь "Ацетелиний станц" улсын үйлдвэрийн цогцолборыг 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт явагдсан дуудлага худалдаагаас төрийн өмчийн хорооны 1997 оны 748 тоот тогтоолоор 221 500 000 төгрөгөөр үнийг бүрэн төлж худалдан авсан байсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д "Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй" гэж заасан. Маргаж буй үл хөдлөх хөрөнгө нь иргэн З.Мын худалдаж авсан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах эд хөрөнгө байсан.

 

Худалдагч тал болох Ц.Н, М.Ш, М.Т, М.Мнар нь 2006 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 391 дүгээр шийдвэрээр З.Мын хууль ёсны өвлөгчөөр, мөн өвлөгдөх эд хөрөнгө болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон байсан. Худалдагч нар нь дээрх шийдвэрийг гарснаас хойш 1 жил 2 сарын дараа буюу 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу хүлээн авсан өвлөгдсөн эд хөрөнгийнхөө өмчлөгч болж, иргэн Ж.Гад худалдсанаар Ж.Г нь шударга өмчлөгч болсон. Гэтэл гуравдагч этгээд Д.Д нь шинэ илэрсэн нөхцөл байдлаар 391 дүгээр шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасныг 2008 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр тогтоолоор хянан дээрх шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар шийдвэрлэгдэхээр болсон байдаг. Иргэний хуулийн 528.3 болон дурдсан үйл баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Д.Д нь талийгаач З.Мыг нас барснаас хойш хуульд заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаж байгаагүй байх тул тэрээр өвлөхөөс татгалзсанд тооцогдох хууль зүйн үндэслэлтэй. Д.Д үнэхээр өөрийнх нь эрх зөрчигдсөн гэж үзсэн бол 391 дүгээр шийдвэр гарсныг мэдэн, шинэ илэрсэн нөхцлөөр хянуулах хүсэлт өгөх үедээ хуульд заасан эрхийн дагуу Улсын бүртгэлийн газарт урьдчилсан тэдэглэгээ хийлгэх бүрэн боломж байсан боловч тухайн үед уг тэмдэглэгээг хийлгээгүй, харин сүүлд хийлгэх хүсэлт гаргасан байх боловч улсын бүртгэл бүртгээгүй байсан. Иймд Д.Д-н гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Г.Мд холбогдуулж Г.М-н нэр дээрх Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар багт байрлах ацетелины үйлдвэрийн зориулалттай, 1141.0 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч Г.М нь нэхэмжлэгч Ж.Гад холбогдуулж хууль бус эзэмшлээс тус үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл,

Гуравдагч этгээд Д.Д нь нэхэмжлэгч Ж.Гад холбогдуулж 2007.06.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийнхээ ¿íäýñëýëèéã бид Ц.Н болон түүний хүүхдүүдээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдан авсан, татвараа багасгах зорилгоор гэрээгээ 75,000,000 төгрөгөөр хийсэн, гэрээний дагуу мөнгөө төлсөн, үүнийг гэрчүүд нотолсон, тиймээс Ж.Г нь ацетелины үйлдвэрийн барилгын хууль ёсны өмчлөгч болсон, өмчлөгч болсон цагаас өнөөдрийг хүртэл ту үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласаар байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед ямар нэгэн эрхийн зөрчил байгаагүй, шударга өмчлөгч тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд би анхнаасаа ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгч байсан боловч энэ талаар маргаан гарсан, эцэст нь намайг өмчлөгчөөр тогтоосон гурван шатны шүүхийн шийдвэр гарч, би улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болсон, тухайн шийдвэрүүд хүчингүй болсон байлаа ч тухайн үед нэхэмжлэгч байсан Ц.Н, түүний хүүхдүүд нь гаргасан шаардлагаасаа татгалзаж, миний өмчлөгч байсан анхны байдалд ирсэн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан Ж.Гыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцсэн.

 

Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд Д.Д нь Ц.Н, түүний хүүхдүүдийн адил З.Мын хууль ёсны өв залгамжлагч байтал түүний зөвшөөрлийг авалгүй Ц.Н, түүний хүүхдүүд нь Ж.Гтай хэлцэл хийсэн нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл учир шаардах эрхтэй гэж үзэн, 2007.06.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бие даасан шаардлага гарган мэтгэлцэв.

 

1.Үндсэн нэхэмжлэлийн талаар.

 

Нэхэмжлэгч Ж.Г нь худалдан авсан газрын талаар маргаангүй, харин ацетелины үйлдвэрийн барилга, байгууламжийн талаар хариуцагч Г.Мтай маргаантай, түүний худалдан авсан ацетелины үйлдвэрийн барилгын талаар Ц.Н, түүний хүүхдүүд, хариуцагч Г.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Д нарын хооронд маргаан үүссэн, энэ талаар шүүхийн олон удаагийн шийдвэр гарсан байх бөгөөд тэрээр эрхээ зөрчигдсөнийг 2010 онд мэдэж, өмчлөгчөөр болон өмчлөх эрхийн бүртгэлийн талаар иргэний болон захиргааны шүүхэд удаа дараа хандан нэхэмжлэл гаргаж байсан, мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт өмчлөх эрхийн бүртгэлийн талаар удаа дараа хандаж байсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

 

Энэ нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасантай нийцсэн, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх 6 жилийн хугацаа нь 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдаж, 79.7-д зааснаар хугацааг дахин шинээр тоолох үндэслэл болж байх бөгөөд 2007.06.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.Гын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдсан, хугацаандаа байна гэж дүгнэлээ.

 

Олон удаагийн шүүхийн шийдвэрүүдээс тодруулбал, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006.04.24-ний өдрийн 391 дүгээр шийдвэрээр Дархан сумын 3 дугаар багт байрлах, ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр талийгаач Занабазарын Мыг тогтоож, Г.Мын нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Ц.Н, М.Ш, М.Т, М.Мнарыг З.Мын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг өвлөгч нарт олгохыг даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус шийдвэрийг шүүхийн 2008.05.12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж, хүчингүй болгосон.

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2008.10.17-ны өдрийн 391-А дугаар шийдвэрээр Ц.Н, төрсөн хүүхдүүд М.Ш, М.Т, М.Мөнхнаран, төрүүлсэн эх Д.Д нарыг нас барагч З.Мын хууль ёсны өвлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2009.01.21-ний өдрийн 04 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

 

Мөн тус шүүхийн 2009.03.04-ний өдрийн 228 дугаар шийдвэрээр Ц.Н, М.Т, М.Ш, М.Мөнхнаран, Д.Д нарыг талийгаач З.Мын хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Д.Н, М.Ш, М.Т, М.Мнарын ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2009.12.09-ний өдрийн 109 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

Харин Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.12.14-ний өдрийн 27 дугаар тогтоолоор Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009.03.04-ний өдрийн 228 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2009.12.09-ний өдрийн 109 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж, тус шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.26-ны өдрийн 383 дугаартай шүүгчийн захирамжаар М.Ш, М.Т нарын З.М, Г.М нарт холбогдуулан гаргасан З.М-н хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн Ү-2003******дугаарт бүртгэгдсэн ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Мөн тус шүүхийн 2010.02.24-ний өдрийн 374 дүгээр шийдвэрээр маргаан ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр Г.Мыг тогтоож шийдвэрлэснийг Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2010.04.14-ний өдрийн 40 дугаартай магадлалаар тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Гын нэр дээр бүртгэгдсэн бүртгэл болон гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Г.Мыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрт өөрчлөлт оруулсан бөгөөд Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 485 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, уг хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу хариуцагч Г.М нь маргаан бүхий ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, 2011.08.24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авчээ.

 

          Хариуцагч Г.Мыг өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хаадууд” ХХК-ийн захирлын 1998 оны 05 сарын 03-ны өдрийн 2/5 тоот тушаалаар Г.Мыг тус компанийн захирлаар томилж, хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах эрхийг олгосон нь тогтоогдож байна гэж дүгнэсэн бөгөөд энэхүү өмчлөгчөөр тогтоогдох үндэслэл болсон 1998 оны 05 сарын 03-ны өдрийн 2/5 тоот тушаалыг Сум дундын 7 дугаар шүүхийн 2015.04.20-ны өдрийн 364 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2015.10.20-ны өдрийн 815 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна.

 

          Харин Улсын дээд шүүхийн 2016.01.12-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор хариуцагч Г.Мыг маргаан бүхий ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр тогтоосон Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010.02.24-ний өдрийн 374 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2010.04.14-ний өдрийн 40 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 485 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж, тус тус хүчингүй болгон хэргийг ердийн журмаар дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

 

          Ингээд Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.18-ны өдрийн 464 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.М нь Ж.Г, Ц.Н нарт холбогдуулан гаргасан Дархан сумын 3 дугаар багт байрлах 1141 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2003******дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

          Дээрх шүүхийн шийдвэрүүдээс дүгнэхэд маргаан бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003******дугаарт бүртгэгдсэн ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна.

 

          Иймд дээр дурдсан нөхцөл байдлын улмаас Ж.Гын өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож, хариуцагч Г.Мын нэр дээр бүртгэл хийхийг даалгасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд нэгэнт хүчингүй болсон байх тул маргаан бүхий ацетелины үйлдвэрийн барилга нэхэмжлэгч Ж.Гад шилжсэн анхны үйл баримт буюу 2007.06.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.Г нь Ц.Н-тай харилцан тохиролцож, хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг авсны үндсэн дээр 2007.06.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Н, М.Ш, М.Т, М.Мнар нь Ү-2003******дугаарт бүртгэлтэй, 2006.11.03-ны өдрийн өмчлэх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр өмчлөгч болсон Дархан-Уул аймгийн, Дархан сумын 3 дугаар багт байрлах 1141 м.кв, тоосгон материалтай, өнгө үзэмж дунд зэргийн, дунд зэргийн эдэлгээтэй, цаашид засвар үйлчилгээ хийх шаардлагатай, ацетелины үйлдвэрийн барилгыг, 4437,75 м.кв газрын хамт 150,000,000 төгрөгөөр худалдан авч үнийг төлөх, Ц.Н нь өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн байх бөгөөд гэрээний үнийн дүнг 75,000,000 төгрөгөөр бичгийн хэлбэрт буулгасан нь татвар төлөх хэмжээгээ бууруулах зорилготой байжээ.

Ц.Н нь худалдах, худалдан авах гэрээний дагуу Ж.Гад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн, Дархан сумын 3 дугаар багт байрлах 1141 м.кв ацетелины үйлдвэрийн барилгыг, 4437,75 м.кв газрын хамт шилжүүлэн өгсөн байх ба, Иргэний хуулийн 109 дугаар зүйл, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Ж.Г нь улсын бүртгэлд бүртгүүлснээр 2007.06.22-ны өдөр тус эд хөрөнгийн өмчлөгч болж, Ц.Н, М.Ш, М.Т, М.Мнарын өмчлөх эрх дуусгавар болсон байна.

                                                  

Маргаан бүхий дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үедээ гэрээний 8 дугаар зүйлд зааснаар бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй, Иргэний хуулийн 251, 252 дугаар зүйлд зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Г нь ПИХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа  2007.08.22-ны өдөр ПИХХК-ийн нэрээр Монгол шуудан банкнаас 250,000,000 төгрөгийг сарын 1,8%, жилийн 21.6%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, ацетелины үйлдвэрийн барилга, байгууламж худалдан авах зориулалтаар зээлж авсан, зээлийн барьцаанд мөн өдрийн барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн, Дархан сумын 3 дугаар багт байрлах 1141 м.кв ацетелины үйлдвэрийн барилгыг, 4437,75 м.кв газрын хамт барьцаалсан, худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлийн 250,000,000 төгрөгөөс 150,000,000 төгрөгийг Ц.Н-д шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Ж.Г нь гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг Ц.Нд шилжүүлсэн тухай бичгийн баримтгүй байх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгчээс энэ тухай баримт гаргуулахаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан боловч нэхэмжлэгч тал “...уг нь баримт байсан боловч тухайн үед олон газарт өргөдөл гомдол өгөөд явсан, аль хэрэгт нь өгснөө мэдэхгүй, хайгаад олохгүй байна...” гэсэн утга бүхий тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.

 

Тиймээс шүүх нэхэмжлэгч талын тайлбар, гэрч М.Т, М.Ш нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Ж.Г нь худалдах, худалдан авах гэрээний дагуу Ц.Н-д 150,000,000 төгрөгийг тухайн үедээ шилжүүлсэн байна гэж дүгнэсэн бөгөөд гэрээний тал болох Ц.Н нь 2012.10.12-ны өдөр нас барж, уг маргаанд гэрчээр асуугдах боломжгүй болжээ.

 

Дурдсан үйл баримтууд нь нэхэмжлэгч талын тайлбар, 2007.06.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ц.Н, түүний хүүхдүүдийн нэр дээрх 2006.11.03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Ж.Гын нэр дээрх 2007.06.22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрч М.Ш, М.Т нарын мэдүүлэг, 2007.08.22-ны өдрийн зээлийн гэрээ, шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018.05.31-ний өдрийн 998 тоот албан бичиг, түүний хавсралт болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн баримтууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.10.14-ний өдрийн Ц.Нгийн нас барсны бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдсон.

 

Иймд шүүх Ж.Г болон Ц.Н нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцэж байна гэж үзсэн бөгөөд хууль болон гэрээний дагуу Ц.Н нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Гын өмчлөлд шилжүүлж, Ж.Г нь хэлэлцэн тохирсон үнийг Ц.Нд төлөх үүргээ хэн аль нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлжээ.

 

Ж.Г нь маргаан бүхий ацетелины үйлдвэрийн барилгыг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байх бөгөөд тус хөрөнгө нь бусдын барьцаанд байгаа, тэрээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2008.10.23-ны өдрийн 1098 тоот шийдвэрээр ПИХХК /захирал Ж.Г/-аас зээлийн төлбөрт нийт 300,814,914 төгрөгийг гаргуулж Монгол шуудан төв банкинд олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ацетелины үйлдвэрийн барилга байгууламж, сууриглагдсан тоног төхөөрөмж болон газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, уг шийдвэр хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэн өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь нэхэмжлэгч талын тайлбар, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн материал, шийдвэр гүйцэтгэлийн холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

 

          Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Гыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Дархан-Уул аймгийн, Дархан сумын 3 дугаар багт байрлах 1141 м.кв ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Уг шаардлага гэрээний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй өмчийн маргаан байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Гыг маргаан бүхий ацетелины үйлдвэрийн өмчлөгчөөр тогтоож байгаатай холбогдуулан Г.Мыг Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003******дугаарт бүртгэгдсэн, 1141 м.кв талбайтай, ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл болон 2011.08.24-ний өдрийн 000131446 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.6-д заасантай нийцнэ.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн талаар.                                                                            

 

Хариуцагч Г.М нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Ж.Гын нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа, улсын бүртгэлийн газрын 2011.11.18-ны өдрийн илтгэх хуудсаар Ц.Нгаас Ж.Гад шилжсэн улсын бүртгэл эргэлзээтэй гэдэг нь харагддаг, миний өмчлөх эрх хэвээрээ гэж тайлбарлан захиргааны шүүхийн шийдвэрүүд, 2011.11.18-ны өдрийн илтгэх хуудас болон эрүүгийн хэргийн тогтоол, бусад баримтыг үндэслэж байна.

 

Харин 2011.11.18-ны өдрийн илтгэх хуудас болон эрүүгийн хэргийн тогтоол нь уг маргаанд хамааралгүй байх бөгөөд, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013.06.10-ны өдрийн 107 дугаар тогтоолоор Ж.Гын нэхэмжлэлтэй хэргийг хянаад 2001.10.28-ны өдрийн З.Мг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, түүнд олгосон улсын бүртгэлийн 2003001920 дугаар бүхий ацетелины үйлдвэрийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2003.04.10-ны өдрийн З.Мгаас бэлэглэлийн гэрээгээр Г.Мд шилжүүлсэн бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Энэхүү тогтоолын үндэслэлд Ж.Г нь 2007.06.18-ны өдрийн гэрээний дагуу ацетелины үйлдвэрийн барилгыг худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан уг эд хөрөнгийн өмчлөлийн талаар үүссэн маргааныг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010.02.24-ний өдрийн 374 дүгээр шийдвэр, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2010.04.14-ний өдрийн 40 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2010.06.22-ны өдрийн 485 дугаар тогтоолоор Г.Мыг өмчлөгч болохыг тогтоож, Ж.Гын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон шийдвэрүүд хожим буюу Улсын дээд шүүхийн 2016.01.12-ны өдрийн 15 дугаар тогтоолоор нэгэнт хүчингүй болсон бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013.06.10-ны өдрийн 107 дугаар тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн, уг шийдвэрээр хариуцагч Г.Мыг маргаан бүхий ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгч гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, 106.3-т зааснаар ийнхүү шаардсанаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй бөгөөд хариуцагч Г.Мөнхнайрамдлын хувьд маргаан бүхий Дархан-Уул аймгийн, Дархан сумын 3 дугаар багт байрлах 1141 м.кв ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгч биш, түүний ямар эрх зөрчигдсөн хэвээр байгаа нь ойлгомжгүй, харин шүүх нэгэнт нэхэмжлэгч Ж.Гыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна гэж үзсэн, тэрээр маргаан бүхий ацетелины үйлдвэрийг хууль бусаар эзэмшиж, ашиглан хариуцагч Г.Мөнхнайрамдлын эрхийг зөрчсөн үйлдэл тогтоогдсонгүй.

 

Иймд хариуцагч Г.Мын гаргасан нэхэмжлэгч Ж.Гын хууль бус эзэмшлээс маргаан бүхий ацетелины үйлдвэрийн барилга байгууламж, суурилагдсан тоног төхөөрөмжийн хамтаар чөлөөлүүлэх сөрөг шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

3.Бие даасан шаардлагын талаар.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Д.Д, түүний төлөөлөгч нь 228 дугаар шийдвэр, 11 дүгээр тогтоолыг үндэслэн өөрийгөө маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өв залгамжлагч гэж үзэн, өөрийнх нь зөвшөөрлийг авалгүй Ц.Н, түүний хүүхдүүд Ж.Гад эд хөрөнгийг зарсан нь хууль бус, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна.

 

Зохигчдын маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө болох ацетелины үйлдвэрийн барилгын талаар гарсан шийдвэрүүдийн талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж шүүх нэгэнт дүгнэсэн болно.

 

Дурдсан шийдвэрүүдийн нэг болох Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2008.05.12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоос үзвэл тус шүүхийн 2006.04.24-ний өдрийн 391 дүгээр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг Д.Д өөрөө гаргасан байх бөгөөд шүүх түүний хүсэлтийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр буцаасан, Д.Д нь энэ үед эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн байх боловч эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд хэдийгээр гуравдагч этгээд нь ийнхүү шаардах эрхтэй боловч шүүх 2007.06.18-ны өдрийн Ж.Г, Ц.Н нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нэгэнт хүчин төгөлдөр гэрээ байна гэж дээр дүгнэсэн болно.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн агуулга нь бүр анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй, алдаа мадаг бүхий хэлцэл байхыг шаардах бөгөөд 2007.06.18-ны өдрийн Ж.Г, Ц.Н нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдэх цаг хугацаанд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн, ямар нэгэн маргаантай үйл баримт байгаагүй байна.

 

Иймд Д.Дгийн гаргасан 2007.06.18-ны өдрийн Ж.Г, Ц.Н нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах бие даасан шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх 2018.12.20-ны өдрийн 5579 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Дг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж, түүний төлөх тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулжээ.

 

Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Д нь тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар 2007.06.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн болох 75,000,000 төгрөгөөс тооцож, 532,950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг Д.Дгээс нөхөн гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

 

Мөн хариуцагч Г.М нь сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 63.1.6-д заасантай нийцэхгүй, тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнэ буюу 2007.06.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн болох 75,000,000 төгрөгөөс тооцож, дутуу төлсөн 462,750 /70,200 + 462,750 = 532,950/ төгрөгийн тэмдэгтийн хураамжийг Г.Мөнхнайрамдлаас нөхөн гаргуулж улсын төсөвт оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ж.Гыг Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003******дугаарт бүртгэгдсэн, 1141 м.кв талбайтай, ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр тогтоосугай.

 

2.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.6-д зааснаар Г.Мыг Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003******дугаарт бүртгэгдсэн, 1141 м.кв талбайтай, ацетелины үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл болон 2011.08.24-ний өдрийн 000131446 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Ж.Гыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

3.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Гад холбогдох хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003******дугаарт бүртгэгдсэн, 1141 м.кв талбайтай, ацетелины үйлдвэрийн барилгыг чөлөөлүүлэх тухай хариуцагч Г.М-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч Ж.Гад холбогдох 2007.06.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1, Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 58 дугаар зүйлийн 58.1, 60 äóãààð ç¿éëèéí 60.1, 56 äóãààð ç¿éëèéí 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, 63.1.4, 63.1.6-д тус тус çààñíààð íýõýìæëýã÷ Ж.Гаас òýìäýãòèéí õóðààìæèä òºëñºí 532,950 төгрөг, хариуцагч Г.М-с сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.М-с 462,750 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Дгээс 532,950 төрөгийг тус тус нөхөн гаргуулж, улсын төсөвт оруулж, хариуцагч Г.М-с 532,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Гад олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Т.ЭНХТУЯА