Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2019/01226

 

 

 

 

 2019 оны 05 сарын 27 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2019/01226

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан, 30 дугаар байр, 8 тоотод оршин суух, Боржигон овогт******* /рд:ЧИ74111014/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дүнжингарав гудамж, Женерал таун, 201-3 тоотод оршин суух, Чонос овогт******* /рд:ЧГ81123061/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 99 018 975 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг /ШТЭҮД-2212/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарсанаа, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч******* /ШТЭҮД-2065/, гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч миний бие 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ2017/04/03 зээлийн болон БГ2017/04/03 барьцааны гэрээ байгуулж, хариуцагч*******д 380 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч нь зээл авсан өдрөөсөө зээл болон хүүгийн төлбөрийг хугацаандаа төлж байгаагүй ба 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн хугацаа дууссан. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 68 468 400 төгрөгийг гаргуулж, уг шаардлагыг Ү2202023654 эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахаар анх шүүхэд гаргасан. Дээрх гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь 149 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй үлдсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10 сарын хугацаатай сунгасан ба үндсэн төлбөрт 54 244 194 төгрөг, хүүд 23 691 000 төгрөг төлөгдсөн байна. Мөн хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 10 сарын хугацаатайгаар ЗГ2017/04/03 тоот зээлийн гэрээг сунгасан ба өнөөдрийн байдлаар 94 755 000 төгрөгийн үндсэн үлдэгдэлтэй байна. Хариуцагч дээрх зээлийн гэрээнүүдээс өнөөдрийн байдлаар үндсэн төлбөрт 285 244 194 төгрөг, зээлийн хүүд 89 523 333 төгрөг төлж гурван барьцаа хөрөнгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр суллан авсан. нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үүрэгт 94 755 000 төгрөг, хүүд 4 263 975 төгрөг, нийт 99 018 975 төгрөгийг өр төлбөртэй байгаа ба үүнийг өнөөдрийг хүртэл төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч*******тэй 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ЗНГ2017/04/03 дугаарт зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 99 018 975 төгрөгийг гаргуулж, уг шаардлагыг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол /15140/, Л.Лааганы гудамж, 63а байр, 71 тоот, 62,92 м.кв талбайтай, БГ2017/04/03 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан, 66 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү. Нэхэмжлэгч хариуцагч тал хоорондоо харилцан тохирч үл хөдлөх барьцаа хөрөнгийг үл хөдлөх хөрөнгийн тухай хуулиар өөрчлөх, солих боломжтой. Тиймээс нэхэмжлэгч, хариуцагч харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гурван байрыг чөлөөлж оронд нь сүүлд гаргаж өгсөн хоёр байрыг барьцаалсан. Нэхэмжлэлийн шаардлагаасаа Баянзүрх дүүргийн 48 байрны 17 тоот 30 м.кв талбай бүхий байраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж, энэхүү шаардлагаар нэхэмжлэлийн шаардлага багасгаж байна” гэв.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В.Одхүү миний бие иргэнөөс 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 8 сарын хугацаатай зээл авсан нь үнэн. Уг нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахад татгалзах зүйлгүй. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл зээлдэгч тал ямар нэг төлбөр, зээлийн хүү, үндсэн зээлээс төлж чадаагүй. В.Одхүү, хоёр бол танилууд.гийн дүү н.Лхагвасүрэн зээл авмаар байна гэж зээл олгогчид хандаж,*******тэй уулзуулсан. Энэ хүнд зээл өгчих, барьцаа хөрөнгөтэй гэхэд би зээл өгөхгүй, харин чи өөрөө авбал ав гэсэн. Үүний дагуу*******өөс зээл авсан. Зээл авахдаа н.Лхагвасүрэн өөрийн ахгийн байрыг барьцаанд тавихаар*******д итгэмжлэл олгож зээл авхуулсан. Зээлийн үлдсэн төлбөр ньгийн байранд ногдох хэсэг үлдэж байгаа. Бусад зээлүүд төлөгдөж, барьцаа чөлөөлөгдсөн.******* хэдийгээр хариуцагч ч гэсэн хоёр хүний дунд хохирч үлдэж байгаа. Нөгөө талаас харвал өөрийн дүү н.Лхагвасүрэнтэйгээ нийлж*******г мэхлэх гээд байна уу гэх үйлдэл харагдаж байна. Анх өөрсдөө зөвшөөрч байраа барьцаанд тавьж, мөнгийггийн дүү н.Лхагвасүрэн нь хэрэглэчхээд одоо н.Лхагвасүрэн нь зээлээ төлж чадахгүй болоод ирэнгүүт бид төлөхгүй, хуурамч итгэмжлэл байсан гэх зүйлийг яриад байна. Энэ мөнгийг Г.Сүрэнгийн дүү н.Лхагвасүрэн авч хэрэглэсэн, н.Лхагвасүрэн нэг ч төгрөг өгөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв. 

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Сүрэн шүүхэд гаргасан шаардлага болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлж байгааг тооцож үзэхэд тодорхой хэмжээний зөрүү гардаг. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар*******гээсөд төлсөн, хавтаст хэрэгт авагдсан эргэн төлөлтийн нөхцөл байдлыг харахад 391 545 195 төгрөг төлөгдсөн байдалтай харагддаг. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч талгийн байртай холбоотой авсан, өгсөн мөнгөний асуудалд маргахгүй байгаа. Шүүхэд нэмэлтээр гаргаж өгсөн нотлох баримтаас харвал 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан. Гэхдээ 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нэмэлтээр байгуулсан гэрээнд нэмэлтээр хоёр барьцааны хөрөнгийг нэмж бичээд, зөвхөнгийн байрыг үлдээж байна. Нэхэмжлэгч тал яагаад зөвхөнд холбогдох байрыг шаардаад байгаа юм. Мөн зээлийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 сарын хугацаатай сунгасан. Тэгэхээр уг гэрээ нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ дуусгавар болсон. Зээлийн гэрээнээс харахад 9 сар үндсэн зээлээс чөлөөлсөн байх хүүгийн асуудал яригдана. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэхдээ 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 94 755 000 төгрөгийн шаардлага гаргахдаа сүүлд байгуулсан гэрээг үндэслэсэн атал нэхэмжлэлийн шаардлагадаа 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дунд байгуулсан гэрээгээ цуцлах гээд байгаа юм шиг ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг цуцлах гээд байна уу эсхүл 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээг цуцлах гээд байна уу. Гэрээг цуцалж байгаа үндэслэл нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар хэрэгт хавсаргаж өгсөн нотлох баримтууд хоорондоо илэрхий зөрүүтэй байна. Бие даасан шаардлагын тухайд: 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр миний хүү ньББСБ ХХК-иас 4 500 000 төгрөгийн зээл авч түүний барьцаанд маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааган гудамж, 63а байр, 71 тоот орон сууцыг тавьсан. Энэхүү зээлийн гэрээнд миний бие хамтран зээлдэгчээр орсон. Ингээд уг зээлийн гэрээний хугацаа дуусахад бид зээлээ төлж чадаагүйн улмаас хамаатны дүү болох А.Лхагвасүрэнд хандаж түр хугацаагаар мөнгө зээлэх арга байна уу гэхэд тэрээр надад мөнгө байхгүй, гэхдээ би таныг мөнгө зээлдэг нэг хүнтэй танилцуулъя гээд******* дээр дагуулж очсон.******* нь хувьдаа нэг ББСБ ажиллуулдаг хүн байсан бөгөөд өөрийн төрөлдөө итгэж*******гээрББСБ ХХК-иас авсан зээл, зээлийн хүү болох 4 816 665 төгрөгийг зээлж байгаа учраас миний бие ихэд баярлаж байсан юм.******* нь би танд 4 816 665 төгрөгийг зээлж байгаа учраас та надад байрныхаа гэрчилгээг үлдээх ёстой, харин таны надад төлөх мөнгийг А.Лхагвасүрэн бид хоёр хоорондоо тохиролцоод зохицуулчихна гэж хэлж байсан. Би ойлгохдоо манай хамаатан А.Лхагвасүрэн мөнгөтэй болонгуутаа*******д миний түүнээс зээлсэн 4 816 665 төгрөгийг төлөх юм байна тэр болтол зээлийн барьцаанд байраа үлдээж байгаа юм байна гэж бодоод түүнд итгэсэн. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр******* ньын зээлийг гар утаснаасаа төлөнгүүтээ намайг ажлынхаа хажууд байдаг нотариат руу дагуулж орсон. Ингээд нотариат дээр таны байрыг зээлсэн мөнгөнийхөө оронд авч үлдэж байгаа гэсэн баримт хийлгүүлж нотариатаар батлуулах хэрэгтэй гэж тайлбарласан. Дараа нь намайг нэг цаасан дээр та гарын үсэг зурчих гэж хэлсэн. Би тэр цаасан дээр юу гэж бичигдсэн байсныг уншилгүйгээр баярласан сэтгэлээрээ шууд л гарын үсэг зурчихсан. Ингээд би*******д байраа барьцаанд тавьж байна гэж бодоод итгэмжлэл хийж өгсөн байснаа сүүлд шүүхэд гуравдагч этгээдээр татагдахдаа л ойлгож мэдсэн.*******д итгэмжлэл хийж өгсний дараа 2017 оны 4 дүгээр сарын 10-нд тэрээр миний байрыг барьцаанд тавьжөөс зээл авсан байжээ. Миний хувьд гэдэг хүнийг огт танихгүй бөгөөд түүнээс нэг төгрөг ч зээлж аваагүй*******гийн зээлснээс ч мөнгө аваагүй. Дээрх бүхнээс харахад миний бие*******д итгэмжлэл хийж өгсөн нь түүнд баярлан хамаатандаа итгэж байраа барьцаанд тавьж байна гэж андууран ноцтой төөрөгдсөн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” гэж заасны дагуу миний бие*******д захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэл өгөхдөө байраа барьцаанд тавьж байна гэж ойлгосон учраас уг итгэмжлэл нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болж байгаа юм. Энэ нөхцөл байдлыг шүүгч харгалзан үзэж 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийнгээс*******д Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааган гудамж, 63а байр, 71 тоот орон сууцыг зээлийн барьцаанд тавиулах эрх олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож, түүнийг үндэслэн зээлийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь*******д олгосон итгэмжлэлийн дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээг Иргэний хуулийн үл хөдлөх эд хөрөнгө болон барьцааны тухай хуульд нийцүүлэн барьцаанд авч Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Дээрх итгэмжлэл нь хуульд заасан худалдах, бэлэглэх, барьцаах зэрэг бүх шаардлага, хэлбэрийг хангасан байсан. Төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгосон байсан учир бид үүнийг үндэслэж барьцаанд авсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд Хэлцэл гэдэг нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Мөн хуулийн 64 дүгээр зүйлд төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан. Нэгэнт бичгээр олгосон барьцаа хөрөнгийг хуульд заасан үндэслэлээр барьцаалсан. Хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Итгэмжлэлд ямар нэгэн байдлаар оролцоогүй чийн эрх ашиг хөндөгдөж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч*******д зээлийн гэрээний дагуу мөнгө зээлүүлсэн. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэгт зааснаар барьцааны эд хөрөнгө нь бусдын эд хөрөнгө байж болно гэж заасан. Тэгэхээр барьцааны зүйл бусдын эд хөрөнгө байгаа тохиолдолд түүнийг захиран зарцуулах эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр тодорхой үйлдэл хийх эрхийг олж авсан байхыг шаардсан. Ингээд үзвэл******* ньгээс хуульд заасны дагуу Чингэлтэй дүүргийн 6-р хороо 6 хороолол, 63А байрны 71 тоот байрыг захиран зарцуулах, худалдах, арилжих, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээний барьцааны барьцаалбарт гарын үсэг зурах эрхийг бүрэн олгож, энэхүү итгэмжлэлийн хугацаа нэг жилийн хугацаанд хүчинтэй гэж заагаад, итгэмжлэлийн агуулгыг уншиж танилцуулсан ба итгэмжлэлийн үр дагавар ойлгон, бусдын шахалт дарамтгүйгээр хүсэл зоригоо илэрхийлсэн болно гэж нотариатын тамга тэмдэгтэйгээр авчирсан. Энэхүү итгэмжлэл нь хуульд заасан төлөөлөх бүрэн эрхийг хангасан байсан учраас энэхүү итгэмжлэлийг хууль зүйн хувьд үнэн зөв гэдэгт итгэхээс өөр ямар ч арга байхгүй. Тиймээс энэхүү итгэмжлэлийг үндэслэн байгуулсан барьцааны гэрээ, мөн адил хуулийн адил хүчин төгөлдөр. Улсын бүртгэлд бүртгэгдсэн бичгээр байгуулагдсан, хуульд заасан шаардлагыг бүхэлд нь хангасан. Тэгэхээр талуудын хооронд төөрөгдөж байгаа, хууртсан гэх зүйлийг мэдэх боломж байхгүй. Ноцтой төөрөгдөл гэдгийг хоёр төрлөөр авч үздэг. Үүнд нэгд: Утга санааны хувьд төөрөгдсөн. Утга санааны хувьд төөрөгдөнө гэдэг нь харь үг хэллэг хэрэглэх, мэргэжлийн үг хэллэг агуулсан байхыг шаардана. Гэтэл дээрх итгэмжлэлд харь үг болон мэргэжлийн үг хэллэг хэрэглэсэн байдал харагддаггүй. Хоёрт: Агуулгын хувьд төөрөгдсөн. Агуулгын хувьд төөрөгдөнө гэдэг нь хүсэл зоригоо илэрхийлэгчид уншиж танилцуулахгүйгээр шууд гарын үсэг зуруулсан эсхүл буруу утга санаанд ташаарч ойлгон гарын үсэг зурсан байхыг ойлгодог. Гэтэл итгэмжлэлд нотариатч энэхүү үйлдлийг хэн нэгний дарамт шахалтгүй үйлдсэн болохыг тайлбарлаж өгөөд, дор нь бичгээр үйлдсэн байна. Нотариатч, хувь хүн хоёрын хооронд болсон үйл явдлыг гуравдагч этгээд тайлбарлахдаа тайлбарлаж өгөөгүй гэдэг боловч тайлбарлаж өгсөн эсэхийг нотлох баримт байхгүй. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар үйлчлүүлэгчид эрх үүргийг нь тайлбарлан, өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулж байгаа эсэхийг тодруулан хууль, эрхзүйн үр дагаврыг тайлбарлан зөвлөгөө өгөх нь нотариатчийн үүрэг. Үүний дагуу нотариатч итгэмжлэлийг хийсэн. Энэхүү итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол нотариатчийн үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргах ёстой боловч гаргасан зүйл байдаггүй. энэ талаар хохиролтой гэж үзвэл нотариатын буруутай үйлдлийн улмаас хохирол учруулж, үүнийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй. Бидний зүгээс хүчин төгөлдөр итгэмжлэлийг үндэслэн дээрх барьцааны гэрээг байгуулсан. Уг итгэмжлэлд заавал нотариатын шаардлага тавьж буй гол шалтгаан нь хүсэл зоригоо илэрхийлэгчийн жинхэнэ хүсэл мөн эсэхийг шүүх тогтоох арга хэрэгсэл болдог. Тэр ч утгаараа хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр гараагүй байгаа учраас түүнийг хүчин төгөлдөр итгэмжлэл дээр хийсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээд төөрөгдсөн, барьцаанд тавьсан гэж ойлгосон гэнэ. Анх Банк бусад санхүүгийн байгууллагын барьцаанд байж байгаад н.Лхагвасүрэн,******* хоёроор чөлөөлүүлж авсан үйл явдал болсон. Барьцаанд эд хөрөнгө тавихад ямар үйл явдал болдог гэдгийг гуай мэднэ, дахиад барьцаанд авч байгаа, итгэмжлэл өгч байгаа талаар бичиг үсэг тайлагдсан хүн уншаад гарын үсэг зурсан үйл явдал болсон. Хуурч мэхэлсэн үйлдэл огт байхгүй. Энэхүү тайлбаруудаас харахад энэхүү үйлдэлд*******г буруутгах зорилготой юм шиг харагдаж байна” гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч нь анх шүүхэд хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68 468 400 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийггийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааган гудамж, 63а байр, 71 тоот орон сууцаар хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 79 906 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн боловч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд*******тэй 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 99 018 975 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааган гудамж, 63а байрны 71 тоот 62.92 м.кв талбайтай БГ2017/04/03 тоот барьцааны гэрээгээр 66 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө болон Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 48 дугаар байрны 17 тоот 30 м.кв талбайтай БГ2017/04/03 тоот барьцааны гэрээгээр 40 595 000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус хангуулахаар нэмэгдүүлж, улсын тэмдэгтийн хураамжид нийт 723 244,88 төгрөгийг төлж, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зөвхөн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааган гудамж, 63а байр, 71 тоот орон сууцаар хангуулахаар нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа багасгасан байна.

 

            Хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, шүүхийн хэлэлцүүлэгт “...В.Одхүү миний бие иргэнөөс 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 8 сарын хугацаатай зээл авсан нь үнэн. Уг нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахад татгалзах зүйлгүй. ... н.Лхагвасүрэн өөрийн ахгийн байрыг барьцаанд тавихаар*******д итгэмжлэл олгож зээл авхуулсан. Одоо зээлийн төлбөрөөсгийн байранд ногдох хэсэг үлдсэн, бусад зээлүүд төлөгдөж, барьцаа чөлөөлөгдсөн. Анх өөрсдөө зөвшөөрч байраа барьцаанд тавьж, мөнгийггийн дүү н.Лхагвасүрэн нь хэрэглэчхээд одоо н.Лхагвасүрэн нь зээлээ төлж чадахгүй болоод ирэнгүүт бид төлөхгүй, хуурамч итгэмжлэл байсан гэх зүйлийг яриад байна. Энэ мөнгийг Г.Сүрэнгийн дүү н.Лхагвасүрэн авч хэрэглэсэн, н.Лхагвасүрэн нэг ч төгрөг өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарласан.

 

Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түүнийг үндэслэн хийгдсэн зээлийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бие даасан шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар буюу нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний өөрт холбогдох хэсгийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бусд тооцуулах гэснийг 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэж өөрчилжээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэв.

            

            Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 99 018 975 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч******* нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ2017/04/03 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 380 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, 30 хоногт 2 хувийн хүүтэй, 0.40 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор талууд харилцан тохиролцжээ.  

 

            Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх болон хуулийн шаардлага хангасан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хариуцагч нь зээл авсан өдрөөсөө зээл болон хүүгийн төлбөрийг хугацаандаа төлж байгаагүй ба 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн хугацаа дууссан. Иймд зээлийн гэрээг цуцалж, нийт 68 468 400 төгрөгийг гаргуулахаар анх шаардсан. Дээрх гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь 149 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй үлдсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10 сарын хугацаатай сунгасан, үндсэн төлбөрт 54 244 194 төгрөг, хүүд 23 691 000 төгрөг төлөгдсөн, мөн хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 10 сарын хугацаатайгаар ЗГ2017/04/03 тоот зээлийн гэрээг сунгасан ба тул өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үүрэгт 94 755 000 төгрөг, хүүд 4 263 975 төгрөг, нийт 99 018 975 төгрөг гаргуулна” гэж тайлбарлан, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн нэмэлт гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн нэмэлт гэрээг тус тус хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 

 

            Зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээ 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэгэнт дуусгавар болсон байхад нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээ цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байхаас гадна талууд 2018 оны 01 дүгээр сарын 22, 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулсныг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үргэлжлэл гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх ба энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд зээлдүүлэгч хүү шаардах эрхээ алдахаар зохицуулсан тул гэрээний хугацааг талууд сунгаагүй тохиолдолд нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.

 

            Мөн зээлийн гэрээний 1.3-т нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс 0.40 хувиар тооцохоор заасан нь иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй харин банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний зохицуулалт тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй, гэрээгээр анз тохиролцоогүй байна.

 

Иймд шүүх дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гүйцэтгэгдээгүй үүрэгт 66 500 000 төгрөг, зээлийн хүү 1 640 333 төгрөг, нийт 68 140 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгчөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 878 642 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр БГ2017/04/03 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2202023654 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийндугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 62б-77 тоот хаягт байрлах 84 м.кв,  улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 62б20 тоот хаягт байрлах, 63.84 м.кв, улсын бүртгэлийн Ү-2205064850 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 62б-54 тоот хаягт байрлах, 62.36 м.кв, улсын бүртгэлийн Ү-2205064846 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 62б байрны зоорины давхрын 8 тоот хаягт байрлах, 18 м.кв,  улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хилчдийн гудамжны 27 дугаар байрны 23 тоот хаягт байрлах 48.43 м.кв, улсын бүртгэлийн Ү-2204006797 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 48-17 тоот хаягт байрлах 30 м.кв үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үлдсэн гурван барьцааг суллаж оронд нь 220301294 улсын бүртгэлийн дугаартай газар, 2203040372 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, гуравдагч этгээдийн маргаан бүхий Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 6 хороолол, Лааганы гудамж 63 байрны 71 тоот 62 мкв байрыг тус тус барьцаанд үлдээсэн. Гэвч дээрх зээлийн гэрээний үүргийг зөвхөн гуравдагч этгээдийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулна” гэж тайларласан.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагаа “...өөрийн хүүт Банк бус санхүүгийн байгууллагаас 4 500 000 төгрөгийн зээл авч өгсөн. Зээлийг хугацаандаа төлж чадалгүй 4 816 665 төгрөгийг төлүүлэхийн тулд*******тэй уулзаж,******* өөрийн данснаас 4 816 665 төгрөгийг Банк бус санхүүгийн байгууллагын дансанд шилжүүлж зээлийг хаасны хариуд маргаж буй орон сууцыг барьцаанд авч, нотариат орж батлуулах ёстой гэсэн. нотариат орж, байраа барьцаанд тавьж байна гэж бодон итгэмжлэл хийж өгсөн. тухайн үед итгэмжлэл гэх зүйлийг хараагүй,******* болон нотариатчийн аль аль нь итгэмжлэл гэх баримт хийгдэж, цааш барьцаанд тавигдах боломжтой баримт гэдгийг тайлбарлаж өгөөгүй учраас хэлцлийн агуулгын хувьд ноцтой төөрөгдсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасны дагуу хэлцэл хийгч этгээд хийсэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж үзэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, энэ хэлцлийн үндсэн дээр хийгдсэн 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний иргэнд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү” гэж тайлбарлан,  маргасан.

  

Талуудын хооронд байгуулагдсан дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж, улсын бүртгэлийн газарт гэрээг бүртгүүлсэн, хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангасан байх боловч дээрх гэрээг байгуулах эрх олгосон итгэмжлэлийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно”, 58.2.2-т “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” гэж тус тус заасан бөгөөд хавтаст хэргийн 29 дүгээр талд авагдсан ББСБ-ын Хаан банкны депозит дансны хуулгаар хариуцагч*******ын зээлийг хааж, 4 816 665 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул шүүхгийн “...миний бие зээлээ төлүүлсний хариуд*******д итгэмжлэл өгч, байраа барьцаанд тавьж байна гэж ойлгосон” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл нь хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрч, өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад барьцаалах итгэмжлэл олгосон болох нь тогтоогдож байна. 

 

Иймд дээрх үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөргээс Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааган гудамж, 63а байр, 71 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202023654 дугаар, 000433373 гэрчилгээтэй 62.92 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах, худалдах, бэлэглэх, арилжих, зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, лавлагаа авах, гэрээг бүртгүүлэх, хүлээн авах бүрэн эрхийг*******д олгосон итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэж, хүчин төгөлдөр бус гэж тооцож, дээрх итгэмжлэлийг үндэслэж хийгдсэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний С.Сүрэнгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2202023654 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгож, барьцаанаас чөлөөлөн,гийн бие даасан шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг зохигчдод хуваан хариуцуулах бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570 492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ 310 703 төгрөг төлөхөөс 723 244 төгрөг төлсөн тул илүү төлсөн 412 541 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох 498 651 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 140 400 төгрөг гаргууланд олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ч.Одхүүгээс 68 140 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баянмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 878 642 төгрөгт холбогдох хэсгийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөргээс В.Одхүүд олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, дээрх итгэмжлэлийг үндэслэж хийгдсэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний С.Сүрэнгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2202023654 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгож, барьцаанаас чөлөөлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 881 195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 412 541 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох 498 651 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 140 400 төгрөг гаргууланд тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНГӨНТУУЛ