Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2022/00938

 

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2022/00938

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дззргийн ** гудамж * тоот хаягт оршин суух Б* овгийн С.Б /НЫ */-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УМЭАЦЛид холбогдох

Ажлаас халсан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч С.Б,

хариуцагчийн төлөөлөгч О.Х,

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч С.Б хариуцагч УМЭАЦЛид холбогдуулан Малын их эмч, микологчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал нөхөн төлүүлэхээр шаарджээ.

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ Миний бие Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс 2021 оны 1 дүгээр сард нийтийн албанд томилогдох эрхээ 2 жилээр хасуулж, мөн торгуулийн ялаар шийтгэгдсэн. Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан болохоос төрд ажиллах эрхийг хасаагүй гэж ойлгож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 онд УМЭАЦЛид явуулсан албан бичигт С.Быг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ирүүлсэн. Энэхүү үндэслэл нь миний бие эрхэлж байсан хуучин албан тушаал Авилгын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг Нийтийн алба болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийтийн албан хамаарахгүй гэж үзэж байгаа. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ гэж заасан энэ байдлаас харахад миний хуучин эрхэлж байсан төв лабораторийн шинжээч эмчийн албан тушаал нь нийтийн албанд хамаарахгүй гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийг илт буруугаар ашиглаж төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халуулах, эрх зүйн байдлыг доройтуулсан мөн хуулийг илт буруугаар ашигласан төрийн үйлчилгээний албыг нийтийн алба гэж үзэн шийдвэр гаргасан. Тухайн үед би УМЭАЦЛид түр орлон гүйцэтгэгч Т.Тт энэхүү байдлыг тайлбарлан хуулийг буруу ашигласан халах үндэслэл болохгүй гэсэн боловч ялтан хүнтэй ажиллахгүй ажлаас чөлөөлж 2021 оны 12 сарын 08-ны өдрийн Б/48 дугаар тушаал гаргаж, ажлаас халсанд гомдолтой байгаа гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  С.Б эмч 2007 оноос хойш шинжлэгч эмчээр ажиллаж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас манай байгууллагын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Тт албан бичиг ирсэн байдаг бөгөөд үүний дагуу тушаал гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн тайлбарласан бид ялтан хүнтэй ажиллахгүй шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ гэх тайлбарыг хэлсэн. Захирлын зөвлөл буюу ерөнхий эмч ахалсан албаны дарга нарын хүрээнд энэ нийтийн албан тушаалтан биш шүүхийн шийдвэрийн үндэслэл нь ажлаас халах үндэслэл болохгүй эргэн албан тоот хүргүүлэх тухайн үед ковид-19 өвчний үе ажлын ачаалал ихтэй С.Б эмч гэхэд 2-3 хүний ажлыг давхар хийж байсан хүнд нөхцөлтэй байна гэсэн хариуг хэлсэн боловч захирал Т.Т нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ өөр тайлбар байхгүй гээд ажлаас халсан. Бидний үзэж байгаагаар Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, нийтийн алба болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт төрийн үйлчилгээний эмч нар нийтийн албан тушаалтанд хамаарахгүй гэх үзэл бодолтой байдаг. Тиймээс шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангавал бид ажилд нь эгүүлэн томилоход татгалзах зүйлгүй гэв.

3. Нэхэмжлэгч талаас Мал эмнэлгийн ерөнхий газрын албан 2022.01.17-ны өдрийн 01/96 албан тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.15-ны өдрийн 3/22010 дугаар албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.31-ний өдрийн 1/2220 тоот, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.31-ний өдрийн 128/ШЗ2022/1057 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, С.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,/хх-ийн 16-20, 41-44/

4. Хариуцагч талаас 2021.11.12-ны өдрийн Б/57 дугаар, 2021.10.20-ны өдрийн Б/53 дугаар, 2022.03.01-ний өдрийн Б/25 дугаар Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалууд, УМЭАЦЛийн Хөдөлмөрийн дотоод журам, УМЭАЦЛийн захирлын 2021.12.08-ны өдрийн Б/48 дугаар С.Быг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтуудыг ирүүлсэн./хх-ийн 14, 15, 26-40/

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний эрхэлж байсан төв лабораторийн шинжээч эмчийн албан тушаал нь нийтийн албанд хамаарахгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийг илт буруугаар ашиглаж төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халуулах, эрх зүйн байдлыг дордуулж, төрийн үйлчилгээний албыг нийтийн алба гэж үзэн шийдвэр гаргасан. Тухайн үед би УМЭАЦЛид түр орлон гүйцэтгэгч Т.Тт энэхүү байдлыг тайлбарлан хуулийг буруу ашигласан халах үндэслэл болохгүй гэсэн боловч ялтан хүнтэй ажиллахгүй ажлаас чөлөөлж 2021 оны 12 сарын 08-ны өдрийн Б/48 дугаар тушаал гаргаж, ажлаас халсанд гомдолтой байгаа. гэж тайлбарлав.

3. Хариуцагч тал тайлбарлахдаа Захирлын зөвлөл буюу ерөнхий эмч ахалсан албаны дарга нарын хүрээнд энэ нийтийн албан тушаалтан биш шүүхийн шийдвэрийн үндэслэл нь ажлаас халах үндэслэл болохгүй гэж тайлбарлажээ.

  1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар

зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.О нь 2020.07.02-ны өдрөөс Монос хүнс ХК-д цагийн ажилтнаар ажилд орж, ажиллах эхэлсэн байх ба улмаар гүйцэтгэх захирлын 2021 оны 08 сарын 02-ны өдрийн А/180 дугаар тушаалаар Ж.Оийг Хуурай хүнсний үйлдвэрийн савлагчаар дэвшүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын тушаалууд, нэхэмжлэгчийн нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-13, 24-25, 54/

 

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 сарын 12-ны өдрийн А/321 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3.12.3, Хөдөлмөрийн гэрээний 10.3.10, 10.3.11 дэх заалтуудыг баримтлан 2021 оны 10 сарын 09-ний өдөр үйлдвэрээс бүтээгдэхүүн хулгайлахад хамтарч байгаа нь зөрчил бүртгэх хуудас, камерын бичлэгээр нотлогдсон үндэслэл зааж Ж.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна./хх-ийн 24/

 

Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3-т /байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.12/ тушаалд заасан үндэслэлийг тохирсон байна.

Түүнчлэн ажил олгогч компани нь хөдөлмөрийн дотоод журмын 3.12.3-т заасан зөрчлийг гаргасан үндэслэлээр ажилтан Ж.Оийг ажлаас халсан гэж тайлбарлаж байх ба энэ зөрчил нь 2021 оны 10 сарын 09-ний өдрийн камерын бичлэг, гэрч Б.Оийн мэдүүлэг, зөрчил бүртгэх хуудас зэргээр нотлогдсон тул гүйцэтгэх захирлын 2021 оны 10 сарын 12-ны өдрийн А/321 дугаар Ажлаас халах тухай тушаал хуульд нийцсэн гэж маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс Ж.О нь 2021.10.09-ний өдөр үйлдвэрээс бүтээгдэхүүн хулгайлахад хамтарч байгаа нь тогтоогдсон гэх үндэслэлгүй, түүнчлэн дотоод журмын 3.12.3-т заасан зөрчлийг ажлын комиссын шалгалтаар тогтоосон гэх баримтгүй байна.

Тодруулбал, 2021 оны 10 сарын 09-ний өдрийн камерын бичлэгт 2021 оны 10 сарын 12, 2021 оны 10 сарын 13-ны өдрийн Зөрчил бүртгэх хуудаст тэмдэглэгдсэн Ж.О нь Б.От 2 ширхэг цай өгсөн, уг 2 ширхэг цайг авч гарсан. гэх зүйл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3-т ...доорх зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан байх ба 10.3.10, 10.3.11-т заасан зөрчил нь ноцтой зөрчилд хамаарч байгаа хэрнээ Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3.12 дугаар зүйлийн 3.12.1-3.12.4 дэх заалтад заасан ажил олгогчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлахаар, 3.12.5-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг нэрлэн заажээ.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн дотоод журмын 3.12.3 дахь заалт ноцтой зөрчилд тооцогдохооргүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд Ж.Оийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2021 оны 10 сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 сарын 09-ний өдөр хүртэлх ажлын 69 хоногийн олговор 6 917 319 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Оийн цалинг түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 699 441 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ цалин авсан байх ба 99 өдрийн /699 441:21,5= 32 532 төгрөг/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 3 220 668 төгрөгөөр /32 532 х99 өдөр/ тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

6. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 сарын 12-ны өдрийн А/321 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2021 оны 10 сарын 19-ний өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Оийг Монос хүнс ХК-ийн Хуурай хүнсний үйлдвэрийн савлагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3 220 668 төгрөгийг хариуцагч Монос хүнс ХК-иас гаргуулан Ж.Од олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Оийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Монос хүнс ХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Монос хүнс ХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 81 846 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ