Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/02001

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/02001

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А  ХХК,

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З,

 

Хариуцагч:.б нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33.360.000 төгрөг, УБГ 0000 улсын дугаартай автомашины 2018 онд төлөгдөөгүй татвар буюу Тээврийн хэрэгслийн албан татвар 188.100 төгрөг, автозам ашигласны төлбөр 40.000 төгрөг, агаарын бохирдлын төлбөр 9.500 төгрөг, Замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд ногдуулсан торгууль 98.000 төгрөг, автомашины элэгдэл хорогдлын зардал 4.788.438 төгрөг, З.Цэцгээгийн төлбөл зохих хүүгийн төлбөрийг эргэн зээлдүүлж олох байсан хүүгийн орлого 7.495.162,5 төгрөг, нийт 45.979.200 төгрөгийг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, мөн “2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэл, Ц.Б холбогдуулан гаргасан “Автомашин худалдан авахаар шилжүүлсэн 32.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.  нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Э нэхэмжлэгч Х.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н  хариуцагч З.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э  хариуцагч З.Ц өмгөөлөгч Г.Гантуяа, хариуцагч Ц.Б н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “А  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “З.Ц нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагын захирал Ц.Б  надаас УБГ 0000 улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдэж, 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад импортлогдон орж ирсэн, хар өнгөтэй, Тоёота Лексус LX570 маркийн автомашиныг 82.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 32.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 50.000.000 төгрөгийг “А ” ХХК-тай А-17/06/05 тоот Зээлийн гэрээ болон Ф-17/06/05 тоот Фидуцийн гэрээг тус тус байгуулан 50.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авч, тухайн автомашиныг ББСБ-ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож авсан. З.  2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1.750.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2.250.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн. 2017 оны 9 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн. Эхэндээ хариуцагч З.Цэцгээ нь “Мөнгө орж ирэхээр төлнө” гэдэг байсан боловч сүүлдээ зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж эхэлсэн. Бид зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага хүргүүлж, ажлын байран дээр нь хүртэл очиж тайлбар бичүүлэн авч байсан боловч үүргээ биелүүлээгүй тул Эвлэрүүлэн зуучлагчид хандсан. З.Цэцгээ эвлэрэлд сайн дураар ирээгүй учир 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дээрх автомашиныг бид буцаан авсан. З.Цэ й нар 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд тус Банк бус санхүүгийн байгууллагын олох ёстой байсан орлого буюу 33.360.000 төгрөгийг төлөх ёстой тул үүнийг нэхэмжилж байна. Мөн хариуцагч З.Ц нь дээрх хугацаанд автомашиныг унаж, ашиглах явцдаа тээврийн хэрэгслийн  албан татвар, автозам ашигласны татвар, агаарын бохирдлын татвар нийт 237.600 төгрөг, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгууль 98.000 төгрөг, автомашины 1,5 жилийн хугацааны элэгдэл хорогдол 4.788.438 төгрөг, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учирсан хохирол буюу З.Ц Гэрээний дагуу сар бүр төлөх хүүгийн төлбөрийг хугацаандаа төлж байсан бол уг төлбөрүүдийг эргэн зээлдүүлж, хүүгийн орлого олох байсан тул хохиролд 7.495.162,5 төгрөг, нийт 45.979.200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. ... З.Цэцгээ хуульд заасны дагуу манай банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн болон фидуцийн гэрээ хийсэн бөгөөд тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан тул тухайн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. З.Ц  зөвшөөрснөөр бэлтгэн нийлүүлэгч буюу Ц.Б  дансанд 50.000.000 төгрөгийг шууд шилжүүлсэн тул З.Цэцгээ зээлийн гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Мөн 1 жил 6 сарын хугацаанд автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр З.Ц тус банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, хугацаа хэтэрсэн болох нь хэрэгт авагдсан санхүүгийн тайлангаар мөн харагдаж байгаа” гэжээ.

Нэхэмжлэгч Х.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Б  нь өөрийн эзэмшлийн Тоёота Лексус LX-570 маркийн, 01-04 УБГ улсын дугаартай автомашинаа Х.Б  82.000.000 төгрөгөөр худалдахаар болж, Х.Б худалдан авахаар болсон. Ингээд Х.Б 32.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Гэтэл Ц.Б  нь машинаа гэрээ хийж, шилжүүлж өгнө гэсэн атлаа 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрт нь хэлэхгүйгээр гэрийнх нь гаднаас авч явсан. Энэ талаар тодруулахад “Чамд худалдахаа больсон” гэж хэлсэн. Ингээд Х.Б Ц.Б өгсөн “32.000.000 төгрөгөө авъя” гэхэд өгөхгүй, өдий хүртэл хохироосоор байна. Иймд Ц.Б  худалдах-худалдан авах гэрээний үүрэг 32.000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 342.950 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч З.ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилж, тодруулсан. Хамгийн сүүлд нийт 45.979.200 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. З.Цэцгээ нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “А ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн Ц.Б түүний өмчлөлийн автомашиныг худалдан авахаар урьдчилгаа болгон 32.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд үүнийг баталгаажуулан иргэн Ц.Б р болон Х.Б нар гарын үсгээ зурж, баримтжуулсан нь хэргийн 41 дүгээр талд авагдсан байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т талууд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг нөгөө талдаа шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн байдаг ба Ц.Б автомашиныг З.Ц хүлээлгэн өгсөн боловч эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүй. Мөн “А  ХХК-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан боловч фидуцийн зүйлийг З.Ц  шилжүүлээгүй тул тус гэрээнд зааснаар З.Ц банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд тухайн автомашиныг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийг зээлдүүлэгчид шилжүүлэх үүргийг Банк бус санхүүгийн байгууллага биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, “А ХХК нь З.Цэцгээд 50.000.000 төгрөгийг шилжүүлээгүй мөртлөө уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Б худалдах-худалдан авах гэрээг цуцалж, автомашинаа буцаан авсан. Ц.Б  Компанийн тухай хуулийн 8.1, 8.2, 11.7-д заасныг зөрчиж өөрийн эзэмшлийн автомашиныг худалдахдаа хөрөнгийг шилжүүлээгүй атлаа зээлийн гэрээг Банк бус санхүүгийн байгууллагыг төлөөлөн хийж, түүгээр ч барахгүй өөрийн хувийн данснаас 50.000.000 төгрөгийг гаргаж, мөн өөрийн хувийн дансанд шилжүүлэн авсан. З.Ц  үндэслэлгүйгээр 5.000.000 төгрөгийг төлүүлж, төөрөгдөлд оруулсан. Ц.Б  Банк бус санхүүгийн байгууллагыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд фидуцийн гэрээний үүргээ биелүүлж З.Ц  эзэмшилд автомашиныг шилжүүлээгүй, Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр тухайн автомашиныг зохих журмын дагуу шилжүүлээгүй, зээлийн болон фидуцийн гэрээний нөхцөлүүдийг зөрчсөн. Зээлийн гэрээг зориулалтын дагуу олгоогүй, өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн, хугацааны хувьд 2 өөр цаг хугацаанд гэрээний үүрэг дуусгавар болохоор хийсэн, З.Ц  нэр дээр зээлийн хувийн хэрэг нээгээгүй. Мөн З.Ц  зээлийн мэдээллийг дурын банкнаас буюу Хаан банкнаас гаргуулахад ямар нэгэн байдлаар 50.000.000 төгрөгийг зээлсэн гэх мэдээлэл гарч ирэхгүй байгаа. Тэгэхээр энэхүү нэхэмжлэлд дурдсан 50.000.000 төгрөгийг тэрээр авч ашиглаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Зээлийн болон Фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож, үндэслэлгүйгээр авсан 5.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар Ц.Б  Х.Б  хэлцэл хийгээгүй. Автомашин худалдан авах хүсэл зориг З.Ц  байсан тул түүнтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн худалдах-худалдан авах гэрээний үүргээ талууд биелүүлж, уг гэрээ дуусгавар болсон. Иймд Х.Б  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä

¯ÍÄÝÑËÝÕ ÍÜ:

 

Нэхэмжлэгч “А ХХК-иас хариуцагч З.Ц холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33.360.000 төгрөг, УБГ 01-04 улсын дугаартай автомашины 2018 онд төлөгдөөгүй татвар буюу Тээврийн хэрэгслийн албан татвар 188.100 төгрөг, автозам ашигласны төлбөр 40.000 төгрөг, агаарын бохирдлын төлбөр 9.500 төгрөг, Замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд ногдуулсан торгууль 98.000 төгрөг, автомашины элэгдэл хорогдлын зардал 4.788.438 төгрөг, З.Цтөлбөл зохих хүүгийн төлбөрийг эргэн зээлдүүлж олох байсан хүүгийн орлого 7.495.162,5 төгрөг, нийт 45.979.200 төгрөгийг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэл, хариуцагч З.Ц нь нэхэмжлэгч “А ХХК-нд холбогдуулан “2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Ц. холбогдуулан “Автомашин худалдан авахаар шилжүүлсэн 32.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

1. Худалдах-худалдан авах гэрээний тухайд:

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ц.Б болон З.Ц, Х.Б нарын хооронд “Худалдах-худалдан авах гэрээ” амаар байгуулагдаж, Ц.Басбаяр нь өөрийн эзэмшлийн 0000 УБГ улсын дугаартай, Lexus LX-570 маркийн, 5663 В хөдөлгүүрийн багтаамжтай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, аралын JTJHY00W694026007 дугаартай, хар өнгийн, Монгол Улсад 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр импортлогдон орж ирсэн суудлын автомашиныг Х.б З.Ц нарт худалдахаар тохиролцож, урьдчилгаа 32.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 41 дүгээр тал болон 3 дугаар хавтасны 56 дугаар талд авагдсан “Мөнгө хүлээн авсан тухай” баримт, талуудын гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд буюу иргэн Ц.Ба  болон З.Ц Х.Б  нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд тухайн гэрээ амаар хийгдэж, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр З.Ц , Х.Б  нар урьдчилгаа 32.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх төлбөрийг зээл авч төлөхөөр тохиролцсон нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2, 43.3-т зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар тохиролцсон, мөнгө шилжүүлсэн өгсөн тухай баримт үйлдсэн, тухайн өдрөө автомашиныг биет байдлаар хүлээн авч ашиглаж эхэлсэн зэргээр нотлогдож байна гэж үзлээ.  

Гэвч хариуцагч буюу худалдагч Ц.Б 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дээрх автомашиныг буцаан авч, худалдах-худалдан авах гэрээг цуцалсан нь хэргийн 3 дугаар хавтасны 62 дугаар талд авагдсан “Автомашин хүлээлгэн өгсөн тухай” баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Хэдийгээр хариуцагч Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь “Х.Б худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, харин З.Ц тухайн гэрээг хийсэн тул Х.Ба 32.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй” хэмээн маргаж байгаа боловч хэргийн 1 дүгээр хавтасны 233 дугаар талд Х.Б , З.Ц нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар авагдсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Б хариуцагчаар оролцож байх хугацаанд түүний гаргасан дээрх шаардлагатай холбоотой сөрөг нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2019/14232 тоот захирамжаар /2 дугаар хавтасны 37 дугаар тал/ хүлээн авахаас татгалзсан, мөн Х.Б  нэхэмжлэгч “А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б  хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан /хэргийн 2 дугаар хавтасны 103 дугаар тал/, Х.Б  2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тусдаа нэхэмжлэл гаргаж 32.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Б нэхэмжилснийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, тухайн хэргүүдийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2020/08041 тоот захирамжаар нэгтгэсэн, хэргийн 1 дүгээр хавтасны 41 дүгээр тал болон 3 дугаар хавтасны 56 дугаар талд авагдсан “Мөнгө хүлээн авсан тухай” баримтаар Х.Б  32.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, мөн хэргийн 2 дугаар хавтасны 136 дугаар талд болон 3 дугаар хавтасны 62 дугаар талд авагдсан баримтаар автомашиныг Х.Б олон Ц.Б нар хүлээлцсэн зэрэг нөхцөл байдлаас дүгнээд худалдах-худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч Х. Б нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн болно.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ц.Б худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 32.000.000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Б  олгох нь зүтэй гэж үзлээ.

2.Зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээний тухайд:

Нэхэмжлэгч “а  болон иргэн З.Ц  нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр А-17/06/05 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдсан гэх бөгөөд хэргийн 1 дүгээр хавтасны 11-13 дугаар талд авагдсан тухайн гэрээнээс үзэхэд гэрээний 3.1.2-т “Зээлийг бизнестээ зарцуулна” гэж, 3.1.6-д “Зээлийн хугацаа 12 сар буюу 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болно” гэж дурдсан атлаа тус гэрээний эргэн төлөлтийн хуваариас үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болохоор заасан, мөн З.Ц  нь автомашин худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангахаар тухайн банк бус санхүүгийн байгууллагаас  зээл авч ашигласан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь гэрээний заалтуудтай тохирохгүй, хоорондоо зөрчилтэй, агуулгын зөрүүтэй болох нь тогтоогдож байна.

Мөн тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газраас 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 04/419 тоот албан бичгээр ирүүлсэн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Н.А н “Бүртгэлийн дэвтэр” болон түүний баталгаажуулсан 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А-17/06/05 тоот зээлийн гэрээний 3.1.6-д заасан хугацааг үзэхэд зээлийн хугацаа 12 гэсэн атлаа 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болох буюу хийсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьтайгаа тохирсон нөхцөлийг тусгажээ.  

Үүнээс үзвэл нэхэмжлэгч “А ХХК нь шүүхэд анхнаасаа засвартай, агуулгын зөрүүтэй нотлох баримтыг ирүүлсэн байгаа бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байсан нь нотлогдож байна гэж үзлээ.

Нөгөө талаар, тухайн зээлийн зориулалтын талаар талууд маргасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд “Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасан ба талуудын зээл өгөх, зээл авах бодит хүсэл зоригт нийцээгүй зориулалтыг дурджээ.

Мөн хариуцагч З.Ц  нэр дээр зээлийн данс нээж, тухайн дансанд гүйлгээ хийгээгүй байгаа ба хэргийн 1 дүгээр хавтасны 46 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 186, 194 дүгээр хуудаст тус тус авагдсан иргэн Ц. б болон Ч.М  нарын Хаан банк дахь хугацаагүй хадгаламжийн 5040001760 тоот данснаас зээлийн гэрээ хийгдсэнээс хойш буюу 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 50.000.000 төгрөгийн зарлага бэлнээр гарсан, хэргийн 2 дугаар хавтасны 190 болон 199 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд “З.Ц 50.000.000 төгрөг олгов” гэсэн атал хүлээн авсан З.Ц  гарын үсэг зурагдаагүй, шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М  “З.Ц авсан зээлийг худалдагч буюу Ц.Б шууд шилжүүлж, худалдах-худалдан авах гэрээний үүргийг хангуулсан” гэж тайлбарласнаар зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлээгүй болох нь тогтоогдож байх ба бодит байдал дээр дээрх хууль хэрэгжээгүй, зээл олгосон гэх үйл баримт нотлогдохгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч “А ” ХХК нь хэрэгт банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланг ирүүлж, тухайн баримтаар З.Ц авсан гэх 50.000.000 төгрөгийн зээлийг өөрийн санхүүгийн тайланд тусгасан байгаа боловч хэргийн 2 дугаар хавтасны 102 дугаар хуудаст авагдсан иргэн З.Ц “Зээлийн мэдээллийн сан”-гийн баримтаас үзэхэд тэрээр 2017 онд 15.000.000 төгрөг, 2018 онд 1.000.000 төгрөгийн зээлийг авсан гэжээ. Өөрөөр хэлбэл, тухайн зээлийн мэдээллийн санд иргэн З.Ц  2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр авсан зээлийн талаарх мэдээлэл тусгагдаагүй байгаа нь дээрх банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсныг үгүйсгэж байна.  

Иймээс нэхэмжлэгч “А ” ХХК болон иргэн З.Ц нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч “А ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зээлдэгчид шилжүүлэх” үүргээ нэхэмжлэгч байгууллага биелүүлж, З.Ц  50.000.000 төгрөгийг шилжүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй гэж үзлээ.

Хариуцагч З.Ц нь тухайн зээлийн гэрээний дагуу 5.000.000 төгрөг /2 дугаар хавтасны 187-189 дүгээр тал/-ийг иргэн Ц.Б  Хаан банк дахь 50000000 тоот дансанд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн, мөн хэргийн 1 дүгээр хавтасны 137 дугаар талд авагдсан З.Ц  тайлбар бичиг зэргийг үндэслэн нэхэмжлэгч “зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч биелүүлж байсан, мөн биелүүлэхээр амлалт бичиж өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч дээр дурдсан үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байх тул З.Ц төлсөн төлбөрийг буцаан гаргуулж олгох үндэслэлтэй байна.

Гэвч хариуцагч З.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн “5.000.000 төгрөгийг гаргуулах тухай” шаардлагаасаа татгалзсан[1] байх тул үүнийг гаргуулж олгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “А  ХХК-иас хариуцагч З.Цэцгээд холбогдуулан “Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу З.Ц гэрээний дагуу сар бүр төлөх байсан хүүгийн төлбөрийг хугацаандаа төлж байсан бол уг төлбөрүүдийг эргэн зээлдүүлж, хүүгийн 7.495.162,5 төгрөгийн орлого олох байсан” хэмээн хохирол нэхэмжилсэн боловч зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус учир үүнээс олох байсан орлогыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэх 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Ф-17/06/05 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”[2]-ээс үзэхэд 000000 тоот аралын дугаартай Lexus LX570 маркийн, 0000 УБГ улсын дугаартай автомашиныг “А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх боловч хэргийн 3 дугаар хавтасны 97 дугаар талд авагдсан “Тээврийн хэрэгслийн лавлагаа”-аар 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд иргэн Ц.Б  нэр дээр байсан буюу 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн фидуцийн гэрээний үүргийг нэхэмжлэгч “А ХК болон хариуцагч З.ц нар биелүүлж, тухайн автомашиныг худалдагч Ц.Б  хариуцагч З.Ц нэр дээр, З.Цэ  “А ” ХХК-ийн нэр дээр тус тус шилжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Тэгэхээр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2.2, 111.2.3, 235 дугаар зүйлийн 235.1-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд автомашиныг шилжүүлээгүй байгаа тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ.

Мөн хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дээрх автомашиныг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Х.Б  нь Ц.Б хүлээлгэн өгсөн байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүргээ хэрэгжүүлсэн байна.

3. Хохирол, торгууль, татварын тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагч З.Цэцгээгээс J0000000000000 тоот аралын дугаартай Lexus LX570 маркийн,00000 УБГ улсын дугаартай автомашиныг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд ашиглахдаа төлөөгүй татвар 237.600 төгрөг, торгууль 98.000 төгрөг, элэгдэл хорогдлын зардал 4.788.438 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан.

Гэтэл хэргийн 2 дугаар хавтасны 125 дугаар хуудаст авагдсан баримт нь хуулбараас хуулбар хувийг Улаанбаатар хотын банкны Хан-Уул дүүрэг дэх салбарын ахлах теллер баталгаажуулан өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, мөн тухайн төлбөрийн баримтаас үзэхэд албан татваруудыг иргэн Ц.Б төлсөн буюу нэхэмжлэгч “А  ХХК-иас төлбөр төлөөгүй байх тул уг төлбөрийг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч З.Ц  гаргуулах үндэслэлгүй байна.

Мөн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч “А ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу https://torguuli.police.gov.mn/ сайтад нийтлэгдсэн торгуулийн мэдээллээс 00000УБГ улсын дугаартай автомашины гаргасан зөрчил, уг зөрчилд ногдуулан торгуулийн мэдээллээс үзэхэд тухайн сайтаас зөвхөн автомашины дугаараар мэдээллийг хайх боломжтой байгаагаас бус уг зөрчил гаргасан автомашины марк тодорхойгүй байна.

Тэгэхээр 0000000 тоот аралын дугаартай Lexus LX570 маркийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа дээрх зөрчлүүдийг гаргасан гэж тогтоох боломжгүй, нөгөө талаар, хэргийн 2 дугаар хавтасны 124 дүгээр хуудаст авагдсан торгуулийн төлбөр төлсөн гэх баримтаас үзэхэд хэн, хаанаас төлснийг тогтоох боломжгүй баримт ирүүлжээ.

2 дугаар хавтасны 127 дугаар талд нэхэмжлэгч “А ХХК нь 0000000 тоот аралын дугаартай Lexus LX570 маркийн, 0000 УБГ улсын дугаартай автомашины элэгдэл хорогдлын тооцоог гаргахдаа ямар эрх зүйн баримт, актыг үндэслэн тогтоосон нь ойлгомжгүй байх ба элэгдэл, хорогдлыг тооцсон хөндлөнгийн эрх бүхий этгээдийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байна.

Мөн анх 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тухайн автомашиныг иргэн З.Ц-д хүлээлгэн өгөхдөө ямар ямар шинж байдалтай байсан, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авахад ямар шинж байдалтай болсон зэргийг тогтоогоогүй, энэ талаар талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулах үедээ тогтоолгоогүй байх тул автомашиныг хүлээлгэн өгөх үед 4.788.438 төгрөгийн элэгдэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй, зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тооцооллоор уг хохирлыг хариуцагч З.Ц гаргуулж олгох үндэслэлгүй гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгч “А ” ХХК болон хариуцагч З.Ц  нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан А-17/06/05 тоот “Зээлийн гэрээ”, Ф-17/06/05 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч З.Ц  “Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33.360.000 төгрөг, УБГ 01-04 улсын дугаартай автомашины 2018 онд төлөгдөөгүй татвар буюу Тээврийн хэрэгслийн албан татвар 188.100 төгрөг, автозам ашигласны төлбөр 40.000 төгрөг, агаарын бохирдлын төлбөр 9.500 төгрөг, Замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд ногдуулсан торгууль 98.000 төгрөг, автомашины элэгдэл хорогдлын зардал 4.788.438 төгрөг, З.Ц  төлбөл зохих хүүгийн төлбөрийг эргэн зээлдүүлж олох байсан хүүгийн орлого 7.495.162,5 төгрөг, нийт 45.979.200 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэгч “А  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2020/01556 тоот захирамжаар[3] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хариуцагч Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Ар зайсан Могул таун 96 дугаар байрны 907 тоот хаягт оршин суух, ТЖ70010972 регистрийн дугаартай, Даш овогтой Ц.Б эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүн болох 32.000.000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн арга хэмжээ нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж даалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “А ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962.646 төгрөг, хариуцагч З.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413.150 төгрөг, нэхэмжлэгч Х.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Аа ХХК-иас 413.150 төгрөгийг гаргуулж хариуцагч З.Ц , хариуцагч Ц.Б  342.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б тус тус олгох нь зүйтэй байна.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.1, 115.2.3, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã óäèðäëàãà áîëãîí

ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ц.Б  худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Б олгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгч “А ” ХХК болон хариуцагч З.Ц  нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан А-17/06/05 тоот “Зээлийн гэрээ”, Ф-17/06/05 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч З.Цэ  “Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33.360.000 төгрөг, УБГ 01-04 улсын дугаартай автомашины 2018 онд төлөгдөөгүй татвар буюу Тээврийн хэрэгслийн албан татвар 188.100 төгрөг, автозам ашигласны төлбөр 40.000 төгрөг, агаарын бохирдлын төлбөр 9.500 төгрөг, Замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд ногдуулсан торгууль 98.000 төгрөг, автомашины элэгдэл хорогдлын зардал 4.788.438 төгрөг, З.Ц төлбөл зохих хүүгийн төлбөрийг эргэн зээлдүүлж олох байсан хүүгийн орлого 7.495.162,5 төгрөг, нийт 45.979.200 /дөчин таван сая есөн зуун далан есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэгч “Аа  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “А  ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962.646 /есөн зуун жаран хоёр мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөг, хариуцагч З.Ц  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413.150 /дөрвөн зуун арван гурван мянга нэг зуун тавь/ төгрөг, нэхэмжлэгч Х.Б  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.950 /гурван зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А  ХХК-иас 413.150 /дөрвөн зуун арван гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж хариуцагч З.Ц , хариуцагч Ц.Б342.950 /гурван зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б  тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2020/01556 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж даалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч З.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн “5.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” хэсгээс татгалзсаныг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 Í.ÃÝÐÝËÒÓßÀ

           

 

 

 


[1] Хэргийн 2 дугаар хавтасны 91 дүгээр тал,

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 14 дүгээр тал, 2 дугаар хавтасны 158-159 дүгээр тал,

 

[3] Хэргийн 3 дугаар хавтасны 73 дугаар тал,