| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/00678 |
| Дугаар | 151/шш2017/00225 |
| Огноо | 2017-03-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 151/шш2017/00225
| 2017 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 151/ШШ2017/00225 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.”““““, өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Р.”““““, өмгөөлөгч Б.”““““, А.”““““, нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.”““““ шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа... Р.”““““ нь 2015 оны 06 сарын 05-ны өдөр над дээр ирээд “““““ХХК-ийн сүлжээний бизнесийн бараа бүтээгдэхүүн авья, ингэснээр Х.Оюунчимэг бид хоёр цол зэрэгтэй, мөн чи цалинтай болно, мөнгө зээлүүлж туслаач аа гэсэн. Тэгэхэд нь би бараа авахгүй, тэр барааг чинь би яасан ч зарж чадахгүй гэхэд Р.”““““ би барааг чинь борлуулаад чамаас зээлсэн мөнгөө гаргаад өгнө, айх юмгүй гэсэн юм.
Ингээд би өөрт байсан 4 000 000 төгрөгийг Р.”““““ийн дансанд 2015 оны 06 сарын 04-нд шилжүүлсэн. Энэ нь дансны хуулгаар тогтоогдоно.
Гэтэл Р.”““““ нь 2015 оны 06 сарын 24-нд манай хүүгийн гоо сайханы дэлгүүрт “““““ХХК-ийн 4 000 000 төгрөгийн барааг манай бэр С.Дашбатад Танай хадам ээжийн чинь бараа, чамд өгөөрэй гэсэн гээд орхиод явсан байсан.
Хэрэв би бараа бүтээгдэхүүнээ өөрөө борлуулах байсан бол тухайн бүтээгдэхүүнийг өөрөө сонгож, өөрийн хүсэл зоригоор захиалгаа өгөх байсан. Харин Р.”““““т мөнгөө зээлүүлж, түүний барааг авах шаардлагагүй юм.
Р.”““““ээс 4 000 000 төгрөгөө нэхэхээр чамд бараа өгсөн гээд мөнгө өгөхгүй намайг хохироож байна. Би Р.”““““т 4 000 000 төгрөг бэлнээр өгсөн, харин бараа худалдаж авна гэж тохиролцоогүй юм. Иймд Р.”““““ээс 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв./хх1-2, шүүх хуралдааны тайлбар/
Хариуцагч Р.”““““ шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь АНУ-ын “““““ХХК-ийн Монгол дахь гишүүнээр бүртгүүлж, өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ бусад танил нөхөддөө эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхээс гадна ахуйн болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг санал болгож, зарим хүмүүстэй хамтран ажиллаж байна. Миний хамтрагч Х.Оюунчимэг мөн адил бусдад санал болгосноор Д.”““““ 2015 оны 04 сарын 11-нд тус компанид гишүүнээр бүртгүүлж, гэрээ хийсэн байгаа.
2015 оны 06 сарын 04-ний өдөр Х.Оюунчимэг менежерийн шатанд хүрэх, Д.”““““ зөвлөх шатанд хүрэхээр тус тус тохиролцож, Д.”““““ бид хоёр компани дээр очиж, түүний нэр дээр 8534850 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Үүний 4 000 0000 төгрөгийг Д.”““““ өөрөө гаргасан. Энэ худалдан авалтаар Д.”““““д 509324 төгрөгийн цалин гарсан. Түүний мөнгөтэй, мөнгөгүйг би ерөөсөө мэдээгүй, Х.Оюунчимэг нь Д.”““““д их итгэж, дэмжиж ажиллая, мөнгө зохицуулж магадгүй гэж найдсан. Х.Оюунчимэгийг Д.”““““аас мөнгө зээлсэн гэдгийг яриан дундаас мэдсэн. Д.”““““ын барааг зарж өгнө гэж нэг ч удаа ярьж байгаагүй, харин өөрөө манай бэр найдвартай сайн хүүхэд байгаа, тоолоод хэлээд өгөөрэй, падан бичих нь амар гэж байсан. Энэ дагуу би С.Дашбатад 3 удаа хэлсэний дараа манай гэрт орж ирээд 4491761 төгрөгийн бараа авсан. С.Дашбат нь 18 төрлийн 143 ширхэгийн барааг нэг бүрчлэн тоолж, бичээд авсан.
Иймд би Д.”““““д 4 сая төгрөгийг төлөх ёсгүй. Харин С.Дашбатад хүлээлгэж өгсөн 4491761 төгрөгийн барааны үнийг Д.”““““, Х.Оюунчимэг бид гурвуулаа тэнцүү хувааж хариуцах нь зүйтэй гэж үзэж байна. Эсхүл С.Дашбатад хүлээлгэж өгсөн 4491761 төгрөгийн барааг худалдан борлуулсаны дараа мөнгийг нь өгнө гэж бодож байна гэв. /хх13-16, хуралдааны тэмдэглэл/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын хүсэлтээр...Р.”““““ийн Хаан банкны дансны хуулга /хх138/, Фровер ХХК-ийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 17/015 тодорхойлолт /хх211/,
хариуцагч талын хүсэлтээр...гэрч Г.Ганцэцэгийн мэдүүлэг /хх185/, гэрч Х.Оюунчимэгийн мэдүүлэг /хх179-181/, Р.”““““ийн дансны хуулга /хх138/, С.Дашбатын бараа хүлээн авсан баримт /хх139/, Д.”““““ын баримт /хх129-137/, “““““ХХК-ийн албан тоот /хх211,212-214/, 2017 оны 01 сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс нэхэмжлэгч талын тайлбарт 7 сая төгрөгийн баримтыг нотлох баримтаас татгалзсан тухай тайлбар /хх196-199/, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.”““““ хариуцагч Р.”““““т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Р.”““““ийн хүсэлтээр түүнд 4 000 000 төгрөг зээлдүүлсэн, бараа бүтээгдэхүүн авна гэж огт тохиролцоогүй. Р.”““““ийн ХААН банкны дансанд 2015 оны 06 сарын 04-нд 4 000 000 төгрөг шилжүүлсэн тул гаргуулах үндэстэй гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Д.”““““ нь “““““ХХК-ид гишүүнээр элсэж, 2015 оны 06 сарын 04-ний өдөр өөрийн нэр дээр 8534840 төгрөгийн бараа худалдан авч, үүнээс 4 000 000 төгрөгийг өөрөө гаргасан. Энэ худалдан авсан бараанаас 4491761 төгрөгийн барааг түүний бэр С.Дашбатад хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
- Нэхэмжлэгч Д.”““““ нь хариуцагч Р.”““““т 2015 оны 06 сарын 04-ний өдөр 4000 000 төгрөг шилжүүлжээ. Энэ нь ХААН банк дах 5721199930 тоот данстай Р.”““““ийн депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хх138/
Хариуцагч Р.”““““ талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ зааснаар хариуцагчийн дансанд мөнгөн хөрөнгө шилжин орсон үйл баримтаар дээрх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй юм.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэж, хариуцагч Р.”““““ээс 4 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.”““““д олгож шийдвэрлэлээ.
- Хариуцагч тал нь Д.”““““ 2015 оны 06 сарын 04-ний өдөр “““““ХХК-иас бараа бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор Р.”““““ийн дансанд 4 000 000 төгрөг шилжүүлсэн энэ нь гэрч Г.Ганцэцэгийн ...Бусдын нэрийн өмнөөс бараа захиалах эрх байхгүй, компаний дүрэмд өөрийг нь зөвшөөрөөгүй байхад бүртгүүлэхийг хориглодог гэсэн мэдүүлэг /хх185/,
Гэрч Х.Оюунчимэгийн ...би “““““ыг гишүүнээр элсүүлээгүй гэх мэдүүлэг /хх179-181/,
Гэрч С.Дашбатад 4491761 төгрөгийн барааг Р.”““““ээс хүлээлгэн өгсөн баримт /хх139/, Д.”““““ын бараа бүтээгдэхүүн худалдан авсан баримтууд, /хх129-137/,
“““““ХХК-ийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 17/015 дугаартай тодорхойлолтод Д.”““““ 2015 оны 06 сарын 04-ний өдөр 8534850 төгрөгийн бараа худалдан авалт хийсэн тухай баримтаар /хх211/ тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч талаас судлуулсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд “““““ХХК-ид гишүүнээр элсэх мөн тухайн компаниас бараа бүтээгдэхүүн захиалахад гишүүн өөрийн хүсэл зоригоор элсэж, өөрөө бүтээгдэхүүнээ захиалах эрхтэй байна. Энэ нь гэрч Г.Ганцэцэг, Х.Оюунчимэгийн мэдүүлгээр, мөн Д.”““““ нь тус компаниас 2015 оны 06 сарын 04-нйи өдөр төгрөгийн бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн болох нь тухайн компаний тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх211/
Гэтэл нэхэмжлэгч Д.”““““ нь “““““ХХК-иас 2015 оны 06 сарын 04-ний өдөр 8534850 төгрөгийн бараа хүлээн авсан баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь түүний шилжүүлсэн 4000 000 төгрөгөөр тухайн компаниас бараа, бүтээгдэхүүн худалдан авч Д.”““““д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй байна.
Харин татгалзлын үндэслэл болгож буй гэрч С.Дашбатад 4491761 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн баримт /хх139/ нь хариуцагч Р.”““““ийн нэхэмжлэгч Д.”““““ын шилжүүлсэн өгсөн 4000 000 сая төгрөгөөр бараа, бүтээгдэхүүн худалдан авч өөр этгээдэд хүлээлгэн өгсөн байдлыг нотолсон баримт гэж үзлээ.
Иймд хариуцагч талын хэлэлцүүлсэн дээрх баримтууд нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг няцаасан баримтууд гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж 7000 000 төгрөгийн Баталгаа гэх баримтын нотариатаар гэрчлүүлсэн хувийг, /хх5/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр эх хувийг /хх158/ тус тус гарган өгсөн боловч 2017 оны 01 сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны явцад тухайн нотлох баримтаас татгалзаж, үнэлүүлэхгүй гэсэн тайлбарыг амаар гаргаж, шүүх хуралдааны тэмдэглэлд /хх198/ тусгуулж, мөн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Р.”““““ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.”““““д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78950 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Р.”““““ээс 78950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.”““““д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эррү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б. ЦОЛМОН