Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 151/шш2019/00483

 

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2019/00483

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б

Хариуцагч: Т

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2 байр, 1 тоот хаягт байрлах ““““““““““““ ХХК /УБД:9011038017, РД:2661748/

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 20 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагч Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-ийн төлөөлөгч М.Ганбаатар, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагч ““““““““““““ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, гэрч Л.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Төв аймгийн Лүн сумын төвд Сумын төвийн шинэчлэл төсөл-ийн хүрээнд Төв АЗЗА ““““““““““““, ““““““““““““ ХХК нь туслан гүйцэтгэх гэрээтэй хамтран ажилласан, энэ хугацаандаа ажлаа хийж дуусгаж чадахгүй байсан тул манай ““““““““““““н зам ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв АЗЗА ““““““““““““-тай асфальтбетон хучилттай замын ажил гүйцэтгэх 40 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Төв АЗЗА ““““““““““““ нь төслийн санхүүжилтийг ““““““““““““ ХХК-д шилжүүлсэн гэдэг бөгөөд манай компани ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг нэхэхээр ““““““““““““ ХХК хариуцана гэх тайлбар өгдөг. ““““““““““““ ХХК-иас 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр автозамын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн протоколд ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөгөөс Ниссан Навара маркийн тээврийн хэрэгслийг 25 000 000 төгрөгт тооцож, мөн 5 000 000 төгрөг бэлнээр нийт 30 000 000 төгрөгийн төлбөр авсан. Үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлнө гэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй тул хариуцагч нараас гэрээний үлдэгдэл 20 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Төв АЗЗА ““““““““““““-тай 145 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас 95 000 000 төгрөгийг аваад 50 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс 25 000 000 төгрөгөнд нь Ниссан Навара машин тооцож авсан, 5 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо 20 000 000 төгрөг үлдсэн тул энэ мөнгийг шаардаж байна. ““““““““““““н зам ХХК нь ““““““““““““ ХХК-тай гэрээ байгуулаагүй тул хариуцагч ““““““““““““ ХХК-иас татгалзах хүсэлт гаргасан. Харин ТӨВ АЗЗА ““““““““““““-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан учир гэрээний дагуу нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТӨВ АЗЗА ““““““““““““ нь манайх ““““““““““““ ХХК-иас мөнгө авах ёстой, үлдэгдэл мөнгөө тэндээс авчих, тохиролцсон байгаа гэдэг. Харин ““““““““““““ ХХК нь нэг машин өгөөд үлдэгдэл мөнгийн бид нар танайд өгөх шаардлагагүй боллоо, ТӨВ АЗЗА ““““““““““““-д өгөөд, тооцоо нийлнэ гэсэн тайлбар өгдөг, бид нар энэ тохиролцоог нь мэдэхгүй учраас хоёуланг нь хариуцагчаар татсан байсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Иргэний хуулийн 343.1-д зааснаар ТӨВ АЗЗА ““““““““““““-иас 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. ТӨВ АЗЗА ““““““““““““ нь асфальт нийлүүлсэн Дэвжих-Эрдэнэ ХХК-иас яагаад 72 707 320 төгрөгөө шаардахгүй байгаа юм бэ, нэгэнт компани руу мөнгө шилжүүлээд асфальтаар хучсан учраас маргах зүйлгүй, ажил гүйцэтгэх гэрээний үнэ 142 000 000 төгрөгөөс 50 000 000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн, энэ нь дээр л маргаан яригдаад байгаа юм. Мөн ажил гүйцэтгэгч ““““““““““““н зам ХХК доголдлоо өөрсдийн зардлаар арилгаж өгсөн учир доголдлын талаар шүүхэд хандсан зүйл байдаггүй гэж хариуцагч хэлсэн. Хариуцагч ТӨВ АЗЗА ““““““““““““ нь 50 000 000 төгрөг дээр маргахгүй байгаа, харин хариуцагчийн өмгөөлөгч гэрээтэй холбоотойгоор маргаж байна, өнөөдөр гэрээний хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус эсэх талаар шүүхийн шийдвэр гараагүй байгаа, талуудын хэн аль гэрээг хүчин төгөлдөр бус гэдэг дээр маргаагүй, хүчин төгөлдөр гэрээ байгаа учраас хүчин төгөлдөр гэрээний дагуу ажлаа хийгээд гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч ““““““““““““н зам ХХК нь Дэвжих-Эрдэнэ ХХК-д асфальтын мөнгийг шилжүүлээд ажлаа хийсэн, 50 000 000 төгрөгөөс бусад үлдэгдлийг авсан, 50 000 000 төгрөгийн 25 000 000 төгрөгөнд ““““““““““““ ХХК-иас машин авсан, 5 000 000 төгрөг бэлнээр авсан гэдэгтэй маргахгүй байгаа учраас өнөөдөр зөвхөн үлдэгдэл 20 000 000 төгрөгийн маргаан гарч байгаа юм. Гэрээний хөөн хэлэлцэх хугацааны хувьд Төв АЗЗА ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр явуулсан албан тоотдоо дээрхи ажлын санхүүжилтийн үлдэгдэл болох 50 000 000 төгрөгийг ““““““““““““н зам ХХК-д шилжүүлж авлага, өглөгийг барагдуулж өгнө үү гэж бичсэн байгаа нь 50 000 000 төгрөгөө хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж байна гэж үзэж байна, тэгэхээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны 116 тоот албан бичгээр ТӨВ АЗЗА ““““““““““““ нь 50 000 000 төгрөгөө хүлээн зөвшөөрч байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан дээр маргах нь үндэсгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлаа хийсэн, ажлаа хүлээлгэж өгсөн, 20 000 000 төгрөгийн тооцоо дутуу гэсэн асуудал яригдаж байгаа. Мөн 2017 дны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 412 дугаартай Төв аймаг дах Сум дундын иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаас харахад ““““““““““““ ХХК нь ямар нэгэн байдлаар хэргийн оролцогч биш, ““““““““““““ ХХК, ““““““““““““н зам ХХК хоорондоо хийсэн тохиролцоог би мэдэхгүй гэсэн хэрнээ энэ хоёрын тохиролцооны дагуу эвлэрсэн байдаг, энэ нь учир дутагдалтай гэж үзэж байна. ““““““““““““ ХХК-ийн хувьд шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад ““““““““““““ ХХК-ийг хариуцагчаар татгалзах хүсэлтээ хэлсэн болно гэв.

Хариуцагч Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "““““““““““““н зам" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Тодруулбал хариуцагч нарын хэн нь гэрээний үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч нараас гэрээний үлдэгдэл 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нь ямар үндэслэлээр энэ хоёр компаниас нэхээд байгаа, чухам аль компаниас нь хэдэн төгрөг нэхээд байгаа нь ойлгомжгүй шүүхийг ялгаж зааглаад учрыг нь олооод гаргуулж өгнө үү гэсэн утгатай нэхэмжлэл гаргасан байна. Мөн манай компани нь Төв аймгийн Зуунмод суманд байрладаг тул нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ өргөдөлд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай Төв АЗЗА ”“““““““““““-тай асфальт бетон хучилтын замын ажлыг гүйцэтгэхээр 40 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Төв АЗЗА ”“““““““““““ нь төслийн санхүүжилтийг "““““““““““““ ХХК-д шилжүүлсэн гэдэг бөгөөд манай компани ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг нэхэхээр "““““““““““““ ХХК хариуцна гэдэг тайлбар өгдөг гээд "““““““““““““ ХХК -иас 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн авто замын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн протоколд ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөгөөс Ниссан Навара маркийн авто машин 25 000 000 төгрөгт тооцон авсан. Мөн 5 000 000 төгрөгийг бэлнээр нийт 30 000 000 төгрөгийн төлбөр авсан. Үлдэгдэл 20 000 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төлнө гэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй гэж өөрсдөө гэрээ байгуулаагүй ”“““““““““““ ХХК-тай үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлж энэ компаниас үлдэгдэл 50 000 000 төгрөгийн зарим хэсгийг авсан гэж бичсэн нь Төв АЗЗА ”“““““““““““-ийн хэлээд байгаа төслийн санхүүжилтийг "““““““““““““ ХХК хариуцна гэснийг батлаж байна. Мөн хариуцагч Төв АЗЗА ”“““““““““““ нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн шүүхэд захиалагч ТЗМ ХХК-ийн захирал Л.Эрдэнэбаатараас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 26 тоот гэрээгээр тохиролцсон ажлын санхүүжилт болох нийт 428 043 228 төгрөгийн үлдэгдэл 72 865 445 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч ТЗМ ХХК шүүхэд хариу тайлбар өгөхдөө Төв аймгийн Лүн сумын төвийн шинэчлэлийн ажил хийж гүйцэтгэхээр ”“““““““““““ ХХК шалгарч, ТМЗ ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. "Төв АЗЗА" ““““““““““““-ийн гүйцэтгэсэн ажлын сүүлийн санхүүжилтээс 50 000 000 төгрөг санхүүжигдээгүй дутуу байгаа бөгөөд энэ санхүүжилтийг ерөнхий гүйцэтгэгч "““““““““““““" ХХК-иас аваагүй байгаа. Төв АЗЗА ”“““““““““““-ий нэхэмжилж байгаа 50 000 000 төгрөгийг одоо авах боломжтой боловч одоо болтол ерөнхий гүйцэтгэгч компани санхүүжилт хийгээгүй байна. Ерөнхий гүйцэтгэгч "““““““““““““" ХХК-д гадна зам талбайн ажилтай холбоотой санал, гомдол гарч байгаа тул санхүүжилтийг түр хойшлуулсан байгаа гэсэн тайлбар бидэнд өгдөг гэсэн тайлбар өгсөн байна. Мөн хариуцагч ТМЗ ХХК-ийн захирал Л.Эрдэнэбаатар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд дахин тайлбар өгөхдөө 2017 оны 02 дугаар сарын сүүлээр санхүүжилтийн зарим болох 8 000 000 төгрөг орсон, үүнийг нэхэмжлэгчид өгсөн. Мөн ерөнхий гүйцэтгэгч барилгын материал өгснийг 9 400 000 төгрөгийн материалыг нэхэмжлэгч байгууллагад өгөхөөр тохирсон. Одоо 3 500 000 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгчид өгнө. Ингээд 22 900 000 төгрөгийн төлбөр барагдана. Үлдэгдэл санхүүжилт 50 000 000 төгрөгийг "““““““““““““" ХХК нь Төв АЗЗА ”“““““““““““-ийн туслан гүйцэтгэгч "““““““““““““н зам ХХК-д өгөхөөр харилцан тохирсон, одоо өр төлбөргүй болно гэж бичиж өгсөн. Манай компани нь Төв аймгийн анхан шатны шүүхэд хариуцагч ТЗМ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх явцад 8 000 000 төгрөг, ”“““““““““““ ХХК нь 50 000 000 төгрөг, мөн ТЗМ ХХК нь 9 495 280 төгрөгийг тус тус "““““““““““““н зам ХХК-д туслан гүйцэтгэхээр ажилласанд шилжүүлэхээр албан тоотуудыг хүргүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбар өгсөн. Ингээд Төв аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь хариуцагч хэлж тохирохдоо үлдэгдэл санхүүжилтийг "““““““““““““" ХХК нь туслан гүйцэтгэгч "““““““““““““н зам" ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэж үзэж 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 412 тоот шүүгчийн захирамж гаргаж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч "““““““““““““н зам" ХХК-ийн нэхэмжилсэн 20 000 000 төгрөгийн хариуцагч нь Төв АЗЗА ”“““““““““““ биш харин "““““““““““““ ХХК уг мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэж Төв АЗЗА ”“““““““““““-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх 40 тоот гэрээний 2.2 дах хэсэгт гэрээний нийт ажлын хөлсөөс асфальт бетоны үнэ 72 000 000 төгрөгийг Дэвжих-Эрдэнэ ХХК-руу шилжүүлнэ гэсэн байгаа нь энэ нэхэмжлэлд ямар ч хамаарал байхгүй, шилжүүлнэ гэснээр 72 000 000 төгрөгийг шилжүүлсэн л байх, асфальт бетоноо аваад ажилаа хийчихсэн л байж таараа байх. 142 000 000 төгрөгнөөс одоо 50 000 000 төгрөг дээр тогтож байна гэж би ойлгож байгаа, гэрчийн мэдүүлгээр 50 000 000 төгрөгийг хоорондоо тооцоо хийхдээ ““““““““““““ ХХК-д үлдээсэн гэдэг, тэгэхээр үлдээсэн 50 000 000 төгрөгөөс 25 000 000 төгрөгөнд нь машин тооцож авсан юм байна, 5 000 000 төгрөгийг бэлнээр авсан юм байна, одоо 20 000 000 төгрөг үлдсэн гэж байна. Энэ нь ““““““““““““н зам ХХК-д 20 000 000 төгрөг ““““““““““““ ХХК нь төлөх ёстой юм байна гэдгийг илэрхийлж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэргийн 10 дугаар хуудас дахь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн протокол дээр ““““““““““““ ХХК бол төлбөр төлөгч юм, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг ““““““““““““ХХК-иас авна гээд ““““““““““““н зам ХХК, ““““““““““““ ХХК-ийн хоорондоо тохиролцон хийсэн протокол байдаг. Энэ протокол нь ““““““““““““ ХХК төлбөр төлөгч гэдгийг нотолж байна. ТӨВ АЗЗА ““““““““““““ нь 72 000 000 төгрөгийг ерөөсөө аваагүй. Нэхэмжлэгч тал авсан гэж үзэж байгаа бол үүнийгээ нотлох ёстой. Ажил гүйцэтгэх 40 тоот гэрээнд тохижилтын ажлыг 2014 оны 10 дугаар сарын 27-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэнэ гэж хугацаа гэж заасан байдаг. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байсан, гэтэл хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэрээгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул Иргэний хуулийн 75.2.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээ байгуулахад тухайн үед ““““““““““““н зам ХХК-ийн захирал өөр хүн байсан, өөрөө санхүүжилт авах эрхгүй хэрнээ мөнгийг өгнө гэж заасан, гэрээний дүн дээр 2 өөр дүн байна гэж үзээд шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж болох байсан боловч гэрээний шаардах эрхийн хугацаа дууссан байна гэж ойлгосон. 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хийсэн гэрээг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг учир сөрөг нэхэмжлэл гаргаагүй. 50 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч яагаад ТӨВ АЗЗА ““““““““““““ нь төлөхгүй вэ гэдэг дээр маргаж байгаа, ТӨВ АЗЗА ““““““““““““ нь санхүүжилт аваагүй учраас мөнгө хувиарласан ТЗМ ХХК-иас нэхэмжилсэн, мөнгө аваагүй байж ““““““““““““н зам ХХК-д мөнгө төлөх үндэсгүй юм. Гэрчийн мэдүүлгээр ““““““““““““н зам ХХК нь хучилтын ажлыг хийхдээ энэ ажлаа чанаргүй хийсэн учраас ““““““““““““ ХХК-иас мөнгөө барьсан гэдэг, чанаргүй хийсэн учраас авч үлдээд өгөөгүй гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр ТӨВ АЗЗА ““““““““““““ нь ТЗМ ХХК-ийн авсан мөнгийг өмнөөс нь төлөх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд ““““““““““““ ХХК-ийг хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна, яагаад гэвэл энэ хэрэг дээр ““““““““““““ ХХК нь ерөнхий гүйцэтгэгч бөгөөд мөнгийг хувиарлаж, захиран зарцуулах эрхтэй гол байгууллага нь юм, гэтэл тэр мөнгийг авах эрхгүй компанид хандаж нэхэмжлэл гаргасан байна. ТӨВ АЗЗА ““““““““““““ нь өөрт хохиролтой гэрээ хийсэн байна гэж үзэж байна гэв.

Хариуцагч ““““““““““““ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2014-2015 онд Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Төв аймгийн Лүн сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг тодотгон боловсруулах, гадна шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах болон айл өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэх тендерт шалгарч Төв аймгийн Засаг даргатай 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 05/14 тоот гэрээ байгуулан ажилласан. Дээрх ажлын хүрээнд манай компани Төв АЗЗА ““““““““““““ болон ““““““““““““н зам ХХК-тай ажлын гэрээ хэлэлцээр байгуулж байгаагүй болно. ““““““““““““н зам ХХК-тай төлбөр төлөх протоколыг манай компанийн менежер байгуулсан бөгөөд автозамын ажлын төлбөрийг ТЗМ ХХК-тай хийсэн, одоо тооцоогүй болно. Төлбөр төлөх үндэслэлгүй тул маргааныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ““““““““““““ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд Монгол улсын Засгийн газраас батласан Төв аймгийн Лүн сумын төвд Сумын төвийн шинэчлэл төсөл-ийн хүрээнд ““““““““““““ ХХК нь тендерт ялж Төв аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж, тендерийн ажлыг зам барилга байгууламж, дулааны систем гэж хоёр хуваасан. ТӨВ АЗЗА ““““““““““““-ийн хувьд 50 000 000 төгрөг яагаад барьсан бэ гэхээр замыг зургийн дагуу хийгээгүй, 5 метр хийх ёстой замыг 3 метр хийсэн байсан. Эдний гэрээн дээр 145 000 000 төгрөг гэж бичсэн мөртлөө ”“““““““““““н зам ХХК-тай байгуулсан гэрээнд 70 000 000 гаруй төгрөгийг асфальтанд өгсөн гэсэн баримт нь тодорхойгүй, эднийд огт мөнгө өгөлгүй ажил хийлгэсэн юм байна гэж би ойлгосон. Өмнөх шүүх хуралдаан дээр ““““““““““““ ХХК-ийг оролцуулаад явсан бол 50 000 000 төгрөгийн асуудал шийдэгдэх байсан байна гэж үзэж байна. ”“““““““““““ ХХК-иар дамжиж ТЗМ ХХК руу санхүүжилт орж байсан нь үнэн, улсын төсөвтэй холбоотой учир жил дамжсан ажил хийж байсан. ““““““““““““ ХХК нь ТЗМ ХХК-тай гэрээтэй, тооцоо нийлсэн учир ямар нэг өр байхгүй. ”“““““““““““ ХХК нь тухайн төсөвт заасан санхүүжилтийн ажлыг гүйцэтгэлээр нь аваад гүйцэтгэлээ Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамны захиалагчаар батлуулаад, санхүүжилт аваад түүний дагуу орж ирж буй мөнгийг туслан гүйцэтгэгч компаниудад хувиарладаг. Чанаргүй зам барьсан нь үнэн, зургийн дагуу зам хийгээгүй байсан. ““““““““““““н зам ХХК яагаад буруугүй вэ гэхээр асфальт хучхаас өмнө ТӨВ АЗЗА ““““““““““““ нь газар шорооны ажил, боржур хийсэн, хийхдээ 5 метрийн өргөн замыг 3 метрийн замаар хийсэн байсан. ““““““““““““н зам ХХК бол асфальтаа хучсан, энэнээс болж мөнгө төгрөгийн маргаан үүссэн. Тухайн үед ТӨВ АЗЗА ““““““““““““ нь ямар үндэслэлээр ТЗМ ХХК-иас 72 000 000 төгрөгийг нэхэмжилсэн болохыг би ойлгоогүй, яагаад гэвэл компанийн дансаар шилжсэн учир буцаад тэр компанидаа шилжсэн байх ёстой гэж бодож байна. Манайх ““““““““““““н зам ХХК-тай тооцоо нийлээд дууссан гэдэг тайлбараа өгсөн байгаа, ““““““““““““ ХХК нь ТЗМ ХХК-тай улсын төсвөөр батлагдсан төсвийн дагуу гэрээ хийсэн болохоор бид нар мэдэхгүй. ““““““““““““ ХХК нь тендерт ялаад улсын төсвөөс санхүүжсэн, санхүүжилтийн мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгааг улсаас хянаж байдаг, ”“““““““““““ ХХК нь ТЗМ ХХК-д л санхүүжилт өгсөн. Гэрчийн мэдүүлгээс хархад Л.Эрдэнэбаатар нь тухайн үед шүүх хуралдаанд итгэмжлэлээр ТЗМ ХХК-ийг төлөөлж орсон юм байна, одоо болохоор ямар ч төлөөлөх эрхгүй хүн гээд, эрхгүй хүн атал ТЗМ ХХК-ийн захирал гэж шүүх хуралдаанд нь оролцож, эвлэрэлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрхийг хөндөж байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ““““““““““““н зам ХХК нь Төв авто замын засвар арчлалт ““““““““““““, ““““““““““““ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үнэ 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ““““““““““““ ХХК-ийг хариуцагчаар татахаас татгалзаж, Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-иас ажил гүйцэтгэх гэрээний үнэ 20 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч ““““““““““““н зам ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ: Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ... үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч Төв авто замын засвар арчлалт ““““““““““““ татгалзлын үндэслэлээ: Ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий гүйцэтгэгч ““““““““““““ ХХК нь ““““““““““““н зам ХХК-д үлдэгдэл төлбөр төлнө гэж өмнө нь тохиролцсон тул ... ““““““““““““ ХХК-иас уг төлбөрийг гаргуулах ёстой гэж мэтгэлцэж байна.

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбараас үзэхэд Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Төв аймгийн Лүн сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, гадна шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах, айл өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэх тендерт ““““““““““““ ХХК ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч, туслан гүйцэтгэгчээр ТЗМ ХХК, Төв авто замын засвар арчлалт ““““““““““““, ““““““““““““н зам ХХК-иуд оролцсон, оролцохдоо ““““““““““““ ХХК нь ТЗМ ХХК-тай, ТЗМ ХХК нь Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-тай, Төв авто замын засвар арчлалт ““““““““““““ нь ““““““““““““н зам ХХК-тай тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан болох нь тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлож шүүхэд ирүүлсэн баримтыг шинжлэн судлахад ““““““““““““н зам ХХК, хариуцагч Төв авто замын засвар арчлалт ““““““““““““ нар 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 40 дүгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж /хх-7-8/, гэрээний 2.1, 2.3-д зааснаар нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ нь Төв аймгийн Лүн сумын төвд 4 400 мкв талбайн асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэж, актаар баталгаажуулан тооцоог бодуулах, хариуцагч /захиалагч/ нь гэрээний 3.1-д зааснаар ажлын гүйцэтгэлийг актын хамт хүлээн авч тооцоо бодох буюу хөлс төлөх үүрэг тус тус хүлээснээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзлээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний талуудаар гүйцэтгэгч, захиалагч нар /”“““““““““““н зам ХХК, Төв авто замын засвар арчлалт ““““““““““““/ оролцож, гэрээний зүйл буюу үр дүн болох асфальтбетон хучилт хийх, хөлс төлөх зэрэг гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон байна. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно. гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэгч ““““““““““““н зам ХХК нь ажлын гүйцэтгэлийн төсөв зохиож /хх-15/ түүнд захиалагч, гүйцэтгэгч нарын төлөөлөл гарын үсэг зурж баталгаажуулж, хавсралтаар ажилчдын хөдөлмөр зарцуулалт, цалингийн тооцоо, механизм, материал, тээврийн зардлын төсвийн задаргааг /хх-16-18/ гаргажээ. Мөн нэхэмжлэгч ““““““““““““н зам ХХК нь хариуцагч Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр авах ёстой болох нь Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-13-14/ гэх баримтаар нотлогдоно гэж тайлбар гаргаж байгааг хариуцагч маргахгүй байна.

Хариуцагч Төв авто замын засвар арчлалт ““““““““““““ нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзлаа нотолсон үлдэгдэл санхүүжилтийг ““““““““““““ ХХК нь ... ““““““““““““н зам ХХК-д өгөхөөр тохиролцсон гэх тайлбар нь ТЗМ ХХК-ийн захирал Л.Эрдэнэбаатарын /хх-38,47/ тайлбар, Л.Эрдэнэбаатарын гэрчийн мэдүүлгээр /хх-129-131/ тогтоогдож байна гэж үзэж болох боловч тайлбар, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад баримтаар давхар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Л.Эрдэнэбаатарын тайлбар, гэрчийн мэдүүлэг тодорхой эх сурвалжид үндэслэх ёстой бөгөөд эх сурвалж болох баримт хэрэгт авагдаагүй, гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг нэрлэн заагаагүй тул гэрчийн мэдүүлэг нотолгооны чадвараа алдана.

Хариуцагчийн өмгөөлөгч 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 40 дүгээр ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгуулах тайлбар /хх-128/ гаргажээ.

““““““““““““н зам ХХК, Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-ийн хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан боловч 2015 онд хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөр төлөх баталгаа гаргасан /хх-13-14/, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ““““““““““““ ХХК, ТЗМ ХХК-д /хх-11-12/ нэхэмжлэгчид тооцоотой болох тухай албан бичиг тус тус явуулсан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ... үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. гэжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан нь дээр дурдсан бичмэл баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч ““““““““““““н зам ХХК нь хариуцагч ““““““““““““ ХХК-иас татгалзах хүсэлт гаргасан бөгөөд /хх-75/ шүүхийн хэлэлцүүлэгт ““““““““““““ ХХК нь нэг машин өгөөд үлдэгдэл мөнгийн бид нар танайд өгөх шаардлагагүй боллоо, ТӨВ АЗЗА ““““““““““““-д өгөөд, тооцоо нийлнэ гэсэн тайлбар өгдөг, бид нар энэ тохиролцоог нь мэдэхгүй учраас хоёуланг нь хариуцагчаар татсан байсан. Одоо ““““““““““““н зам ХХК нь ТӨВ АЗЗА ““““““““““““-тай гэрээ байгуулснаас бус ““““““““““““ ХХК-тай гэрээ байгуулаагүй тул хариуцагчаар татахаас татгалзаж байна /хх-126-127/ гэж хүсэлтээ үндэслэжээ. Хариуцагчаар татахаас татгалзах нь нэг талаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буй нэг хэлбэр бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийгээ дэмжих эсхүл татгалзах нь зөвхөн нэхэмжлэгчид олгогдсон эрх тул энд хариуцагчийн зөвшөөрөл шаардагдахгүй учир хариуцагч ““““““““““““ ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Дээр дурдсаныг үндэслэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-иас ажил гүйцэтгэх гэрээний үнэ 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ““““““““““““н зам ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хариуцагч Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-иас ажил гүйцэтгэх гэрээний үнэ 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ бичмэл нотлох баримтын шаардлага хангасан ““““““““““““н зам ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, ““““““““““““н зам ХХК-ийн тусгай зөвшөөрөл /хх-5/, Б.Дагважанцанд олгосон итгэмжлэл /хх-6/, ““““““““““““н зам ХХК, Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хх-7-9/, төлбөр төлж, тооцоо нийлсэн протокол /хх-10/, Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 116, 117 дугаар албан бичиг /хх-11-12/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-13-14/, асфальт бетон замын ажлын тооцооны баримт /хх-15-18/, ““““““““““““ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-27/, Б.Баттулгад олгосон итгэмжлэл /хх-28/, С.Сувдмаад олгосон итгэмжлэл /хх-31,83/, Төв аймаг дахь Сум дундын иргэний хэрэгийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 412 дугаар шүүгчийн захирамж /хх-38-39/, ажил гүйцэтгэх гэрээ /хх-40-41/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-42/, Тусгал төв ХХК-ийн захирал Л.Эрдэнэбаатарын тайлбар /хх-45-47/, Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатарын тайлбар, нэхэмжлэл /хх-48-50/, Д.Ганцэцэгт олгосон итгэмжлэл /хх-62/, ““““““““““““н зам ХХК-ийн тодорхойлолт /хх-73/, Төв АЗЗА ““““““““““““-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-82/ зэргийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийг үндэслэв.

Хавтаст хэргийн 74 дүгээр талд авагдсан итгэмжлэл нь ““““““““““““ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд өөртөө итгэмжлэл олгосон нь хуульд заасан шаардлага хангахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-иас 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ““““““““““““н зам ХХК-д олгох үндэстэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-иас ажил гүйцэтгэх гэрээний үнэ 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ““““““““““““н зам ХХК-д олгосугай.

2.Нэхэмжлэгч ““““““““““““н зам ХХК нь хариуцагч ““““““““““““ ХХК-иас татгалзсан татгалзлыг баталж, хариуцагч ““““““““““““ ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв авто замын засвар арчлалт ““““““““““““-иас 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ““““““““““““н зам ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР