Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2017/00600

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2017/00600

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01661/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ....... байранд байрлах Дархан-Уул аймгийн ....... нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ....... байранд байрлах Б..-ХХК-д холбогдох,

 

"Т-өр нийт 42,284,500 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-, З.Т-, хариуцагчийн төлөөлөгч М.А-, прокурор М.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Т.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б- ХХК нь 1996 онд бетон, цемент болон гипсээр хийсэн материал эдлэл үйлдвэрлэх, хуучин барааны жижиглэн худалдаа, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа, үр тарианы гурилын үйлдвэрлэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. 2013 онд тус компанийн санхүүгийн баримтад хяналт шалгалт хийн илэрсэн зөрчилд Т-улсын байцаагч дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн 2015 оны 03 сарын 11-ний өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолоор тус компанид холбогдох 45,454,5 мянган төгрөгийн НӨАТ-ыг сайн дураараа төлсөн тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул уг зөрчилд захиргааны хариуцлага тооцож, улсын байцаагчийн акт үйлдсэн. Актаар ногдуулсан 45,454,5 мянган төгрөгийн төлбөрийг дээрх төлсөн төлбөрөөр хаасан бичилт хийж, актын биелэлтийг хангуулсан. Тус компани нь 2013, 2014, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан Т-тайлангаар нийт 55,331,030 төгрөгийн ногдолтой тайлан цахимаар тайлагнасан байна. Тус компани нь тайлангаар ногдуулсан уг өрийг зөрчлөөр илэрсэн төлбөрт төлсөн 45,454,5 мянган төгрөгөөр хааж тооцсон байсныг залруулсан.

Т-өрийг барагдуулахын тулд ТЕХуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулах, дансыг хаах, хөрөнгийн лавлагаа авах зэргээр шат дараалсан арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл Т-өрийн үлдэгдэл 42,450,722 төгрөгийг барагдуулаагүй тул 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтын дагуу тайлангаар ногдуулсан нийт 42,450,722 төгрөгийн Т-өрийг барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б- ХХК нь сайн дураараа төлөлт хийж Т.Х-программ дээр илүү төлөлт хэлбэрээр шивэгдээд явах ёстой. Гэтэл уг зөрчил нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчил учраас илүү төлөлттэй байх ёсгүйгээр программчлагдсан байсан. Тус компани нь зөрчилд төлсөн төгрөг нь тайлангийн өр төлбөрт хаагдаад явж байсан учраас Б- ХХК-ийг өргүй гэж бодоод явж байсан. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус дүгнэлтийг Т-улсын байцаагч Энхтуяа шалгаад захиргааны акт тавьсан. Энэ нь Т-ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байсан учраас манай байгууллага захиргааны акт болгосон. Захиргааны акт бичихдээ захиргааны хариуцлага нөхөн татварыг ногдуулсан захиргааны хариуцлагыг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр батлагдсан Өршөөлийн хуульд хамруулж хүү, алдангиас чөлөөлсөн. Ингээд нөхөн татвар болох 454,515,000 төгрөгийг 1900014883 актаар ногдуулж 2013 оны 06 дугаар сарын 28-ны 20,000,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 25,454,500 төгрөг тус тус төлснийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр актад ногдуулсан Т-өрөнд суутгаж хассан. Ингээд тайлангаар ногдуулсан өр маань жинхэнэ утгаараа ногдол бий болж эхэлсэн. 2013 онд НӨАТ-т 49,287,500 төгрөг ногдсон. Гэтэл Б- ХХК нь нэг ч төгрөг төлөөгүй. 2014 онд НӨАТ-т 19,000,500 төгрөг төлж, 36,695,800 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2015 онд НӨАТ-т 10,000 төгрөг төлж, 44,572,600 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 онд 1,310,000 төгрөг төлсөн, 42,450,722 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Мөн 2016 оны жилийн эцсийн тайлангаар буцаалт оруулж, жилийн эцсийн тайлангаар 42,284,500 төгрөг үлдсэн. Энэ төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б- ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2012 оноос хаягдал төмрийг УБ хотоос ДТҮ болон УБ хотын төлөөлөгчийн газарт нийлүүлж эхэлсэн. Хаягдал төмөр худалдан авахдаа НӨАТ-ын падаан шаардаж тамга тэмдэг бүхий падаан авч байсан. 2012 оны эцсээр Д- ХХК нь НӨАТ-ын падаан хуурамчаар бичсэн хэрэг илэрч тус компанитай холбоотой НӨТ-ын падааныг Т-газар тодруулж эхлэхэд манай компанийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 010079515 дугаартай НӨТ-ын падаанаар 27,272,727.27 төгрөг, 2012 оны 06 сарын 29-ний өдрийн 0011785861 дугаартай НӨТ-ын падаанаар 18,181,820 төгрөг, нийт 45,454,545.27 төгрөг НӨТ-ын падаануудыг хуурамч байна гэж үзсэн. Д- ХХК нь Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг тул тус дүүргийн Цагдаагийн хэлтэст 2013 оны 06 дугаар сард дуудсаны дагуу очиход Д- ХХК нь хуурамч падаан бичсэн нь тогтоогдсон тул танайтай холбоотой төлбөрийг сайн дураар төл, эв төлбөл эрүү үүсгэнэ гэсэн шаардлага тавьсан болно. Тэгээд уг төлбөрийг 2014 оны 02 дугаар сард төлж дуусгасан. Хуурамч НӨТ-ын падаан бичсэн асуудлын дараагаар компаниудын 2 талын бичилтийг Т-газраас шалгаж, Б-ХХК өөрийн тайланд манайд байгаа 27,434,963 төгрөгийн НӨАТ-ыг тусгаагүй байна гэж манай компанийн илүү төлөлтөөс суутган тооцсон байсан.

2013 он хүртэл НӨТ-ын падаан бичихдээ бараа материал гэж бичдэг байсныг болиулж бүх бараа материалыг моджуулж, НӨТ-ын падаанд ямар бараа материал борлуулсны нэрийг тодорхой бичиж, тухайн бараа материалын нэрийг бичиж сар бүр тайланг гаргаж Т-газарт гарган өгч, Т-байцаагч шалган хүлээн авдаг байсан. Манай компани 2013 онд 5280915 регистртэй А- ХХК-иас хаягдал төмөр 2013 оны 03 сарын 01-ний өдөр 0013300528 дугаартай НӨТ-ын падаанаар 9,500,001 төгрөг, 2013 оны 03 сарын 21-нд 00133539 дугаартай НӨТ-ын падаанаар 13,600,000 төгрөг, 2013 оны 07 сарын 30-ны өдөр 0013734173 дугаартай НӨТ-ын падаанаар 10,920,000 төгрөг, нийт 34,020,002 төгрөгийн НӨАТ-тай хаягдал төмөр худалдан авсан байдаг. Гэвч 2014 оны 04 дүгээр сард дээрх падаанууд хуурамч байна гэж үзэн Дархан-Уул аймгийн Т-газраас Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. УБ хотын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Н.Д-гэдэг хүн утсаар ярьж, А- ХХК-тай холбоотой хуурамч падаан илэрсэн, төлбөрөө төлөх талаар хэлсэн. Манай компани тухайн үед 7,500,000 төгрөгийг данснаас шилжүүлж, НӨАТ-ын падааны эх хувийг аваад очиж уулзсан. Тэгэхэд энэ төлбөрийн 50 хувийг төл гэсний дагуу 4 сард багтаагаад 10,000,000 төгрөг төлсөн. Түүнээс хойш дахин дуудаагүй. НӨТ-ын падааныг Т-хэлтсүүд компаниудад олгодог. Манай бүх падаанууд Т.Х-т бүртгэлтэй, хүчин төгөлдөр падаан юм. Нөгөө тал НӨТ-ын падааны бичилтээ хуурамчаар хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хариуцлагаа хүлээсэн байхад нэг хэргээр 2 хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг хууль байхгүй. Өнөөдөр эдийн засгийн хямралтай, сүүлийн 2 жил барилгын үйлдвэрлэл зогсонги байдалд хүрч, бүтээгдэхүүний борлуулалт муутай байгаа тул манай компани нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Б- ХХК-ийн захирал М.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагчийн акт болон прокурорын дүгнэлттэй маргах зүйлгүй. Т-бичилт хийж, өр үүсгэхдээ акт тавьсан өдрөөс эхэлж өр үүсэх ёстой. Гэтэл Дархан-Уул аймгийн Т.Х- нь 2016 онд акт тавьж, өр үүсгэхдээ 2013 оноос эхлэн манай компанид Т-өр үүсгэсэн нь буруу юм. Гэтэл Б- ХХК 2016 оноос өмнө өргүй тайлантай байсан бөгөөд харин ч илүү төлөлттэй байсан. Т-хэлтсээс өгсөн падаанаар хүмүүс хуурамч бичилт хийсэн. Бид тэр асуудлыг мэдэх боломжгүй байсан. Манай компани хаягдал төмрийн наймааны үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед хаягдал төмөр авахдаа НӨАТ төлөх мөнгийг үлдээж, төмрийг авдаг байсан. Харин дараа нь НӨАТ-ын падаан өгөхөд зөрүүлж мөнгийг шилжүүлэх эсвэл бэлнээр төлдөг байсан. Манай компани нь Д- ХХК-тай холбоотой 45,454,545.27 төгрөгийг өмнө нь бүрэн төлсөн. Түүн дээр маргах зүйлгүй. Б-ХХК-тай холбоотой төлбөр дээр маргахаа больё. Харин А- ХХК-иас бид кодтой НӨАТ-ын падаанаар худалдан авалт хийсэн. Нийт тус компанийн хуурамч бичилттэй падааны өр төлбөр болох 34,020,000 төгрөгөөс манай компани 17,500,000 төгрөгийг төлсөн. Тиймээс үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй. Тус компанийн буруутай үйл ажиллагааны хариуцлагыг бид хүлээх үндэслэлгүй. Нэгэнт 17,500,000 төгрөгийг төлсөн тул дахин нэмж төлөхийг зөвшөөрөхгүй.

Иймд Т.Х-нэхэмжлэлийн шаардлага болох 42,284,500 төгрөгөөс 25,864,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Прокурор Т.О-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалд авагдсан 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №07 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд Дархан-Уул аймгийн Т-улсын байцаагчийн 2013.04.18-ны өдрийн 190011 дугаартай дүгнэлтээр Б- ХХК-ийн М.А-эд холбогдох 45,454,550 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг сайн дураараа төлсөн гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэхүү тогтоолоор нэмэгдсэн өртгийн падаан дээр хуурамч хий бичилт хийлгэж ашигласан нэр бүхий 13 аж ахуйн нэгж байгууллагыг нэмэгдсэн өртгийн албан татварыг сайн дураараа төлж барагдуулсан тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба эдгээр аж ахуйн нэг байгууллага дунд Б- ХХК-ийн 45,454,550 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан Т-дүн багтсан байна. Прокурорын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол нь Б- ХХК-г огт гэм буруугүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа зүйл биш бөгөөд татвар төлөхөөс зайлсхийж учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа агуулгатай юм. Мөн дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №199 дугаартай шийтгэх тогтоолд Б- ХХК-ийн нягтлан бодогч Чинцэцэг нь А-ХХК-ийн талаар мэдэхгүй Туул гэдэг хүнтэй утсаар ярьж нэмэгдсэн өртгийн албан Т-падааныг авч байсан гэж мэдүүлэг өгч байсан нь татвар төлөхөөс зайлсхийж байсан болох нь давхар нотлогдож байна. Иймд татвар төлөгч Б- ХХК нь Т-ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлэх шаардлагатайгаас гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэхүү 42,284,500 төгрөг нь баталгаажсан тул гаргуулах нь зөв байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Дархан-Уул аймгийн Т.Х- нь хариуцагч Б- ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан Т-өр нийт 42,450,722 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны жилийн эцсийн нэмэгдсэн өртгийн Т-буцаан авалтыг хасаад 42,284,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

 

            Хариуцагч Б- ХХК-ийн захирал М.А- нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 25,864,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.

           

            Дархан-Уул аймгийн Т.Х- нь хариуцагч Б- ХХК-ийн Т-өр төлбөрийг үл маргах журмаар гаргуулахаар хариуцагчийн банкин дахь данснаас Т-өрийг төсвийн холбогдох дансанд шилжүүлэх талаар харьяалах банкнуудад мэдэгдэх хуудас хүргүүлэх, эд хөрөнгийн талаарх лавлагаа авах, хариуцагч байгууллагад Т-өрийг барагдуулах талаар мэдэгдэх хуудас хүргүүлэх зэрэг урьдчилсан ажиллагааг хийсэн болох нь хэрэгт авагдсан Т-улсын байцаагчийн мэдэгдэх хуудаснууд, 2016 оны 11 сарын 08-ны өдрийн .... банк, ... бантуудад мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн баримт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн 2/2221 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Т-хэлтсийг Т-Ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн гэж үзэхээр байна.

 

            Иймд Т-Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Т.Х- нь Т-өрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

           

            Дархан-Уул аймгийн Т.Х-Т-улсын байцаагчийн 2013 оны 04 сарын 18-ны өдрийн 190011 дугаартай Т-ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай дүгнэлтээр хариуцагч Б- ХХК-ийн 2012 онд Дархан зах, болон хуулийн этгээдүүдээс авсан 454,545,500 төгрөгийн хаягдал төмрийг НӨАТ-ын тайланд худалдан авалтаар тусгаж хасалт хийхдээ Д- ХХК-иас худалдан авалтаар баримт бүрдүүлэн хуурамч НӨАТ-ын падаанаар хасалт хийж, татвар ногдох орлогоо бууруулж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн, хуурамч НӨАТ-ын падаантай холбоотой 454,545,500 төгрөгийн зөрчилд ногдох 45,454,500 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж улсын байцаагчийн дүгнэлт бичиж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсний дагуу Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015 оны 03 сарын 11-ний өдрийн 07 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Д- ХХК-ийн захирал Ш.Жаргалмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг улсад учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Энэхүү тогтоолд Б- ХХК-ийн М.А-эд холбогдох 45,454,500 төгрөгийн НӨАТ-ыг сайн дураараа төлсөн гэж дурдсан байна. /хх-38-39 дүгээр тал/

            Дээрх зөрчилтэй падаантай холбоотой 45,454,500 төгрөгийг хариуцагч Б- ХХК нь 2014 оны 02 дугаар сард холбогдох Т-дансанд төлж барагдуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

           

            Хариуцагч Б- ХХК-ийн захирал М.А- нь манай компани 2016 он хүртэл Т-ямар нэгэн өргүй байсан бөгөөд 2016 онд улсын байцаагчийн акт гарч, 2013 оноос хойш нөхөн өр үүсгэж байгааг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б- шүүх хуралдаанд Б- ХХК нь Д- ХХК-тай холбоотой хуурамч бичилттэй НӨАТ-ын падаанд холбогдох 45,454,500 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь Т-программ дээр илүү төлөлт гэж харагдаж байгаад тус компанийн тайлант өрөнд суутгагдсан байсныг бид 2016 онд улсын байцаагчийн акт гарган нөхөн татвар тооцож, дээрх 45,454,500 төгрөгийг суутган, актын биелэлтийг хангасан, тиймээс тухайн он тус бүрдээ өртэй гэж харагдахгүй байсан гэж тус тус тайлбарлаж байна.

            Хэрэгт авагдсан Т-улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 190014883 тоот актаар Б- ХХК-ийн 2012 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Т-ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, дээр дурдсан Д- ХХК-иас худалдан авалт хийсэн хуурамч бичилттэй падаантай холбоотой 45,454,550 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан байх бөгөөд энэхүү төлбөрийг хариуцагч Б- ХХК нь 2014 онд төлж барагдуулсан хэдий ч үүнийг Т.Х- зөрчилтэй холбоотой өр төлбөрт аваагүй, Б- ХХК-ийн дээрх хугацааны тайлагнасан Т-өр төлбөрт суутгагдсан байсныг дээрх актаар нөхөн тооцож, залруулга хийсэн болох нь Т-байцаагчийн акт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар болон түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-40-42, 35-36 дугаар хуудас/

 

            Дархан-Уул аймгийн Т-хэлтсээс нотлох баримтаар Б- ХХК-ийн 2012 оноос 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланг, хариуцагч Б- ХХК-иас мөн хугацааны тайланг тус тус ирүүлсэн бөгөөд энэхүү тайлангуудын зөрүүтэй байдлын талаар зохигчдын хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад дүгнэлтийн 4 дүгээр асуултын хариулт хэсэг дээр 2013 оны 12 дугаар сард А- ХХК-иас авсан НӨАТ-ын падаан /худалдан авалтын буцаалт/ НӨАТ-ын 2013 оны 12 дугаар сарын тайланд тусгагдаагүй байна. Б- ХХК-ийн Т-албанд ирүүлсэн тайлантай баталгаажуулсан тайлан таарч байна гэж дүгнэжээ.

           

            Мөн хариуцагч Б- ХХК-ийн захирал М.А- нь А- ХХК-иас худалдан авалт хийсэн хуурамч бичилттэй падаантай холбоотой төлбөрийн 50 хувь болох 17,500,000 төгрөгийг 2014 онд төлж барагдуулсан тул түүний үлдэх хэсэг болох 16,420,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй, учир нь хуурамч бичилттэй падааныг манайд шилжүүлсэн хуулийн этгээд өөрөө хариуцлага хүлээх ёстой гэж тайлбарладаг болно.

            Хариуцагч Б- ХХК-ийн дээрх 17,500,000 төгрөгийг төлснийг нэхэмжлэгч Т.Х- хүлээн зөвшөөрдөг бөгөөд талууд энэ талаар маргаангүй байна.

           

            Харин нэхэмжлэгч Т.Х-итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх падаантай холбоотой Б- ХХК-ийн тайланд түүний хүсэлтээр залруулга хийсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт Б- ХХК-ийн Дархан-Уул аймгийн Т.Х-т хүргүүлсэн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай НӨАТ-ын тайланд өөрчлөлт оруулах тухай албан бичиг авагдсан бөгөөд энэ нь 2012 оны тайланд өөрчлөлт залруулга хийх тухай хүсэлт байна. /хх-44 дүгээр хуудас/

           

            Харин 2013 оны тайланд залруулга хийх талаар Б- ХХК хүсэлт гаргасан тул улсын байцаагчийн акт, дүгнэлт гараагүй, түүний хүсэлтээр залруулга хийгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

           

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримтаар авагдсан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 сарын 12-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Хишигдэлгэрийг аж ахуйн нэгжийн нэрийг бичиж, нэмэгдсэн өртгийн падаан дээр тамга тэмдгийг даран хуурамчаар үйлдэж, нийт 218,519,188,262.36 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулалт хийсэн мэтээр баримт бичгийг хуурамчаар байнга үйлдсэн болох нь тогтоогдож байна гэсэн үндэслэлээр тамга тэмдэг, хэвлэмэл маягт зэргийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан гэмт хэргийг байнга үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд үүнд 2012-2013 онд А- ХХК-ийн 632 ширхэг падаан дээр 295 аж ахуйн нэгжид 94,731,899,668.39 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсан мэтээр баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйлдэл орсон байна.

           

            Мөн хэрэгт А- ХХК-иас Б- ХХК нь хаягдал төмөр худалдан авсан 2013 оны 0013300539, 0013300528, 0013734173 дугаартай нэмэгдсэн өртгийн албан Т-падаан авагдсан бөгөөд энэхүү хуурамчаар үйлдсэн падаантай холбоотойгоор хариуцагч Б- ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, зөрчилтэй холбоотой асуудлаар Т-улсын байцаагчийн акт, дүгнэлт гараагүй байна.

           

            Т-Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, нөгөө талаас мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Т-алба нь татвар төлөгч Т-тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа төлж буй эсэхэд хяналт тавих үүрэгтэй байна.

 

 

 

 

 

 

 

 

            Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д зааснаар татвар ногдуулах, төлөх Т-болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх бүрэн эрхтэй бөгөөд 29.1.10-т зааснаар албан татвар, төлбөр, хураамж, алданги, торгуулийг хуульд заасан хугацаанд хурааж төсөвт оруулах зэрэг үүрэгтэй байхаар хуульчилжээ.

 

            Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, тогтоогдож байгаа үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Б- ХХК-иас хуурамч бичилттэй падаантай холбоотой төлсөн төлбөрийг тайлангийн өрөнд суутгасан атлаа, 2016 онд улсын байцаагчийн акт тавьж, нөхөн татвар ногдуулж, түүнийгээ тайлангийн өрөнд суутгагдсан төлбөрөөр залруулга хийж, биелэлтийг хангасан, мөн энэхүү нөхцөл байдалтай ижил нөхцөл бүхий А- ХХК-иас худалдан авалт хийсэн НӨАТ-ын хуурамч бичилт бүхий падаантай холбоотой зөрчилд акт тавигдаагүй, хяналт шалгалт хийгдээгүй атлаа юуг үндэслэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгаа байна.

            Нөгөө талаас Т-тайланд улсын байцаагчийн 2016 онд гарсан актыг үндэслэн залруулга хийсэн, актын биелэлтийг нөхөн хангаснаас 2013 оноос хойш өр үүссэн нөхцөл байдалд хариуцагч Б- ХХК-ийг буруутай, хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

           

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн 25,864,500 төгрөгийг хариуцагч Б- ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Т.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 16,420,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Хариуцагч Б- ХХК-ийн захирал М.А- нь шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 сарын 12-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолтой танилцаад ойлгомжгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж, энэ асуудлаар хууль зүйн зөвлөгөө авч, асууж тодруулах шаардлагатай гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд энэхүү хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэмэлт тайлбар, нотлох баримт гаргахтай холбоотой хүсэлт биш байх тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Т-Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б- ХХК-иас 25,864,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Т.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 16,420,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Т.Х- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 287,273 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      М.ОЮУНЦЭЦЭГ