Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2017/00647

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2017/00647

 

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2017/00356/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  ......... тоотод оршин суух Б. овогт Ж. Г. /РД:ТЕ77052197/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ..... тоотод оршин суух Е. овогт Г. М./РД: ./-д холбогдох,

 

"Г.М.ын нэр дээрх өмчлөх эрхийг хүчингүй болгож, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай" нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н., П.С., хариуцагч Г.М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г-шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оны 06 сарын 18-ны өдөр иргэн Ц.Н-түүний хүүхдүүд болох хамтран өмчлөгч М.Ш-, М.Т., М.М. нартай үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 000202844 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаартай Дархан-Уул аймгийн ...... байрлах, ...... үйлдвэрийн зориулалттай, 1141,0 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 75,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлж, улмаар хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн 2007 оны 06 сарын 22-ны өдөр хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно.

Гэтэл Ж.Г- намайг өмчлөгч болсноос хойш 1 жилийн дараагаар худалдагч талтай хамааралтай хүмүүсийн дунд өв залгамжлалын болон надад худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаан гарч, улмаар шүүхээр шийдвэрлүүлсэн байсныг 2010 оны 02 сарын 24-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ... дүгээр шийдвэртэй Г.М-ын маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар анх татагдан оролцох үед мэдсэн билээ.

... Г.М-ын маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай Ц.Н., Ж.Г. бидэнд холбогдох иргэний хэргийг Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2010 оны 02 сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд Ж.Ж.Г- ХХК-ийн 1998 оны 05 сарын 03-ны өдрийн 2/5 тоот тушаалыг үндэслэн ... миний өмчлөх эрхийг хүчингүй болгож, Г.М. өмчлөгчөөр тогтоож, ... дүгээр шийдвэр гаргасан болно. 374 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд 2010 оны 04 сарын 14-ний өдрийн 40 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ж.Ж.Г- би магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч мөн л дээрх үндэслэлээр 2010 оны 06 сарын 22-ны өдрийн 485 дугаар Тогтоол гарган шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

...Ингээд 2014 онд М.С. нь .... ХХК-ийн захирал З.М. 1998 оны 5 сарын 03-ны өдрийн 2/5 тоот тушаалыг үйлдээгүй, түүний дүү З.М. хуурамчаар үйлдсэн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, уг тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн болно. Энэ шийдвэрт Г.М.улсын дээд шүүх хүртэл гомдол гарган явсан боловч Улсын дээд шүүх хянаад 2015 оны 10 сарын 20-ны өдрийн 815 дугаар тогтоолоор дээрх тушаалыг хүчингүй болгосныг баталсан. Үүний дараа Ж.Г., М.С-Ж.Н. бид хамтран Г.М. нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 374 дүгээр шийдвэр, 40 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 485 дугаар тогтоолтой иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг улсын дээд шүүхэд гаргасан бөгөөд 374 тоот шийдвэр, 40 тоот магадлал, 485 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр 2016 оны 01 сарын 12-ны өдөр тогтоол гаргасан. Энэ тогтоол гарсны дараа нэхэмжлэгч М.М., М.Ш., М.Т. нар нь хариуцагчаар З.М., Г.М. нарыг татаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагаасаа татгалзсан тул 2016 оны 02 сарын 26-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 383 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Мөн Г.М. нь хариуцагчаар Ж.Г., Ц.Н. нарыг татаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа нэхэмжлэгч тал татгалзах хүсэлт өгснийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч, ... дүгээр захирамжаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байсан.

Ж.Г. би 2007 оны 06 сарын 18-ны өдөр иргэн Ц.Н. түүний хүүхдүүд нартай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Энэ үед хөрөнгөтэй холбоотой эрхийн доголдол байгаагүй ба эрхийн бүртгэлд дээрх худалдагч талын хүмүүс л бүртгэлтэй байсан бөгөөд талийгаач З.М. эх Д.Д. нэр тухайн үед улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тэдний хооронд өв залгамжлалын маргаан үүсээгүй байсан.

... Иймд дээр дурдсан үйл явдал, үйл баримт болон хуулийн заалтуудаар Ж.Г. би ..... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-.... дугаартай Дархан-Уул аймгийн ....... байрлах ..... үйлдвэрийн зориулалттай, 1141,0 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдан авч шударга өмчлөгч болсон тул уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө авсан Г.М.ын өмчлөх эрхийг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчөөр Ж.Г. намайг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ...... болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн болохыг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй, уг нь 3 шатны шүүх тус үйлдвэрийг М. өмч гэж шийдвэрлэсэн, гэтэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг хянан хэлэлцэж дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шилжүүлэхэд М.нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байгаа. Шүүх үүнийг маш сайн үнэлж дүгнэж судлаасай гэж үзэж байна. Нэхэмжлэлээсээ татгалзсан хэрэг дээрээ Ж.Г., Н.нар хариуцагч байсан. Н. Г. нэг тал болоод шүүх хуралдаанд орж байсан. Одоо нас барсан. ИХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлээ татан авсан энэ үйлдэл нь ИХШХШТХ-ийн 105 дугаар зүйлд заасантай ижил зохицуулалтай. Шинээр илэрсэн шүүгчийн захирамжийг 2016.01.12-ны өдөр хянасан. Үүнээс өмнө 3 шатны шүүхээр хэрэг явж байхад энэ асуудлаар хэн ч гомдол гаргаагүй нам гүм байсан. 2016.02.26-ны өдрийн захирамжаар Ш., Т. нар нэхэмжлэлээсээ татгалзсан байсан. Энэ хөрөнгийг өнөөдөр М.хөрөнгө гэдгийг тогтоох боломжгүй, обьектыг худалдаж авсан гэрээ хүчин төгөлдөр Н. нэр дээр шилжиж ирсэн гэдгийг хэн ч хүчин төгөлдөр биш гэж маргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бол цагаатгах асуудал биш, М-аас М-д очсон энэ хэлцэл хүчин төгөлдөр байна гэсэн юм бичээд өгсөн байна. Улсын бүртгэл дээр энэ хэлцэл байхгүй болсныг харуулж байна. Улсын бүртгэлийн гэрчилгээтэй өөрийн нэр дээр авсан байсан энэ өмчлөл хүчин төгөлдөр юм. М. татгалзсан нь энэ хэрэг дээр би өмчлөгч биш юм гэдгийг харуулж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар Ж.Г-ыг өмчлөгчөөр нь тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Г...ын ..... барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ үйлдвэрийн өмчлөлийн асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн. Учир нь З.М-ынхууль ёсны өв залгамжлагч болох М.Ш., М.Т., М.М.н нар шүүхийн 228 дугаар шийдвэрт шинэ нөхцөлөөр хүсэлт гарган, улмаар хэрэг дахин хянагдахад Дархан-Уул аймгийн Дархан ...... байрлах 1141,0 мкв бүхий улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэгдсэн А. өмчлөгч нь Г.М. намайг болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээсээ татгалзсан. Үүнийг Сум дундын шүүхийн 2016 оны 383 тоот захирамжид дурдсан байдаг. Нэгэнт Г.М .ыг өмчлөгчөөр хүлээн зөвшөөрсөн нь тухайн хөрөнгийн өмчлөлийн асуудлаар маргах, шүүхэд хандах шаардлага байхгүй болсон. Энэ үйл баримтаас өмнө ...... барилгын өмчлөгчөөр Г.М. байсан. 2015 оны 10 сарын 20-ны өдрийн 815 тоот тогтоолын дараа ч Мөнхнайрамдал л өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн. ИХШХШТХ-ийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул Ж.Г.д шаардах эрх үүсэх үндэслэл байхгүй болно.

Энэ бүхний үр дүнд эдгээр олон жил маргаж байсан маргааны эхэнд буюу 2006 онд анх Ц.Н., хүүхдүүдийн хамтаар З.М., Г.М.ыг хариуцагчаар татан маргахаас өмнөх байдал болох хөрөнгө Г.М-ын өмч хөрөнгө байсан үед л очиж байгаа гэсэн үг юм. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны ... тоот захирамж энэ нөхцөлийг тогтоосон тул ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр захирамж байгаа гэж үзэж байна.

Мөн үүний зэрэгцээ 2011 онд иргэн Ж.Г.ын нэхэмжлэлтэй, 2001 оны 10 сарын 28-ны өдрийн З.М.г өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт холбогдох маргаан захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн ба үүнийг хуулийн хүчин төгөлдөр 2012 оны 02 тоот шийдвэр, 2013 оны 111 тоот магадлал, 2013 оны 107 тоот тогтоол байдаг. Эдгээр шийдвэр магадлал тогтоолд 2001 оны бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг болно.

Бидний бэр эгч Ц.Н. өөрийн нөхөр З.М.ыг 2005 онд нас барсны дараа нөхрийнхөө хууль ёсны өвлөгч ...... болон бусад хөрөнгө нь З.М..ын хөрөнгө тул хууль ёсны өмчлөлд шилжүүлж авах гэсэн шаардлага бүхий З.М-, Г.М. ыг хариуцагчаар татсан нэхэмжлэл Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхэд гаргасан, шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа талууд эвлэрч, хариуцагч болох Ц.Н-, хүүхдүүд нь давах гомдлоосоо татгалзсан боловч давах шатны шүүх эвлэрлийг баталгаажуулаагүй. Харин дараа нь энэ нөхцөл байдлыг ашиглан Ж.Г-барилгыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч Ж.Г-д худалдсан байдаг. Үндсэндээ эвлэрье гэж хэлчихээд хариуцагчийн шүүхийн дараагийн шатанд гомдол гаргах эрхийг хязгаарласан хирнээ бодит байдал дээр эвлэрээгүй энэ завшаанд л Ж.Г- авсан хэрэг. Үүнийгээ Ж.Г-амьд байхдаа ойлгож эвлэрч байсан, хүүхдүүд болон дүү нар маань ч ойлгож байгаа.

Энэ хөрөнгийг авсан цагаасаа өнөөг хүртэл үр шимийг нь хүртэж, бүрэн ашиглаж байгаа хүн бол Ж.Г-. 2007 онд үйлдвэрийг худалдан авсан цагаасаа хойш ашиглаж ирсэн. Миний бие 2010 онд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж авсан хэдий ч өнөөдрийг хүртэл зөвхөн гэрчилгээтэй л явсаар ирсэн. Үйлдвэрийг Ж.Г- ашиглан эзэмшиж байгаа.

Ж.Ж.Г- уг үйлдвэрийг 75,000,000 төгрөгөөр худалдан авсан байдаг, энэ мөнгөө хэд нугалаад олж авсан байгаа. Харин би өмчлөгч болсон учраас Ж.Ж.Г-ын гэрээний дагуу төлсөн төлбөрийг төлөх талаар түүний зээлийн гэрээ байгуулсан Хадгаламж банк, түүний эрх хүлээн авагчид хандаж байсан. Мөн өөрт нь ч гэсэн эсвэл худалдаад ав гэж үнийн санал хэлж байсан. Хохирсон хүн бол Г.М-би болохоос Ж.Ж.Г- биш юм. Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ж.Ж.Г- нь хариуцагч Г.М-д холбогдуулан, Дархан-Уул аймгийн Дархан сумын ......., үйлдвэрийн зориулалттай, 1141,0 мкв талбайтай ...... барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Г.М-нь энэ асуудлаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргадаг болно.

            Нэхэмжлэгч Ж.Ж.Г- нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Н-гаас 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2007 оны 06 сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан, гэрээнд Ж.Г-болон хамтран өмчлөгч М.Ш-, М.Т-, М.М-нарыг төлөөлөн Ж.Г-гарын үсэг зурсан байх бөгөөд 2007 оны 06 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Ү-2003001920 дугаартай, Дархан сумын 3 дугаар багт байрлах, ...... үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч Ж.Ж.Г-ын өмчлөлд шилжсэн, дээрх гэрээ хийж, өмчлөх эрх шилжихээс өмнө тус эд хөрөнгө М.Ш-, Ц.Н-, М.Т-, М.М-нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байсан зэрэг нь хэрэгт авагдсан 2007 оны 06 сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээр тогтоогдож байна. /хх-ийн 10-12 дугаар тал/

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 04 сарын 24-ний өдрийн 391 дүгээр шийдвэрээр Дархан сумын ...... байрлах, .....үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр талийгаач З. М. тогтоож, Г.М. нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Ц.Н-, М.Ш-, М.Т-, М.М-нарыг З.М. хууль ёсны өвлөгчөөр тогтоож, ...... барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг өвлөгч нарт олгохыг даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус шийдвэрийг шүүхийн 2008 оны 05 сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж, хүчингүй болгосон байна. /хх-13-19 дүгээр тал/

            Мөн тус шүүхийн 2009 оны 03 сарын 04-ний өдрийн 228 дугаар шийдвэрээр Ц.Н-, М.Т-, М.Ш-, М.М-, Д.Д-нарыг талийгаач З.М-ынхууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Д.Нарантуяа, М.Ш-, М.Т-, М.М-нарын А..үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, тус шүүхийн 2010 оны 02 сарын 24-ний өдрийн 374 дүгээр шийдвэрээр Дархан сумын 3 дугаар багт байрлах А... үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр Г.М-г тогтоож шийдвэрлэснийг Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2010 оны 04 сарын 14-ний өдрийн ... дугаартай магадлалаар тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Ж.Г-ын нэр дээр бүртгэгдсэн бүртгэл болон гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Г.М-г өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрт өөрчлөлт оруулсан бөгөөд Улсын дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн .... дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 26-37 дугаар тал/

            Улсын дээд шүүхийн 2016 оны 01 сарын 12-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаад Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ... дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2010 оны 04 сарын 14-ний өдрийн .. дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн ..дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 18-ны өдрийн 464 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.М-нь Ж.Ж.Г-, Ж.Г-нарт холбогдуулан Дархан сумын 3 дугаар багт байрлах 1141,0 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 26-ны өдрийн 383 дугаар захирамжаар М.Ш-, М.Т- нарын З.М-, Г.М-нарт холбогдуулан гаргасан З.М-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэгдсэн ...... үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна.

            Дээрх шүүхийн шийдвэрүүдээс дүгнэхэд маргаан бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-.....дугаарт бүртгэгдсэн А.- үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна.

            Хэрэгт авагдсан 2006 оны 11 сарын 03-ны өдрийн 000202844 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус үл хөдлөх эд хөрөнгө нь Ц.Н-, М.Ш-, М.Т-, М.М-нарын өмчлөлд байсан бөгөөд 2007 оны 06 сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Ж.Ж.Г-ын өмчлөлд 2007 оны 06 сарын 22-ны өдөр шилжсэн боловч Ж.Ж.Г-ын нэр дээр бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээг дээр дурдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 02 сарын 24-ний өдрийн 374 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 04 сарын 14-ний өдрийн 40 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн 485 дугаар тогтоолоор хүчингүй болгосны дагуу хариуцагч Г.М-ын нэр дээр бүртгэгдэж, 2011 оны 08 сарын 24-ний өдрийн 000121446 дугаартай гэрчилгээ олгогдсон байна.

            Шүүхийн шийдвэрүүдийн үндэслэлээс үзэхэд хариуцагч Г.М-г өмчлөгчөөр тогтоосон үндэслэх хэсэгт Х.... ХХК-ийн захирлын 1998 оны 05 сарын 03-ны өдрийн 2/5 тоот тушаалаар Г.М-г тус компанийн захирлаар томилж, хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах эрхийг олгосон нь тогтоогдож байна гэж дүгнэсэн бөгөөд энэхүү өмчлөгчөөр тогтоогдох үндэслэл болсон 1998 оны 05 сарын 03-ны өдрийн 2/5 тоот тушаалыг Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 20-ны өдрийн 364 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2015 оны 10 сарын 20-ны өдрийн 815 дугаар тогтоолоор хэвээр үлдээснээр хариуцагч Г.М-г өмчлөгчөөр тогтоож, бүртгэсэн шүүхийн шийдвэрүүд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянагдан хүчингүй болсон болох нь хэрэгт авагдсан 2015 оны 364 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 01 сарын 12-ны өдрийн 15 дугаартай тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            Өөрөөр хэлбэл дээр дурдсан нөхцөл байдлын улмаас Ж.Ж.Г-ын өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож, хариуцагч Г.М-ын нэр дээр бүртгэл хийхийг даалгасан шийдвэр хүчингүй болсон байх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч Ж.Г-д шилжсэн үйл баримтад дүгнэлт хийх нь зүйтэй байна гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан 2007 оны 06 сарын 18-ны өдрийн Ц.Н-, Ж.Ж.Г- нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр маргаан бүхий хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тогтоогдож байна.

            Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэхүү гэрээний дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ талууд биелүүлсэн байна гэж үзэхээр байна.

            Нэхэмжлэгч Ж.Ж.Г-ыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах үед тус үл хөдлөх эд хөрөнгө нь Ц.Н-, М.Ш-, М.Т-, М.М-нарын өмчлөлд бүртгэлтэй байсан болох хэрэгт авагдсан 2006 оны 11 сарын 03-ны өдрийн 000202844 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байх тул гэрээ байгуулах үед хөрөнгө эрхийн зөрчилтэй байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүс ч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д: Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно... гэж тус тус заажээ.

            Өөрөөр хэлбэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх дээрх хуульд заасны дагуу шилжсэн байх тул Ж.Ж.Г-ыг тухайн эд хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө авсан гэж үзэх боломжгүй юм. Нөгөө талаас Ж.Ж.Г-ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчингүй болсон байгаа нь түүний өмчлөх эрхийг сэргээх үндэслэл болж байна.

            Хариуцагч Г.М-нь Х. ХХК-ийн захирлын 1998 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2/5 дугаартай тушаал шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон хэдий ч тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивын 2014 оны 10 сарын 15-ны өдрийн албан бичгээр миний бие 1998 оны 05 сарын 08-ны өдрөөс 2006 оны 11 сарын 09-ний өдөр хүртэл тус компанийн захирлаар ажиллаж байсан нь тогтоогдож байгаа, улсын бүртгэлийг хүчингүй болгоогүй тул тус хөрөнгийн өмчлөгч нь Г.М-хэвээрээ байгаа гэж тайлбарладаг боловч дээрх тушаалыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосноор түүний үр дагаврууд мөн адил хүчин төгөлдөр бус байна.

            Мөн хариуцагч Г.М-нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Ж.Ж.Г-ын нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэж тайлбарладаг болно.

            Хэрэгт Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 сарын 10-ны өдрийн 107 дугаар тогтоолоор Ж.Ж.Г-ын нэхэмжлэлтэй хэргийг хянаад 2001 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн З.М-г өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, түүнд олгосон улсын бүртгэлийн 2003001920 дугаар бүхий А.- үйлдвэрийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн З.М-гаас бэлэглэлийн гэрээгээр Г.М-д шилжүүлсэн бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-73-78 дугаар тал/

            Энэхүү тогтоолын үндэслэлд Ж.Ж.Г- нь 2007 оны 06 сарын 18-ны өдрийн гэрээний дагуу А.- үйлдвэрийн барилгыг худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан уг эд хөрөнгийн өмчлөлийн талаар үүссэн маргааныг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 02 сарын 24-ний өдрийн 374 дүгээр шийдвэр, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 04 сарын 14-ний өдрийн 40 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2010 оны 06 сарын 22-ны өдрийн 485 дугаар тогтоолоор өмчлөгчийг Г.М-болохыг тогтоож, Ж.Ж.Г-ын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн байна.

            Өөрөөр хэлбэл дээрх захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон шийдвэрүүд хожим хүчингүй болсон бөгөөд дээрх шийдвэрийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн байна гэж үзэх боломжгүй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэгдсэн А.- үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр Ж.Ж.Г-ыг тогтоож, хариуцагч Г.М-ын нэр дээр бүртгэгдсэн бүртгэл болон 2011 оны 08 сарын 24-ний өдрийн...... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Ж.Ж.Г-ыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Ж.Ж.Г- нь улсын тэмдэгтийн хураамжид 532,950 төгрөг төлсөн байх бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлага нь Г.М-ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай буюу эд хөрөнгө гаргуулах бус эд хөрөнгийн эрхтэй холбоотой шаардлага байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан хэмжээгээр тооцож, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 392,550 төгрөгийг Төрийн сангийн орлогоос нэхэмжлэгч Ж.Г-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ж.Ж.Г- нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул өөрийнхөө эзгүйд, өмгөөлөгч нарыг оролцуулан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан ..... багт байрлах, улсын бүртгэлийн Ү-......дугаарт бүртгэгдсэн, 1141,0 мкв талбайтай, А.- үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр нэхэмжлэгч Ж.Ж.Г-ыг тогтоосугай.

 

2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан ...... багт байрлах, улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэгдсэн, 1141,0 мкв талбайтай, А.- үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр Г.М-г бүртгэсэн бүртгэл болон 000131446 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Ж.Ж.Г-ыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгөөс 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 392,550 төгрөгийг Төрийн сангаас, хариуцагч Г.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г-д тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      М.ОЮУНЦЭЦЭГ