Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 136/ШШ2019/00031

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 01-р сарын 22-ны өдөр 136/ШШ2019/00031 Сайншанд сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

.....аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, шүүгч Г.Алгирмаа, шүүгч Д.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .....аймаг, Сайншанд сум, 2 дугаар багт оршин байх, Т банк-ны .....салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... оршин суух, эмэгтэй, 31 настай, А,

 

Хариуцагч: .... тоотод оршин суух, эмэгтэй, 25 настай, Снарт холбогдох

 

Гэм хорын хохиролд Агаас 6,449,348 төгрөг, Сэс 15,744,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч А-нөмгөөлөгч Б.Дагийнамжил, хариуцагч С, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, иргэдийн төлөөлөгч Э.Энхжаргал, прокурор Ж.Айжуу, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б болон прокурор Ж.Айжуу шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БХХК-ийн Хтооцооны төв нь Хилийн цэргийн ... дугаар тусгай ангитай хамтран ажиллах гэрээг 2011 оноос эхлэн байгуулан ажиллаж цэргийн ангийн бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагч нарт банкны үйлчилгээ үзүүлэхээс гадна гэрээт цэргийн албан хаагч нарын цалингаас 30 хувиар Х байршуулан ажилладаг. Гэтэл тус тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан А, С нар нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн нэр бүхий 46 харилцагчийн Хийн данснаас харилцагчийн зөвшөөрөлгүй бэлэн болон бэлэн бус гүйлгээ гаргаж нийт 22,194,233 төгрөгийг /А 6,449,348 төгрөг, С 15,744,885 төгрөг/ үгсэн тохиролцож хувааж болон хувьдаа авч ашигласан нь харилцагчийн гомдол болон Т банкны дотоодын хяналт шалгалтаар илэрч, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн мөрдөн шалгах ажллагааны явцад олж авсан баримт сэлт, мэдээлэл, яллагдагчаар татсан А, С нарын тайлбар, мэдүүлгээр баталгаажиж .....аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 05/04 тоот тогтоол зэргээр тогтоогдсон.

Хариуцагч А, С нар нэр бүхий иргэдийн Хийн дансанд 2014-2015 оны хооронд удаа дараа халдаж, мөн гарын үсгийг нь лавлаж байсан. Үлдэгдлүүдийг нь шалгаж байсан удаа дараагийн үйлдлүүдээр энэ мөнгийг гаргасан болох нь Т банкны хяналт шалгалтын ажлын тайлан, шинжээчийн дүгнэлт, бусад гэрч нарын мэдүүлгүүдээр батлагдан тогтоогдож байна.

БХХК нь А болон С нарын харилцагчийн данснаас хувьдаа авч ашигласан нийт 22,194,233 төгрөгийг нэр бүхий 46 харилцагчид буцаан олгосон бөгөөд А, С нарын хууль бус үйлдлийн улмаас 22,194,233 төгрөгөөр хохирсон.

.....аймгийн Прокурорын газарт хариуцагч нарын Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Хариуцагч С, А нарт холбогдох хэргийг Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагч С 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Т банкны .....салбарын 99 тоот тушаалаар .....тооцооны төвийн теллерээр томилогдож ажилласан. Туршилтын 5 сарын хугацаатай ажиллаад 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үндсэн ажилтнаар 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллан .....салбарын захирлын 88 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. С-нтеллерийн эрхээр хийгдсэн гүйлгээ нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хийсэн 42 гүйлгээ хийгдсэн. Ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс тухайн програмын эрхүүд бүгд хаагддаг учраас ажлаас гарсны дараа програм дээр өөр хүн С-н  эрхээр програмд нэвтрэх боломжгүй.

.....аймгийн Прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Прокурорын 05/04 дүгээр тогтоол ...оор хариуцагч А, С нарын гэм буруутай хууль бус үйлдлийн улмаас БХХК-ийн .....салбарт 22,194,233 төгрөгийн бодит хохирол учирсан хангалттай тогтоогдсон, хариуцагч А нь 500,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 5,949,348 төгрөг болгон багасгаж байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн дагуу хариуцагч иргэн Агаас 5,949,348 төгрөг, хариуцагч иргэн Сэс 15,744,885 төгрөгийг гаргуулж БХХК-ийн 281500000018 тоот дансанд гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бнэхэмжилж байгаа 15,744,885 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие ийм их мөнгийг хувьдаа авч завших нөхцөл, шаардлага ч байхгүй. Т банкны ахлах теллер А манайд ажилд ор гэсэн гуйлтын дагуу 2014 оны 8 дугаар сард тус Б-дтеллерээр орж ажиллаад 2015 оны 6 дугаар сарын эхээр өөрийн хүсэлтээр халагдсан. Б-д10 сар ажиллахад эхний 6 сар туршилтын ажилтан, дараагийн 4 сард нь үндсэн ажилтан болж ажилласан. Эхний 6 сард ахлах теллер Агаар бүх ажиллах зүйлээ заалгаж ажилласан. Би ажлаа хүлээлгэн өгөхдөө ямар нэгэн дутагдал, гомдол санал байхгүйгээр гарсан. Ахлах теллер Ад өөрийн бүх ажлыг бүрэн дүүрэн хүлээлгэж өгсөн.

2016 оны 2 дугаар сарын үед А чиний теллер эрхээр нэг гэрээтийн хугацаатай /2 жилийн/ Хнаас 1 сая гаруй төгрөгийн зарлага гараад дансыг нь хаачихсан байна. Гэрээт нь бие нь муу байна гээд ах нь хотоос дансыг нь шалгаад өгөөч гэж О дарга руу ярьсан байна. Гэтэл Атай ажиллаж байсан Чинзул гэгч шалгаж үзээд тэр гэрээтийн дансанд мөнгө алга, данс нь хаагдсан байна гэсэн хариуг зохих хүнд нь хэлсэн байдаг. А дахин шалгалт аймгаас ирнэ гэнэ. Асуудал гарвал ч би ажилгүй болох байхдаа гэж манай гэрт ирээд ярьж байсан. Тэгээд шалгалт ирээд намайг дуудсан.

Бусдын Хны данснаас 5 сая гаруй төгрөг миний теллер эрхээр гарсан байна гэж харилцааны менежер Бхэлсэн, төлчих юм бол цаашид асуудал үүсэхгүй гэж хэлсэн. Би энэ мөнгийг аваагүй, учрыг нь ч мэдэхгүй.

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, үүнээс хойш 1 жилийн дараа Бдахин ярьж 15,744,885 төгрөгийн асуудал байна гэсэн. Энэ мөнгө болон энэ хэрэг бол хэдэн гэрээтүүдийн Хийн /2 жилийн/ дансан дахь мөнгө юм. Түүнээс гадна Хийг 2 жилээр битүүмжилдэг бөгөөд битүүмж хугацаа дууссан бол автоматаар битүүмж тайлагдана. Эсвэл ахлах теллэр битүүмжийг тайлах эрх нь байдаг. А надад ажлаа зааж сургаж байхдаа миний нууц ашигласан байх гэж би ойлгож байна. Энэ 15,744,885 төгрөгийг албадан хүлээлгэх гээд байгаа Т банкны шаардлагыг би хэрхэвч зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч А шүүхэд гаргасан тайлбартаа:

Т банкны .....салбараас надад холбогдуулан гаргасан, би анхнаасаа харилцагчийн данснаас 6,449,348 төгрөг авч завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин Сэс гаргуулахаар нэхэмжилж байгаа 15,744,885 төгрөгийг би хариуцан төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна.

Одоогоор би ажилгүй байгаа учраас хугацаа өгөөд бага бага хэмжээгээр төлж барагдуулна. Банкыг хохиролгүй болгоно гэжээ. /хх-76/

 

Хариуцагч А-нөмгөөлөгч Б.Дагийнамжил шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг төлсөн байгаа, үлдсэн хохирлыг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс Т банк-ны .....салбарыг төлөөлүүлэн аймгийн Прокурорын газраас прокурорыг оролцуулах талаар хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар шийдвэрлэж, прокурор оролцуулав.

Т банк-ны .....салбар нь хариуцагч Агаас 6,449,348 төгрөг, Сэс 15,744,885 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-1, 2/

Хариуцагч А нь ...Тус банкны нэхэмжилсэн 6,449,348 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн /хх-76/, 2019 оны 1 дүгээр сарын 19-ний 500,000 төгрөг төлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд түүнээс 5,949,348 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгажээ.

Нэхэмжлэгчээс хариуцагч нарыг ...ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн нэр бүхий 46 харилцагчийн Хийн данснаас харилцагчийн зөвшөөрөлгүй бэлэн болон бэлэн бус гүйлгээ хйиж нийт 22,194,233 төгрөгийг /А 6,449,348 төгрөг, С 15,744,885 төгрөг/ үсгэн тохиролцож хамтран болон хувьдаа авч ашигласан...гэж,

хариуцагч Сэс ...15,744,885 төгрөг гаргуулах банкны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ажлаа ямар нэгэн зөрчилгүй хүлээлгэн өгсөн, миний эрхээр А орж эдгээр гүйлгээнүүдийг хийсэн.. гэж тус тус маргажээ. /хх-79-82/,

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж, хариуцагч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-7, 8/, Т банкны Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-10/, ББт олгосон итгэмжлэлүүд /хх-11, 12/, Аймгийн прокурорын газрын 2018.6.04-ний Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-13, 14/, Аг Эрүүгийн хэрэгт татсан аймгийн Прокурорын газрын 2018.04.20-ны 1719000520046 тоот тогтоол /хх-16/, 2018.04.23-ны өдөр Сэс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-17, 18/, 2018.04.23-ны өдөр Н.Агаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-20, 21/, Гэрч Б, Б, Бнараас авсан мэдүүлэг /хх-22-27/, .....салбарын харьяа .....тооцооны төвд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлан /хх-28-41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оюунтуулын 2017.12.07-ны өдрийн №205 тоот дүгнэлт, хавсралт /хх-40-43/, .....тооцооны төвд гарсан дутагдлын тооцоо /Будсын данснаас мөнгө гаргасан гүйлгээнүүд/ /хх-42, 43/, Т банкны теллерийн системийн багц журам /хх-44-55/, БХХК-ийн дүрэм /хх-56-67/, Аймгийн прокурорын газраас хэрэгт Ө.Мөнхнавчийг томилсон 2018.07.10-ны 6/590 тоот албан бичиг /хх-68/, харилцагч нарт хохирол барагдуулсан тухай дансны хуулга /хх-151-225/, хариуцагч Аг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалуудын хуулбар /2-р хх-56, 63-68/, хариуцагч О.Сувд-Эрдэнийг үндсэн ажилтнаар томилсон тушаал /2-р хх-56/, хариуагч А, С нарын ажлын байрны тодорхойлолтууд /2-р хх-57-62/, хариуцагч Аг ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд /2-р хх-63-66/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор Ж.Айжууг томилсон .....аймгийн Прокурорын газрын 2019.01.11-ний өдрийн 6/60 тоот албан бичиг /2-р хх-67/ зэргийг,

-хариуцагч нараас:, С, өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-85/, А, өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-235/, хариуцагч А 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийг Т банк-ны 281500000018 тоот дансанд тушаасан 694800211451 тоот журналын дугаартай мөнгө төлсөн баримт /2-р хх-80/ зэргийг нотлох баримтаар гарган өгч,

хариуцагчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар <<Баймгийн Цагдаагийн газарт хэрэг шалгуулахаар хүргүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 86 тоот албан бичиг, хавсралтууд /хх-94, 98/, О.Сувд-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн тухай 2015.06.08-ны өдрийн 83 тоот тушаал /хх-99/, О.Сувд-Эрдэнийг ажилд томилсон тухай 2014.07.07-ны өдрийн 83 тоот тушаал /хх-100/, Хариуцагч А, С нараас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-101-104/, Гэрч А.Бат-Эрдэнэ, У.Чойндонгарав Б.Ганзориг нараас авсан гэрчийн мэдшүүлэг /хх-105-108/, Хариуцагч Сэс авсан мэдүүлэг /хх-109-111/, Бээс авсан гэрчийн мэдүүлэг /хх-112, 113/, хохирогч нарын тайлбар /хх-114-122/, БАймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн 2017.9.12-ны өдрийн 482 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Хэргийн талаарх мэдээлэл /хх-123-129/, .....салбарын харьяа .....тооцооны төвд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлан /хх-130-146/>>, Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт /2-р хх-21-47/ зэргийг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

Хариуцагч А нь Х банк-ны .....салбарын захирлын 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 16 тоот тушаалаар Хатанбулаг тооцооны төвийн няравын ажилд томилогдон 2013 оны 05/2371 тоот тушаалаар чөлөөлөгдөж,

Т банк-ны харъяа .....салбарын .....тооцооны төвийн хянагч теллерээр Т банк-ны 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2371 тоот тушаалаар томилогдон 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Т банк-ны .....салбарын захирлын 05 тоот тушаалаар хянагч теллерийн албан тушаалаас чөлөөлөгдсөн,

хариуцагч С Т банк-ны .....салбарын захирлын 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 99 тоот тушаалаар .....тооцооны төвийн теллерийн албан тушаал /туршилтын/-д, мөн салбарын захирлын 2015 оны 01-р сарын 07-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 83 тоот тушаалаар албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

.....аймгийн прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1719000520046 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, А, С нарыг яллагдагчаар татаж /хх-16-21/, прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 5/04 тоот тогтоолоор А, С нарт холбогдох 1719000520046 тоот эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэл /хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн/-ээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-13, 14/,

Хэрэгт авагдсан нотлох баримтаар,

Хариуцагч нар нь Т банк-ны Хтооцооны төвд ахлах теллер, теллерээр ажиллаж байх хугацаандаа санаатай, хууль бус үйлдэл ... харилцагчийн дансны гүйлгээний хуулгыг урт хугацаагаар лавлах, удаа дараа лавлах, харилцагч өөрөө ирээгүй байхад өөрсдийн Грейпбанк програмын теллер эрхийг ашиглан Хийн битүүмжийг цуцлах, бэлэн болон бэлэн бус зарлагын гүйлгээг хийх, бусдын данс руу шилжүүлэх, бусдын гарын үсгийг гүйлгээний баримтад дуурайлган зурах, санхүүгийн хуурамж баримт бүрдүүлж бусдын эд хөрөнгөд хариуцагч А нь 6,449,348 төгрөгийг, хариуцагч С нь15,744,885 төгрөгийн хохирол учруулсан, гэм буруутай болох нь:,

-.....салбарын харьяа .....тооцооны төвд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлан /хх-28-41/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оюунтуулын 2017.12.07-ны өдрийн №205 тоот ...Т банкны хяналт шалгалтын газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ... .....тооцооны төвд ажиллаж байсан ахлах теллер А, теллер С ... нарын талаар дүгнэсэн хэсэг нь үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /хх-40-41/,

-хавсралт, .....тооцооны төвд гарсан дутагдлын тооцоо /Бусдын данснаас мөнгө гаргасан гүйлгээнүүд/ /хх-42, 43/,

-Т банкны теллерийн системийн багц журам /хх-44-55/,

-БХХК-ийн дүрэм /хх-56-67/,

-харилцагч нарт хохирол барагдуулсан тухай дансны хуулга /хх-151-225/,

-хариуцагч Аг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалуудын хуулбар /2-р хх-56, 63-68/, хариуцагч А, С нарын ажлын байрны тодорхойлолт /2-р хх-57-62/,

-нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бийн шүүх хуралдаанд гаргасан С-нтеллерийн эрхээр хийгдсэн гүйлгээ нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хийгдсэн 42 гүйлгээ. ...Ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн тухайн програмын эрхүүд бүгд хаагддаг учраас ажлаас гарсны дараа програм дээр өөр хүний эрхээр програмыг нээх боломжгүй гэх тайлбар,

-Т банкны харилцагч ..... нарын ...дансаасаа мөнгө аваагүй, гарын үсэг зөрүүтэй, биш байна, банкинд буцаж, эргэж очоогүй, бусдад мөнгө шилжүүлээгүй, бэлнээр мөнгө аваагүй, Ганбаатар гэж хүнийг танихгүй, гүйлгээ хийгдэх ёсгүй, гэх тайлбар, /хх-114-122/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хариуцагч А, С нар нь Монгол Улсын банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.1-д заасан ...хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил, үүргээ хариуцлагатай биелүүлэх үүрэгтэйг;

-Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 Мөнгөн Хийн гэрээгээр банк, мөнгөн Хийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ.

-Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн Х, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн Хийн гэрээгээр банк, мөнгөн Хийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь хадгалуулагчийн мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ.

-Т банк-ны теллерийн системийн багц журмын 9.1.9 Ажлын байрыг түр хугацаанд орхих үедээ бүртгэлийн програмаас гарахгүй нээлттэй орхих, нэвтрэх нууц нэр, нууц үгээ бусдад дамжуулах, түүнчлэн 9.1.20-д Харилцагч өөрийн биеэр банкинд ирээгүй байхад харилцагчийн дансанд дараахаас бусад гүйлгээг хийхийг хориглоно. /-Харилцагчийн дансанд бусад этгээд орлого хийх,-Банк үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл болон бусад журамд заагдсан гүйлгээг хийх, -Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн албаны хийх гүйлгээ, -9.2.6-д Бүртгэлийн програмд нэвтрэх эрхийн нууцлалыг ажилтан зөвхөн өөрөө хадгалж, нууцлал алдагдсанаас эрсдэл үүсвэл хариуцлагыг бүрэн хүлээнэ, 9.2.11-т Харилцагчийг өөрийн биеэр ирээгүй байхад харилцагчийн дансыг удаа дараа лавлах, олж авсан мэдээллийг хувийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигласан нь хяналт шалгалтаар илэрсэн тохиолдолд тухайн ажилтанд холбогдох хууль болон Хөдөлмөрийн дотоод журам-ын дагуу арга хэмжээ авах,

Мөн БХХК-ийн дүрмийн 10.3.3-т Харилцагчийн данс, зээл төлбөр тооцоо, ...хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх гэж заасныг зөрчсөн байна.

Т банкны нэр бүхий 46 харилцагч нарт А ахлах теллерээр, С теллерээр тус тус ажиллаж байхдаа дээрх хохирлыг учруулсан, нэхэмжлэгч Бхарилцагч нарт хохирлыг барагдуулсанаар шаардах эрхтэй, мөн хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй байна. Энэ шаардах эрх нь хууль [хуульд заасан хэргийн бүрэлдэхүүн хангагдсан] /дүрэм, журам/-д зааснаар үүсчээ.

 

Шүүх, шүүхийн тогтоолоор хариуцагч С-нгарын үсэгт, мөн эсэх талаар шинжээч томилсон бөгөөд шинжилгээг хэргийн бодит үнэнд нийцсэн зохистой шийдвэр гаргах, талуудын тэгш байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлэх, шүүх болон талуудын мэдээллийн ялгаатай байдал болон талуудын хоорондох хүчний тэнцвэргүй байдлыг нөхөх зорилготой хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтээр ...С-н  29 ширхэг гарын үсэг тохирч, 35 тохирохгүй байна гэжээ. /2хх-21-47/

 

Хохирол гэдэгт бусдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчснийг хамруулан ойлгох бөгөөд гэм хор учруулагч нар нь 46 харилцагчийн эрхийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасныг зөрчжээ.

 

Хариуцагч нарын эдгээр хууль бус үйлдлийг, өөрийн үйлдлийн үр дагаврыг сайн мэдэж байх төдийгүй, уг үр дагаврыг бий болгохыг хүсэж хийсэн, санаатай үйлдэл гэж үздэг. Хариуцагч нар бусдын эд хөрөнгөд хууль бусаар, санаатай үйлдлээр гэм хор учруулсан буюу хохирлын хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тодруулбал, гэм хор учруулагчийн хууль бус, санаатай үйлдлийг үйлдсэн цаг хугацаа, банкны харилцагч нарын Хаа аваагүй, эргэж очоогүй, гарын үсэг биш гэсэн агуулгатай тодорхойлолт, тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ажиллах байх хугацаанд нь хохирол учирсан гэх тайлбар, нотлох баримт, хариуцагч А-нхүлээн зөвшөөрч байна гэх тайлбар, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шалтгаан холбоо тогтоогдож байна гэж үнэллээ.

 

Хариуцагч С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би уг мөнгийг аваагүй гэж маргадаг ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. зааснаар хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэм буруугүйн зарчмын хувьд гэм хор учруулсан этгээд хохирлыг хууль бусаар, гэм буруутайгаар учруулсан, түүнчлэн өөрийн гэм буруугүйг нотолж чадаагүй бол хариуцлага хүлээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн Иргэний хэрэг 107.3-т зааснаар Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана. Энэ хуулийг тайлбарлавал, үндсэндээ гэм буруугийн зарчим үйлчилж байгаан илрэл бөгөөд гэм буруугүй болох нь тогтоогдвол шүүх түүнийг хариуцлагаас чөлөөлнө, хуульд гэм буруугүй болохыг зөрчил гаргагч этгээд өөрөө нотлох үүрэгтэй гэсэн нь нотолгооны үүргийн хуваарилалтын зарчимтай холбоотой юм.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 дугаар зүйлийн 497.1-т ... Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

түүнчлэн, нэхэмжлэгч ...46 харилцагчийн өмчлөх эрхэд учирсан гэм хорыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ... арилгасан байх бөгөөд 498 дугаар зүйлийн 498.5-т ...этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. зааснаар ...гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээд /А, С нар/-ээс шаардаж гаргуулах.,

-мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т ...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж зааснаар шаардах, нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хөрөнгийг хуучин байдлаар нь буцаан өгөх боломжгүй болсон байх тул хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нь буюу эрх бүхий этгээдүүд өөрт учирсан хохирлыг хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ нь өмчлөгчийн зөрчигдсөн эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж буй арга юм.

Иргэдийн төлөөлөгч нь ...Хариуцагч С нь тухайн асуудалд холбогдолгүй гэх боловч банкны өөрийн теллерийн эрхээр гүйлгээ хийсэн, өөрөө хийгээгүй гэдгээ нотолж чадаагүй байна. ...хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй нь гэм буруутайд тооцогдох үндэслэл болжээ гэж дүгнэжээ.

Иймд хариуцагч Агаас 5,949,348 төгрөг, хариуцагч Сэс 15,744,885 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т банк-ны .....салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,921 төгрөгийг Т банк-ны .....салбарт буцаан олгож,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Агаас 110,140 төгрөг, хариуцагч Сэс 236,674 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

  1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5., 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Агаас 5,949,348 төгрөг, хариуцагч Сэс 15,744,885 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т банк-ны .....салбарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,921 төгрөгийг Т банк-ны .....салбарт буцаан олгож,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Агаас 110,140 төгрөг, хариуцагч Сэс 236,674 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь хуульд зааснаар давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор .....аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.                 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  В.АМАРТҮВШИН 

ШҮҮГЧИД                                 Г.АЛГИРМАА

Д.НАРАНЦЭЦЭГ