Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2019/00222

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2019/00222

Дорноговь аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...... оршин суух, эрэгтэй, 27 настай, А /РД:..../,

 

Нэхэмжлэгч: .... оршин суух, эмэгтэй, 25 настай, Ч /РД: ..../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... тоотод оршин суух, эрэгтэй, 38 настай, О /РД: ..../,

 

Хариуцагч: .... дугаар байр, 64 тоотод оршин суух, эмэгтэй, 38 настай, Ө/РД: ....../ нарт холбогдох

 

Үндсэн 4,709,167 төгрөг,

Сөрөг 1,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А, Ч, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч А, Ч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 01 дүгээр сарын эхээр О-сДорноговь аймаг, .... тоотод байрлах 90 м2 талбайтай хувийн орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцсон. Ингэхдээ гэрээ хийснээс хойш буюу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор Онь орон сууцны гэрчилгээ болон газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээндээ тусгаж, 13 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл мөнгийг 0,8 хувийн хүүтэйгээр графикийн дагуу төлөхөөр тохиролцсон. Бидэнд анх хэлэхдээ гэрчилгээ нь байгаа, ажил ихтэй учир удахгүй шилжүүлээд өгье гэж гэрээ хийсэн.

Гэрээндээ 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байрны гэрчилгээ болон газар эзэмших гэрчилгээг бидэнд өгнө гэсэн боловч хугацаандаа өгөөгүй. О-сгазрын гэрчилгээ шилжүүлэн өгөх хугацаа дуучихлаа газар, үл хөдлөх эд хөрөнгөө өөрсдийн нэр дээр шилжүүлж авъя гэхэд өргөдлөө өгчихсөн байгаа, хашаагаа татчих гэсэн. Гэрчилгээг гаргаж өгөөгүй шалтгаан нь зөвшөөрөлгүй газар байшингаа илүү гаргаж барьсанаас гардаггүй юм билээ. Газрын гэрчилгээ гараагүй учир байрны мөнгө төлөхөөс татгалзаж асуудал шийдэгдсэний дараа төлнө гэх шаардлага тавихад байрнаас гар гэсний дагуу байрнаас гарсан.

 Гэрээний дагуу газрын болон байрны гэрчилгээг гаргаж өгсөн бол бидний зүгээс мөнгөө үргэлжлүүлэн төлж байраа худалдаж авах байсан. Тэгээд удаашраад, улсын бүртгэлийн гэрчилгээгүй эд хөрөнгө байсан тул 2017 оны 9 дүгээр сараас эхлэн графикийн дагуу тохирсон мөнгийг төлөөгүй байж байгаад 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх 8 200 000 төгрөгийг бөөнд төлье, гэрээний дагуу газраа шилжүүлж өг, тэгэхгүй бол бидэнд үлдэх баримт байхгүй гэхэд Отэгвэл чадахгүй, би газрын гэрчилгээг шилжүүлэхгүй гэсэн.

Онь бидний байрны мөнгөнд өгсөн урьдчилгаа 19 399 167 төгрөгөөс байрны түрээсийг зах зээлийн ханшаар тооцож, 4 719 167 төгрөгийг суутгаж аваад, 14 680 000 төгрөгийг өгсөн. Бидний хувьд О-ныбайрыг түрээслэж суугаагүй, худалдаж авахаар тохиролцсон боловч газрын гэрчилгээ, байрны гэрчилгээг шилжүүлж өгөхгүй удаашрсан тул гэрээнээсээ татгалзсан. Иймд О, Ө нараас 4 709 167 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-1-3/

 

            Хариуцагч О, Ө нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2016 оны 09 дүгээр сараас эхлэн иргэн Б-д 2 жилийн хугацаатай, сарын 350 000 төгрөгийн төлбөртэйгээр хөлслүүлсэн. Орон сууц хөлслөх гэрээ үргэлжилж байх үед буюу 2017 оны 01 дүгээр сарын сүүлчээр А, Ч нар нь ажил дээр ирж уулзсаны дагуу уг байшингаа тэдэнд 53 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Ингэхдээ 13 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 5 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тус тус төлж, үлдэх 35 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаанд жилийн 5 хувийн хүүтэйгээр, сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж дуусгахаар тохирсон. Ийнхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул байшинг хөлслөн амьдарч байсан н.Б-д энэ учраа хэлж, орон сууц хөлслөх гэрээг цуцалж, бөөнөөр нь төлсөн мөнгийг нь хөлслөгчид буцаан өгсөн. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байшингаа А, Ч нарт хүлээлгэн өгсөн. Гэвч А, Ч нар нь байшингийн төлбөрийг төлөх хуваарьт хугацааны эхний төлөлтөөс эхлэн төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн. Олон дахин хэлүүлж, нэхүүлж байж эхний 4 сарын төлбөрийг төлсөн боловч 2017 оны 09 дүгээр сараас эхлэн 2018 оны 02 дугаар сарыг хүртэл огт төлбөр төлөлгүй 6 сар болсон. А, Ч нар нь орон сууцны төлбөрийг төлж чадахгүй нь тодорхой болсон тул худалдах, худалдан авах гэрээг цуцлахаар болж, энэ тухайгаа тэдэнд 2018 оны 02 дугаар сард хэлсэн. А, Ч нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тохиолдолд орон сууц хөлслөх гэрээ хэвээр үргэлжилж, хөлсний орлого нь орж ирэх байсан тул А, Ч нарын манай байшинд амьдарсан 1 жил 2 сарын хугацааг орон сууц хөлсөлснөөр тооцож, төлбөрийг суутгасан нь зүй ёсны гэж үзэж байна. Ч, А нар нь 1 жил, 2 сарын хугацаанд манай байшинд амьдарсан атлаа ямар ч мөнгө төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-20-21/

 

Хариуцагч Ошүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

.Амарбаяр худалдан авахаас өмнө иргэн Э, Б нарт 2 жилийн хугацаантай хөлслүүлж байсан ... Нэхэмжлэгч нар орон сууц худалдаж авна, гэрээ байгуулна гэж санал тавиагүй, гэрээ байгуулагдаагүй байсан бол өмнө нь орон сууц хөлслөх гэрээ хэвээр үргэлжилж сарын 280,000 төгрөгөөр, 24 сарын хугацаатай орон сууц хөлслөх гэрээний мөнгө надад орж ирэх байсан учраас надад учирсан хохирол гэж үзэж нэхэмжлэгч нараас тооцож суутгаж авсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд олох ёстой байсан орлого 870,000 төгрөг, орон сууцанд амьдрах хугацаандаа эвдсэн зүйлүүдийн үнэ 250,000 төгрөг, нийт 1,120,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-129/

 

Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч А, Ч нар өгсөн хариу тайлбартаа: 

Бид тагтны хаалтны багана, өрөөний хаалгануудын нугас, цоож, 00 өрөөний плита, гадагш гардаг үүдний өрөөний цементэлсэн шал зэргийг эвдээгүй. Анх биднийг байранд ороход өрөөний хаалгануудын нугас, цоожнууд эвдэрхий байсан.

Мөн цонх нь хүртэл хагархай, өрөөнд ямар ч гэрлийн ламп байхгүй, өвлийн хүйтэнд нэлээн зутарч, даарч амьдарч байсан... байшинд хийгдсэн плита, тагтны хаалтны баганы шавардлага нь чанарын шаардлага хангахгүй, манайхыг нүүж ороход л тагтны баганы хөдөлгөөнтэй, шавар нь нурчихсан, доошоо гарааж, үүдний тамбар дээрээсээ ус гоождог, нэг өдөр цахилгаангүй болсон ба дуудлага өгөхөд ирсэн ажилтан үүдний босгоны дор байх цахилгааны утас чанар муу, зориулалт даахгүй утас хийсэн байна солих шаардлагатай гэснээр Отгончулуунд өөрт нь хэлж түүний зөвшөөрлөөр үүдний хэсгийн цементийг ховхолж цахилгааны утсыг шинэчилж янзалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /хх-149/

 

 Шүүх, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А, Ч нар нь хариуцагч О, Ө нарт холбогдуулан 4,709,167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О, Ө нар нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, орон сууц хөлслөх гэрээний дагуу олох ёстой байсан орлого 870,000 төгрөг, орон сууцанд амьдрах хугацаандаа эвдсэн зүйлүүдийн үнэ 250,000 төгрөг, нийт 1,120,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нараас ”...үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэх эд хөрөнгө эрхийн доголдолтой, улсын бүртгэлийн гэрчилгээгүй байсан, ...газар эзэмших гэрээгээр гэрчилгээг 2017 оны 02 дугаар сарын 06-ны дотор Амарбаярын нэр дээр шилжүүлж өгнө. Газар байшингаа дагалдан үнэгүй шилжих буюу шилжүүлнэ гэсэн боловч энэ үүргээ худалдагч хугацаанд нь биелүүлээгүй тул хуваарийн дагуу төлөх сар бүрийн төлөлт, 2017 оны 05-р сарын 10-нд төлөх 5,000,000 төгрөгийг төлөөгүй. Сөрөг нэхэмжлэлийн тухайд ...орон сууц хөлслөх талаар ярилцаж тохиролцоогүй тул хөлс төлөх үндэслэлгүй, эвдрэл хохирол бол анх хүлээлцэхэд тийм байдалтай байсан, үүдний довжооны шалыг Отгончулуунаас зөвшөөрөл авсан” гэж,

-хариуцагч нараас “...худалдан авагч нараас сар бүрийн төлөлтөө хугацаанд нь хийгээгүйгээс гэрээг цуцласан, цуцласантай холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийг хөлслөж байсан бол олох байсан орлого, хохирол зэргийг нэхэмжлэсэн” гэж тус тус маргана.

 

Нэхэмжлэгч талаас: Газар эзэмших эрх, шилжүүлэх гэрээ /хх-4/, үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ /хх-5/, барьцааны гэрээ /хх-6/, орон сууц худалдан авах гэрээний хавсралт /хх-8/, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 5/29 тоот “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоолын хуулбар /хх-9/, улсын тэмдэгтийн хураамж 91,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-10/, нэхэмжлэгч нараас З.Алтанцэцэгт олгосон итгэмжлэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-22,27/-хүсэлтээр З.Алтанцэцэгээс татгалзсан, нэхэмжлэгч нарын 0007886 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-48/, нэхэмжлэгч Б.Чулуунсуурийн Хаан банк дахь 5381072768 тоот дансны дэлгэрэнгүй  хуулга /хх-49, 50/ хариуцагч О-ныХаан банк дахь 5379159190 тоот дансанд Өлзийзул гэх хүнээс хүнээс  2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 13,000,000 сая төгрөгийг тус тус төлсөн /хх-51, 52/

            Хариуцагч талаас: Өээс Од олгосон итгэмжлэл /хх-57/, Улсын тэмдэгтийн хураамж 31,430 төлсөн тухай баримт /хх-130/5360167393 тооны дансны хулга /хх-51/, орон сууцны эд хөрөнгийн эвдрэлийн гэрэл зураг /хх-134-134/,

-шүүхийн журмаар: Гэрч Б.Агарнов, Д.Нарантуяа нарын гэрчийн мэдүүлэг /хх-34х37/, Гэрч Э.Э, Х.Гайтав, Г.Ганбаатар нарын мэдүүлэг /112-112/ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд /25.2.2., 38.1/-д зааснаар .шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А, Ч, хариуцагч О, Ө нарын хооронд 2017 оны 01-р сарын 26-ны өдөр Дорноговь аймаг, Сайншанд сум, 6 дугаар баг, Дампилын 16-А-8 тоотод байрлах 90 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 53,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөг бэлнээр, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус төлөх, үлдэх 35,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд жилийн 5 хувийн хүүтэйгээр, сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж дуусгах гэрээг бичгээр байгуулж урьдчилгаанд 19,399,167 төлсөн,

-дагалдаж газар эзэмших эрхийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр худалдан авагчид шилжүүлэх,

-үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний дагуу хангуулах,

-талууд эд хөрөнгийг хүлээн авч, О-схудалдан авагч нарт 14,690,000 төгрөгийг буцааж өгсөн, энэ талаар талууд маргаагүй зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

           

Нэхэмжлэгч А, Ч нар нь хариуцагч О, Ө нартай Дорноговь аймаг, Сайншанд сум, 6 дугаар баг, Дампилын 16-А-8 тоотод байрлах 90 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг газар дагалдаж бүгд 53,000,000 төгрөгөөр худалдах, худалдах авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр тус тус 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан байна. /хх-5/

Талуудын хооронд, Тодруулбал, худалдагч О, Ө нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх”, худалдан авагч А, Ч нар нь “худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн”, энэ хуульд заасан эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Оорон сууцны гэрчилгээгүй, уг гэрчилгээг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тухай мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагч талаас шүүх, өмнөх шүүх хуралдаанд “...орон сууц болон газар эзэмших гэрчилгээг 2018 оны 7 дугаар сарын 20-ны үеэр авсан, шинээр барьсан орон сууц, газар байсан” гэж тайлбарласан ба үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгө болон газраа улсын бүртгэлд бүртгүүлээгүй, дээр дурдсан үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэнэ.

 

Шүүхээс нэхэмжлэгч талыг Иргэний хуульд /255.1/-д заасан худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан эсэх талаар хянасан бөгөөд хуульд /255.2/-д зааснаар Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан байна гэж дүгнээд энэ хуулийн 255.1 хамаарахгүй, шаардлага гаргах эрхээ алдаагүй байна гэж үзлээ.

Мөн хуульд /249.1/ .Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.

 

Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар Эрх худалдахад худалдагч нь уг эрх хүчин төгөлдөр болох тухай үндэслэл гаргах, эрх шилжүүлэхтэй холбогдсон зардлыг хариуцахаар газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагджээ. /хх-4/

 

 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр гэрээний үнийг худалдан авагч 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөг бэлнээр, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус төлөх, үлдэх 35,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд жилийн 5 хувийн хүүтэйгээр, сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж дуусгах үүрэг хүлээсэн,

-худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн байна.

Гэтэл худалдагч гэрээгээр тохиролцсон газар эзэмших эрхийг худалдан авагчийн эзэмшилд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлж өгөх үүргээ,

-худалдан авагч 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг төлөх, ...сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ тус тус биелүүлээгүй гэм буруутайгаас талуудын хооронд маргаан үүсч, улмаар талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэж” гэрээг цуцлах талаар бие биедээ мэдэгдсэн, нэмэлт хугацаа тогтоосон байна.

Иргэний хуулийн 222, 223 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч хоёулаа гэрээнд заасан үүрэг, хугацааг хэтрүүлсэн.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, ...харилцан буцааж өгөх” үүрэгтэй.  

 

Иймд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж хуульд заасны дагуу хариуцагч О, Ө нараас 4,709,167 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А, Ч нарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хариуцагч О-нысөрөг нэхэмжлэл, талуудын маргаж байгаа Орон сууц хөлслөх тухай, орох байсан орлого зэргийг тэдний хүсэл зоригийн агуулгыг хэрэг авагдсан баримт, шүүх хуралдаанд тодруулснаар тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарч, хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлав.

  Иргэний хуульд /205.4.3/-д зааснаар үүрэг гүйцэтгэгч А, Ч нараас гэрээний зүйлийг зохих ёсоор хадгалж, арчилж, хамгаалсаар байхад тэр нь муудсан, гэмтсэн байна. Энэ тохиолдолд гэрээний зүйлээс үлдсэнийг нь үүрэг гүйцэтгүүлэгчид буцааж өгнө.

Мөн хууль /206.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн,

-хууль /227.1/-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн буюу Онараас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул нөгөө тал А нар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Түүнчлэн О-ныорох байсан орлого 870,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн хуульд зааснаар /229.1., 229.2/-Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэв.

 

Иймд хариуцагч О-ныхэнд холбогдуулж гаргасан нь тодорхойгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй олох ёстой байсан орлого, хохирол нийт 1,120,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзээд сөрөг нэхэмжлэл, хохирол 250,000 төгрөг, олох байсан орлого 870,000 төгрөг нийт 1,120,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч О-нышүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11.-д зааснаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх ба энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байгаа хэдий ч шүүх үндсэн нэхэмжлэлийн хамт хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

Нэхэмжлэгч талаас гэрээнүүдийг О н-р ажиллаж байхдаа өөрөө тамга дарсан тул хүчингүй гэж тайлбарлах хэдий ч газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, хавтаст хэргийн 6 дугаар нүүрэнд үүрэг гүйцэтгүүлэгч О, баталгаа гаргагч Б.Агарнов, Д.Нарантуяа нарын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан Барьцааны гэрээ, хүчингүй гэж үзэх,  энэхүү гэрээнд дарагдсан 311 дугаартай тамга нь хэн гэж нотариатын, хэзээ дарагдсан огноо дугааргүй, нотлогдоогүй байх тул үүнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. /хх-6/

 

Нэхэмжлэгч Аын “...О-н зөвшөөрлөөр ...үүдний гэрлийн цахилгааны утас явсан чиглэлийн дагуу сэтэлсэн” гэх тайлбар,

гэрч Ч.Батхишигийн “...цахилгааны дуудлага ирсэн. Шитнээс тог зүгээр гарч, гэр дотор тоггүй байсан. Цахилгааны кабель шугам гэмтэлтэй байсан. ...үүдний шалны доод талд гэмтэлтэй байсан. Тэр айлын хүмүүс миний хажууд Отай утсаа чанга яригч дээр тавьж байгаад ярьж, шалыг ухах зөвшөөрөл аваад тогыг засуулсан. Отгончулуун өөрөө шалан доогуур тогны утас явж байгаа газрыг зааж өгсөн”гэх мэдүүлэг /хх-156/-ээр хариуцагч О-ныэнэ шаардлага няцаагдаж байна..

            Хариуцагчийн “талуудын хооронд Иргэний хуулийн 262-264 дүгээр зүйлд зааснаар“ гэрээний харилцаа үүссэн гэх тайлбар, үндэслэлийг дээрх эрх зүйн дүгнэлт бүрэн үгүйсгэнэ.

            Тодруулбал, Иргэний хууль /165.1/-д зааснаар Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэж ойлгох бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 91,000 төгрөг, хариуцагч О-стөлсөн 31,430 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 703 төгрөг, хариуцагч О, Ш.Өлзийнэхэм нараас 90,297 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ат олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч О, Ө нараас 4,709,167 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А, Ч нарт олгож,

-Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 229 дүгээр зүйлийн 229.1, 205 дугаар зүйлийн 205.4.3-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч О-ны1,120,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 91,000 төгрөг, хариуцагч О-стөлсөн 31,430 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 703 төгрөг, хариуцагч О, Ө нараас 90,297 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ат олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7-14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд оролцоогүй талд мөн хугацаанд гардуулах ба боломжгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 7120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      В.АМАРТҮВШИН