Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2019/00554

 

 

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2019/00554

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 14 дүгээр гудамжны 283 тоотод оршин суух, Харчу овогт Д.Б/ИЭ67111310/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 11-6 тоотод оршин суух, Гэгээнтэн овогт Д.С/РЭ87060114/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны 1-р хороо, 9-ын 16 тоотод оршин суух Соёд овогт З.А холбогдох

28.000.000 / хорин найман сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Схариуцагчийн өмгөөлөгч Б.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сшүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2017 оны 9 дүгээр сард З.Ань Япон улсад үйлдвэрлэсэн моторт завийг 28.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед З.Анхбаяр, эхнэр Эрдэнэтуяа нар нь бид нар 2018 оны хавар 28.000.000 төгрөгөө өгнө гэж тохиролцсон. Гэтэл 2018 оны хавар моторт завьны мөнгөө авах гэтэл бид хоёр Жанхайд газар эзэмшдэг юм, түүнийгээ шилжүүлье гээд огт шилжүүлэлгүй алга болсон.

Иймд З.А28.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бнь 2017 оны 9 дүгээр сард хариуцагч З.А6 хүний суудалтай завийг худалдсан байдаг. Завины үнийг 2018 оны хавар шилжүүлэхээр тохиролцож моторт завийг З.Ашилжүүлэн өгсөн байдаг. 2018 оны хавар хариуцагч З.Аболон түүний эхнэр Эрдэнэтуяа нар нь энэ удаа завины үнэ болох 28.000.000 төгрөгөө өгөх боломжгүй байна. Хатгалд байгаа газраа Д.Б-дшижлүүлж өгөөд 28.000.000 төгрөгөө өгсний дараа газраа буцаан авъя гэсэн саналын дагуу гараар баримт үйлдсэн байдаг. З.Ань Д.Б-дгазраа шилжүүлж өгөөгүйн улмаас одоог хүртэл хохирсон байна. Хариуцагч З.Ань завь худалдаж авснаа хүлээн зөвшөөрдөг. Үүн дээр бол маргах зүйл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа З.Ань Д.Б-дхудалдаж авсан завийг эвдэрсэн гэж хэлдэг. Энэ хоёр хүний хооронд байгуулсан гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр байгаа гэж харагдаж байна. Тиймээс хариуцагч З.Амоторт завины үнэ болох 28.000.000 төгрөгийг гаргуулж шийдэж өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.

 

Хариуцагч З.Ашүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З.Аминий бие тус шүүхэд гаргасан Д.Б-ынзавьны үнэ 28.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Д.Банхандаа надаа завь зарахдаа Японоос оруулж ирсэн, ямар ч асуудалгүй гэж хэлсэн боловч завь хүлээн авч, далайд гаргаж шалгаж үзэх үед эвдрээд явахгүй болсон. Тэгээд би ийм завь авахгүй гээд бичиг баримтыг нь шилжүүлж аваагүй. Харин завийг нь буцааж авах хүртэл түр ахынхаа хашаанд тавиулсан ч одоог хүртэл аваагүй.Иймээс би Д.Б28.000.000 төгрөг төлөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагийн өмгөөлөгч Б.Мшүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баталгааны бичгийн хувьд хэзээ үйлдсэн нь тодорхойгүй байна. Иргэд хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдэж байсан. Холбогдох эд хөрөнгө нь ямар нэгэн доголдолгүй байх ёстой юм. З.Аболон Д.Бнар нь хамтдаа эвдэрсэн завиа 5 хоног засах гээд хүчрээгүй юм. Монгол улсад завийг бүртгэдэг байгууллага байгаа юм. Завины техникийн үзлэг нь 2019 оны 6 дугаар сарын 20-нд хийгдсэн. Тухайн завийг техникийн үзлэгт орсон эсэхийг лавлахад эзэмшигч нь бүртгэлгүй бол техникийн үзлэг хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн завь нь эвдэрч одоо Хатгалд байгаа юм. З.Ань завь жолооддог ажил хийдэг. 28.000.000 төгрөг бол нэг зуны цагт олох мөнгө юм. Тиймээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Схариуцагч З.Ахолбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд завины үнэ 28.000.000 /хорин найман сая / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч З.Ань эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б нь Хөвсгөл аймгийн Хатгал сумын иргэн З.Аби Улаанбаатар хотын иргэн Д.Б-д өөрийн эзэмшиж байгаа Жанхай хойд тал байрлах хаваржаа зуслангийн газарыг усан онгоцоор сольсон үнэн болно.Асуудал гомдол байхгүй. З.А утас:89744080 хаяаг:1-9-16 эхнэр: 86767111 Эрдэнэтуяа гэсэн бичвэр бүхий Баталгаа гэх гарчигтай бичмэл баримтын хуулбар болон эх хувийг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.

 

Хариуцагч нь өөрийн татгалзалтай холбоотой баримтыг ирүүлээгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ:

25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хэргийн үйл баримтын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхэд ирүүлсэн дээрхи Баталгаа гэх гарчиг бүхий баримт зэргийг үндэслэн 2017 оны 9 дүгээр сард Д.Бөөрийн өмч болох завиа худалдах, З.Ань завь худалдан авах өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж завины үнэнд 28 сая төгрөгийг 2018 оны хавар Д.Б-дөгөхөөр тохиролцож амаар хэлцэл хийсэн, 2018 оны хавар завины 28.000.000 төгрөгийн оронд хариуцагч З.Ань өөрийн эзэмшдэг газрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр амаар тохиролцсон гэж үзэх нь бодит байдалтай нийцэж байна.

Түүнчлэн хариуцагч З.Ань шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Д.Батзориг нь анхандаа надаа завь зарахдаа... завь хүлээн авч... гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж ирүүлсэн Баталгаа гэх гарчиг бүхий бичмэл баримт, завины үнэ зэрэгт маргаагүй , энэ талаар тайлбартаа бичиж ирүүлээгүй.

Нэхэмжлэгч Д.Бнь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Учир нь: Талууд хэлцлийн гол нөхцөл болох завийг З.Анхбаярын өмчлөлд 2017 оны 9-н сард шилжүүлж, хариуцагч З.Азавины үнэнд 28 сая төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-д2018 оны хавар шилжүүлэхээр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нь завийг 2017 оны 9 сард хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн боловч завины үнэ 28 сая төгрөгийг төлөх хугацааг 2018 оны хавар гэж тохиролцсоноор хэлцэлд тодорхойлогдсон байна.

Хэлцэлд анхнаасаа завины үнийг 28 сая төгрөгөөр үнэлэн худалдаж 2018 оны хавар үнийг төлөхөөр тохиролцсон нь төлөх хүртлэх хугацаанд хүү тогтоосныг заагаагүй, мөн хүүг багтааж үнэ заагаагүй учир зээлээр худалдах худалдан авах гэрээнээс ялгаж ойлгох мөн тухайн худалдах-худалдан авах гэрээнд төлөх хугацааг талууд тохиролцсон байна гэж үзэх нь зүйтэй.

Хариуцагч З.Ань нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Д.Батзориг анхандаа надаа завь зарахдаа Японоос оруулж ирсэн ямарч асуудалгүй гэж хэлсэн боловч завь хүлээн авч, далайд гаргаж шалгаж үзэх үед эвдрээд явахгүй болсон. Тэгээд би ийм завь авахгүй гээд бичиг баримтыг нь шилжүүлж аваагүй гэж,

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... бичиг баримтыг нь шилжүүлж аваагүй, завь мөн машинтай адил номер дугаар авч бүртгэлд орж явдаг юм билээ. Энэ завь нэг ч удаа далайд яваагүй, бүртгэлгүй учраас завины техникийн байдалд дүгнэлт гаргуулах боломжгүй байдаг юм байна лээ. Энэ талаар судалсан чинь тийм хариу өгсөн... гэж тус тус маргаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заасан байх тул бичиг баримтыг шилжүүлж аваагүй ч энэ талаар гуравдагч этгээдээс гомдол шаардлага гаргаагүй байх тул гэрээний зүйл болох завийг эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үзэхээр байна.

Хариуцагчийн ...далайд гаргаж шалгаж үзэх үед эвдрээд явахгүй болсон... Иймээс би Д.Б28 сая төгрөг төлөхгүй...гэсэн тайлбараас хариуцагч гэрээний зүйл болох завины биет байдлын доголдлоос шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэж үзэж хууль зүйн дүгнэлт өглөө.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана:

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан байх ба хариуцагч З.Ань завины чанар байдлын талаар мэдсэн, гэрээний зүйлийг тэр байдлаар нь тодорхойлж, тохирсон, эд хөрөнгийг хүлээн авсан байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан байтал хариуцагч З.Ань хуульд зааснаар өөрийн эрхийг хэрэгжүүлж гэрээг цуцлах, гэрээний үүргээс татгалзах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлсэн талаархи баримтыг ирүүлээгүй,

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т ...хариуцагч нь... сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заасан байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч З.А-с28.000.000 /хорин найман сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хариуцагч З.А2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байтал 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус тус товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч З.А297.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-долгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243.дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч З.А-схудалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 28.000.000 / хорин найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д. Б од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297.950 /хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун тавь/төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.А297.950 /хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-долгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА