Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2017/00922

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01620

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... тоотод оршин суух, регистерийн дугаар .Б. овогт Л. Б.нэхэмжлэлтэй

                                                                                      

Хариуцагч: Дархан-Уул аймаг, . тоотод оршин суух, регистрийн дугаар .., Б. овогт Б. М холбогдох 

 

1 200 000 төгрөг гаргуулах,

 

Хариуцагч Б.М- 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.М-, хариуцагчийн өмгөөлөгч А.Г-, нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.М-тай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Тоүота прус маркийн машин худалдсан. Машиныг Б.М- нь 10 600 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 1 500 000 төгрөг төлсөн. Үлдэгдлийг нь 7 хоногт 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлж 2017 оны 7 дугаар сарын 13-нд төлж дуусгахаар тохиролцсон. Энэ тохиролцоогоо зөрж Б.М- нь найман долоо хоног өнгөрч 1 200 000 төгрөг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. Иймд тохиролцсон 8 долоо хоног хэтэрсэн төлбөр 1 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 16-нд хариуцагч Б.М-ас тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргээ биелүүлэх, 1200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэвч Б.М- тайлбараас тэрээр цаашид гэрээг үргэлжлүүлэх сонирхолгүй татгалзаж байгаа нь тодорхой байгаа тул өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээний 2.5-д заасан үүргээ удаа дараа зөрчсөн, санаатайгаар бусдын өмчийг барьцаалж хохирол учруулсан шалтгаанаар гэрээг цуцалж, ....УБК дугаартай, Прус 20 маркийн машин болон торгууль 76800 төгрөг, гэрээнээс учруулсан хохирол 2 750 000 төгрөг нийт 2 826 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М-, түүний өмгөөлөгч А.Г- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 05 дугаар сарын 12-нд хүнээс уг машиныг худалдаж аваад 2017 оны 05 дугаар сарын 13-нд надад зарсан. Энэ хүн эвдрэлээ өөрөө мэдэхгүй нэг хоног болгоод надад зарсан байсан. Би Л.Б-д уг машиныг худалдаж аваад 2 хоногийн дараа эвдэрхий юм байна гэхэд та засчих өгөх мөнгөнөөсөө хасъя гэсэн учраас би засварын газарт очтол 320,000 төгрөг болно нүүрний аппарат эвдэрсэн гэсэн. Би удаа дараа утасдахад та засуулчих л гэсэн. Сүүлдээ уг машины зай нь эвдэрсэн байсан. Тэгээд засуулахад 1,200,000 төгрөг болох  юм байна гэхэд за яаж 1,200,000 төгрөгийг хасалтай биш гээд наймаа буцъя гэсэн. Хоёр иргэний хооронд худалдах худалдан авах гэрээ хийсэн гэж үзэж байна. Батерейг анх шалгаж аваагүй. Уг машиныг унаж үзээгүй авсан. 1 хоногийн дотор уг машины бүрэн бүтэн байсан үгүйг мэдээгүй байсан. Засварын газарт очтол 350,000 төгрөг 175,000 төгрөгийг өгөх мөнгөнөөсөө хасаж тооцсон. Засварт 674,000 төгрөг зарцуулсан байна. Нэмэгдүүлсэнээс буцаж байгаа учир 674,000 төгрөгийг шаардахаа больж байна. Иргэний хуулийн 205.1-д зааснаар энэ бүх шаардлагаа гаргуулмаар байна гэв.

 

Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Л.Б-тэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан Прус 20 маркийн 2004 онд үйлдвэрлэсэн, Монголд 2014 онд орж ирсэн, цагаан өнгөтэй автомашиныг 10 600 000 төгрөгөөр худалдан авахаар болж, урьдчилгаа 1 513 000 төгрөг төлөөд авсан. Л.Б- нь машинаа зарахдаа их сайн машин байгаа, ямар ч хийх юм байхгүй гэж зарсан боловч уг машин нь унаад яваад үзэхэд рулийн аппарат нь эвдэрсэн байсан. Энийг Л.Б-д хэлэхэд хэсэгчлээд янзлуулчихъя гэсэн. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр рулийн аппаратыг засварын газраар 120 000 төгрөгөөр засуулсан боловч бүтнээр нь солихоос өөр засвар авахгүй байсан. Энэ тухай Л.Б-д хэлээд биечлэн уулзая гээд Улаанбаатар хот ороод утсаар ярихад та аваад тавьчих надад өгөх ёстой мөнгөнөөсөө хасаад тооцчих гэсэн. Ингээд би 350 000 төгрөгөөр рулийн аппарат авч тавьсан. Мөн дугуй, аккумлятор, амартизатор, пурш зэрэг маш их эд анги авч тавьсан. Би 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4 508 000 төгрөг, сэлбэгэнд 490 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг зарцуулсан тул гаргуулж өгнө үү, машиныг буцааж өгөхөд татгалзахгүй гэв.

 

Нэхэмжлэгч Л.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.М- нь машин доголдолтой байсан талаар хэлж байгаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа доголдол ярьж байна. 2015 оны 10 сард Дарханд Оке баарны гадаа уулзахад орлого муудсан тул төлбөрөө төлж чадахгүй байна гэсэн. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 3.7-д зааснаар эвдрэлээ өөрөө хариуцана. Автомашиныг өнөөдрийг хүртэл 8 сар ашигласан буруу ашигласан байх боломжтой мөн гэрээний 2.6-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр болон явцын төлбөрийг буцааж олгохгүй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Б.М-д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр талуудын хооронд байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, өөрийн өмчлөлийн ....УБК улсын дугаартай, Тоёота Прус 20 маркийн автомашиныг Б.М-ас буцаан авах, гэрээнээс учирсан хохирол 2 500 000 төгрөг, машины торгууль 76800 төгрөг, толины 250 000 төгрөг нийт 2 826 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь 5000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж автомашины урьдчилгаанд өгсөн 1 513 000 төгрөг, машины төлбөрт шилжүүлсэн 2 725 000 төгрөг, машинд авч тавьсан сэлбэгийн үнэ 490 000 төгрөг, засварын зардал 120 000 төгрөг, даатгалын 140 000 төгрөг нийт 4 988 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.М- нь Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, машинаа буцаан авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, зөрчлийн улмаас торгуульсны төлбөр 76800 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гэрээнээс учирсан хохирол 2 500 000 төгрөг, толины үнэ 250 000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Б-, хариуцагч Б.М- нар нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Л.Б-ийн өмчлөлийн ....УБК улсын дугаартай, Тоёота Прус 20 маркийн, NHW203004189 арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй автомашиныг 10 600 000 төгрөгөөр худалдан борлуулахаар, хариуцагч Б.М- нь төлбөрийг долоо хоног бүрийн Баасан гаригт 150 000 төгрөгийг Л.Б-ийн Хаан банкны дансанд шилжүүлж, 2017 оны 7 дугаар сарын 13-нд үнийг бүрэн төлж дуусгах, үнийг төлж дуусгасны дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцон талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “ Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч Б.М- нь автомашины урьдчилгаанд 1513 000 төгрөг, сар бүр нийт төлбөрт 2 725 000 төгрөг нийт 4 238 000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б-д дансаар шилжүүлсэн болох нь хариуцагч Б.М- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 25-29/

 

Талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 2.6-д “Худалдан авагч төлбөр төлөх хугацааг хоёр хоногоос илүүгээр 3 буюу түүнээс дээш удаа хэтрүүлбэл худалдагч гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг эргүүлэн авна. Урьдчилгаа төлбөр болон явцын төлбөрийг буцаан олгохгүй”, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.1-д “Үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Л.Б- шаардах эрхтэй байна.

 

Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 256.4-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан хугацааны дотор эд хөрөнгийн доголдлын талаар мэдэгдэж уулзаж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байсан байх тул талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлахыг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн  205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Б.М-ас ....УБК дугаартай, Прус 20 маркийн машиныг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.М- нь 2016 оны 5 дугаар сараас 10 сар хүртэл хугацаанд эзэмшиж байхдаа зөрчил гаргаж торгуулсны төлбөр 76800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, толины үнэ 250 000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 2 500 000 төгрөгийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Б.М- нь хариуцагч нь 5000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж автомашины урьдчилгаанд өгсөн 1 513 000 төгрөг, машины төлбөрт шилжүүлсэн 2 725 000 төгрөг, машинд авч тавьсан сэлбэгийн үнэ 490 000 төгрөг, засварын зардал 120 000 төгрөг, даатгалын 140 000 төгрөг нийт 4 988 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Л.Б- нь Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 3.7-д зааснаар эвдрэлээ өөрөө хариуцана. Автомашиныг өнөөдрийг хүртэл 8 сар ашигласан буруу ашигласан байх боломжтой мөн гэрээний 2.6-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр болон явцын төлбөрийг буцааж олгохгүй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Б.М- нь 350 000 төгрөгийн рулийн аппарат  авсан, засварын зардалд 120 000 төгрөг шилжүүлсэн, автомашины урьдчилгаанд Л.Б-ийн дансанд 1513 000 төгрөг шилжүүлсэн, автомашины төлбөрт 2 725 000 төгрөг шилжүүлсэн, даатгалд 14 000 төгрөгийг шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан Их Баян түрүү ХХК-ны зарлагын баримт, Б.М- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нийт 4722 000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б-ээс гаргуулж хариуцагчид олгож, үлдэх 266000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Л.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О- нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэднийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                        

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-, хариуцагч Б.М- нарын хооронд байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж,  хариуцагч Б.М-ас ....УБК улсын дугаартай, Тоёота Прус 20 маркийн, ..... арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй автомашин, 76 800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, 2750 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.Б-ээс 4 722 000 төгрөг гаргуулж хариуцагч Б.М-д олгож, 266 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нэхэмжлэгч Л.Б-ийн 136166 төгрөг, хариуцагч Б.М-  95000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Б-ээс 28121 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, 90502 төгрөг гаргуулж хариуцагч Б.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА